2018 оны 10-р сарын 17
14 цаг 40 минут

Ээж үгээрээ эмчилдэг ба аз жаргалын шившлэг

Ямар ч эх хүн үр хүүхдээ өвдөхөд туслаж чаддаг ба бүр хүнд өвдөхөд нь ч туслаж чадна. Өвдсөн хүүхдэд ээж нь ямар ч эм тангаас илүү хүчтэй туслагч юм. Үүнийг Оросын эрдэмтэд баталж, эмчилгээний нэгэн шинэ арга боловсруулжээ. 
Хүссэн болгоноо хэлэх биш ...
Үг болгоныг нь бодсон шалгасан байдаг бөгөөд түүнийг өөрчилж болохгүй. Хэлэх үгний суурь нь хүүхдэд тустай дөрвөн хэсгээс бүрдэнэ. Энэ нь эрүүл бас аз жаргалтай хүүхдэд ч хэрэгтэй.
Ээжийн дуу хоолой нь хүүхдийн дотоод дуу хоолой болно. Хэрвээ ээж нь байнга л ууртай, дургуйцсэн байдалтай байж, хүүхэд нь өөрийн нь хүссэнээс өөр гээд байвал өсөж байгаа хүүхдэд амжилтгүй байх, өвчин зовлонтой байх байдал программчлагдана. Харин эсрэгээр нь энэ дуу хоолой байнга сайшааж, дэмжиж, аз жаргалтай, эрүүл байхыг үндэслэж байвал бүх сэтгэл санааны үйл явц хэвийн байна.
Нэгдүгээр хэсэг- ээжийн хайр бүхий амин дэм 
“Би чамд маш их хайртай. Чи надад байгаа хамгийн үнэтэй зүйл юм. Чи миний мах цусны тасархай. Би чамгүйгээр амьдарч чадахгүй. Би болон аав чинь чамайг маш ихээр хайрладаг” гэж хэлснээр ээж нь өөрийн хайраа илэрхийлдэг.
Хоёрдугаар хэсэг-бие махбодийн хувьд эрүүл байлгах
Хүүхдийн бие бага зэрэг тавгүйтэхэд энэхүү “ээж эмчилгээ” дангаараа ямар ч эмгүйгээр эмчилж чадна. “Хүү (охин) минь чи хүчтэй, эрүүл, сайхан хүүхэд. Чи хоолоо сайн иддэг учраас хурдан өсөж хөгжиж байгаа. Чамд хүчтэй эрүүл зүрх, цээж, гэдэс байгаа. Чи хөнгөн бас гоё хөдөлдөг. Чи чийрэг хааяа бага өвддөг”
Гуравдугаар хэсэг- сэтгэц-оюун ухааны эрүүл байдлыг үндэслэх, сэтгэцийн хэвийн хөгжил
“Чи тайван хүүхэд. Чамд сайн бат бөх мэдрэл байгаа. Чи тэвчээртэй, чи сайн, чи нийтэч, чи ухаантай. Чиний толгой сайн хөгжиж байгаа. Чи бүгдийг сайн ойлгож, санадаг. Чи дандаа сайхан ааштай байдаг, чи бусдыг хайрладаг инээмсэглэдэг. Чи сайн унтдаг. Чи хурдан, амархан унтаж орхидог, чи дандаа сайн зүүд зүүдэлдэг. Чи унтахаараа сайн амардаг. Чиний яриа хурдан сайн хөгжиж байгаа”
Дөрөвдүгээр хэсэг- ардын ухааныг илэрхийлэх
Дээр үед ээж нь хүүхдээ тэвэрч өөртөө наагаад өөрийн дотоод хүчээр түүний тавгүй байдлыг цэвэрлэдэг байжээ.
“Надад өөрийн өвчнийг өг”
“Би чиний өвчин, хэцүү зүйлийг аваад хаялаа” (Тэгээд ээж нь хүүхдэд байгаа тодорхой асуудлыг нэрлэнэ)
“Би чиний унтаж чадахгүй байгааг авч хаялаа” (хэрвээ хүүхэд муу унтаж байвал)
“Би чиний муу зүүдийг авч хаялаа”
