10-р сарын 22
8 цаг 20 минут

Замын түгжрэлийг арилгая гэвэл нийтийн тээврээ хөгжүүлэх гарц л байна

Нийслэлийн замын түгжрэлийг  цахим орчинд “амьдралын түгжрэл” гээд нэрлэчихэж. Их л ойртуулсан зүйрлэл юм даа. Зарим нэгний гаргасан судалгаагаар хотын нэг иргэн хоногт 2-4 цагийг  түгжрэлд өнгөрүүлдэг аж. Нийслэл хотын оршин суугч 1.5 сая иргэний бүгдийнх нь хоолойд тээглэсэн яс гэвэл энэ түгжрэл болчихоод байна. Учир нь түгжрэл тэдний амь амьралдаа зориулах цаг хугацаанаас ийн хулгайлж байгаа болохоор тэр.

Шийдэл, шийдвэртэй алхам хүлээж байгаа асуудал гэвэл замын түгжрэл. Түгжрэлээс гарах арга замыг хайгаагүй биш хайсан. Бүр форум хүртэл хийж үзсэн. Гэвч тэр гарцыг одоо болтол олоогүй байна. Гарц байтугай бэлэн зэлэн оновчтой шийдэл ч алга. Замаа өргөтгөлөө, гүүр барилаа, уулзвар замаа будаж тэмдэглэлээ, гүүрэн гарц барилаа. Дугаарын хязгаарлалт хийлээ. Тэглээ гээд байдал дээрдсэнгүй. Яагаад гэвэл энэ бүхэн бүгд  тээврийн хэрэгсэлд зориулсан дэд бүтэц болохоор тэр. Харин ч энэ дэд бүтцээ дагаад  автомашин нэмэгдсэн нь тоо баримтаар тогтоогдож байна. Барууны орнууд яг энэ жишгээр автомашинд зориулсан хөрөнгө оруулалт хийж түгжрэлээ улам нэмэгдүүлж байсан гашуун жишээ байдаг.

Түгжрэлийг арилгая гэвэл нийтийн тээврээ хөгжүүлэх ганцхан арга зам л бий гэсэн байр суурийг маш олон хүн илэрхийлдэг. Бусдын туршлага ч ийм байдаг аж.

Эдүгээ нийслэлд хагас сая шахам машин өдөр бүр хөдөлгөөнд оролцож байна. Энэ тоо 4 жилийн өмнө 450 мянга байсан билээ. Харин Улаанбаатар хотод 300 мянган өрх аж төрдөг. Дугаарын хязгаарлалт эхэн үедээ үр дүнтэй арга байсан боловч өрх бүрийг хоёр машинтай болох замруу  хөтөлчихлөө. Ингэж тооцвол 600 мянган автомашин гэсэн тоо гарна.

Тэгвэл одоо ямар арга зам  байна вэ? Бусдын туршлага юу байв гэдгийг тунгаах хэрэгтэй болж байна.  Түгжрэлийг арилгая гэвэл нийтийн тээврээ хөгжүүлэх ганцхан арга зам л бий гэсэн байр суурийг  маш олон хүн илэрхийлдэг. Бусдын туршлага ч ийм  байдаг аж.

Энэ өнцгөөс харвал Улаанбаатарын замын түгжрэл уг гарвалаараа нийтийн тээврийн хоцрогдолтой холбоотой гэсэн үг. Хэрэв түгжирдэггүй, хуваарьт цаг минутдаа яг таг ирдэг явдаг, үйлчилгээний соёл ая тухтай, аюулгүй байдал хангагдсэн, нийтийн тээвэртэй болчихвол үйлчлүүлэхээс  хэн ч татгалзахгүй.

Нийтийн тээвэр хот дотор зорчих машины тоог цөөлөх боломжтой гэдгийн наад захын жишээ нь  ажилчдын автобус, сургуулийн (Schoolbus ) автобус юм. Тодруулбал, Улаанбаатарын хотын нөхцлөөр тооцож үзэхэд ажилчдын автобус дунджаар 26-45 автомашин, сургуулийн автобус 26 автомашиныг замын хөдөлгөөнд оролцохоос чөлөөлдөг гэсэн судалгаа байна.  Нийтийн тээвэр яг л ийм жишгээр хөдөлгөөнд оролцох машины тоог  цөөлөх боломжтой. 

Тэгэхээр замын түгжрэлийг арилгах хамгийн зөв гарц гэвэл нийтийн тээврийг хөгжүүлэх явдал гэдэг нь энгийн логикоор хэнд ч тодорхой байна. Дэнжийн мянгын Дэндэв өвгөн ч ингэж л хэлнэ. Амьдралын ийм жирийн үнэн, боломжит гарцыг эрх мэдэлтнүүд олж харахгүйдээ бус, ашиг сонирхлын зөрчлөөс алгасч орхигдуулаад байдаг юм биш биз гэж хардмаар. 

Нийтийн тээвэр хот дотор зорчих машины тоог цөөлөх боломжтой гэдгийн наад захын жишээ нь ажилчдын автобус, сургуулийн (Schoolbus ) автобус юм. Тодруулбал, Улаанбаатарын хотын нөхцлөөр тооцож үзэхэд ажилчдын автобус дунджаар 26-45 автомашин, сургуулийн автобус 26 автомашиныг замын хөдөлгөөнд оролцохоос чөлөөлдөг гэсэн судалгаа байна.

Үнэнийг хэлэхэд нийслэлийн нийтийн тээврийг хамгийн шоовдорлогдсон салбар гэж тодотгож болно. Учир нь энэ салбарт томоохон тоймтой, үр өгөөжтэй хөрөнгө оруулалт хийсэн нь бараг үгүй. Үйлчилгээний ихэнх чиглэл, хуваарилалтыг хувийн хэвшил эзэмшдэг болохоор зөнд нь орхисон гэж хэлж болмоор. Төрийн бодлого зохицуулалтын гадна үлдэж, төсвийн хуваарилалт, хөрөнгө оруулалт тойрч давхидаг салбар гэвэл нийтийн тээвэр л байна.

