10-р сарын 31
12 цаг 40 минут

Б.Лхагважав: Татвараа төлөхгүй байгаа юм чинь улс ядуу байх нь аргагүй

МХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважавын ярилцлагыг хүргэж байна.

-УИХ дээр төсөв мөнгөний бодлогыг хэлэлцээд эхэлсэн. Ирэх жил татварын шинэчлэл хийх замаар орлогыг нэмэгдүүлнэ гэсэн зорилт тавьж байгаа нь татварын хэмжээг нэмэх гээд байна уу, хүрээг нь нэмэх гэж байна уу гэсэн эргэлзээг төрүүлж байна. Та энийг юу гэж харж байна?

Яг энэ цаг үед УИХ төсөв хэлэлцэх замаар эдийн засаг гэдэг тэр бүтцэд өөрийн биеэр оролцдог.  Манай төсвийн 80 гаруй хувийг татварын орлого бүрдүүлж байна. 2015 онд НӨАТ-ын хууль, нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг баталж өгсний үр дүнд 90 гаруй мянган цэг дээр орлогоо бүртгэдэг болсон. Энэ хавраас хойш яригдаж байгаа татварын багц хуулийн гол зорилго нь энэ орлогын эх үүсвэр дээрээ үндэслээд дараа дараагийн татвараа авах дүрмийг бий болгох гээд байгаа юм.

-Татварын өөрчлөлтөөр орлого нэмэгдэнэ гэж ойлгож болох уу?

-Орлогоо нэмэх гээд байгаа юм. Саяын 3 жилийн хугацаанд татварынхаа бааз суурийг бүртгэснээрээ дараагийн төрлийн татваруудыг орлогоор нь авдаг болох механизмыг бий болгох гээд байгаа юм. Энэ онд татвар төлөгч бид 2 их наядын татвар илүү төлсөн байна. Буцаагаад тэр 2 их наяд татвар төлөгчиддөө зориулагдах ёстой. Тэрнээс биш төрийн 198 мянган хүний сайн, сайнхны төлөө ч гэдэг юм уу зарцуулагдах ёсгүй. Энэ шинэчилсэн хуулиар өмнө нь авдаг байсан бүх татваруудаа авна. Харин зөрчигдөөд байсан иргэнээ худалдаанд орохыг хориглох, иргэнээ өмчгүй байх ёстой, хөдөлмөрийн харилцаанд чөлөөтэй оролцохыг хориглодог зарчмыг байхгүй болгох зорилготой. Бид 70 жил социализмын ийм хатуу заалтуудаар явлаа.    

-Татварын багц хуулиар татвараас зугтаах, зайлсхийх явдлууд алга болно гэж ойлгож болох уу?

-Бид гол нь өнгөрсөн 3 жилийн хугацаанд татварынхаа бааз суурийг бүртгэлжүүлсэн. Одоо энэ бүртгэсэн дээрээ дараагийн төрлийн татварын орлогоо ахиухан авдаг механизмыг хийж байна. Өмнө нь Ч.Сайханбилэгийн засгийн газрын үед эдийн засгийн өршөөлийн хуулийг гаргаж, дараа нь НӨАТ-ын системийг иргэндээ буцааж олгодог механизмыг оруулж ирсэн. Энэхүү хамтын ажиллагааны дүнд өнөөдөр үр шим нь бий болж байна.

Одоо энэ өргөн барьсан татварын багц хуулийн өөрчлөлт бол татвараас зугтаадаггүй, татвар төлдөггүй тэр механизмыг халж өгч байгаа гэсэн үг. Бид хуучин нийт авах ёстой татвараа авч чаддаггүй байлаа. Төр маань авах ёстой татварынхаа 30-40 хувийг л авдаг, харин 50-60 хувь нь хар зах зээл буюу татвар авагддаггүй хэсэг байсан. Харин сүүлийн 3 жилд энэ хар зах зээлээс авдаг болсон. Энэ онд татварын орлого 2 их наядаар давж биелэх юм. Бид орлогын бүх цэгийг бүртгэж чадаж байна. Ялангуяа худалдаа, үйлчилгээний цэгүүдийг. Харин үйлдвэрлэл, уул уурхай ч юм уу том цэгүүдийн бүртгэлийг сайн авч чадахгүй тохиолдол байна.