“Би чиний уйлахыг авч хаялаа”
“Би чиний хоолонд дургүй байдлыг авч хаялаа” Тэгээд сүүлд нь “Би чамд маш их хайртай” гэж хэлнэ. 
Хэрвээ хүүхэд хүнд өвдсөн бол эмч хүүхдэд зориулан тусгай программыг боловсруулж энэхүү дөрвөн үндсэн хэсэг дээр нэмэн тодорхой эмчилгээг хийнэ. Эдгээр үгнүүдийг зүүрмэглэж байгаа хүүхдэд зөөлөн аядуугаар хэлнэ. Ингэснээр таны хүүхэд эрүүл, ухаантай, аз жаргалтай болж өснө.
Цаг ба хугацаа
Хүүхэд унтаж байхад шинэ аргачлалыг турших хэрэгтэй. Хүүхэд шөнө унтаж байхдаа эхийнхээ хэлсэн зүйлийг сайн тогтоодог байна. Хүүхэд унтсанаас 20-30 минутын дараа түүний орны хажууд сууж, гартаа ном аван, өгүүлбэр болгоныг гурван удаа уншаарай: эхлээд дотроо өөртөө зориулж, дараа нь дотроо хүүхдэдээ зориулж, сүүлд нь чангаар уншина. Үүнийг өдөр болгон хийх хэрэгтэй: харин нэг сар эсвэл хоёр сар унших хэрэгтэй юу гэдэг хүүхдийн байдлаас хамаарна. Энэ аргад хүүхэд халуурах болон өвчний бусад шинж тэмдгүүд нь саад болохгүй юм. Харин ээж нь өөрөө өвчтэй байх эсвэл уур уцаартай байвал хүүхдэдээ ном уншихаа хойшлуулах хэрэгтэй.
Суурь хичээл
“Би чамд маш их хайртай. Чи миний хувьд маш үнэтэй, надад байгаа хамгийн дотны хүн. Чи хүчтэй, эрүүл, царайлаг. Чи хоолоо сайн иддэг бөгөөд сайн бойжиж байна. Чиний зүрх, гэдэс, цээж гээд бүх юм чинь эрүүл. Чи хөнгөн, амархан хөдөлдөг. Чи ханиад тусдаггүй. Чиний оюун ухаан сайн хөгжиж байна. Чи үргэлж сайхан ааштай байдаг бөгөөд чи үргэлж инээмсэглэж байдаг. Чи амархан бөгөөд хурдан нойрсдог бөгөөд зөвхөн сайхан зүүд зүүдэлдэг. Чи нойрсож, сайхан амардаг. Би чамд маш их, маш их хайртай.”
Эмчилгээ эхлэх үед та тусгай дэвтэр нээж, хуудсаа хоёр баганаар хуваагаарай. Баруун талд нь хүүхдэд чинь илэрч байгаа өвчний шинж тэмдгүүдийг бичээд, зүүн талд нь бүх сайн сайхан зүйлийг бичих хэрэгтэй. жишээлбэл: хүүхэд хоолоо идэж эхэлсэн, илүү их инээмсэглэх болсон, шинэ найзуудтай болсон гэх мэт.
Ингээд л болоо. Шинэ зүйл биш юм шиг санагдаж байна уу? Гэхдээ ашигтай зүйл шүү. Ихэнх сэтгэл судлаачид том хүмүүсийн асуудлууд (сэтгэлээр унах, гутрах) хүүхэд наснаас улбаатай байдаг бөгөөд бага насандаа хайр, анхаарал дутуу авч байсныг илтгэдэг гэж үздэг. Ээж нар хүүхдээ аль болох их тэвэрч байх хэрэгтэй ба хүүхдэдээ зөөлөн хүрч, аль болох удаан хугацаанд хөхөөр хооллох хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд хүүхэд чинь өөрийгөө бат хамгаалалттай гэдгээ мэдрэх Та дахин зай дуусах талаар хэзээ ч санаа зовохгүй болно.

