10-р сарын 23
14 цаг 25 минут

Та үүнийг мэдэх үү: Хүйсийн найман нуур

ХҮЙСИЙН НАЙМАН НУУР - МОНГОЛ УЛСЫН ДУРСГАЛТ ГАЗАР
Өвөрхангай аймгийн Уянга сумаас баруун хойд зүгт 45 километр зайд, үзэсгэлэнт сайхан Хангайн нурууны дунд галт уулын дэлбэрэлт, суултын дунд үүссэн цар хэлбэрийн хүнхэр газарт орших гайхамшигт сайхан найман нуур бий. Эдгээр нууруудыг Ширээт, Халиут, Бугат, Хаяа, Дөрөө, Онон, Хүйс, Баян-Уул гэх бөгөөд далайн төвшнөөс дээш 2700-3165 метр өндөр өргөгдсөн байдаг. Нуурууд хоорондоо 500 метрээс 3 километр хүртэл зайтай оршдогоос хамгийн том нь Ширээт нуур юм. Хүйсийн найман нуур нь уулын тагийн бүслүүрийн хөрстэй, шилмүүст болон Сибирийн хар мод, хушин ой, галт уулын чулуулагтай тэгш тал, нүцгэн оройтой уулсаар хүрээлэгдсэн байдаг. Энд мөн Урт жалгын тогоо, Довын тогоо, Ар битүүгийн тогоо, Ногоон нуурын тогоо нэртэй сөнөсөн галт уулын тогоонууд бий. Хангайн нурууны араар орших Ханбаян хэмээх галт уул дэлбэрч түүнээс урсах халуун хайлмал бодис царцан Цагаан-Азарга голын урсгалыг хааснаар үүсэж бий болсон нуурууд юм. Энэ бүс нутагт эрс ховордсон эмийн ургамал ургадгаас гадна 18 зүйлийн хөхтөн, 39 зүйлийн шувуу байнга болон нүүдлийн хэлбэрээр амьдардаг. Найман нуур болон эргэн тойрны газрыг хамруулан нийт 11.5 га талбайг 1995 онд Байгалийн дурсгалт газар гэсэн ангиллаар улсын тусгай хамгаалалтанд авчээ.

Хангайн нурууны гол хэсэг болох Шуранга, Гятруун, Битүү, Зэс улаан, Цэгээний хуниас, Ив зэрэг уул нуруудын араар, Орхон голын эхэнд орших ой хөвчит уулсын ам хөндийг дүүргэн оршдог учраас байгалийн маш өвөрмөц тогтоц, үзэсгэлэнт байдлаараа эрс ялгардаг онцлогтой. Ойн бүтцийн хувьд навчит ба шилмүүст ой голлон ургадаг бөгөөд 85 хувийг шинэс ба хуш мод, 1 хувийг улиас бургасны төрлийн навчит мод эзэлдэг. Халиут, Бугат, Хүйс нуурууд нь жижиг гол горхиор холбогддог бөгөөд бороо хур багатай үед ус нь эрс багасдаг нуурууд юм. Эхний нуур болох Ширээт нууранд доктор А.Дулмаа анх загас үржүүлэх ажлыг зохион байгуулснаас хойш Халиут, Бугат нууранд Байгаль нуураас омуль загас авчирч үржүүлсэн байна. Уянга сумаас Хүйсийн найман нуур луу явах замд Шурангийн цохио хэмээх том хадан чулуу тааралддаг. Энэхүү чулууг давуулан чулуу шидэж чадвал хүсэл нь биелэгддэг гэсэн домогтой. Хүйсийн найман нуур нь анх Хүйсийн есөн нуур гэгддэг байжээ. Ес дэх нуур нь маш жижигхэн байсан бөгөөд бороо хургүй үед бүүр ширгэчихдэг байжээ. Өдгөө Хүйсийн найман нуурын гурван л устайгаа үлдэж бусад нуурууд нь ширгэжээ. Хамгийн жижиг 2 нуур нь эргээд сэргэхээргүйгээр бүрмөсөн ширгэсэн байна.