-2 их наяд төгрөгийн илүү татвар төлсний нууц нь юундаа байна вэ? Татвар төлөгчдөө дарамт үүсгээд авсан уу?

-Манай баялаг бүтээгчид 2012 оноос эхлээд хямралын 4 жилийг давж гарч ирсэн. Том зовлон дундуур туулсан 4 жил байлаа. Ёстой ажлын байраа алдахгүй, цалингийн төлөө л ажилласан. Энэ бүхнээс гарахын тулд эрх чөлөөг өгөх юм байна гэж үзээд ил тодын хуулийг батлуулсан. Үүний үр дүнд 33 мянган аж ахуйн нэгж, 34 их наядын ажил, үйлчилгээгээ ил болгосон. Үр дүнд нь улс орон үр шимийг нь хүртэж байна.

-Манай төр дэндүү энэрэнгүй загнаад байгаа учраас авах ёстой татвараа авч чадахгүй байна. Авах ёстой л бол авах ёстой гэж та хэлж байсан. Энэ талаар?

-Ер нь гол асуудал бол татварыг жигд авах ёстой гэдэг шудрага зарчим бий. Харин манайд өнгөрсөн хугацаанд татвараа өгдөг нэг хэсэг байсан. Улсын төсвийн 93 хувийг бүрдүүлж байгаа 500 компани л байдаг. Байнга тайлангаа өгдөг энэ хүмүүстээ манай татварын систем маш их дарамттай. Гэтэл хажуу талд нь авах ёстой хүнээс нь авч чадаагүй манай төрийн буруу. Татварыг авах ёстой хүнээс нь авах л ёстой. Өмнө нь манай татварын системүүд татвараас зугтаах нөхцөлийг бүрдүүлж байсан.

Тиймээс энэ өргөн бариад байгаа татварын багц системээр дамжуулан тэр зугтаадаггүй механизмыг оруулж ирэх гэж үзээд байгаа юм. Үүнийг манай бизнес эрхлэгчид дэмжиж байгаа. Тэд шудрагаар саналаа тавьдаг болсон. Жишээ нь хэн татвар төлж байна, тэр зах зээлийн эзэн больё, түүнээс биш татвараа төлдөггүй этгээдэд тэр зах зээлийг өгөх хэрэггүй. Тэр хуушуур зарж байна уу, уул уурхай эрхэлж байна уу хамаагүй. Нөгөөтэйгүүр татвараа төлснөөрөө улсаа баян болгоё. Татвар төлөхгүй байгаа юм чинь улс ядуу байх нь аргагүй шүү дээ.

Саяхан алтны форум дээр УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар хэлэхдээ “энэ жил 22 тн алт олборлосон. Түүний 12 тн иргэд тушаасан. Харин цаана нь бид 20 тн-тэй тэнцэхүйц алтыг бүртгэж чадсангүй” гэж хэлж байна лээ. Өөрөөр хэлбэл 800 сая долларын алтаа авч чадаагүй байна гэдэг бол төр ажлаа хийж чадахгүй байна гэсэн үг. Бүхэл бүтэн лиценз олгочихоод татвараа авч чадахгүй юм бол төр гэж байгаад яах юм бэ. Бараг Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авах хэмжээний алтнаас татвараа авч чадаагүй л байгаа байхгүй юу. Үүнийг хянадаг татварын механизм одоо манайд алга.

