2018 оны 10-р сарын 31
9 цаг 25 минут

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхийлөгчийн тамгын газар ил далд сонирхлоо татах хэрэгтэй

-МУ-ын Ерөнхийлөгч УИХ-ыг тарах хэрэгтэй гэдгээ илэрхийллээ. Энэ талаар таны бодол?

-Энэ талаар өчигдөр харсан. Надад бол хоёр гурван юм бодогдлоо. Ер нь бол Эрдэнэтийн 49 хувь гээд асуудлыг гаргаад ирэхэд миний бие дэмжиж байсан уу, дэмжиж байсан. Авилгалтай холбоотой, гишүүдийн ёс суртахуунтай холбоотой асуудал, Засаглалтай холбоотой асуудлууд байгаа юу? Байгаа. 60 тэрбумтай холбоотой зэрэг олон асуудлууд дээр би Ерөнхийлөгчийг дэмжиж байсан. Гэхдээ энэ бүх зүйлийг хийхийн төлөө МУ-ын төрийн тэргүүн, Үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч парламентыг тараана гэдэг замаар хандаж болохгүй гэж бодож байна.

Аливаа нэг зүйлийг хийхийн тулд тухайн улс төрч юу гэж бодож байгаа нь тухайн хүний асуудал. Гэхдээ энэ нь бидний бодож байгаагаас өөр өөр үр дүнгүүд дагуулах эрсдэлтэй гэж харж байна. Магадгүй иргэд энэ асуудлыг дэмжин хөөрч, өөр хоорондоо мөргөлдвөл юу болох вэ? Энэ жижигхэн улс мөргөлдөөд эхэлбэл бусад улс орнууд хэрхэн яаж харах вэ зэрэг олон бодох юм байна. Төрийг муухай харагдуулж байгаа авилгалтай холбоотой олон асуудал байгаа. Үүнийг байнга хэлсээр ирсэн. Гэхдээ манай улс парламентын засаглалаас татгалзах замаар асуудлыг шийдэж хэрхэвч болохгүй. 1990 онд бид тайван замаар ардчиллыг олж авсан. Өнөөдөр үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй амьдарч байна.

Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудлаар ийм асуудал яригдаж байгаа ч үүнийг ийм замаар шийдэж огт болохгүй. Шулуухан хэлэхэд авилгалтай холбоотой болоод бусад асуудлыг тусад нь авч үзэх ёстой. Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан ил болон далд хэлбэрээр Ерөнхийлөгчийн засаглал руу санаархдагаа одоо зогсоох хэрэгтэй. Сархад савнаасаа халина гэж байдаг. Монголын ард түмний язгуур эрх ашгийг бас бодох ёстой. Гэхдээ энэ асуудал Төрийн байгуулалтын байнгын хороо, бүлгээр хэлэлцэгдээд эерэгээр шийдвэрлэгдэх байх гэж бодож байна.

-Ерөнхийлөгчийн санаа эхнээсээ бүтэхгүй гэдэг нь харагдаж байгаа. УИХ-ын 64 суудалтай МАН-ын бүлэг УИХ-ыг тараана гэж байхгүй, тийм санал ч УИХ-ын гишүүдэд байхгүй байх. Үүнийг та хэрхэн харж байна. Улс төр үү? Эсвэл ардаа ямар нэг дагуултай үйлдэл үү?

-Үүнийг МАН 65 суудалтай байгаа эсвэл Ерөнхийлөгч АН-аас сонгогдсон, 20 оны сонгууль болох гэж байна гэдгээр хармааргүй байна. Энэ бол олон нийт, иргэдийн бухимдал дээр гарч ирж байгаа илэрхийлэл мөн. Маш их бодох ёстой асуудал. Ерөнхийлөгч энэ үйлдлээсээ ухрах болов уу гэж бодож байна. Бид бие биеэ шүүмжилдэг парламентын энэ засаглалаасаа татгалзвал эцэг өвгөдийнхөө амь бие цусаараа бүтээсэн тусгаар тогтнолын асуудал ч хөндөгдөх эрсдэлтэй. Үнэхээр болохгүй байгаа хүмүүсээ сонгуулиараа өөрчил л дөө. Яагаад заавал тогтолцоогоо өөрчилж, бүхнийг одоо байгаа хүмүүсээр бодож явцуурах ёстой гэж. Хэдхэн жилийн өмнө л Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дарангуйлал тогтлоо гээд л ярьж явсан шүү дээ. Түүнийг нь би мартдаггүй юм. Гэтэл өөрөө Ерөнхийлөгч болчихоод Парламентад яагаад дургүй болчихов.

Яагаад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, МУ-ын Парламентын дарга байсан, Парламентын үнэ цэнэ, жижиг улсад тохирох засаглал гэдгийг хамгийн сайн мэдэх түүхэн хүн өнөөдөр үзэл бодлоосоо ухрах болов. Одоо байгаа бүх хүмүүс байр байрандаа мөнхөд байна гэсэн үг биш шүү дээ. Хэн нь ч Ерөнхийлөгч болж болно, хэн ч парламентын гишүүн болж болно, аль ч нам засгийн эрх барьж болно. Энэ бүх зүйл дээр “ХҮН” гэдэг талаас нь харах юм бол бас алддаг. Жишээлбэл Гүйцэтгэх засаглал дээр АТГ-ыг хавсрах тухай асуудал яригдаж байна. Х.Энхжаргал гэдэг хүн ажлаа муу хийж байгаа гэдэг дээр би санал нэгддэг. 60 тэрбумтай холбоотой болон олон асуудал дээр хаацайлж байгаа зүйлүүд байсан. Одоо ч гэсэн бид Цэцэд өгчихөөд байна.

Гэхдээ Х.Энхжаргал гэдэг хүн ажлаа муу хийснээс АТГ-ыг татан буулгана гэдэг ч юм уу, УИХ-ын институцид байсан газрыг татаж авчраад Ерөнхий сайдын хажууд тавина гэдэг бас байж болохгүй асуудал. Намын дарга АТГ-ыг удирдаж болохгүй юм. ЖДҮСангийн зээлийн асуудалд оролцсон, нийгэмд муухай харагдаж байгаа гишүүдээр далимдуулан үйл явдалд хандаж болохгүй. Бид өөрсдийн байгуулсан ардчилсан үнэт зүйл, Үндсэн хуулийн зарчмаасаа ухарч болохгүй. Ийм нөхцөл байдал үүсгэж байгаа нь түгшүүртэй, сайн бодох нөхцөл байдалд оруулж байна. Иргэд маань их тайван нухацтай бодож, зарчмын хувьд их зөв харах ёстой. Төрийн гурван өндөрлөг зөвшилцлийн ширээнд сууж уулзаж ярилцах ёстой. Заавал засаглалынхаа хэлбэрийг өөрчилж, иргэдийг уриалан дуудаж, Олон улсад хүнд байдалд орохгүйгээр хууль эрх зүйн хувьд олон боломжит хувилбаруудаас сонгож шийдээсэй гэж хүсэж байна.

-Өлсгөлөн зарлана гэж үг унагасан. Болчимгүй үгийг амнаасаа унагачихав уу, улс төрийн зорилготой байв уу. МУ-ын Ерөнхийлөгч нь өлсгөлөн зарлахаар энэ улс юу болох юм бэ?