Нийтийн тээвэртээ зориулсан ямар хөрөнгө оруулалт хийсэн билээ гэж эргэцүүлж бодохоор санаанд буух тоймтой юм үнэхээр алга. Бараг 10-аад жилийн өмнө буюу 2009 онд нэг бүр нь 60-70 мянган ам долларын үнэтэй Солонгосын 400 автобусаар парк шинэчлэлт хийж байсан. Харин түүнээс хойш томоохон хөрөнгө оруулалт хийсэн тухай лав дуулдаагүй юм даг. Хэрэв стандарт нормоороо бол одоо тэдгээр автобусны түрүүч нь ашиглалтаас хасагдаж эхэлж байгаа байх.

Албаны эх сурвалжаар өдгөө өдөрт 1000 шахам автобус нийтийн тээвэрт үйлчилдэг.  Харин хүн амынхаа тоо, хэрэгцээ хүртээмжийг нь харгалзвал өдөрт наанадаж 2000-2500  автобус үйлчилгээнд гарах учиртай гэнэ. Ингэж баймаажин хэрэгцээ хангагдана. Тэгэхээр нийтийн тээврийн үйлчилгээ зөвхөн чанар хүртээмж талаасаа төдийгүй тооны хувьд ч дэндүү хангалтгүй байгаа юм.

Асуудлын нэг тал нь энэ. Харин нөгөө талаасаа нийтийн тээвэр гэдэг зөвхөн автобусны тоог нэмэгдүүлэх тухай биш. Түүний эргэн тойронд байх ёстой дэд бүтэц бий. Тухайлбал:

-Улаанбаатар хотын нийтийн тээврийн төлөвлөлтийг сайжруулах явдал юм. Иргэд зорчих эрэлт хэрэгцээгээ суудлын автомашинаар хангаж, автозамын ачааллыг ихээр үүсгэх нэг шалтгаан нь энэ. Нийтийн тээврийн чиглэл, маршрутын оновчтой бөгөөд тогтвортой байдал, давтамж зорчигчдын урсгалын зөв тооцоолол маш чухал.

-Нийтийн тээвэр төв зам буюу Энхтайваны өргөн чөлөөгөөр нэгдүгээр эгнээгээр зорчдог.   Одоо бусад замуудад ч гэсэн ийм зохицуулалтыг хийж өгвөл түгжрэл нь багасч  түргэн шуурхай байдал нь дээшилнэ. 

- Явган хүний болон унадаг дугуйны зам түгжрэл бууруулах бас нэг арга мөн. Тэгэхээр эдгээр замыг иргэдэд тохирсон шаардлага, стандарттай болгох.

Нийтийн тээврийн салбарт олон сайхан үлгэр, зөндөөн их мөрөөдөл бий. Метро, тусгай замын автобус буюу BRT гэх мэт.  Сураг нь сонсогддог хэрнээ бараа нь харагддаггүй барцад ихтэй энэ мэт төслүүдээ амилтал цаг хугацаа, хөрөнгө мөнгө гээд бэрхшээл их байдаг биз.

Гэхдээ эхний удаад байгаа боломж дээрээ түшиглээд парк шинэчлэлт хийж өдөрт үйлчлэх автобусны тоог наанадаж 2000-д хүргэж хүртээмжийг нь нэмэгдүүлбэл эхний үр дүн нь харагдах нь лав.  Гэхдээ одоогийнх шиг хуучин автобус оруулж ирэх замаар биш. Бусдын ашиглалтаас хассан автобусаар парк шинэчлэлт хийгээд байвал иргэд автомашинаа тавиад нийтийн тээврээр үйлчлүүлэхгүй. Иргэдээ хүндэлж, зорчих ая тухай орчин, аюулгүйн стандарт хангасан тэрэг техниктэй болсон цагт л иргэдийн хандлагыг  нийтийн тээвэр рүү урвуулж чадна.  

Тухайн салбарт хөрөнгө оруулахдаа улсын төсвийг тарамдуулах бус, харин хүрэлцэхүйц хэмжээнд  хуваарилж хөрөнгө санхүүгийн “цохилтын хүч”-ийг  тухайн зорилтдоо төвлөрүүлж чадвал богино хугацаанд үр дүн гарах боломжтой.

Монголын хөгжлийн хоцрогдол болсон  нийтийн тээврээ зориг зүрхтэйгээр шинэчилж чадвал замын түгжрэл баяртай шүү.

М.Нэргүй

 

 

 

81
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

81 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.161.29khurele   • 2018, 10 сарын 23. 22 цаг 01 минут

хувийн машинаасаа татгалзья машин унах хэнээтнүүд минь тэр цахилгаан эко автобусыг тѳр дэмжмээр юмаа.

66.181.161.29khurele   • 2018, 10 сарын 23. 21 цаг 58 минут

метротой болохгүй бол болохгүй нь ээ.ганц уртааш хандлѳн метро лбаыхад

78.250.68.239Зочин   • 2018, 10 сарын 23. 14 цаг 18 минут

Metrotoi boloh heregtei

45.117.35.8Зочин   • 2018, 10 сарын 23. 11 цаг 43 минут

БИЧИЖ ЯРИАДЧ ХЭРЭГГҮЙ, ТӨВӨГ ЦААШАА, ХЭ ХЭ

45.117.35.8Зочин   • 2018, 10 сарын 23. 11 цаг 42 минут

ТЭНЭГ МОНГОЛЧУУДАД ТААРСАН ТАТВАРЫН БОДЛОГО Л ЯМАРЧ НӨХЦӨЛД ТААРНА, ХОТЫН ТӨВӨӨР ЯВБАЛ ӨНДӨР ТАТВАР АВДАГ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ, ДААНЧ ДАХИН СОНГОГДОХГҮЙГЭЭС АЙСАН ТААРСАН ТААР ШУУДАЙНУУД НЬ ҮҮНИЙГ ШИЙДЭХГҮЙ. ТИЙМ БОЛОХООР МӨНХИЙН ТҮГЖРЭЛД ХОРТ ХИЙНД УГААРТАЖ ҮХЦГЭЭСНИЙ ДАРААХ ҮЕИЙН Л ШИЙДЭХ АСУУДАЛ ЮМ БНОО

