2018 оны 11-р сарын 6
14 цаг 10 минут

С.Дамдинсүрэн: Идэш хайсан баавгай, бамбаруушууд шөнө дөлөөр айлын хотруу орж байна

Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт байрлах Яргайтын ам орчимд байрлах 10-аад айлын хот руу баавгай орж, хашаа хороог нь эвдэн сүйтгэсэн ч азаар хүн, малд халдаагүй байна. Орон нутаг болон БОАЖЯ-наас ажлын хэсэг байгуулагдаж, аравдугаар сарын 31-нээс арваннэгдүгээр сарын 2-ны өдөр хүртэл газар дээр нь ажиллажээ. Гэвч баавгайг барьж чадаагүй тул эрлийн ажиллагааг зогсоосон байна. 

Гэтэл энэ сарын 4-ний өдөр өнөөх баавгай дахин айлын хотруу ирж, хоёр айлын өвөлжөөг нураан, цагаан идээг нь идсэн аж. 

Ингээд газар дээр нь очиж ажилласан "Амьтны эрх хамгаалах нийгэмлэг"-ийн тэргүүн, Байгаль орчны гавьяат ажилтан С.Дамдинсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа. 

-Зэрлэг баавгай айлын хотонд орсон ноцтой асуудал гарчээ. Азаар хүн, малд халдалгүй өнгөрсөн байна. Газар дээр нь очиж ажилласан хүний хувьд тодорхой мэдээлэл өгөөч? 

-Өнгөрсөн аравдугаар сарын сүүлээс эхлүүлээд Дархан-Уул аймгийн Хонгор сумын хоёрдугаар баг, Яргайтын ам орчим өвөлжиж байгаа найман айлын хотруу баавгай халдсан асуудал гарсан байна. Тиймээс өнгөрсөн амралтын өдрүүдэд БОАЖЯ-аас өгсөн үүргийн дагуу "Амьтны эрх хамгаалах нийгэмлэг", "Амьтан -Асралт" ХХК хамтран Дархан-Уул аймгийн Хонгор сумын хоёрдугаар багт очиж ажиллалаа. Баавгай айлын гэр дээр нь гарч, унь тооно зэргийг хугалж сүйтгэн, амбаар пинг нь эвдэж дотор нь хураасан аарц, өөх, тос, махыг нь идчихээд явчихдаг байгаа юм. 

Маргааш нь дахин ирэхдээ өөр айлын гэрт очиж, идэх зүйлээ идчихээд хөвчрүүгээ буцсан байна. Ингээд ирэлгүй 10-аад хоног болсон учраас энэ хугацаанд эрэн хайх ажиллагааг явуулсан. 

-Эрэн хайх ажиллагааг яаж явуулдаг вэ. Тэгээд баавгайг барьж чадсан уу? 

-Ажлын хэсгийн бүрэлдэхүүн баавгай орсон айлуудаар орж, сүйтгэсэн эд юмсыг нь баримтжуулан зөвлөмж өгсөн. Нэг айл бүр гэрээ эвдлүүлсэн гээд шинэ гэр худалдаж аваад барьсан байна лээ. Ажиллагааг явуулахдаа өдрийн цагаар байж болох ойр хавийн газруудаар мод торлогоор нь самналт хийж, машин хүрэх боломжгүй газруудаар дрон нисгээд хянасан. Мөн баавгай ирж болзошгүй болон өмнө нь ирээгүй байсан айлуудад хамгаалалтын буу зэвсэгтэй хүмүүсээ гурав хувааж хонуулсан. Унтуулдаг тариа, харвагч зэрэг зэвсэгээ бэлтгээд унтуулсан тохиолдолд хийх төмөр тор зэргийг бэлтгэсэн байсан.

-Энэ хугацаанд баавгай огт үзэгдээгүй юм уу?

-Эрлийн хугацаанд баавгай огт үзэгдээгүй. Тиймээс эрлийн баг гурав хоногийн турш хайж байгаад сүүлдээ ярилцаад эрлээ зогсоосон. Учир нь цаг агаарын нөхцөл байдал ч хүндэрсэн. Айлуудад зөвлөмж өгсөн. 

-Сүүлийн үед баавгай айлын хотруу халдах тохиолдол мэр сэр гарах боллоо. Энэ яг юутай холбоотой юм бэ? 

