11-р сарын 7
17 цаг 45 минут

Валютын зохицуулалтын тухай хууль баяртай! гадаадын хөрөнгө оруулалт

Улсын их хурал, хууль санаачлагчид 1994 оны Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ид ярьж байгаа. Энэ хуулийн төсөлд валютын зохицуулалтыг өргөн хүрээнд авч үзсэн ч алдаа дутагдалтай зүйл нэлээд байна. Хэрэв хууль санаачлагчдын боловсруулсан төсөл энэ хэвээрээ, мэргэжлийн оролцогчид, эдийн засагчид, хуульчдын санал, дүгнэлтийг харгалзахгүйгээр батлагдвал гадаадын хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлнө гэж СЭЗИС-ийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан үзэж байгаа юм. Бид түүнтэй цөөн хором ярилцлаа.

- Валютын зохицуулалтын тухай хуулийн төсөлд орж байгаа өөрчлөлтүүдийг эдийн засагчийн байр сууринаас та юу гэж харж байна вэ?

Валютын зохицуулалтын тухай хуулийг шинэчлэх шаардлага байгаа юу гэвэл байна. Уг хуулийн төслийн ерөнхий санаа нь зөв. Хуульд 1994 оноос хойш олон нэмэлт, өөрчлөлт орсон ч өнөөгийн зах зээлийн нөхцөл байдал, валютын зах зээлийн тэлэлт, өөрчлөлтөд нийцэхгүй, зарим харилцааг зохицуулж чадахгүй байдал үүсэх болсон. Хууль санаачлагчдын зүгээс зохицуулалтыг нэлээн өргөн цар хүрээтэй авч үзсэн нь өнөөг хүртэл маргаантай байгаа улстөржилтийн үндсэн шалтгаан болоод буй валютын ханшийг хэн зохицуулах ёстой вэ гэдэг дээр тодорхой дэвшил гаргасан. Засгийн газрын үүрэг оролцоог илүү тодорхой болгох, төлбөрийн тэнцлийг тогтвортой байлгахаас гадна валютын ханшийн тогтвортой байдлыг хангах тал дээр засгийн газар илүү санаачилга гаргаж ажиллах нөхцлийг бүрдүүлсэн гэж харж байна.

Хуульд өөрчлөлт орсноор гарч болох эрсдэл бий юу?

Хуулийн төсөл шинэчлэн батлагдсанаар валютын орох, гарах урсгалыг дэмжих замаар ханшийн тогтвортой байдал үүсэх нөхцөл бүрдэх учиртай. Гэхдээ анхаарал татах зүйлс байгаа юм. Тухайлбал одоогийн яригдаж байгаа хуулийн төсөлд валютын захын зохицуулалтад төрийн байгууллагуудын оролцоо хэтийдсэн байгаа нь гадны хөрөнгө оруулагчдыг үргээх алхам болохоор байна. Жишээ нь стратегийн орд газрууд төлбөр тооцоогоо Монголбанктай харилцан зөвшилцөх замаар төв банкинд дансаа байршуулах, гүйлгээ хийх заалт байгаа нь арилжааны банкуудын төлбөр тооцоог хянах ёстой төрийн байгууллага Төв банк өөрөө төлбөр тооцоо хийдэг банк болж болзошгүй хувилбар харагдаж байгаа юм. Тэгэхээр төрийн зохицуулалт гэж юу вэ гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй. Төрийн зохицуулалт гэхээр зээлийн хүүг хүчээр тогтоох, валютын ханшийг хүчээр зохицуулах гэж ойлгоод байна. Минийхээр төр бодлогоор валютын урсгалыг тэнцвэржүүлэх, зээлийн хүүг тогтвортой бууруулах нөхцөл бүрдүүлэхийг төрийн оролцоо, төрийн хяналт зохицуулалт гэж ойлгодог. Харамсалтай нь манай зарим хууль батлагдахдаа төрийн оролцоог шууд арга хэрэгслээр ойлгож, албадлагын арга хэмжээг чангатгах байдлаар гардаг. Валютын зохицуулалт дээр энэ асуудал гарч байна, үүнийг зогсоож, хууль санаачлагчид зөв ойлголттой болж, мэргэжлийн оролцогчдын саналыг тусгах ёстой. Стратегийн ордод хөрөнгө оруулагчдын гүйлгээг Монголбанкаар дамжуулах, төв банк нь арилжааны банкны үүрэг гүйцэтгэх мэтээр яригдаж байна. Үүнийг хуулийн төслийн шүүмжлэлтэй тал гэж харж байна.