-Энэ асуудлыг би өөрөө ч бас үзсэнгүй цахимаар явж байна. Ийм үйлдэл хийгдэхгүй байх гэж итгэж байна. Ингэхийн тулд зөвшилцлийн ширээний ард суух ёстой. Нийгэмд бухимдал төрүүлээд байгаа нэг үйл явдлаар дөрөөлж бүхэл бүтэн парламентат ёс, эрх зүйт төр, эрх мэдлийн салангид байдал руу тэмүүлж байж бүр илүү их алдаа руу орвол хэн хариуцлага хүлээх вэ. Төрийн гурван өндөрлөгийн үг бол туйлын хариуцлагатай байх ёстой. Ард иргэд та бүхний үгийг дагах, хөөрч шуурах, бүр сохроор дагах ч зүйл байгаа. Ийм үед асуудлыг хамаагүй хөөргөж дэвэргэх нь тийм сайн зүйл биш байх.

Магадгүй намайг намаа хамгаалж байгаа, эсвэл парламент тарчихвал Л.Оюун-Эрдэнэ гэх хүнд их хүнд зүйл тохиолдох гээд байгаа гэх өнцгөөр ярьж байна гэж битгий бодоорой. Дэлхийн 180 гаруй орны түүхэнд 30 гаруй улсад ийм үйл явдал тохиолдсон байдаг. Энэ бүхэн дандаа сөрөг үр дүн авчирсан байдаг. Дараа нь ямар нэг мөргөлдөөн тэмцэл гарвал өдөөн турхирсан хүмүүс өөрсдөө гараад явчихдаг. Энгийн иргэд, ард түмэн л тэр бүхний золиос болж үлддэг. Тэгэхээр эрх чөлөө, тусгаар тогтнол гэдэг бол бидэнд эдийн засгаас илүү язгуур үнэт зүйл юм. Үүний л төлөө өвөг дээс маань тэмцэж ирсэн. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаа шүүмжилж чаддаг. Улс төрийн намуудыг сонгуулиараа сольж чаддаг. Үнэхээр болохгүй байгаа сайдыг олуулаа нийлээд огцруулж чаддаг эрх чөлөөтэй байна. Монголд сайн зүйл ч байна. Болохгүй юм ч байна. Болохгүйгээ бид хууль эрх зүйн хүрээнд засч залруулж явах ёстой.

-ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авсан гишүүдийг буруутгасан. Гэтэл таны нэр ч тэр дунд явж харагдсан. Жагсаалтын 48 дугаарт Л.Оюун-Эрдэнэ гээд байгаа нь та мөн үү?

-Би үүнийг олон удаа тайлбарлаж байна даа. Энэ сангаас зээл авч байсан эсэхийг тодруулж өгнө үү гэсэн албан бичгийг би явуулсан. Тус сангаас ирүүлсэн тодорхойлолтонд зээлд хамрагдаж байгаагүйг тодорхойсон албан бичгийг хариу ирүүлсэн. Гэхдээ адилхан нэртэй хүн 10 сая төгрөгийн зээл авсан гэдэг мэдээллийг надад өгсөн. Энэ хүний талаар мэдээллийг авч бас болохгүй байна. Хувь хүний мэдээлэл учраас өгөх боломжгүй юм байна. Тэгэхээр энэ бол ташаа мэдээлэл гэдгийг дахин хэлье. Энэ асуудлын хувьд улс төрд байгаа хүмүүс холбогдсоноор энэ зээлийн асуудал байхгүй болох ч юм уу тийм зүйл байж болохгүй. Улсын хөгжлийн хувьд маш чухал ажил. Дахиад улс төрчид холбогддог асуудлыг хууль эрх зүйн хүрээнд хязгаарлаж зохицуулах ёстой. Манайхан ч өөрсдөө бодох учиртай. Олон нийтэд нээлттэй зарлагдаж иргэдэд энэ зээл хүрэх ёстой. Ямар шугамаар хүргэхийг Засгийн газар шийдвэрлэх ёстой.

Жишээлбэл, би хэзээ ч концессийн эсрэг байгаагүй, харин концесст УИХ-ын гишүүд өөрсдөө холбогдохын эсрэг л байсан. Дэлхийн бүх улс орнууд шууд төсвөөс мөнгө гаргах боломжгүй эдийн засаг, дэд бүтцийн тулгамдсан асуудлаа концессоор л шийдэрлэдэг. УИХ-ын гишүүд өөрсдийн компани дээр концесс аваад, авилгалын асуудалд холбогддог. Одоо бүх нийтээрээ концесс гэдэг буруу юм байна гэдэг ойлголтыг манайханд өгчихсөн. Тэгэхээр энэ мэт зүйл дээр бид бодолтой байх ёстой. Бүх зүйл жам ёсныхоо дагуу нээлттэй ил тод байх нөхцөл байдал руу явж байна.

Хэрвээ үүнтэй хөл нийлүүлэхгүй бол улс төрийн тэргүүлэх хоёр нам хоёулаа улс төрийн байр сууриа алдана. ЖДҮДСангийн зээлийн асуудлаас үүдээд парламентыг тараах хүртэл асуудал хөндөгдөж байна. 3 хувийн хүүтэй зээл авчихаад 15 хувь хүртэл хүүлсэн үйл ажиллагаа явуулсан бол энэ гэмт хэрэг гэж үзэхээс аргагүй. Ажиллахдаа суббъектив хүрээнд ажиллаж болохгүй. Шүүх засаглал дээр  асар олон асуудлууд үүссэн байна. Монголд шударга ёс гэж юу вэ гэхээр Шударга шүүх гэж хариулж чадахгүй болсон.

Сонгогдоод гараад ирсэн улстөрчдөөс энэ асуудлыг шаардаж байна. Шударга ёсыг тогтооё гэхээр Шүүхийн хараат бус байдал руу халдах болчих гээд байдаг. Хууль хяналтын байгууллага аль болохоор улстөрчдөөс хараат бус байдлаа хангаж хуулиндаа захирагдаж, томилсон даргадаа үгүй гэж хэлж чаддаг, өөрийн буруугаа хүлээж чаддаг, эсвэл хэн нэгэнд өс бодож заавал унагаая зэргээр хөөцөлддөг ийм нэг жишгээс бид гарахгүй бол цааш явж чадахгүй болчихоод байна. Зунжингаа л надтай хөөцөлдөх шиг боллоо. Эрх бүхий байгууллага хүмүүсийн дургүйцлийг 60 тэрбумын асуудлаас болж хүргэсэн байна гэцгээж байна. Цаашдаа Шүүх засаглал, Прокурор, АТГ-тай холбоотой асуудлыг би гаргаж тависаар байх болно. Жам ёсны тогтолцооны асуудлыг л яриад байгаагаас биш, хэн нэгэнд дургүйдээ, бас сайндаа хийгээд байгаа асуудал биш ээ. Яалт ч үгүй болохгүй байгаа зүйлийг л би хөндсөн юм. 

Эх сурвалж: www.zarig.mn

Ярилцсан: Н.Өнөрцэцэг

75
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

75 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.26.157Наран   • 9 сарын 6. 16 цаг 19 минут

Оюун Эрдэнэ гэж золбин нөхөр. Ямар сайн хүн Бэрс гээч сургууль төгсөх юм. тэр нь одоо байхгүй. Боловсролгүй, энд тэнд үсчиж бууны нохой болж явсаар өдий хүрсэн нөхөр. Чамд улс төр хэрэггүй. Зөвхөн дээрэм хэрэгтэй. Чи 2018 онд эхийгээ Солонгосод өчнөөн мараар амруулсан вэ. Тэр мөнгөө улсад төл. ЖДҮ* ээс авсан мөнгөө төл. Чи яагаад телевизээр ингэж худлаа яриад, бидний толгойг эргүүлэх гээд байдаг юм бэ. . Одоо бүх телевизүүд Хүрэлсүх, та хоёрых болсон .байгааг ард түмэн мэдэж байгаа шүү. Чи төр засгийг сонгуулийн пиар болгохоо боль.