203.91.115.41Зочин   • 2018, 10 сарын 23. 9 цаг 12 минут

МОНГОЛЧУУД АЖИЛ ХИЙЖ ЧАДАХГҮЙ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙЖ ЧАДАХГҮЙ, ӨЛСӨЖ ЧАДАХГҮЙ (өлсөхөөрөө хоорондоо зодолдоод эсвэл уурлачдаг) ТЭГЭЭД БАС МАШ ИХ ЗАНТАЙ, АКТАЛСАН СЭГ УНЧААД ЯВГАН ХҮН ДЭЭРЭЛХЭНЭ! НЭГЭНТЭЙГЭЭ БАРЬЦААД ЯМАР Ч ХАМААГҮЙ СЭГ Л УНАЖ БАЙЖ СЭТГЭЛ НЬ АМАРНА. ӨГЛӨӨ ЯВЖ ТҮГЖРЭЛ ҮҮСГЭЖ БАЙГАА ЭНЭ ОЛОН МАШИНД 1 Л ХҮН ЯВНА. АВТОБУСААР ЯВУУЛ ТАНЬДАГ ХҮН НЬ ШООЛНО ДООШОО ОРНО ГЭЖ ИХ ЗАНГААР БОДДОГ ХҮМҮҮС БОЛ ЗӨВХӨН МОНГОЛЧУУД. ӨДӨР БОЛГОН 200 МАШИН ШИНЭЭР ДУГААР АВЧ БНА ГЭЭД БОД. ТЭГЭХЭЭР МОНГОЛЧУУД АВТОБУСААР ЯВЖ ДООШОО ОРОХ ХҮМҮҮС БИШЭЭ!!!

202.9.43.66Бат   • 2018, 10 сарын 23. 9 цаг 10 минут

Хөшигтийн хөндий буюу шинэ нисэхэд нийслэлээ шилжүүлж болно шүү дээ эс вэл Хархоринд өөр гарц үгүй ЭСВЭЛ ХОТ ТӨЛӨВЛӨЛТӨӨ хятадаар эсвэл орсуудаар хийлгэж бай

122.201.23.83зочин   • 2018, 10 сарын 23. 7 цаг 42 минут

Метро барих гарц байна. Өөр ямар арга нэмэргүй

122.201.26.172Зочин   • 2018, 10 сарын 23. 8 цаг 42 минут

явганаас ичдэг, алхахаас залхуурагсад суухуу

122.201.26.172Зочин   • 2018, 10 сарын 23. 6 цаг 57 минут

Эрх мэдэлтэйсэн бол энэ улс орныг тавхан жилийн дотор л танигдахгүй болгоод өгмөөр бн, даанч тархины тураалтангууд төмөр хэрэм болох юмда гж

122.201.26.172Бх   • 2018, 10 сарын 23. 6 цаг 37 минут

Эрх мэдэл нь олддог бол энэ улс орныг тавхан жилийн дотор л танигдахгүй болгоод өгмөөр байна, даанч тархины тураалтангууд төмөр хэрэм болох юмда

139.5.218.224МЕТРО   • 2018, 10 сарын 22. 21 цаг 13 минут

МЕТРО Л ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГТЭЙ . ДЭЛХИЙН ЖИШГЭЭР ХОТЫН ХҮН АМ НЬ 700 МЯНГААС ДЭЭШ БОЛ ЗААВАЛ МЕТРО БАРЬДАГ. МЕТРО БАРИХ ХЭДЭН АРВАН САЯ АМ. ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ СҮҮЛИЙН 10 ЖИЛД УЛСЫН ТӨСВӨӨС БОЛОН ГАДНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ГАРГАЖ БОЛОХ БАЙСАН Ч ЗҮГЭЭР Л АШИГГҮЙ , ЖИЖИГ ААР СААР ЗҮЙЛД ЗАРЦУУЛЖ ҮРЭН ТАРАН ХИЙСЭН МӨН ДАРГА НАР ИДЭЖ УУГААД ДУУССАН.

66.181.185.78Зочин   • 2018, 10 сарын 22. 20 цаг 51 минут

МАН, АН ХОЕР АДИЛХАН ХЯТАДЫН ЭРЛИЙЗУУДЭЭР, УЛААН ЛУЙВАРЧДААР, ХУЛГАЙЧУУДААР, ЖИЖИГ ТАРХИТАНГУУДААР БЯЛАХАСАН НАМУУД. ШУДАРГА ЦАРАЙТ ХУЛГАЙЧ ЭЛБЭГДОРЖ, ГАЗРЫН БОЛОН ТОРИЙН АЛБАНЫТУРШЛАГАТАЙ НАЙМААЧИН М.ЭНХБОЛД ТЭРГУУТЭЙ ААЛЗНУУД МОНГОЛЫН УЛС ТОРООС ЗАЙЛААГУЙ ЦАГТ МОНГОЛ УЛС ХОГЖИХГУЙ, АРД ТУМНИЙ НУРУУ ТЭНИЙХГУЙ.

202.9.42.182Зочин   • 2018, 10 сарын 22. 20 цаг 09 минут

Хотын удирдлага зориг гарган ТЭГШ СОНДГОЙГООР явуулах шийдвэр яаралтай гаргах хэрэгтэй тэгэхгүй бол зам дээрээ нам зогслоо шүү

81.102.66.17Зочин   • 2018, 10 сарын 22. 19 цаг 02 минут

Zygeer l buruu taldaa joloonii hyrdtei byh mashiniig zamiin hudulguund oroltsohiig ni tas horigloh heregtei. Zamiin hudulguunii dyremee barimtal tegeed l boloo

122.201.26.172Зочин   • 2018, 10 сарын 22. 19 цаг 42 минут

за тэгье

202.9.43.41Зочин   • 2018, 10 сарын 22. 19 цаг 00 минут

Автобусны уйлчилгээг свйжруулмаар байгаан бол зах зээлийн жамаар нь орсолдуулчих тэгвэл хун болгон лизингээр автобус аваад хуссэн чиглэлдээ хунээ тээвэрлэдэг болгочих тэгвэл заа чадахгуй бол битгий ингэж улиглаад бай хэдхэн хувийн компани орсолдогчгуй явж байгаа байж битгий давар заюу

103.9.88.70сандаг   • 2018, 10 сарын 22. 18 цаг 48 минут

өөрсдөө троллейбусаа олноор угсарч замд гаргавал түгжрэл ч буурна утаа ч буурна.үндэсний үйлдвэрлэлээ дэмжъе.

