10-р сарын 22
8 цаг 30 минут

Сайхан мэдээ: Б.Анхболд Онцгой байдлын албанд зүтгэхээр боллоо

Энэ сарын 12-ны өдөр манай сайтад нийтлэгдсэн "Аз жаргал, хайр түгээсэн ААВ ХҮҮ хоёрын ЕРТӨНЦ" сурвалжлагын гол баатар Б.Анхболдын гэр бүлд туслах хандивын аян үргэлжилсээр байна. Аав, хүү хоёрын сурвалжлага манай сайтад нийтлэгдсэнээс хойш хандив, тусламж өгөх, тэдний мөрөөдлийг биелүүлэх гэсэн маш олон хүн холбогдсон байдаг.

БГД-ын Гэр бүл, Ёслолын ордон, "Наран ресторан" хурим, хуримын цайллагыг үнэ төлбөргүй хийж өгнө

Тодруулбал, Б.Анхболд ХУРИМЫН ОРДОН орж, гэрлэлтээ батлуулахыг мөрөөддөг. Хэдийгээр эхнэрээ хуримын даашинзтайгаар харахыг хүсдэг ч миний энэ мөрөөдөл биелэхгүй. Тиймээс ядаж эхнэртээ даашинз өмсгөөд, өөрөө пиджак өмсөөд, зангиа зүүж байгаад ч боловч зургаа авахуулах юмсан хэмээн ярьсан юм. Харин түүний энэ мөрөөдлийг БГД-ийн Гэр бүл, Ёслолын ордоныхон биелүүлэхээр болж, тэдний хуримын өдөр товлогдсон. Б.Анхболд, М.Түмэнжаргал нар энэ сарын 24-ний өдөр гэрлэлтээ батлуулахаар болсон юм. Харин энэ мэдээллийн дараа "Наран ресторан"-аас холбогдож, Б.Анхболд, М.Түмэнжаргал нарын хуримын цайллагыг ямар ч үнэ төлбөргүйгээр хийж өгөхөөр болоод байна.

Б.Анхболд архи уудаг хүнд маш дургүй, өөрөө ч архинаас хол байдаг учир "Наран ресторан"- зүгээс хосдоо зориулан Сүүн цагаан хурим хийхээр төлөвлөжээ. Харин сүйт бүсгүйн болон гэрчийн даашинзыг манай сайттай хамтран ажилладаг “Butterfly” хуримын даашинзны салон хариуцахаар болсон билээ. Мөн “Орхон” beauty spa salon Б.Анхболд, М.Түмэнжаргал нарт хуримын ёслолд зориулан үйлчилгээ үзүүлэх төдийгүй make up-ийг үнэ төлбөргүй хийх юм.

ОБЕГ-ын дарга Т.Бадрал Б.Анхболдыг хүлээн авч уулзжээ

 Тэгвэл энэ долоо хоногийг дахин нэг сайхан мэдээгээр эхлүүлэх гэж байна. Тодруулбал, ОБЕГ-ын дарга Т.Бадрал Б.Анхболдыг төрийн албанд буюу ОБЕГ-т ажилд авахаар болжээ. Боловсрол мэдлэг муутай, хөдөлмөрийн чадвараа тодорхой хэмжээнд алдсан түүнд төрийн албанд ажилд орно гэдэг далайгаас сувд шүүрэхтэй адил юм. Гэвч амьдралд хайртай, ирээдүйгээ гэрэл гэгээтэйгээр хардаг Б.Анхболдыг өнгөрсөн баасан гаригт ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал хүлээн авч уулзан, ажилд авахаар болсоноо хэлжээ. 

 Хошууч генерал Т.Бадрал ажилчдынхаа нийгмийн асуудалд анхаарч, нийгмийн хүмүүнлэгийн үйлсэд ихээхэн оролцдог учраас манай нийтлэлийг харж, Б.Анхболдыг ажилд авах тухай судалсан аж. Улмаар түүнийг ажилд авах боломжтой байсан тул ажилчиддаа даалгавар өгч Б.Анхболдыг дуудан уулзан, ажилд авахаа мэдэгджээ. Тэрбээр өнөөдрөөс ажилдаа орж, дагалдан ажилтнаар ажиллаж эхлэх юм. Тэрбээр харуулаар ажиллах аж.