-Газар дээр нь ажилласан мэргэжлийн байгууллагууд дараах дүгнэлтэд хүрсэн. Нэгдүгээрт, Хонгор сумын тус бүс нутаг “Хүйтний гол”, “Моольт”, “Яргайт”, “Моност”, “Хонгорын нуруу” гэх нутаг дээр үеэсээ л зэрлэг амьтдын нутаг. Одоо ч хэвээр байдаг. Хандгай буга, чоно, бор гөрөөс гэх мэт амьтад элбэг байдаг. Зэрлэг амьтад дундаа баавгай үржилд орж ичдэг, идээшил үндэс нь тархсан нутаг төдийгүй цаашлаад Ерөөгийн халуун рашаан зэрэг нэн ховор болон ховор амьтдын сүүлчийн өлгий нутгуудтай хил залгадаг. Хоёрхон уул даваад л Хонин нуга руу ордог. Амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөн хийдэг гүйдлийн зам нь энэ орчмийн газар нутаг байсан. Гэсэн хэдий ч Яргайтын амнаас урагш Ховд, Увс нутгаас шилжин суурьшиж байгаа 10-аад айл баавгайн идээшил нутагруу түрж орон суурьшсан байгаа юм. Ингэхлээр үндсэндээ баавгайд буруу байхгүй болчихож байгаа юм.

Яргайтын амнаас урагш “Баавгайт уул”, “Баавгайтын ам” нэртэй газрууд нь байсан. Нутгийн иргэд ч энэ нутагт баавгай тархан амьдардаг. Хоёр гурваараа явж байдаг хэмээн баталж ярьж байсан. Тэгэхлээр Ховд, Увс нутгаас ирсэн малчид зэрлэг амьтны идээшил тархсан нутагт түрэн орж өвөлжиж, нутаглаж байгаа нь зэрлэг амьтдын халдлагад өртөх эрсдэл аюулыг өөрсдөдөө бий болгож байна гэсэн дүгнэлтийг хийсэн байгаа.

-Энэ айлуудыг нүүлгэчихвэл асуудал шийдэгдэх юм байна. Тийм үү?

-Тийм. Нутгийн удирдлагуудад амьтдын идээшил нутагт тархан суурьшсан айлуудыг суурьшлийн аюулгүй бүсрүү нүүлгэн шилжүүлэх ёстой гэдгийг хэлсэн. Яамнаас ч ямар нэгэн санал хүргүүлэх байх гэж бодож байгаа. Үүнээс гадна “Хүйтний гол”-ын эхэнд "Эрэл", "Морьт хангай", "Монзол" зэрэг 4-5 алтны уурхай ажиллан экологи, зэрлэг амьтны суурьшил гүйдэлд нөлөөлж байна. Алтны уурхайнуудын дуу чимээнээс болоод баавгай хөвч тайгадаа очиж ичих цаг нь болсон ч ичиж чадахгүй байна. Алтны уурхайн компаниудын буруутай үйл ажиллагаанаас болж “Хүйтний гол” алт угаасан хүнцэлтэй усанд улаанаараа эргэж байна. Тэр уснаас ундаалсан ажлын хэсгийнхний гэдэс нь өвдсөн. Энэ тал дээр мөн анхаарах нь зүйтэй гэж үзэж байгаа.

-Одоогоор баавгайг бариагүй байгаа юм байна. Барьвал яах вэ?

-Баавгайг унтуулаад 70-80 километрт орших Ерөөгийн рашааны зэлүүд газарт аваачиж суллах юм. Гэтэл энэ бүхнээс харахад энэ их найдваргүй юм. Учир нь баавгай тэнэмэл байдалтай байна. 10-аад айл руу орлоо. Хүн малд халдаагүй ч нэг л өдөр нэг айлыг орвонгоор нь эргүүлэхийг үгүйсгэхгүй. Иргэдийн зүгээс баавгайг устгах хэрэгтэй гэж үзсэн. Гэвч энэ тал дээр эрх зүйн орчин байхгүй.

-Энэ жил баавгайн бамбаруушнууд хот суурин газарт орж ирсэн тохиолдол нилээд гарч байна. Үүний шалтгаалах нөхцөл нь юу байна вэ?

