11-р сарын 6
14 цаг 35 минут

Монгол Улсын Нээлттэй өгөгдлийн бэлэн байдлын үнэлгээг танилцуулна

Монгол Улсад нээлттэй өгөгдлийг хөгжүүлэх, нээлттэй өгөгдлийн үндэсний хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэхэд урьдач ажил болгон Нээлттэй өгөгдлийн бэлэн байдлын үнэлгээг (НӨББҮ) Дэлхийн Банкны Олон улсын ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй Ухаалаг засаг 5483-MN төслийн хүрээнд хийж гүйцэтгэжээ. Энэ үнэлгээг Дэлхийн банкнаас боловсруулсан НӨББҮ хийх аргачлал 3.1 хувилбарын дагуу хийсэн байна.

Нээлттэй өгөгдөл гэж “хэн ч чөлөөтэй ашиглаж, өөр зорилгоор хэрэглэж, дахин түгээж болдог, ихэвчлэн зохиогчийг заавал дурдах, ижил нөхцөлөөр дамжуулах лицензтэй цахим өгөгдөл” хэлдэг. Нээлттэй өгөгдлийг хөгжүүлснээр инновацийг дэмжих, эдийн засгийн өсөлтийг хангах, шинэ ажлын байр бий болгох, төрийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах, төрийн үйлчилгээг шуурхай, ил тод, хүртээмжтэй болгох, үр ашгийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

Үнэлгээний ажлын зорилго нь Монгол Улс нээлттэй өгөгдлийг хөгжүүлэхэд бэлэн байгаа эсэхийг үнэлж, дүгнэх, шаардлагатай арга хэмжээний талаар зөвлөмж гаргах, нээлттэй өгөгдлийг хөгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах, төрөөс нийтэлж болох гол өгөгдлийн бүрдлийг тодорхойлох ба уг ажлын үр дүнд үнэлгээний тайлан, нээлттэй өгөгдлийн үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл, гол өгөгдлийн бүрдлийн тодорхойлолт зэргийг боловсруулж гаргажээ.

Үнэлгээний танилцуулгыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Ухаалаг засаг төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгж хамтран Монгол улсын их сургуулийн Төв номын сангийн 502 тоот танхимд 2018-11-13-ны Мягмар гарагийн 9:30-12:00 цагийн хооронд зохион байгуулах юм байна. Энэ арга хэмжээгээр:

  • Нээлттэй өгөгдлийн ойлголтыг олон нийтэд сурталчлан таниулах;
  • Нээлттэй өгөгдлийн бэлэн байдлын үнэлгээний (НӨББҮ) үр дүнг танилцуулах;
  • Монгол Улсад Нээлттэй өгөгдлийг хөгжүүлэх гарааны Үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулах зорилготой юм байна.

Танилцуулга арга хэмжээнд төрийн байгууллагын бүтцийн бүх түвшинд өгөгдөл, мэдээллийн асуудал хариуцдаг байгууллага, гол өгөгдлийн бүрдэл агуулагч/хадгалагч байгууллага, бусад өгөгдлийн бүрдэл эзэмшигч байгууллага, иргэний нийгмийн байгууллага болон өгөгдөл хэрэглэгч, мэдээллийн технологийн мэргэжилтэн бэлтгэдэг их сургуулийн төлөөлөл, хувийн хэвшлийн төлөөлөл болон мэргэжлийн холбоод, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, инноваци, инкубаторын төв зэрэг олон талын оролцогчид оролцох юм байна. Мөн иргэд, олон нийтийн хувьд https://goo.gl/forms/wgPOadQSvJhHzhZ82 хаягаар орж бүртгүүлэн төлбөргүй оролцох боломжтой ажээ.

ХӨТӨЛБӨР

Хэзээ: 2018 оны 11 дүгээр сарын 13-ны 09:30-12:00 цагт.

Хаана: Монгол улсын их сургуулийн Төв номын сангийн 502 тоот.

Зохион байгуулагч: Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Ухаалаг засаг төслийн Төсөл  хэрэгжүүлэх нэгж.

Хамтран зохион байгуулагч: Монгол улсын их сургууль, Хэрэглээний шинжлэх ухааны инженерчлэлийн сургууль.

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Эрүүл шүд-Эрүүл хүүхэд хөтөлбөрт 57838 хүүхэд хамрагдаад байна6 цаг 37 минутын өмнөМаргааш зургаан дүүрэгт цахилгаан хязгаарлана7 сар 17. 17:00Ким Жон Унд хуягласан хоёр “Мерседес” автомашин худалдан авчээ7 сар 17. 16:55Бразилийн цагдаа нар хуурамч Ferrari, Lamborghini-ийн үйлдвэрийг хаалаа7 сар 17. 16:50Өөрийгөө хөгжүүлэхэд тань туслах “МОНГОЛ ПОДКАСТУУД“7 сар 17. 16:45Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг хуралдлаа7 сар 17. 16:40ОХУ: Ус таслах үеэр халуун усны газруудыг үнэ төлбөргүй болгох санал гаргажээ7 сар 17. 16:40НЭМҮТ: “Тэмбүүг устгая” аян үргэлжилж байна7 сар 17. 16:37Та биднийг хэзээ нэг цагт алж болох киноны 10н буруу ойлголт7 сар 17. 16:30ОХУ: “Түргэний машин”-д саад болвол жолооны эрхийг хасна7 сар 17. 16:25Сошиал од Молдир Мекенбаева маргааш Монголд ирнэ7 сар 17. 16:20К.Кардашиан, К.Вест нар хүүхдүүдээ танилцуулав7 сар 17. 16:15Тоть шувуу бол төрмөл авьяастай амьтан...7 сар 17. 16:10Автомашины хачирхалтай ослууд7 сар 17. 16:05Эко дүүрэгт хаман хот тарвасны хүлэмж бэлэглэлээ7 сар 17. 16:02Хамгийн тачаангуй цусны бүлгийг тогтоожээ7 сар 17. 16:00Израиль: 9000 жилийн настай эртний хотын туурь олджээ7 сар 17. 15:55Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн албан хаагчид нийгмийн хариуцлагын хүрээнд “Халуун сэтгэл” хандивын аяныг зохион байгууллаа7 сар 17. 15:52Сэлэнгэ аймгийн долоон газар нутагт түймэр гарчээ7 сар 17. 15:50ТАНИЛЦ: Гадаадад тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцах шинэчилсэн мэдээлэл7 сар 17. 15:40“Төв номын сан” гурван сая гаруй номтой7 сар 17. 15:30Улс орны харах нүд, сонсох чих болсон “Эрүүгийн цагдаагийн алба“-ны 85 жилийн ой тохиож байна7 сар 17. 15:26Европын хамгийн том алмаз Архангельск мужаас олджээ7 сар 17. 15:25Лорд Кейнс ОУВС-д зочилсон нь7 сар 17. 15:20Урсула фон дер Ляйен Евро комиссын тэргүүнээр сонгогдлоо7 сар 17. 15:10"Эмээлт" зах дээр хонины нэхий үнэгүй, өлөн 2700 төгрөгийн үнэтэй байна7 сар 17. 15:05Гоо сайхны мэс засал аминд нь хүрчээ7 сар 17. 15:00Япончуудын хооллох соёлтой холбоотой 15 зөвлөмж7 сар 17. 14:50Кристин Лагард Олон улсын валютын сангийн захирлын суудлаа өгөх хүсэлт гаргажээ7 сар 17. 14:45“Google”-ийг Хятадтай холбоотой эсэхийг шалгана7 сар 17. 14:40
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.