11-р сарын 7
16 цаг 41 минут

БХБ-ын сайд цэвэрлэх байгууламжийн нээлтэд оролцлоо

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан  лагийг дахин боловсруулан метан хий гаргаж үйлдвэрлэлийн дулаанд ашиглах шинэ дэвшилтэт технологи бүхий ус хангамж, ариутгах татуургын барилга байгууламж болох Буянт-Ухаа орон сууцны хорооллын 20000 м3/хоног хүчин чадалтай бохир ус цэвэрлэх байгууламжийн нээлтийн үйл ажиллагаа 2018.11.06-ны өдөр зохион байгуулагдаж байна.

Тус төсөл арга хэмжээ нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Барилга, хот байгуулалтын яамны “Дэд бүтэц” төслийн хүрээнд хэрэгжсэн бөгөөд ажлын гүйцэтгэгчээр “Эйч Эн Си” ХХК нийт 33 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр барьсан бүтээн байгуулалтын ажил юм.

Улаанбаатар хотын Баруун Өмнөд хэсэг буюу Яармаг, Нисэхийн орон сууцны хуучин, шинэ хорооллын 160 мянган айл өрх, аж ахуйн нэгж объектуудын бохир усыг цэвэрлэн татан зайлуулах хүчин чадалтай барилга байгууламж юм.

Хуучин ашиглаж байсан Нисэхийн цэвэрлэх байгууламжид хоногт 2500-2800м3 бохир усыг хүлээн авч байгаа нь байгууламжийн хүчин чадлаас хэтэрсэн, бохир усыг цэвэрлэж чадахгүй байдалд хүрсэн.

Ашиглагч байгууллага болох Ус сувгийн удирдах газартай хамтран хуучин цэвэрлэх байгууламжид хүлээн авдаг бохирыг шинэ цэвэрлэх байгууламжид шилжүүлэн найдвартай ажиллагааг ханган ажиллаж байна.    

Өдөрт 20000м3 ус цэвэрлэх хүчин чадалтай энэхүү байгууламж нь шат дамжлагийн хувьд 11 төрлийн нийт 14 барилгаас бүрдэх бөгөөд энэ нь 7 давхар шүүлтүүртэй. Шүүгдэж гарсан усыг техникийн хэрэгцээнд ашиглах, мөн лагийг дулааны аргаар боловсруулж био хий гаргаж авах ба түүнийгээ цэвэрлэх байгууламжийн дотоодын дулааны хэрэгцээг хангах, боловсруулж усгүйжүүлсэн лагийг хөрс бордох, газар тариаланд хэрэглэх боломжтой. Лагийг бүрэн боловсруулсан тул түүнийг ашиглахад эрүүл ахуйн хувьд аюулгүй байх юм.

Бүрэн автомат ажиллагаатай ба бохир усыг химийн арга, хэт ягаан туяа ашиглан халдваргүйжүүлэн 98 хувь цэвэрлэнэ. Дэлхийд инженерийн байгууламжаараа өндөрт тооцогддог технологиор баригдсан.

Уг цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэр Туул голын усны чанарыг хамгаалах,  бохир усыг зохих түвшинд хүртэл цэвэрлэснээр усны бохирдол багасч оршин суугчдын эрүүл мэндийн байдал сайжрах гээд олон талын ач холбогдолтой юм.

Мөн нийслэлийн баруун өмнөд хэсэгт хот төлөвлөлт, барилгажилт, бүтээн байгуулалтын ажил өргөжин шинэ суурьшлын бүс нэмэгдэх, хот тэлэх бололцоо нэгээр нэмэгдэж байна.

 Ингээд БХБ-ын сайд Х.Баделханы хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ажил болох “Улаанбаатар хотод хоногт 20,000 метр куб бохир ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийг шинээр барьж ашиглалтад оруулах” ажлыг Бүгд Найрамдах Турк Улсын “Эйч Эн Си” ХХК гүйцэтгэж, төсөл арга хэмжээ ашиглалтад орж байна.

Шинэ Засгийн газар байгуулагдан 1 жилийн хугацаанд нийгэм эдийн засагт үр нөлөөтэй бүтээн байгуулалтын ажлуудыг хийж гүйцэтгэн дууссаны нэг бүтээн байгуулалт бол уг цэвэрлэх байгууламж юм.

Улаанбаатар хотын Баруун Өмнөд хэсэг буюу Яармаг, Нисэхийн орон сууцны хуучин, шинэ хорооллын 160 мянган айл өрх, аж ахуйн нэгж объектуудын бохир усыг цэвэрлэн татан зайлуулах хүчин чадалтай барилга байгууламж бий болж байна.

Манай улс анх удаагаа лагийг дахин боловсруулж метан хий гарган үйлдвэрлэлийн дулаанд ашиглах шинэ дэвшилтэт технологи бүхий битүү байгууламжтай цэвэрлэх байгууламж бий болсноор байгаль орчинд ээлтэй шинэ дэвшилтэт технологи нэвтэрч байна.

Өдөрт 20000м3 ус цэвэрлэх хүчин чадалтай энэхүү байгууламж нь шат дамжлагийн хувьд 11 төрлийн нийт 14 барилгаас бүрдэх бөгөөд энэ нь 7 давхар шүүлтүүртэй. Шүүгдэж гарсан усыг техникийн хэрэгцээнд ашиглах, мөн лагийг дулааны аргаар боловсруулж био хий гаргаж авах ба түүнийгээ цэвэрлэх байгууламжийн дотоодын дулааны хэрэгцээг хангах, боловсруулж усгүйжүүлсэн лагийг хөрс бордох, газар тариаланд хэрэглэх боломжтой. Лагийг бүрэн боловсруулсан тул түүнийг ашиглахад эрүүл ахуйн хувьд аюулгүй байх юм.

