11-р сарын 8
9 цаг 30 минут

Ой зургаахан сартай ихэр зүрхэнд амьдрал бэлэглэцгээе

Нарт ертөнцөд эрдэнэт хүний биеийг олж төрөхийг сая ширхэг арвайг агаарт цацахад ганц нь л зүүний үзүүрт тогтохтой адилтган зүйрлэдэг. Азаар олж авсан энэ их хувь заяаныхаа эзэн байх, өөрөө өөрийнхөө амьдралын гол дүр болж явах эсэх нь тухайн хүнээс л шалтгаалдаг. Тэдэн дунд нэг эсээс хоёр, гурваараа ихэрлэн төрсөн ховор хувь заяа олон. Тэр дундаа эрэгтэй, эмэгтэй ихэрлэн гэдэг бүр сайхан хувь тохиол гэдэг. Ийм л ховорхон тохиолоор төрсөн хоёр ихэр хүү, охин хоёр маань хүндээр өвдөж, ээж, аав, элэг нэгт монголчуудаа эмзэглүүлээд байна.

Тодруулбал,  өдгөө нэг ой зургаахан сартай Б.Амирлан, Б.Анирлан гэх эрэгтэй, эмэгтэй хоёр  маань хүнд өвчин тусаж элэг нэгт Монгол ахан дүүсээсээ тусламж хүсч байгаа юм байна.

Энэ талаар ихэрүүдийн аав Г.Батбаяраас тодрууллаа.

-Ихрүүдийн биеийн байдал одоо ямар байгаа вэ. Эмчилгээ хийлгэж байгаа юу?

-Охин маань Бээжин рүү явж 10-14 хоног эмчилгээ хийлгээд буцаж ирдэг. Эмчилгээ хийлгэсний дараахан гайгүй болоод удахгүй дахиад зүрх нь өвдөөд эхэлдэг. Тэгэхээр нь дахиад Бээжин яваад өдрийн 1300 юаны эмчилгээ хийлгэдэг.

-Онош нь яг юу юм бэ?

-2018 оны 5-р сараас эхлэн зүрхний томролт болон зүрхний төрөлхийн эмгэг оноштойгоор эмчлүүлж байгаа.

-Хүү нь бас өвдсөн гэж байсан?

-Гэнэт өндөр халуураад аймгийн эмнэлэгт үзүүлсэн чинь урьдчилсан байдлаар цусны хавдар гэж оношлогдсон. Тэгээд л ихэрүүд нэгнээ дагадаг гэсэн гэж бодогдоод л дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг шиг л юм болсон. Тэгээд хотод ирээд үзүүлсэн чинь хавдар биш цус багадалт монголдоо эмчлүүлэх боломжтой гэсэн.

 -Танай хоёр одоо хэдэн настай юм бэ?

-Ой таван сартай. 

-Охиныхон эмчилгээний зардал хэдэн төгрөг болно гэсэн бэ?

-Анх Монгол улсад эмчлэх боломжгүй гэсэн хариу авсан учир гадаадын олон улсад эмчлүүлэх хүсэлтээ явуулж эхэлсэн. Үүний дагуу  Солонгос улсын хүүхдийн нэгдсэн эмнэлгээс хариу ирсэн бөгөөд өвчнийг эмчлэхэд 33,100 ам.долларын өртөгтэй болно гэсэн.

-Энэ нь Монгол мөнгөөр хэдэн төгрөг болох вэ?

-33,100 ам.доллар нь зөвхөн хувьсах зардал гэсэн.  Монгол мөнгөнд шилжүүлэхээр 84 сая орчим төгрөг болж байгаа. 

-Одоо яг хэчнээн төгрөг дутуу байгаа юм бол?

-Монголын ард түмнийхээ сайн сэтгэлийн дэмээр ихэнх мөнгө нь цуглачихсан байгаа. Мөн манайх машин тэрэг, үл хөдлөх хөрөнгүүдээ зарсан. Гэвч одоо дахиад 17 орчим сая төгрөг дутуу байгаа. Тэр мөнгө нь цуглачихвал шууд Солонгос явж, хагалгаандаа орно доо.

"Таван сараас хойш эмнэлгээр хийж явлаа. Үнэхээр арга аа барж байна. Хүүхдүүдэд маань туслаач" хэмээн бидэнд хандсан Г.Батбаяр таван хүүхдийн аав бөгөөд хамгийн бага хоёр нь ихэрлэж, гэр дүүрэн баяр хөөр бэлэглэж байсан цаг саяхан гэнэ. Тиймээс аав, ээж, ах, эгчдээ баяр хөөр бэлэглэнэ ирсэн бяцхан охины эмчилгээний төлбөрт хандив өргөж, гэрэлт ертөнцөд амьдрах хувь тохиол хайрлахыг нийт Монголчууддаа уриалж байна. 

 

 

9
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

9 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.126.89.215Зочин   • 11 сарын 9. 10 цаг 07 минут

Дансанд нь бага мөнгө хийчихлээ түргэн эдгэж аз жаргалтай яваарай

66.181.160.54Хонгороо   • 11 сарын 8. 22 цаг 05 минут

Хурдан эдгээд эх орондоо ихийг бүтээсэн сайн хүмүүс болоорой.

202.9.40.168Зочин   • 11 сарын 8. 20 цаг 18 минут

ЖДҮХ сангийн мөнгийг авсан луйварчид тэрбумаар нь идэж байхад энэ хоёр ихэрт 100 хувааснаас бага мөнгө хэрэг болж байна. Энэ муухай луйварчин УИх гишүүн, сайдуудыг тонилговол хэдэн зуун хүүхдийг эмчилэх мөнгө олдоно.