203.217.139.225Зочин   • 2018, 11 сарын 5. 7 цаг 30 минут

Genko xvvxvdvvdee xvmvvjvvlj ger bvlee tuwxnvvlj chadaagvi hewtej Mongoliig udirdana gej yu bsiin.

66.181.185.78Зочин   • 2018, 11 сарын 4. 18 цаг 04 минут

Имранг

66.181.185.78Зочин   • 2018, 11 сарын 4. 18 цаг 04 минут

ЖДҮ-ИЙН САНГИЙН БАРИМТУУД ОЛОН ЗҮЙЛИЙН УЧРЫГ ХАРАНХУЙ БАЙСАН АРД ТҮМЭНД ТАЙЛЖ ӨГЛӨӨ!!!!!!ТӨР ТЭР ЧИГЭРЭЭ, ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС ЭХЛЭЭД БҮХЭЛДЭЭ ЗАЛЬЖИН ЗӨВХӨН БАЯЖИХ ЗОРИЛГОТОЙ ЛУЙВАРЧИД ОРСОН, ТЭДЭНД ХУУЛЬ ОГТ ҮЙЛЧИЛДЭГГҮЙ ЯЛГАВАРТАЙ ХАНДДАГ, ТЭДНИЙ БАТАЛСАН ХУУЛИУД ЗӨВХӨН АРД ТҮМЭНД ХАМГААС ХАТУУГААР ҮЙЛЧЛЭХ ЗОРИУЛАЛТТАЙ. МОНГОЛД ҮҮНИЙГ ИЛЧИЛСЭН ШҮҮМЖИЛСЭН ЗӨВ БОЛГОН БУРУУТАН БОЛЖ ЯЛЛУУЛДАГ, ХАРИН БУРУУТНУУД ЗӨВДДӨГ ШҮҮХ, ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГЫН АЙМШИГТ ТОГТОЛЦОО БАТ БЭХ БИЙ БОЛСОН ГЭЭД ОЛОН ЗҮЙЛИЙГ ИЛ ГАРГАЛАА. АРД ТҮМЭН ОДОО ЯАХАА МЭДЭЖ ЭХЭЛЖ БАЙНА!

150.129.143.157Зочин   • 2018, 11 сарын 4. 16 цаг 24 минут

Shudarga busaar hurungujsun huuli togtoogchid,guitsetgeh zasaglaliinhan,tsagdaagiin hurandaa nar,prokuroruud, shuuhiinhen...geed duusahgui nee. Tegeheer bugdiig undseer n uurchluhgui bol zasahad denduu hetsuu boljee. Yag l buten buyeree shavart shigdsen yamar neg amitanaas yalgaa alga. Hamgiin ayultai daisnuud bol uls ornii huvid dotoodiin daisnuud baidag.Ard tumen min yasan hultsengui yum be?

66.181.179.109Зочин   • 2018, 11 сарын 4. 12 цаг 12 минут

Топор та 2 сонгуулиар баттулгын тагнуулууд байсан чинь одоо яасан . Муудчихсан уу ? Та нар шиг улсууд хэзээ ч үнэнч байж чадахгүй юм даа .

66.181.178.252zochin   • 2018, 11 сарын 3. 20 цаг 55 минут

Ireeduid zev bodltoi uls terch bolno gj itgej bailaa,getel eeree yu yariad yumnii telee temtseed baigaagaa oilgoj baina gehed sonin , 60 terbumiin helheend orson yumnuud naad sangaas chin zeeleed said bolood sanhuujilt avdag togtoltsoo baigaag oilgohgui baina uu.

66.181.185.78Зочин   • 2018, 11 сарын 3. 22 цаг 47 минут

МОНГОЛЧУУД БИДЭНД МӨНГӨ БАЙСАН ЮМ БАЙНА. БИД ТАТВАР ШУДАРГААР ТӨЛДӨГ. ТЭР ТАТВАР ОВОО ИХ БОЛЖ ЦУГЛАДАГ ЮМ БАЙНА. ДААНЧ ЭНЭ МАНАН БҮЛЭГЛЭЛИЙН УЛААН ЛУЙВАРЧИД ДУНДАА ХУВААЖ АВДАГ БАЙСАН НЬ ИЛЧЛЭГДЛЭЭ!!!!!!! МОНГОЛЧУУД МИНЬ СОНГУУЛИАР СОНГОЛТОО УХААЛАГААР ХИЙЦГЭЭ....!!!!!!!!

202.179.31.114Зочин   • 2018, 11 сарын 3. 14 цаг 57 минут

энэ залуу гайгүй залуу чи зоригтой яв хүн ганц амьдрах учраас нэр цэвэр,өөрт , өөрөөлд халгүй,шударга ажилла ард түмэн бухимдаж бна . төр толгойгүй болохоор ард түмэн яаж амьдрах юм. ард түмэн зээл авч чадахгүй бна.хууль шударгаар үйлчилэхгүй ард түмэн айдас өр дарамтанд амьдарч тодорхой итгэл ,зорилго байхгүй бна. томчуул цадсан хятад шиг ард түмэндээиөгөөч

202.9.41.84зочин   • 2018, 11 сарын 3. 13 цаг 29 минут

энэ залууг овоо хүүхэд гэж харж дэмжиж байсан чинь үгүй бололтой бас л эргэж шарвасан овилго муутай нөхөр байна. Хэрэгцээ гарсан үед хамтрагчдаа барьж өгөх нөхөр

103.57.95.43зочин   • 2018, 11 сарын 3. 9 цаг 55 минут

Хууль хяналтын шудрага биш байдал төрийг дампууруулж гүйцлээ. Тэр шүүгчидийн хөрөнгөжсөн байдлыг үнэн зөв гаргаж тавих ,өөрчлөхгүйгээр юуч өөрчлөгдөхгүйг анхаарна уу. Шудрага бишээр хандаж байгаа хууль хяналт энэ бүх буруутай асуудалтай холбогдож төр үймүүлж хэн зөв хэн бурууг ялгахгүй болтол бүдэгрүүлж байна

66.181.185.78Зочин   • 2018, 11 сарын 3. 13 цаг 10 минут

МОНГОЛЧУУД БИДЭНД МӨНГӨ БАЙСАН ЮМ БАЙНА. БИД ТАТВАР ТӨЛДӨГ. ТЭР ТАТВАР ОВОО ИХ БОЛЖ ЦУГЛАДАГ ЮМ БАЙНА. ДААНЧ ЭНЭ ЛУЙВАРЧИД ДУНДАА ХУВААЖ АВДАГ БАЙСАН НЬ ИЛЧЛЭГДЛЭЭ!

66.181.185.78Зочин   • 2018, 11 сарын 3. 13 цаг 03 минут

АРД ТҮМНИЙГ 40% ЗЭЭЛ АВАХУУЛЖ БҮГДИЙН БООЛ БОЛГООД ДӨНГӨЖ АМЬТАЙ ГОЛТОЙ МӨЛХҮҮЛЖ, ӨӨРСДӨӨ БОЛ ТӨСВӨӨС ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ ХУЙВАЛДАН ГАРГУУЛАН УЛАМ БАЯЖИЖ СУУДАГ ЛУЙВАРЧИД ЭНЭ БАЙНА.ТӨР-өөс асар их хэмжээний буюу 44 тэрбум төгрөг хүүгүй авч, НӨАТ-аас чөлөөлөгдсөн компаниуд:1. Ерөнхийлөгч Х.Баттулгын хамаарал бүхий хүмүүс2. УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат3. УИХ-ын гишүүн А.Сүхбат4. АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Л.Эрхэмбаяр........

