10-р сарын 21
12 цаг 22 минут

Хөхүүл эхчүүдийн хэвийн жинг барих хоол, хүнс

Та хүүхдээ төрүүлсэн ч хөхөөрөө хооллож байгаа бол түүний эрүүл мэнд, өсөлт хөгжил хөхний сүүгээр дамжин танаас бүрэн хамааралтай байна гэсэн үг.
 
Тиймээс хөхүүл атлаа бяцхан үрээ уураг, амин дэмээр хангахын зэрэгцээ бүсгүй та өөрийн биеийн гоо галбир, хэвийн жинг эргүүлэн олоход тань ямар хоол хүнсний сонголт туслах бол гэдгийг мэдэж аваарай.
 
 
 
1. Хөхүүл эхийн өдөр тутмын хоол хүнсэндээ зайлшгүй хэрэглэх хүнс бол бүхэл үрийн бүтээгдэхүүн юм. Энэ нь таныг огтхон ч таргалуулахгүй бөгөөд хөхөнд сүү оруулах хамгийн сайн хүнс юм. Үүнд: бор будаа, хөц, будаа, гурвалжин будаа, арвайн гурил буудай - бор гурил, бор гурилан талх, нарийн боов, жигнэмэг, бор гурилтай хуурга, овьёос гэх мэт орно.
 
 
 
2. Махны төрлөөс яргай загасны мах, тахиан махыг илүү их хэрэглэж заншаарай. Эдгээр мах нь өөх тос бага учраас таныг таргалуулахгүй ч эх болон сүүний бүтцэд тэжээл өгч тэтгэж байдаг. Мэдээж сайтар боловсруулсан үхэр, хонины махыг хэрэглэж болно. Ямаа, адуу, түүхий загасны мах, хиам, гахайн шарсан махнаас татгалзаарай.
 
 
 
3. Ногоон өнгийн жимс жимсгэнэ, хүнсний ногоог ихээхэн хэрэглэж заншаарай. Энэ нь таныг жирэмсэн байх хугацаанд урагт дамжуулан алдсан олон төрлийн эрдэс бодисыг нөхөж таныг биеийг богино хугацаанд сэргээж, эрүүл чийрэг, эрч хүчтэй болгоход туслана. Үүнд: брокколи, бүх төрлийн ногоон байцаа, ногоон сонгино, өргөст хэмх, хулуу, майлз, шош, вандуй, бууцай, яншуй зэрэг хүнсний ногооноос гадна киви, ногоон алим, усан үзэм зэрэг бүх төрлийн ногоон өнгөтэй жимс жимсгэнэ орно.
 
 
 
4. Улаан өнгийн жимс жимсгэнэ нь таны цусыг сэлбэж сэргээж өгдөг. Жирэмсэн хугацаанд сарын тэмдэг ирдэггүйн улмаас эмэгтэй хүний цус төрсний дараа сэлгэгдэж, шинэ эрчим хүч авах хэрэгтэй болдог. Тиймээс таны цусны эргэлтэнд нэн сайн бөгөөд цусны эргэлт сайн байснаас хөхний сүүний тэжээл, гаралт сайжирдаг. Үүнд: алим, тарвас, тоор, гүзээлзгэнэ, усан үзэм болон улаан лооль орно.
 
 
 
5. Ус - та 9 сар ураг тээж төрүүлснээс гадна хөхөөрөө хооллоход эхийн бие маш их шингэнээр дутагддаг. Тиймээс цэвэр усыг хажуудаа байнга авч явж заншаарай. Тогтмол ус ууж заншсанаар хөхүүл үедээ хамгийн хурдан, эрүүл аргаар турж өмнөх гоо сайхандаа очих арга юм.
 
 
 
6. Лууван, гадил жимс - Жимс, ногоонууд дундаас энэхүү хоёрыг онцлох нь учиртай юм. Та өдөр тутмын хоол, хүнсэндээ лууванг чанаж болгож хэрэглэхээс гадна угааж хальслаад түүхийгээр нь идэх хамгийн үр дүнтэй. Учир нь лууван болон гадил жимс төрсний дараах биеийг эсд нь хүртэл нөхөн сэргээгээд зогсохгүй шаардлагатай амин дэмээр хангаж илүүдэл жин хуримтлагдахаас сэргийлдэг байна.
0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Баярын өдрүүдэд улсын хэмжээнд 606 эх амаржиж 313 хүү, 293 охин мэндэлжээ7 сар 15. 12:45Маргаашнаас зах, худалдааны төвүүд хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ7 сар 15. 12:27Иргэдийг гол, мөрний эрэг орчмоор зорчихгүй байхыг анхааруулж байна7 сар 15. 12:19ТЦА:Баярын өдрүүдээр бүртгэгдсэн осол, хэрэг өнгөрсөн жилээс 27,5 хувиар өссөн үзүүлэлттэй байна7 сар 15. 12:04Улаанбаатарт 28-30 градус дулаан байна7 сар 15. 11:59Өнөөдрийн зурхай7 сар 15. 11:56ЗОРЧИГЧДЫН АНХААРАЛД: Улаанбаатар-Дарханы замыг өнөөдрөөс эхлэн хааж байна7 сар 15. 11:35Худалдаа, үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хуваарь7 сар 14. 13:00Арилжааны банкуудын ажиллах цагийн хуваарь7 сар 14. 12:30Үер усны аюул ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна7 сар 14. 12:00Цэцэг төвийн уулзварын замыг энэ сарын 16-наас хаана7 сар 14. 11:45Ерөнхийлөгч Х.Баттулга тод манлай уяач О.Батбилэгийн галаар зочилжээ7 сар 14. 11:22Хэнтийнхэн шинэ аваргадаа 5 өрөө байр бэлэглэжээ7 сар 14. 11:00Өнөөдрийн зурхай7 сар 14. 10:30Цаг агаарын мэдээ7 сар 14. 10:00Улсын аварга Э.Оюунболдод үүрд хадгалагдах "Тоёота" цомыг нь гардууллаа7 сар 13. 15:23Эмэгтэй жолооч майханд унтаж байсан 6, 7 сартай хоёр хүүхдийг дайрчээ7 сар 13. 14:37Шинэхэн аварга Э.Оюунболд шагналын автомашинаа гардан авлаа7 сар 13. 14:27БНХАУ-ын дэд дарга Ван Чишань-ийн айлчлал өндөрлөв7 сар 13. 13:00Монгол Улсын мэргэн харваач хоёроор нэмэгдлээ7 сар 13. 12:30Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Үндэсний их баяр наадмыг хаахдаа хэлсэн үг7 сар 13. 11:33Э.Оюунболдод улсын аварга цол олголоо7 сар 13. 11:00Улаанбаатарт 26-28 градус дулаан байна7 сар 13. 10:00Өнөөдөр уяачдын наадамтай7 сар 13. 9:45Өнөөдрийн зурхай7 сар 13. 9:30Шинэ аварга Энхтөгсийн Оюунболд7 сар 13. 3:21Ши Жиньпин Монголын үндэсний баярт зориулан мэндчилгээ дэвшүүлэв7 сар 12. 16:54ДААГА: Түрүү магнайд Архангай аймгийн уяач Р.Дуламсүрэнгийн халиун даага хурдаллаа7 сар 12. 13:58ШУУД: Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа7 сар 12. 12:34Трамп өөрийгөө суутан гээд өрсөлдөгчдөө доромжилжээ7 сар 12. 12:00
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.