10-р сарын 17
8 цаг 10 минут

Газрын тосны үнийн өсөлтийг хязгаарлах гарц олдох уу

2018 он дэлхийн зах зээл дээр шатахууны үнийн өсөлттэй хамт эхэлж байлаа. Тэр зураглал өнөө ч хэвээрээ үргэлжилж байна. Өчигдрийн /2016.10.16/ байдлаар гэхэд л Бэрэнт маркийн газрын тосны үнэ нэг баррель нь 81,09 ам доллар болж  0,38 хувийн өсөлт заав.

Даяарчлагдсан дэлхийд амьдарч байгаа бидний хувьд үнийн энэ өсөлт сайн зүйл биш. Тэр дундаа сургаар үнэ нэмэгддэг Монголын нөхцөлд.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсад шатахууны үнэ хэдэнтээ нэмэгдсэн. Сэм сэмээр, бага багаар ихэвчлэн амралтын өдрүүдээр нэмэгддэг. Засгийн газар нь мэдсэн ч мэдээгүй юм шиг царайлдаг. Үнийг нь тогтвортой байлгаж дийлэхгүй, эргүүлээд үнэ буулгаж чадахгүйгээс хойш чимээгүй байх нь бараг дээр байдаг биз. 

Аливаа үнэ ханш гэдэг эрэлт нийлүүлтээр зохицуулагддаг. Засгийн газрын тухайд үнэд нөлөөлөх ганц боломж нь онцгой албан татварын хувь хэмжээнд зохицуулалт хийх явдал. Энэ эрх мэдлийнхээ хүрээнд 2018 оны 1 дүгээр сарын 24-нд Засгийн газрын тогтоолоор А-80 болон Аи-92 автобензиний Онцгой албан татварыг тэглэсэн зохицуулалт хийсэн. Тэглээ гээд үнийн өсөлтийг  саармагжуулж чадсангүй. Энэ бол биднээс үл хамаарах хүчин зүйлээс, тодруулбал дэлхийн зах зээлийн үнэ ханшаас шалтгаалж байгаа болохоор жам ёсоороо зохицуулагдахаас өөр арга бараг ховор хомс биз.

Дэлхийн зах зээлийн араншин  тогтворгүй. Хэдхэн жилийн өмнө буюу 2014-2016 онд нэг баррель хар алтны үнэ 26 ам.доллар хүртэл буурч байв. Харин одоо эргээд өсч 80 ам долларт хүрээд байна. Энэ өсөлт цаашид ч үргэлжлэхээр байгаа.

Газрын тосны үнэ яагаад өсөв?

Газрын тосны үнэ яагаад өсөх болов гэдэгт хэд хэдэн шалтгаан бий. Юуны өмнө ОПЕК-ийн орнууд / Газрын Тос Экспортлогч Орнуудын Байгууллага/ 2014 оноос үнэ нь унаад байгаа нефтийнхээ үнийг сэргээх асуудлаар  2016 оны арван нэгдүгээр сарын 30-нд анх Венад уулзалт хийж  асуудлаа ярилцсан. Эндээс тэд газрын тосны олборлолтын хэмжээгээ 1,2  сая баррелиар бууруулахаар шийдвэрлэсэн. Үүний дараа үнийн өсөлт бүр хоёр жилийн өмнөөс ажиглагдаж эхэлсэн.  Энэ хандлага одоо ч хэвээр үргэлжилж байна.

Үнэ нэмэгдэхэд нөлөөлсөн өөр нэг хүчин зүйл гэвэл АНУ-ын Ерөнхилөгч Д.Трамп Ираны цөмийн хөтөлбөрийн эсрэг хэлэлцээрээс гарч байгаагаа зарлаж улмаар Ираны газрын тосны боруулалтад хориг тавьсан нь үнийн өсөлтийн галыг улам хөгжөөж өгсөн юм. Энэ хориг арга хэмжээний зарим хэсэг өнгөрөгч наймдугаар сараас хэрэгжиж эхэлснээр  гадаад зах зээл дээр нефть бүтээгдэхүүн нэг баррель нь 70-80 ам доллар хүрчихээд байна.