Б.Анхболдын гэр бүлд эрүүл мэндийн үзлэг хийжээ

Б.Анхболдын гэр бүлд туслах сайхан сэтгэлт хүмүүсийн тусламж үүгээр ч дуусаагүй. Б.Анхболд болон эхнэр М.Түмэнжаргал нар хоёулаа өвчтэй тул групп тогтоолгосон. Тодруулбал, Б.Анхболд гэх залуу дөрвөн настайдаа тархиндаа тал харвалт өгснөөс үүдэн баруун гарын хуруунууд нь мэдээгүй болж, групп тогтоолгосон. Харин эхнэр нь тархины өвчний улмаас групп тогтоолгон гэртээ байдаг. Тиймээс Б.Анхболд хүүтэйгээ сав, лааз түүж олсон орлогоороо шаардлагатай эм тариа болон байнга авч өгдөг юм. Тиймээс тэдний эрүүл мэндэд санаа зовсон, эрүүл мэндийн салбарт ажилладаг иргэд хандаж тэдэнд үнэ төлбөргүй үйлчилсэн билээ. н.Бат-Эрдэнэ захиралтай “Болор” шүдний эмнэлгийн хамт олон Б.Анхболдын гэр бүлийн шүдийг үнэ төлбөргүй эмчилжээ. Мөн нэгэн бариа заслын эмч Б.Анхбаярт харвалтын дараах нөхөн сэргээлтийн бариа заслыг 10 хоногийн эмчилгээг үнэ төлбөргүйгээр хуримын ёслолын дараа өдрөөс эхлэн хийхээр болсон аж. 

 

Б.Анхболдын гэр бүл өөрсдийн гэсэн хашаатай боллоо

Мөн Б.Анхболд нь айлын хашаанд амьдарч байсан бол хандивд цугласан мөнгөөр өөрсдийн гэсэн хашаатай болсон байна. Түүний нэр дээрх хандивын дансанд цугласан 3 сая 700 мянган төгрөгний 2 саяар нь СХД-ийн 22 дугаар хороо "Орбит"-д байрлалтай эрүүл газар, худаг автобусны буудалдаа ойрхон хашааг худалдан авч өгчээ.  “Хүүхдийн хүчирхийллийн эсрэг албан ёсны фэйсбүүк групп”-ийн гишүүд хашааг янзалж барих, газрыг тэгшлэх цэвэрлэх, хаалга хийх, гэрийн буурь засах гэх мэт ажлуудыг хийж байгаа аж. Энэ долоо хоногт Б.Анхболдынх шинэ хашаандаа нүүж очих юм. Б.Анхболдын гэр бүлд туслах хандивын аян одоо ч үргэлжилж байна. Б.Анхболдын гэр бүлд туслахыг хүсвэл 5017377484 Б.Анхболд гэсэн дансанд хандив өгөх боломжтой. 

Мөн энэ сарын 24-нд болох тэдний хуримын үйл ажиллагааг манай сайт шууд дамжуулах болно. 

Х.Соёл-Эрдэнэ

 

 

Өмнөх нийтлэлийг эндээс уншина уу

Сурвалжлага: Аз жаргал, хайр түгээсэн ААВ ХҮҮ хоёрын ЕРТӨНЦ
Б.Анхболдын мөрөөдөл биелж, ХУРИМЫН ОРДОНД гэрлэлтээ батлуулахаар боллоо

 

 

91
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

91 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.24.38Зочин   • 2018, 10 сарын 23. 18 цаг 15 минут

Аав хүний үүрэгээ сайн гүйцэтгэдэг хүн ажилаа сайн хийх байхаа,

64.119.17.58з   • 2018, 10 сарын 23. 15 цаг 57 минут

хэрэгтэй хүн эсэхийг цаг хугацаа харуулна даа. мэдэхгүй юм. алба бол алба байх ёстой шүү

194.230.155.133Z   • 2018, 10 сарын 23. 14 цаг 26 минут

Mash saihan medee bn ingej usuj hugjihudn tuslana gedegn hool geriign beldej belenchilehees il uu zuv yum. TER DUUYAgedeg huuhen nuuree nuuchihaad humuust tusalsan ch mungunuusn shombodoj sursan n medregdsen 2 huuhedtei aavd barag 60aad say tsularsan bhad avch ugnu gesen bairaa bolij hamaagui hyamd bairand oruulj tohijuulsan ch yumgui 6 say tugrug uguud busadn ternii gart orson geh met zuil bnaa.enenees iluu ajil mergejiltei bolgoj usuj devshih uils hiihn zuv yum

112.72.11.113Зочин   • 2018, 10 сарын 23. 8 цаг 39 минут

Монголын ард түмэн нэгнийгээ гэхгүй бол өөр биднийг гэх улс байхгүй. Манай төр ядарсан ард түмнээ тоох биш. Тиймээс энгийн ард бид л нэгнээ гэхгүй бол болохгүй шүү дээр. Энэ мэдээлэлийг уншаад сэтгэл маш их хөдөллөө. Энэ сайхан гэр бүлд эрүүл энх, аз жаргал бүхнийг ерөөе! Мөн энэ гэр бүлд тусалсан Монголын ард түмэн аугаа шүү. Ийм нэнжин баатарлаг ард түмний ирээдүй маш гэрэлтэй сайхан байх болтугай!!!