-Сарын өмнө Хэнтий аймгийн “Аварга тосон”-гоос бамбарууш барьж Бурхан халдуны наана баавгай нутагладаг үржилд ордог газарт тавьсан. Хэнтий аймагт баавгай явж байхад барьж авч чадалгүй алдсан тохиолдол байгаа. Дорнод аймгийн Баян-уул сумын нутагт малчин айлын хотонд мөн нэг бамбарууш орж ирснийг хашин тэжээж байгаа. Өнгөрсөн бямба гаригт Нийслэлийн байгаль орчны газрынхан Налайх дүүргээс мөн нэг бамбарууш барьж Амьтан асрах байранд хүргэсэн. Мөн Хонгор сумын нутаг дэвсгэрт хоёр хар бамбарууш олдсоныг нутгийн иргэд хоол тэжээл зөгийн бал өгөн асарч байтал алга болчихсон тохиолдлууд байна.

Баавгай ингэж хэрэн хэсч байгаа гол шалтгаан нь энэ жил самар, жимс их бага ургасан нь байгалийн нөөц баялагаар амьдардаг амьтдын хувьд хүнс тэжээл нь ховордоод байгаа юм. Дээрээс нь бага ургасан самар жимсийг нь хүмүүс түүгээд авчихаар ан амьтдад идэх юм олдохгүй болж байна. Тархсан нутагт нь баавгайн барьж иддэг ан, амьтад хүний буруутай үйл ажиллагаанаас болоод дайжаад явчихсан учир баавгай ичих хугацаа нь болоход тарга тэвээрэг бүрэн авч чадалгүй өлсөж айл хот руу орж идэш тэжээл олж идэж байна. Тэнэж яваад олдсон баавгайн ихэнх нь бамбарууш байгаа. Энэ нь эх нь байхгүй болсон гэсэн үг. Хулгайн анчид алсан байх магадлалтай. Тиймээс учраа мэдэхгүй бамбарууш нь хэрэн хэсч Хэнтий аймагт хүртэл очсон байх жишээтэй. Шүдлэн баавгайг нутаг сэлгэж тавьж байгальд нь нутагшуулдаг. Бамбаруушийг бол хараахан нутагшуулж болохгүй. Ичих гараа мэдэхгүй, идэх хоолоо олж чадахгүй тул ан амьтныг асрах байр болон Баянчандмань сумын зоо паркад хүртэл аваачиж өгсөн байгаа.

Ажлын хэсэг эрлийг зогсоогоод буцаж ирээд нэг ч хоноогүй байхад баавгай дахин гарч айлуудын хот руу орсон байна. Бид иргэдэд зөвлөмж өгөөд эргээд нийслэлд ирээд байна. Гэтэл энэ сарын 4-ний шөнө дахин хоёр айлд орж өвөлжөө, пүнзийг нь эвдсэн байна. Үүнээс харахад хот айл руу орж идэш тэжээл олж илчихээд буцаж уул хөвчрүүгээ ороод байгаа нь тодорхой байна. Тиймээс энэ баавгай ичихгүй ч байж магадгүй болчихоод байна. Эсвэл хорхойтчихсон баавгай байж магадгүй гэж таамаглаж байна. Идэш тэжээл ховор болохоор шоргоолжны үүр идээд ходоод нь исэлдээд манараад явж байж магадгүй. Эсвэл галзуугийн вирус тээгч байж магадгүй. Энэ нь нүд нь юм харахгүй, зөвхөн үнэрээр л чиг баримжаалан явж байж магадгүй гэсэн таамгууд байна.

-Одоо ажлын хэсэг буцаж очих уу?

-Дээрх айлуудад онцгой нөхцөл байдал үүсээд байна шүү дээ. Бид БОАЖЯ-нд ирж ажлын хэсэг тайлангаа тавьсан. Үүссэн асуудлыг ч хэлсэн байгаа. Одоо бол орон нутгийн комисс бие даан асуудлыг шийдвэрлэ гэсэн үүрэг яамнаас өгсөн байна лээ.

Х.Соёл-Эрдэнэ

 

44
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

44 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.25.90Зочин   • 2018, 11 сарын 6. 18 цаг 10 минут

NOMTOI OCHOOD BUUDCHIHVIIDEE HUURHIINUUDIIG HARJIL BAIGAARAI

43.250.126.130Зочин   • 2018, 11 сарын 6. 17 цаг 57 минут

Мөн уул уурхай буруутай.Өнөөдөр манайд зөвшөөрөлтэй көшөөрөдгүй уул уурхай байгаль орчин мал амьтанд маш халгаатай боллоо. Тэр Өмнөговьд малын билчээргүй болж малчид мал мандахаа больж эхэлж байна. Хүн гээч араатнууд л буруутай.

