11-р сарын 8
10 цаг 35 минут

Өнөөдөр Монгол Бахархлын өдөр

Монгол бахархлын өдөр нь Монгол Улсад 2012 оноос бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж буй баярын өдөр юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 1 сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон ШУА-ны саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг "Монгол бахархлын өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон юм.

Энэ өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай.

Монгол бахархалын өдрөөр Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг цэнгүүлэх ёслол болж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, чансаа өндөр хүчит бөхийн барилдаан болдог.

Өмнөх онуудад энэ шагналыг хүртэж байсан эрхмүүдийн талаарх мэдээллийг хүргэж байна.

ПУНСАЛМААГИЙН ОЧИРБАТ /2005/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 оны зургаадугаар сарын 24-ний өдрийн зарлигаар Монгол Улсын анхны Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж, улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, шинэ Үндсэн хууль боловсруулж батлуулах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг нэр төртэй удирдан гүйцэтгэж, эдийн засаг, нийгмийн шинэчлэлийг өрнүүлж, эх орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлон байгуулах, үндэсний соёл уламжлалыг сэргээн хөгжүүлэх, гадаад харилцааг өргөжүүлэхэд оруулсан жинтэй хувь нэмрийг үнэлж "Чингис хаан" одонгоор шагнажээ.

Энэ одонг хоёр дахь Ерөнхийлөгчийн гаргасан зарилгаар гурав дахь Ерөнхийлөгч гардуулж, анхны Ерөнхийлөгч хүртсэн онцгой тохиолдол бөгөөд П.Очирбат "Чингис хаан" одонг хүртсэн анхны хүн юм.

БЯМБАСҮРЭНГИЙН ШАРАВ /2006/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2006 оны долоодугаар сарын 06-ны өдрийн зарлигаар мэргэжлийн урлагийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, олон симфони, удиртгал, магтуу, бүжгийн жүжгийн болон киноны хөгжим нийтийн дууны ая зохиож, Монголын орчин үеийн хөгжмийн урлагийг хөгжүүлж, дэлхийд улсаа сурталчлахад оруулсан хувь нэмэр болон Их Монгол улс байгуулагдсны 800 жилийн ойн жилд "Чингис хаан" дуурь бүтээснийг үнэлж энэхүү одонгоор шагнажээ.

Төрийн шагналт Урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Б.Шарав нь "Чингис хаан" дуурь, "Зуурдын орон" балет, "Ононд хатаагдсан илд" дуулалт жүжиг, 1,2-р симфони, "Замбуутивийн наран" магтуу, "Эх орон" зэрэг 30 романс, 20 гаруй цөөхүүл хөгжмийн бүтээл, "Сэрсэн тал" үндэсний найрал хөгжмийн удиртгал, "Ард Аюуш", "Байлдааны даалгавар", "Илүү сартай зун" зэрэг олон киноны хөгжим бичсэн.

ДАШИЙН БЯМБАСҮРЭН /2009/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 оны долоодугаар сарын 10-ны өдрийн зарлигаар Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгэм байгуулахад оруулсан жинтэй хувь нэмэр, түүхэн гавьяаг нь үнэлж Д.Бямбасүрэнг "Чингис хаан" одонгоор шагнажээ.

РАДНААСҮМБЭРЭЛИЙН ГОНЧИГДОРЖ /2010/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн зарлигаар Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын ололт амжилтыг бататгах, анхны ардчилсан парламентыг байгуулж төлөвшүүлэхэд болон улс орондоо ардчилсан эрх зүйт нийгмийг цогцлог хөгжүүлэхэд оруулсан онцгой гавьяа зүтгэлийг нь үнэлж "Чингис хаан" одонгоор шагнажээ.

ШУА-ийи гишүүн, академич. шинжлэх ухааны доктор \Ph.D\. БНСУ-ын Инчоний Их Сургуулийн хүндэт доктор, Удирдлагын академийн хүндэт профессор, математикч, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Р.Гончигдорж иь Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг юм. 

НАЦАГИЙН БАГАБАНДИ /2011/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2011 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн зарлигаар Монгол түмний түүхэн сонголтыг бэхжүүлж, эрх зүйт нийгмийг бүрдүүлж, Монголын төрт ёсны түүхэн уламжлалыг сэргээн баталгаажуулахад оруулж ирсэн онцгой гавьяа зүтгэлийг нь үнэлж "Чингис хаан” одонгоор шагнасан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди нь өөрөө энэ шагналыг санаачлагч юм.

