11-р сарын 3
11 цаг 15 минут

Азийн хөгжлийн банктай гэрээ байгуулав


Эрчим хүчний төвлөрсөн бус хангамжийн тогтолцоо, татварын зохицуулалт, хөрөнгө оруулалтын удирдлагын мэдээллийн системийг хөгжүүлэх зорилго бүхий 85,6 сая ам.долларын санхүүжилттэй тус бүр хоёр зээл болон буцалтгүй тусламжийн гэрээг баталгаажуулав.

Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, АХБ-ыг төлөөлж Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез нар өнөөдөр энэхүү гэрээнд гарын үсэг зурав. Гарын үсэг зурах ёслолд Эрчим хүчний яам, Татварын ерөнхий газрын төлөөлөгчид байлцав.

Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төслийн хүрээнд нар болон салхины эрчим хүчийг ашиглах, цэнэгт хураагуурын дэвшилтэт технологи, эрчим хүчний удирдлагын систем бүхий нийт 41 мегаваттын хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний төвлөрсөн бус хангамжийн системийг Монгол Улсад хөгжүүлэх ажлыг хийнэ.

Ингэснээр хөрш орнуудаас өндөр үнэтэй цахилгаан авдаг баруун бүсийн алслагдмал аймгуудад амьдарч буй 260,000 орчим иргэн байгаль орчинд ээлтэй, найдвартай эрчим хүчээр хангагдана. Төсөлд АХБ-ны 40 сая ам.долларын хөнгөлөлттөй зээлээс гадна Уур амьсгалын стратегийн сангаас 14,6 сая ам.долларын буцалтгүй тусламж, Япон Улсын хамтарсан кредит олгох сангаас 6 сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтийг тус тус зарцуулна гэв. Харин Татварын удирдлага, төсвийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг сайжруулах төслөөр удирдлагын нэгдсэн системийг нэвтрүүлэх, шаардлагатай дэд бүтэц, тоног төхөөрөмж, сүлжээг шинэчлэх ажлыг 25 сая ам. долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлнэ.

Эдгээр төслүүд нь сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, нүүрсхүчлийн ялгаруулалтыг бууруулах болон төрийн санхүүгийн ашиглалт, удирдлагын тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй хүчин чармайлтад дэмжлэг үзүүлнэ. Улмаар үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, байгаль орчны тогтвортой байдлыг хангахад чиглэсэн АХБ-аас Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратегийн ерөнхий агуулгатай эдгээр төслийн зорилго явц цав нийцэж байгаад сэтгэл хангалуун байна гэдгээ АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез гарын үсэг зурах ёслолын ажиллагааны үеэр цохон тэмдэглэв.

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.185.78Зочин   • 2018, 11 сарын 3. 13 цаг 55 минут

Ц.ЭЛБЭГДОРЖИЙГ ШАЛГАХГҮЙ БАЙГААГИЙН ШАЛТГААН!!!!! Ц.ЭЛБЭГДОРЖ МОНГОЛЧУУДААС АЙЖ ИЧСЭН ЮМ ОГТ АЛГА. ТЭР ГАДААДАД КАЗИНОДОЖ, ШОУДАЖ БҮЖИГЛЭН МОНГОЛЧУУДТАЙ ЗУРГАА АВАХУУЛЖ, ОЛИМП ҮЗЭЖ, УЕФА ЛИЙГИЙН ТЭМЦЭЭН ҮЗЭЖ, АМРАЛТАНД ХЭВТЭЖ ХҮҮХЭНДЭЖ, АСАР ИХ ДОЛЛАРАА ҮРЖ БАРАХГҮЙ ЯВНА. ТЭР ИХ МӨНГӨНИЙ ҮҮСВЭРИЙГ ЯАГААД ШАЛГАХГҮЙ БАЙНА ВЭ? ТҮҮНИЙГ ХЭН ХАМГААЛААД БАЙНА ВЭ?ТЭГВЭЛ, ҮҮНИЙ ШАЛТГААН НЬ ЕРДӨӨ Л ЭНЭ ЮМ. :"БАТТУЛГА бол миний амин найз. Найз нөхдийн хоорондын тэр харилцааг хэн ч өөрчилж чадахгүй, цаг хугацаа ч өерчилж чадахгуй?!!