66.181.179.220зочин   • 2018, 11 сарын 2. 19 цаг 38 минут

Жижиг улс төрч гарч рээд ард түмний эв нэгдлийг эрхэмлэгч биш бусниулагч хагалган бутаргагч санаа агуулж байгаа нь даанч харамсмаар юм болохгүй юм их бий үүнийг заса ёстой нэн түрүүнд харин ИХыг тарааж хугацаанаас нь өмнө сонгууль явуулж ерөнхийлөгчийн засаглалтай болгоод давуу эрх эдлэх гэсэн даржин ухаантны бодол мөн шүү

66.181.185.78Зочин   • 2018, 11 сарын 2. 18 цаг 06 минут

Рхаргх

66.181.185.78Зочин   • 2018, 11 сарын 2. 18 цаг 07 минут

ҮНЭХЭЭР ЭХ ОРНОО БОДООД БАЙГАА ЮМ БОЛ УИХ-ЫГ ТААРААЧИХААД МАШ ОЛОН АСУУДАЛД ОРООЦОЛДСОН ӨӨРӨӨ ОГЦРООД ШАЛГУУЛ, ЖИНХЭНЭ ШУДАРГА ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ МОНГОЛЧУУД СОНГОХ БОЛОМЖ ОЛГО. 867 ТЭРБУМ !!! БУЮУ БАРАГ 1 ИХ НАЯД ТӨГРӨГ ЯМАР НЭГЭН БАЙДЛААР МОНГОЛЧУУДЫН ТӨСВӨӨС ЭНЭ НӨХӨР ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР АВЧЭЭ. !'!!!! САЙН ЮМ ЭНЭ ХҮНЭЭС ЦѲХѲРТЛѲѲ ХҮЛЭЭЖ НАЙДААД ОГТ ГАРАХГҮЙ ГЭДГИЙГ МОНГОЛЧУУД ОЙЛГОЖ БАЙХ ШИГ БАЙНА, ЗѲВХѲН МУУ ЮМ Л ТѲРѲЛ ТѲРЛѲѲРѲѲ ГАРАХ БОЛНО!!!!

203.217.139.227gragdenskii   • 2018, 11 сарын 2. 15 цаг 45 минут

Ehleed mongol banknii erunhiilugh Bayarsaihaniig barih heregtei

202.179.31.38Зочин   • 2018, 11 сарын 2. 14 цаг 17 минут

юм юманд хошуу дүрсэн янзийн нөхөр үү

139.5.217.103Зочин   • 2018, 11 сарын 2. 14 цаг 53 минут

ИНГЭЖ АЛЛАГУУД ҮЙЛДСЭН БАЙНА. МОНГОЛ УЛС ХЭЗЭЭ Ч ХӨГЖИХГҮЙ, ЗӨВХӨН ЯДУУ БУУРАЙ ТҮҮХИЙ ЭД НИЙЛҮҮЛЭГЧ УЛС БАЙХ ЁСТОЙ. !!!!! ЭД БИДНИЙГ ХЭДИЙНЭЭ ТӨЛЖ БАРШГҮЙ ӨРӨНД ОРУУЛСАН. ЗЭЭЛИЙГ ЗЭЭЛЭЭР ТӨЛҮҮЛЭН ӨРНИЙ НҮХЭНД УНАГААСААР ОЮУТОЛГОЙГ ЯАЖ ДЭЭРЭМДЭН СУЛ АВЧ БАЙГААГ БҮГД ХАРЦГААЖ БАЙНА.!!!!!!!! ЭНЭ БҮХНИЙГ ГАДНЫХАН, АВЛИГАЛААР БҮРДҮҮЛСЭН, ЭРЛИЙЗҮҮДЭЭР ДҮҮРСЭН МАНАН БҮЛЭГЛЭЛИЙГ ТӨРД БАЙЛГАЖ ТЭД НАРААР БОДЛОГОО 27 ЖИЛ ТАСРАЛТГҮЙ ХИЙЛГЭЖ БАЙНА!!! СОНГУУЛИАР СОНГОЛТОО ЗУВ УХААЛАГ ХИЙЦГЭЭ!!!!!

203.217.139.225irgen   • 2018, 11 сарын 2. 12 цаг 26 минут

энэ залуугийн санаа ч бас зөвөө

66.181.160.119Хүрэл ах нь   • 2018, 11 сарын 2. 9 цаг 03 минут

Энэ залууг овоо зөв залуу гэж болож байсан чинь том эндүүрчээ. Юу ярьж байгаагаа гүйцэд ойлгодоггүй, өмнө хэлсэн ярьснаасаа эргэж буцсан, үнэнийг мушгиж гуйвуулсан өөдгүй **** шив дээ

150.129.140.238Зочин   • 2018, 11 сарын 1. 19 цаг 30 минут

Баттулга байсан газар балагтай, Батгана суусан газар өттэй.

66.181.185.78Зочин   • 2018, 11 сарын 1. 21 цаг 49 минут

МОНГОЛЧУУД БИД ТАТВАРЫН МӨНГӨӨРӨӨ ХУВАЛЗНУУДЫГ ГЭР БҮЛ ХАМААТАН САДНААР НЬ БҮГДИЙН ТЭЖЭЭЖ БАЙНАМонголын Төрийг хувийн компани шиг болгож эхнэр, нөхөр, хүүхдүүд, ах эгчээрээ шигдэн оруулж бидний төлсөн татварын мөнгийг шимэж амьдарч байгаа нөхдүүд маш олон байна.Жишээ нь БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагийн нөхөр Ч.Саранжав "Улаанбаатар Дулааны Сүлжээ" ТӨХК-ийн гүйцэтгэх удирдлагаар мөн охин С.Баясгалан БОАЖЯ-ны газрын даргаар томилогдоод удаагүй байна. Ёс зүйн хувьд Засгийн газрын гишүүний нөхөр, хүүхэд албан тушаалд томилогдох нь хэр зохимжтой вэ????

150.129.140.238Зочин   • 2018, 11 сарын 1. 19 цаг 26 минут

Сонгуулиар 2 ч удаа машинаар мөнгө ачиж яваад баригдсан. ЖЕНКО ер нь мөнгөөр л гарсан шүү дээ. Анх гарсан цагаасаа л шүдээ зууж духаараа харж байгаад их хурлыг тараана гэж зуунги ярьсан одоо хэлсэн дээ хүрэх гэж зүтгэж байна. Ард түмний зээлийг тэглэнэ гэсэн юмсан. Хадуураад явчихлаа хөөрхий.

150.129.140.238Зочин   • 2018, 11 сарын 1. 19 цаг 19 минут

Женко жилийн өмнө УИХ ын тараана гэж үзээд хэн ч тоохгүй болохоор утаа гамшиг гэж баахан сүржигнээд хавар нь таг болсон. Зика вирусын үгээр одоо их хуралд байгаа АН ын гишүүдийн үгээр явна гэвэл бүтэхгүй шүү ерөнхийлөгч өө.

66.181.185.78Зочин   • 2018, 11 сарын 1. 16 цаг 27 минут

Рххнррро

66.181.185.78Зочин   • 2018, 11 сарын 1. 16 цаг 27 минут

ОЮУТОЛГОЙТОЙ ХОЛБООТОЙ БҮХЭН БОЛ ТЭВЧИЖ ҮЛ БОЛОХ ДЭЭРЭМ ЮМ!!! ОДООГООР 207 тонн АЛТАА алдаад оронд нь ӨРӨНД орж байна???Дэлхийн шилдэг технологи, шилдэг менежментээр ҮНЭТ МЕТАЛЛ олборлоод алдагдалд орж байгаа тухай!!!!!Харин "дэлхийн адгийн муу менежер" болох Монголын төр НҮҮРС гаргаад ашиг олоод байдаг.!!!!!!!ЭНЭ ЮУ БОЛЖ БАЙНА ВЭ???

