2018 оны 10-р сарын 30
8 цаг 40 минут

Сурвалжлага: Түмэнцогтын Хүүхэлдэйн дугуйлангийн хүүхдүүд  Нийслэлд бэлгээ задлав

Улсын хүүхэлдэйн театр өнөөдөр хөл хөдөлгөөн ихтэй байна.  Тоглолт өндөрлөсөн бололтой, хөөрхөн бяцхан хүүхдүүд театрийн хаалгаар бие биеийнхээ ар хормойноос барьцгаачихсан цувсаар гарч ирж байна. Багш нар нь бололтой хүмүүс хойно урд хоёр талд гарч ирснээ гадаа хүүхдүүдээ тоолж бүртгэж тун хариуцлагатай хандаж байна билээ.  Хүүхдүүдээ хүлээж байсан эмээ өвөө голдуу ар гэрийнхэнд  багш нар нь хүүхдийг нь хүлээлгэж өгөөд хөтлүүлээд үдэх аж.  

Тус театрийнхан сурагчдын амралтанд зориулж  өдрийн хэд хэдэн тоглолттой байгаа гэв. Үүн дээр Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын хүүхэлдэйн дугуйлангийн хүүхдүүд  нийслэл хотын  үе тэнгийнхэндээ тоглолтоо сонирхуулахаар ирсэн аж.  Тэд Польш ардын үлгэрээс сэдэвлэсэн  “Туулай яагаад мах иддэггүй вэ” хуруу хүүхэлдэйн жүжгийг тоглохоор тайзны ард бужигнаж байхтай таарав.  Аргагүй л хөдөөгийн нар салхинд борлосон сэргэлэн бор охидууд тоглолтондоо бэлдээд, дугуйлангийн багш Б.Долгормаа болон дуу хөгжмийн багш  Ш.Баатар нартайгаа хамт иржээ.  БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр өнгөрөгч сард Сүхбаатар аймагт ажиллах үеэрээ Түмэнцогтын хүүхэлдэйн дугуйлангийн сурагчдын  тоглолтыг үзэж сонирхжээ.  Тэгээд орон нутгийн энэ авьяаслаг хүүхдүүдийн тоглолтыг нийслэлд хийлгэхээр урьсан нь энэ аж. Ийнхүү тус дугуйлангийнхан анх удаа сум орон нутгийн дээс алхаж, нийслэлд тоглолтоо сонирхуулах гэж байгаадаа баяртай байна билээ.

Ингээд Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын  Соёлын төвийн дэргэдэх Уран уншигч дугуйлангийн багш,  ардын авьяастан Батмөнхийн  Долгормаатай ярилцлаа.

Б.Долгормаа: Авьяасгүй хүүхэд гэж хаана ч байхгүй

-Хүүхэлдэйн дугуйлан хэд дэх жилдээ хичээллэж байна?

-Дугуйлан маань одоо тав дахь жилдээ хичээллэж байна. Байгуулагдаад эхний үед аман зохиол  ардын өв уламжлалын чиглэлээр хичээллэдэг байснаа сүүлдээ хүүхэлдэйн жүжиг болж хувирсан.

-Энэ хунацаанд аль хэр олон уран бүтээл хийсэн бэ?

-Монгол ардын үлгэр “Царцаа Намжил” болон А.С.Пушкины “Алтан загасны үлгэр”-ээр   хүүхэлдэйн жүжиг бэлдэж сум орон нутгийнхаа хүүхдүүдэд толилууд байгаа бол энэ удаад БСШУС-ын дэд сайдынхаа  урилгаар Улаанбаатар хотын хүүхдүүдэд бүтээлээ толилуулахаар ирээд байна.

-Нийслэл хотынхоо бяцхан үзэгч  нарт ямар бүтээлээр бэлэг барих гэж байна...

-Монгол улсынхаа Хүүхэлдэй таетрийн тайзан дээр манай хүүхдүүд  Польш ардын үлгэр “Туулай яагаад мах иддэггүй вэ”   хуруун хүүхэлдэйн жүжгийг толилуулах гэж байна.

