10-р сарын 22
11 цаг 20 минут

Я.Эрдэнэсайхан: Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих хөшүүргийг хуульд тусгасан

Жижиг, дунд үйлдвэрлэлийн тухай хуулийн шинэчлэлийн талаар ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Эрдэнэсайхантай ярилцлаа.

 -Жижиг, дунд үйлдвэрлэлийн тухай хуульд ямар өөрчлөлт орж байгаа вэ гэдгээс ярилцлагаа эхэлье?

-Хэд хэдэн зарчмын шинжтэй өөрчлөлт орж байгаа. Нэгдүгээрт, ангиллыг нь тогтоосон. Өөрөөр хэлбэл, жижиг, дунд, том аж ахуйн нэгжийг хэрхэн тодорхойлохыг тусгасан. Өмнө нь үүнийг зааглаагүйгээс болоод жижиг, дунд ялгаагүй байсан учраас ангиллын ач холбогдол байхгүй байсан. Ингээд олон улсын туршлага судлан бичил, жижиг, дунд гэдгийг хэрхэн ангилах вэ гэдгийг тодорхой болгон хуульдаа тусгалаа. Ер нь аж ахуйн нэгжийг ангилснаар тухай бүрт нь чиглэсэн бодлого боловсруулах боломж бүрдэнэ. Ингэснээр бодит байдалд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөшүүрэг болдог юм билээ. Мэдээж хууль бүгдэд тэгш үйлчилнэ. Гэхдээ тэр дундаа бичил үйлдвэрлэлийг жижиг, жижгийг, дунд, дундыг том болгох вэ гэдэг талаас нь илүү харж ажилласан.

-Татварын асуудлыг хэрхэн тусгасан бол. Учир нь үйлдвэрлэгчдэд тулгамдсан асуудлын нэг байдаг шүү дээ?

-Хуульд жижиг, дунд гэдгээс үл хамаарч нэг төвшинд татвар авдаг. Тэгэхээр салбарын онцлогт тохируулан татвар авах нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй гэж үзэн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг салбар хамаарахгүйгээр нэг хувийн татвар авдаг болох шинэчлэлийг хуульд тусгасан. Түүнчлэн жилд ганцхан удаа тайлан авах асуудлыг ч тусгаж өгсөн. Учир нь хөгжингүй орнуудын жижиг, дунд бизнес эрхлэгчид үндсэн бизнесээ хөгжүүлэхэд чиглэсэн ажлаа хийх цаг гаргадаг юм байна. Үүний тулд жилд ганц удаа нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ үзүүлдэг газарт жилийн турш цуглуулсан баримтуудаа хүлээлгэж өгдөг. Мэдээж тодорхой төлбөр төлнө. Гэхдээ ямар ч ачаалалгүйгээр барахгүй ямар ч татварын асуудал үүсэхгүй. Яагаад гэвэл орлого, зарлага бүр нь баримттай. Түүнийгээ тайлан гаргах газартаа өгөөд асуудлаа шийдвэрлүүлнэ. Гэтэл манай улсын хувьд хэдэн ажлын байртай байхаас үл хамааран аж ахуйн нэгж болсон л бол заавал нягтлантай байна. Мөн сар бүр тайлан тооцоо, магадгүй хугацаа хэтрүүлбэл торгууль, шийтгэл гээд түмэн асуудал гарч ирдэг. Энэ нь маш их цаг хугацааг “хумсалж” байгааг бизнесийнхэн учирладаг шүү дээ.

-Жижиг, дунд үйлдвэрлэлийг төрийн худалдан авалтаар дэмжих тухай ярьдаг. Энэ асуудлыг хуулийн шинэчлэлд тусгасан болов уу?

