11-р сарын 5
9 цаг 50 минут

Хандив хавтгайрвал бэлэнчлэх сэтгэлгээний бэлээхэн загвар болж хувирна

Хэдхэн хоногийн өмнө монголчууд  тусламжийн гараа сунгаж Б.Анхболд гэх залуугийн амьдралыг сэвхийтэл өргөөд өглөө. Нэг ч гэсэн хүний амьдралд ингэж гэрэл гэгээ гийж байна гэдэг сайн хэрэг. Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин гэдэг шиг,   энэ л жишгээр Б.Анхболдын гэр бүлийг хувь тавилан нь шагнав.  

Мөн эхнэрээ алдаад нялх хүүхдүүдтэйгээ өнчрөн үлдээд байсан М.Батмөнх, н.Гантулга гэх хоёр хүн сайхан сэтгэл Монголчуудынхаа буянаар хоёулаа байранд ороод амжив. 

Монголчуудын дийлэнх нь байгаагаа барж ядаж, халгиж цалгисан баячууд биш. Гэхдээ сэтгэлээрээ баян хүмүүс. Ядарч зүдэрч байгаа нэгэндээ илүүчлэх дуртай. Нэг л дуу дуугаа авалцсан бол цааш нь давалгаалчихна. Бусдад буян болох гэсэн хүмүүсийг хол ойр гэлгүй холбож өгдөг нь цахим орчин. Энэ орчинд “Нэг амь нэг сэтгэл”, Халуун сэтгэл”, “Сэтгэлийн бэлэг” гэхчлэн сайхан нэртэй хандивын аянууд өрнөж байсан нь санаанд  тодхон байна.

“Зэрлэг капитализм” гэж нэрлэгдээд байгаа Монголын өнөөгийн нийгмийн доторхи хамгийн эерэг хандлага, зөөлөн хөг эгшиг бол бусдад буян болох гэсэн эрмэлзэл бөгөөд энэ нь хандив тусламжийн үйл ажиллагаагаар  илэрдэг. Ер нь бусдад буян болно гэдэг хүний амьдралдаа үүрэх ачааных нэг хэсэг, зорилго хүслийнх нь салшгүй нэгэн салаа мөчир байдаг аж. Дэлхийн хэмжээний  тэрбумтнуудын жишээнээс үүнийг анзаарч болмоор. 

“Microsoft”-ыг үүсгэн байгуулагч Билл Гейтсийн “Мелинда ба Билл Гейтсийн сан” сүүлийн 20 жилийн дотор 35 тэрбум ам.долларыг буяны үйлсэд хандивласан бол дэлхийн тэргүүлэх баяны нэг  Уоррен Баффет  бүх хөрөнгийнхөө 98 хувийг буяны үйлсэд зориулахаа мэдэгдээд бана. Энэ хоёр эрхэм хамтарч "Өглөгийн тангараг" нэртэй буяны байгууллага байгуулсан бөгөөд 70 гаруй тэрбумтнууд энд нэгдээд буй.

Ерөөс халамж, хандивын аль аль нь бие хүний бэлэнчлэх сэтгэлгээг өдөөж, өөрийн хүч хөдөлмөрөөр амьдралаа босгох тэр зүй ёсны тэмүүлэл шаардлагыг хүчгүйдүүлээд байна уу даа гэж бодогддог үе бий.

Фэйсбүүкийг үндэслэгч Марк Цукерберг эхнэр Присила Чантайгаа хамтран буяны томоохон ажил хийдэг, 2015 онд охин Максаа төрсний дараа хожмын нэгэн өдөр Фэйсбүүкийн хувьцааныхаа 99 хувийг сайн үйлсэд хандивлахаа мэдэгдсэн.

Манай урд хөршийнхэн гэхэд өнгөрсөн жил 500 тэрбум юанийг хандив буяны үйлст зориулсан гэх мэдээлэл байна. “Алибаба”-г үүсгэн байгуулагч Жак Ма буяны үйлс эхлүүлэхээр компанийн бүх албан тушаалаа орхихоо мэдэгдээд буй.  Энэ мэт жишээ олон байна. Гэхдээ дандаа дэлхийд нэрд гарсан олны танил хүмүүсээр жишээ татлаа.

