2018 оны 11-р сарын 25
12 цаг 23 минут

Та үүнийг мэдэх үү: Хасагт хайрхан

Говь-Алтай аймгийн нутгийн баруун хэсэгт Завхан голын урд биеийг даган орших том нуруу. Уулын төв хэсгийн хавьд ой мод, өвс ургамал ихтэй, буга зэрэг ховор ан амьтантай, үзэсгэлэнтэй сайхан нутаг юм. Хасагтхайрхан нь эгц цавчим хажуутай, хурц шовх оргилтой хоёр зэрэгцээ нуруунаас бүрдэх бөгөөд хойд талыг нь Хасагтхайрханы нуруу, урд талын нурууг Гурван богдын нуруу гэнэ. Нийтдээ Хасагт Богд уул, түүний залгаа Дунд Хасагтхайрхан, Зүүн Хасагтхайрхан, Богд, Дунд Богд, Зүүн Богдын нурууд нь гүн хавцал, ам хөндийгөөр олонтоо зүсэгдсэн хадат шовх оргил, байц цохио, үхэр чулуут сайр, мөстлөгийн мөлгөр чулуун дайрга, нуранги асга бүхий Алтайн сүрлэг уулсын дүр төрхийг агуулсан байдаг. Хасагтхайрханд шохойн чулуу, гантиг чулуун том жижиг агуй хонгил цөөнгүй бий.

Хасагтхайрхан нь усны сүлжээгээр баян нутаг. Оргилоос нь эх авсан гол горхи нь хавцал хөндийгөөр урсан бэлийн захад хүрч хурдас хөрсөнд шургадаг. Бэлээр нь элсэн говь орших боловч 2200-3000 метрийн өндөрт нь хээрийн бүс оршиж, түүнд 100 ам километр талбайтай ой мод байдаг. 3000 метрээс дээш өндөрт нь тагийн бүслүүр оршино. Ингэж нэг ууланд говийн бүсээс эхлээд хээр, ой тайгын бүс тохиолдох нь ховор юм. Хасагтхайрхан уул нь далайн төвшнөөс дээш 3578 метр өндөр. Говь-Алтай аймгийн төв Алтай хотоос 80 километрт орших Жаргалан сум нь үзэсгэлэнт уул нурууд дунд оршдог. Хойд талаар нь Хасагтхайрхан уул дүнхийнэ. Энэ уулын орчинд олон төрлийн анагаах увьдастай рашаан хангай говийн хосолмол хөрсөн дээр халуун уур татуулан урсах нь нэн сонирхолтой харагддаг. Монголын их элсний нэгээхэн хэсэг нь энэ суманд байдаг.

10
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

10 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.21.100.210Зочин   • 9 сарын 27. 13 цаг 19 минут

хасарт хайрхан яахын аргагүй үзэсгэлэнтэй газруудын нэг мөн.Ийм сайхан газар бага насны минь дурсамж үлдэж сэтгэл зүрхэнд минь үүрд хадаастай байх юм даа.2017 онд очиход соц нийгмийн хэдэн байшин нь хэвээрээ тодорхой үйл ажиллагаа эрхлээгүй эзэнгүйл байдалтай хэдэн гэрүүд л бараг байсан даа. Хэн нэгэн ийм сайхан газрыг өөд татаад аваад явдаг болоосой гээд л залбираад л явсан даа.Уул,ус,газар, шороо нь биднийгээ түшиж яваа даа.Магадгүй хувьд очих бол амчихмаар газар даа.

202.170.81.93Зочин   • 2018, 11 сарын 28. 12 цаг 44 минут

Ай даа сайхан нутаг, Монголын үзэсгэлэнт газруудын нэг, бага насны минь дурсамж... Аймгийн төвөөс хойш дүнхийж харагддаг, Алтай нутгийнхны сэтгэлд заларсан сайхан уулаа. Оройд нь хасаг тэрэг булаатай байдаг гэсэн домгоос үүдэн Хасагт хайрхан гэж нэрлэсэн тухай сонсож байлаа. Нутгийн өвгөд, үүх түүхээ сонирхон судалж мэдэж үлдсэн хүмүүс байвал яриасай билээ.

112.72.15.198jjj   • 2018, 11 сарын 27. 17 цаг 53 минут

хасарт хайрхан уул гэдэг байсан сүүлд хасагт гээд худлаа дуудаад эхэлсэн гэнэ лээ

202.131.228.20уулын өвгөн   • 2018, 11 сарын 27. 9 цаг 32 минут

Энэ сайхан хангайтай уяалдуулан Өгөдэй хааны хатан Дөргөнө хатны нэрээр Дөргөн нуурыг нэрлэсэн юмдаа. Өгий нуур бол Өгөөдэй хааныг түмэн ард нь авгайлан Өгий нуур гэсэн байж болох талтай юм.