Хуулийн төслийн 16 дугаар зүйлд Төв банк тодорхой нөхцөлд валютын орох гарах урсгалыг хязгаарлах боломжтой байхаар зохицуулсан байна. Энэ заалт манай улсын хувьд хэр зохимжтой вэ?

Хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “ ... холбогдох журмыг Монгол банк гаргана.” гэж заасан нь маш тодорхойгүй заалт. Ер нь энэ журам ямар ч байдлаар гарсан Монгол улс дахь мөнгөө чөлөөтэй гадагшлуулж, оруулах боломжгүй болох нь гэсэн дүгнэлтэд хөрөнгө оруулагчдыг хүргэж мэдэхээр байна. Энэ нь хөрөнгө оруулагчдын эрхийг боомилсон үйлдэл гэж гадаад зах зээлд харагдана. Мөн валют болон үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийх тухайд санхүүгийн зохицуулах хороо хязгаар тогтоож болохуйц заалт хуулийн төсөлд тусгагдсан нь мөн л чөлөөт эдийн засгийн механизмыг хязгаарлаж буй хэрэг. Хуулийн төсөл сайн шүүгдэж батлагдвал улсын эдийн засагт хэрэгтэй ч дээрх сөрөг заалтууд чөдөр тушаа болохоор байна. Валютын зохицуулалтын тухай хууль энэ хэвээрээ батлагдвал бид шинэ хуулиа сайн уу гээд хүлээж авах ч, гадаад хөрөнгө оруулагчдаа баяртай гээд хаалгаа хаасантай адил зүйл болно. Ингэвэл харамсалтай

5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.20.60Зочин   • 2018, 11 сарын 8. 15 цаг 57 минут

UIH GISHUDIN IHENH N YUGACH MEDEHGUI MALNUD HUIL MEDEHGUI BOLOVSROLGUI BUH GANZIN NAIMACHID BAINA GARGSAN HUIL N GALZU HUNI UDRIN TEMDEGLEL

66.181.180.209Зочин   • 2018, 11 сарын 8. 11 цаг 43 минут

bank chinagaar hogjson uls bii

66.181.188.223Зочин   • 2018, 11 сарын 8. 8 цаг 28 минут

Gadniihanii gar hul bolson sdakuud

66.181.187.115зочин   • 2018, 11 сарын 7. 23 цаг 25 минут

Оюу толгой мэтийн компаниуд гадны тоног төхөөрөмжийг хэд нугалж үнэлээд Монголд авчирч асар их хөрөнгө оруулсан гээд Монголыг мэхэлж шулж, эцэст нь Монгол эрх ашгаа хамгаалж гадны мөнгөийгөөрийн банкаар дамжуулж хяналт тавих, гэрээг тэнцвэртэй байгуулах гэхээр Олон улсын шүүхэд хандаж Монголын баялагийг цөлмөөд дээр нь шүүхээр өөрт ашигтай Монголд хохиролтой шийдвэр гаргуулж буйг судалж хууль гаргах л хэрэгтэй. Ашиггүй гэрээ хийсэн улс төрчдийг бүгдийг Эрүүгийн хэрэгт татахаар хууль байхад Прокурор нь юу ч болоогүй юм шиг. Ийм улс хөгжих үү?