Одоо бидний татварын системийн өөрчлөлт нь хуушуурын бизнесээ хянадаг болчихлоо. Гэтэл манай төрийн нийтийн хамааралтай өмч дээр тоглож байгаа энэ уул уурхай, нүүрс, зэс, алт, жонш, төмөр гээд энэ бүгдээсээ бид 100 хувь татвараа авч байна уу гэдэг л асуудал болоод байна. Сүүлийн 27 жил төрийн нийтийн хамааралтай өмчийг хамгаалсан хууль гаргаагүй. Үндсэн хуулин дээр өмчийн эрхийг хуулиар хамгаална л гэж байгаа. Энэ хууль зөвхөн улс төрийн эрх мэдлээр дамжиж хэсэг бүлэг хүмүүст төрийн нийтийн хамааралтай өмчийг очих нөхцлийг бүрдүүлж байна. Сүүлийн 4 жилийн хямралын оношийг тогтоох юм бол төрийн нийтийн хамааралтай өмч дээр эзэн суусан хүмүүсийн, эздийн хоорондын зодоон болсон.

-2019 оны төсөвт татварын хөнгөлөлт, чөлөөлөлт дээр 600-700 орчим тэрбум төгрөг орж ирсэн байсан. Зарим гишүүдийн хувьд ингэж хөнгөлж, чөлөөлөх хэрэг байна уу, татварын орлоыгн бүрдүүлэлт чинь хүрэхгүй юм биз дээ гэсэн хандлага байсан.

-Татварын шинэ багц хуулийг баталчих юм бол аж ахуйн нэгжийн өсөх, хөгжих байгалийн жамынх нь амжилтанд зориулсан татварын систем оруулж ирж байгаа юм. Эхний 2 жил татвар төлөхгүй, 1 хувийн татвараа төлнө, өндөр үедээ өндөр татвар төлнө, буурах үедээ бага татвар төлнө гээд. Одоо байгаа 150-аад мянган аж ахуйн нэгжийг бүртгэдэг орлогын албан татварын систем мөн орж ирж байгаа юм шүү.

Сүүлийн 25 жилийн татварын хууль эрх зүйг судлаад үзэхэд манайд 150-аад янзын өөрчлөлт орсон байдаг. Үүний 90 нь лобби байдаг.  Сонгодог жишээ нь 2001 онд Бороо Гоулд дээр алтыг тэг татвартай болгосон. Үүнийг далимдуулаад маш их хөнгөлөлт эдэлсэн.

Эдийн засаг тэлж байгаа юм шиг харагдаж байгаа ч бүтээмж дээшлээгүй юм шүү. Бид татвар авдаггүй субьектээсээ татвар авдаг болсноор эдийн засаг өссөн юм шиг харагдаад байгаа. Гэтэл бүтээмж дээшлээгүй байгаа тохиолдолд энэ илүү гарсан жоохон орлогоо битгий дахиад энэ хатуу бүтэц рүү тараачих вий гэдгийг анхааруулаад байгаа. Хатуу бүтэц гэдэг нь зам, барилга, эрчим хүч гээд. Одоо зөөлөн бүтэц рүүгээ ажлын байр, үйлдвэрлэл, технологид зарцуулах хэрэгтэй байна.

21
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

21 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

216.162.47.2Баадай   • 2018, 11 сарын 5. 13 цаг 33 минут

Бор зүрхээрээ бизнес хийж 17 жил тасралтгүй татвар төллөө. Манайх том биш жижиг компани, гэхдээ л хэмжээндээ таарсан татвараа тасралтгүй төллөө, одоо төлөөд хэрэг байна уу гэж бодогдох боллоо, концесс, ЖДҮ-н сан зэргээс манай төрийн томчуул тэрбум тэрбумаар авсаар ирсэн байх юм. Манай Монгол улсад шударга ёс гэж байна уу

66.181.185.78Зочин   • 2018, 11 сарын 3. 13 цаг 09 минут

Рөнхан

66.181.185.78Зочин   • 2018, 11 сарын 3. 13 цаг 09 минут

МОНГОЛЧУУД БИДЭНД МӨНГӨ БАЙСАН ЮМ БАЙНА. БИД ТАТВАР ТӨЛДӨГ. ТЭР ТАТВАР ОВОО ИХ БОЛЖ ЦУГЛАДАГ ЮМ БАЙНА. ДААНЧ ЭНЭ ЛУЙВАРЧИД ДУНДАА ХУВААЖ АВДАГ БАЙСАН НЬ ИЛЧЛЭГДЛЭЭ!