ДАМДИНЫ ДЭМБЭРЭЛ /2012/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн 138 дугаар зарлигааар Монгол Улсад парламентат ёсыг бэхжүүлэх эрхэм үйлсэд олон жилийн нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлээ зориулж, онцгой хувь нэмэр оруулсныг нь үнэлж "Чингис хаан" одонгоор шагнажээ.

Монгол Улсын гавьяат эдийн засагч, доктор Д.Дэмбэрэл Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газрын орлогч дарга, аймгийн МАХН-ын хороонд кабинетын эрхлэгч, аймгийн ХЗЭ-ийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, МХЗЭ-ийн Төв хорооны Эвлэлийн байгууллагын хэлтсийн эрхлэгч, МАХН-ын Төв хороонд зохион байгуулагч, хэсгийн ахлагч, Завхан аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Улсын Их Хурал дахь МАХН-ын бүлгийн дарга. Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга. Засгийн газрын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Улсын Их Хурлын даргын албыг хашиж байсан. 1990 оноос Улсын Бага хурлын гишүүн. 1992 оноос тасралтгүй 6 удаа Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон хүн юм.

ДУМААГИЙН СОДНОМ /2013/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн зарлигаар Тулгар төрийн 2222 жилийн ой, Их эзэн Чингис хаан мэндэлсний 851 жил-Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Монгол Улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, эх орныхоо нийгэм эдийн засаг, гадаад харилцааны салбарыг өргөтгөн хөгжүүлэхийн төлөө нэгэн жарны турш зүтгэсэн нөр их хөдөлмөр, онцгой гавьяаг нь өндрөөр үнэлж "Чингис хаан” одонгоор шагнажээ.

Д.Содном нь Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд, нэрт эдийн засагч, санхүүч, Сангийн сайд, Төлөвлөгөөний хорооны дарга, Сайд нарын зөвлөлийн дарга зэрэг хариуцлагатай ажил, удирдах албах тушаал хашиж байсан.

ХАВТГАЙН НАМСРАЙ /2014/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн зарлигаар Тулгар төрийн 2223 жилийн ой, Их эзэн Чингис хаан мэндэлсний 852 жил-Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Эгэл бөөм квант орны онолын чиглэлээр эрдэм, шинжилгээ судалгааны гарамгай бүтээл туурвин, "Намсрайн онол, аргачлал" нэр томъёог физикийн шинжлэх ухаанд оруулж, Монгол Улсын нэрийг дэлхий дахинаа дуурсган улс үндэстнийхээ өмнө бахархам гавьяа байгуулсныг нь үнэлж "Чингис хаан” одонгоор шагнажээ.

Академич Х.Намсрай физик, математикийн салбарт 46 жил ажиллаж байгаа. Тэрбээр физикийн салбарт "Ертөнцийн бүтцийг бүрдүүлэгч эгэл урт бүхий цэгэн бус онол"-ыг боловсруулан, квант физикийн онолд шинэ чиглэл гаргажээ.

Мөн математикийн салбарт интеграл, дифференциал тоололд шинэ чиглэл гаргаж, интегралыг бодох оновчтой шийдэл, түгээмэл томьёонуудыг боловсруулжээ. 

ГОМБОЖАВЫН МЭНД-ООЁО /2015/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн зарлигаар Тулгар төрийн 2225 жилийн ой, Их эзэн Чингис хаан мэндэлсний 853 жил-Монгол бахархлын өдрийг тохиолдуулан дэлхийн утга зохиолын сан хөмрөгийг Монгол уран сэтгэмжээр баяжуулан үндэсний өв соёлоо уламжлах, сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, улс үндэстнийхээ өмнө бахархам гавьяа байгуулсныг үнэлж "Чингис хаан” одонгоор шагнажээ.

Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо нь Монголын Соёл Яруу найргийн академийн тэргүүн бөгөөд яруу найраг, хүүрнэл зохиол, бодрол, бясалгал нийтлэл судлалын 30 гаруй ном хэвлүүлжээ.

Түүний уран бүтээл англи, япон, хятад, бенгали, македони хэлнээ хөрвүүлэгдэн гарч байсан дэлхийд Монголыг төлөөлж байгаа цөөхөн яруу найрагчдын нэг юм.

