11-р сарын 9
12 цаг 50 минут

Амралтын өдрөөр ажиллах худалдаа, үйлчилгээний газар, банкуудын цагийн хуваарь

Өнөөдөр Монгол бахархлын өдөр болж байна. Тус өдрийг тохиолдуулан өнөөдөр, маргааш бүх нийтээрээ амарч байна. 

Тиймээс амралтын өдрөөр ажиллах худалдаа, үйлчилгээний газрууд болон банкуудын цагийн хуваарийг хүргэж байна.

-СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРҮҮД-

-“Номин” салбар дэлгүүрүүд 08:45-22:00 цагт ажиллана.

-“Сансар” сүлжээний супермаркетууд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Тодруулбал, Баянцээлийн Сансар-9 салбар нь 09:00-21:00 цагт, Салбар-10 буюу Нарны зам дагуух салбар 10:00-19:00 цагт ажиллана. Мөн 22-ын товчоо болон Олимп хотхонд байрлах салбарууд 08:00-23:00 цагт ажиллана.

-“Имарт” их дэлгүүрүүд 09:00-22:00 цагт ажиллана.

-“Оргил” супермаркетийн салбарууд 09:00-22:00 цагт ажиллахаар байна.


-ЗАХ БОЛОН ТОМООХОН ХУДАЛДААНЫ ТӨВҮҮД-

-“Алтжин бөмбөгөр” 8-нд амарч, 9-нд ажиллана. Цагийн хуваарь: 10:00-20:00

-“Бөмбөгөр” худалдааны төв 11 дүгээр сарын 8-нд амарч, 9-нд цагийн хуваарийн дагуу 09:00-20:00 цагийн хооронд ажиллана.

-“Да” хүрээ автомашины зах 11 дүгээр сарын 8-нд амарч, 9-ний өдрөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ.  

-“Дүнжингарав худалдааны” төв 11 дүгээр сарын 8, 9-нд амраад 10-наас ажиллана.

-“100 айл” барилгын материалын төв 11 дүгээр сарын 8-нд амраад, 9-нд ажиллана.

-“Мишээл экспо” амрахгүй, бүх нийтийн амралтын өдрөөр ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

-“Нарантуул” олон улсын худалдааны төв 8-нд амарч еснөөс эхлэн ердийн цагийн хуваарийнхаа дагуу ажиллахаар байна.

-“Өгөөмөр” зах энэ сарын 7, 8, 9-нд амраад 10-наас эхлэн хэвийн үйл ажиллагаагаа явуулна.

-Сонгинохайрхан дүүрэг дэх Авто худалдааны цогцолбор энэ сарын 8, 9-нд амраад, 10-ны өдрөөс эхлэн ажиллана.

-“Хархорин” худалдааны төв 11 дүгээр сарын 8-нд амарч, 9-нд ажиллана.

-“Хүчит шонхор” зах 11 дүгээр сарын 8-нд амраад, 9-нд ажиллахаар байна.

-“Sunday” плаза 11 дүгээр сарын 8, 9-нд ердийн хуваарийн дагуу 10:00-20:30 цагийн хооронд ажиллана.


-АРИЛЖААНЫ БАНКУУДЫН АЖИЛЛАХ ХУВААРЬ-

ХААН БАНК: 11 дүгээр сарын 8, 9-ний өдрүүдэд Улаанбаатар хотын бүх салбар, нэгжүүд амарна. Баярын өдрүүдэд тус банкны цахим банк, экспресс банк, АТМ-үүд нь 24 цагийн турш нээлттэй үйлчлэх юм байна. Харин орон нутагт Өмнөговь аймгийн “Оюутолгой” дахь салбар ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

ХАС БАНК: 11 дүгээр сарын 8, 9-ний өдрүүдэд “И-март” тооцооны төв 09:00-22:00 цаг хүртэл ажиллаж “Түшиг” салбар нь 10:00-17:00 цаг хүртэл, “Баянгол” салбар 10:00-19:00 цагийн хооронд ажиллана. “Нарантуул”, “Өнөр” тооцооны төвүүд 08-ны өдөр амарч есний өдрөөс “Нарантуул” тооцооны төв 10:00-19:00 цагийн хооронд ажиллахаар буй бол “Өнөр” тооцооны төв 10:00-17:30 цаг хүртэл ажиллахаар байна.

ГОЛОМТ БАНК: 11 дүгээр сарын 8-ны өдөр 11:00-17:00 цагийн хооронд “Цамбагарав”, “Москва” салбар, “Сансар”, “120 мянгат” салбарууд тус, тус ажиллаж бусад салбар нэгжүүд нь амарна. Мөн “Солонго” салбар 24 цагаар ажиллахаар байна. 11 дүгээр сарын 09-ний өдөр дээрх салбар нэгжүүд ажиллахаас гадна “Ард” салбар, “Хархорин”, “Нарантуул” тооцооны төвүүд ажиллана.