Монголынхоо  хөрөнгө чинээтэй хүмүүсээс жишээ татахсан гэж хичээсэн боловч 14 ажилчиндаа байр бэлэглэсэн “Өгөөж”-ийн  С.Түмэнгэрэлээс өөр сэтгэлд торолзож, санаанд буусан нь үгүй. Мартсан байж мэднэ. Тийм бол хүлцэл өчсү.

Харин хоёр идэж хоосон хонохгүй яваа монголын олон мянган жирийн иргэд  ядарч зүдэрсэн нэгэндээ тусламжийн  гараа сунгахаас хэзээ ч цааргалж байгаагүй.  Магадгүй, өгч чадаагүй ч өгөх хүсэлтэй яваа гэдэгт эргэлзэх зүйл алга.  Ийм хүмүүсийн эхлүүлсэн буяны давалгаа олон арван хүний  амьдралыг өөрчилж, орох орон оочих аягатай болгож өгсөн. Олныхоо тусламж дэмжлэгээр өвчин зовлонгоосоо салж, эрүүл саруул болсон өдий төдий хүн бас бий. Олны дэм оломгүй далай гэгч энэ ажгуу.

Хандив тусламж бол өргөн утгаараа нийгмийн маш чухал салбар. Сайн дурын хандивлагчдын буянаар Монголын төр цөөнгүй иргэнийхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэж чадсан гэдэг нь маргаангүй үнэн. Энэ өнцгөөсөө хандив, тусламж нийгмийн халамжинд том дэм дэмжлэг үзүүлдэг болох нь харагдаж байна. Хандивлагчид нийгэмд хүчтэй нөлөөлж чадах нэг шалтгаан нь энэ болой.  Монголчууд “Тэнхлүүн явахад нь тэмээгээр тусалснаас тэвдэж явахад нь тэвнээр тусла” хэмээн ярилцдаг. Хандив тусламжийн мөн чанар, логикийг тун оновчтой илэрхийлсэн үг шиг санагддаг.  

Дээр өгүүлсэн бүхэн асуудлын нэг тал.  Харин нөгөө талаасаа хандив хавтгайрвал бас бэлэнчлэх сэтгэлгээний бэлээхэн загвар болж хувирах магадлалтай. Аар саархан шалтгаанаар олон нийтээс хандив хүссэн хандлага гуйлт цахим орчинд хаа саагүй тааралдах болсон нь алгаа тосч байгаад л асуудлаа шийдүүлчих амар хялбар арга нь хандив болсон гэж харсаных биш биз.

Ерөөс халамж, хандивын аль аль нь бие хүний бэлэнчлэх сэтгэлгээг өдөөж, өөрийн  хүч хөдөлмөрөөр амьдралаа босгох тэр зүй ёсны тэмүүлэл шаардлагыг хүчгүйдүүлээд байна уу даа гэж бодогддог үе бий.  Хувь хүн хэн ч бай амьдралын өмнө өөр өөрийн орон зай, хамааралдаа хариуцлага хүлээж ачаа үүрч явах ёстой. Хүн болж төрснийх нь том шалгуур, амьдралын амт энэ мөн. Аливаа юм хоёр талтай. Хандив үнэхээр сайхан харагддаг. Гэхдээ энэ сайхан өнгөний цаана бас хүсээгүй үр дагавар дагалдаж байгаа нь энэ бэлэнчлэх сэтгэлгээ билээ.   

Дэлхийн тэр том хандивлагчид хөрөнгө мөнгөө үр хүүхэддээ үлдээж болох ч яагаад тэгж буяны үйлсэд зориулаад байгааг анзаарч үзэх хэрэгтэй.  Тэдний хувьд үр хүүхдээ  эрүүл саруул өсгөж, сайн боловсрол, мэргэжил эзэмшүүлсэн. Энэ л хангалттай. Одоо харин тэд өөрийнхөө хүч хөдөлмөр оюун ухаан, хичээл зүтгэлээрээ хоолоо олж идэж, хожмын амьдралаа бүтээх учиртай. Ингэж олсон амьдрал илүү үнэ цэнэтэй.  Философи нь ийм. Биднийхээр бол бэлэнчлэх сэтгэлгээнээс тойруулж байгаа нь энэ.

Хувь хүн хэн ч бай амьдралын өмнө өөр өөрийн орон зай, хамааралдаа хариуцлага хүлээж ачаа үүрч явах ёстой. Хүн болж төрснийх нь том шалгуур, амьдралын амт энэ мөн.