202.70.40.107Зочин   • 2018, 11 сарын 1. 15 цаг 38 минут

Гол ажлаа хийхгүй болсон болоогүй зурагтаар гарч ард түмний толгойг эргүүлдэг ерөнхийлэгч хэрэггүй .Ерөнхийлэгч өөрөө яг ажлаа хийж байна уу хувийн хэвшилд захирал байсан шигээ хүнээр хамаг юмаа хийлгэчээд яваад байна гэж хардаад байна.Өдөр шөнөгүй сууж улсынхаа төлөө ажилладаг хүн ингэж яриад явмааргүй юм тооцоо судалгаа байхгүй

202.179.27.7860terby   • 2018, 10 сарын 31. 22 цаг 47 минут

xylgaich nam

202.9.42.32Зочин   • 2018, 10 сарын 31. 21 цаг 21 минут

Энэний ахтайгаа хуйвалдаж намаа хулхидаж байж гаргаж ирсэн ерөнхийлөгчийн л шоу шүү дээ

66.181.185.78Зочин   • 2018, 10 сарын 31. 22 цаг 12 минут

МОНГОЛЧУУД ТӨРД ЯМАР ХОГ ШААРУУД БАЙЖ БАЙДГИЙГ ОДОО НЭГ ГАНЦХАН ЖИШЭЭГЭЭР ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ ЖДҮ БАРИМТААР ОЙЛГОЖ БАЙХ ШИГ БАЙНА!!!!! ТӨРД БАЙГАА ЛУЙВАРЧДЫН ЗӨВХӨН ГАНЦХАН ЖИШЭЭ......ЛУЙВАРЧДЫГ ЗАЙЛУУЛАХ ГАНЦХАН ГАРЦ НЬ СОНГУУДИАР СОНГОЛТОО УХААЛАГ ХИЙХ....

202.179.31.105Зочин   • 2018, 10 сарын 31. 20 цаг 56 минут

Өлсгөлөн зарлана гэдэг аргаа барсан хүний үг_ Тэр дүлий, дүмбэ оргиод халтар царайтын Каролина авгай шиг их хурлын дарга нөхөрт их учир байна

66.181.185.78Зочин   • 2018, 10 сарын 31. 22 цаг 39 минут

МАШ НОЦТОЙ! МОНГОЛ УЛСЫГ ҮНЭНДЭЭ САМАРЧ ДУУСАЖ БАЙНА. БОДЛОГООР УЛС ОРНЫ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД ЗАНАЛХИЙЛЭХ БЭЛДСЭН ЗААЛТУУДЫГ НУУСАН ШАШИНЫ ХУУЛИЙГ ОРУУЛЖ ИРЖ БАТЛУУЛАХ ГЭЖ БАЙНА. ХРИСТИЙН ТӨЛӨӨЛӨЛ ХУУЛИЙН ТӨСӨЛ БИЧСЭН МЭТ ХАРАГДАЖ БАЙНА.ЭНЭ БАЙДЛААР ТУН УДАХГҮЙ ШАШИН ХООРОНДЫН АЛАЛДААН ГАРЧ ЭХЛЭХ ХӨРС БИЙ БОЛЛОО.Харин Монгол буддын шашинтай орон биш болжээ!!!

150.129.142.17зочин   • 2018, 10 сарын 31. 20 цаг 36 минут

ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ДЭМЖИЖ БАЙНА. УИХ-Д БАЙГАА ХОГИЙН ШААРНУУД, АВИЛАГАЧИД ТӨРИЙН АЛБЫГ НАЙМААЛАГЧДЫГ БОДВОЛ БОДВОЛ НААД ХҮН ЧИНЬ БҮТЭЭСЭН ЮМТАЙ, ЭХ ОРНОО ГЭСЭН СЭТГЭЛ ЗҮРХТЭЙГ НЬ БИД МЭДНЭ

66.181.185.78Зочин   • 2018, 10 сарын 31. 20 цаг 25 минут

Мгох

66.181.161.26Хэсэг иргэд   • 2018, 11 сарын 3. 10 цаг 54 минут

Худлаа битгий ярь Энэ Баттулга 20 Вагон хятад спирт Монголд оруулж ирээд ард олныг архинд далайд живүүлсэн харгис хортой боллого хэрэгжүүлэгч мөн шүү дээ Жинхэн зууны луйварчин .харгис Гитлерын бодлого баримтлагч мөн шүү дээ

66.181.185.78Зочин   • 2018, 10 сарын 31. 20 цаг 25 минут

МАН, АН ХОЕР АДИЛХАН ХЯТАДЫН ЭРЛИЙЗУУДЭЭР, УЛААН ЛУЙВАРЧДААР, ХУЛГАЙЧУУДААР, ЖИЖИГ ТАРХИТАНГУУДААР БЯЛАХАСАН НАМУУД. ШУДАРГА ЦАРАЙТ ХУЛГАЙЧ ЭЛБЭГДОРЖ, ГАЗРЫН БОЛОН ТОРИЙН АЛБАНЫТУРШЛАГАТАЙ НАЙМААЧИН М.ЭНХБОЛД ТЭРГУУТЭЙ ААЛЗНУУД МОНГОЛЫН УЛС ТОРООС ЗАЙЛААГУЙ ЦАГТ МОНГОЛ УЛС ХОГЖИХГУЙ, АРД ТУМНИЙ НУРУУ ТЭНИЙХГУЙ.!!!!!! ЯСОНГУУЛИАР СОНГОЛТОО ЗУВ, УХААЛАГ ХИЙЦГЭЭ!!!!!

66.181.185.78Зочин   • 2018, 10 сарын 31. 20 цаг 16 минут

МОНГОЛ УЛС ХЭЗЭЭ Ч ХӨГЖИХГҮЙ, ЗӨВХӨН ЯДУУ БУУРАЙ ТҮҮХИЙ ЭД НИЙЛҮҮЛЭГЧ УЛС БАЙХ ЁСТОЙ. !!!!! ЭД БИДНИЙГ ХЭДИЙНЭЭ ТӨЛЖ БАРШГҮЙ ӨРӨНД ОРУУЛСАН. ЗЭЭЛИЙГ ЗЭЭЛЭЭР ТӨЛҮҮЛЭН ӨРНИЙ НҮХЭНД УНАГААСААР ОЮУТОЛГОЙГ ЯАЖ ДЭЭРЭМДЭН СУЛ АВЧ БАЙГААГ БҮГД ХАРЦГААЖ БАЙНА.!!!!!!!! ЭНЭ БҮХНИЙГ ГАДНЫХАН, АВЛИГАЛААР БҮРДҮҮЛСЭН, ЭРЛИЙЗҮҮДЭЭР ДҮҮРСЭН МАНАН БҮЛЭГЛЭЛИЙГ ТӨРД БАЙЛГАЖ ТЭД НАРААР БОДЛОГОО 27 ЖИЛ ТАСРАЛТГҮЙ ХИЙЛГЭЖ БАЙНА!!! СОНГУУЛИАР СОНГОЛТОО ЗУВ УХААЛАГ ХИЙЦГЭЭ!!!!!!!

