11-р сарын 8
11 цаг 22 минут

Авто зогсоолуудад цэнэглэгч суурилуулах ажил эхэллээ

Нийслэлийн Засаг даргын дэвшүүлсэн “Ногоон хот” зорилтын хүрээнд цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх алхмууд хийгдсээр байна. Өнөөдөр цахилгаан автомашины цэнэглэгч станцыг нийслэлийн өмчийн нийтийн эзэмшлийн авто зогсоол, талбайд байрлуулах ажил албан ёсоор эхэллээ.

Цэнэглэгч төхөөрөмж худалдан авах, суурилуулах, ашиглах, орчныг тохижуулах, тэмдэгжүүлэх, засвар үйлчилгээг өөрийн хөрөнгөөр, мэргэжлийн байгууллагуудаас тавьсан хууль ёсны шаардлага, олон улсын стандартад нийцүүлэн хийж гүйцэтгэх урилгыг хоёр удаа нээлттэй зарласны дагуу “Глобал моторс” ХХК, “Номин ойл” ХХК, “Топологи” ХХК-иуд санал ирүүлсэн юм. Эдгээр аж ахуйн нэгжүүд хэрэглэгчийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангах, 2018 онд багтаан цэнэглэгчүүдийг ашиглалтад оруулах үүрэг хүлээж байгаа бөгөөд манай улсын хувьд шинэ тутам энэхүү үйлчилгээтэй холбоотой аюулгүй ажиллагааны заавар, зөвлөмжийг ил харагдахуйц, энгийн ойлгогдохуйц байдлаар хийж байрлуулах, цахилгаан машины хэрэглээг сурталчлах ажлыг давхар хийж гүйцэтгэнэ.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчны газраас Улаанбаатар хотын агаарын бохирдлын 10 хувийг эзэлж байгаа автомашины яндангаас гарах хорт утааг багасгах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эдийн засгийн хэмнэлттэй, стратегийн ач холбогдолтой цахилгаан тэжээлт автомашины хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор авто замын хөдөлгөөнд дугаарын хязгаарлалтгүй оролцуулж, зам ашиглалтын төлбөрөөс чөлөөлөөд байгаа билээ.

Цахилгаан тэжээлт автомашины хэрэглээ дэлхий нийтэд 2008 оноос эрс нэмэгдсэн ба түлшинд зарцуулах эдийн засгийн хэмнэлт, байгаль орчны хүчин зүйл, нийгмийн эерэг өөрчлөлт, нэр хүндийн баталгаа болдог зэрэг шалтгаан нь иргэдийн худалдан авалтад гол нөлөө үзүүлж байна. 15-20 жилийн дараа томоохон автомашин үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэх автомашины 90 хувийг цахилгаан автомашин эзлэх судалгаа гарсан байдаг. Дэлхийн хамгийн том автомашины зах зээл болох БНХАУ шатахуунаар ажилладаг автомашины үйлдвэрлэлийг зогсоохоор төлөвлөж буй бол Энэтхэг улс 2030 он гэхэд бүх автомашиныг цахилгаан хөдөлгүүртэйгээр үйлдвэрлэх зорилт тавин ажиллаж байна. Их Британи болон Франц улсууд ойрын 20 жилийн дотор бензин болон дизель түлшээр ажилладаг автомашины худалдааг зогсоохоо мэдэгдээд байгаа билээ.

Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Парисын хэлэлцээрээр улс орнуудын хүлээсэн үүрэг, амлалт, цахилгаан автомашин, түүний сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэгчдийн төлөвлөлтөөс үзэхэд 2025 он гэхэд цахилгаан машины хэрэглээ 40-70 саяар нэмэгдэх хандлагатай байгаа. Нийтийн эзэмшлийн зам, талбайд байрлах цэнэглэгч станцын тоо жилд 72 хувиар, цахилгаан машины үйлдвэрлэл 60 хувиар өсч байна. Үүнд байгальд ээлтэй сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, хэрэглээний өсөлт, цэнэг хураагуурын технологийн шинэчлэл шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн юм.

Манай улсын хувьд цахилгаан автомашины хэрэглээг дэмжих хамгийн чухал эдийн засгийн ач холбогдол нь импортоор авдаг шатахууны зардлыг бууруулж, вальютын нөөцийг хэмнэн, дотоодын эрчим хүчний эх үүсвэрийг ашиглах явдал юм.

