11-р сарын 7
17 цаг 42 минут

Сурвалжлага: Аутизмтай хүүхдүүд эцэг эхийн хайраар дутдаггүй ч та бидний хайраар дутагддаг

         “Бурхнаас өгсөн дундуурхан тавиландаа
          Бууж өгөлгүй, тэмцэж яваа
          Сэтгэлдээ нартай бяцхан багачуудад минь
          Уужим хорвоог сөхрөлгүй туулах
          Урам зоригийг сэтгэлээсээ хайрласан
         Ухаант хүмүүстээ баярлалаа” гэх үгээр өнөөдрийн сурвалжлагаа эхлүүлье гэж бодлоо. Учир юу вэ гэвэл, бид энэ удаад Аутизмтай буюу оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийн ертөнцөөр аялсан юм.

Тодруулбал, Монголын тусгай олимпийн хорооны эрүүл мэндийн төслөөс оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийг нийгэмшүүлж, эрүүл амьдрах зөв дадалыг бий болгоно, нийгмийн харилцаанд идэвхтэй оролцдог болгох зорилгоор олон ажил зохион байгуулдагын нэг болох Эрүүл мэндийг дэмжих хамтарсан фитнес хөтөлбөрийн хаалтын арга хэмжээнд дээр очиж сурвалжлага хийх боломж олдсон юм.

Тус арга хэмжээн дээр очоод хамгийн түрүүнд төрсөн сэтгэгдэл бол тэд эцэг эхийн хайраар дутдаггүй ч та бидний хайраар дутагддаг, бусад хүмүүс өөрсдийг нь хараад гайхаж, цочирдолгүйгээр чин сэтгэлээсээ харьцаж, инээмсэглэн угтдаг сайхан нийгмийг мөрөөддөг юм байна гэх бодол байлаа.

Мөн тэд спортоор хичээллэх маш их дуртай, долоо хоног болгоны бүтэн сайн өдрийг тэсэн ядан хүлээж хамтарсан фитнес хөтөлбөртэй хамрагддаг гэдгийг эцэг эхчүүд нь онцлоод сайн дурынхан болон Монголын тусгай олимпийн хорооныхондоо баярлаж байгаагаа илэрхийлж байсан юм.

Харин Монголын тусгай олимпийн хорооны Эрүүл мэндийн төслийн захирал Г.Жавзандулам "Өнөөдөр хүүхдүүдээ хараад би маш их баяртай байна. Төсөлд анх ирэхдээ ямар байсан гурван сарын дотор хэрхэн өөрчлөгдсөнийг мэдрэх нь маш сайхан байна. Хэн, хэн ямар амжилттай байсан, ямар үр дүн гарснаа бид бэлхнээ мэдэж байгаа учир өнөөдөр тэр тухай ярихгүй. Харин яагаад хийх болсноо хэлэх учиртай байх. Оюуны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан спортын хөтөлбөр төсөл огт байгаагүй. Тэдэнд байнгын хөдөлгөөн, дасгал сургууль хийх орчин, хамт олон дутагдаж байдгийг мэдэрсэн учир төслөө эхлүүлсэн. Ням гариг та бидний хүүхдүүдийн тэсэн ядан хүлээдэг өдөр болсон гэдэг үгийг би олон хүнээс сонссон. Энэ үг л бидний ажлын үзүүлэлт. Мөн нэг ч төгрөгийн цалин авахгүйгээр, сайхан сэтгэл гарган хүүхдүүдэд маань тусласан, дэмжин ажилласан сайн дурын залуучууддаа маш их баярлалаа гэж хэлмээр байна" хэмээн сэтгэл догдлон ярьж байсан юм.