64.119.26.80ардууд   • 2018, 10 сарын 31. 19 цаг 27 минут

Ухаантай хүн бол Ерөнхийлөгч зөв яриад байгааг мэдэж л байгаа Мэдээж өсгөлөн зарлахгүй нь бол ойлгомжтой гэхдээ ард түмэн бүр өндөр настай буурлууд нь жилийн 20 30 хувийн хүүтэй зээл аваад тартагтаа тулсан амьдралтай байхад их хурлын гишүүд нь 3 хувийн зээл авсан гэхээр л бүр үнэн голоосоо гомдоод байх юм юун өлсгөлөн бүр үхмээр санагдаж байна Оюун эрдэнэ ээ чамд итгэж байгаа шүү аливаа зүйлийг ЗӨВ талаас нь хардаг цөөн хүмүүсийн нэг

66.181.183.99Зочи   • 2018, 10 сарын 31. 17 цаг 55 минут

эдийн засгийн асуудал авилга хээл хахууль ЖДунд үйлдвэрийн сангаас зээл авсан хүмүүсийг нэн даруй шалгаж хууль бусаар авсан хүмүүсийг хуулийн байгууллагад өгөх хэрэгтэй.Хуульчид нь чин үнэнээр шалгах хэрэгтэй байна.Шүүх маш муу ажиллаж байна.АТГ болон шүүх прокурор маш муу ажиллаж байна.Ерөнхийлөгч ө өрөө томилдог энэ байгууллагуудад онцгой анхаарал хандуулах хэрэгтэй.Ерөнхийлөгч өөрийнхөө толгойгоор явах хэрэгтэй.ЗИ-гийн зөвлөгөө танд хэрэггүй.Зи тамгын газрын хэдэн хүнээ л удирдаад яваг.Ер нь та нэг намын талыг хэтэрхий бариад байгаа шүү.

66.181.183.99Зочин   • 2018, 10 сарын 31. 17 цаг 50 минут

Манай улс нэгэнт л парламентын засаглалтай улс л юм бол ерөнхийлөгч парламентийг татан буулгаад ч яах юм билээ. Буулгаж авахын тулд өлсгөлөн зарлаад ч яах юм билээ.Түүний оронд ерөнхийлөгч улсын их хурлын дарга ерөнхий сайд нар уулзалдаж яг одоо болж буй улс төр

66.181.179.213зочин   • 2018, 10 сарын 31. 16 цаг 37 минут

мөнгөөр ардуудыг хахуулдаж гарч ирсэн баттулга та хоер машин мөнгө төмөр замын луйвар өмч хувчлалын луйвар хоер вагон спирт хамаатнуудын чинь авсан зээл та ариун хүнүү өөриин хүсэлтээр охцор вол дээр болно таны хулгайн мөрөөр энэ улсууд зээл авсан байна

175.223.3.112Зочин   • 2018, 10 сарын 31. 15 цаг 02 минут

Үнэн ш дээ. Одоо их хурлыг тараагаад дараагийн ээлжийг тэжээх болно.

115.171.244.42Zochin guaid   • 2018, 10 сарын 31. 14 цаг 21 минут

Mongold honinii hehii bolovsruulah,zarj borluulah todiihnoor ulsiin asuudliig shiideh geh jijig tolgoitoi eronhiilogch hereggui.Dotooddoo uls ornii ediin zasgiin asuudlaa setgedeg.uuniigee gadnii ornuudiin chig hadalgad niitsuuleh hemjeend setgedeg hun l toriin tolgoid baih estoi.

66.181.185.188zochin   • 2018, 10 сарын 31. 14 цаг 17 минут

Z.ENHKBOLDOO chinii yeiin parlament odoonoos iluu gej chi dugnej bna uu boli, MEN elsgelen zarlaj suudag ereunhkiilegch manaikhaas eer baikhgyi , bolobsrol medlegee nemegduulj stegsttei yrimaar um

66.181.178.47Зочин   • 2018, 10 сарын 31. 11 цаг 32 минут

МАН-ЫН ЧОНО АХ НАРАА ШАНТААЖИЛСАН ЧОНЫН БЭЛТРЭГ ШҮҮ ДЭЭ ГЭЖ БИ МӨН Ч ОЛОН УДАА ХЭЛЖ БАЙНА ДАА МОНГОЛЧУУДАА ТА НАРТ .

139.5.217.103Зочин   • 2018, 10 сарын 31. 13 цаг 07 минут

МОНГОЛЧУУД ТӨРД ЯМАР ХОГ ШААРУУД БАЙЖ БАЙДГИЙГ ОДОО НЭГ ГАНЦХАН ЖИШЭЭГЭЭР ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ ЖДҮ БАРИМТААР ОЙЛГОЖ БАЙХ ШИГ БАЙНА!!!!! ТӨРД БАЙГАА ЛУЙВАРЧДЫН ЗӨВХӨН ГАНЦХАН ЖИШЭЭ......

182.160.36.166Зараа   • 2018, 10 сарын 31. 11 цаг 05 минут

Гишүүн байгаад олиггүй бол хаалгаар өшиглөөд л гаргах ёстой. Гэтэл бараг бултаараа гишүүд чадваргүй, явуургүй бол толгой дараалж хөөхөд юунд нь эмзэглэнэв. Олиггүй түшмэдээ нүүрэн дундуур нь үнэнээр ташуурдаж чадалгүй өөгшүүлж байсан чинь үнэн биз дээ. Саарал ордноос бүх түшмэлийг бараа бологч нартай нь хөөж явуулж төрөө цэвэрлэхгүй бол улс сэхэхгүйнээ

103.26.195.195Зочин   • 2018, 10 сарын 31. 10 цаг 51 минут

UMNUD SOLONGOS TSERGIIN ERGELTEER TURUU TSEVRELEJ SEHEJ BOSSON!!! OROS EILTSEN BAS TURIIN ORDON RUUGAA TANKAAR BUUDAJ BJ TURUU AVCH BOSSON!!! MONGOLD YAG TIIM YUM HEREGTEI BOLOOD BNAADAA!!!!!

49.0.218.31зочин   • 2018, 10 сарын 31. 10 цаг 49 минут

Өнөөдөр сонгосон гишүүд таны бидний амьдралыг дээшлүүлдэггүй юмаа гэхэд булахж авдаг хэн юм бэ Ерөнхийлөгчийг дэмжиж бна.

202.9.42.182Зочин   • 2018, 10 сарын 31. 10 цаг 49 минут

Монгол улс түүхэндээ ийм тэнэг Ерөнхийлөгчтэй байгаагүй шүү ёс ёмбгор төр төмбгөр гэж үг бий төрийн тэргүүн хүн ямар байх ёстой яаж биеэ авч явах юу ярихаа мэдэхгүй байгаа бол өөрөө саналаараа Ерөнхийлөгчийн сэнтийгээс буувал ард түмэн талархах болно. Нэг намын бодлогыг хэрэгжүүлж , бурантагтай тэмээ шиг хөтлүүлхээ боль. Ганцхан зүйл л хүсье " Ард түмний эв нэгдлийг хангах " үүргээ л биелүүлчих бусдыг нь УИХ, Засагийн газар хийнэ бас дүнгээ тавиулна. Та өөрөө Цагаахан хүн биш шүү таны айдастай байдагч зөв монголын хууль нэг л өдөр дуудах байх

182.160.2.206Зочин   • 2018, 10 сарын 31. 10 цаг 46 минут

Ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч байх үүрэгтэй ерөнхийлөгч маань хахир өвөл хаяанд ирж зарим аймаг цасанд боогдож эхлээд байхад ард түмнээ үймээн цуст мөргөлдөөнд уриалж УИХ,Засгийн газраа тарааж улсаа эзэнгүй болгох хорон санаа өвөрлөж байгааг юү гэж ойлгох вэ.Цензүргүй нэртэй цензүртэй сурвалжлага явуулсан боловсролгүй тэнэг ерөнхийлөгчөөрөө Мөнхбаясгалан авгай ийм юм яриулж суухдаа ичих булчирхай алга уу

103.26.195.195Зочин   • 2018, 10 сарын 31. 10 цаг 46 минут

2 NUURTEI HOGIIN NOVHS!!!! UURUU IH HURLIIG TARAANA GEJ YARIJ BSAN HUN!!! AYDUU ZUULUN HUNDEE AHIAD TOLGOIGOO MEDUULJDEE!!!!