202.9.40.74Сүүгий   • 2018, 10 сарын 23. 8 цаг 20 минут

Төр засаг анхаарлаа хандуулж чадахгүй байхад түмэн олон минь ийм хүч чадалтай бна. Одоогийн залуусын санаачлага шүү дээ. Олон олон хүмүүст туслах юмсан . Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэж энэ шүү дээ

188.226.220.27Зочин   • 2018, 10 сарын 23. 7 цаг 52 минут

Бадрал даргад амжилт, сайн сайхныг хүсье, айл гэрийн ноён нуруу эр хүнийг ойлгодог мундаг дарга юмаа

76.245.15.181ЗОЛ   • 2018, 10 сарын 23. 4 цаг 56 минут

Сайхан мэдээ бна.Анхболдын гэр бүлд сайхан бүхнийг хүсэн ерөөе.Сайхан сэтгэлт Монгол жирийн ард түмний минь буян дэлгэрч явах болтугай

83.220.237.237Зочин   • 2018, 10 сарын 23. 0 цаг 40 минут

Сайхан баяртай мэдээ байна. Дээдчүүдийн ард түмнийхээ төлөө хийж чадахгүй зүйлсийг ард түмэн маань хийж дээдчүүдийг нэгийг бодуулсугай

103.57.95.151Зочин   • 2018, 10 сарын 22. 21 цаг 39 минут

болжээ болж, дэм дэмэндээ, ядарсан нэгнээ өөд татаад байвал монгол удахгүй хөл дээрээ босно

202.179.31.42Зочин   • 2018, 10 сарын 22. 21 цаг 17 минут

Bolj dee

103.10.22.29эрдэнэ засаг   • 2018, 10 сарын 22. 18 цаг 08 минут

бүх тусалж дэмжсэн албан байгууллага хувь хүмүүсийн буян заяа нь дэлгэрч явах болтугай юу санасан 9 сайхан хүсэл нь биелж явах болтугай

43.242.243.218Зочин   • 2018, 10 сарын 22. 17 цаг 53 минут

тусалсан бүхэнд баярлалаа ,бахархам мэдээ байна аа,

202.70.33.242Зочин   • 2018, 10 сарын 22. 17 цаг 39 минут

за яахав нэг ч гэсэн Монгол ажилтай болж гэж бодоход магадгүй албаны бэлэн байдал үүрэг хариуцлага хүлээх чадвар сахилга бат биеэ авч явах энээ тэрээ гээд л маш хүнд хэцүү амь насаа гаргуунд нь гаргасан цаг минут секундээр хэмжигдэх ийм л хүнд хэцүү алба шүү хүү минь хамт олныхоо итгэлийг олон түмний хайр хань ижил үр хүүхдийн итгэлтэй цуг том ачаа үүрсэн хүн зүтгээд байж дээ.

202.9.42.221иргэн   • 2018, 10 сарын 22. 17 цаг 33 минут

Ажилд авч бна.сайхан мэдээ.Хүний сайхан сэтгэлшдээ.Бадрал генералд баярлаж бнаАрхи уудаггүй гэр бүлдээ хайртай халамжтай явсны ач.Уг нь байшин бариад өгьөл цаашдаа амар бх юм.Гэр авч явахад хэцүү гар муутай хүнд ажиллагах ихтэй.өршөөгөөрэй.

66.181.179.180Saraa   • 2018, 10 сарын 22. 17 цаг 19 минут

Bayrlalaa bi bas tusalnaa gej bodoj bsan ashgvi dans ni bnaa neg ch gesen hvn jargalrai bbal bolloo ajild absan saihan setgeltei obeg daragdaa vneheer bayrlaj bn sain er hvn ymaa bas tusalj bgaa bvh hvnd bolon zaluu.com hamt olondoo ok bn gej helii ☺

150.129.140.253Зочин   • 2018, 10 сарын 22. 16 цаг 52 минут

Дотор гэдэг Донгойн тал шүү Монголчууд

103.9.90.131Зочин   • 2018, 10 сарын 22. 16 цаг 27 минут

Болоошдээ. Сайхан мэдээ байна. Амжилт

64.119.17.173Зочин   • 2018, 10 сарын 22. 16 цаг 17 минут

өөрсдөө жжахан арчаатай баймаар харагдах юм хиртэй хувцастай харагдах нь их онцгүй юмаа

122.201.26.172Зочин   • 2018, 10 сарын 22. 15 цаг 59 минут

БАДРАЛ Ч ЯАХАВ, СУУСАН ГАЗРААСАА ШОРОО АТГАЖ ОВЖИН ЗАГНАЛАА /ТӨРИЙН АЛБААР/

202.179.31.91Зочин   • 2018, 10 сарын 22. 15 цаг 38 минут

yusan shan medee we tuslamj vzvvlsen bvh hvmvvst ajliin amjilt hvse manai mongolchuud iim mundag shvv

182.160.37.135Зочин   • 2018, 10 сарын 22. 15 цаг 20 минут

ЭНЭ ЖИЛИЙН ХАМГИЙН ГЭРЭЛТЭЙ МЭДЭЭ.БАДРАЛАА ЧИ ЭР ХҮН.ОНЦ

122.201.26.172Уг нь   • 2018, 10 сарын 22. 15 цаг 09 минут

УГ НЬ ТӨРИЙН АЛБА БУС ОЛИГТОЙХОН ШИГ ХУВИЙН КОМПАНИ АВЧ АЖИЛД ОРУУЛСАН БОЛ ГАЙХАЛТАЙ БАЙХ БЛАА, ГЭХДЭЭ ЯАХАВ ОРГҮЙД ОХИН ГЭГЧЭЭР. ХАРИН АНХБАЯРАА ЧИ ОЛНЫ ИТГЭЛ СЭТГЭЛИЙГ ДААЖ ЯВАХГҮЙ БОЛ АХИЖ ИЙМ ЗАВШААН ОЛДОХГҮЙ ШҮҮ НӨХӨӨӨӨӨӨӨР !!!!!!!