203.91.115.37зочин   • 2018, 10 сарын 22. 18 цаг 34 минут

Амжилт хүсье. Бичээд байгаарай. Зөв явж байна чи. Хамгийн сухал сэдэв шүү. Хотын захиргаанд энэ салбарыг ойлгох хүн байхгүй. Хот иргэдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавих замаар асуудлыг харж чадвал нийтийн тээвэр хөгжиж түгжрэл арилна. Үүний тулд хот хөрөнгө гаргаж зоригтой шийдвэр гаргах хэрэгтэй.

202.126.89.88Зочин   • 2018, 10 сарын 22. 18 цаг 21 минут

Niitiin teever saijiruulah gants garts bish zunduu garts bna hotiin tuvluruliug saaruul hotoo tel zahuudaa zahdaa garga zarim surguuliig garga daanch hotiin udirdlagiin bag ni sots ueiin tsaas uildverleed surtsan uragshgui garuud hiihgui baih shaktag olj bgaad 4- n jil ami teeh sonirholtoi ternees tsaash ni padliigui gesen bodoltoi novshnud

202.9.43.41Зочин   • 2018, 10 сарын 22. 18 цаг 16 минут

Хуцаачээ автобус компаний захиалнаар нийтийн тээвэр гээл хуцаад байхын суулийн уед зах зээлийн нийгэмд шилжээ биздээ автобус баазуудыг хувьчлах нэрээр унэгуй аваа биздээ бух орлогоо хувьдаа авдаг биздээ автобус баазын газрыг нь лалархотын дарга нь зараад идээ биздээ тэгчээд одоо хувийнхаа машинаар бух ажлаа амжууллаг татвар тологч цоохон хэдийнхээ монгоор бас шинэ автобус авахуулахуу 1 эгнээг хуртэл булааж аваад одоо тугжрэл нь дийлдэхээ болио биздээ яасан даварсан бирдууд вэ туй май

66.181.177.218Зочин   • 2018, 10 сарын 22. 17 цаг 41 минут

YADUU YAMBTAI SETGELGEENEESE SALAJ MASHINGUI BOL AMIDARCH CHADAHGUI YUMSHIG SETGELGEENEESE EHLEED SAL!!!! YADAJ BHAD HEREGLEGDHEE BSAN HUUCHIN YAMBII SEGNUUD UNCHIHAAD!!!!

202.179.31.17Зочин   • 2018, 10 сарын 22. 17 цаг 36 минут

Амьдралын алтан цагаа түгжирэлд өнгөрөөж байна. Хотыг тойрсон хурдны зам тавиад л болоо ш дээ

122.201.26.172Зочин   • 2018, 10 сарын 22. 17 цаг 58 минут

тойроодл давхиад бх юмуу

202.9.42.73Зочин   • 2018, 10 сарын 22. 17 цаг 26 минут

яг үнэн. замын түгжрэлээ бууруулмаар байвал нийтийн тээврээ хөгжүүлэх хэрэгтэй . нийтийн тээврээ хөгжүүлж чадвал хэн бензин тос үрж өөрийгөө мөнгө төгрөгөөр шатааж алтан цагаа үрэх вэ дээ

81.102.66.17Зочин   • 2018, 10 сарын 22. 17 цаг 21 минут

Utaa tygjirelees salah hamagiin zuv arga bol erduu l 90- eed onoos hoish UB ruu orj irsen byh huduuniihniig ter turj ussun nutagruu ni butsaah . UB- t ajillaj amidrah hyseltei chadaltai ni sar byr niisleliin hugjiliin sand sar byr 200- aas deesh myangan tugrugiin tatvar tuluud amidardag bolgii. Utaa ch bagsana tygjirelch ygyi bolno. UB chin anhnaasaa l 500 myangan hyn amidarhaar tuluvlugdsun hot. Daats ni hed dahin ilyy garchihaad bna ali hediinee

203.91.112.137Зочин   • 2018, 10 сарын 22. 17 цаг 16 минут

1. Замын хөдөлгөөний дүрэм, хуулиа л барь . Хууль зөрчсөн буруу рультэй хуучин машинуудаа хилээр оруулахгүй байх. Эхнээсээ л цагдаа хүчнийхэн энэ япон хуучин машинуудыг оруулж ирцгээсэн шүү дээ. Авто сургуулийн бизнес цагдаагийнхны бизнес. шүү дээ бас .2.Хувийн авто тээврийн хэрэгслэлтэй болоход чөлөөтэй ч татвар болон замын өндөр хураамж тарифтай болгох. 3.Олон түвшний зам болон замын уулзвартай болох. 4. Ацэгээс Б цэгт очиход ганц буюу нэг хэсэгхэн зам ,уулзвар,замаар зорчдог бус олон паралель замын сонголттой болгох

122.201.26.172Зочин   • 2018, 10 сарын 22. 16 цаг 53 минут

хүнээ хөгжүүлж, хүмүүсийн толгойд юм хийхгүйгээр тархины түгжрэл замын түгжрэл болоодл явсан хэвээр бн. Машин л унавал хүн, автобус явганаар явдаг бол арчаагүй амьтан гэх сэтгэлгээнээс салаагүй цагт хэзээд түгжрэнэ, хорт утаандаа хордон, харьвин өөхөндөө ч орооцолдон үхсээр бх нь амьдралын хууль

203.91.118.180өөө   • 2018, 10 сарын 23. 10 цаг 19 минут

яг үнэн ард иргэдийн тархи үнэхээр ядуу байнаа

207.244.89.75МОНГОЛМАА   • 2018, 10 сарын 22. 16 цаг 40 минут

болохдоо замын цагдаа хараагүй, түгжирсэн машин хараагүй, сигналаа дуугаргаж байгаа нэг машиныг сонсоогүй дээ. Нийтийн тээврийг жинхэнэ утгаар нь хөгжүүлсэн улс даа.

