2018 оны 11-р сарын 6
18 цаг 23 минут

"Хүрээлэн" төсөл "Говийн таван гайхамшиг" нэвтрүүлгээр говийн бүсийн сайхныг мэдрүүлнэ

"Хүрээлэн" амьд ертөнц цуврал нэвтрүүлэг үзэгчдийн хүртээл болсоор таван жилийн хугацааг үджээ. Энэ хугацаанд 150 мянган километр газар аялж, 138 хөхтөн амьтдын 70 шахам зүйл, 500 орчим жигүүртэн шувуудын 230 зүйлийг хамруулан 80 гаруй нэврүүлгийн дугаар бэлтгэн хүргээд байгаа аж. Тэд таван жилийн ойг угтаж “Энержи Ресурс” компанитай хамтран “Говийн таван гайхамшиг” төслийг хэрэгжүүлж, контент бүтээж үзэгчдийн сонорийг мялаахаар төлөвлөжээ.

Уг контентоороо зөвхөн говийн бүс нутагт амьдардаг хөхтөн амьтад, нүүдлэн дамжин өнгөрдөг болон байран байдаг жигүүртэн шувууд, хүн чулуун хөшөө дурсгал,  түүх дурсгал архиологийн олдворууд, өвс ургамал, ус зэргийг танин мэдүүлэхийг зорилгоо болгон ажиллах юм.

 Мөн нэг онцлог нь илүү хүртээмжтэй, сонирхолтой болгохын тулд уран бүтээлч залуусыг хөтлөгчөөр урьж оролцуулж байгаа аж. Нэвтрүүлгийг “Никитон” хамтлагийн ахлагч УГЗ Б.Батчулуун, шог зураач СГЗ, С.Цогтбаяр, уулчин МУГТ Б.Гангаамаа, зохиолч, яруу найрагч СГЗ Г.Аюурзана, жүжигчин продюсер СТА Т.Бархүү  зэрэг таван өөр салбарын таван тод төлөөлөгч хөтлөх юм байна.

Говийн бүс нутаг нь геологийн төрөл зүйлийн хувьд баялаг,  маш сонирхолтой, цаг уурын хувьд онцлогтой, байгалийн үзэсгэлэнт тогтоцтой газар юм. Иргэд тэр бүр говийн сайхныг мэддэггүй. Зөвхөн их халуун, элстэй газар мэт ойлголттой байдаг тул говийн гайхамшгийг уг контентоороо таниулж, өөрчлөлт хийхийг зорьж байгаагаа Хүрээлэн төслийн хамт олон мэдэгдлээ.

"Хүрээлэн" амьд ертөнцийн цуврал нэвтрүүлгийн Ерөнхий продюсер М.Буянбадрах

Шог зураач СГЗ, С.Цогтбаяр “Хүрээлэн төслийг үзэгчийн хувьд үзэх их дуртай. Амжилттай яваа төслийн нэг. Өөрөө орлцох болсондоо баяртай байна. Айлаас эрэхээр авдраа уудал гэдэг шиг бид дэлхийн гайхамшгуудыг их биширч гадагшаа их аялдаг. Гэтэл эх орныхоо үнэтэй цэнэтэй зүйлсийг тэр бүр мэддэггүй. Энэ төслөөр тэр бүгдийг харуулж, эх орноо хайрлах сэтгэлгээнд нөлөөлөх ач холбогдолтой гэж харж байна. Монголын археологийн дурсгалт газар хадны сүг зургууд говьд их байдаг. Тиймээс надад хадны сүг зураг, дурсгалт газрын хэсэг тохирох байх.”

Уулчин МУГТ, Б.Гангаамаа “Би дандаа уулын нэр мэддэг. Амьтны нэр мэддэггүй юм билээ. Дэлхийн гайхамшигуудаас дутахааргүй гайхамшиг манайд байдаг. Дээрээс нь байгаль хамгаалах үйлсэд нэгдэж хамтарч байгаад маш их баярлаж энэ саналыг хүлээж авсан. Энэ төсөл Mongolian national geography  болж чадах төсөл гэж харж байгаа.  Би жижиг амьтан, шавьжнаас  их айдаг учир томхон биетэй янгир, ирвэс зэрэг амьтад таарч байх шиг байна. Чаддаг зүйлээ харуулж,  уул хадруу авирч гоё гоё зураглалуудыг хичээн харуулах болно.”

Яруу найрагч СГЗ, Г.Аюурзана “Хүрээлэн” төсөл залуу үедээ гоо зүйн хүмүүжил олгох нэвтрүүлэг байдаг. Тиймээс ч сэтгүүл зүйн дээд шагнал авсан байдаг. Тиймээс говийн таван гайхамшиг төсөл бол хүлээж авахгүй байхын аргагүй сайхан төсөл байсан. Энэ бол жаргаж хийх ажил юм. Жаргаж хийсэн ажлаас хүн амжилт олдог. Уран бүтээлчид маань уран бүтээлийн олз омог ихтэй ирэх байх гэж бодож байгаа"

“Никитон” хамтлагийн ахлагч Б.Батчулуун "Би нохой тэжээдэг.  Чоно, бар, шилүүс  тэжээж үзэх юмсан гэсэн бодол орж ирдэг. Хээрээр явж, аялах дуртай.  Би сүүлийн таван жил зурагт үзээгүй. Тиймээс энэ нэвтрүүлгийн талаар үнэндээ мэдэхгүй. Амьтдыг алж хядаад байдаг хүмүүст энэ нэвтрүүлэг ойлголт өгөх байх"

Жүжигчин СТА, Т.Бархүү "Энэ нэвтрүүлгийг надаар дамжуулж залуучууд маань говийн сайхныг мэдээсэй ойлголтыг аваасай гэсэн үүднээс оролцож байна. “Хүрээлэн” төслийн нэвтрүүлгийг үзэж байхад  хоёр хөтлөгч гэр орноо мартчихсан байдаг. Айж байгаа айдас маань говьд очих биш ар гэрээ маань намайг байхгүйд гайгүй байж байгаасай гэж бодож байна. Говьд очоод би мазаалай, ирвэсийг амьдаар нь харах юмсан гэсэн хүсэлтэй байна" гэлээ. 