Хандив ихэвлэн хувь хүнд хандаж байна. Харин үүнтэй зэрэгцэн нийгмйн сайн сайхны төлөөх хандив хамт явж баймаар. Тухайлбал, эрүүл мэнд боловсролын  салбарт зориулсан хандив хожим хойно массыг хамарсан эерэг өөрчлөлт авчрах сайн талтай.  Жишээ нь, Билл Гейтс  хэдэн жилийн өмнө нано бэлгэвч бүтээх судалгааг санхүүжүүлж байсан. Одоо тэр нь хэдийнэ хэрэглээнд гарсан гэх мэдээлэл байна. Байгаа мөртлөө байхгүй мэт мэдрэмж төрүүлдэг энэ бэлгэвч гарснаар хэрэглээ өсч үүнийг дагаад бэлгийн замын халдварт өвчин багасч,  ХХ зууны тахал гэгддэг ДОХ-ын халдварын тархалтыг бууруулна гэж байна.

Марк Цукерберг Цахиурын хөндийд 400 сая ам долларын хандив оруулж, шинжлэх ухааны томоохон төслийг санхүүжүүлж байгаа бөгөөд үүний үр шим нийт хүн төрөлхтөнд хамааралтай.   

Энэ мэт хөгжлийн зорилтот хандивыг  Монголд илүү нутагшуулах хэрэгтэй байна.

 

М.Нэргүй   

 

41
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

41 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.55.191.130Зочин   • 2018, 11 сарын 10. 18 цаг 52 минут

ajliig hun ooroo oortoo bii bolgoj bolno

178.85.140.24Зочин   • 2018, 11 сарын 7. 14 цаг 58 минут

Bitgii.huts.ajliin.bair.haan.baina.

66.181.187.253Зочин   • 2018, 11 сарын 9. 15 цаг 41 минут

МОНГОЛД ШУДАРГА ҮНЭНИЙ ҮНЭР ҮНЭРТЭЖ ЭХЭЛЖ БАРИГДАЖ МАГАДГҮЙ АЙДАС ТҮҮНД БИЙ БОЛСОН ТУЛ ШУДАРГА ЦАРАЙЛСАН ЭЛБЭГДОРЖ МАШ ЗАЛЬЖИНААР ТАРХИ УГААЛТ ХИЙЖ БАЙНА. ХЭРХЭВЧ АВТАЖ БОЛОХГҮЙ!???? БУСАД УЛСАД ЭНЭ ЭТГЭЭДИЙГ АЛЬ ХЭДИЙН БАРИВЧЛАН ЦААЗААР АВАН УСТГАХ БАЙСАН.????МОНГОЛД БОЛ ҮРГЭЛЖЛҮҮЛЭЭД БИДНИЙ ЭСРЭГ ХОРТ АЖЛАА ХИЙГЭЭД ЯВЖ БАЙНА. ХЭЗЭЭ ТҮҮНИЙГ ШУДАРГА ШҮҮХИЙН ӨМНӨ АВЧРАХ ВЭ?!!!

59.153.113.103зочин   • 2018, 11 сарын 7. 14 цаг 52 минут

Төрийн албан хаагчдын тэтгэвэрт гарахад нь өгдөг 36 сарын цалинг ядаж нэг жилийнх болгоочээ тэнэгүүдээ төрд ажилласан нэээр худлаа цаг бүртгүүлж цалин авна дээр нь хахууль авна дээр нь тэтгэвэрт гарахдаа 3 жилийн цалин үүнийгээ болиочээ даанч дээ дээр толгойтой хүн алга уу..

202.179.31.57зочин   • 2018, 11 сарын 7. 10 цаг 00 минут

Бие биендээ туслаж л байх хэрэгтэй шүү дээ өөр хэн бидэнд туслахын ,энэ бол муу жишиг биш шүү

202.131.243.190Зочин   • 2018, 11 сарын 6. 0 цаг 49 минут

BARAG L HEREGGUI UIM BICHIJ HEG NEGEHDEE TUSLAAD BJ BAIG

68.147.97.38Зочин   • 2018, 11 сарын 5. 21 цаг 12 минут

Manai mongolin bayachuud bol berduud yumdaa, sav ni duurcheed bhad ulam shunaltaj uheldeed baidag. Saihan setgel jiriin humuusees l gardag shuudee. Mongolin bayachuudin ihenh ni luivraar bayajsan yum uzeegui yumnuud uursdiinhuu biedee l naaj busadad bayarhahaas hunii niigemd tustai zuil hiideggui ni emgeneltei, gutamshigtai