ГАНБААТАРЫН АРИУНБААТАР /2016/

Г.Ариунбаатар нь сүүлийн жилүүдэд сонгодог урлагийг хөгжүүлэхэд өөрийн бүхий л хүч бололцоог дайчлан тодорхой зорилго, зорилт тавин ажилласнаар ОХУ-ын Буриад улсын төв театрт Ж.Пуччини “Тоска” дуурийн гол дүрд ОХУ-ын Ардын жүжигчин Л.Даримын удирдлагаар амжилттай тоглож хилийн чанадад өндөр үнэлэгдсэн юм.  Үеийн үед хүн төрөлхтний оюуны үнэт өв болсон дэлхийн сонгодог бүтээлийн гол дүрд амжилттай тоглохын зэрэгцээ өнгөрсөн онд Москва хотноо зохиогдсон Оросын алдарт дуучин М. Могамаевын нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын  IV уралдааны шилдэг 15 дуучны нэгээр шалгарч уг уралдааны тэргүүн байрыг, энэ онд ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотноо зохиогдсон олон улсын дуурийн дуулаачдын  “Байкал” уралдааны тэргүүн байрыг тус тус эзэлсэн.

Энэ 2016 оны VI сарын 20-ноос VII сарын 2-ныг хүртэл Санкт Петрбург-Москва хотноо зохиогдсон Оросын суут хөгжмийн  зохиолч П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын XV уралдааны нэгдүгээр байрыг эзлэж гран при шагналыг хүртсэн нь дэлхийн шилдэг дуучин болохыг батлан харуулсан бахархам амжилт байв. Нөгөө талаар олон улсад онцгой нэр хүндтэй дээрх уралдааны гран при шагналыг Монгол дуучин анх удаа хүртсэн нь Монгол Улсад сонгодог урлаг өндөр түвшинд  хөгжсөнийг дэлхий нийтэд толилуулсан томоохон сурталчилгаа болсон юм.

НАЙДАНГИЙН ТҮВШИНБАЯР 2017 ОН

Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонг Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар жүдоч Н.Түвшинбаяр. Н.Түвшинбаяр нь уг эрхэм шагналыг хүртсэн 11 дахь эрхмээр тодорч буй бөгөөд спортын салбараас “Чингис хаан” одон хүртэж буй анхны эрхэм юм.

Хар багаасаа үндэсний үндэсний бөхөд дуртай байсан Н.Түвшинбаяр 2002 онд өсвөрийн бөхийн УАШТ-д түрүүлж, 2003 онд идэрчүүдийн үндэсний бөхийн УАШТ-ээс хүрэл медаль, удалгүй Булган аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан цолтой залуу хүчтэн болсон түүхтэй.

Аймагтаа Эрдэнэ-Очир багшийн удирдлага доор барилдаж байсан бол нийслэлд ирж "Аварга" дээд сургуулийн босго давж Халиуны Болдбаатарын шавь болсон нь хожимоо Монгол түмнийхээ бахархал болох эхлэлийг тавьжээ.

Монгол зон олны 44 жил хүлээсэн алтан медалийн анхлан эх орондоо авчирч, 2008 оныг Монгол түмний баяр, бахархлын он болгосон билээ. Удалгүй олимпийн аварга маань Лондонгийн олимпод дахин финалдаж дэлхийн шилдгээ батлан хошой медальтан болсон билээ.

Харин энэ жил ЧИНГИС ХААН одонг олгохгүй алгасахаар болсон билээ. 

 

47
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

47 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.20.69Зочин   • 11 сарын 9. 9 цаг 44 минут

эдгээр дотор дэмий 5 хүн байнаа. Дэмбэрэл, Гончигдорж, Багабанди, Содном, Мэнд-Ооёо нар ямар гавьяа байгуулаад Эзэн Чингис хааны одонг авбаа, энэ хэд зүгээр л лоббигоор авсан хүмүүс, Монголын ард түмнээс ичээч, эргүүлж өгвөл таарна !!!!!!!!!!!!!!

45.117.35.15Байды   • 11 сарын 9. 9 цаг 40 минут

Гончигдорж. Дэмбэрэл. Багабанди. Очирбат нар одонгоо эргүүлж өг улс орноо хардаа та нарын оролцоо 100хувь байгаа

1.25.86.49иргэн   • 11 сарын 9. 8 цаг 35 минут

энд байгаа улс төрчид ичих хэрэгтэй, 30 жил монголыг мөлхүүллээ, тэгчээд бахархалнь байхдаа яаахав дээ

75.170.100.85Mongol   • 11 сарын 9. 4 цаг 20 минут

Ochirbat, Bagabandi, Gonchigdorj, Demberel, Sodnom nar bol zugeer ZAI shuu. Ednii Mongol Ulsad baiguulsan gavyag medexgui yum bn. Xarin GAIG ni bol toochood barshgui. Ireedui tedniig ur xuuxed, ach guchtai ni uzen yadaj, baix suux gazargui boltol ni xaraax bolno...

