10-р сарын 18
11 цаг 15 минут

Тархины даралттай хүүхдийг эмчлэх ардын арга

Монгол ардын эмчилгээ бол үнэхээр гайхалтай шинжлэх ухаан юм. Ингээд тархины даралттай хүүхэдтэй эцэг эхчүүдэд маань хэрэг болох байх гээд, доорх зөвлөгөөг хүргэж байна.

“Үр минь тархины даралттай төрсөн бөгөөд уг нь нярай хүүхэд хоногт 16-аас доошгүй цаг унтдаг байх ёстой атал хоногт 2 цаг унтвал их юм, бусад үед уйлж байдаг байлаа. Тархины даралтын европ эмчилгээ бол ойлгомжтой, хэдэн төрлийн эм ууна. Нярай хүүхдэд эм уулгана гэдэг үнэхээр хэцүү. Тэгээд ч тархины даралт бол төдийлөн гүйцэд эдгэдэггүй, урхагтай өвчин гэдэг юм билээ.

Харин бид 70 гарсан эмгэний заавраар ардын аргыг хэрэглээд ямар ч зовиур, урхаггүй, цоо эрүүл болсон. Хэдэн мянган жил энэ л нутагт 5 хошуу малаа хариулсаар ирсэн миний ард түмний арга ухаан бол үнэхээрийн төгс төгөлдөр ажгуу. Сүүлд сонсох нь ээ, энэ арга маань шинжлэх ухааны нэлээд үндэслэлтэй гэж байсан.

За тэгэхээр, ардын уламжлалт эмгүй эмчилгээ:

Хонь төхөөрөөд , нэг бөөрийг нь аваад, голоор нь хувааж, хүүхдийнхээ хоёр чихэнд дотор талаар нь харуулж, чихэвч зүүсэн юм шиг наана. Тэгээд гүзээний буланг огтлон авч, баасыг нь нэг шувтарсан болоод сэвстэй чигээр нь хүүхдийн толгойд малгай болгож углан, чихэнд нь наасан бөөрийг дарна. Гэхдээ духны талаас нь илүү гаргахгүй, хүзүүний хөдөлгөөнд саад болохооргүйгээр углана. Ерөөсөө л ноосон малгай шиг өмсгөнө. Энэ бүхнийг хийхдээ анхаарах гол зүйл бол хонины амьдын халууныг алдалгүйгээр, хөрөхөөс нь өмнө амжуулах ёстой. Тэгээд 24 цагийн дараа хатсан гүзээ, ногоорсон бөөрөө салгаж авна. Барьцалдаад хатчихдаг болохоор сайн норгож, дэвтээж байж салгахгүй бол даахийг нь зулгааж бахируулна гэж нэг аюул бий.

За ийнхүү угласны дараа 2 цаг орчим айхтар уйлсан. Толгойгоо огцом огцом савах гээд байсныг бодвол час часхийлгэн хатгаж өвдсөн болов уу. Дараа нь, магадгүй төрснөөсөө хойш анх удаа, бүтэн 6 цаг сэрэлгүй унтсан даа. Өлсөөд сэрээгүй бол унтаад л байх байсан биз. Бид бүр үнэхээр их гайхаж билээ. Одоо ч бид мань хүний гүзээ углачихсан амгалан унтаж байгаа зургийг хараад “өмхий толгойт” гэж өхөөрдөн инээлддэг.

Маргааш нь байнга уйлж байдаг үр минь гоц тайван байсан бөгөөд үүнээс хойш ердийн хүүхэд шиг унтаж амардаг болсоон. Ингэж эмчлэх үед 3 сартай байсан бөгөөд бид 2 сарын дараа дахин нэг давтсанаар тархины даралт гэгч зовиурыг үүрд мартсан билээ. Нэг зүйл сануулахад, би үүгээрээ шинжлэх ухааныг огтхон ч үгүйсгээгүй бөгөөд харин ч ардын дом, эмгүй эмчилгээг европ эм эмчилгээтэй хавсруулан хийх нь илүү үр дүнтэй байдгийг хэлж байгаа болно.

5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.126.89.243Zochin   • 2018, 10 сарын 21. 14 цаг 33 минут

Eniig turshij uzsen mash sain arga.