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.180.110зочин   • 2018, 10 сарын 18. 22 цаг 19 минут

Эх хүн өөрөө өвдөж шаналж байхадаа хүртэл үр хүүхэдээхайрлаж хамгаалж байдаг юм бнаа.эхийн элбэрэл хайр ачлал дуусашгүй рашаан юм даа

203.217.139.225Зочин   • 2018, 10 сарын 18. 11 цаг 07 минут

энэ яг үнэн шүү

Шинэ мэдээ

Японд олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ10 сар 16. 18:10Малчид, тээвэрчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд10 сар 16. 18:05“Их 20”-ийн Сангийн сайд нар уулзана10 сар 16. 18:00Гар утасных нь цэнэг дууссанаас болж торгуулжээ10 сар 16. 17:55Линз болон хиймэл сормуусны сөрөг тал10 сар 16. 17:50Хөл бөмбөгийн хаалгачдын тухай сонирхолтой баримтууд10 сар 16. 17:45Бразилд зул сарын үеэр олон мянган түр ажлын байр бий болж магадгүй10 сар 16. 17:40Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №12 Sam Cooke, ‘A Change Is Gonna Come’10 сар 16. 17:35Нидерланд: Ертөнцийн төгсгөлийг хүлээн 9 жил хонгилд амьдарчээ10 сар 16. 17:30Амьдралдаа өөрчлөлт оруулах 14 энгийн алхам10 сар 16. 17:25Таван настай малчин охины тухай баримтат кино бүтээгджээ10 сар 16. 17:20Хөгшрөлтийн үйл явцыг тухайн хүний алхалтын хурдаар тодорхойлох боломжтой гэв10 сар 16. 17:15Вакцин хүрэлцээгүйгээс мал хорогдсон гэж үзжээ10 сар 16. 17:10Хоакин Феникс гал унтраах машин мөргөжээ10 сар 16. 17:05НАСА-ын ахмад эрдэмтэн: Ангараг гарагт амьдрал байж болохыг бид 40 жилийн өмнө илрүүлсэн10 сар 16. 17:00Галт уулс хүн төрөлхтөнд ялагджээ: Саяны галт уулсын нөлөөлөл10 сар 16. 16:55АНУ-ын боксчин Патрик Дэй толгойдоо гэмтэл авч, эмнэлэгт хүргэгджээ10 сар 16. 16:50А.Хишигдалай: Айлын тогоо яах вэ, өөрийнхөө тооноор нар мандахыг харж байвал амьдрал сайхан10 сар 16. 16:45Яагаад мацаг барих хэрэгтэй вэ10 сар 16. 16:40Доналд Трампын бага охин Тиффани10 сар 16. 16:35Улаан-Үдэд Монголын иргэн 50 мянган доллараа дээрэмдүүлжээ10 сар 16. 16:32Биднийг интернэт ухаад сууж байх зуур дэлхий ертөнцийг өөрчилж буй 7 хүүхэд10 сар 16. 16:30Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь10 сар 16. 16:25Иран улс 40 тэрбум ам.долларын ашиг өгөх байгалийн хийн орд илрүүлжээ10 сар 16. 16:20“Harley-Davidson” цахилгаан мотоциклын үйлдвэрлэлээ зогсоожээ10 сар 16. 16:15Цөмийн дайн дэгдэх эрсдэл нэмэгдэж байгааг хэлжээ10 сар 16. 16:10Б.Жавхлан: Саарал жагсаалтыг улс төржүүлж, өндөр авахуулж байгаа нь сайн хэрэг10 сар 16. 16:06Зэрлэг ан амьтдын шилдэг зурагчныг тодруулжээ10 сар 16. 16:05Хятад АНУ-д эрс эсэргүүцлээ илэрхийлжээ10 сар 16. 16:00Б.Бат-Эрдэнэ: Ж.Мөнхбат гишүүн хөрөнгө, орлого нь яагаад огцом нэмэгдсэн талаар тайлбар ирүүлээгүй10 сар 16. 15:57
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.