66.181.185.78Зочин   • 2018, 11 сарын 1. 17 цаг 03 минут

МОНГОЛЧУУД ТӨРД ЯМАР ХОГ ШААРУУД БАЙЖ БАЙДГИЙГ ОДОО НЭГ ГАНЦХАН ЖИШЭЭГЭЭР ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ ЖДҮ БАРИМТААР ОЙЛГОЖ БАЙХ ШИГ БАЙНА!!!!! ТӨРД БАЙГАА ЛУЙВАРЧДЫН ЗӨВХӨН ГАНЦХАН ЖИШЭЭ......ЛУЙВАРЧДЫГ ЗАЙЛУУЛАХ ГАНЦХАН ГАРЦ НЬ СОНГУУДИАР СОНГОЛТОО УХААЛАГ ХИЙХ....

66.181.185.78Зочин   • 2018, 11 сарын 1. 16 цаг 25 минут

Риахрр

66.181.185.78Зочин   • 2018, 11 сарын 1. 16 цаг 25 минут

ОЮУТОЛГОЙТОЙ ХОЛБООТОЙ БҮХЭН БОЛ ТЭВЧИЖ ҮЛ БОЛОХ ДЭЭРЭМ ЮМ!!! ОДООГООР 207 тонн АЛТАА алдаад оронд нь ӨРӨНД орж байна???Дэлхийн шилдэг технологи, шилдэг менежментээр ҮНЭТ МЕТАЛЛ олборлоод алдагдалд орж байгаа тухай!!!!!Харин "дэлхийн адгийн муу менежер" болох Монголын төр НҮҮРС гаргаад ашиг олоод байдаг.!!!!!!!ЭНЭ ЮУ БОЛЖ БАЙНА ВЭ???

202.131.235.74Зочин   • 2018, 11 сарын 1. 10 цаг 47 минут

Танд жирийн Монголчууд ямар гэм хийв Одоо байгаа таны бүх боломж биднээс л танд очсон байх. эгэл монголчуудын амьдрал хүнд байна Та олигархуудыг бүү дэмжиж буруу яриач

213.127.86.165Zochin   • 2018, 10 сарын 31. 15 цаг 40 минут

Hun bolgon tatvar zaaval tuluh estoi, tegej baij uls hugjidug.Bayn ornuud tegeed bayn baidag.

202.131.243.190Зочин   • 2018, 10 сарын 31. 15 цаг 32 минут

жирийн иргэн ямар ямар татвар төлж байна. 1. орлогын 2. НДШ 3.ЭМД 4.ҮЭ 5.Монгол телевиз .6.Тээврийн хэрэгсэлийн 7.авто замын 8.сэргээгдэх эрчим хүчний 9.халуун усны суурь үнэ 10усны суурь үнэ 11цахилгааны суурь үнэ 12дулааны суурь үнэ 13СӨХ 14цахилгааны дэмжих тариф .....

203.91.114.244Зочин   • 2018, 10 сарын 31. 16 цаг 11 минут

яг тийм, Томчууд төлөх ёстойгөө төлөөд байвал болмоор юм

202.9.43.24Зочин   • 2018, 10 сарын 31. 14 цаг 35 минут

Төлсөн татварыг дээгүүрээсхувааж идээд байна.