202.131.235.74худал мэдэмхийрхээ боль   • 2018, 10 сарын 19. 15 цаг 01 минут

hjjhhjkhjk

202.179.27.190zochin   • 2018, 10 сарын 18. 15 цаг 42 минут

zuragiin oruulsan bol ich l zugeer um daa

202.21.100.210БАЯРЛАА   • 2018, 10 сарын 18. 13 цаг 32 минут

УГ НЬ НАДАД ХЭРЭГ БОЛОХ МЭДЭЭЛЭЛ БИШ Ч ЗҮГЭЭР Л УНШААД СЭТГЭЛ ХӨДӨЛЧИХЛӨӨ. ӨӨРИЙН ЭРХГҮЙ ОГШИЖ БАЯРЛААД Л САЙХАН БОЛЧИХЛОО. БАЯРЛАА

202.179.26.185Зочин   • 2018, 10 сарын 18. 11 цаг 47 минут

TIIM BOL ENE DELHIIN BUH HUMUUS ENIIG L IDMEER YUM

Шинэ мэдээ

Олон улсын хүүхдийн “Найрамдал“ цогцолбор 41 нас хүрлээ49 минут 9 секундын өмнөХээрийн түймэр гарах эрсдэлийг таслан зогсоов54 минут 9 секундын өмнө“Хөрс -Амьдрал” гэрэл зургийн уралдаан зарлаж байна59 минут 9 секундын өмнөМУГТ Н.Төгсцогт менежер Эл Хэймонтой Д.Отгондалай гэрээ байгуулахаар болов1 цаг 10 минутын өмнөУсанд сэлэлтийн 2025 оны ДАШТ Казаньд болно1 цаг 10 минутын өмнө“БАВАРИ” олон улсын аваргуудын цомын тэмцээнд Реалыг хожлоо1 цаг 15 минутын өмнөОХУ: Хилээр тээш нэвтрүүлэх журмыг чангатгана1 цаг 22 минутын өмнөБрюс Ли энэ өдөр 32 настайдаа зуурдаар нас баржээ1 цаг 30 минутын өмнөЭвдрэлтэй гудамжнуудын замыг тэгшиллээ1 цаг 35 минутын өмнө380 жилийн ойг угтсан бүтээлч ажлын төлөвлөгөөг хэлэлцэв1 цаг 42 минутын өмнөОрон нутгийн автобусаар тарваганы нойтон тулам нэвтрүүлэхийг завджээ1 цаг 43 минутын өмнөМонгол-Оросын найрамдлыг илтгэх “Эв модны наадам” боллоо1 цаг 50 минутын өмнөНарнаас хамгаалах нүүр будалтыг хэрхэн хийх вэ1 цаг 50 минутын өмнө“Өлөн” цагаан оготнын өчил1 цаг 51 минутын өмнөХүний арьс, гоо сайхны засал авахдаа оройн 18-20 цагт хамгийн сайн байдаг1 цаг 55 минутын өмнөӨвөрмонголд "Монголын нууц товчоо"-ны хайлтын системийг судлан бүтээжээ2 цагийн өмнөУвс нуур, дэлгэр мөрөнд иргэд усанд осолджээ2 цаг 5 минутын өмнөДуу цахилгаантай усархаг бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна2 цаг 15 минутын өмнөБанкууд өөрийн хөрөнгийг хэрхэн нэмэгдүүлсэн тухай мэдээлэлд Монголбанк мэдэгдэл хийлээ    2 цаг 20 минутын өмнөУнгахын 7 ашиг тус2 цаг 30 минутын өмнөҮйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын тоо 5.8 мянгаар нэмэгджээ2 цаг 35 минутын өмнө“Avengers: Endgame” кино “Avatar”-ын амжилтыг эвдэнэ2 цаг 40 минутын өмнөТаеквондоч Х.Энхтуяа Азийн аварга боллоо2 цаг 45 минутын өмнөУран сийлбэрч Ц.Мөнх-эрдэнэ олон улсын элсэн уран баримлын уралдаанд түрүүлжээ2 цаг 50 минутын өмнөМансуурсан этгээдүүдийг илрүүлжээ2 цаг 54 минутын өмнөКим Жон Ун сонгуульд саналаа өглөө2 цаг 55 минутын өмнөМонголын 10 тамирчин ДАШТ-ий өмнөх сүүлийн чансаанд багтав3 цагийн өмнө130 мянган тонн сайжруулсан шахмал түлш нөөцлөөд байна3 цаг 10 минутын өмнөХотын дарга захирамж гаргалаа3 цаг 13 минутын өмнөМолдир Мекенбаева: Миний өрсөлдөгч ямар байх нь надад хамаагүй учир нь би үргэлж бэлтгэлтэй байдаг3 цаг 15 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.