-Танай дугуйланд одоо хэчнээн хүүхэд хичээллэж байна. Улаанбаатарт  тоглолтоо үзүүлэхээр  хэдэн хүүхэд ирээд байна вэ?

-Манай дугуйланд одоогоор 15 хүүхэд хичээллэж байгаа. Эдгээрээс найман хүүхэд тоглолтоор хотод ирээд байна.

-Ийм хүүхэлдэйн  дугуйлан  улсын хэмжээнд  өөр байдаг болов уу?

-Сайн мэдэхгүй байна. Ямарч байсан би өөрөө  уран зохиол шүлэг найраглалд дуртай болохоороо анх уран уншлага, ерөөл магтаалын  чиглэлээр энэ дугуйланг байгуулж байснаа энэ бүхнээ үгээр илэрхийлэхээс гадна үйл хөдөлгөөнөөр яагаад илэрхийлж болохгүй гэж бодоод хүүхэлдэйн дугуйлан болгосон.

-Та өөрөө багш хүн үү?

-Үгүй. Би сумынхаа музейн тайлбарлагчаар ажилладаг. Тэгээд үүнийгээ ашиглаад музей дээрээ дугуйлангаа  хичэллүүлдэг юм.

-Хэдээс хэдэн насны хүүхэд хичээллэж байна?

-Ангиараа бол 3-8 дугаар ангийн хүүхдүүд хичээллэж байна. Манай дугуйлангийн хүүхдүүд түрүүчээсээ их дээд сургуулиа төгсөж, ажил амьдралын гараагаа эхэлж байна.Мөн дугуйлангийн хүүхдүүдээс Д.Нацагдоржийн шагналтай 4 хүүхэд байна. Улсын уран уншлагын Гран-при шагналтан төрөн гарсан.

-Дугуйлангийнхаа хүүхдийг хэрхэн сонгож шалгаруулж авдаг вэ?

-Миний хувьд шалгаж авдаггүй. Өөрийнхөө хүслээр ирж байгаа бүх хүүхдүүдийг авч хичээллэдэг.  Тэгээд явц дунд тууштай  сонирхолтой хүүхдүүд  нь тунаж үлддэг. Сум орон нутгийн зүгээс байнга дэмжиж  тусалдаг. Мөн эцэг эхчүүдийн зүгээс ч дэмжиж тусалдагт баярлаж талархаж явдаг. Анх модон хүүхэлдэй ашигладаг байснаа сүүлдээ хуруун хүүхэлдэй тоглолтондоо ашигладаг болсон.  Гарын доорхи материал ашиглаж хүүхэлдэйгээ хийдэг.

Хүүхэлдэйн дугуйлан өдий зэрэгтэй явж байгаагийн ач буян нь манай сумын соёлын төвийн эрхлэгч ардын авьяастан М.Ганзориг гэдэг хүний тус дэмтэй их холбоотой. Энэ хүн угаасаа драм чигийн хүн, бид хоёр гар сэтгэл нийлж хамтарч анх энэ хүүхэлдэйн дугуйланг байгуулж байлаа.

Авьяасгүй хүүхэд гэж хаана ч байхгүй. Хүүхэд гэдэг чинь урмаар тэжээгдэж байдаг хүмүүс. Хүж дэлхийн хаана ч гэсэн хүүхэд бүхний авьяас бялхаж байх болтугай гэж ерөөе.

-Баярлалаа.

 Сурагч:Б.Гэрэлтуяа: Энэ миний бүтээсэн  анхны дүр

-Сайн байна уу? Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу

-Намайг Бат-Эрдэнийн  Гэрэлтуяа  гэдэг. Би Түмэнцогт сумын дунд сургуулийн 7 а ангид сурлцдаг.

-Энэ дугуйланд хэддүгээр ангиасаа хичээллэсэн бэ?

-Би бүр нэгдүгээр ангиасаа эхлээд энэ дугуйланд хичэллэж байна.

-Олон жил жил тууштай хичээллэж байгаа юм байна...

-Тийм. Би дугуйландаа их сонирхолтой.