6
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.229.121.249Зочин   • 11 сарын 9. 7 цаг 43 минут

Zob rultei mashiniig oruulj irehiig horigloe

103.57.95.79Зочин   • 11 сарын 9. 12 цаг 18 минут

Өөр юу гэмээр бна

66.181.178.214Zochin   • 11 сарын 8. 16 цаг 24 минут

Buruu rulitei tergiig orj irhiig horgileo.20jiliin daraa ulaanbaatar hotod hodolgoond oroltshiig buur horiyo neg standarttai bolyo

103.57.95.151Зочин   • 11 сарын 8. 14 цаг 09 минут

МӨНГӨ ИДЭХ АРГАА ОЛЖ ЯДАХ ЮМ АА. ХАА БАЙНАА? ТЭР ОЛОН ЦАХИЛГААН МАШИНУУД ЧИНЬ?

59.153.114.142Футурист   • 11 сарын 8. 12 цаг 05 минут

Монголд одоо явж байгаа ЦАХ машинууд Со, Жап, Европоос хэрэглээнээс гараад ирэх үед манайд орж ирнэ. Тэр болтол өөрсдийн цах машиныг хөгжүүлэх хэрэгтэй байна.

103.29.144.2Зочин   • 11 сарын 8. 12 цаг 04 минут

Ха Ха нефтийн үйлдвэрээ яах вэ. өрөө төлөөд зогсох уу . Том оврын ачааны машин л түлшээр явах уу. 50 жил ашиглахгүй бол цнефтийн үйлдвэрийн ашиг гэж юу байна.

Шинэ мэдээ

Б.Гүнчинсүрэн: Хайгуулын ажлын тайлангаа мэдээлсэн, харин малтлага судалгааны ажлыг өөр газар хийсэн учир би мэдэхгүй11 минут 37 секундын өмнөМалчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ1 цаг 14 минутын өмнөПерсийн булангийн орнуудын дээд хэмжээний уулзалт ирэх сард болно1 цаг 24 минутын өмнөЯмар тохиолдолд авто машиныг улсын бүртгэлд бүртгэхгүй вэ1 цаг 29 минутын өмнөБНХАУ хаягдал материалын импортод хориг тавина1 цаг 34 минутын өмнөАлтан намар бонд амжилттай арилжаалагдлаа1 цаг 38 минутын өмнөМөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна1 цаг 39 минутын өмнөLG ELECTRONICS-ийн технологийг бүх хүмүүс ашиглах боломжтой1 цаг 42 минутын өмнө108 сунаж мөргөхийн ач тус1 цаг 44 минутын өмнөБНХАУ сэдэвчилсэн цэцэрлэгт хүрээлэнгийн хамгийн том зах зээлтэй орон болно1 цаг 49 минутын өмнөСэлфиний ачаар 99 жил хоригдох ялаас мултарчээ1 цаг 54 минутын өмнөДэлхийн хамгийн ухаантай 10 эмэгтэй1 цаг 59 минутын өмнөКим Жөн Ун энэ онд Өмнөд Солонгост айлчилна гэж найдаж байна2 цаг 4 минутын өмнөСонгино хүний биед ямар ач тустай вэ2 цаг 9 минутын өмнөСирийн асуудлаарх Астанагийн уулзалтад АНУ оролцохгүй…2 цаг 14 минутын өмнөХулгайд алдсан Пикассогийн зураг Румынд олджээ2 цаг 19 минутын өмнөБогинохон хугацаанд урт үстэй болох нууц2 цаг 24 минутын өмнөАйлдаа ч хононо, аавынхаа үүргээ ч биелүүлнэ2 цаг 29 минутын өмнөМягмардуламын Нандинцэцэг ДАШТ-ээс хүрэл медалийн болзол хангалаа2 цаг 29 минутын өмнө“Талибан” бүлэглэлтэй ирэх онд найрамдлын гэрээ байгуулна хэмээн найдаж байна2 цаг 34 минутын өмнөЖастин Бибер өөрийн овгоор нэрлэсэн брэнд үүсгэн байгуулна2 цаг 39 минутын өмнөЭрэгтэй эмэгтэй сайн найзууд гэж байдаг уу2 цаг 44 минутын өмнөИрэх онд хамгийн их адал явдалтай байх газруудыг нэрлэжээ2 цаг 49 минутын өмнө27 настай бүсгүй ганцаараа 196 орноор аялжээ2 цаг 54 минутын өмнөМ.Нандинцэцэгийн хүрэл медалийн төлөөх тулаан Шууд2 цаг 58 минутын өмнөСаудын Арабын угсаа залгамжлах хунтайж “Их-20”-ийн уулзалтад оролцоно2 цаг 59 минутын өмнөУсан цахилгаан станцын тусламжтай үерийг хохиролгүй туулжээ3 цаг 4 минутын өмнөГенералын хүү эх орноосоо оргожээ3 цаг 9 минутын өмнө“Nissan” компанийн тэргүүнийг баривчилжээ3 цаг 14 минутын өмнөТрансжендер Э.Аминагийн болзоот залуу С.Энхболд гэгч хэн бэ3 цаг 19 минутын өмнө
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.