-Төр их хэмжээний худалдан авалт хийдэг. Ингэхдээ дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн стандартын шаардлага хангаж байвал төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авахдаа Тендерийн тухай хуульд өөрчлөлт оруулан шууд худалдан авалт хийнэ. Одоогийн байдлаар 10 сая төгрөгөөс дээш худалдан авалт хийхдээ заавал харьцуулна. Мөн 50 сая төгрөгийн бараа, 80 сая төгрөгийн ажил үйлчилгээ авах болвол нээлттэй сонгон шалгаруулалт зарладаг. Ингэснээр импортын хямд өртөгтэй бараатай дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн өрсөлдөх чадваргүй байдаг учраас борлуулалт муу байдаг. Одоогийн хуульд сонгон шалгаруулалт орж байгаа бүтээгдэхүүний харьцуулах үнийг 10 хувиар боддог бол хуулийн шинэчлэлд 15 хувь болгож оруулсан. Энэ нь жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд саад болдог нэг зүйл. Тиймээс хуулийн шинэчлэлд энэ асуудлыг сайтар тусгаж өгсөн. Хэрэв энэ хууль батлагдвал үйлдвэрлэгчдийн борлуулалтад томоохон дэмжлэг үзүүлэх хөшүүрэг бий болно.

-Борлуулалттай холбоотой нэг асуудал нь экспорт. Манай үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ экспортлоход гаалийн татвараас эхлээд асуудал бий?

-Жижиг, дунд үйлдвэрлэгчид үйлдвэрлэлээ явуулахын тулд сан болон арилжааны банкнаас зээл авдаг. Хэрэв тухайн үйлдвэрлэгч бүтээгдэхүүнээ экспортод гаргасан бол банкнаас авсан зээлийн хүүгийн тав хүртэлх хувьд улсын төсвөөс татаас хэлбэрээр авч өгнө гэсэн заалт бий.

-Жижиг, дунд үйлдвэрлэгчдийн тухайд хуулийн шинэчлэл зайлшгүй шаардлагатай гэдгийг олон жил ярьсан. Учир нь хамгаалалт, хөшүүрэг дутаж байна хэмээдэг?

-Үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд нэлээд асуудал тулгамддаг. Мэдээж хуулийг шинэчлэх зайлшгүй шаардлага бий. Учир нь 10-аад жилийн өмнө баталсан хуульд өөрчлөлт хийх хэрэгтэй болсон гэдэгтэй хүн бүр санал нийлэх байх. Өөрөөр хэлбэл, анх батлагдсан хууль үүргээ гүйцэтгэсэн бөгөөд цаг хугацааны эрхээр шинэчлэл хийхээс аргагүйд хүрсэн гэж болно. Тиймээс Ж.Ганбаатар нарын УИХ-ын гишүүд хуулийг санаачилж манайхаас ажлын хэсэгт нь орж ажиллалаа. Хуулийн төслийг хэлэлцэх явцад жилийн борлуулалтын орлого нь 2.5 тэрбум төгрөг, 200 хүртэлх ажилтантай аж ахуйн нэгжийг жижиг, дунд үйлдвэрт тооцно гэсэн зохицуулалтыг оруулсан. Орлогын таазыг 2.5 тэрбум төгрөг байна гэдгийг олон талын төлөөллийн оролцоотой хэлэлцүүлгийн явцад нэлээдгүй маргасны эцэст тогтсон дүн. Тодруулбал, хэрэв таазыг нь 12.5 тэрбум гэх мэтчилэн өндөр дүнгээр баталвал томоохон аж ахуйн нэгжтэй өрсөлдөх болно. Тэгэхээр өнөөх л зээл болоод бусад дэмжлэгт жижиг, дунд үйлдвэрлэгчид хамрагдахгүй байна гэдэг шүүмжлэл гарсаар байх болно.

-Жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор гаргадаг бага хүүтэй зээлийн талаар гомдол гардаг. Зарим тохиолдолд банкаар дамжуулах нь зорилтот бүлэгтээ очих боломжийг нь боомилж байна гэдэг?

-Жижиг, дундынхны хувьд барьцаа хөрөнгөөс эхлээд тулгамдсан асуудал их бий. Энэ нь зээлд хамрагдахад нь ч нөлөөлдөг. Хуулийн шинэчлэлийн талаар хэлэлцэж байхад заавал банкаар дамжуулна гэдэг байр суурь гарч байсан. Мөн банкаар дамжуулах хэрэггүй гэх нь ч бий. Банкаар дамжуулахад тухайн зээлийн хүү өсдөг. Ингэхээр бодлогоор жижиг, дунд үйлдвэрээ дэмжих гээд байгаа бага хүүтэй зээлийн үндсэн зорилго нь алдагдаж байна. Мэдээж банк журмын дагуу тавьдаг шаардлага нь жижиг, дунд үйлдвэрлэгчдэд “хэцүү даалгавар” болдог гэлцдэг. Нөгөөтэйгүүр сангаас дамжуулахаар зээлийн эргэн төлөлт муу байна гэж УИХ-ын гишүүд тайлбарладаг. Энэ ташаа мэдээ гэдгийг хэлмээр байгаа юм. Сангуудаар дамжуулж олгосон зээлийн эргэн төлөлтийн байдлыг харвал Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн зээлийн эргэн төлөлт маш сайн байдаг.