66.181.166.134Зочин   • 2018, 11 сарын 6. 17 цаг 17 минут

Naadah chin baavgai bish ee baavgain huuramch aris nomorson Haynhyarvaa gishuun shuu.

150.129.142.156зочин   • 2018, 11 сарын 6. 16 цаг 55 минут

Нэн ховордож буй баавгайг юун алах устгах вэ харин тэр айлуудыг түргэн нүүлгээч ээ!!! хоол тэжээл нь хомсдохоор л ингэнэ ш дээ

66.181.176.222Зочин   • 2018, 11 сарын 6. 15 цаг 07 минут

УВС, ХОВДЫНХОНД БААВГАЙ ХҮРТЭЛ ДУРГҮЙ.КККК

49.0.131.66зочин   • 2018, 11 сарын 6. 14 цаг 29 минут

ард иргэдэд буу сум өгч заавар зөвлөгөө өгөө. Наадах чинь араатан шүү дээ.Нэг л их хууль эрх зүй яриад айл гэрээ самруулж хөгшид хүүхдээ бариулж байх уу.Буудаж анхааруулах аюултай нөхцөлд буудаж алах хэрэгтэй.Ингэж ярьж байх хооронд хүний аминд хүрэх бий дээ.

203.217.138.2Зочин   • 2018, 11 сарын 6. 15 цаг 01 минут

зөв

156.0.213.22Зочин   • 2018, 11 сарын 6. 14 цаг 25 минут

hello do you need a loan? if yes contact me by this mail: matildalecoustre@gmail.com

139.5.218.63би   • 2018, 11 сарын 6. 14 цаг 16 минут

увсынхан хамаг сайхан үржил шимтэй газрууд рүү нүүн ирж байна.

103.229.120.4Зочин   • 2018, 11 сарын 6. 13 цаг 50 минут

увсынхан зальтай хэдэн баавгай нухах гээд араа хамгаалж байгаа юм,баянмөнх болон бөхчүүдыг нь харахаар , бузрыг бодохоор хамгийн хогын хүмүүс санагдаад байгаа юм

202.55.188.42Зочин   • 8 сарын 4. 23 цаг 40 минут

shaa

202.179.24.189иргэн   • 2018, 11 сарын 6. 13 цаг 41 минут

энэ байдал Буруу бодлого явуулж ирсэн үе үеийн Засгийн газар АН МАН-уудын Балагаас болж байгаа эсвэл зүгээр явж байхад нь Бамбарууштай нь эсвэл Янзагатай нь Хөнөөж байгаа Этгээдүүд үүнд ч бас Буруутай

202.131.225.150Эх байгаль маань сөнөж байна   • 2018, 11 сарын 6. 13 цаг 28 минут

Малнуудаа Жаахан юм бодож биччээч. Увс Ховд гээд жалга довны үзэл яриад байхаа болиоч. Наад асуудал чинь ерөөсөө энэ улс орны, улс төрийг удирдаж байгаа малнуудаас гарч байгаа асуудал шүүдээ. Уул уурхай гэсэн том нэрээр Байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулж хэн дуртай нь уул ус газар нутгийг нь сэндийчээд ургамал амьтан өсөж ургах идэш хоолоо олж идэх аргагүй байдалд ороод аргаа бараад хүмүүс байгаа газар өөрсдөө бууж ирээд хоол хүнс хайж байна шүү дээ. Нэг ёсондоо хүн малнуудын хийсэн үйлийн, үр дагвараас эх дэлхий байгаль сүйдээд байна.

202.131.225.150Эх байгаль сөнөж байна.   • 2018, 11 сарын 6. 13 цаг 31 минут

Эх орон чинь Эх дэлхий чинь хүнээс гадна бусад үр хүүхдээрээ дамжуулж аврал ирж байгаа нэг хэлбэр шүүдээ. Үхэр Монголчууд бид өөрсдийнхөө гараар энэ сайхан эх орон байгаль дэлхийгээ үгүй хийж байгаагаа хэзээ яаж ойлгоноо. Амьтан хүртэл тэмцэж байна шүү дээ малнуудаа ухаарч.