66.181.185.78Зочин   • 2018, 11 сарын 5. 22 цаг 32 минут

МАНАН БҮЛЭГЛЭЛИЙН УЛААН ЛУЙВАРЧИД ХУЛГАЙЛААД, БИД ХУЛГАЙЛСНЫГ НЬ ТӨЛӨӨД ЯВНА!!!!!!!! ШУДАРГА ЦАРАЙЛСАН ЭЛБЭГДОРЖ МОНГОЛЫН ДАЙСНЫ ХИЙСЭНАСЕМ ГЭГЧ ЛУЙВРААР ОЛОН ХУЛГАЙЧ НАР ОЛОН ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ХӨЛЖИЖ ТӨСВИЙГ ЁСТОЙ Л ГАМГҮЙ ЦӨЛМӨСӨН БАЙДАГ. ҮР ДҮНД МОНГОЛ УЛСЫН ГАДААД ӨР ОЛОН ЗУУН САЯ ДОЛЛАРААР НЭМЭГДСЭН. ЭНГИЙН ИРГЭД БИД ТЭР ӨРИЙГ ТӨЛӨХ БОЛНО.!!!!!!!!

202.9.42.17Зочин   • 2018, 11 сарын 5. 19 цаг 42 минут

Бэлэнчлээд байгаа юм байхгуй дээ би лав бэлэн байр авлаа гээд нэг ч одор зугээр суух ялхайж хэвтэх хусэл торж байгаагуй харин ч байртай болсон юм чинь одоо оор юманд сатаарахгуй зовхон ажлаа гээл зутгэцэн

202.9.43.240Зочин   • 2018, 11 сарын 5. 16 цаг 35 минут

Төрийн хандивийн буянд ядарсан 2эцэг байртай болоогүй.ард иргэд сэтгэлээрээ хандивласан байр байх шүү.Анхболд басолон түмний буянаар хашаатай болсон. Төр харин төрийн албан хаагчийг ялгавар үзэж 4хүүхдийн ээжид байр өгчөөд.нөгөө Булга аймгийн цагдаад байр өгөөгүй биздээ хорин хэдтэй ажилаа хийж яваад өнгөрсөн төлөөлөгчийн гэр бүл 3жаахан хүүхэдтэй үлдсэн гээд байсан тэднийг төр засаг харах ёстой биздээ. Батялт тэжээх юмуу.эсвэл ард иргэдэд үлдээж байгаа юмуу.

202.179.24.4Зочин   • 2018, 11 сарын 5. 13 цаг 44 минут

Амиа хорлохоос л наагуур амьдарсан болж бна үр хүүхэдтэй хүн санаан зоргоор үхэх эрхгүй юм да

112.72.11.113ЗОЧИН   • 2018, 11 сарын 5. 13 цаг 12 минут

БИ Ч ГЭСЭН 10 ӨӨР ХҮНИЙ 10 ХҮҮХДЭЭ ТЭЖЭЭХ ГЭЖ ЗОВЖИЙНОО.ХҮҮХДИЙН МӨНГӨ УХААНТАЙ ЮМААР НЬ Л АМЬДАРЧ БАЙНА. БУРХАНЫ ХИШИГ БОЛГОЖ ГАРГАСАН ХҮҮХДҮҮДЭЭ ТА НАРААР ТЭЖЭЭЛГЭМЭЭР Л БАЙНА.

124.158.113.11СС   • 2018, 11 сарын 5. 14 цаг 28 минут

Би нэг хүүхдийн чинь эцэг ....байна. Хүний өөрийн гэлтгүй та нартаа төрийн хишиг 20 000 төгрөг өгүүлэх гэж чөмөгөө царцтал тэмцэж байна. Нөгөө 9 **** сурагүй юу.Чамд минь хүүхэд чихэж байхдаа юуюу амлаж хулихдаж байсан бол. Чи минь гэнэн юмдаа. Ирэх сонгуульд эхнэр нөхөр шиг эвтэй байж оролцоно шүү. Мунаг Мурат,бандаш Гантулгануудаа хараад алцагнаад байв.Спираль тавиулаарай.