66.181.178.81Шударгаүг   • 2018, 11 сарын 7. 20 цаг 02 минут

Монгол банкаар дамжуулахгүй гэж юу яриад байна,энэ нөхөр !!! Бас нэг гадныихны гар хөл үү?! Стратегийн орд болон байгаль сүйтгэж ашигт малтмал олзворлож буй бүх компаниуд монголын төрийн банкаар дамжуулж тооцойгоо хийх нь түмэн зөв?!?! Хэрэв үгүй гэвэл сайн л биз !!! Бидэнд ашиггүй,гадныхныг баяжуулах яматч шаардлага байхгүй ээ?! Зайлцгаавал таарна?! Монголд юуч өгдөггүй,үйлдвэр байгуулдаггүй,зөвхөн уурхайн орон болгож монголоо устгуулахыг энэ олон түмэн зөвшөөрөхгүй ээ?! Та ухаантайгаараа тэдэнтэйгээ нийлээд зайлана бизээ!!!

Шинэ мэдээ

Мозамбикт хар салхины улмаас 293 хүн амиа алдаад байна7 минут 38 секундын өмнөЧөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн урьдчилсан барилдаан /шууд/12 минут 38 секундын өмнөКучеров 1999 оны дээд амжилтыг эвдэв17 минут 38 секундын өмнөХулгайн гэмт хэрэг үйлддэг бүлэг болон сэжиг бүхий нийт 35 этгээдийг саатуулан шалгаж байна22 минут 38 секундын өмнөГоланы өндөрлөгийг Изралийнх гэсэн Трампыг Арабын орнууд зэмлэн буруушаалаа27 минут 38 секундын өмнөБаянзүрх дүүргийн 10, 19 дүгээр тойрогт дахин сонгууль болж байна32 минут 38 секундын өмнөСтатистикийн анхдагч мэдээллийг гаргагчдад зориулсан сургалт зохион байгууллаа37 минут 38 секундын өмнөБразил хөлөг онгоц эсэргүүцэх пуужингийн туршилтыг явуулжээ42 минут 38 секундын өмнө“Элэг бүтэн монгол” хөтөлбөрийг эрчимжүүлж, “эрүүл иргэн” аяныг зохион байгуулна47 минут 38 секундын өмнөФранцын хос бүжгийн төрөлд тэргүүлж байна52 минут 38 секундын өмнөӨнөөдөр ЭЕШ-ын монгол хэл бичгийн шалгалт эхэллээ57 минут 38 секундын өмнөЭ.Макрон БНХАУ-ын даргатай уулзана1 цаг 3 минутын өмнө“Ус-хөгжлийн түлхүүр”  оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал боллоо 1 цаг 8 минутын өмнөХятадад 4000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ1 цаг 13 минутын өмнөУИХ Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиудын шинэчилсэн найруулгыг эцэслэн баталлаа1 цаг 18 минутын өмнөЧуулган ээлжит бусаар хуралдаж, С.Зориг агсны хэргийн талаар Засгийн газар хуралдсан өдрүүд1 цаг 23 минутын өмнөАрхи, согтууруулах ундаа худалдахыг хориглов1 цаг 28 минутын өмнөБНСУ-ын дуучин Жун Жүн Ёныг баривчилжээ1 цаг 33 минутын өмнөУИХ-ын ээлжит бус чуулган хуралдана1 цаг 38 минутын өмнөЭнэ өдрийн зурхай1 цаг 43 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ1 цаг 48 минутын өмнө"ЭКО АЛТАН ЗААМАР" компани уурхайгаа улсын комисст хүлээлгэж өгөлгүй үйл ажиллагаа явуулж байжээ3 сар 22. 19:10ЗХЖШ-ын даргаар А.Ганбатыг томиллоо3 сар 22. 18:14Ойрын өдрүүдэд цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна3 сар 22. 18:10Дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамгийг бууруулав3 сар 22. 18:00МҮОХ-ны ерөнхийлөгчийн хууль бус эсэхийг тогтоох шүүх хурал Д.Загдсүрэнгийн хүсэлтээр хойшилжээ3 сар 22. 17:59Баталгаа олгохгүй бол “Brexit”-ийн хугацааг хойшлуулахыг дэмжихгүй гэв3 сар 22. 17:55Том Жерри хүүхэлдэйн киноны эзэн авхай энэ эмэгтэйгээс эхтэй3 сар 22. 17:50Хашааны шинэ загвараа аваарай3 сар 22. 17:45Оюутолгойг шалгах ажлын хэсэг тайлангаа Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн гишүүдэд хүргүүлжээ3 сар 22. 17:43
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.