203.91.115.249Зочин   • 2018, 10 сарын 31. 10 цаг 37 минут

210 орон бий гэж газарзүйн хичээл дээр үзэж байлаа.

146.185.157.230Зочин   • 2018, 10 сарын 31. 10 цаг 32 минут

Ноён Зи-л Х.Баттулгыг турхираад байгаа шүү дээ. Зи ч зэвүүн хулгайч даа

115.171.244.42sohoroo dagagchidad   • 2018, 10 сарын 31. 14 цаг 43 минут

Zi mash zevuun nohor .Gehdee eronhiilogch shig il tsagaandaa garsan hulgai, hudal ni gaigui baih oo. Helsen ugneesee ch neg ih bulzaad baidaggui eereg tal bii baih oo.

202.9.42.28Зочин   • 2018, 10 сарын 31. 15 цаг 57 минут

Зөв л юм хэлээд байгаа. Юм даа өөр нам гэхгүй,ээр хар даа

182.160.2.206Зочин   • 2018, 10 сарын 31. 10 цаг 31 минут

Монгол улсын ерөнхийлөгч дэлхийд байхгүй тэнэг мулгуу дээрэмчин гэдгээ харуулж зууны шилдэг онигоонд орлоо. Ард түмний сонголтоор байгуулагдсан аөрдчилсан парламентийг тараахын тулд өлсгөлөн зарлаж ард түмнийг мөргөлдүүлэн эцэст нь өөрөө Ерөнхийлөгчийн засаглал тогтоон насаараа хаан ширээнд заларч монголчуудыг дарлах юм гэнэ.Тэрбум тэрбумаар мөнгө тарааж ерөнхийлөгч болсон шигээ мөнгөөр ард түмнээ мөргөлдөөнд дуудаж баахан хүний цус урсгаж амийг нь золиосолж хаан ширээнд залрах юм гэнэдээ.

182.160.2.206Зочин   • 2018, 10 сарын 31. 10 цаг 17 минут

Маш зөв.Оюун-Эрдэнэ гишүүнд талархаж байна.17 чингэлэг хятад спиртээр монголчуудыг архинд живүүлж,Баянгол зочид буудал,Талх чихэр зэрэг том газруудыг луйвраар авч хэмжээгүй баяжсан,Ухаа худаг-Гашуун сухайтын төмөр замын 280 сая доллар,Сайншандын аж үйлдвэрийн паркийн мөнгийг хусаан ханаж цадаагүй хулгайч Женко одоо парламентийн тогтолцоог устгаж ерөнхйилөгчийн засаглал тогтоон өөрөө хэмжээгүй эрхт хаан болох гэсэн хорт явуулга түмний нүдэн дээр ил болоод байгааг монголын ард түмэн тэнэг биш бол ойлгоосой

115.171.244.42sohoroo dagagchidad   • 2018, 10 сарын 31. 14 цаг 52 минут

Oyun-Erdened talarhaad baih ni yu yum. Ene hun odoo unegui bolson.Uneguidesnee medeed nohoh sanaatai goodoj baigaa ni todorhoi l doo. Namaa haglan butargaj uneguiduuleh, eronhiilogchiig ene hemjeend yarih gishguuriig ni tavij ogson hun bol Oyun-Erdene monoos mon. Ta 60 terbum geh biejeegui yaria todii asuudliig zohih erh buhii baiguullaguud ni shiidsen hergiig sohoj shaluulah geed ulairaad baigiin tani ard bas tanii amin huviin erh ashig baigaa bizdee!!!.Hervee tiim bish bol nam dotoroo yariltsaad es zuin shiitgel onooj boloh l baisan.

115.171.244.42sohoroo dagagchidad   • 2018, 10 сарын 31. 14 цаг 59 минут

Yag une bi ch bas tegj bodood baidag yum Oyun-Erdeniin 60 terbumaar zunjin namarjin shoudasnii ur dungeer eronhiilogch alhaj yavna aa. Oyun-Erdene ta onoodor yarij baigaa shigee asuudal handsan bol 60 terbumiin hereg gej zunjin,namarjin shoudasnii ur dund irged shuuh,tsagdaad ingehgui bolj dairan doromjlood zogsohgui alj taldag bolson. Barim tun sayahan tsagdaag chirch allaa,hesgiin toloologchiig daramtalj uheh notsliig burduulsen geed...?! Ene bol Oyun-Erdeniin shounii ur dun. mon Onoodor yarij baigaa shig garah ur dagvariig bodson bol ooroor

202.9.42.182уншигч   • 2018, 10 сарын 31. 10 цаг 14 минут

Ерөнхийлөгчийн засаглал гэдгийг бодох хэрэгтэй. Энэ хүн хэдийгээр ард иргэдэд үнэлэгдсэн ч гэсэн насаараа ерөнхийлөгч бхгүй ш дээЭлбэгдорж шиг хошгоруулсан юм гарч ирээд улс орныг минь бүүр их самууруулчихвал яахав.Хэрвээ тийм засаглалтай болохыг хүсвэл эрх үүрэг.хариуцлагыг нь маш сайн гаргаж.буруутсан үед нь Солонгос шиг чанга бвал дэмжинэ.76 өлөн царайлсан нөхдүүд рүү орилолдож бхаар нэг хүн рүү хашгирья

103.9.90.53Зочин   • 2018, 10 сарын 31. 10 цаг 08 минут

sayhan erunhiilugchiin zasaglal geed baisan hun 380 ergej dee iim oivorgon bh yum uu

202.9.43.132Zochin   • 2018, 10 сарын 31. 10 цаг 04 минут

Yostoi zuv talaas ni harj yarisan bna ene zaluug demjij bna

202.9.43.24Зочин   • 2018, 10 сарын 31. 10 цаг 03 минут

Намаа өмөөрөөд нэг юм хэлэхэд тэс өөр болгох юм энэ тэнэг ойлгохгүй бол бслиоч,мушгих гуйвуулахдаа дэндүү юм

182.160.33.27Зочин   • 2018, 10 сарын 31. 9 цаг 58 минут

АН-хан дураа цаашаа духаа наашаа. МАН-хан миеэгомбын хүүхдээсээ хурдан салагтун.

66.181.169.110иргэн   • 2018, 10 сарын 31. 9 цаг 54 минут

Үнэн л юм ярьж дээ. Улс орноо иргэний дайнд хүргэчих вий дээ ингэж хамаагүй юм ярьцгааж байгаад. Эв нэгдэл л бидэнд хэрэгтэй. Эв нэгдэлтэй байна гээд авлгач, луйварчдыг өршөөхдөө биш.

202.9.42.177ЭХ ХҮН   • 2018, 11 сарын 1. 1 цаг 53 минут

Tiim shvv,hvvhed,hogshid,owchtei hvmvvs jiriin vedee zowj bhad emh zambaraagvi baidal OWOL tsagt vvswel ....emneleg,surguuli, ontsgoi alba-uud yah bol ....ard irgediin durvitseliig torvvlj bga hvmvvs ni oorsdoo buugaad ogchooch dee.1990 onii uhamsartai,es zvitei Darga nar shig.