207.244.89.75МОНГОЛМАА   • 2018, 10 сарын 22. 16 цаг 39 минут

би Англид 5 жил сурч амьдарч байсан. Лондон хот түгжирлээсээ ингэж салсан байдаг. Лондон хотын захууд руу хувийн орон сууцыг бариулж хотоо тэлээд тэр үедээ зөвхөн 2 line-тай метро явж эхэлсэн байдаг. Хотын захын автомашинууд төв рүүгээ орохоороо татвал төлдөг. Хотын захад буюу 3.4.5.6-р зонд амьдардаг хүмүүс нь гэрээсээ хувийн машинаараа гараад метроны буудлын том зогсоол дээр машинаа үнэгүй тавиад ажилдаа меторогоор явна. Орой ажлаасаа тарахдаа буцаад метрогоор яваад зогсоол дээр орхисон машинаа унаад гэртээ харьдаг. Лондон хотод 5 жил

203.91.118.180өөө   • 2018, 10 сарын 23. 10 цаг 20 минут

энэ л сайхан санаа туршлага байна даа

202.179.24.67Зочин   • 2018, 10 сарын 22. 16 цаг 03 минут

Сайн засаг замын түгжрэлийг шат дараатай бууруулж чадна.

122.201.26.172Зочин   • 2018, 10 сарын 22. 15 цаг 38 минут

түүнчлэн автобусууд арай ахиу хүн авах гээд хармагаа хаан зогсдогоос давхралдан 2-3 дугаар эгнээгээ хааж түгжрэл үүсгэдэг, тууш замд ороод 1 дүгээр бус бүх эгнээгээр дамналдан давхидаг гд тоочоод бвал барагдахгүй дээ

66.181.177.218Зочин   • 2018, 10 сарын 22. 15 цаг 37 минут

JAPAND 2020 GEHED JOLOOCHGUI TSAHILGAAN AVTOBUS NIITIIN TEEVERT YAVAH GEJ BHAD MANAIHAN MALUUDIIN TSARAIG NI HARCHIH!!!! DAN HAYAGDAL HOGDEER GARSAN MASHIN AVTOBUSUUD DEEREE UHAAN UHAMSAR MUUTAI JOLOOCHNARAAR DUURSEN!!! YADAJ 2 BUUDAL ALHAJ CHADHAA BSAN ADUUNII SHEESNUUD!!!!

122.201.26.172Зочин   • 2018, 10 сарын 22. 15 цаг 23 минут

Нийтийн тээврийг 5-6 гээдл явуулдаг болгочихвол эртэч бас яаруу ажилтай хүмүүс эртлэн гараад ПИК үеэс өмнө ажлаа амжуулна, гадныхан тиймл бга. Түүнчлэн өглөө паркаасаа гарч буй автобусууд хотын төврүү хоосон гүйдгийг болиулж, хүн авдаг болгон зохицуулмаар бга

59.153.115.138зочин   • 2018, 10 сарын 22. 15 цаг 12 минут

Нийтийн тээврийн үйлчлэх цаг 07.30 цагаас эхлээд 21.00 цагт зогсоно. Гэтэл өнөөдрийн хотын амьдрал хэдэн цаг үргэлжилж байна. Зарим чиглэл бараг явахгүй. Автобусыг удаан хугацаагаар хүлээнэ. Автобусны зогсоол автобус нь тухгүй заваан байхад хэн автобусанд суух юм.

203.91.118.180өөө   • 2018, 10 сарын 23. 10 цаг 23 минут

яг үнэн нийтийн тээвэр өглөө эрт явахгүй, амралтын өдөр бол бүрч явахгүй ажлаасаа хоцорно орой эрх зогсоно ингэж байхад хэн машинаа тавих вэ дээ хол гэртэй хүн бол орой явгарна. Тэгээд нийтйийн тээвэр бохир заваан суудал дээр нь суух гэхээр бохир байдаг

66.181.178.220Зочин   • 2018, 10 сарын 22. 14 цаг 40 минут

Худалдаа наймаа эрхлэгчид, төрийн албан хаагчид оюутан Японы хаягдал унаж өөрсдөө эдийн засгаа унагаж байна. Нийтийн тээврийн хэрэгсэл гэж ямбий хэдэн автобусаа ойлгоод байна. Түүгээр нь хулгайч нар траншейнийхэн, тэнүүлч тэтгэвэрийнхэн, цөөн тооны даржин оюутнууд зорчиж байна. Энэ бүхнийг өөрчлөх хэрэгтэй дээ

122.201.26.172Зочин   • 2018, 10 сарын 22. 15 цаг 02 минут

үнээн үнэн, даанч үхэр унасан хүнд ...

180.149.93.98япон Сэржээ   • 2018, 10 сарын 22. 14 цаг 44 минут

тэгээд чамд ямар санал байна. японы хаягдлыг дэлхийн бөмбөрцөгөөрөө унаж байгаа. чи онгоцоо унаад нисээч газрын хүмүүсийн асуудалд битгий оролцдооо

122.201.26.172Зочин   • 2018, 10 сарын 22. 15 цаг 12 минут

чи япошкатай юу тэ, кк

202.179.27.203MONGOLIA'S MONGOLIKOS   • 2018, 10 сарын 22. 14 цаг 17 минут

1 JOOHON HUN DAIRAAD MURGULDUUL BIZ CHI MONGOL BISH YUM UU??ENE CHINI MONGOL ZA...

202.179.27.203MONGOLIK   • 2018, 10 сарын 22. 14 цаг 05 минут

YAAHIIN,,, GOYOL BNASHD MURGULDUUD HUN DAIRAAD

122.201.25.10Зочин   • 2018, 10 сарын 22. 13 цаг 30 минут

Хөөе энэ олон том оврын автобуснууд өөрсдөө түгжрэл үүсгэдэг. Нэг нэгнийгээ гүйцэд түрүүлэх гэж замаар дайрч орж ирдэг. Тоог нь олон болгох биш. Харин цагийн хуваариар явуулдаг болгох хэрэгтэй. Мөн ганцхан автобусаар нийтийн тээврийг хөгжүүлээд хол явахгүй ээ. Метро барих хэрэгтэй байна. Оросоос эсвэл Хятадаас метро барьж өгөөч гэж гуйх хэрэгтэй штээ. Алийн болгон худлаа ингэж суух юм бэ? Чаддаггүй юмаа чаддаг улсаар нь хийлгэх хэрэгтэй штээ. Сэм ах ирж метро барихгүйгээс хойш 2 том хөршөөсөө гуйя л даа.