78.116.228.97Зочин   • 11 сарын 9. 2 цаг 38 минут

Очирбаааээт.Багабандииииаа.биш ээ.😱😱😱😱

78.116.228.97Зочин   • 11 сарын 9. 2 цаг 36 минут

За даа Түвшинбаяр л юм уу даа бусад нь шагнуулах биш шийтгүүлэх хүмүүс бна.

202.9.40.168Зочин   • 11 сарын 9. 2 цаг 36 минут

Багабанди, Очирбат, Гончигдорж, Дэмбэрэл нар бидний бахархал гэж үү? Арай ч дээ. Монгол бахархлын өдөр энэ мэт авилгалч луйварчдаар бахархана гэхээр уур хүрээд байх юм. Энэ одон чинь нэр хүндгүй боллоо. Энэ дөрөв бол бахархал биш Монголд тахал авчирсан хүмүүс.

107.77.165.12Зочин   • 11 сарын 9. 0 цаг 57 минут

Ёо, экс ерөнхийлэгчид, Гончигдорж Монголыг сүйрүүлсэн

66.181.178.81 шударгаё   • 11 сарын 8. 23 цаг 15 минут

Энэ дунд хулгайч луйварчингууд орчирсон байнаа гэдгийг бүгд мэдэж байнаа?! Монгол маань яихр их бохирдоо вэ?! Энэ дундаас устгах хүмүүн болбоос...

103.229.123.5baharhalgui mgl hun   • 11 сарын 8. 21 цаг 28 минут

UHSEN HUUREEREE BAHARHAH YUM BE BOOJ UHEJ BOR SHIDMESEER HOOLOIGOO BOOJ UHEH L DUTUU BNA

66.181.185.78Зочин   • 11 сарын 8. 22 цаг 01 минут

ЛУЙВАРЧИД ЖДҮ НЭРЭЭР ТЭРБУМААР ӨӨРИЙН КОМПАНИДАА ӨГНӨ, КОНЦЕС, ТЕНДЕРЭЭР МӨНГӨ ХУСНА, ӨӨРСДИЙН ТББ-ААР ТӨСӨВ АВЧ ИДНЭ, ӨӨРСДИЙН ББСБ-АР АРД ТҮМНИЙГ 40%-ААР ШУЛДАГ ЛУЙВАРЧИД ҮҮНИЙГ НЭГ ХАРААРАЙ. ГЭТЭЛ СУРГУУЛИУД ХАРАНХУЙ БОЛТОЛ 3-4 ЭЭЛЖЭЭР ХИЧЭЭЛЛЭЖ, АНГИДА 50-60 ХҮҮХДҮҮД ШИРЭЭНДЭЭ ДӨРВӨӨРӨӨ СУУЦГААЖ КОРИДОРТ ХИЧЭЭЛЭЭ ХИЙЦГЭЭЖ БАЙНА.???!!!!??

66.181.161.114Хулгайч нар   • 11 сарын 8. 21 цаг 23 минут

Хулгайч нарын баярын өдөр

139.5.219.193Зочин   • 11 сарын 8. 21 цаг 12 минут

Очирбат Багабаньд ДЭМБЭРЭЛ гурвын одонг буцаамаар л юм байна даа

66.181.185.78Зочин   • 11 сарын 8. 19 цаг 36 минут

ХАМГИЙН ГОЛ АЮУЛ НЬ ЭЛБЭГДОРЖ, М.ЭНХБОЛД ТЭРГҮҮТЭЙ МАНАН БҮЛЭГЛЭЛ МОНГОЛЫН БҮХ ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫГ ГАРТАА МАШ САЙН ОРУУЛЖ АТГАСАН. ХЭН Ч БАЙСАН ЭДГЭЭР ХЯТАДЫН ЭРЛИЙЗ УЛААН ЛУЙВАРЧДЫГ ДИЙЛЭХГҮЙ !!!!!! ЭХЛЭЭД ТӨРӨӨ СОНГУУЛИАР ЦЭВЭРЛЭХ ХЭРЭГТЭЙ????