150.129.143.187Зочин   • 2018, 10 сарын 22. 14 цаг 55 минут

saixan saixan,ene olon xvnii itgeliig l aldaxgvi boloxgvi shvv,anxboldod zaxiy,badral dargad bayrallaa,

43.242.242.180Зочин   • 2018, 10 сарын 22. 14 цаг 49 минут

Олны хүч оломгүй далай. Эрээн бараан бухимдалтай энэ нийгэмд нэг ч гэсэн сайн сайхан зүйл хийж аргаа олохгүй ядарч яваа нэгэндээ цаашидын амьдралд нь том хөрөнгө оруулт хийж өгсөн хүмүүст баярлалаа. Тусалж дэмжсэн хүмүүсийн буян заяа нь дэлгэрч явах болтугай. Сайн үйл бүхэн дэлгэрэг.

103.9.90.131Зочин   • 2018, 10 сарын 22. 14 цаг 45 минут

Сайхан мэдээ байна, бүгдэд нь амжилт хүсье

202.21.124.18Зочин   • 2018, 10 сарын 22. 13 цаг 51 минут

ymar saixan medee be. Sain uils buxen delgerex boltugai

202.126.89.222Зочин   • 2018, 10 сарын 22. 13 цаг 21 минут

Badral general vnexeer xvnii tuluu gesen mundag xvn bna tand amjilt xvsie

122.201.31.186Зочин   • 2018, 10 сарын 22. 13 цаг 13 минут

бөхчүүд гээд сайхан эрчүүд төрийн ,-хүчний байгуулалгуудаар ивээлгэж сул цалин авч дэвэж гайхуулж яваа биздээ,,,ядарсан нэгийг ивээж хоолны мөнгийг олгож асарваас жинхэн хүмүүнлэгийн ажил болноо ОБЕГ -н ханд энэ залуугаар хийлгэх багаахан ажилууд байгаа зөв үйл хийж байгаад таларханам.

112.72.11.103Зочин   • 2018, 10 сарын 22. 13 цаг 11 минут

Ёстой огшчлоо. Монголчууд бие биенээ хайрлаж хүндэлж, эв нэгдэлтэй бол бид юу ч чадна. Хэний ч дор орохгүй.

202.179.24.237Зочин   • 2018, 10 сарын 22. 13 цаг 06 минут

Saikhan ard tumen shuu

202.170.84.227123   • 2018, 10 сарын 22. 12 цаг 46 минут

өөрийн эрхгүй уйлах гээд байна даа. Монголчууд ямар сайхан ард түмэн бэ

202.179.27.203LOL   • 2018, 10 сарын 22. 12 цаг 31 минут

UDAHGUI YERUNHIILUGCH BOLOO SHAAHIIM BAINLDAA

202.179.27.63Зочин   • 2018, 10 сарын 22. 12 цаг 06 минут

түмэн олон им сайхан хүчтэй

192.82.64.222Зочин   • 2018, 10 сарын 22. 12 цаг 05 минут

1 ч гэсэн Монгол гэр бүлийн амьдрал тэгширч байвал аштай юу даа. Ажилтай болоосой гэж бодож байсан миний хүсэл биеллэлээ. Бадрал даргад баярлалаа. За нөхөр Анхболд минь бидний итгэлийг битгий алдаарай. Урагшаа

43.242.241.86Зочин   • 2018, 10 сарын 22. 11 цаг 58 минут

Сайхан мэдээ унших сайхан байна шүү.

103.26.194.159Зочин   • 2018, 10 сарын 22. 11 цаг 57 минут

бөхчүүдийн албан тушаал нууцын зэрэглэлд байдаг юм болов уу

122.201.26.172Зочин   • 2018, 10 сарын 22. 11 цаг 49 минут

АНХБОЛДОО АРХИ УУДАГГҮЙ ХЭВЭЭРЭЭЛ БГААРАЙ ДАА. МОНГОЛЧУУД БҮГД АРХИЧИН ТАМХИЧИН, УРУУ ТАТАГЧДААР ХАХАЖ БГАА ШҮҮ ДЭЭ !!!

202.21.106.119Zochin   • 2018, 10 сарын 22. 11 цаг 43 минут

Ajlin bair, ger, buhii zuileer tusalj bgaa hamt olond talarhal ilerhiilj, setgeliin buyan arjih boltugai. Itgel daaj saihan amidraarai...