122.201.25.46ЦОГ   • 2018, 10 сарын 22. 13 цаг 21 минут

НИЙТИЙН ТЭЭВРИЙГ АЛЬ Ч ЗАМД ЯЛГААГҮЙ 1-Р ЭГНЭЭГЭЭР ЯВУУЛАХ. ТҮРГЭН, ОНЦГОЙ,ЦАГДАА ЯВЖ БОЛНО. БУСАД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ 1-Р ЭГНЭЭД ОРВОЛ 100000₮-ӨӨС ДЭЭШ ТОРГОЖ ЖОЛООНЫ ЭРХИЙГ 2 ЖИЛ ХАСАХ МЭТ ЗОРИГТОЙ ШИЙДВЭР ГАРГАХ.

122.201.26.172Зочин   • 2018, 10 сарын 22. 14 цаг 28 минут

таксинд бууж суухдаа 1 дүгээр эгнээн дээгүүр харайж суух юмуу, найзаа

122.201.25.46Цог   • 2018, 10 сарын 22. 15 цаг 12 минут

Такси нь зөвхөн зөвшөөрөгдсөн /өнгөөр ялгах/ явах хэрэгтэй

180.149.93.98Зочин   • 2018, 10 сарын 22. 13 цаг 31 минут

Өөрөө автобусны жолооч уу? эсвэл микротой юм уу. тэгээд нэг эгнээтэй замаар та ганцаараа явах уу?

122.201.25.46Цог   • 2018, 10 сарын 22. 15 цаг 14 минут

зочин гуай та юу ч боддоггүй толгой бна. Автобус, микроны жолооч ийм зүйл бичих үү хө

180.149.93.98Сэржээ   • 2018, 10 сарын 22. 13 цаг 04 минут

Түгжрэлийг багасгах хэрэгтэй санал хэлье. Дунд сургуулийн сурагчдыг Пүрэв, Баасан гаригт амраагаад, харин Бямба, Ням гаригуудад хичээл оруулах хэрэгтэй. тэгвэл эцэг эхчүүдэд амар байхаас гадна түгжрэлийг ядаж хоёр хоногтоо сааруулна даа. нийгмийн маш олон асуудлыг давхар шийдэх учиртай юм даа хөө гэж

66.181.177.218Зочин   • 2018, 10 сарын 22. 12 цаг 47 минут

MAL EMS EMEGTEICHUUDIIG UVUL MASHIN BARIULHAA BOLCHIH!!! EGNEE EZLEH HUDLUH ZOGSOH BAIRLAH GEED YADCHIH YUM!!! YADAJ BHAD UHAAN MUUTAI AASH MUUTAI YUMAA TSU STU!!!!!

203.91.118.180өөө   • 2018, 10 сарын 23. 10 цаг 26 минут

эм хүнээс гараагүй юу чи

180.149.93.98Сараа   • 2018, 10 сарын 22. 13 цаг 07 минут

монгол хэлээ цээжлээд зөв бичээд сурчих

203.217.139.225Зочин   • 2018, 10 сарын 22. 12 цаг 44 минут

zochin manai ulsiin niitiin teeber gej bugsunuus ni nil har utaa suunaglaad tashuu harbal shataj bna da gemeer aahilj uuhilsan tar nyar gej duugarsan hezee salaad unah bol gemeer yum l uuhilj ybaad ch bga yum shig zogsood bga yum shig salgalsan tom tumur ambaar l bh yum ter agaar suuh geed bgaa olon tur bumaara shine abtobus abmaar yum aa unuu margaashgui aktand garah abtobusand shuur tabisan neree mungu ideh gj arga haij bh yum aa

202.9.40.37Б   • 2018, 10 сарын 22. 12 цаг 41 минут

НЭГ САНАЛ ХЭЛЭЕ, ӨГЛӨӨ ХИЧЭЭЛДЭЭ ИРЭХДЭЭ ХУВИЙН МАШИНААРАА ИРЖ БАЙГАА ОЮУТАН СУРАГЧДЫГ БҮГДИЙГ БОЛИУЛ,ӨӨР ӨДӨР,ӨӨР ЦАГТ УНАДАГ Л ЮМ БАЙГАА БИШ,ТЭГВЭЛ ӨГЛӨӨ МӨН Ч ИХ ЦАГ ХЭМНЭЖ АЖИЛДАА ОЧИЖ ТҮГЖРЭЛ БАГАСАН ДАА

202.179.27.203Зочин   • 2018, 10 сарын 22. 12 цаг 35 минут

HUDLAA SHAAJAAGAAN

122.201.31.239зочн   • 2018, 10 сарын 22. 12 цаг 15 минут

уг н манйхн зөв яриад зөвийн зөв буру хийдг болхоос.Алдул мал шиг нийтйн тэвэр хэцүү2.Би угн үйлчлүлдг ч алийг н хэлхэв.Сугад буухйн хооронд их юм блноо.ТАМХИ татах,МӨНГӨ ХУРААХ,УТАС ЧИХЭВЧнээс ангижрулж болхгүй юм шг бхаада.ТИЙМ ХАРГИС БЖ БОЛХГҮЙШДЭ.Тэмтрэд имрэдл,барьж тавиадл ,хайгаадл бх шг бдгда.Доросо шоро ута пүр2 хийх эн тр бол замаса болдг гсн бхао.Хавчулад чирэгдчхгүй шг,цувад хаягдчихгүй шг,зодулчихгүй шг бугад холдвлч буянара ерөөлөрө л болхоос.Эн өвлийг яж барнада.МАНЙ ХОТЫН МЭР Ч САЙХАААН2.Нийтийн тэврэ шүт гээдл манийга баясгаадл

202.5.194.26зочин   • 2018, 10 сарын 22. 11 цаг 37 минут

Парк шинэчлэлт энэ тэр бол ойрын, жижиг зорилт. Ер нь алсыг харсан далайцтай, томоохон өөрчлөлтийг хийх зорилт тавих хэрэгтэй. Энэ бол метро байгуулах явдал.

202.131.225.5Зочин   • 2018, 10 сарын 22. 11 цаг 19 минут

Уулзваруудын чиглэлийг гүүэн болон нүхэн болговол уулзварт гэрлэн дохио хүлээж түгжрэл үүсгэдэг проблейм банасах байх. Солонгос улсын ихэнх уулзварууд нь тийм байдаг

103.14.36.18Зочин   • 2018, 10 сарын 22. 11 цаг 06 минут

Шинээр баригдсан хотхонуудад автобус цөөхөн явдаг, мөн автобусны зогсоол нь маш хол байрлалтай.