103.212.116.106Зочин   • 11 сарын 8. 18 цаг 31 минут

Монгол улсыг харийнхний гарт өгч, залуучууд нь хүний нутагт боолын гэрээгээр явж байгааг бахархах хэрэг үү? Түүгээр бахархах ямар хүмүүс байгаа вэ? Очирбат, Багабанди, Элбэгдорж, Энхболд, Баяр тэдний хамууд л байх даа. Цээжинд нь Монголын төлөө гэсэн зүрх цохилж, биед нь монгол цус эргэлдэж байгаа хүмүүст бол бахархаж баярлах битгий хэл уур цухал хэрээс хэтэрч байна биш үү.

103.212.116.106Зочин   • 11 сарын 8. 18 цаг 23 минут

Өнөөдөр юугаа бахархаж, баярлаж байгаа юм бэ дээ? Би л лав бахархахаар юм юу байгааг мэдэхгүй юм.

202.55.183.108SHE ZEN PING   • 11 сарын 8. 17 цаг 57 минут

ISLAMIN ULSIN TERRORISTUUD BN

150.129.142.163Chingis   • 11 сарын 8. 17 цаг 17 минут

хэн нэгэнт битгий хэл ямар ч салбарт ач холбогдолгүй баяр юмааэх орноо гэсэн сэтгэл 76 d alga ard tumen ni ch arhki uugaad balardag bayar ym uu

66.181.187.253Зочин   • 11 сарын 8. 17 цаг 07 минут

ЖЕНКО БОЛ ЗАЛЬЖИН АРГА, МУУ САНАА, ЭХ ОРОНЧ БОЛЖ ЖҮЖИГЛЭХ ТАРХИ УГААЛТ, ХОР НАЙРУУЛГААР ЭЛБЭГДОРЖООС ТӨӨ ИЛҮҮ, ӨӨРИЙГ НЬ ШҮҮМЖИЛСЭН БОЛГОНЫГ ШҮҮХ ЦАГДААГААР ШАЛГУУЛДАГ ХӨГИЙН АМЬТАН.Ц.ЭЛБЭГДОРЖ Н.ЭНХБАЯРЫГ 2012.04.13-НД БАРИВЧЛАН ДАРАА НЬ ШҮҮХЭЭР ЯЛ ӨГҮҮЛЖ ХОРЬЖ БАЙСАН. ГЭТЭЛ ЖЕНКО ХОЁР ЖИЛ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СУУДАЛД ТУХАЛЧИХААДЯАГААД МОНГОЛЫН ДАЙСАН ЭЛБЭГДОРЖИЙГ БАРИВЧЛАХГҮЙ БАЙНА ГЭВЭЛ ВЭ? УЧИР НЬ ТЭД АМИН ХУЛГАЙЧ НАЙЗУУД.!!!!!!

77.136.200.79Зочин   • 11 сарын 8. 16 цаг 11 минут

За даа Түвшинбаяр л бна бусад нь

66.181.187.253Зочин   • 11 сарын 8. 16 цаг 31 минут

УИХ-ын гишүүн Ө.ЭНХТҮВШИН: УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР ЭНХ-АМГАЛАН ЯЛГАВАРТАЙ ХАНДАЖ БУСАД ТОМ ХЭРГҮҮДИЙГ 3 ЖИЛ ГАРУЙ ШАЛГАЖ САРНИУЛЖ ЗАМХРУУЛЖ БАЙГААГ НЭХЛЭЭ Хэдэн их наядаар яригдаж байгаа ТОМ ТОМ ХЭРГҮҮД ОДОО ХҮРТЭЛ ОРЖ ИРЭХГҮЙ байгаа нь ҮНЭНШ ДЭЭ ... АСЕМ 400 тэрбум төгрөгөөр "найрлачихсан" асуудлыг хурдан шалгаад оруулаад ир!

202.131.243.186zochin   • 11 сарын 9. 0 цаг 03 минут

oruulj irheer gishuunii darhan erh ntr geed erhend ni halduulhgui, gishuunees ni tudgelzuuleed ug geheer gishuud ni tudgelzuuld ugdgui,ard tumniig eserguutsheer zurchiliin huuliar zevsgelchiheed bgaa ym bishuu. uursdduu darhan erhee huuli sanaachilj huuliar hamgaaluulchihaad hudulguhgui ym bgaa ym bishuu.