64.119.27.196зочин   • 2018, 10 сарын 31. 14 цаг 30 минут

Татвар,Зѳрчлийн хуулийг хороо дүүрэг татварын хэлтэс,сум орон нутаг т ажиллагсад энгийн орлого багатай иргэдэд та зѳрчил гаргалаа гэж торгож маш их дарамт шахалт үзүүлж үнэн утгаар н хэрэгжүүлж бнаа.Гэтэл томчуул ѳѳрсдѳѳ хэрэгжүүлж бна уу

66.181.185.188zochin   • 2018, 10 сарын 31. 14 цаг 25 минут

LKHAGBAJAVaa tatbariin mengiig yaj zartsuulj buig tailbar , unen toog chi hkruulaach

64.119.26.85Bi   • 2018, 10 сарын 31. 14 цаг 07 минут

Tatvar tolson mongiig ni tomchuud deeguuree huvaaj ideed bhd yun tatvar tolohgui bn gej yriad bna aa

66.181.187.24зочин   • 2018, 10 сарын 31. 13 цаг 48 минут

Томчуудын тавагыг дүүргэх гэж бага орлоготой ард түмний тавагыг хоослох ,монголчууд чамд ямар муу юм хийсэн юм бэ Лхаважаваа татвараар оруулсан мөнгийг өөрийнхөө тавагыг дүүргэж байгаа томчуудтайгаа эхэлж тэмц шудрага хувиарлалттай болго чадахгүй бол томчуудынхаа хошногыг долоогоод дуугүй зайл

202.21.113.146Зочин   • 2018, 10 сарын 31. 13 цаг 22 минут

ХХОАТ-ийг 25 хувь болгож үзнэ гэдэг чинь биднийг доромжлоод байгаа юм. Том аж ахуйн нэгжээсээ татвараа сайн авах хэрэгтэй. Ялангуяа уул уурхай, сүлжээ бизнес, олон салбартай групп компани, гадаадын франчайз үйлчилгээнүүд. Эдгээр томууд чинь ард түмний хоолыг булаагаад байгаам. Хөвсгөлд байсан жижиг дэлгүүрүүд Номин орж ирэнгүүт дийлэнхи нь хаалгаа барьсан гээд Гүндалайгийн ярилцлагыг үзсэн биздээ. Үүнийг тэнцвэржүүлэх бодитой шийдэл хэрэгтэй байгаа юм. тэрнээс хөөж туугаад, ална, хядна гээд хуулийн бус шийдэл ямар ч нэмэргүй.

202.21.113.146Зочин   • 2018, 10 сарын 31. 13 цаг 18 минут

Татвар гэдэг чинь ард түмнийг дарангуйлж буй нэг хэлбэр шүү дээ. Энэ дарагуйллыг зохистой байлгах сонгодог хэлбэр нь жижиг дунд бизнесийн таварыг багасгах явдал.

64.119.24.231Зочин   • 2018, 10 сарын 31. 13 цаг 13 минут

Энэ нэг тэнэг хүн бнаа. Төлсөн татварыг идэж уудаг үрж цацдаг хүмүүсээс болж харин ч татвараа төлдөг ард түмэн зовоод бна. Хар малаа лхагважав аа

202.179.25.104иргэн   • 2018, 10 сарын 31. 13 цаг 08 минут

татвар төлөх төлөхгүй дээ ч биш байх өө тээр дээр байгаа Нам нэртэй Гэмт бүлэглэлүүд Гишүүд нэртэй Гэмт хэрэгтэнгүүд байгаа цагт Татвараа сайн Төлөөд ч ялгаагүй ш дээ Тэд Улс орныхоо хэрэгтэй зүйлд биш Намаараа Хуйвалдаад Хувьдаа завшцгаагаад Хулгайлаад байна шүү дээ Татвартаа бишээ Намуудад Гишүүдэд нь их учир байна шүү дээ