66.181.186.30зочин   • 2018, 10 сарын 22. 11 цаг 01 минут

АВТОБУСНЫ ЖОЛООЧ НЬ ШАЛГАГЧТАЙГАА НИЙЛЭЭД ЗОРЧИГЧДЫН МӨНГИЙГ ХУВЬДАА АВЧИХААД БАЙГАА ЮМ ЧИНЬ НИЙТИЙН ТЭЭВРИЙГ ХӨГЖҮҮЛЖ ХАРАГДААЧ

49.0.184.30Зочин   • 2018, 10 сарын 22. 10 цаг 57 минут

yagshde

122.201.26.172Зочин   • 2018, 10 сарын 22. 11 цаг 38 минут

хэ хэ, наргисан юм

122.201.26.172Барс   • 2018, 10 сарын 22. 10 цаг 36 минут

түгжрэлийг арилгах нь Монгол орны ирээдүйд тун хортой, учир нь "түгжрэл" бол муу муухай бүхний уурхай болсон шаарнуудыг устгахын тулд дээрээс з/бж буй арга хэмжээ юм

66.181.177.218Зочин   • 2018, 10 сарын 22. 10 цаг 26 минут

AGAARIIN METRO BARILAACH NAAD YAMBTAI YADUUNUUD CHINE YAVAHGUISHDEE!!! MASHINTAI BOLJIIJ HUNSHIG HARAGDANA GEDEG MAL YUM UZEEGUI ZAN NI ER EMGUI BUGDED NI BDAG!!!! MASHIN NI HEREGLEE BISH GANGARAA SHIG MALTAAD PSDA NAR!!!!

77.111.247.217Зочин   • 2018, 10 сарын 22. 10 цаг 20 минут

metro heregtei

122.201.26.172Барс   • 2018, 10 сарын 22. 10 цаг 10 минут

НИЙТИЙН ТЭЭВЭР ХИЧНЭЭН САЙХАН БОЛСОНЧ ЯДУУ УЛСЫН НЭРЭЛХҮҮ ДЭЭРЭЛХҮҮ, ЮМ ҮЗЭЭГҮЙ, НОЁН ЗАНТАЙ, ТЭНЭГ АРД ТҮМЭН ТҮҮГЭЭР ТЭГТЛЭЭ ЯВАХГҮЙ НЬ ТОДОРХОЙ БГА. ТЭДНИЙ ДИЙЛЭНХ НЬ ТҮГЖРЭЛИЙН УГААРТ ХОРДОЖ БАС ТАРГАЛЖ ҮХСЭНИЙ ДАРАА Л БАЙДАЛ АРАЙ ДЭЭРДЭНЭ

150.129.140.35зочин   • 2018, 10 сарын 22. 9 цаг 41 минут

УБ хотыг замын түгжээ, хорт утаа, хүний төвлөрлөөс арилгая гэвэл хотод нэмж барих цахилгаан станц, орон сууцны барилгаа алс хээр газар барьчих, бүх монгол гэрийг нэг газар, бүх хувийн орон сууцыг нэг газар маш ухаалаг зураг төслөөр цахилаан дулаанд холбо. Хотын хүн амыг 700 мянга орчимд барь. Бусад хүн амыг 21 аймаг бусад хотдоо тараа. 3 сая хүн, 1,5 сая кв. нутагтай улс утаа тоосонд амьдарч буй нь төр засаг түмэн олны шившиг, мулгуу улс гэж гадныхан шууд үнэлж буй. Орос, Хятад хоёрын жижиг хоттой тэнцэх хүнтэй, ийм том нутагтай улс шүү дээ.

202.9.43.64хүрээнийхэн   • 2018, 10 сарын 22. 9 цаг 27 минут

ЗӨВ. Японд актлагдсан хортой машинд хамаг цалингаараа бензин авч хийгээд дөрт нь шатааж буй бид энэ жижиг хотод алхаад ажлаа амжуулах боломжтой 1990- ээд онд сансар -3р хорооллоос хотын төв рүү бүгд алхадаг байсан. Бүгд эрүүл саруул байж явж хөдөлгөөнд орсны өчаар тархи толгой сэрглэн хөгжилтэй байв. Одоо машиндаа бөглөрөн ялхаийж гахай болоод зогсохгүй бөглөөнд нэрвтэн байж харваж мажиихийн сацуу хорт утаанд н бүгд дебиил болж буй

211.247.116.220Зочин   • 2018, 10 сарын 22. 9 цаг 18 минут

тийм тэнэг юмнууд олон болхоор яаж улс хөгжих вэ

66.181.161.102хүрэлбаатар   • 2018, 10 сарын 22. 9 цаг 16 минут

энэ одоо машиныг импортлохоо зогсоогоод хатуу дэг тогтоохгүй бол болохгүйээ. Бид хэдий болтол гадны хуучин машин унах юм бэ. дээр бичсэн санаа л хамгийн зѳв гаргалгаа байх.

66.181.177.218Зочин   • 2018, 10 сарын 22. 9 цаг 14 минут

MAL UNDESTEN MALTSAAR L BNUU!!! YADUU MURTLUU YAMBTAIG NI YAANAA!!!! YADAJ NAAD EMEGTEICHUUDEE TUR MASHIN BARIULHAA BOLIULAJ 2008-S UMNUH MASHINUUDIIG HOTOD YAVUULHAA BOLICHIH!!!!!

211.247.116.220Зочин   • 2018, 10 сарын 22. 9 цаг 13 минут

буруу бололтой хүмүүс вэ машинаа цөөрүүл гэдэг чинь үр хүүхэд хойч үе маань машин битгий унаа гэсэн үг хамгийн гол түгжрэл бол гэрэл дохио гарц байхгүйгээс болж бна дундаас 2 талын замаас машин ямарч дохиогүй дайрч орж зам түгжснээс болж их саад болж бна гэрэл дохио гарцаа зохицуулах нь чухал юм шиг санагдах юм замын доогуур гарц дээгүүр нь гүүр тавих зэрэг замын өргөтгөл байхгүй бол хойшид бүрд бэрх болно

64.119.23.111Батаа   • 2018, 10 сарын 22. 9 цаг 09 минут

Автобусны тоог 2 дахин нэмээд түгжрэл арилах уу. Үгүй. Хотын төв орчмоор цөөн тооны автобус богино эргэлтээ явуулаад, бусдыг нь хотын захаас төв орчим хүртэл явуулах хэрэгтэй. Мөн автобусны хөдөлгөөнд саад болсон автомашиныг сайн журамлах хэрэгтэй. Алсдаа зам, гүүр, метро, нисдэг тэрэг, жолоочгүй автомашин түгжрэлийг арилгана.