ТӨРИЙН БАНК: 11 дүгээр сарын 8-ны өдөр Улаанбаатар хотын дараах нэгжүүд 11:00-17:00 цагийн хооронд ажиллана. Тухайлбал, Чингэлтэй дүүрэгт “Занабазар” салбар, Сүхбаатар дүүрэгт “50 мянгат” тооцооны төв, Сонгинохайрхан дүүрэгт “Өнөр” тооцооны төв /Хархорин захын ард, Пирамид үйлчилгээний төв/, Баянзүрх дүүрэг “13 дугаар хороолол” тооцооны төв /Зүүн дөрвөн зам “Оч” төвийн нэг давхарт/, Хан-Уул дүүрэгт “120 мянгант” тооцооны төв, Баянгол дүүрэг “Баруун хүрээ” тооцооны төв.

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК: 11 дүгээр сарын 8-ны өдөр бүх салбар, тооцооны төвүүд амрах бөгөөд 9-ний өдөр ажиллах салбарын байршил цагийн хуваарийг хүргүүлж байна. Тодруулбал, Картын үйлчилгээний төв салбар 10:00-18:30 цаг хүртэл, Нарны зам салбар 10:00-19:00 цаг, Зайсан салбар 09:30-18:00 цаг, Хархорин салбарын өргөтгөл 10:00-18:00 цаг, Эрдэнэс салбар 11:00-19:00 цаг хүртэл ажиллахаар байна.

Сануулахад,  Бүх нийтийн амралтын өдрөөр үзвэр үйлчилгээний газрууд болон музейнүүд ердийн цагийн хуваарийн дагуу үйл ажиллагаагаа хэвийн явуулна. Мөн Монгол Улсад байнга суугаа гадаад улсын дипломат болон консулын төлөөлөгчийн газрууд амарна. Төрийн үйлчилгээний газрууд эмнэлгүүд амарч, яаралтай түргэн тусламжийн төвүүд ажиллана.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Шуурхай: Сөүл, Бээжин чиглэлийн нислэгүүд саатлаа6 цаг 20 минутын өмнөШуурхай: Нийслэлээс гарсан тээврийн хэрэгслүүдийг буцааж байна7 цаг 34 минутын өмнөӨршөөл байх ёсгүй6 сар 15. 14:4062-той өвөө онгоцны үйлчлэгч болов6 сар 15. 14:30MedicalXpress: Түргэн хоол тархийг эрт хөгшрүүлдэг6 сар 15. 14:00Моносын ЭКО цайн дээр “Байгалийн цэвэр” гэсэн тэмдэглэгээг хууль зөрчиж байршуулжээ6 сар 15. 13:30"ХААНЫ ЭРЭЛД" дэлхийн 37 орны шилдгүүд оролцож байна6 сар 15. 13:30СЭЛЭНГЭ: Монголын анхны ШИЛЭН ГҮҮРИЙГ барьж эхэллээ6 сар 15. 13:00ШХАБ-ын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаан өндөрлөлөө6 сар 15. 12:39Р.БАТТҮВШИН: -ХУСТАЙН НУРУУНЫ ТАРВАГА ИХ ГАЗРЫН ЧУЛУУНД НУТАГШИЖ ЭХЭЛЛЭЭ6 сар 15. 12:25Шави, Раул, Валдез, Х.Алонсо нар дасгалжуулагчийн лицензээ авлаа6 сар 15. 12:15Шар хайс ганцхан шөнийн хүчтэй салхины ая даасангүй6 сар 15. 12:00КD, Клэй хоёрын төлөвлөгөө6 сар 15. 12:00Түр хорооны гишүүд эрүүдэн шүүсэн шинэ баримт дэлгэв6 сар 15. 11:45Яармагийн гүүрийг өнөөдрөөс эхлэн  энэ сарын 25 хүртэл хаана6 сар 15. 11:44"Lexus-470" автомашин онхолдож,  БНХАУ-ын иргэн  амиа алджээ6 сар 15. 11:39Ажлын хэсгийнхэн Оюутолгойн гэрээгээр Засгийн газарт ямар зөвлөмж өгөх вэ6 сар 15. 11:30Импортын хуурамч гэрчилгээтэй хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлжээ6 сар 15. 11:15Монгол Улсад айлчлал хийх Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Коногийн мэндчилгээ6 сар 15. 11:00ШӨХТГ шатахууны үнийг бууруулах шаардлага хүргүүлжээ6 сар 15. 10:45Өнөөдрийн зурхай6 сар 15. 10:30Өнөөдөр хоёр дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийнэ6 сар 15. 10:15АНХААР: Үер усны аюулаас сэрэмжлээрэй6 сар 15. 10:00ДОЛОО ХОНОГ: УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж, Засгийн газар амьд мал экспортлох шийдвэрээсээ буцав6 сар 15. 9:30“Зөв тусгал” аяны үр дүнд хүүхэд хохирсон гэмт хэрэг 14 хувиар буурчээ6 сар 14. 17:00ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле Дархан-Уул аймгийн Орхон суманд ажиллав6 сар 14. 17:00"Их газрын чулуу"-ны ууланд тарвага нутагшууллаа6 сар 14. 16:54КАТАР-2022: Монголын шигшээ баг сугалааны тавдугаар хэсэгт орлоо6 сар 14. 16:48Торонтогийн "Үлэг гүрвэлүүд" анх удаагаа NBA-гийн аварга боллоо6 сар 14. 16:46Цаг агаарын мэдээ: Амралтын өдрүүдэд бороотой6 сар 14. 16:46
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.