Энэ нь 2018 онд нэг баррель нефтийн үнэ 60 доллар болж өснө гэсэн Дэлхийн банкнаас гаргаж байсан таамаглалаас ч давсан үзүүлэлт болов.

Одоо энэ хоригийн хоёр дахь шатны арга хэмжээнүүдийг ирэх 11 дүгээр сараас эхлэн авч хэрэгжүүлэхтэй холбоотойгоор мөн үнийн огцом савлагаа үүсч магадгүй гэсэн болгоомжлол бий.  

Тэгэхээр манай улсын шатахууны жижиглэнгийн үнийн өсөлт нь голдуу гадаад хүчин зүйлээс илүү хамааралтай гэдэг нь тодорхой.

Ирэх оны эцсээр газрын тосны үнэ баррель нь 120 ам доллар давж магадгүй

Зах зээлийн шинжээчдийн төсөөлж байгаагаар үнийн энэ өсөлт 2019 онд ч хэвээр үргэлжлэх бөгөөд нэг баррель шатахууны үнэ 100 ам доллараас давна гэсэн тооцоолол байна. Гэхдээ 2018 дуустал өнөөгийн 81,9 ам доллар орчмын дундаж ханшаа хадгалах төлөвтэй байгаа юм.

Харин 2019 оны эхний хагас жилд өнөөгийнхөө түвшингээс нэг их өсөхгүй ч оны эцэс гэхэд нэг баррель нь 120 орчим ам долларт хүрнэ гэсэн таамаг судалгаа байна.

Тэгэхээр энэ бүхнээс харахад газрын тосны үнийн өсөлтөд ирэх эерэг хандлага ойрын үед лав харагдахгүй бололтой.

Монгол Улсын Засгийн газрын хувьд үнийн энэ өсөлтөд ямар хариу барих нь тодорхойгүй ч УУХҮ-ийн яам, Сангийн яамтай хамтран үнийг тогтвортой байлгах  боломжит хувилбаруудыг боловсруулж байгаа гэх мэдээлэл бий.  Тэгэхээр ямартай ч газрын тосны үнийн өсөлтөөс гарц хайж байгаа юм байна хэмээн ойлгогдож байна.

Гэхдээ Монголд нэг асуудал бий. Нефть бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлийн үнийн өсөлтийн сургаар дагаж намирдаг хэрнээ жижиглэнийн үнэ нь эргээд буурдаггүй гэмтэй. Тэгэхээр суурь үнийн  өсөлт бууралт, түүнийг дагасан савалгаанд төрийн зохицуулалт үгүйлэгдээд байгаа юм.

М.Нэргүй 

 

7
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.57.95.175Зочин   • 2018, 10 сарын 17. 11 цаг 12 минут

Таннш

103.57.95.175Зочин   • 2018, 10 сарын 17. 11 цаг 12 минут

УЛС ОРНУУДЫН БАЙГАЛИЙН БАЯЛГИЙГ АВАХЫН ТУЛД АВЛИГАЛ, ХЭЭЛ ХАХУУЛЬ, ГЭМТ ХЭРГИЙН ХАР МӨРӨӨДЭЛХИЙ ДАЯАР ҮЛДЭЭСЭН РИОТИНТО КОМПАНИЙГ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЗӨВХӨН ЭНЭ ЗААЛТААР Л ХӨӨЖ ГАРГАХ БҮРЭНБОЛОМЖТОЙ!""Монгол улсын үндсэн хуульд харьшилсан олон улсын гэрээ хэлцэл, бусад баримт бичгийг дагаж мөрдөхгүй."