202.131.243.186ZOB   • 2018, 10 сарын 22. 8 цаг 56 минут

URT GVVRVVD BARX ESTOI !!

103.9.90.131Зочин   • 2018, 10 сарын 22. 8 цаг 51 минут

Niitiin teever geheer avtobusnaas uur boddoggui. Niisleld avtobusnaas busad turliin niitiin teevriin talaar yamar ch bodlogo baihgui. Avtomashinii import bolon busad tatvariig nemegduulj avtomashinigg tsuuluh. Avtobus nemegdeed asuudal shiidehgui..BRT shig tusdaa tugjrehgui yavdag l boloh heregtei. Ternii orond gol zamuudaar tramvai taviad busad chigleld busaa yavuulsan ni deer.

66.181.184.73Зочин   • 2018, 10 сарын 22. 8 цаг 36 минут

Солнгосоос оныг нь залуужуулсан хуучин сэг оруулж ирж мөнгө угааж байхад нийтийн тээвэр хөгжих үү!

202.70.34.70Уншигч   • 2018, 10 сарын 22. 8 цаг 29 минут

ХУУЧИН МАШИН ОРУУЛЖ ИРЭХЭЭ ЧАНГАТГААЧ. БУСДЫН ТӨМРИЙН СЭГ ОРШУУЛДАГ УЛС БОЛЛОО. АЖИЛГҮЙ, АМЬДРАХ ЭХ ҮҮСВЭРГҮЙ ЗАЛУУЧУУД СЭГ УНААД ЯВАХ ЮМ.

202.131.235.74Гана   • 2018, 10 сарын 22. 8 цаг 22 минут

Үнэн үг байна. Автобусны шахцалдаан яг л соц үетэй адиохан боллоо шүү дээ

202.126.89.64Xuuchin mashiniig xoriglo   • 2018, 10 сарын 22. 8 цаг 16 минут

Xamgiin Zov shiidel bol xuuchin achaanii,suudaliin avtomashinuudiig xileer oruulahiig byrmoson xoriglochih,tegeed 3 jiliin daraa yr dyng ni XARAARAI,daan ch iim shiidver gargah ZORiG zyrx erx barigchidad baihgyi l dee,Odoo orx ger Byliin gishyyn byr mashintai bolson,nogoo mashin ni 1-5 say tygregiin ynetei 10-s deesh jil bolson xog baigaa,ajiglaarai xymyysee,

Шинэ мэдээ

Британийн музейгээс 18 каратын цул алтан жорлонгийн суултуур хулгайд алдагджээ6 цаг 29 минутын өмнөБяцхан Кристина охин өдөр, цаг, жингийн онцгой давхцалд мэндэлжээ6 цаг 38 минутын өмнөДэлхийн хамгийн агуу хөшөө6 цаг 48 минутын өмнөСибирийн баавгайнууд хоол хайж, монголын хилийг давжээ6 цаг 59 минутын өмнөАминдэм дутагдахад дараах өөрчлөлт гардаг байна7 цаг 13 минутын өмнөХүнсний худалдааны газарт иоджуулаагүй давс худалдаалахгүй байхыг анхааруулж байна7 цаг 28 минутын өмнөЗэрлэг ан амьтдын гэрэл зургийн уралдааны сүүлийн шатанд шалгарсан хөгжилтэй зургууд7 цаг 36 минутын өмнөАймгийн арслан Н.Мустафа түрүүлж, Б.Серик начин үзүүрлэжээ7 цаг 44 минутын өмнөӨдөр унтах нь зүрхний шигдээсээр өвдөх эрсдлийг бууруулдаг7 цаг 58 минутын өмнөБОКС: Б.Чинзориг, Э.Цэндбаатар, Г.Баярхүү нар тэмцээнээ үргэлжлүүлж байна8 цаг 14 минутын өмнөЗам хаасантай холбоотой нийтийн тээврийн маршрут өөрчлөгджээ8 цаг 29 минутын өмнөХовд аймгийн өрхийн эмнэлгийн салбар зөвлөлийн мэндчилгээ8 цаг 32 минутын өмнөӨнөөдөр автомашингүй ӨДӨР8 цаг 44 минутын өмнөНомын баяр өнөөдөр үргэлжилж байна8 цаг 59 минутын өмнөӨнөөдрийн зурхай9 цаг 13 минутын өмнөЦаг агаарын мэдээ9 цаг 28 минутын өмнө“Ослын үеийн удирдлагын систем” сургалт боллоо9 цаг 54 минутын өмнөЦагаанхаданд галын улмаас хоёр машин, гурван айл шатжээ9 сар 14. 20:01Сүхбаатарын талбайд "Үндэсний номын баяр" болж байна9 сар 14. 15:30Засгийн газрын нээлттэй өдөрлөг даваа гаригаас эхэлнэ9 сар 14. 15:11Нефтийн олборлолтыг үргэлжлүүлэн бууруулна9 сар 14. 15:00КПОП: Хамгийн өндөр болон хамгийн намхан эрэгтэй уран бүтээлчид9 сар 14. 14:55Нэр хүндтэй их сургуульд хүүхдээ оруулахын тулд авлига өгсөн Холливүүдийн жүжигчин 14 хоног хоригдох ял сонслоо9 сар 14. 14:50Австралид гарын эрхий хурууных нь оронд хөлийн эрхий хуруу залгаж эмчилжээ9 сар 14. 14:45Ulaanbaatar MMC Energy шилдэг 8-д үлдлээ9 сар 14. 14:40БНХАУ-ын бараанд ногдуулсан татварыг нэмэх хугацааг хойшлуулжээ9 сар 14. 14:35Төрсөн өдрөөрөө дахин төрсөн минь9 сар 14. 14:30Адель салах өргөдлөө өгчээ9 сар 14. 14:25Шилдэг сургуулиудын жагсаалтыг Оксфордын их сургууль тэргүүлжээ9 сар 14. 14:20“Пивоны гүзээ” багасахгүй байх 10 шалтгаан9 сар 14. 14:15
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.