Х.Соёл-Эрдэнэ

 

5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

183.177.98.34Монгол хүн амны билэгтэй   • 2018, 11 сарын 7. 10 цаг 30 минут

Сайхан зүйлүүдийн санаачлага гарсаар байгаад баяртай байна.

139.5.216.145Зочин   • 2018, 11 сарын 7. 3 цаг 10 минут

naad energy resource ouy tolgoi chin naad gaihamshigiig chin baihgui bolgoj bga shuu, ard tumen anhaarna biz

122.201.24.183Зочин   • 2018, 11 сарын 7. 0 цаг 53 минут

Батчулуун 5 жил зурагт үзээгүй гэнэ үү? Энэ одоо бас гэртээ зурагтгүй Нямдоржийн дүү юмуу хаашаа юм. Худлаа шаахаа больмоор юмаа

66.181.160.63зочин   • 2018, 11 сарын 6. 22 цаг 02 минут

Уг нь ч сонирхолтой сайхан нэвтрүүлэг. Даанч "Говийн 6 гайхамшиг" гэж байдгийн алийг нь хасах гэж байгаа юм бол оо. Мазаалай, хулан, тахь, хар сүүлт зээр, бөхөн, хавтгай гэж байдаг юм даа.

139.5.219.106ариун   • 2018, 11 сарын 6. 18 цаг 26 минут

ёстой гоё нэвтрүүлэг шүү

Шинэ мэдээ

Урам зоригоор дүүрэн байх АРВАН ХОЁР арга10 сар 20. 14:00Метроны тасалбарын үнийн өсөлтийг эсэргүүцэгчид онц байдал зарлахад хүргэв10 сар 20. 13:45Дональд Трампын захиаг Туркийн ерөнхийлөгч хогийн саванд хаяжээ10 сар 20. 13:30Эрүүл, эрч хүчтэй амьдрах энгийн 7 хэвшил10 сар 20. 13:15Смартфоны гэрэл хөгшрөлтийг түргэсгэдэг гэнэ10 сар 20. 13:00Дэлхийн хамгийн урт буюу 19 цагийн нислэг Нью-Йорк хотоос хөөрнө10 сар 20. 12:45Олимпын аварга,уран гулгагч төлгөч эмэгтэйд 2 сая рубль төлжээ10 сар 20. 12:30БНСУ: Тэтгэврийн даатгалын шимтгэл буцаан авах эрх нь үүссэн 350 иргэний нэрсийн жагсаалт10 сар 20. 12:15Роналдо Сери А лигт хамгийн цөөн тоглолтод 25 гоол оруулсан 5 дахь хөлбөмбөгч боллоо10 сар 20. 12:05Амархан хийгээд амттай тураах дэглэм10 сар 20. 12:00"Барселона" хожиж, "Реал Мадрид" хожигдлоо10 сар 20. 11:46НӨАТ-ын сугалааны азтанууд өнөөдөр тодорно10 сар 20. 11:45Нийслэлийн 380 жилийн ойд зориулсан бүх нийтийн гүйлт, дугуйн уралдаан боллоо10 сар 20. 11:30Өнөөдрийн зурхай10 сар 20. 11:15FATF Монгол, Исланд, Зимбабвийн эсрэг ямар ч санхүүгийн хориг тавихгүй гэж мэдэгджээ10 сар 20. 11:07Цаг агаарын мэдээ10 сар 20. 11:00Автобус тоормосгүй болсон учраас осол гарсан хэмээн мэдүүлжээ10 сар 19. 20:23Дуучин Нарагийн экс нөхөр Батцацрал дахин нэг хүний амьдралыг бусниулжээ10 сар 19. 19:19Зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна10 сар 19. 17:57Дулааны цахилгаан станцуудын шүүлтүүрийн ашиглалтын хугацаа дуусч байна10 сар 19. 17:52АНУ Европоос импортлодог зарим төрлийн бараанд нэмэлт татвар тогтоолоо10 сар 19. 15:00Түүхэнд анх удаа эмэгтэйчүүдийн баг задгай сансарт ажиллалаа10 сар 19. 14:55Ор сураггүй болсон нуурын эрдэмтэд тайлж чадсангүй10 сар 19. 14:50Ургац хураалт 83,9 хувьтай10 сар 19. 14:45Хэрэв 20-иод наснаас эхлэн таргалбал эрт нас барна10 сар 19. 14:40Нэг бүсгүйд дурласан эхнэр нөхөр хоёр10 сар 19. 14:35НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно10 сар 19. 14:30Гэрийн нөхцөлд шүдний өнгөө сэргээх 8 алхам10 сар 19. 14:30Японы эзэнт гүрний ирээдүйн хувь заяа 13 настай хүүгийн мөрөн дээр10 сар 19. 14:25Ханхүүтэй гэрлэсэн орчин үеийн "Үнсгэлжин"-үүд10 сар 19. 14:20
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.