-Одоо энэ хүүхэлдэйн жүжигт ямар дүр бүтээж байгаа вэ?

-“Туулай яагаад мах иддэгүй вэ” жүжигт туулайны дүр бүтээж байгаа.

-Бараг л гол дүр юм шиг байна. Үүнээс өмнө  хүүхэлдэйн жүжигт ямар дүр бүтээж байв? 

-Энэ миний анхны дүр.

 

П.Булган

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.21.113.238Зочин   • 2018, 10 сарын 30. 9 цаг 45 минут

Хөөрхөн хүүхдүүдэд амжилт хүсье.

Шинэ мэдээ

Дэлхийн "хамгийн шилдэг" паспортыг нэрлэжээ9 цаг 25 минутын өмнөХарвардын их сургууль 34 жилийн судалгаагаар эрүүл амьдрах дүрэм гаргажээ9 цаг 30 минутын өмнөРоналду нууцаар хуримлажээ9 цаг 35 минутын өмнөФОТО: Эргэн ирэлтийг нь хийхийг хүлээдэг эмэгтэй кпоп хамтлагууд9 цаг 40 минутын өмнөФОТО: Будапешт хотын үзэсгэлэнт өвөл9 цаг 45 минутын өмнөОЛОН ӨНГӨ: Амьдралыг бүтээгч агшнууд9 цаг 50 минутын өмнөГерманд хүүхдээ вакцинд хамруулаагүй эцэг, эх 2750 ам.доллар хүртэлх мөнгөөр торгуулна9 цаг 55 минутын өмнөАнгараг гариг дээр шавж амьдардаг нь тогтоогджээ10 цагийн өмнөЦээл суманд 4,3 магнитутын хүчтэй газар хөдлөлт боллоо11 сар 21. 17:20Абэ Шинзо Японы бүх цаг үеийн түүхэн дэх дээд амжилт тогтоолоо11 сар 21. 17:15Санаандгүй авч, түм, буман хүнийг гайхшируулсан зургууд11 сар 21. 17:10Google улс төрийн сурталчилгааг хориглоно11 сар 21. 17:05Инстаграмд хамгийн их орлоготой орос одод11 сар 21. 17:00Өмнөд Солонгос цэргийн алба хаагчдын тоог 1.300-аар цөөлнө11 сар 21. 16:55Б.Сарантуяа: “Гоёл Медикал” үйлчлүүлэгчиддээ 100 хувийн сэтгэл ханамжийг амладаг11 сар 21. 16:54Шүдний чулуу гэж юу вэ11 сар 21. 16:50К.Макгрегор яаралтай тусламжийн албанд сая ам.доллар хандивлав11 сар 21. 16:45Хөдөө аж ахуйн биржийн брокерын "эрх олгох сургалт"11 сар 21. 16:43Боливид сонгууль явуулах хуулийг батлахыг хүсжээ11 сар 21. 16:40Дэлхийд шинэ улс мэндлэх гэж байна11 сар 21. 16:35Онгоц, галт тэрэг өндөр хурдны интернеттэй болно11 сар 21. 16:30Путин ЗСБНХУ тарж бутарсан шалтгааны тухай ярив11 сар 21. 16:25Цахилгаан эрчим хүч хэмнэх энгийн аргууд11 сар 21. 16:20Одон орны физикчид хамгийн хүчтэй гамма цацрагийг бүртгэжээ11 сар 21. 16:15Эх хэл бичгийн багш нар ур чадвар, бүтээлээрээ өрсөлдлөө11 сар 21. 16:10Өдрийн тойм: Монголбанкны Ерөнхийлөгчийг чөлөөлж, Оюутолгойн гэрээг өөрчлөх эхлэлийг тавилаа11 сар 21. 16:07БНХАУ есөн мужийнхаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлнэ11 сар 21. 16:05Шорон дотроос залилан хийж сая ам.доллар луйварджээ11 сар 21. 16:00Салхинцэцэг өвчнөөс урьдчилан сэргийлье11 сар 21. 15:55Дэлхийн телевизийн өдрийн талаарх сонирхолтой 12 баримт11 сар 21. 15:50
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.