66.181.167.24bb   • 2018, 11 сарын 6. 11 цаг 53 минут

Yum olj idsen bol yamaadai, Bitgii l ustgaj yzeerei

59.153.112.169зочин   • 2018, 11 сарын 6. 11 цаг 44 минут

Энэ Увсынхан нутаг буцаач, Увсдаа хайртай гэж ярьж цээжээ дэлдчихээд яагаад дандаа энд тэнд хэсч хүн амьтны нутаг булааж явдаг юм бэ

202.55.188.42Зочин   • 8 сарын 4. 23 цаг 42 минут

shaa

43.242.243.218Enden   • 2018, 11 сарын 6. 11 цаг 21 минут

Alt olborloxhiig oiriin hkeden jildee burmecen zogcoo. zogcoo.zogcoo.Gazar nutgaa awartcgaa. Alt alt geed gazar shoroo cendiileelekhee bolimoor bna shuudee.Khairan nutag oron mini

66.181.187.89зочин   • 2018, 11 сарын 6. 10 цаг 37 минут

Үнэндээ Сэлэнгэ аймаг чинь Увсын Сэлэнгэ болчихоод бна.Улсаас бодлого гаргахгүй бол баруун хязгаар чинь эзгүйрч харийхны гарт ороод бга ш дээ.Тэгээд ч уул уурхай гэж Монголыг хөгжүүлдэггүй харин ч эсрэгээрээ сүйтгэж мөхөөдөг энэ бизнесийг зогсоож ард иргэд.ан амьтнаа тайван амьдруулмаар бна.Баавгайн буруу гэж юу бх вэ.дээ.Оршин тогтнож бгаа газар.хоол ундыг нь булаагаад.хордуулаад.хомсдуулаад бгаа юм чинь идэш хайхгүй яахав.Одоохондоо ан амьтан айл хунараар түйвээж бна.ийм маягаар Монгол яваад бвал хүн хүнээ барьж идэх цаг ирэх вий дээ

202.9.42.121Зочин   • 2018, 11 сарын 6. 10 цаг 16 минут

Ховд, увсынхаа та нар баавгайн оршин амьдарч ирсэн газраас утэр тургэн нууж далд ор одоо байтлаа зэрлэг амьтадтай нутаг орон булаалдаж суухгэж нутаг орон гэж байдаг бол тэндээ оч сэлэнгэ аймаг одоо дорвод аймаг болчихсон байна лээ ичээч муу дорвод хогнууд ямар ес суртахуунгуй хумуус байдагыг мэднэ л дээ одоо бур даварч орхилоо байна !!! Хуний амь гэнээ бас амиа хамгаалах гэж байгаа бол зайлаа!!!

202.55.188.42Зочин   • 8 сарын 4. 23 цаг 42 минут

shaa

202.9.42.227Зочин   • 2018, 11 сарын 6. 10 цаг 00 минут

Барьж авбал надад өгөөрэй,тэжээе. Ёстой үнэнч амьтан гэсэн,их хурлын танхимд оруулаад уясан байхад худлаа ярьж харагдаач

202.9.42.212Дамдинсүрэн.   • 2018, 11 сарын 6. 9 цаг 46 минут

Эрхэм уншигчид минь !Би төрийн хүн бишээ!Гэхдээ бодит байдлыг л сурвалжлагчид ярьсан.Хэнтий Сүхбаатарын айлууд байсан ч би хэлэх л байсан!Аймаг сумын ялгаа гаргах бодлогоор аймгуудын нэр дурьдаагүй юм шүү!Тийм болохоор уншигчид минь Увс Ховдгэж битгий дайраарай!Хэн ч хаана ч амьдрах эрхийг хүндэтгэх ёстой.Гэхдээ зэрлэг амьтдын идээшил тархац нутагт хэт түрж буусан нь л өөрсддөө их эрсдлийг бий болгож байгааг сануулсан хэрэг!