202.55.183.108Зочин   • 2018, 11 сарын 5. 12 цаг 59 минут

BARILGA DEER AJLAJ BAIGAAD 4 METREES UNAAD MINII 1 HUL MEDEEGUI BOLSON BI CH GESEN TUSLAMJ AVMAAR BAINA UURIIN GER ORONGUI BARILGIN 1 HOOSON URUUND UDUR HONOG UNGURUUJ BNA ENE UHLIIN SHOROND CHINI YAAJ AMIDRAHIIN

202.55.183.108Зочин   • 2018, 11 сарын 5. 13 цаг 03 минут

BARILGIN GAZAR NI HELHEER TOOSON SHINJGUI HUSVEL YAV GEJ BN,EMNELEG DEER OCHHOOR UCHNUUN SAYA TUGRUG NEHEED DAATGAL CHINI HUREHGUI GEED BN ODOO BI AMIA HORLOH UU???

66.181.179.232зочин   • 2018, 11 сарын 5. 12 цаг 57 минут

1990 оноос хойш УИХ, Засгийн газарт алба хашсан баячуудыг Монголчууд мэднэ. Эдгээр баячууд намдаа хандив нэртэй авилга өгч албан тушаал эрх мэдэл горьдох, хурдан морь, мисс-д мөнгө хаяхаас өөр томхон буян үйлдснийг сонссоогүй. Харин оффшорт мөнгө нуулаа, татвараас зугатлаа, сонгуулийн үеэр мөнгө тараалаа, том харш орд, зочид буудал, дэлгүүр, олон орон сууц барилаа, гадаадад хурдан морьтой, нисдэг тэр зугааллаа, хүүхдүүд нь хар тамхи татлаа, тансаг хурим хийлээ гэж л мэдээ гарах юм. Нүнжиггүй, шунал дэндсэн баячууд гэж ...тэд шударгаар баяжаагүй

202.55.183.108Зочин   • 2018, 11 сарын 5. 12 цаг 56 минут

BI CH GESEN TUSLAMJ AVMAAR BN

103.9.90.98uran   • 2018, 11 сарын 5. 12 цаг 38 минут

Бидний монголчууд сэтгэл нэгдвэл чадахгүй, бүтээхгүй юм гэж байхгүй гэдгийг харууллаа баярлалаа, өглөгийн эзэддээ баярлалаа, хаашаа, хэнд хандахаа мэдэхгүй залуучуудад тусалж байгаад баярлалаа

202.126.89.199Зочин   • 2018, 11 сарын 5. 12 цаг 05 минут

Зөв санаа дэвшүүлсэн б. Хүн бүрт таалагдах албагүй. Ганц 2 хүнд туслаад асуудал шийдэгдэхгүй. Жишээ нь гэр бүлийн хүчирхийлэлийн хохирогч үсрээд 5 өдөр түр байранд байгаад буцаад гэртээ очиод хүчирхийлэл үргэлжлэнэ. Гэрэл олон сараар байлгах түр байр байвал илүү үр дүнтэй олон хүнд буян болсон ажил болно.

202.9.42.56Зочин   • 2018, 11 сарын 5. 11 цаг 57 минут

tenegt

139.5.217.196Зочин   • 2018, 11 сарын 5. 11 цаг 52 минут

За сүртэй юм. Хүн хүндээ туслах буян үйлдэх үйлс хэзээ ч ихдэнэ гэж байдаггүй юм багадана уу гэхээс. Төрөөс олгодог нийгмийн халамж ихдэж хавтгайрвал харин бэлэнчлэх сэтгэлгээ болж магад

124.158.113.11СС   • 2018, 11 сарын 5. 11 цаг 49 минут

Бид нэгэндээ тусалдагаараа туслая. Тэр нийгмийн сайн сайханий төлөө хандиваа нийгэмээс хулгайлсан хулгайч тэр бумтан нартаа хэл. Зүгээрч нэгэнтээ тусалж болохгүй юм шиг.....Нийгмийн халамж хавтгайрлаа ч гэх шиг ....бид авах ёстой,эрхтэй. Эх ороноо бодож иргэд нийгмийн халамжаас татгалзаж чадах ч эрх мэдэлтэнүүд тэр мөнгийг авч эргээд бидний өмнөөс түй май гэж байна.