-Гарааны бизнес эрхлэгчдэд төрийн дэмжлэг дутдаг. Тэгэхээр хуулийн шинэчлэлд энэ асуудлыг хэрхэн тусгасан бол?

-Гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих боломж хомс байсан нь үнэн. Тиймээс хуулийн шинэчлэлд энэ асуудлыг тодорхой тусгасан. Өөрөөр хэлбэл, огт үйл ажиллагаа явуулаагүй ч шинээр үйлдвэрлэл эрхлэх гэж байгаа бол зээл тусламжид хамрагдах боломжийг бүрдүүлж өгсөн. Сингапур, Тайвань зэрэг улсад Старт-апп компаниудаа нэлээд дэмждэг юм билээ. Ялангуяа инноваци шингэсэн үйлдвэрлэл эрхлэх гэж байгаа бол. Гадныхны хувьд монголчууд үйлдвэрлэгч биш гэж хардаг юм билээ. Бид дотоодын үйлдвэр хөгжиж байгаа гэдгийг байнга тайлбарладаг. Тэгэхээр манай үйлдвэрлэгчид инноваци, шинэ техник технологийг ашиглан бараа бүтээгдэхүүнээ сайжруулах шаардлага бий. Энэ мэтчилэн жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх нэлээд хөшүүргийг хуулийн шинэчлэлд тусгасан учраас удахгүй батлагдана гэдэгт итгэлтэй байна.

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.160.115НУТГИЙН ЧУЛУУ   • 2018, 10 сарын 29. 18 цаг 01 минут

улс орны хөгжил бол дан ганц Улаанбаатарын хөгжил бус хөдөөгөө хөгжүүлж байж хөдөөдөө хүн ам маань тархан суурьшиж хотын бөөгнөрөл арилнаа ХӨГЖИЛИЙГ ХӨДӨӨРҮҮ АВЧИРЪЯ

202.9.41.213Харамсалтай   • 2018, 10 сарын 26. 21 цаг 28 минут

Сайд нь хулгайч гээд цоллуулаад байхад юу яасан зээл вэ, шударгаар хэзээ ч олддоггүй зээл сонгон шалгаруулалтыг ил тод хийдэг болоосой. Жирийн нэгэн жижиг хувийн үйлдвэр эрхлэгчид бөөн дарамт шахалт, шалтаг шалтгаан тоочоод олгохгүй. Дүүргүүдийн жижиг Дунд үйлдвэрийнхэн Хөдөлмөрийн хэлтэсийн ажилтанууд ёстой энэ үед л үнэ цэнээ мэдрэнэ дээ. Ийм нөхцөлд энэ чиглэлээр хөгжих ямарч боломжгүй.

202.21.99.226Зочин   • 2018, 10 сарын 22. 17 цаг 25 минут

Анх үйлдвэрлэл эхлэх гэж байгаа газарт маш их хүндрэл гардаг. Тендерт орно ажлын туршлагагүй гээд хасагдана. Зээл авах гэхлээр барьцаа хөрөнгөгүй гээд хасагдана. Үнэхээр эдийн засгийн үндэслэл сайтай цаашид хөгжих бүрэн боломжтой төсөлд хөрөнгө оруулмаар л байгаа юм. Энэ байдал хуульд тусаж байгаа болов уу.

