10-р сарын 22
8 цаг 15 минут

Та үүнийг мэдэх үү: Хустайн нуруу

Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянхангай сумдын зааг нутагт Улаанбаатараас баруун тийш 80 километрт оршдог. Баруун өмнөөс зүүн хойшоо чиглэлтэй сунаж тогтсон, дунджаар 1500-1700 метр өндөр. Хамгийн өндөр цэг нь 1842 метр өндөр Хөшөөт уул, хамгийн нам цэг нь 1190 метр өндөр Тариатын булаг. Хэнтийн нурууны баруун өмнөд салбар уул юм. Баян, Эхэн-Ус, Алтганат, Мойлт, Уртын ам, Шувуун ам зэрэг газруудаар 10 гаруй цэнгэг уст горхитой. Уулын орой, ар шилээр үзэсгэлэнт хусан ойтой бөгөөд ойн нийт талбай 2080 га газар хамарна. 450 шахам төрлийн ургамалтай.

Халиун буга, гөрөөс, зэрлэг гахай болон төрөл бүрийн мэрэгч амьтантай, 126 зүйл шувуутай. Хустайн нурууны бүс нутагт Луноба, Хустайн нуруу гэсэн хоёр бааз бий. Хустайн бааз нь өвөл зунгүй ажилладаг бөгөөд тэнд тахь нутагшуулах төсөл хэрхэн хэрэгжиж байгаа талаар баримтат бичлэг үзүүлж, Хустайн бүс нутгийн талаар мэдээлэл бүхий үзэсгэлэнгийн танхим ажиллуулдаг. Луноба бааз нь Молцог элсний захад байрладаг учраас ардын уламжлалт эмчилгээний арга бүхий сувиллын үйл ажиллагаа явуулдаг. Хустайн нурууны энэ бүс нутагт 1992 оноос Монгол Голландын хамтарсан тахь нутагшуулах төслийг хэрэгжүүлсэн. Энэ төслийн хүрээнд 900 хавтгай дөрвөлжин километр нутгийг 1993 оноос улсын хамгаалалтанд авсан. Анх 1992 онд 15 тахийг Оросоор дамжуулан авчирсан ба түүнээс хойш 3 жил тутам 18-20 тахь нэмж нийт 84 тахь авчирсан нь өсөж үржсээр эдүгээ 300 орчим тоо толгойд хүрчээ.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Роботууд 2030 он гэхэд 20 сая ажлын байрыг орлоно35 минут 21 секундын өмнөГрек улс ОУОХ-ны гишүүнтэй болох нь40 минут 21 секундын өмнөАНУ-д дэлхийн сэргээгдэх эрчим хүчний хамгийн том агуулах барина45 минут 21 секундын өмнөМайкл Жексоны амьдралын сүүлчийн 24 цагийн зарим баримт50 минут 21 секундын өмнөТелехяналтын нэгдсэн систем ашиглах журамд өөрчлөлт оруулна55 минут 21 секундын өмнөАНУ Палестинд эдийн засгийн тусламж үзүүлэхээр зэхэж байна1 цаг 1 минутын өмнөНҮБ: 2017 онд кокаины үйлдвэрлэл дээд хэмжээнд хүрсэн1 цаг 6 минутын өмнөБүдүүн миссийн бодит түүх1 цаг 11 минутын өмнөНийт талбайн 96.4 хувьд тариалалт хийгээд байна1 цаг 16 минутын өмнөӨнгө нь сэтгэлд нөлөөлдөг гэдэгт та итгэдэг үү1 цаг 21 минутын өмнөМонголчууд шуналтайд тооцогджээ1 цаг 26 минутын өмнөҮндсэн хуулийн цэц маргааныг хэрэгсэхгүй болгов1 цаг 31 минутын өмнөХөлрөлтөөс сэргийлэх аргууд1 цаг 36 минутын өмнөУсанд автагдсан орон сууцны барилгуудад хийсэн судалгааны дүнг танилцуулж, хөрсний уснаас хамгаалах заавар зөвлөмж өглөө1 цаг 41 минутын өмнөЯпоны Урасоэ хотын иргэд яаралтай нүүн шилжих тухай заавар хүлээн авчээ1 цаг 46 минутын өмнөТакси үйлчилгээний өнөөгийн байдлын талаар онлайн хэлэлцүүлэг зохион байгуулав1 цаг 51 минутын өмнө“Nissan” компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал болжээ1 цаг 56 минутын өмнөАзийн улс төрийн намуудын олон улсын бага хурлыг Монгол улсад зохион байгуулахаар болов2 цаг 1 минутын өмнөСинайн хойгт цуврал халдлага болжээ2 цаг 6 минутын өмнөБооёогоос салсан А.Энхжин гялалзаж явна2 цаг 11 минутын өмнөҮндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг 212 газар, 28085 иргэнд танилцуулаад байна2 цаг 16 минутын өмнөНобелийн шагналд нэр дэвшиж байсан гэмт хэрэгтэн2 цаг 21 минутын өмнөШведийн гүнж Кейт Мидлтон, Парис Хилтон нарын өмсөж байсантай ижил хувцас өмсчээ2 цаг 26 минутын өмнөХар тамхи таниас хайртай бүхнийг чинь авна!2 цаг 31 минутын өмнөАжил дээрээ аз жаргалтай байж, ажлын бүтээмжээ нэмэгдүүлье2 цаг 36 минутын өмнөДэлхийн нийтийг шимшрүүлж буй дүрвэгч аав, охин хоёрын зураг2 цаг 41 минутын өмнө“Falcon Heavy” пуужингаар хиймэл дагуулууд хөөргөжээ2 цаг 46 минутын өмнөФранцын “Миразур” дэлхийн шилдэг зоогийн газраар шалгарлаа2 цаг 51 минутын өмнөФото: Тэд бол "HIME style" түгээгчид2 цаг 56 минутын өмнөКанадын гахайн махны импортод түр хугацаанд хориг тавьжээ3 цаг 1 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.