202.55.183.108Зочин   • 2018, 11 сарын 5. 10 цаг 55 минут

ENE UHLIIN SHOROND CHINI HEN AMIDRAHIIN

66.181.185.78Зочин   • 2018, 11 сарын 5. 11 цаг 41 минут

НОЦТОЙ ГЭМТ ХЭРЭГ ‼️#ХҮН БҮР ҮЗЭЦГЭЭ ‼️МОНГОЛЫН АРД ТҮМНИЙГ ТЭЖЭЭДЭГ ГАНЦ СААЛИЙН ҮНЭЭ ЭРДЭНЭТИЙН 49% - ИЙГ САХАЛ ЭРДЭНЭБИЛЭГ, ХҮЗҮҮГҮЙ ШУДАРГА ЦАРАЙЛСАН ЭЛБЭГДОРЖ, ЖЕНКО БАТТУЛГА НАРЫН ТЭРГҮҮТЭЙ УЛААН ЛУЙВАРЧИД НИЙЛЖ ХЭРХЭН ЛУЙВАРДАЖ АВСНЫГ FASEBOOK -ААС ХАРЦГАА ‼️

66.181.185.78Зочин   • 2018, 11 сарын 5. 11 цаг 40 минут

11-р сарын 5 8 цаг 10 минут Лидерүүд нь лойцон СӨРӨГ ХҮЧИН Улс төр Нийтлэл Парламентын засаглалын давуу талуудын нэг нь мэдээж сөрөг хүчин. Зарим талаараа сөрөг хүчин гэх ойлголт дэндүү явцуу улс төрийн өнгө аястай байдаг хэдий ч ихэнхдээ засаг барьж буй олонхийг бүрдүүлэгч намд хяналт, иргэдэд итгэл болон хүрдэг жамтай. Үүний тод жишээ бол өнгөрсөн 2012-2016 онд ажилласан МАН-ын сөрөг хүчин юм. Эрх баригч намын алдаатай бодлого, буруу шийдвэрүүдийг хайр найргүйгээр олон түмний өмнө илчилж, түүгээрээ намынхаа нэмэх оноог ахиулж явсны тод ж

64.119.19.89Зочин   • 2018, 11 сарын 5. 10 цаг 22 минут

Дээгүүрээ идэвхтэй идээд байхад энгийн ард иргэд нэгэндээ туслахад юуны буруу гэж. Юун бэлэнчлэх сэтгэлгээ. Мөнх амьдрах биш дээ ядарсан хүмүүстээ туслаад аз жаргалыг мэдрээд явах хэрэгтэй юм байна гэдгийг ард түмэн харуулаад байхад М. НЭРГҮЙ бичээч юун дэмий юм бичнэ вэ.

64.119.27.252Зочин   • 2018, 11 сарын 5. 10 цаг 13 минут

Manaid uursdiinhuu hudulmuruur hurungutei bolson hun baihgui. Bugd deeremdej, luivardaj olson uchir setgel gedeg zuil tedend baohgui ee. Bayanulgiid uyer bolohod tendees songogdson luivarchid ni tag l bsan biz dee.

66.181.160.94Z   • 2018, 11 сарын 5. 9 цаг 48 минут

Vndesnii hurungutun gej baihgvi sh dee damiin naimaa hiij urd niigmiin baiguulj bvteesniig hulgailj luiwardaj olj dolooson hedhen nuhdvvd l bgaa ted bolowsroh boloigvi busad ornii aldartai hurungutnvvd bol 000s eheldeg uchiraas ajil hudulmuriig yaaj hiihew yaaj bvteen bosgoj nemvv urtug shingeesen vildwerlel ywuulahaw gej bodoj setgej ajil hereg bolgodog ym bna ldaa