66.181.185.78Зочин   • 2018, 10 сарын 23. 22 цаг 38 минут

Ж.ПEРКИНС ИНГЭЖ АЛЛАГУУД ҮЙЛДСЭН БАЙНА.МОНГОЛ УЛС ХЭЗЭЭ Ч ХӨГЖИХГҮЙ, ЗӨВХӨН ЯДУУ БУУРАЙ ТҮҮХИЙ ЭД НИЙЛҮҮЛЭГЧ УЛС БАЙХ ЁСТОЙ. !!!!! ЭД БИДНИЙГ ХЭДИЙНЭЭ ТӨЛЖ БАРШГҮЙ ӨРӨНД ОРУУЛСАН. ЗЭЭЛИЙГ ЗЭЭЛЭЭР ТӨЛҮҮЛЭН ӨРНИЙ НҮХЭНД УНАГААСААР ОЮУТОЛГОЙГ ЯАЖ ДЭЭРЭМДЭН СУЛ АВЧ БАЙГААГ БҮГД ХАРЦГААЖ БАЙНА.!!!!!!!! ЭНЭ БҮХНИЙГ ГАДНЫХАН, АВЛИГАЛААР БҮРДҮҮЛСЭН, ЭРЛИЙЗҮҮДЭЭР ДҮҮРСЭН МАНАН БҮЛЭГЛЭЛИЙГ ТӨРД БАЙЛГАЖ ТЭД НАРААР БОДЛОГОО 27 ЖИЛ ТАСРАЛТГҮЙ ХИЙЛГЭЖ БАЙНА!!!

Шинэ мэдээ

Хөвсгөл аймгийн уралдаанч хүү 9 настай П.Эрдэнэбат нэг өрөө байрны эзэн боллоо7 сар 20. 19:04Шилмэл хүлгийн уралдаанд Ц.Чимэдбавуугийн хүрэн халзан түрүүллээ7 сар 20. 17:34Орчин цагийн хамгийн найдвартай 10 автомашин7 сар 20. 15:00НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно7 сар 20. 14:50Кавайн “Клипперс”-т ирсэн нууц түүх7 сар 20. 14:40Түрээсийн орон сууцанд бүртгүүлэхдээ анхаарах зүйлс7 сар 20. 14:30АНУ-д хэт халж байна7 сар 20. 14:20Түрүү азаргыг Land cruiser-200 автомашинаар байлж, унаач хүүхдийг нэг өрөө байраар шагналаа7 сар 20. 14:17Бреттон Вудсыг шинэчлэх нь7 сар 20. 14:10Өглөөний цайгаа уухгүй байх нь ямар хор уршигтай вэ?7 сар 20. 14:00Трамп: АНУ Ираны дроныг сөнөөсөн7 сар 20. 13:50Цэцэрлэгийн цахим бүртгэл ирэх даваа гарагт эхэлнэ7 сар 20. 13:5050-60 мянган хүний суудалтай, битүү дээвэртэй цэнгэлдэх барина7 сар 20. 13:40Академич Р.Барсболдод хутга тулгасан дээрэмчдийг баривчилжээ7 сар 20. 13:17Келли Брүк, ДиКаприотой шөнийг хамт өнгөрүүлжээ7 сар 20. 13:01Ирэх долоо хоногт цахилгааны хягзаарлалт хийгдэх газрууд7 сар 20. 12:19Б.Нямжавын улаан хээр Түрүү магнайд хурдаллаа7 сар 20. 12:13Долдугаар сарын 25-наас НЭГ ЧИГИЙН УРСГАЛТАЙ болох авто замууд7 сар 20. 11:45НЭМҮТ: Давсаа багасгая7 сар 20. 10:58Монгол туургатны морьтны өв, соёлын "Их хурд-8" наадам эхэллээ7 сар 20. 10:30Чуулганы хуралдаантай, цагдаагийн баяртай долоо хоног7 сар 20. 10:20Өнөөдрийн зурхай7 сар 20. 9:30Цаг агаарын мэдээ7 сар 20. 9:00Өглөө бүр инээмсэглэлээр угтаж чадвал эрч хүч нэмэгдэнэ7 сар 19. 17:30Академич Р.Барсболдод хутга тулган дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлжээ7 сар 19. 17:02АНУ: FaceApp аппликейшнийг аюулгүй байдалд заналхийлнэ гэж үзжээ7 сар 19. 17:00“Мисс бөх“ Молдир Мекенбаевагийн тухай 12 баримт7 сар 19. 16:55Таксинд явж байсан эмэгтэйг хүчирхийлж тээврийн хэрэгслийг дээрэмдсэн этгээдүүдийг баривчиллаа7 сар 19. 16:51Тамхинаас гарахад эхний арав хоног л хэцүү байдаг7 сар 19. 16:50Академич Р.Барсболдод хутга тулган дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлжээ7 сар 19. 16:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.