 

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

183.81.171.2Зочин   • 2018, 10 сарын 23. 16 цаг 37 минут

Найман нуурт Онон, Баян-Уул гэсэн нэртэй нуур байдгийг мэдэхгүй сонсоогүй юм байна.

Шинэ мэдээ

Венесуэлийн дэд Ерөнхийлөгч ОХУ-д айлчилжээ8 сар 21. 18:00Непомнящий шатрын супер тэмцээний гуравдугаар тойрогт Мамедяровтай хайнцжээ8 сар 21. 17:55“Зөрүүд” андууд сугалаанд хожжээ8 сар 21. 17:50Монгол бөхийн уламжлал ба шинэчлэл8 сар 21. 17:45Лампард: Гарааны хүнд цохилт тоглогчдын сэтгэл зүйд нөлөөлсөөр байна8 сар 21. 17:40Порше компаний хамгийн анхны загвар дуудлага худалдаанд оржээ8 сар 21. 17:35Малчид, тариаланчид, ард иргэдэд зориулсан мэдээ8 сар 21. 17:30Хөвсгөл нуурын “Эко аялал жуулчлалын бүс”-д стандартын шаардлага хангаагүй бол үйл ажиллагаа эрхлэхийг хориглолоо8 сар 21. 17:27Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Японы багт хэн хэн багтав8 сар 21. 17:25Хятадыг орхихыг “Apple” компанид уриалжээ8 сар 21. 17:20Ц.Мянганбаярын эзэмшлийн 13 зөвшөөрлийг цуцалжээ8 сар 21. 17:15Хүүхдийг бүрэг ичимхий хүн болгодог 10 хэллэг8 сар 21. 17:10“Facebook” хэрэглэгчийн мэдээлэлд хяналт тавих боломжийг олгоно8 сар 21. 17:05ФОТО: Хөгширдөггүй хөөрхөн эгч нар8 сар 21. 17:00“OnePlus” анхны зурагтаа худалдаанд гаргана8 сар 21. 16:55Гвардиолла, Агуэро нар юунаас болж маргав8 сар 21. 16:50Халуунаас болж Египетэд болор уул бий болжээ8 сар 21. 16:45Манай 18 жүдоч “Токио-2019” ДАШТ-д хүчээ сорино8 сар 21. 16:40Их Британи ЕХ-ны цөөн уулзалтад оролцоно8 сар 21. 16:35Амазоны ширэнгэн ой хамгийн ихээр шатжээ8 сар 21. 16:30Жүдо бөхийн ДАШТ энэ ням гарагт эхэлнэ8 сар 21. 16:25Манай шигшээ баг  “FIBA 3x3 U18 Asia Cup”-д оролцохоор Малайз Улсыг зорилоо8 сар 21. 16:20Хятад иргэдийн бичиг баримтыг хурааж авсан иргэн Л.Өнөрчимэг нарыг цагдаагийн байгууллага шалгаж байна8 сар 21. 16:15Унадаг дугуйгаар 4000 км замыг туулсан анхны эмэгтэй тодорлоо8 сар 21. 16:10Бусдын овог, нэр, регистр ашиглан гадаад паспорт гаргуулж, хил нэвтэрсэн этгээдийг эрэн сурвалжилж байна8 сар 21. 16:05Д.Тогтохсүрэн: Бүлгийн гишүүд дотроо санал зөрөөд, Үндсэн хууль явахгүй, гацаанд орчихоод байгаа юм байхгүй8 сар 21. 16:00“Тайм констракшн” ХХК-ны барилгад хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүйгээс 17 настай хүү амиа алдлаа8 сар 21. 15:55Ам.долларын ханш 2672 төгрөг байна8 сар 21. 15:50Намар өвлийн загварын чиг хандлага8 сар 21. 15:45Будаггүй Ким Кардашьян бусдыг ангайлгав8 сар 21. 15:40
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.