60.104.114.248Зочин   • 11 сарын 8. 16 цаг 06 минут

dampuursan mongold yu ch alga

59.153.85.210Зочин   • 11 сарын 8. 16 цаг 00 минут

ХҮЗҮҮГҮҮ ХҮНД ӨГНӨ гэх байсын ЦААДАХ НЬ ИЧИХГҮҮ АВАХ гэх байсан БИЗ

202.179.26.4иргэн   • 11 сарын 8. 15 цаг 53 минут

за даа Очирбат Багабанди Дэмбэрэл Гончигдорж энэ хэд ч дээ Буруу замаар Будаа тээсэн Этгээдүүд энэ том Одонгийн Нэр сүрийг Гутаасан юм болсон юм дөө Нөгөө хэд нь бол үнэхээр Улс орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж хийж бүтээсэн Гавьяатай Хийсэн ч юмтай Ард иргэдийнхээ Хайр хүндэтгэлийг хүлээсэн Эрхэмүүд байна дөө

66.181.160.74Зочин   • 11 сарын 8. 18 цаг 18 минут

Би мен яг ингэж бодож байлаа. Очирбат, Багабанди, Дэмбэрэл, Гончигдорж 3 илvvдэл болсон тэдэнд энэ сайхан одонг хvртэх эрх байхгvй, тvvхэндээ ард тvмэндэ нэр хvндээ алдсан гэж тэмдэглэгдэх байх.

64.119.20.69Зочин   • 11 сарын 9. 9 цаг 53 минут

бас Содном, Мэндооёо нар байна яг юу хийсийн бас л хүртэх эрхгүй хүмүүсшдээ, содном багабанди нар оюу толгойгоос их хэмжээний мөнгө авч хагартлаа баяжаал ард түмний өмчийг зарж идэж ард түмэн нь хоосроол байж байнадаг

64.119.25.103Oldoh   • 11 сарын 8. 14 цаг 06 минут

Tuvshinbayaraas busad ni baharhaad bhaar gaviyatai humuus bish.

77.136.200.79Зочин   • 11 сарын 8. 13 цаг 53 минут

Очирбат Багабанди мэтийн луйварчид энэ одонг гутааж бна.Хураах ёстой

202.55.183.108Tajik chingis   • 11 сарын 8. 13 цаг 48 минут

LALIN ULS HALIFATIG UUSGEN BAIGUULAGCH JINGENE ALAN HYADAGCH SHUUDEE

124.120.192.56Зочин   • 11 сарын 8. 13 цаг 24 минут

TA NAR BAHARHALAA HURTEL CHINAD ZARCHIHAAD ICHEEREI MUU ALTAND DARUULAHIIN DON TUSSAN BUZARUUD TA NSRT BAHARHAH ERH BHGUI BITGII UVUG DEEDESIIN NERIIG GUTAA TA NARIIG BODVOL BIDNIIG NUTAGTAI ULDEESEN ULDEEHDEE 2 TOM GURENEER MANUULAAD ULDEESEN ENE 2 GUREN 2 UULAA TOM UCHIR BID ALI CH TALD NI EZLUULEEGUI BJ BNA ALI ALI NI BIE BIENEESEE AIGAAD SUUJ BGAA IIM IKH SETGEL HAIRIIG TA NAR BUZARLALAA

202.55.183.108Зочин   • 11 сарын 8. 13 цаг 31 минут

NADAD 2 HURSH MURSH HAJUU HASHAA MASHAA GESEN NYALGASAN OILGOLT BAIDAGGUI BIYEE DAAGAAGUI GUILGACHIN ZAN

124.120.192.56Зочин   • 11 сарын 8. 13 цаг 21 минут

YUGAARAA BAHARHAH GJ BGAAN ED NAR BID BAHARHAH YMTAI ULS BSAN TA NAR ULANDAA GISHGELEE TER TYSAMAA BATTULGAA CHI GARAAD MONGOLCHUUD UVCHIND BARIGDAJ DELHIID BHGUI UVCHLUL HUUHEDUUDIIG EZEGNELEE ENE HUN YU CH HIISENGUI EDEJ UUSAAR L SUUNA ENHBAYR ELBEGDORJ ED NAR CHINII HAJUUD BOL HUN BJ CHI BOL NOVSH CHI GARSAAR BID UHLEE HAGATSLAA

202.55.183.108Зочин   • 11 сарын 8. 13 цаг 09 минут

ENE CHINI SLAMIIN ULSIN TERRORISTUUD BN

66.181.188.36Зочин   • 11 сарын 8. 12 цаг 53 минут

Огий Баагий Гочоо 3 зүгээр л зайлаа. ээбий шиг булайгаа дэлгэхээсээ өмнө.