Харин дараа нь бид хамтарсан фитнес хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдийн төлөөлөл болгож Б.Амарболдын ээж М.Батжаргалтай уулзсан юм. Тэрбээр “Манай хүүхэд 14 настай энэ хөтөлбөрийн 11 долоо хоногийн арга хэмжээнд бүгдэд нь хамрагдсан. Хөтөлбөрт хамрагдаад танин мэдэхүйн мэдлэг нь тэлж, үгийн баялаг, хөдөлгөөн нь сайжирсан. Мөн эрүүл мэнддээ ч гэсэн маш зөв хандлагуудыг бий болгосон. Тодруулбал, манай хүүхэд ус бараг уудаггүй, ихэвчлэн ундаа уудаг байсан бол төслийн захирал Г.Жавзандуламын хэлсэн “Хүүхдүүдээ өдөр болгон дор хаяж гурван аяга ус ууж байгаарай” гэдэг үгийг сонсоод, маш сайн хэрэгжүүлж байгаа. Энэ мэтчилэн маш их өөрчлөлт, ахиц дэвшил гарсан учраас баяртай байна” гэдгээ онцолж байсан юм.

Хамтарсан фитнесс хөтөлбөрийн сайн дурынхны багийн гишүүн Б.Намуунзултай уулзаж зарим зүйлийг тодрууллаа.

 

-Яагаад эдгээр хүүхдүүдэд туслаж, хамтарч ажиллахаар болсон бэ. Хамтарч ажиллаад хэчнээн хугацаа өнгөрч байна?

-Би анх тусгай олимпийн хорооны сайн дурын ажилтнаар ажилладаг байсан. Тэгээд ийм хөтөлбөр хэрэгжих гэж байгааг сонсоод ажиллахаар шийдсэн. Учир нь би эдгээр хүүхдүүдэд бидэн шиг энгийн хүүхдүүдийн тусламж дэмжлэг ямар их хэрэгтэй чухал байдгийг мэднэ. Тиймээс долоо хоногийн ганцхан өдрийг энэ хүүхдүүдэд зориулаад цагийг хамт өнгөрөөж, сэтгэлийн дэм өгье гэж бодсон.  

-Яг ажиллаад үзэхэд ямар байна. Сэтгэгдэлээсээ хуваалцахгүй юу?

-Тэд нарыг өөрсдөөсөө ялгаатай гэдгийг мэдрүүлэхгүйгээр чөлөөтэй харьцаад хамт цагийг өнгөрүүлэх л хамгийн гоё байдаг. Учир нь энэ хүүхдүүд маш их сэтгэлээрэй цагаахан хүүхдүүд байдаг. Тэр ч утгаараа бидэн дээр ирээд ярихад нь, тоглоход нь, асуухад нь сайн сонсогч,  сайн хамтрагч нь байж, хүүхэд бүрийг баярлуулахыг хичээдэг. Ер нь бол хамгийн сайхан мэдрэмж шүү дээ.

Төсөлд хамрагдсан хүүхдүүдийн чадан яадан хэлж байгаа “гоё байсан, зөндөө их зүйл сурсан, багш нартаа баярлалаа” гэх үгнүүднээс асар их хичээл зүтгэл, чин сэтгэл, хүсэл тэмүүлэл мэдрэгдэж байсныг нуух юун.

Эцэст нь, Нийгэм бүхлээрээ тодорхой хэмжээний ойлголттой байвал аутизмтай хүүхдэд ч, ар гэрт нь тустай гэдгийг онцолж хэлмээр байна. Учир нь, нийгэмд эл эмгэгийн тухай мэдээлэл маш дулимаг байгаа учраас аутизмтай хүүхэдтэй таарахдаа үргэлж буруу талаас нь бодож, эцэг эхийг нь хүүхдээ буруу хүмүүжүүллээ хэмээн чичилдэг байна. Энэ нь хүүхдэд болон эцэг, эхчүүдэд маш их дарамт болдог аж. Тиймээс нийгэм эл эмгэгийн талаар мэдээлэлтэй болж, хэрвээ ийм эмгэгтэй хүүхэдтэй эцэг, эхтэй таарсан бол тэднийг ойлгож, тусалж байхыг уриалж байна.       