202.179.24.219Зочин   • 2018, 10 сарын 22. 11 цаг 34 минут

Болжээ бол

66.181.184.214Зочин   • 2018, 10 сарын 22. 11 цаг 32 минут

yamar saihan medee ve

103.26.193.39Зочин   • 2018, 10 сарын 22. 11 цаг 25 минут

Онцгой байдлын албанд ур чадвар сайтай, Онцгой байдлын үед бусдыг аварч, өөрийн албаны ажилаа хийхийн хажуугаар бусад алба хаагчдын ажлыг нөхөн хийх чадвартай хүмүүсийг авч ажиллуулмаар юмаа. Энэ байгууллага ар өврөөр орсон хүүхнүүд, буяны ажлаар авсан мэргэжлийн бус хүмүүс, улс төрийн томилгоогоор орсон хөндлөнгийн хүмүүсээр дүүрвэл энэ хүнд албаны ажлыг нийт алба хаагчдын хэд нь нуруун дээрээ үүрэх болж бнаа. ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНД ХҮМҮҮСЭЭ ӨНДӨР ШАЛГУУРААР АВЧ БАЙХГҮЙ БОЛ ОНЦГОЙ БИШ Л БОЛНО ДОО.

43.242.242.180Зочин   • 2018, 10 сарын 22. 14 цаг 52 минут

Онцгой нөхцөлд ажиллах хүмүүсээ шалгаж авдаг мөн тогтмол мэргэжлийн бэлтгэлтэй байдаг. Харин аж ахуйн туслах орон тоонд ажиллах хүнд нээх нарийн мэргэжил, бэлтгэл хэрэггүй ээ хө. Тэгээд ч нэг хөлөө олох гэж байгаа залуу ажилтай болуул аштай юу.

218.7.221.941   • 2018, 10 сарын 22. 12 цаг 47 минут

Ontsgoi bdal tsalin mash baga ajiiltnuud ni udur gants belen goimon iddeg uyer gal tuimer bolohod umssun huvtsastai ni shuud gal deer esvel uyeriin usan deer ongotsoor shidcheed yavchdiin bishuu

202.126.89.74Зочин   • 2018, 10 сарын 23. 10 цаг 12 минут

Badral gdg darga mundag l bn shde Uuruu medeed shalgaad awch bhad iluu yum yarihimaa Ataarhaad bgamu haashaaen zarim ni

103.14.36.249зочин   • 2018, 10 сарын 22. 11 цаг 20 минут

Тусалж байгаа нь маш сайн байгаа ч зургийг нь хамаагүй тавихаа боличооч дээ. Хүмүүс буруугаар ойлгоно. Элдвээр хэлнэ

202.9.42.73Зочин   • 2018, 10 сарын 22. 11 цаг 19 минут

хүсээд байсан хурим нь бүтлээ хашаа байшин гэртэй боллоо ажилд орлоо одоо хандиваа тусламжаа зогсоо. бэлэнчлэх сэтгэлгээгээ зогсоо

203.91.115.39Y   • 2018, 10 сарын 22. 11 цаг 13 минут

БАДРАЛ ШОУЧИН ОНЦГОЙ АЛБА ӨНӨӨДӨР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХ ЧАДВАРГҮЙ БОЛСОН АВРАГЧ ГАЛ СӨНӨӨГЧИД ДАРГА НАРЫНХАА ДАРАМТ ШАХАЛТ АРЧААГҮЙ БАЙДЛААС БОЛЖ АЛБАА ОРХИН ЯВЖ БНА ТЭТГЭВЭРТ ГАРСАН АВРАГЧ АХЛАГЧ НАР АВЧ ЧАДАХГҮЙ 2.ЖИЛ ГАРАНН БОЛЖ БНА ЭНЭ ХООРОНД ЁРТӨНЦИЙН МӨНХ БУСИЙГ Ч ҮЗСЭН ТОХИОЛДОЛ НЭГ БУС БНА АХЛАГЧ НАРЫГ НОХОЙНООС ДОР ҮЗЭЖ БНА ХОТЫН ОНЦГОЙН УДИРДЛАГА ГЭЖ ДАМПУУРСАН ГАЗАР БНА

124.158.93.130зочин   • 2018, 10 сарын 22. 11 цаг 12 минут

сайхан баяртай мэдээ байна, энэ сайхан гэр бүлийн амьдралыг тэтгэж дэмжиж байгаа монголчууддаа амжилт хүсье

183.81.171.2ган   • 2018, 10 сарын 22. 11 цаг 08 минут

Нийгмийн сүлжээнд их хандалт авсан асуудлыг далимдуулан өөрсдийн нэрийг гаргаж байгаа байгуулага хамт олныг буруутгах аргагүй ч төрийн тусгай албанд ажилд авах нь хэрээс хэтэрсэн хэрэг болж байна. ОБГ -т ажилд орон гэсэн олон зуун эрүүл залуучууд бий. Тэдэнд өндөр шалгуур тавьдаг хэрнээ. Эрхэм дарга өрөвч сэтгэл гаргаад хүн авлаа гэдэг нь өөрийн нэр хүндээ ашигласан зүйл боллоо гэж харагдаж байна. Хэт туйлшрах нь хэтдээ хортой.