202.131.228.20уулын өвгөн   • 2018, 11 сарын 27. 9 цаг 28 минут

Монголчуудаа энэ үзэсгэлэнтэй сайхан хангшай бол Хасагт хайрхан биш Хасарын хайрхан гэдэг юм шүүдээ. Чингэс хааны дүү Хасарын нэрээр нэрлэсэн хайрхан. Үүнийг 13-р зуунаас ингэж нэрлэсэн. Гэтэл 19-р зуунд монголд цагаачлан орж ирсэн хасгийн нэрээр нэрлээгүй юмаа. Мэдтүгэй, Застугай.

103.26.195.207Зочин   • 2018, 11 сарын 26. 10 цаг 46 минут

Хүнхэр амралт маш үзсэглэнтэй хавцалд байдаг юм билээ .

59.153.115.230Nutgiin hun   • 2018, 10 сарын 17. 17 цаг 42 минут

Talarhaj bainaa, Gehdee gazar nutgiin bairshliig nileed tashaa bichjee.

66.181.176.254Зочин   • 2018, 10 сарын 17. 16 цаг 34 минут

hagas dutuu ,bas zarim zuiliig buruu bichsen bna.ereen nuur,hunher ene ter geed zunduu yum bii dee ....

43.242.241.86Зочин   • 2018, 10 сарын 17. 10 цаг 09 минут

Жаргалан сум нь Хасагт хайрханы хойно байрладаг юм.

59.153.84.210биба   • 2018, 10 сарын 17. 9 цаг 44 минут

Хасагт хайрханы талаар хагас мэддэг хүн үүнийг бичижээ. Газрын зураг ч үзээгүй, нэг фото тавиад худлаа бичсэн байна. Танин мэдэхүйн мэдээллийг ингэж гурилдаж, худлаа, буруу өгч болохгүй.

Шинэ мэдээ

Т.Номин-Эрдэнэ өсвөрийн Азийн аварга боллоо4 цаг 14 минутын өмнөМаргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь7 цаг 38 минутын өмнөМалчид, тээвэрчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд7 цаг 48 минутын өмнөСирид 250 мянга гаруй хүн орон гэргүй болжээ7 цаг 58 минутын өмнөЭлвис Преслигийн тухай сонирхолтой баримт8 цаг 3 минутын өмнө2019 оны онгон байгалийн шилдэг зургууд8 цаг 8 минутын өмнөХятад, Балба хоёр Эверестийг дахин хэмжихээр тохиролцжээ8 цаг 13 минутын өмнөДэлхийн хамгийн хөөрхөн охид8 цаг 18 минутын өмнөИхэр сувилагчид ихэр охидыг эх барьжээ8 цаг 23 минутын өмнөАНУ тэргүүтэй эвсэл Сири дэх зэвсгийн агуулахаа устгажээ8 цаг 28 минутын өмнөП.Баярмагнай: Дуулж явах хамгийн сайхан шүү8 цаг 33 минутын өмнөТурах зорилгоор хоолныхоо давсыг хязгаарлах нь буруу8 цаг 38 минутын өмнөГовь-Алтай аймгийн нийт нутгийн 75 хувь нь бэлчээрийн хүрэлцээ муу үнэлэгдлээ8 цаг 43 минутын өмнө“GEM OKTOBERFEST” шар айрагны "Хамгийн том фестиваль" болов8 цаг 47 минутын өмнө75 настай энэтхэг эмэгтэй анхны хүүхдээ төрүүлжээ8 цаг 48 минутын өмнө108 мөргөх нь жин хасахаас гадна ямар ач тустай вэ8 цаг 53 минутын өмнөӨвдөг яагаад гардаг вэ8 цаг 58 минутын өмнөEminem-ийн ДҮРЭМ: Үеийнхэндээ хүндлүүлэхийг хүсвэл РЕП дуул9 цаг 3 минутын өмнөРеппер Тимати хоёр дахь хүүхдээ өлгийдөн авлаа9 цаг 8 минутын өмнөГоломт банкны “Зургаан буудал тооцооны төв” шинээр нээгдлээ9 цаг 10 минутын өмнө7 дахин өндөр үнээр зарагдсан зураг9 цаг 13 минутын өмнө”Friends” цувралын жүжигчид 25 жилийн дараа9 цаг 18 минутын өмнөНэг тэрбум удаа үзсэн 1980-аад оны анхны дуу тодорчээ9 цаг 23 минутын өмнөДалай, тэнгисийн цэвэрлэгч9 цаг 28 минутын өмнө“Беларусь Барби” хүнд цохилтоор ялагдлаа9 цаг 33 минутын өмнө“Токио-2020” наадмын марафон гүйлтийн тэмцээн Саппород болж магадгүй9 цаг 38 минутын өмнөТрамп Талархлын баяраар "ажилгүй болж" мэдэх нь9 цаг 43 минутын өмнөЭлэгний хатуурал өвчний үеийн хоолны онцлог9 цаг 48 минутын өмнөЗүүн, баруун тайгад 2654 толгой цаа өвөлжинө9 цаг 53 минутын өмнө6G технологийг 10 жилийн дараа нэвтрүүлж магадгүй9 цаг 58 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.