202.21.106.115ХА ХА ХА   • 11 сарын 8. 12 цаг 43 минут

ХУУЧНЫ ХҮМҮҮС ХЭДЭН САРЫН ХЭДЭНД ТӨРСӨНӨӨ МЭДЭХГҮЙ БАЙХАД 800 ЖИЛИЙН ӨМНӨ ТӨРСӨН ХҮНИЙ ТӨРСӨН ӨДӨР ОН ЖИЛИЙГ ГАРГААД ИРДЭГ МАНАЙХАН /ШУА/ АГУУ ЮМ АА. ТЭРНИЙ ОРОНД ӨӨРИЙНХӨӨ ӨВӨӨГ ЯДАЖ ХЭДЭН САРД ТӨРСӨНИЙГ НЬ ГАРГАЖ ИРЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ . ЭНЭ ЧИНЬ ХИЙРХЭЛ БХГҮЙ ЮУ. ХЭЗЭЭ МОНГОЛЧУУД ТӨРСӨНИЙ БАЯР ГЭЖ ТЭМДЭГЛЭЖ БСАН ЮМ. ӨНӨӨДӨР ЧИНГЭ СХААНЫ ТӨРСӨН ӨДӨР ҮНЭНЧ НАЙЗУУД МААНЬ МАНАЙД ИРЛЭЭ ГЭЭД ДУУЛАХ УУ.

66.181.188.223Зочин   • 11 сарын 8. 12 цаг 42 минут

Hurdan tamluugaa tonil gahainuud oodgui hunii unergui tsaddaggui amitad uhuul taarna

66.181.188.223Зочин   • 11 сарын 8. 12 цаг 40 минут

Ene hedeer tegeed baharhah boljeenuu Bagabandi Gonchig Ochirbat 3 zaildaa eh ornooroo togloson nobshnuud

122.201.24.178Зочин   • 11 сарын 8. 12 цаг 16 минут

Shagnaliin mungiin tulj chadaagvi yum bgaa biz ene jil avah hvn ni Ochirbat. Bagabandi Gonchigoo gesen 3 Abilgach hulgaichid yagaad ene shagnal ugsun yum boloo nernii butsaruud

103.229.122.204зочин   • 11 сарын 8. 12 цаг 16 минут

ЭДГЭЭР болон дээр суугаа 76 хулгайчуудаар бахархаад л байхаас даа.

66.181.160.84Зочин   • 11 сарын 8. 12 цаг 07 минут

ЕТГазарт хэн хэний тодорхойлолт хаанаас ирсэн. Эдгээр нь ийм ийм үндэслэлээр энэ шагналд тэнцсэнгүй гэдгээ ард түмэнд зарлах хэрэгтэй шүү. Зөвхөн нэг намын шахуу Тамгын газар өөрийн үзэл бодлоор хүмүүний нэр төр, хийсэн ажилд үнэлэлт өгч шагналаас хасах нь учир дутагдалтай шүү дээ. Энэ шагналд тэнцэхгүй гэж үзсэн тухайгаа тодорхой ил тод мэдэгдэх нь шударга ёсонд тэнцэнэ

103.26.195.136зочин   • 11 сарын 8. 11 цаг 58 минут

Дэмбрэл, Очирбат, Гончигдорж, Багабанди, Бямбасүрэн нарын шагналын тодорхойлолтын байдал захын хүний хийчих юм байна. Шудрага төр гарч ирсэн үед эргүүлэн хураах эсвэл өөрсдөө санаачлагаараа хураалгах хэрэгтэй байна. Нэг л жол байна аа. Л.Түдэв, байна.

66.181.178.157Зочин   • 11 сарын 8. 11 цаг 28 минут

Гончигдорж, Багабанди, Очирбат нар МОнголыг нил утаа 27 тэрбум долларын өрөнд оруулаад авч байгаа юм бол гаднаас их зээл авдаг хүнийг шагнах ёстой юм байна

213.211.120.2Картенбай Төлеу   • 11 сарын 8. 11 цаг 13 минут

Монголын нийт ард түмэнд "Монгол бахархлын өдрөөр" халуун баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж, төр түвшин, түмэн амгалан байхыг ерөөе!

103.57.93.120Зочин   • 11 сарын 8. 11 цаг 03 минут

Bagabandiig Mongoliin baharhal geheer hetsuu bna . Zorigiin allagad sejiglegdej baigaa hun ..