183.81.171.2Зочин   • 2018, 10 сарын 23. 8 цаг 32 минут

manaachaar ajild absan baina.noirond sergeg baihad l boloo um bish uu.haa gazar nastai humuus hiij l baidag setgel baihad zaluu hun alzahgyu

122.201.31.20haruul   • 2018, 10 сарын 22. 20 цаг 03 минут

hariulion alband shuudee tsoltoi oron too bish engiin oron too shuudee harin ch hariulion alband oroh zaluuchuud oldohgui baina tsalin ch bagatai

103.26.193.39Зочин   • 2018, 10 сарын 22. 11 цаг 31 минут

Яг үнэн. Би бас их гайхаж байна. Конторт суусан хүүхнүүд, улс төрийн томилгооны мэргэжлийн бус дарга нар, буяны гэх албан тушаал ихдээд яг мэргэжлээрээ ажиллаж байгаа хүмүүстээ маш их ачаалал өгч бн. Онцгой байдлын үед хэдхэн хүн нь ажиллаад л мэргэжлийн бус хүмүүс цалингаа аваад л сууж бх юм бн.

202.72.247.14а   • 2018, 10 сарын 22. 13 цаг 49 минут

За яахав дээ. Нэг ядарсан монгол эр ажилтай болоо л биз. Юунд нь атаархадаг байнаа. Харин ч гэр бүлээ, эхнэр хүүхдээ гэсэн сэтгэлтэй сайн залуу байна шд.

66.181.186.62Зочин   • 2018, 10 сарын 22. 11 цаг 06 минут

Ямар гое мэдээ вэ болоо доо

103.9.90.98Зочин   • 2018, 10 сарын 22. 10 цаг 55 минут

нийгэмд ийм ажлуудыг сайн хийх хэрэгтэй, монголчууд бид чинь цөөхүүлээ бөгөөд бүгдээрээ сайхан амьдрах ёстой.

202.9.43.168Зочин   • 2018, 10 сарын 22. 10 цаг 40 минут

Болждээ.нийгэм солигдоход маш олон хүн ажил амьдрал олон юмаар хохирч хаягсан тэр дундаа одоогийн50-аас доош насныхан 80-90%хохирсон. Сургууль соёлгүй.ажил мэргэжилгүй танил талгүй гэр оронгүй итгэл үнэмшилгүй саарал улсууд өрөвдөлтэй арай гайгуй мөнгөтэй нь цүнх баригч гэж ядуу нь хог түүгч нар

103.229.123.108Zochin   • 2018, 10 сарын 22. 10 цаг 19 минут

2 hereg hoorondoo xolbootoi yum bish biz.

103.9.90.131Зочин   • 2018, 10 сарын 22. 10 цаг 09 минут

овоодоо нэг нэгнийгээ ингээд л дэмж л дээ

202.9.42.227Зочин   • 2018, 10 сарын 22. 10 цаг 06 минут

az jargal husiye. Tusalj demjsen buh humuust bayarlalaa

203.217.139.225иргэн   • 2018, 10 сарын 22. 10 цаг 01 минут

архи, уудаггүй, амьдралын төлөө, гэр бүлийнхээ төлөө зүтгэдэг залууд тусалсан сайхан мэдээ байнаа, бүгдэд нь сайн сайхныг хүсье

1.242.35.103Зочин   • 2018, 10 сарын 22. 9 цаг 58 минут

Saihan medee bn uu 2 uruu bair l heregtei humuus bn daa uul bn 🙏🙏🙏🙏

64.119.22.215Gold   • 2018, 10 сарын 22. 9 цаг 57 минут

Эерэг сайхан мэдээ байна. Бид эерэг мэдээллээр цангаж байна.

202.131.243.186эт   • 2018, 10 сарын 22. 9 цаг 54 минут

Сайхан мэдээ байна.Манай боломжтой болсон хүмүүс амьдрах эрмэлзэлтэй боломж муутай нэгэнээ дэмжиж яваасай.Монголчууд бидний сэтгэлийн гал улам түрэлзэн бадраг..

202.179.31.242aaagii   • 2018, 10 сарын 22. 9 цаг 47 минут

buhchuuded hudlaa alban tushaal ugch hii tsalinjuulj baisnaas ene zaluug ajild avch ajilluulah ni zuv . bayar hurgie. zarim neg archaagui ataach nar uheh gej uursdiiguu ilchilj baisnaas duugui bval taarna

103.10.197.218zochin   • 2018, 10 сарын 22. 9 цаг 46 минут

saihan setgeltei buh humuusd bayrlalaa

202.126.89.174Саран   • 2018, 10 сарын 22. 9 цаг 36 минут

Шал солиотойн эрүүл саруул залуу хүмүүст мѳнгѳ ѳгдѳг гай байгаадаа. Группт бдг ч гэх шиг зайлаач

112.72.11.113Зочин   • 2018, 10 сарын 23. 8 цаг 43 минут

Ядарсан болохоос чам шиг задарсан биш ээ. Амьдрал мэдэхгүй бол дуугай сууж бай. Өөрт чинь л хэрэгтэй.