Уг цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор нийслэлийн баруун өмнөд хэсэгт хот төлөвлөлт, барилгажилт, бүтээн байгуулалтын ажил өргөжин шинэ суурьшлын бүс нэмэгдэн хот тэлэх бололцоо нэгээр нэмэгдэж байна.

Тус нээлтэд ирсэн хүндэт зочид та бүхэнд талархаж, цаашдын ажилд амжилт хүсье.

 УИХ-ЫН ГИШҮҮН, ЗГ-ЫН ГИШҮҮН,

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД                        Х.БАДЕЛХАН

5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

94.134.88.102Зочин   • 2018, 11 сарын 8. 0 цаг 34 минут

heregui olon töslöös ene met heregteig ehleed hiihsen...mön Tuul,Tereljiin goliin ehuudiig modjuulaad hamgaaltiig saijiruulahgui bol usguideh ni shuu

202.9.43.243Зочин   • 2018, 11 сарын 8. 0 цаг 30 минут

ene hun owoo yum hiij bnuu daa

66.181.191.149Зочин   • 2018, 11 сарын 7. 18 цаг 54 минут

Толгойгоороо хариуцуаж байгаа хүн шүү дээ , хичээхгүй бол хүрэл сэлмээр тас цавчуулхаар амлалт авсан байгаа .

203.91.119.142Зочин   • 2018, 11 сарын 7. 19 цаг 48 минут

Сэлэм энтэр ч гэх шиг хачин юм бичдэг зивда вэ

66.181.170.229Tsogt   • 2018, 11 сарын 7. 16 цаг 53 минут

БАЯР ХҮРГЭЖ АМЖИЛТ ХҮСЪЕ.

Шинэ мэдээ

Х.Эрдэнэбаатар:Жюү жицүгийн УАШТ-д түрүүлсэн тамирчид Азийн АШТ-д оролцох эрхээ авна25 минут 8 секундын өмнөОрон орны нийгмийн халамж буюу аль улсад ядуусын амьдрал илүү тааламжтай вэ1 цаг 26 минутын өмнөВенесуэлийн парламент түр Засгийн газар байгуулах хуулийн төслийг хэлэлцэж эхэлжээ1 цаг 31 минутын өмнөСаятнууд Их Британийг орхиж эхэлжээ1 цаг 36 минутын өмнөрюкийн самрыг цөмж идээд буруудах шахлаа1 цаг 41 минутын өмнөБүх цаг үеийн шилдэг 500 дуу: №457 Chubby Checker, ‘The Twist’1 цаг 46 минутын өмнөТаньд хэрэгтэй 10 ашигтай зөвлөгөөг хүргэж байна1 цаг 51 минутын өмнөМүн Жэ Инийг дэмжигчдийн тоо буурчээ1 цаг 56 минутын өмнө“Microsoft” компани Сиэтл хотод орон сууц барихад 500 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ2 цаг 1 минутын өмнөТоп Э.Сэлэнгийн эршүүд имиж2 цаг 6 минутын өмнөМонгол хөгжимчин залуу цохивор хөгжмийн их наадамд түрүүлэв2 цаг 11 минутын өмнөМонгол Улсын иргэд визгүй зорчих орнууд2 цаг 16 минутын өмнөӨнөөдөр чинь яасан сайхан өдөр вэ гэж хашгирмаар…2 цаг 21 минутын өмнөБуузаа хэрхэн хөлдөөх вэ2 цаг 26 минутын өмнөЦас бага орсны улмаас өвөлжилт хүндэрч, цаатан иргэд оторт гарчээ2 цаг 31 минутын өмнөХамгийн их хүлээлт үүсгэж буй 10 кино2 цаг 36 минутын өмнөКанадын амьдрал: Ажилтны соёл ба сахилга бат2 цаг 41 минутын өмнөХүүхэд төрүүлснийхээ дараа маш хурдан галбиржсан одод2 цаг 46 минутын өмнөЕвфрат мөрний гүүрнүүдийг сэргээн босгохыг уриалжээ2 цаг 51 минутын өмнөХүүхэд халуурах аюултай юу2 цаг 56 минутын өмнөӨнөөдрөөс нутгийн ихэнх хэсгээр бага зэрэг хүйтэрнэ3 цаг 1 минутын өмнөДэлхийн чансааг тэргүүлэгч Марк Сэлби хожигдлоо3 цаг 6 минутын өмнөАминдэм дутагдахад дараах өөрчлөлт гардаг байна3 цаг 11 минутын өмнөД.Трамп ирэх сарын сүүлчээр Ким Жөн Унтай уулзахаар төлөвлөж байна3 цаг 16 минутын өмнөАгуу орчлонд өчүүхэн бүү амьдар!3 цаг 21 минутын өмнөГитлерийн бэлгийн амьдралын зарим нууцаас3 цаг 26 минутын өмнөБиеийг залуужуулж, эрч хүч өгөх шилдэг 8 дасгал3 цаг 31 минутын өмнөОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзахаар төлөвлөсөн гэж Эрдоган мэдэгдэв3 цаг 36 минутын өмнөЦАГААН САР: Хэвийн боов, буузны үнэ ханшийн талаарх мэдээлэл3 цаг 41 минутын өмнөСонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвд хүүхдийн тасгийг нэмэлтээр ажиллуулж эхэллээ3 цаг 46 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.