202.21.100.210Зочин   • 2018, 10 сарын 31. 12 цаг 58 минут

bid toldogoo tolson ta muusainuud ideed gertee xadgalaad xuvidaa zavshaad bna shdee

66.181.181.63Зочин   • 2018, 10 сарын 31. 12 цаг 55 минут

tolson tatbariig n hubaagaad idcheed baigaa bizdee naad darga nar chin uls yduurna shdee

Шинэ мэдээ

ОБЕГ: Үер, усны аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна2 минут 38 секундын өмнөНууц баазыг харь гаригийн ангуучдаас хамгаална гэв8 минут 20 секундын өмнөЖонш баяжуулах үйлдвэрийн хамгаалагч усан санд живж амиа алджээ13 минут 35 секундын өмнөДе Йонг 21 “татав”18 минут 26 секундын өмнө Засгийн газар Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцлээ26 минут 50 секундын өмнөАймгуудын наадамд хэн түрүүлэв33 минут 7 секундын өмнөАжлын хэсгүүдийн хэлэлцэх асуудлууд38 минут 47 секундын өмнөОн гарсаар 89 удаагийн ой, хээрийн түймэр гарчээ43 минут 44 секундын өмнө"Цэцэг төв"-ийн уулзварыг өнөөдрөөс эхлэн гурван хоног хаана55 минут 9 секундын өмнөНаадмын амралтын өдрүүдээр 15 хүн усанд осолдож нас барсан байна1 цаг 6 минутын өмнөГолд машинаа угаасан тохиолдолд сая төгрөгөөр торгоно1 цаг 13 минутын өмнөД.Нарангэрэл: Хоолны хордлогын үед их хэмжээний шингэн зүйл уух нь зүйтэй1 цаг 34 минутын өмнөМуудсан өндгөөр үйлчилж байсан цайны газрыг илрүүлжээ1 цаг 52 минутын өмнөХөвсгөлд үерийн улмаас автомашины дугаараа гээсэн иргэд цагдаагийн газраас авах боломжтой1 цаг 58 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд2 цаг 9 минутын өмнөӨнөөдөр хоёр дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ2 цаг 21 минутын өмнөБаярын өдрүүдээр 2739 кг хуванцар сав ангилан ялгажээ2 цаг 34 минутын өмнөЗүүн бүсийн хурд энэ сарын 27-28-нд болно2 цаг 39 минутын өмнөЕРӨНХИЙЛӨГЧ: УИХ-ын гишүүдийн тоог 108, хугацааг 5 жил болгох санал хүргүүлжээ2 цаг 51 минутын өмнөЗам тээврийн ослын улмаас орон нутагт 1 хүний амь нас хохирчээ2 цаг 55 минутын өмнөЦэцэрлэгийн цахим бүртгэл ирэх даваа гарагт эхэлнэ3 цаг 1 минутын өмнөЗах, худалдааны төвүүд өнөөдрөөс хуваарийн дагуу ажиллана3 цаг 14 минутын өмнөӨнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай3 цаг 27 минутын өмнөНаадам өндөрлөж, ҮНДСЭН ХУУЛИЙН хоёрдугаар хэлэлцүүлэг эхэллээ3 цаг 59 минутын өмнөНаадмын хоёр өдөр монголчууд 606 шинэ хүнээр бүл нэмжээ4 цаг 9 минутын өмнөӨнөөдрийн зурхай4 цаг 54 минутын өмнөЦаг агаарын мэдээ5 цаг 9 минутын өмнөМаргаашнаас зах, худалдааны төвүүд хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ7 сар 15. 12:27Иргэдийг гол, мөрний эрэг орчмоор зорчихгүй байхыг анхааруулж байна7 сар 15. 12:19ТЦА:Баярын өдрүүдээр бүртгэгдсэн осол, хэрэг өнгөрсөн жилээс 27,5 хувиар өссөн үзүүлэлттэй байна7 сар 15. 12:04
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.