10-р сарын 29
9 цаг 10 минут

Сэтгэлийн амар амгалан юунаас үүдэлтэй вэ

Нэг шавь нь багшаасаа “Багшаа та яагаад үргэлж тайван, амгалан инээмсэглэж байдаг юм бэ? Яагаад уурламаар зүйл болсон ч уурлахгүй тайван амгалан, эерэгээр хандаж чаддаг юм бэ? Таны нууц юунд байна вэ? Та хэлж өгөөч” гэжээ. Багш нь: “Чи яагаад миний нууцыг мэдэхийг хүсч байна? Харин би чиний нууцуудаас нэгийг хэлж өгье” гэж. Шавь нь: Миний нууц юу вэ? хэлж өгөөч гэхэд “Чи долоо хоногийн дараа нас эцэслэнэ” гэж багш нь хэлжээ. Үүнийг сонсоод шавь нь маш ихээр балмагдан цочирдсоор буцжээ. Энэ долоо хоногт тэр маш тайван, их өөр хүн болон хувирсан байна. Би энэ долоо хоногийн сүүлчээр нас эцэслэх учир яах гэж муу юм хийх вэ гэж тэрээр боджээ. Тэр байнга сайн сайхны тухай ярьж, таагүй хариулт сонссон ч инээж байлаа. 

Долоо хоногийн дараа тэрээр багш дээрээ ирж “Багшаа, миний амьд байх сүүлчийн өдөр. Та намайг адислаж өгнө үү?” гэхэд багш нь “Би чамайг аль хэдийнэ адисласан” гэжээ. “Та намайг хэзээ, яаж адисласан вэ?” гэхэд “Долоо хоногийн өмнө чамд долоо хоногийн дараа чи нас эцэслэнэ гэдэг нь миний адислал байсан юм. Ингэсний үрээр энэ долоо хоногт чи ямар хүн болсон вэ?” гэжээ. Шавь нь “Тиймээ энэ долоо хоногт би маш тайван, сэтгэл хангалуун, хэнд ч уурлахгүй, бүх зүйлд эерэг сайхнаар хандсан”. Багш нь “Энэ миний адислал байлаа. Яагаад чи өөрийгөө тэгж авч явснаа ойлгож байна уу? Яагаад гэвэл чи өөрийгөө түр зочилж буй зочин гэдгээ ойлгосны үрээр бүх зүйлд сайн сайхнаар ханддаг болсон. Үүнд л миний нууц оршиж байна. Би үргэлж эдгээр хүмүүстэй би хэсэгхэн хугацаанд л хамт байгаа шүү дээ гэж боддог. Надад ямар ч асуудлууд тулгарсан ч энэ асуудлууд түр зуурын шинжтэй гэдгийг би мэднэ. Юу ч тохиолдож байсан тэр зүйл нь түр зуурын шинжтэй гэдгийг мэддэг учраас надад ямар ч бардамнах, онгирох зан байхгүй. Үүнийг л билиг ухаан гэж хэлж байгаа юм.
 
 
 
 

 

7
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.131.239.50Зочин   • 2018, 11 сарын 10. 15 цаг 47 минут

ovoo shdee dandaa surug niitlel bichej baihaar yadaj iim gerel gegeetei niitlel hiij baildaa

103.57.95.218уншигч   • 2018, 11 сарын 9. 17 цаг 45 минут

үнэн цагааанаар явахад бүх зүйл сайхан болно хар зүйлийг ч дарж чадна

103.57.95.218уншигч   • 2018, 11 сарын 9. 17 цаг 44 минут

хүн төгсгөл байгаа гэдгийг мэддэггүй учрас бусдыг хорлож шунан тачаадаж мууу бүхнийг хийж нүгэлээ зузаалж байдаг. эрх мэдэл албан тушаалын төлөө бусдыг алахаас буцахгүй ил далд тэмцэл хийж байгаа нь нууц биш . сүүлийн үед аймаар сүнсээ чөтгөрт худалдсан хүмүүс олшроод байх шиг хүн хорлохын тулд зогсоно гэж байхгүй үр үндэсгүй юм шиг загнагсад их байна тэнгэр харж байгаа гэдгийг мэддэггүй тэнэгүүд

217.149.167.52Зочин   • 2018, 10 сарын 30. 3 цаг 42 минут

uhaarliig ugch chadsand bayrlalaa.neeree l bid ene delhii deeree tur zuur zochlood butsahin hoorond ih yumand shunaj hen 1ntei muudaltsaad ch yahin bilee.hend ch har buruu sanahgui zuwhun hunii tuluu sain saihan buhniig buteegeed yawdag bol hichneen amar amgalan bhsan bilee.

