11-р сарын 12
10 цаг 10 минут

Таны ямар мэдээлэл хаана, хэнд байна вэ

Хувь хүний нууцыг холбогдох хууль тогтоомжид тав ангилсан байдаг

Хувь хүний нууцыг холбогдох хууль тогтоомжид тав ангилсан байдаг. Үүнд:

  • Захидал Харилцааны Нууц;
  • Эрүүл Мэндийн Нууц;
  • Хөрөнгийн Нууц;
  • Гэр Бүлийн Нууц;
  • Хуулиар Тогтоосон Бусад Нууц.

Засгийн газрын 2015.06.22-ны өдрийн “Төрийн үйлчилгээний цахим системийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 254 дүгээр тогтоолоор “Төрийн үйлчилгээний цахим систем”-д холбох төрийн үйлчилгээний жагсаалтад 167 төрлийн мэдээллийг оруулсан байна.

Ингэж сүлжээнд төрийн болон иргэн, хуулийн этгээдийн мэдээллийг байршуулснаар кибер гэмт хэрэгтнүүдэд хаана, ямар мэдээлэл хадгалагдаж, дамжиж байгааг зарлаж, мэдэгдсэн үр дагавартай болжээ.

Хүснэгт 1. “Төрийн үйлчилгээний цахим систем”-д холбосон хувийн нууц мэдээлэл

Д/д

Нууцын төрөл

Мэдээллийн ангилал

1

захидал харилцааны нууц

иргэний үнэмлэхийн лавлагаа

оршин суугаа хаягийн лавлагаа

иргэний хилээр нэвтэрсэн байдлын тухай лавлагаа

жолооны үнэмлэхийн лавлагаа

суллагдсан тухай тодорхойлолт

2

гэр бүлийн нууц

төрсний бүртгэлийн лавлагаа

гэрлэлтийн лавлагаа

гэрлэлтийн бүртгэлтэй тухай лавлагаа

гэрлэлт цуцлалтын тухай лавлагаа

өрхийн ам бүлийн лавлагаа

3

эрүүл мэндийн нууц

цэцэрлэгт элсэхээр хүсэлт гаргасан хүүхдүүдийн эрүүл мэндийн үзлэгийн хуудас

шинжилгээний хариу

4

хөрөнгийн нууц

эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, дэлгэрэнгүй лавлагаа

үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа

өр төлбөрийн тодорхойлолт

татварын өрийн үлдэгдлийн тухай лавлагаа

татварын тооцоотой эсэх тухай тодорхойлолт

татварын лавлагаа

орон сууцны эрхийн бичгийн лавлагаа

Иргэний хувьцааны лавлагаа.

цалингийн тодорхойлолт

 

Дээр дурдсан хувь хүний нууцыг иргэний үнэмлэх, регистрийн дугаараар олж авах боломжтой юм. Таны хувьд иргэний үнэмлэхээ бусдад дамжуулахгүй байх, түр шилжүүлэн өгсөн бол түүнд хяналт тавих нь зүйтэй. Үүнээс гадна иргэний регистрийн дугаараа онц шаардлагагүй бол бусдад хэлж өгөхгүй байх, олон хүний дунд хэлэхээс зайлсхийх нь зохистой юм.

Учир нь аж ахуйн нэгж байгууллага болон төрийн байгууллага, албан тушаалтанд бидний өдөр тутам өгдөг хувийн мэдээллийг тэдгээр байгууллага, албан тушаалтан хэрхэн хариуцаж, хамгаалдаг эсэх нь тодорхойгүй төдийгүй мэдээллийн аюулгүй байдлын талаарх мэдлэг, ур чадвар, хандлага нь харилцан адилгүй юм. Нөгөө талаар байгууллага, аж ахуйн нэгжид хадгалагдаж буй хувийн нууцыг мэдээллийг олж авах гэсэн аливаа халдлага сүүлийн үед нэмэгдэх болсон. Тухайлбал, АНУ-ын төрийн албан хаагчдын 5.6 сая хурууны хээ алдагдсан бөгөөд иргэдийн хувийн нууц алдагдсан эсэх нь тодорхойгүй явдал саяхан болсон.

Иймд Хувь хүний нууцын тухай хуульд “хувь хүн нууцаа өөрөө хамгаална” гэж заасны дагуу та өөрийн хувийн нууцыг хэнд өгөх эсэх, ямар нөхцөлд өгч болохыг үргэлж эргэцүүлж, таны хувийн нууцыг задруулахгүй гэсэн баталгаатай нөхцөлд бусдад хувийн нууцаа хэлэх нь зүйтэй юм.