202.55.191.130Зочин   • 2018, 11 сарын 10. 18 цаг 51 минут

yag

202.55.183.108Зочин   • 2018, 11 сарын 5. 9 цаг 43 минут

TEGEED ENE UHLIIN HORIH LAGERT CHINI YAAJ AMIDARAHIN

66.181.177.106ЗОЧИН   • 2018, 11 сарын 5. 9 цаг 39 минут

НЭГ ИХ ЮМ ӨГӨХ ГЭЖ БАЙГАА ЮМ ШИГ 20 МЯНГААР ЮУ АВЧ БЭЛЭНЧЛЭХ ВЭ. ЯМАР МУЛГУЙ ТЭНЭГ ЮМ БИЧНЭ ВЭ. МАНАЙ СЭТГҮҮЛЧ НАР ИЙМ Л БОЛОВСРОЛТОЙ. ХОЁР АЛХМЫН ЮМЫГ ТУНГААЖ БОДОХ ЧАДВАРГҮЙ. ЗАЙЛУУЛ

64.119.19.126з   • 2018, 11 сарын 5. 9 цаг 43 минут

20000 энд бичээгүй байна шүү

202.21.100.210хандив хаана явна аа   • 2018, 11 сарын 5. 12 цаг 47 минут

Яармагт хүүхдийн эмнэлэг одоо болтол босоогүй л байна

103.57.93.167зочин   • 2018, 11 сарын 5. 9 цаг 36 минут

хэн хэндээ юугаа өгнө хандивлана чамд хамаагүй .чи өөрөө л бэлэнчлэх сэтгэлгээтэй болчихно яршиг гээд харамлаад сууж бай за.ядарсан нэгэндээ туслаж л байг зохицуулах гээд байх хэрэггүй.юм аяндаа өөрсдөө зохицуулагдаад явдаг юмаа

64.119.19.126з   • 2018, 11 сарын 5. 9 цаг 44 минут

чи өөрөө юу өгсөн бэ

202.131.231.26Зочин   • 2018, 11 сарын 5. 9 цаг 34 минут

Манай баячууд болон нутгийн зөвлөл нэртэй жалга довны үзлийг дэвэргэгчид ядууст тусладаггүй, бөхчүүдэд л мөнгө өгдөг ш дээ

203.91.114.244Зочин   • 2018, 11 сарын 5. 9 цаг 26 минут

хөдөлмөрийн хуваарь, цалин хөлсний систем буруу байгаагаас орлого жигд бус, харьцангуй байна. Бүгд ажилтай бол болно шүү дээ

122.201.25.46Зочин   • 2018, 11 сарын 5. 9 цаг 18 минут

Боловсролгүй баян мунхаг харанхуй,Боловсролтой ядуу гэрэлт ирээдүй иймд төрийн хар хүн гэж улс эх орондоо бүх амьдралаа өгч чадах шударга хүмүүн билээ.Даан ч энэ нийгэм хог шаар нь ихэдэж шунал тачаалаар дүүрсэн буруу аргаар бохир мөнгөтэй болсон бирдүүд төрд гарч байгаа нь харамсалтайяа. Хийсэн үйлийн үр нь шуналтангууд хэзээ нэгэн цаг үед ирэх л болно үүнийг ухаарах ухаангүй албат нар хөөрхий дөө яана даа. . .

202.179.26.99zochin   • 2018, 11 сарын 5. 9 цаг 00 минут

dundaj davcharga, yduuchuudad jaachanch gesen oodrog uzel gargaval ted maan yaaj iigeed oorsdoo bolgoch geed zutgedeg,daanch manai chine baichuud ochuuchen tarchitai,ene doorchi setgegdel yg goliin olj chelsen

66.181.185.78Зочин   • 2018, 11 сарын 5. 22 цаг 33 минут

МАНАН БҮЛЭГЛЭЛИЙН УЛААН ЛУЙВАРЧИД ХУЛГАЙЛААД, БИД ХУЛГАЙЛСНЫГ НЬ ТӨЛӨӨД ЯВНА!!!!!!!! ШУДАРГА ЦАРАЙЛСАН ЭЛБЭГДОРЖ МОНГОЛЫН ДАЙСНЫ ХИЙСЭНАСЕМ ГЭГЧ ЛУЙВРААР ОЛОН ХУЛГАЙЧ НАР ОЛОН ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ХӨЛЖИЖ ТӨСВИЙГ ЁСТОЙ Л ГАМГҮЙ ЦӨЛМӨСӨН БАЙДАГ. ҮР ДҮНД МОНГОЛ УЛСЫН ГАДААД ӨР ОЛОН ЗУУН САЯ ДОЛЛАРААР НЭМЭГДСЭН. ЭНГИЙН ИРГЭД БИД ТЭР ӨРИЙГ ТӨЛӨХ БОЛНО.!!!!!!!!