202.70.34.98Зочин   • 2018, 10 сарын 29. 17 цаг 31 минут

Тийм шүү. Залруулж болох асуудалд уурлах хэрэг юун, залруулж болшгүй асуудалд уурлаад ч хэрэг юун гэдэг юм билээ. тиймээс бүх зүйлд тайван хүлээцтэй хандаж байгаарай монголчуудаа.

64.119.19.9Зочин   • 2018, 10 сарын 29. 12 цаг 48 минут

Сонирхолтой сайт шүү .

64.119.19.89Зочин   • 2018, 10 сарын 29. 11 цаг 45 минут

Нээрээ тийм юм билээ. Бүх зүйл түр зуурынх байхад зарим хүмүүс мөнх амьдрах юм шиг л аяглаад байхийм даа.

Шинэ мэдээ

Монгол Улс, ОХУ-ын ГХЯ-д хоорондын зөвлөлдөх уулзалт болов3 сар 25. 19:46Филиппинд хүмүүс Англи хэлийг яаж ингэж хурдан сураад байна?3 сар 25. 18:25Си Жиньпин, II Альберт нар хоёр улсын харилцааг бэхжүүлэхээр тохиролцжээ3 сар 25. 18:00Багш нарын 50 орчим хувь нь Венесуэлийг орхин явжээ3 сар 25. 17:55Орос, Японы эрдэмтэд 28,000 жилийн настай арслан зааны эсүүдийг дахин амьдруулжээ3 сар 25. 17:50Такакэйшёо: Би багаасаа л өөрөөсөө том биетэй хүүхдүүдтэй барилддаг байсан3 сар 25. 17:45Танд хэрэгтэй санаанууд: Энгийн атлаа өвөрмөц шийдэл3 сар 25. 17:40Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №273 Kanye West, ‘Jesus Walks’3 сар 25. 17:35“Nike“-ийн өөрөө үдээсээ чангалдаг сагсан бөмбөгийн пүүз худалдаанд гарчээ3 сар 25. 17:30Хоолны хэмжээ ба илчлэгийг багасгаснаар урт наслах боломжтой3 сар 25. 17:25Арчаатай эмэгтэй ба арчаагүй эмэгтэй3 сар 25. 17:20Гризманн багийн лидер гэдгээ харуулсаар3 сар 25. 17:15"Эрх чөлөө" ажиллагаа явуулахад бэлтгэхийг уриалав3 сар 25. 17:10Хустайн байгалийн цогцолборт газрын ховор амьтдыг агнах тохиолдол буурахгүй байна3 сар 25. 17:05Эрдэмтэд нас уртасгадаг аргыг нэрлэв3 сар 25. 17:00Эден Азар багаа ялалтад хүргэв3 сар 25. 16:55Агаарын бохирдол хулгануудыг үргүйдэлд хүргэдгийг тогтоожээ3 сар 25. 16:50Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ3 сар 25. 16:45Хойд Солонгост байдаг хамгийн сайхан 10 зүйл3 сар 25. 16:40Цагаачдын цуваа АНУ-ыг чиглэн хөдөлжээ3 сар 25. 16:35Вьетнамд сүрьеэ өвчний улмаас олон мянган хүн нас барж байна3 сар 25. 16:30Назарбаевын охин хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг “үзээрийн муухай амьтад” гэжээ3 сар 25. 16:252.4 сая төл бойжиж байна3 сар 25. 16:20“Boeing” компанид өргөн хүрээний эрх мэдлийг олгосон гэж мэдээлэв3 сар 25. 16:15Малчид, иргэдийн анхааралд3 сар 25. 16:10"Us" аймшгийн кино шилдэг кинонуудын жагсаалтыг тэргүүлжээ3 сар 25. 16:05Бяцхан оюун ухааны тамирчид Узбекстаныг гайхшруулав3 сар 25. 16:03“Боди” Г.Угалзцэцэгийн нөхөр эхнэрийнхээ найрын ЗБ хийгээд завгүй...3 сар 25. 16:00Үндэсний лигийн хүрэл медалийг Өвөрхангай Тэнүүн Өлзий баг хүртлээ3 сар 25. 15:55Залбирал цусны бүтцийг өөрчилдөг болохыг тогтоожээ3 сар 25. 15:50
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.