150.129.142.76Зочин   • 11 сарын 8. 11 цаг 01 минут

Энэ аймшгийн ОЧИРБАТ, БАГАБАНДИ, ГОНЧИГДОРЖ 3т энэ одон медаль яагаад ч зохихгүй. Харахаас нүд хорсмоор муусайн ХОВДГЫН ГАЙНУУД. Далд ороосой.

45.117.35.8Зочин   • 11 сарын 8. 11 цаг 10 минут

ҮНЭН ҮНЭН, БУШУУХАН Л НҮД ЧИХНЭЭС ДАЛД ОРООСОЙ БИЛЭЭ, ЯЛАНГУЯА ОВИЛГОГҮЙ ОЧИРБАТ, ОГОТОР ӨЧҮҮХЭН БАГАБАНДИ НАР

Шинэ мэдээ

Мексикийн Ерөнхийлөгч цагаачлалын асуудлыг Дональд Трамптай утсаар хэлэлцжээ8 цаг 5 минутын өмнөСири улс Өвлийн олимпийн наадамд оролцох тамирчдыг хайж байна8 цаг 10 минутын өмнө102 настай эмээ шүхрээр буужээ8 цаг 15 минутын өмнөИлүүдэл жингийн өвөрмөц шалтгаан8 цаг 20 минутын өмнөСтрасбургт болсон халдлагын улмаас аюулгүй байдлын түвшнийг чангатгана8 цаг 25 минутын өмнөДаашинз хайсаар л цагаа барахаар өөрөө хийгээд өмсвөл ямар вэ8 цаг 25 минутын өмнө“Таж Махал”-тай танилцах тасалбарын үнэ нэмэгджээ8 цаг 30 минутын өмнөЦайраар баялаг хоол, хүнс хэрэглэж дархлаагаа дэмжье8 цаг 35 минутын өмнөДэлхийн хамгийн эртний урлагуудын нэг хөөмий8 цаг 40 минутын өмнөХятад өвлийн спортын гол орон болно8 цаг 45 минутын өмнөМэн Ваньжоугийн ирээдүйг шүүх тодорхойлох ёстой гэж мэдэгджээ8 цаг 50 минутын өмнө30 давхар зочид буудлыг 2 долоо хоногт барив8 цаг 55 минутын өмнөЭнхэр хүүхдийн дом9 цагийн өмнөШарсан шоргоолж худалдаанд гарчээ9 цаг 5 минутын өмнөИх унтах нь эрүүл мэндэд хортой болохыг тогтоов9 цаг 10 минутын өмнөФредерик Лагранж: Миний өвөөг хорих лагериас монгол цэргүүд сулласан9 цаг 15 минутын өмнө“Таж Махал”-тай танилцах тасалбарын үнэ нэмэгджээ9 цаг 20 минутын өмнөТанд хэрэгтэй зөвлөгөө: Мөсийг гоо сайхандаа ашиглаарай9 цаг 25 минутын өмнөЙемений сөргөлдөгч талууд гал зогсоох тохиролцоонд хүрлээ9 цаг 30 минутын өмнөГудамжинд шингэн шоколад асгарчээ9 цаг 35 минутын өмнөМарина Бутина АНУ-ын шүүхэд гэм буруугаа хүлээн зөвшөөрчээ9 цаг 40 минутын өмнөД.Трамп: Майкл Коэнд хууль зөрчих ажил даалгаж байгаагүй9 цаг 45 минутын өмнөИлүүдэл жингээ хаяхад тань туслах 15 смүүти9 цаг 55 минутын өмнөУнтахдаа хөшгөө завсартай үлдээгээрэй10 цагийн өмнөHarper Bazaar сэтгүүлээс ”Fashion Awards 2018”-ийн шилдэг 10 даашинзыг нэрлэв12 сар 14. 16:00Идэх хоолныхоо 45 хувийг өдрийн хоолондоо идэх хэрэгтэй12 сар 14. 15:55Антаркидын мөс хайлвал аюултайг НАСА анхааруулжээ12 сар 14. 15:50Мастерсийн 66кг жинд манай 2 жүдоч хүч үзнэ12 сар 14. 15:45Роберт Левандовски шилдэг мэргэн бууч болов12 сар 14. 15:40“Miss Universe 2018” тэмцээнд оролцож буй Д.Долгионы гэрэл зургууд12 сар 14. 15:35
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.