150.129.142.79Номын сан зарна.   • 2018, 10 сарын 17. 10 цаг 25 минут

1910 20 30 40 50 60 70 80- д онд хэвлэгдсэн түүх уранмзохиол газар зүй толь бичиг атласнаас бүрдсэн маш ховор чанар маш сайн номнуудтай номын сан зарна. 95123505,

103.57.95.175Зочин   • 2018, 10 сарын 17. 10 цаг 46 минут

60 ТЭРБУМЫНХАН АМЬД МЭНД БАЙНА. #ДАСАЖ, МАРТАЖ БОЛОХГҮЙ. МОНГОЛЫН ТҮҮХЭНД ТОХИОЖ БАЙГААГҮЙ ХАР ХЭРЭГ БОЛОХ ТӨРИЙГ ЗАРАХ ГЭСЭН "60 ТЭРБУМЫХАН" ЯМАР Ч ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭГЭЭГҮЙ ГАВЬЯА БАЙГУУЛСАН МЭТ БАЙЦГААЖ БАЙНА. УИХ-ЫН ДАРГААР СУУЖ, БАГ ТАМИРЧДЫГ АХАЛЖ ГАДААД РУУ ЗУГААЛЖ, ДЭЛГҮҮР ХЭСЭЖ БАЙНА. ТЭДНИЙГ ШУДАРГА ШҮҮХИЙН ӨМНӨ ЗААВАЛ АВЧРАХ ЁСТОЙ!

122.201.23.99Зочин   • 2018, 10 сарын 17. 9 цаг 03 минут

Дэлхийн газрын тосны ханш буурсаар хамгийн доод цэгтээ хүрч байхад монголд нефтийн үнэ нь буураагүй хэвээр л байсан , харин буцаад үнэ нь аажмаар өсөхөд тэр хэмжээгээр нь тохируулж үнээ нэмсээр л үүнийг юу гэж тайлбарлах вэ.

103.57.95.175Зочин   • 2018, 10 сарын 17. 10 цаг 57 минут

ТӨР ХҮЧТЭЙ БОЛ УЛС ХҮЧТЭЙ БАЙДАГ ГЭДГИЙГ ХӨГЖИЖ ТЭРГҮҮЛЖ БАЙГАА ОРНУУД ХАРУУЛЖ БАЙНА.МОНГОЛЫН ТӨР ЯАГААД УЛАМ ХҮЧГҮЙ БОЛЖ УЛС ОРОН ДОРОЙТОЖ БАЙНА ВЭ?1990 ОНООС ХОЙШ ТӨРИЙН ӨНДӨР БОСГО ҮГҮЙ БОЛЖ ДЭЭР ДООРГҮЙ ШУДАРГА БУС ШУНАЛТ ЗАЛЬЖИН ХҮМҮҮС ОЛОН НИЙТИЙН ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ ГЭСЭН БАГ ӨМСӨН ЗАСАГТ СУУЦГААЖ БАЙНА.ГЭТЭЛ ЯГ ТӨРД АЖИЛЛАХ ЁСТОЙ МЭДЛЭГ БОЛОВСРОЛТОЙ ЧАДВАРТАЙ ХҮМҮҮС НЬ АЖИЛГҮЙ ГУДАМЖИНД, ЯДУУ ТАРЧИГХАН, ХЭРЭГЛЭГДЭХГҮЙ БАЙСААР ХӨГШРӨН НАСАН ЭЦЭСЛЭЖ БАЙНА.!!!!!!!

103.57.95.175Зочин   • 2018, 10 сарын 17. 10 цаг 52 минут

ЗОВЛОН ДЭЭР БИЗНЕС ХИЙЖ ХЭДЭН ЗАЛЬТНЫГ БАЯЖУУЛСАН #УТААГҮЙ ЗУУХНЫ ҮЛГЭР ДУУСААГҮЙ БАЙХАД УТАА ГАРДАГҮЙ ЯНДАНЫ ШҮҮЛТҮҮРИЙН ЗОХИОЛ ОРЖ ИРЖ БИДНИЙ ТӨЛСӨН ТАТВАРЫН 54 ТЭРБУМААР "САНХҮҮЖИН" АМИЛАХ ГЭЖ БАЙНА. Тог их үрдэг 3000втаар ажилладаг яндангийн сэнсэнд толгойгоо гашилгаж байснаас, шууд цахилгаанаар гэрээ халаах хоргүй тусна. ҮҮНИЙГ ХҮЛЦЭЖ ОГТХОНЧ БОЛОХГҮЙ. АРД ТҮМЭН ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА!