202.131.249.202Зочин   • 2018, 11 сарын 6. 9 цаг 43 минут

uwsiin sheesnvvd tseweenjawaar xoxirloo tolvvl,ergvv dagznuud,

139.162.35.168Зочин   • 2018, 11 сарын 6. 9 цаг 32 минут

Uvsiinhan oroltsoogui muu muuhai yum gej alga er ni

59.153.112.127иргэн   • 2018, 11 сарын 6. 9 цаг 30 минут

Байвгай одоохондоо хэдхэн тооны юм аюул нь бага, Хангайн уулархаг нутгаарх чоно өсөж үржээд хэдэн буга согоог дуусгаад зогсохгүй, малчдыг амар заяа үзүүлэхээ болиод байгаа шүү

66.181.161.57Зочин   • 2018, 11 сарын 6. 9 цаг 28 минут

Увс ховдын заяа нь хаясан гуйлгачингууд ккк бид нээрээ хөгжилтэй ард түмэн шүү

202.55.188.42Зочин   • 8 сарын 4. 23 цаг 43 минут

shaa

202.21.118.22Төрийн тэнэг   • 2018, 11 сарын 6. 9 цаг 24 минут

Төрийн хүн байж ямар бодлогогүй зүйл ярьдаг юм. Нутаг ус, аймаг сумаар нь иргэдийг ингэж ялгаварлан худал сенсаацтай мэдээлэл тараахан хэнд ашигтай юм. Ховд, Увсынхан Монгол хүн, Монголынхоо газар шороо дээр хаана ч амьдрах эрхтхэй.

202.21.106.116Зочин   • 2018, 11 сарын 6. 10 цаг 16 минут

Амьдрах эрхгүй гэсэн үг алга. Харин эзэнгүй сайхан байгальтай гээд зэрлэг байгальд буучихаад асуудал гарсан гэж хэлээд байна шүү. Монголоор сайн ойлгодог болох хэрэгтэй

139.162.35.168Зочин   • 2018, 11 сарын 6. 9 цаг 31 минут

zail chi odoo buur an amitan ch zugeer amidruulahgui naaduulaa avaad nutagruugaa yavj amidar

203.91.115.39Зочин   • 2018, 11 сарын 6. 9 цаг 24 минут

УВС ХОВДЫН тэр 8 айлыг буцааж нүүлгэ эсвэл Амьтны замаас зайлуул. ФЭЙСБҮҮКийн "Ан ав сонирхогчдын грүпп" 110 мянган гишүүнтэй юм бна лээ тэнд Улаан номонд орсон амьтадын эд эрхтэний наймаа явж байгааг таслан зогсоох цаг болсон!!! Баавгайн САВАР 450 мянгаар зарна гээд нууц хаягтай хүн байсан гэсэн шүү!!!

202.55.188.42Зочин   • 8 сарын 4. 23 цаг 43 минут

shaa

66.181.170.229Зочин   • 2018, 11 сарын 6. 9 цаг 19 минут

Увсынхан ан амьтадтай онгон газруудад буучихаас дараа та нарын адуу малыг хулгайлаад салахгүй дээ яана даа. Идэшнийхээ малыг өөрийн хотноос барьдаггүй л нөхдүүд дээ.

202.55.188.42Зочин   • 8 сарын 4. 23 цаг 43 минут

shaa

66.181.181.201Зочин   • 2018, 11 сарын 6. 9 цаг 11 минут

Увс, Ховдын заяа нь хаясан гуйлгачингууд эхийг нь агнасан нь тодорхой!

202.126.89.32Зочин   • 2018, 11 сарын 6. 9 цаг 10 минут

Увс , Ховдынхоныг нутагруу нь хөө . Үхсэнээ хийж амьтны ичээний хажууд өвөлжөөд байгаа айлууд вээ . Устгуулмаар байна ч гэх шиг хуцдаг халтарууд өөрснөө зайлаад өгөөч .

202.55.188.42Зочин   • 8 сарын 4. 23 цаг 44 минут

shaa

43.228.129.150ZOCHIN   • 2018, 11 сарын 6. 9 цаг 10 минут

KHOVD,UVSIIGNAAS BAAVGAI NUTGAA TSEVELEHIIG HUSCH BAIGAA NI ENE.NINJA ALTNII HUVIIHAN.OIGOOR DUUREN BAINA.

66.181.181.201Зочин   • 2018, 11 сарын 6. 9 цаг 09 минут

Энэ Увс, Ховдын гайнууд тэр төрж өссөн нутагтаа л амьдар л даа! Юу горьдож, ингэж газар болгонд гай болж явдаг юм бэ? Та нарын төрж өссөн тэр газар чинь тийм та нар ч тогтохооргүй арчаагүй газар байдаг юм уу?