202.126.89.128Зочин   • 11 сарын 8. 19 цаг 15 минут

хөөрхийдөө бяцхан үрд тусалцгаая. ийм үед тусладаг сан энэ тэр гэж байдаггүйн болов уу.

64.119.17.177Зочин   • 11 сарын 8. 17 цаг 47 минут

Улсын 3р эмнэлэг дээр амeрик эмч нар ирсэн бага насны хүүхдүүдэд зүрхний үзлэг мэс засал хийгээд байсан даа өчигдөр гэхэд тэр ямар журмаарыг мэдэхгүй юм асууж сурвал зүгээр юмуу

202.55.183.108Зочин   • 11 сарын 8. 17 цаг 59 минут

SHUUD ULSIN ZARDLAAR AMERIK YAVUUL SANAA ZOVOLTGUI ULSAAS DAANA

202.55.183.108Зочин   • 11 сарын 8. 13 цаг 34 минут

NIIGMIIN DAATGALAAS UGCHIH BAILGUIDEE,YUM BOLGONIG BUSDIN HANDIVAAR GEED BAIVAL END BUHEL BUTEN ULS BAIH HEREG ALGA,TEGEED HANDIV NI BUTEHGUI BOL ENE HUUHEDDED TUSALAH BOLOMJGUI GESEN UGUU?

121.163.253.189tuslaya   • 11 сарын 8. 12 цаг 58 минут

Huurhii duu, chadahaaraa tusaltsgaaya 5, 10 aar ughud dorhnoo bolchino.

66.181.169.162Зочин   • 11 сарын 8. 10 цаг 15 минут

Элэг нэгт Монголчууд минь бяцхан сахиусан тэнгэрт боломжоороо тусалцгаая. Мэдээг уншсан хүн бүр тэр дороо хандаив шилжүүлье бас цааш нь түгээе. Хурдан эдгээд эрүүл саруул өсөж торьноорой.

Шинэ мэдээ

Мексикийн Ерөнхийлөгч цагаачлалын асуудлыг Дональд Трамптай утсаар хэлэлцжээ6 цаг 54 минутын өмнөСири улс Өвлийн олимпийн наадамд оролцох тамирчдыг хайж байна6 цаг 59 минутын өмнө102 настай эмээ шүхрээр буужээ7 цаг 4 минутын өмнөИлүүдэл жингийн өвөрмөц шалтгаан7 цаг 9 минутын өмнөСтрасбургт болсон халдлагын улмаас аюулгүй байдлын түвшнийг чангатгана7 цаг 14 минутын өмнөДаашинз хайсаар л цагаа барахаар өөрөө хийгээд өмсвөл ямар вэ7 цаг 14 минутын өмнө“Таж Махал”-тай танилцах тасалбарын үнэ нэмэгджээ7 цаг 19 минутын өмнөЦайраар баялаг хоол, хүнс хэрэглэж дархлаагаа дэмжье7 цаг 24 минутын өмнөДэлхийн хамгийн эртний урлагуудын нэг хөөмий7 цаг 29 минутын өмнөХятад өвлийн спортын гол орон болно7 цаг 34 минутын өмнөМэн Ваньжоугийн ирээдүйг шүүх тодорхойлох ёстой гэж мэдэгджээ7 цаг 39 минутын өмнө30 давхар зочид буудлыг 2 долоо хоногт барив7 цаг 44 минутын өмнөЭнхэр хүүхдийн дом7 цаг 49 минутын өмнөШарсан шоргоолж худалдаанд гарчээ7 цаг 54 минутын өмнөИх унтах нь эрүүл мэндэд хортой болохыг тогтоов7 цаг 59 минутын өмнөФредерик Лагранж: Миний өвөөг хорих лагериас монгол цэргүүд сулласан8 цаг 4 минутын өмнө“Таж Махал”-тай танилцах тасалбарын үнэ нэмэгджээ8 цаг 9 минутын өмнөТанд хэрэгтэй зөвлөгөө: Мөсийг гоо сайхандаа ашиглаарай8 цаг 14 минутын өмнөЙемений сөргөлдөгч талууд гал зогсоох тохиролцоонд хүрлээ8 цаг 19 минутын өмнөГудамжинд шингэн шоколад асгарчээ8 цаг 24 минутын өмнөМарина Бутина АНУ-ын шүүхэд гэм буруугаа хүлээн зөвшөөрчээ8 цаг 29 минутын өмнөД.Трамп: Майкл Коэнд хууль зөрчих ажил даалгаж байгаагүй8 цаг 34 минутын өмнөИлүүдэл жингээ хаяхад тань туслах 15 смүүти8 цаг 44 минутын өмнөУнтахдаа хөшгөө завсартай үлдээгээрэй8 цаг 49 минутын өмнөHarper Bazaar сэтгүүлээс ”Fashion Awards 2018”-ийн шилдэг 10 даашинзыг нэрлэв8 цаг 54 минутын өмнөИдэх хоолныхоо 45 хувийг өдрийн хоолондоо идэх хэрэгтэй8 цаг 59 минутын өмнөАнтаркидын мөс хайлвал аюултайг НАСА анхааруулжээ9 цаг 4 минутын өмнөМастерсийн 66кг жинд манай 2 жүдоч хүч үзнэ9 цаг 9 минутын өмнөРоберт Левандовски шилдэг мэргэн бууч болов9 цаг 14 минутын өмнө“Miss Universe 2018” тэмцээнд оролцож буй Д.Долгионы гэрэл зургууд9 цаг 19 минутын өмнө
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.