183.177.106.66S   • 2018, 11 сарын 5. 8 цаг 43 минут

Монголын баячууд гэх тодотголтой бизнесменүүд улс төрчид яг үнэндээ Монголын нийгэмд үзүүлж байгаа эерэг нөлөөлөл маш багатай тийм ч учраас дундаж давхарга болон ядуус нь тэр хүмүүсийг үзэн яддаг тэд нар тэр их мөнгөөрөө өөрсөддөө л тансаг хаус том жийп авч унахаас биш нийгэмд ийм ач холбогдолтой зүйл хийе тийм хүмүүсийн амьдралыг бага ч болов гийгүүлэе гэж огтоос бодоггүй яагаад гэвэл БОЛОВСРОЛГҮЙ учраас зөвхөн мөнгө олж байгаа гэдгээ эд баялаг материаллаг зүйл бас өөрөө л болж байвал бусад падлийгүй гэж тархи нь боддог өрөвдмөөр

Шинэ мэдээ

Хөвсгөл аймгийн уралдаанч хүү 9 настай П.Эрдэнэбат нэг өрөө байрны эзэн боллоо7 сар 20. 19:04Шилмэл хүлгийн уралдаанд Ц.Чимэдбавуугийн хүрэн халзан түрүүллээ7 сар 20. 17:34Орчин цагийн хамгийн найдвартай 10 автомашин7 сар 20. 15:00НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно7 сар 20. 14:50Кавайн “Клипперс”-т ирсэн нууц түүх7 сар 20. 14:40Түрээсийн орон сууцанд бүртгүүлэхдээ анхаарах зүйлс7 сар 20. 14:30АНУ-д хэт халж байна7 сар 20. 14:20Түрүү азаргыг Land cruiser-200 автомашинаар байлж, унаач хүүхдийг нэг өрөө байраар шагналаа7 сар 20. 14:17Бреттон Вудсыг шинэчлэх нь7 сар 20. 14:10Өглөөний цайгаа уухгүй байх нь ямар хор уршигтай вэ?7 сар 20. 14:00Трамп: АНУ Ираны дроныг сөнөөсөн7 сар 20. 13:50Цэцэрлэгийн цахим бүртгэл ирэх даваа гарагт эхэлнэ7 сар 20. 13:5050-60 мянган хүний суудалтай, битүү дээвэртэй цэнгэлдэх барина7 сар 20. 13:40Академич Р.Барсболдод хутга тулгасан дээрэмчдийг баривчилжээ7 сар 20. 13:17Келли Брүк, ДиКаприотой шөнийг хамт өнгөрүүлжээ7 сар 20. 13:01Ирэх долоо хоногт цахилгааны хягзаарлалт хийгдэх газрууд7 сар 20. 12:19Б.Нямжавын улаан хээр Түрүү магнайд хурдаллаа7 сар 20. 12:13Долдугаар сарын 25-наас НЭГ ЧИГИЙН УРСГАЛТАЙ болох авто замууд7 сар 20. 11:45НЭМҮТ: Давсаа багасгая7 сар 20. 10:58Монгол туургатны морьтны өв, соёлын "Их хурд-8" наадам эхэллээ7 сар 20. 10:30Чуулганы хуралдаантай, цагдаагийн баяртай долоо хоног7 сар 20. 10:20Өнөөдрийн зурхай7 сар 20. 9:30Цаг агаарын мэдээ7 сар 20. 9:00Өглөө бүр инээмсэглэлээр угтаж чадвал эрч хүч нэмэгдэнэ7 сар 19. 17:30Академич Р.Барсболдод хутга тулган дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлжээ7 сар 19. 17:02АНУ: FaceApp аппликейшнийг аюулгүй байдалд заналхийлнэ гэж үзжээ7 сар 19. 17:00“Мисс бөх“ Молдир Мекенбаевагийн тухай 12 баримт7 сар 19. 16:55Таксинд явж байсан эмэгтэйг хүчирхийлж тээврийн хэрэгслийг дээрэмдсэн этгээдүүдийг баривчиллаа7 сар 19. 16:51Тамхинаас гарахад эхний арав хоног л хэцүү байдаг7 сар 19. 16:50Академич Р.Барсболдод хутга тулган дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлжээ7 сар 19. 16:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.