202.55.188.42Зочин   • 8 сарын 4. 23 цаг 44 минут

shaa

202.9.40.243Зочин   • 2018, 11 сарын 6. 9 цаг 08 минут

өдийд ичээгүй, галзуурсан баавагай байна, хүний аминд хүрэхээс нь өмнө устгах хэрэгтэй. Хүний аминаас үнэтэй юм гэж байхгүй.

202.55.188.42Зочин   • 8 сарын 4. 23 цаг 45 минут

shaa

202.21.100.210Зочин   • 2018, 11 сарын 6. 8 цаг 35 минут

Нутаг уснаас нь наад айлуудаа нүүлгэ, мөн алтны уурхайнуудаа татаж орших газрыг нь чэлээлж өгөөч Зөрүүдлэж байж өөрсдөө барүлж үхэв дээ

Шинэ мэдээ

Есөн бичил төсөл 240 мянган долларын санхүүжилт авлаа3 минут 53 секундын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ7 минут 43 секундын өмнөӨнөөдөр  нийслэлд хоёр зам хаагдана9 минут 33 секундын өмнөUNEP FI-д нэгдсэн банкуудын төлөөлөл “Хариуцлагатай банкны зарчмууд”-ыг баталгаажуулах баримт бичигт гарын үсэг зурна13 минут 20 секундын өмнөТөрийн банк утааг бууруулахад бодитой хувь нэмэр оруулахаар ажиллаж байна21 минут 40 секундын өмнөТАНИЛЦ: УИХ-ын ирэх долоо хоногт хэлэлцэх асуудал23 минут 37 секундын өмнөМонгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийг улам бэхжүүлнэ29 минут 15 секундын өмнөЖүдогийн шигшээ багийг хэн хэн  дасгалжуулах вэ1 цаг 38 минутын өмнөТОЙМ: Ээлжит бус сонгууль, Төрийн айлчалал, Авлигыг илчилсний шагнал...1 цаг 38 минутын өмнөБоксын холбооныхон Э.Цэндбаатарын мөнгөн медалийн төлөөх тулааны шүүлтийг ЭСЭРГҮҮЦЛЭЭ9 сар 20. 23:13Э.Цэндбаатар хүрэл медалийн эзэн боллоо9 сар 20. 22:38Шүүхээс дуучин Б.Амархүүг 1 сар цагдан хорихоор шийдвэрлэлээ9 сар 20. 18:10Малчид, иргэд, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ9 сар 20. 18:10БНСУ, Япон ажлын түвшний дипломат хэлэлцээ хийнэ9 сар 20. 18:00sdfsdf9 сар 20. 17:55Дэлхийн хамгийн гайхалтай 21 цайз, шилтгээн9 сар 20. 17:55Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №24 The Impressions, ‘People Get Ready’9 сар 20. 17:50АНУ-д үр хөндөлтийн тоо буурчээ9 сар 20. 17:45Их Британи ногоон төслүүдэд 678 сая ам.долларын хөрөнгө оруулна9 сар 20. 17:40Хүний биеийн тухай сонирхолтой баримтууд9 сар 20. 17:35Хүнд өвчтэй бүсгүй Зул сарын баяраа есдүгээр сард тэмдэглэв9 сар 20. 17:30АНУ-д электрон тамхинаас үүдэлтэй өвчний тохиолдлын тоо нэмэгдсээр байна9 сар 20. 17:25Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолд Ерөнхийлөгч ХОРИГ тавьлаа9 сар 20. 17:21Үлгэрийн баатар Шрэйкийн бодит дүр буюу Моррис Тийе9 сар 20. 17:20Гар утасны гэрэл таны биед ингэж нөлөөлнө9 сар 20. 17:15М.Цэвэлмаа ”Дэлхийн мисс”-т эх орноо төлөөлнө9 сар 20. 17:10Хуванцар тоглоомноос татгалзах кампанит ажлыг эхлүүлжээ9 сар 20. 17:05С.Мөнхсүх: Б.Болортуяа чөлөөт бөхөө орхиод жүдогоор хичээллэнэ гэж нэг удаа хэлж билээ9 сар 20. 17:00“Voice”-ын од Э.Ганбилэг хэлсэндээ хүрчээ9 сар 20. 16:55Хий өвчний гол шалтгааны нэг нь чийг татдаг гутал9 сар 20. 16:50
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.