11-р сарын 5
11 цаг 15 минут

Багахангай дүүргийн МАН хурлаа хийж, дарга шинэ гишүүдээ сонголоо

Багахангай дүүргийн МАН-ын VII бага хурал өчигдөр боллоо. Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар дүүргүүдийг хурлаа хийж, ажлаа эрчимжүүлэн шинэчлэлийн гараагаа эхлэхийг үүрэг болгосны дагуу тус дүүргийн 111, 112-р үүр тус бүрээс сонгогдсон нийт 50 төлөөлөгч оролцохоос хурал 82 хувийн ирцтэйгээр явагдав.

Хурлын эхэнд Багахангай дүүргийн МАН-ын дарга С.Эрдэнэбаяр өнгөрсөн таван жилийн хугацаанд Багахангай дүүрэгт хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудаа танилцууллаа. Тухайлбал, 2013 оноос хойш дүүргийн Онцгой байдлын хэлтэс, дүүргийн Эрүүл мэндийн төв шинэ байртай болжээ. Мөн Дэлхийн банкны санхүүжилтээр 600 сая төгрөгийн өртөг бүхий 100 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай 207 дугаар цэцэрлэгийг ашиглалтанд оруулж,  44, 183 дугаар цэцэрлэг, Хангай цогцолбор сургуулийн бага ангийг бүрэн камержуулсан байна. Энэ мэтчилэн улсын төсвийн хөрөнгөөр 10,5 тэрбум  төгрөгийн 9  ажил, Нийслэлийн төсвөөс 6,4 тэрбум төгрөгийн 30  ажил , орон нутгийн хөгжлийн сангаас 6,2 тэрбум төгрөгийн 109 ажил, олон улсын зээл тусламжаар 1.5 тэрбум төгрөгийн 2 ажил, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар  442 сая  төгрөгийн 41 ажил хийж гүйцэтгэсэн байна.

С.Эрдэнэбаяр “Манай дүүргийн МАН шат шатны сонгуульд нэг ч удаа ялагдаж үзээгүй. Тиймээс Багахангай дүүргийн хөгжил МАН-тай салшгүй холбоотой байдаг. Тиймээс бид VII бага хурлаараа намын гишүүдтэйгээ хамтран цаашид дүүрэгтээ юу хийж бүтээх вэ гэдгээ ярилцах болно. Бид бүгдийн хийж хэрэгжүүлж байгаа ажил дүүргийн хөгжлийн илэрхийлэл байх болно” гэлээ.

Багахангай дүүрэгт 2019 онд үндэсний хэв маягийг харуулсан “Ахмадын өргөө”-г 750 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар байгуулахаар улсын төсөвт суулгажээ. Мөн дүүргийн Цагдаагийн тасгаа хэлтэс болгон өргөжүүлж, шинэ байртай болгох, 129 айлын орон сууц байгуулах, Жижиг дунд үйлдвэрийн байрыг барих зэрэг олон бүтээн байгуулалтын ажлууд эхлүүлэх юм байна. Түүнчлэн улсын төсвөөс гадна хувийн хөрөнгө оруулалт, тусламжаар мах болон шилний үйлдвэрийг байгуулахаар төлөвлөжээ.

 Дүүргийн МАН-ын VII бага хурлын үеэр хуучин хяналтын хорооныхон хийсэн ажлын тайлангаа тавьсны дараа дүүргийнхээ намын хорооны 31 гишүүн болон хяналтын хорооны 9 хүнийг нууц санал хураалтаар сонгосон юм. Намын хорооны гишүүдийн 60 хувь нь өмнө нь ажиллаж байсан, 40 хувь нь шинэ хүмүүс байхаар шинээр сонголоо.

Харин дүүргийн МАН-ын хорооны гишүүд даргаараа С.Эрдэнэбаярыг улируулан сонгосноор хурал өндөрлөлөө.