202.9.42.13Зочин   • 2018, 10 сарын 22. 10 цаг 42 минут

ганц юм гүйцэд уншаад зөв ойлгож сур. гарч лааз түү чи

122.201.23.83зочин   • 2018, 10 сарын 22. 9 цаг 31 минут

Манай монголчууд ийм сайхан, уужим сэтгэлтэй хүмүүс шүү. Аз жаргал хүсье

103.87.255.421   • 2018, 10 сарын 22. 9 цаг 26 минут

АНХБОЛД УДАХГҮЙ ЭХНЭРЭЭ ХАЯХ БОЛНО. ШУУД ОД ХҮН ЧИНЬ НЭГ ЭМГЭНТЭЙ НАСЫГ БАРАХ УУ

192.82.64.160зочин   • 2018, 10 сарын 22. 9 цаг 58 минут

Эхнэр нь залуу л хүн харагдана лээ ш тээ хө. яагаад уурлаад бна хө

103.212.119.202Зочин   • 2018, 10 сарын 22. 9 цаг 34 минут

yasan archaagui arilsan dotortoi amitan be chi.neg ch gesen hunii amidral saihan bolj baihad dagaad bayasaj chadahgui bol zugeer l amaa tat.amnaas ni oligtoi ug gardaggui hun uudulduggui ee gej medeh uu

202.21.112.106Зочин   • 2018, 10 сарын 22. 9 цаг 33 минут

юун тэнэг юм бичээд байнаа, өөрийгөө хэн гэдгээ зарлаад байгаа юм бишүү

67.162.4.185Зочин   • 2018, 10 сарын 22. 9 цаг 31 минут

Yamar ataarkhuu novsh ve chi.

43.228.131.45Зочин   • 2018, 10 сарын 22. 9 цаг 25 минут

Ямар сайхан юм бэ. Аз жаргал хүсье.

66.181.167.246зочин   • 2018, 10 сарын 22. 9 цаг 21 минут

шинэ долоо хоногийн эхэнд сайхан мэдээ сонслоо. баяр хүргэе. Монголчууд маань эвтэй байхдаа хүчтэй.

139.5.216.128Зочин   • 2018, 10 сарын 22. 9 цаг 16 минут

YAMAR SAIHAN YUM BE

66.181.160.17Зочин   • 2018, 10 сарын 22. 9 цаг 04 минут

сайхан мэдээ сонслоо. архи уудаггүй амьдрал нь хэцүү хүмүүсд туслаж байгаа нь сайхан байна. гэхдээ манайхан бэлэнчлэх сэтгэхүйгээр биш хүн бүр шударга хөдөлмөрлөөсэй, манай нийгэм хүнд байгаа ч гэсэн нийгэмээс хамааралгүй хөдөлмөрлөх хэрэгтэй, улс төр удирдаж байгаа бүдүүн дарга нар хэзээ ч ард түмний төлөө юм хийхгүй

66.181.183.122Зочин   • 2018, 10 сарын 22. 8 цаг 59 минут

. ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАРТ АРХИ УУДАГГҮЙ ЯДУУ БОЛ ОРЖ БОЛОХ ЮМ УУ??? ТИЙМ ХҮМҮҮС ОЛОН БИЙ ШҮҮ. ШОУ ГЭЖ Л ЭНЭ БАЙХ ДАА.

122.201.31.20haruul   • 2018, 10 сарын 22. 20 цаг 05 минут

haana haanaa l heregtei shuudee haruuliin alband togtvor suurishiltai ajillah hun oldohgui baisan shuudee tsalin ch bagatai uchir

188.226.226.40Зочин   • 2018, 10 сарын 22. 10 цаг 15 минут

Зочин Өөрөө жинхэнэ сайхан үйл явдлыг шоу болгочихдог гар байна даа.

103.26.193.39Зочин   • 2018, 10 сарын 22. 11 цаг 36 минут

Улс оронд гамшиг болход мэргэжлийн бус дарга, мэргэжлийн бус алба хаагч,нар байвал иргэдэд ямар тусламж үзүүлэх вэ. Онцгой байдлын алба нь өөрөө хүчтэй байж гамшиг ослоос иргэд эд тусламж үзүүлэхээс биш ийм ядарсан хүмүүсээр дүүргэхэд иргэдэд хэн туслах вэ. Үүдний жижүүрээсээ л эхлээд ЭРҮҮЛ ЧИЙРЭГ ЭРС ИРГЭДЭД ТУСЛАХ ЧАДАЛТАЙ МЭДЛЭГТЭЙ БАЙХ ЁСТОЙ.

112.72.11.101Зочин   • 2018, 10 сарын 23. 8 цаг 46 минут

Ухаан суугаач ээ сайн унш дараа нь хариу бич.