Шинэ мэдээ

Иргэн Б.Болороогийн гомдлыг шуурхай шалгаагүй цагдаа нарт хариуцлага тооцжээ2 минут 50 секундын өмнөАрьсан түрийвч, жийнсэн материал “Apple Card”-ыг гэмтээж болзошгүй7 минут 50 секундын өмнөХар тамхи тээвэрлэж явсан 17-28 насны 7 этгээдийг баривчилжээ12 минут 50 секундын өмнөБүх Африкийн шатрын тэмцээн Касабланкад эхэлжээ17 минут 50 секундын өмнөНийслэл өнгөрсөн долоо хоногт22 минут 50 секундын өмнөБайгалийн үзэсгэлэнт газар "Хяргас нуурын хэцүү хад"27 минут 50 секундын өмнө"Русские Витязи" багийн нисэгчид сөнөөгч онгоцоор үзүүлбэр үзүүлнэ32 минут 50 секундын өмнөЖүдо бөхийн ДАШТ-д өрсөлдөх Гүржийн шигшээ баг37 минут 50 секундын өмнө“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн загвар зураг төсөлд шалгарсан бүтээл42 минут 50 секундын өмнөУрт удаан наслах энгийн аргыг хэлжээ47 минут 50 секундын өмнөМалчид хүссэн үедээ цаг агаарын мэдээлэл авах системийг баталгаажуулав52 минут 50 секундын өмнөИх Британийн эргийн хамгаалалт 50 дүрвэгчийг аварчээ57 минут 50 секундын өмнөУИХ-ын чуулган даваа гаригт хуралдаж Үндсэн хуулийг хэлэлцэнэ1 цаг 3 минутын өмнөМария Шарапова “US Open” тэмцээний эхний тойрогт Серена Уильямстай учраа таарчээ1 цаг 8 минутын өмнөХичээлийн шинэ жилийн нээлт есдүгээр сарын 1-ний Ням гарагт болно1 цаг 13 минутын өмнөЭ.Макрон: Бидний орон гэр шатаж байна1 цаг 18 минутын өмнөГадаадын иргэн, харьяатын газрын даргын урилгаар БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны төлөөлөгчид Монгол Улсад айлчиллаа1 цаг 23 минутын өмнө“Fox News” дэх бэлгийн хүчирхийллийн тухай шинэ киноны трейлер гарчээ1 цаг 28 минутын өмнөЕгипетэд байгаль орчин, соёлын наадмыг зохион байгуулж байна1 цаг 33 минутын өмнөНийслэлийн соёл, урлагийн байгууллагуудын удирдах ажилтны шуурхай хурал боллоо1 цаг 38 минутын өмнөӨнөөдөр 0, 2, 4, 6, 8-аар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно1 цаг 43 минутын өмнөХариуцлагагүй уул уурхайг цэгцэлж, намын бүлгүүд хуралдсан долоо хоног 1 цаг 48 минутын өмнөЭнэ өдрийн зурхай1 цаг 53 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ1 цаг 58 минутын өмнөАрхангай аймагт дахин нэг уурхайг хаалаа8 сар 24. 1:15АНУ-тай нууц хэлэлцээ хийсэн гэж Н.Мадуро мэдэгджээ8 сар 23. 18:00Агаарын бохирдол сэтгэл санааны гүн хямралд орох магадлалыг нэмэгдүүлдэг8 сар 23. 17:55Та сэтгэлзүйн ямар хэв шинжтэй вэ8 сар 23. 17:50Цөснөөс нь 1898 чулуу гарчээ8 сар 23. 17:45Итали: Гар утасны хамааралтай өсвөр насныхныг албадан эмчилнэ8 сар 23. 17:40
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.