10-р сарын 17
9 цаг 50 минут

Монголын шигшээ баг нөхөрсөг тоглолтоос анхны ялалтаа авлаа

FIFA DAYS-ын хүрээнд 10-р сард үндэсний шигшээ баг албан ёсны 2 нөхөрсөг тоглолт хийх хуваарьтай байсан. Эхний тоглолтоо залуус маань Сингапурын эсрэг хийж 2:0-ийн харьцаатай ялагдал хүлээгээд байсан билээ. Тэгвэл өнөөдөр Лаос улсын Үндэсний цэнгэлдэхэд Лаосын шигшээ багтай тоглож 4:1-ийн харьцаатай талбайн эздийг бут ниргэлээ.

Тоглолтын хувьд 23' минутанд Лаосын шигшээ багийн довтлогч Бонпачан Бунгконг тоог нээсэн. Гэсэн ч энэ гоолоос ердөө 5 минутын дараа манай багаас жигүүрийн довтлогч Ц.Мөнх-Эрдэнэ хариуг нь барьсан юм.

Эхний хагас энэ үр дүнгээр өндөрлөсөн бол хоёрдугаар хагаст сэлгээгээр талбайд гарсан Б.Балжинням, М.Жансерик нар тоглолтын хэмнэлийг илүү хурдтай болгож санаачлагыг гартаа авлаа. Ингэснээр 73' минутанд А.Нармандах Монголын шигшээ багийг энэ тоглолтод анх удаа тэргүүлэх боломжийг олгосон юм. Үлдсэн цагт залуусын тоглолт бүр ч сэргэж М.Жансерик 75', Н.Наранболд 83' нар тоог 4:1 болгосноор энэ тоглолтын хувь заяаг нэгэнт шийдсэн юм.

Өмнө нь манай шигшээ Лаосын шигшээ багтай тоглож 1:1-ийн харьцаатай тэнцэж, 3:0-ийн харьцаатай ялагдал хүлээж байсан бол өнөөдөр ийнхүү элэг нэгт Монголчуудаа баярлууллаа.

Тус тоглолтыг Лаос улс дахь бүрэн эрхт элчин сайд болон элчин сайдын яамны ажилчин алба хаагчид, Лаос улсад ажиллаж амьдарч, сурч байгаа Монголчууд маань хүрэлцэн ирж үзэж сонирхон шигшээ багаа дэмжсэн бөгөөд нийт баг тамирчдынхаа өмнөөс баярласан талархсанаа илэрхийлье.

НЭГ БАГ - НЭГ ЗОРИЛГО MONGOLIAN FOOTBALL FEDERATION

6
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.26.195.217Зочин   • 2018, 10 сарын 17. 20 цаг 34 минут

Сайн байсан, харин бут ниргэлээ энэ тэр гэж хэт суржигнэх хэрэггуй ээ, долдой бичээчид бас заримдаа хэтруулээд байх юм

202.21.111.170Зочин   • 2018, 10 сарын 17. 17 цаг 35 минут

Сайхан байна. Амжилт хүсье баг, хамт олонд. Харин мэдээний гарчиг буруу байна. Бут нэргээд байх даа ч яахав дээ. Өмнө нь манай 4-1 ээр байтугай хожигдож байсан. Даруу байцгаая. Бидэнд навс шаалгуулах ч өдөр бий.

202.170.68.381   • 2018, 10 сарын 17. 14 цаг 47 минут

АМЖИЛТ !!!!!!!

103.57.95.189Дэмжигч   • 2018, 10 сарын 17. 14 цаг 14 минут

Сайн байна. Одоо л манай хөл бөмбөгчид гадны багийг хождог болж байна. Хөл бөмөгчиддөө баяр хүргье. Улам цаашаа урагшаа.

202.9.42.193Зочин   • 2018, 10 сарын 17. 11 цаг 08 минут

Баяр хурггэе! Олон ялалтын эзэд болоорой ! Гэж ероое!

202.170.68.38Зочин   • 2018, 10 сарын 17. 14 цаг 46 минут

GOOD LUCK !!!!!!!!!!!!!!

Шинэ мэдээ

ШУУРХАЙ: “Тэди” төвд үл мэдэгдэх хий алдагджээ6 сар 17. 19:47Оманы буланд болсон халдлагуудыг мөрдөн шалгахыг уриалжээ6 сар 17. 18:00Б.Жонсон "BBC" сувгийн мэтгэлцээнд оpолцоно6 сар 17. 17:55Аянга гэж юу вэ6 сар 17. 17:50КПОП: Нитизүүд "Цусгүй алуурчин" Хан Со Хиг Astro хамтлагийн гишүүн ЫнВүгаас хол байхыг шаарджээ6 сар 17. 17:45Уутат имж айлд хүндрэв6 сар 17. 17:40NBA-гийн хамгийн нууцлаг супер од Кавай Леонард6 сар 17. 17:35Хятадад 100 сая орчим жилийн настай үлэг гүрвэлийн мөр олджээ6 сар 17. 17:30Трампын рейтингийн талаар ам нээсэн ажилтнууд халагдана6 сар 17. 17:25Сексийн “зуд” Японыг нөмөрч байна6 сар 17. 17:20Шинээр мэндэлсэн эрэгтэй хүүхдэд Ананд, эмэгтэй хүүхдэдээ Сондор гэсэн нэрийг хамгийн их өгчээ6 сар 17. 17:15Синди Кроуфорд “тайчихынхаа” өмнө Виагра уудаг6 сар 17. 17:10Хачигнаас хэрхэн биеэ хамгаалах вэ6 сар 17. 17:05“Хуулиа хэрэгжүүлээгүйгээс сүүлийн нэг жилд аргаль, угалз 60-80 толгойгоор хорогдож байна”6 сар 17. 17:00“С-400”-гийн асуудлаар АНУ-ын шаардлагыг хүлээж авахгүй гэжээ6 сар 17. 16:55Фото: Алс зэлүүд нутгийн оршин суугчдын дүр төрх6 сар 17. 16:50Голаны өндөрлөг дэх тосгоныг Д.Трампын нэрээр нэрлэжээ6 сар 17. 16:45Ш.Баатар: Аяга угаах ариун буянтай ажил6 сар 17. 16:40Д.Сэржбүдээ: Хийн халаагуураар агаарын бохирдлыг арилгана6 сар 17. 16:35Сиднейн кино наадмын шилдгээр “Шимэгч” кино шалгарчээ6 сар 17. 16:35Оросын багийн Евро-2020-д магадлал дээшиллээ6 сар 17. 16:30Мексикт бичиг баримтгүй 800 орчим цагаачийг баривчилжээ6 сар 17. 16:25“Эдийн засгийн форум-2019”-ийг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа6 сар 17. 16:24“Ромео Жульетта”-гийн найруулагч Франко Дзеффирелли таалал төгсжээ6 сар 17. 16:20Зон олны намын дүрмийн өөрчлөлтийг бүртгэлээ6 сар 17. 16:18Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №80 The Kinks, ‘You Really Got Me’6 сар 17. 16:15Тэжээвэр нохой бамбаруушаа дагуулсан эвштэй “тулалджээ”6 сар 17. 16:10Эрүүл мэндийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна6 сар 17. 16:09О.Башир төрийн эргэлтээс хойш олны өмнө анх удаа харагджээ6 сар 17. 16:05Таны заавал мэдэх ёстой 8 фэйсбүүк тохиргоо6 сар 17. 16:00
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.