202.131.243.190Zochin   • 2018, 10 сарын 31. 9 цаг 53 минут

Ulstorch hunii, ter tusmaa toriin 3-n ondorlogiin amnaas garah ug bur sain bodoj bolovsruulagdaj baij garah estoi. Sanaj bna. Elbegdorj songuuli luivardlaa gej helsen ug, Magnai, Barzandan nariin uildlees bolj 7sariin 1-nii uimeen garch hunii ami ersdej bsan shuu. Zovhon olon niited buruu ug helbel mass yaj huleej avch, yamar zambaraagui baidald niigmiig oruulj, ergeed terniigee barij togtooh chadvargui bolj zugtaaj bgaa ni emgeneltei bsan shuu dee. Ulstorch gedeg yug hamaagui burj bdag, helsen ugendee hariutslaga huleedeggui humuus bish

202.126.89.248Зочин   • 2018, 10 сарын 31. 9 цаг 50 минут

Зөв талдаа л юм ярьжэ

66.181.185.78Зочин   • 2018, 10 сарын 31. 22 цаг 13 минут

МОНГОЛЧУУД ТӨРД ЯМАР ХОГ ШААРУУД БАЙЖ БАЙДГИЙГ ОДОО НЭГ ГАНЦХАН ЖИШЭЭГЭЭР ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ ЖДҮ БАРИМТААР ОЙЛГОЖ БАЙХ ШИГ БАЙНА!!!!! ТӨРД БАЙГАА ЛУЙВАРЧДЫН ЗӨВХӨН ГАНЦХАН ЖИШЭЭ......ЛУЙВАРЧДЫГ ЗАЙЛУУЛАХ ГАНЦХАН ГАРЦ НЬ СОНГУУДИАР СОНГОЛТОО УХААЛАГ ХИЙХ....

202.70.43.234bat   • 2018, 10 сарын 31. 9 цаг 48 минут

delhii deer 180 garui bish 200 garui oron baigaa.

64.119.19.188лхагва   • 2018, 10 сарын 31. 9 цаг 44 минут

ташаарч байна юм болгоныг улс торийн гэсэн нэрээр намын онцгоос харж ямагт их хуралд олуулаа суух юм шиг санаж ард олон болоод сорог хvчнээ тэрч байтугай еронхийлогчоо ч vл ойшоож байгаа нь даан ч тусгvй эрхэм их хурлын гишvvдий ес даанч доогуур бна та нар амалж олон тbмнийг молигодож гарч ирчихээд хэтэрхий дураараа дургиж бусдыг доромжилж байна 20 он хурдан болоосой

49.0.147.50зочин   • 2018, 10 сарын 31. 9 цаг 41 минут

Хонины нэхийг 500 төгрөгөөр ч авахгүй байна. Гэтэл нэхийний хэрэглээ байдгаараа байж л байгаа. Ерөнхийлөгч малын түүхий эд боловсруулах үйлдвэр барихад хөрөнгө төсөвлөөч гэдгийг гол болгож хэлсэн шүү. Тэгэхгүй бол 2-3 хятад хүн малаас гарах түүхий эдийн үнийг тодорхойлоод сууж байна гэсэн. Овоо шударга залуу юм уу гэж бодсон чинь хүний хэлсэн үгээс хэсэгчилж аваад нэг их нам засгаа өмөөрч гэнэ

115.171.244.42sohoroo dagagchidad   • 2018, 10 сарын 31. 14 цаг 16 минут

Lhagva guai ta mash tom hulgaichiig demjij baigaa bolohoor ta ooroo hulgai ch uutnii am barigchuu geed.Hulgai hudliig garamgai hisen l hundleh bolj baina uu?! Muu muu gehed ih hurliin gishuud gaigui sh dee. Ta ehleed zah zeeliin togtoltsoond yamar yamar tuvshind orsnoo neg harchihval ih sain .Sohoroor dagaj bolohgui dee. uls ornii hemjeend bodlogoor hiih ajliig konop darah egshneer setgel huilarch bolohgui.bodoj bolovsruulah,heregjuuleh geed tsag hugatsaa heregteig .

Шинэ мэдээ

Хонины  ястай махны үнэ 36 төгрөгөөр буурчээ7 цаг 16 минутын өмнөАвстралийн сурагчид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийг уриалжээ7 цаг 19 минутын өмнөОХУ-ын хамгийн том худалдааны төв шатжээ7 цаг 24 минутын өмнөХ.Цагаанбаатар шигшээ багт багтсангүй7 цаг 29 минутын өмнө“Lay's” чипсийн савлагааг шинэчилжээ7 цаг 34 минутын өмнөӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Долларын худалдан авалт багассан учир ханш харьцангуй тогтвортой байна7 цаг 39 минутын өмнөТомуу өвчний үед гэрийн орчинд хэрэглэж болох энгийн аргууд7 цаг 44 минутын өмнөГ.Мандахнаран: Бусдын амжилтанд баярлаж сур7 цаг 49 минутын өмнө“Facebook”-ийн ажилтан амиа егүүтгэсэн байж магадгүй7 цаг 54 минутын өмнөЗидан: “Реал Мадрид” Аваргуудын лигийн түвшинд тоглоогүй7 цаг 59 минутын өмнөБүлэг этгээдүүдийг баривчиллаа8 цаг 4 минутын өмнө“Madness” хамтлагийн гитарчин, ая зохиогч Г.Ганг таалал төгсчээ8 цаг 9 минутын өмнөАНУ Саудын Аpаб руу цэpгүүдээ илгээнэ8 цаг 14 минутын өмнөМалчны хотонд баавгай орж гэрийг нь сүйтгэжээ8 цаг 19 минутын өмнөАНУ-ын нээлттэй тэмцээнд үзүүрлэсэн орос залуу Медведев: Түүхэн дэх Оросын шилдэг гурван теннисчин Кафельников, Сафин, Давыденко.8 цаг 24 минутын өмнөБ.Болортуяа: Тив дэлхий, олимпийн наадамд амжилттай өрсөлдөж шилдэг тамирчин болохын тулд хичээх болно оо8 цаг 29 минутын өмнөДональд Трамп өөр улсын төрийн тэргүүнд амлалт өгсөн гэх мэдээлэл дуулиан тарьж байна8 цаг 34 минутын өмнөМ.Аманбекийн цолны мялаалга наадамд улсын начин Б.Серик түрүүллээ8 цаг 39 минутын өмнөЗэвүүн Барсааг мөн ч олон хүн үзэн ядна...8 цаг 44 минутын өмнөЯпонд 200 гаруй нислэгийг цуцалжээ8 цаг 49 минутын өмнөДеми Мур экс нөхөртэйгээ групп секс хийдэг байжээ8 цаг 54 минутын өмнөНийслэл өнгөрсөн долоо хоногт8 цаг 59 минутын өмнөИнтернэтэд тавигдсан бичлэгийг дуурайх гэж байгаад амиа алджээ9 цаг 4 минутын өмнөЖүдогийн шигшээ багийг хэн хэн  дасгалжуулах вэ9 цаг 9 минутын өмнөБаллистик пуужин тээх чадвартай шумбагч хөлөг онгоцоо усанд тавихаар бэлтгэж байна9 цаг 14 минутын өмнөТохижилт үйлчилгээний байгууллагуудын “Хот өвөлд бэлэн” тэмцээн боллоо9 цаг 19 минутын өмнөКлэй Томпсон Зазад Rolls-Royce бэлэглэв9 цаг 24 минутын өмнөСайжруулсан шахмал түлшний бөөний болон жижиглэнгийн цэгүүдийн үйл ажиллагааг шалгав9 цаг 29 минутын өмнөЗүрхний шигдээсээс хамгаалах энгийн аргыг хэлжээ9 цаг 34 минутын өмнөТАНИЛЦ: УИХ-ын ирэх долоо хоногт хэлэлцэх асуудал9 цаг 39 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.