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

150.129.142.760TERBY   • 2018, 11 сарын 5. 11 цаг 31 минут

XYLAGAICH -- NAM

66.181.185.78Зочин   • 2018, 11 сарын 5. 22 цаг 34 минут

МАНАН БҮЛЭГЛЭЛИЙН УЛААН ЛУЙВАРЧИД ХУЛГАЙЛААД, БИД ХУЛГАЙЛСНЫГ НЬ ТӨЛӨӨД ЯВНА!!!!!!!! ШУДАРГА ЦАРАЙЛСАН ЭЛБЭГДОРЖ МОНГОЛЫН ДАЙСНЫ ХИЙСЭНАСЕМ ГЭГЧ ЛУЙВРААР ОЛОН ХУЛГАЙЧ НАР ОЛОН ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ХӨЛЖИЖ ТӨСВИЙГ ЁСТОЙ Л ГАМГҮЙ ЦӨЛМӨСӨН БАЙДАГ. ҮР ДҮНД МОНГОЛ УЛСЫН ГАДААД ӨР ОЛОН ЗУУН САЯ ДОЛЛАРААР НЭМЭГДСЭН. ЭНГИЙН ИРГЭД БИД ТЭР ӨРИЙГ ТӨЛӨХ БОЛНО.!!!!!!!!

Шинэ мэдээ

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ21 минут 32 секундын өмнөД.Трамп ерөнхийлөгчийн сонгуулийн гол өрсөлдөгчдөө нэрлэжээ31 минут 32 секундын өмнөГ.Занданшатарын “Нэг Монгол нэг зүгт. Хөгжил бол цэгцрэх хөдөлгөөн” ном “Университетская книга” төслийн Гран при шагнал хүртлээ35 минут 33 секундын өмнөТанд хэрэгтэй санаанууд: Цэцгийн мандал36 минут 32 секундын өмнөАмерикийн сансрын нисэгч эмэгтэй дээд амжилт тогтоохоор зэхэж байна41 минут 32 секундын өмнөБНХАУ-ын анхны “хуруу шил”-ний хүүхэд ээж болжээ46 минут 32 секундын өмнөХорт хавдраар нас барсан бүсгүйн энэ захидал таны амьдралыг өөрчилнө51 минут 32 секундын өмнөСерхио Агуэро: Финалдахад 3 тоглолт үлдлээ56 минут 32 секундын өмнө“Patriot” зенитийн пуужингийн системийг нийлүүлэх асуудлаар шинэ санал тавьжээ1 цаг 2 минутын өмнөНохой нэрээр нь дуудахад баярладаг бол муур болгоомжилж, үл итгэдэг1 цаг 7 минутын өмнө“D13 Esports” баг Малайз улсад болох тэмцээнд урилгаар оролцоно1 цаг 12 минутын өмнөЯдуу буурай орны иргэд үхэж байхад Нотр- Дамд хандивлагч баячууд хаана байсан бэ1 цаг 17 минутын өмнөӨсвөрийн бөхчүүд улсын аваргаас багаараа мөнгөн медаль хүртжээ1 цаг 22 минутын өмнөХ.Тэргэл: Хадам ээж1 цаг 27 минутын өмнөКонсейсо: Ливерпүүл бол яах аргагүй дэлхийн хүчирхэг баг болсон1 цаг 32 минутын өмнөУЕП-ын орлогчоор М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг томиллоо1 цаг 34 минутын өмнөИзраилын Засгийн газрыг байгуулах үүргийг Биньямин Нетаньяху хүлээлээ1 цаг 37 минутын өмнөТайванийг өөрийн болгох Бээжингийн “нууц хөзөр”1 цаг 42 минутын өмнөДэлхийн шуудан холбооны дүрмийн есдүгээр нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг баталлаа1 цаг 43 минутын өмнөХөтлөгч Ууганаа хүүхдүүдээс үл ялгарна1 цаг 47 минутын өмнөКим Жөн Ун тактикийн зэвсгийн туршилтыг удирдан явуулжээ1 цаг 52 минутын өмнөЖ.Харден трибл-дабл хийн цуврал 2-0 боллоо1 цаг 53 минутын өмнөУс цацах баяр1 цаг 57 минутын өмнөБензиний шар гэрэл чинь асаалттай удаан явбал юу болох вэ2 цаг 2 минутын өмнө“Walt Disney” Нотр-Дамыг сэргээн засварлахад зориулж 5 сая ам.доллар хандивлана2 цаг 7 минутын өмнөОБЕГ: Богд ууланд гарсан галыг унтраахаар ажиллаж байна2 цаг 9 минутын өмнөЖүжигчин Цоомоо “од” юм байна2 цаг 12 минутын өмнөШинэчилсэн “Boeing 737 MAX”-ийг сүүлийн удаа туршжээ2 цаг 17 минутын өмнөСансарт зочид буудал хөөрөх нь2 цаг 22 минутын өмнөЦЕГ: "Никель Ганбаа" нарт холбогдох хар тамхины хэргийн нотлох баримтууд алдагдаагүй2 цаг 23 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.