122.201.31.20haruul   • 2018, 10 сарын 22. 20 цаг 04 минут

tiim tiim ugaasaa tiim ch baidag gehdee haruuliin alband avch baina shuu engiin upron too sain unshij sadla hugshuun

103.111.68.3Зочин   • 2018, 10 сарын 22. 8 цаг 58 минут

архи уудаггүй гэдэг чинь итгэл өгч болноо гэсэн үг сайхан хүүтэй айл байна амжилт аз жаргал хүсье

202.9.42.73Зочин   • 2018, 10 сарын 22. 8 цаг 43 минут

шинэ хашаа гэртэй болгож ажилд оруулж өгсөн болоо. одоо бэлэнчлэх сэтгэлгээгээ зогсоо

202.70.34.132Зочин   • 2018, 10 сарын 22. 8 цаг 38 минут

Өглөөний мэнд монголчуудаа. Энэ өглөөний хамгийн сайхан мэдээ байлаа. Анхболдын гэр бүлд улам их аз жаргал хүсье. Энэ их хайр халамжийг даан зөв сайхан амьдраарай.

202.9.42.73Зочин   • 2018, 10 сарын 22. 8 цаг 35 минут

хашаа гэр өгөөд ажилд оруулж өгсөн бол болоо шүү дээ. Одоо болно. битгий орон сууц нэхээрэй дээ.

66.181.161.15өн   • 2018, 10 сарын 22. 9 цаг 15 минут

чамаас нэхээгүй хар пяздаракаа

202.9.42.13Зочин   • 2018, 10 сарын 22. 10 цаг 40 минут

ха ха зөв.

150.129.143.236Зочин   • 2018, 10 сарын 23. 10 цаг 38 минут

Saixan mongolchuud shuu !!!Setgel gej augaa shuu bayarlalaa saixan Mongolchuuddaa.

Шинэ мэдээ

Шуурхай: Сөүл, Бээжин чиглэлийн нислэгүүд саатлаа6 цаг 52 минутын өмнөШуурхай: Нийслэлээс гарсан тээврийн хэрэгслүүдийг буцааж байна8 цаг 6 минутын өмнөӨршөөл байх ёсгүй6 сар 15. 14:4062-той өвөө онгоцны үйлчлэгч болов6 сар 15. 14:30MedicalXpress: Түргэн хоол тархийг эрт хөгшрүүлдэг6 сар 15. 14:00Моносын ЭКО цайн дээр “Байгалийн цэвэр” гэсэн тэмдэглэгээг хууль зөрчиж байршуулжээ6 сар 15. 13:30"ХААНЫ ЭРЭЛД" дэлхийн 37 орны шилдгүүд оролцож байна6 сар 15. 13:30СЭЛЭНГЭ: Монголын анхны ШИЛЭН ГҮҮРИЙГ барьж эхэллээ6 сар 15. 13:00ШХАБ-ын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаан өндөрлөлөө6 сар 15. 12:39Р.БАТТҮВШИН: -ХУСТАЙН НУРУУНЫ ТАРВАГА ИХ ГАЗРЫН ЧУЛУУНД НУТАГШИЖ ЭХЭЛЛЭЭ6 сар 15. 12:25Шави, Раул, Валдез, Х.Алонсо нар дасгалжуулагчийн лицензээ авлаа6 сар 15. 12:15Шар хайс ганцхан шөнийн хүчтэй салхины ая даасангүй6 сар 15. 12:00КD, Клэй хоёрын төлөвлөгөө6 сар 15. 12:00Түр хорооны гишүүд эрүүдэн шүүсэн шинэ баримт дэлгэв6 сар 15. 11:45Яармагийн гүүрийг өнөөдрөөс эхлэн  энэ сарын 25 хүртэл хаана6 сар 15. 11:44"Lexus-470" автомашин онхолдож,  БНХАУ-ын иргэн  амиа алджээ6 сар 15. 11:39Ажлын хэсгийнхэн Оюутолгойн гэрээгээр Засгийн газарт ямар зөвлөмж өгөх вэ6 сар 15. 11:30Импортын хуурамч гэрчилгээтэй хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлжээ6 сар 15. 11:15Монгол Улсад айлчлал хийх Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Коногийн мэндчилгээ6 сар 15. 11:00ШӨХТГ шатахууны үнийг бууруулах шаардлага хүргүүлжээ6 сар 15. 10:45Өнөөдрийн зурхай6 сар 15. 10:30Өнөөдөр хоёр дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийнэ6 сар 15. 10:15АНХААР: Үер усны аюулаас сэрэмжлээрэй6 сар 15. 10:00ДОЛОО ХОНОГ: УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж, Засгийн газар амьд мал экспортлох шийдвэрээсээ буцав6 сар 15. 9:30“Зөв тусгал” аяны үр дүнд хүүхэд хохирсон гэмт хэрэг 14 хувиар буурчээ6 сар 14. 17:00ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле Дархан-Уул аймгийн Орхон суманд ажиллав6 сар 14. 17:00"Их газрын чулуу"-ны ууланд тарвага нутагшууллаа6 сар 14. 16:54КАТАР-2022: Монголын шигшээ баг сугалааны тавдугаар хэсэгт орлоо6 сар 14. 16:48Торонтогийн "Үлэг гүрвэлүүд" анх удаагаа NBA-гийн аварга боллоо6 сар 14. 16:46Цаг агаарын мэдээ: Амралтын өдрүүдэд бороотой6 сар 14. 16:46
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.