  

 

 Т.Гэрэл

 

 

 

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

2.134.103.146Зочин   • 2018, 11 сарын 7. 22 цаг 55 минут

Аутизмтай хуухдийг оюуны бэрхшээлтэй гэх нь буруу! Сэтгэхуйн онцлогтой л хуухдууд.

Шинэ мэдээ

ШУУРХАЙ: “Тэди” төвд үл мэдэгдэх хий алдагджээ7 цаг 32 минутын өмнөОманы буланд болсон халдлагуудыг мөрдөн шалгахыг уриалжээ9 цаг 19 минутын өмнөБ.Жонсон "BBC" сувгийн мэтгэлцээнд оpолцоно9 цаг 24 минутын өмнөАянга гэж юу вэ9 цаг 29 минутын өмнөКПОП: Нитизүүд "Цусгүй алуурчин" Хан Со Хиг Astro хамтлагийн гишүүн ЫнВүгаас хол байхыг шаарджээ9 цаг 34 минутын өмнөУутат имж айлд хүндрэв9 цаг 39 минутын өмнөNBA-гийн хамгийн нууцлаг супер од Кавай Леонард9 цаг 44 минутын өмнөХятадад 100 сая орчим жилийн настай үлэг гүрвэлийн мөр олджээ9 цаг 49 минутын өмнөТрампын рейтингийн талаар ам нээсэн ажилтнууд халагдана9 цаг 54 минутын өмнөСексийн “зуд” Японыг нөмөрч байна9 цаг 59 минутын өмнөШинээр мэндэлсэн эрэгтэй хүүхдэд Ананд, эмэгтэй хүүхдэдээ Сондор гэсэн нэрийг хамгийн их өгчээ6 сар 17. 17:15Синди Кроуфорд “тайчихынхаа” өмнө Виагра уудаг6 сар 17. 17:10Хачигнаас хэрхэн биеэ хамгаалах вэ6 сар 17. 17:05“Хуулиа хэрэгжүүлээгүйгээс сүүлийн нэг жилд аргаль, угалз 60-80 толгойгоор хорогдож байна”6 сар 17. 17:00“С-400”-гийн асуудлаар АНУ-ын шаардлагыг хүлээж авахгүй гэжээ6 сар 17. 16:55Фото: Алс зэлүүд нутгийн оршин суугчдын дүр төрх6 сар 17. 16:50Голаны өндөрлөг дэх тосгоныг Д.Трампын нэрээр нэрлэжээ6 сар 17. 16:45Ш.Баатар: Аяга угаах ариун буянтай ажил6 сар 17. 16:40Д.Сэржбүдээ: Хийн халаагуураар агаарын бохирдлыг арилгана6 сар 17. 16:35Сиднейн кино наадмын шилдгээр “Шимэгч” кино шалгарчээ6 сар 17. 16:35Оросын багийн Евро-2020-д магадлал дээшиллээ6 сар 17. 16:30Мексикт бичиг баримтгүй 800 орчим цагаачийг баривчилжээ6 сар 17. 16:25“Эдийн засгийн форум-2019”-ийг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа6 сар 17. 16:24“Ромео Жульетта”-гийн найруулагч Франко Дзеффирелли таалал төгсжээ6 сар 17. 16:20Зон олны намын дүрмийн өөрчлөлтийг бүртгэлээ6 сар 17. 16:18Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №80 The Kinks, ‘You Really Got Me’6 сар 17. 16:15Тэжээвэр нохой бамбаруушаа дагуулсан эвштэй “тулалджээ”6 сар 17. 16:10Эрүүл мэндийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна6 сар 17. 16:09О.Башир төрийн эргэлтээс хойш олны өмнө анх удаа харагджээ6 сар 17. 16:05Таны заавал мэдэх ёстой 8 фэйсбүүк тохиргоо6 сар 17. 16:00
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.