Хувь хүний нууцын тухай хууль, 4 дүгээр зүйл

Засгийн газрын 2012 оны 101 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт “Цахим засаг” үндэсний хөтөлбөрийн 2.1.1-т зааснаар цахим засаг гэдэгт төрийн үйл ажиллагааг иргэдэд ил тод мэдээлэн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, иргэд, аж ахуйн нэгж, төрийн байгууллагын хамтын ажиллагааг хангах, тэдгээрийн оролцоог нэмэгдүүлэх үйл ажиллагаанд мэдээллийн технологи, харилцаа холбооны дэвшилтэт технологийг ашиглах замаар цахим үйлчилгээг тулгуур болгон улс орны дотоод, гадаад харилцаа, засаглалын үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах үйл явцыг ойлгодог.

Reuters. “5.6 million fingerprints stolen in U.S. personnel data hack: government”. Wed Sep 23, 2015.

http://www.reuters.com/article/us-usa-cybersecurity-fingerprints-idUSKCN0RN1V820150923

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.212.119.246Truth   • 7 сарын 1. 16 цаг 39 минут

Mongolian general registration authority provides citizens' information to companies for membership/discount cards. Information leakage must be reversed.

Шинэ мэдээ

Эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан цагдаагийн алба хаагчдыг цол, тэмдгээр шагналаа51 минут 44 секундын өмнөУИХ-ын нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслүүдийг хэлэлцэж баталлаа2 цагийн өмнөХоёр дахь хүүхэд мэндэлсний дараа таны мэдрэх 11 зүйл2 цаг 4 минутын өмнөХүн төрөлхтөн улам мулгуу болж байна гэв2 цаг 9 минутын өмнөЗургаан настай хүү 4600 удаа суниажээ2 цаг 14 минутын өмнөМаргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь2 цаг 19 минутын өмнө"Game of Thrones" цуврал 32 төрлөөр Эммигийн шагналд нэр дэвшлээ2 цаг 24 минутын өмнөДОХ-ын хоёр тохиолдол нэмж бүртгэгджээ2 цаг 29 минутын өмнөЗуны амралтаараа уншвал зохих 10 ном2 цаг 34 минутын өмнө“Чернобыль” “Эмми авардс”-ын 19 номинацид нэр дэвшлээ2 цаг 39 минутын өмнө"Гаатуу"-гийн гараас мултрахгүй2 цаг 44 минутын өмнө71 жил ханилсан хос нэг өдөр таалал төгсчээ2 цаг 49 минутын өмнө''Гурван охин” хамтлагийн дуучин Х.Ану ээж болжээ2 цаг 54 минутын өмнөЛимонтой ус биеэс хорт бодисыг гадагшлуулдаг2 цаг 59 минутын өмнөМУГТ Н.Төгсцогт найз бүсгүйгээ танилцуулав3 цаг 4 минутын өмнөЧарльз Баркли “шинэ од” Зайон Уильямсонд турахыг зөвлөв3 цаг 4 минутын өмнөБ.Лхамдарь: Ургамал тоосоо гөвөх цагт цонхоо хаах хэрэгтэй3 цаг 9 минутын өмнөДЭМБ-аас Конго улсад онц байдал зарлалаа3 цаг 14 минутын өмнөЧимээгүй, гэмгүй хохирогчид буюу Лидицегийн 82 хүүхдийн хөшөөний түүх3 цаг 19 минутын өмнөТ.Дэлгэрмөрөнгийн дэгжин гүнжүүд3 цаг 24 минутын өмнөХар тамхины бүлэглэлийн толгойлогч Эль Чапо бүх насаараа хоригдоно3 цаг 34 минутын өмнө“The Hu” хамтлаг АНУ-д аялан тоглоно3 цаг 39 минутын өмнөХөвсгөлд ослоор нас барсан 41 тохиолдол бүртгэгджээ3 цаг 44 минутын өмнөИрэх сарын 9 хүртэл Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлэгт бэлтгэнэ3 цаг 53 минутын өмнөУлаанбаатар-Дарханы замыг 11 дүгээр сар хүртэл ХААНА3 цаг 54 минутын өмнөГ.Аким: Би аялсан бүх улсын улсынхаа номын сангаар зочилсон3 цаг 59 минутын өмнөЭмбер Хердийг найз нь “мурив”4 цаг 4 минутын өмнөМеркель эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгөхгүй4 цаг 9 минутын өмнөӨдөр бүр йога хийснээр таны биед гарах 6 өөрчлөлт4 цаг 14 минутын өмнө“StarLadder - 2019 Major” тэмцээнд Монгол тоглогч өрсөлдөнө4 цаг 19 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.