66.181.185.78Зочин   • 2018, 11 сарын 3. 13 цаг 08 минут

Тарххо

66.181.185.78Зочин   • 2018, 11 сарын 3. 13 цаг 09 минут

МОНГОЛЧУУД БИДЭНД МӨНГӨ БАЙСАН ЮМ БАЙНА. БИД ТАТВАР ТӨЛДӨГ. ТЭР ТАТВАР ОВОО ИХ БОЛЖ ЦУГЛАДАГ ЮМ БАЙНА. ДААНЧ ЭНЭ ЛУЙВАРЧИД ДУНДАА ХУВААЖ АВДАГ БАЙСАН НЬ ИЛЧЛЭГДЛЭЭ!

Шинэ мэдээ

Эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан цагдаагийн алба хаагчдыг цол, тэмдгээр шагналаа7 сар 18. 18:12УИХ-ын нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслүүдийг хэлэлцэж баталлаа7 сар 18. 17:04Хоёр дахь хүүхэд мэндэлсний дараа таны мэдрэх 11 зүйл7 сар 18. 17:00Хүн төрөлхтөн улам мулгуу болж байна гэв7 сар 18. 16:55Зургаан настай хүү 4600 удаа суниажээ7 сар 18. 16:50Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь7 сар 18. 16:45"Game of Thrones" цуврал 32 төрлөөр Эммигийн шагналд нэр дэвшлээ7 сар 18. 16:40ДОХ-ын хоёр тохиолдол нэмж бүртгэгджээ7 сар 18. 16:35Зуны амралтаараа уншвал зохих 10 ном7 сар 18. 16:30“Чернобыль” “Эмми авардс”-ын 19 номинацид нэр дэвшлээ7 сар 18. 16:25"Гаатуу"-гийн гараас мултрахгүй7 сар 18. 16:2071 жил ханилсан хос нэг өдөр таалал төгсчээ7 сар 18. 16:15''Гурван охин” хамтлагийн дуучин Х.Ану ээж болжээ7 сар 18. 16:10Лимонтой ус биеэс хорт бодисыг гадагшлуулдаг7 сар 18. 16:05МУГТ Н.Төгсцогт найз бүсгүйгээ танилцуулав7 сар 18. 16:00Чарльз Баркли “шинэ од” Зайон Уильямсонд турахыг зөвлөв7 сар 18. 16:00Б.Лхамдарь: Ургамал тоосоо гөвөх цагт цонхоо хаах хэрэгтэй7 сар 18. 15:55ДЭМБ-аас Конго улсад онц байдал зарлалаа7 сар 18. 15:50Чимээгүй, гэмгүй хохирогчид буюу Лидицегийн 82 хүүхдийн хөшөөний түүх7 сар 18. 15:45Т.Дэлгэрмөрөнгийн дэгжин гүнжүүд7 сар 18. 15:40Хар тамхины бүлэглэлийн толгойлогч Эль Чапо бүх насаараа хоригдоно7 сар 18. 15:30“The Hu” хамтлаг АНУ-д аялан тоглоно7 сар 18. 15:25Хөвсгөлд ослоор нас барсан 41 тохиолдол бүртгэгджээ7 сар 18. 15:20Ирэх сарын 9 хүртэл Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлэгт бэлтгэнэ7 сар 18. 15:11Улаанбаатар-Дарханы замыг 11 дүгээр сар хүртэл ХААНА7 сар 18. 15:10Г.Аким: Би аялсан бүх улсын улсынхаа номын сангаар зочилсон7 сар 18. 15:05Эмбер Хердийг найз нь “мурив”7 сар 18. 15:00Меркель эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгөхгүй7 сар 18. 14:55Өдөр бүр йога хийснээр таны биед гарах 6 өөрчлөлт7 сар 18. 14:50“StarLadder - 2019 Major” тэмцээнд Монгол тоглогч өрсөлдөнө7 сар 18. 14:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.