11-р сарын 12
10 цаг 12 минут

Хажуу хань...

Хажуу хань гэдэг хүнд хамгийн үнэнч шадар туслагч халамжлан хүмүүжүүлэгч Бурханаас өгөгдсөн бэлэг төдийгүй таны амны хишиг хажуу ханийн заяан дээр тогтож хувьцаат компаниар бол таны амжилт ололт амьдралын хамгийн сайн сайхан бүхний 51-ээс дээш хувь нь хажуу ханьд чинь харьяалагдаж байдгийг ухааралгүй Английн Ерөнхий сайд Уйнстон Черчилль шиг муйхарлаж явдаг бол харамсалтай.

Нэгэн удаа Лондонгийн гудамжаар Черчилль авгайтайгаа салхилж явтал гудамжны цэвэрлэгч эр ойртон ирээд тэдэнтэй ярихыг завдах зуур Черчилль хээнцэр язгууртан зангаар Энэ надтай юу л ярих болдоо хэмээн ихэмсэг бардам бодон зогстол Уучлаарай тантай биш таны эхнэртэй чинь тав арван үг сольж болох уу хэмээн авгайтай нь ярилцаад явсны дараа Черчилль авгайгаасаа Энэ юун хүн вэ хэмээн хардангуй байдлаар харахад Аа манай арван жилийн дунд сургуульд байхдаа надад ухаангүй дурлаж байсан залуу л байна гээд хээвнэг гөвөхөд  Черчиллийн уушиг зүрх нь бүүр дэлбэрэх шахан Харж байгаа биз, чи ийм амьтантай суусан бол өдийд хог цэвэрлэгчийн эхнэр болоод л явах байсийм хэмээн хашгирахад Уучлаарай Уйнстон минь хэрвээ тэгсэн бол чи биш харин саяын энэ хог шүүрдэгч залуу Английн Ерөнхий сайд болох байсийм гээд амыг нь тагласан алдарт болсон явдлыг та сонссон бизээ /зураг дээр/.

Билл Клинтон ч Намбарын Энхбаяр ч ерөнхийлөгч болоход олон хүмүүс авгай нарынх нь амны хишигтэйг атаархан шагширдаг ч үнэн хэрэгтээ төрийн тэргүүн болгосон хажуу ханийнх нь харагддаггүй тэрхүү хүч чадал удам судар хувь заяагаар гарч ирсэн нөхрүүдийнх нь амны хишигтэйн асуудал л энд яригдах ёстой юм л даа. Харин эр нөхрөө элдэв хэл аманд орооцолдоход хүлцэнгүй тэвчээртэйгээр уучилсан төдийгүй саяхан Трамптай ана мана үзэлцэн Америкийн ерөнхийлөгч болчих дөхсөн нь Хиллари Клинтон авгайн амны хишиг дутсаных биш харин цагтаа айлын авгай хүүхэн татаж чангааснаараа хажуу ханийгаа амжилтын оргил ерөнхийлөгчийн суудлаас бас хойш нь чангаасан  Билл Клинтоны заяа нь дутсан  асуудал л энд яригдах байх.

Төрийн ч өрхийн ч тэргүүнүүдийн сүр жавхаа цэвэр цэмцгэр хувцас хунарыг хүмүүс  өнгөцхөн хараад алмайран шагшраад байхаас биш үүний цаана үс гэзэг  өммсөн зүүсэн өмд цамцны индүүдлэгээс эхлээд ар гэрт дэх хажуу ханийнх нь асар их хүч хөдөлмөр хичээл зүтгэл нуугдаж байдгийг хүмүүс бас л тэр бүр анзаардаггүй.  Аян замдаа сайн яваад ажил төрлөө амжилттай гүйцээгээд ганзага дүүрэн олз омогтой ирэх нь эрчүүд бидний эрийн сайндаа ч биш харин энэхүү байхгүй хугацаанд ар гэрийн баттай түшиг болсон хажуу ханийн хараа сунган харуулдаж өдөр шөнөгүй чаддаг мэддэг итгэдэг юмандаа сүсэглэн залбирч цай сүү сэтгэлийнхээ ариун дээжийг өргөн дээлийн захыг тань мушгиж байдаг хажуу ханийн  ариун цагаан бие сэтгэлийн үр жимс юм. Тиймээс төрийн ч бай өрхийн ч бай тэргүүнүүд хажуу ханийнхаа харагддаггүй тэрхүү нууцыг ухаарч амны хишгээ алган дээрээ бөмбөрүүлж тэднийгээ хайрлаж хамгаалж халамжилж буян заяаг нь хүртэх нь хүмүүн бидний амьдралын нэг утга учир, ухаарал гэмшил гэгээрлийн бас нэг хэлбэр мөн билээ.

Хажуу хань...

Сульхирийн шүүрээр хоймороо цэвэрлэх эзэгтэй
Суу цэцэн ухаанаар сэтгэлээ шүүрдэх хатагтай
Сургаалт мэргэн үгсээр хүүгээ номлох ижий
Сүүн цагаан хайраар хадмаа бялхаах гэргий
 
Эрлийн хүмүүс ирлээ ч идээ будаа нь өрөөстэй
Эхнэр бэр буулгаа ч дээлийн торгууд хуйлаастай
Айлын хүүд атгуулах чихрийн хүүдүй нь дүүрээстэй
Аяны хүмүүст илүүчлэх сүүний савнууд мэлтээстэй
 

Дэгжин хөөрхөн царайг нь нутгийн харцуул шагширлаа ч
Дээл хотны хормой нь дэрвэнэ ч гэж үгүй ээ
Дэнжийн гэрийн цэмцгэрийг нь нугын самгачуул сайрхлаа ч
Дэмий сул үг унагана ч гэж үгүй ээ
 
Алсад одсон нөхрөө сар жилээр хүлээх ч
Ариун сэтгэлийн дээжээ цаг нараар ч өргөн
Хурган доторт дээлэнд нь торгон гадар эмжиж
Хоргой хантааз шаглан ээтэн гутлыг нь ширлэнэ. 

 

 

ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа 

19
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

19 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.42.247зочин   • 2018, 11 сарын 27. 16 цаг 02 минут

өнөө цагт авгай авсан залуучууд их салдаг нь эмэгтэй, эрэгтэйн урдны явдал нь сөхөгдөөд хэцүү байдаг байхдаа. Нэг л сонин санагдаад байдаг юм. 2 биендээ юу гэж хэлдэг бол худлаа хэлэх нэг хэцүү, үнэнээ хэлэх нэг хэцүү ккк

96.69.189.11ABILGATAI TEMSEX GZP/ACs   • 2018, 11 сарын 14. 7 цаг 29 минут

TERS YZELTEN

96.69.189.11oopiin bolciin   • 2018, 11 сарын 14. 7 цаг 26 минут

bz

96.69.189.11Зочин   • 2018, 11 сарын 14. 7 цаг 28 минут

erdntiixn medpl tsagdaa geed andadgyi gecen,OCaap gyilagchidiig malladag,joplongii tsaac dyycagchixlaa gej yyplacan.

96.69.189.11ctj   • 2018, 11 сарын 14. 7 цаг 26 минут

galzyy bolood galzyypaad baigaa apdsal uym bna.medgdexgyi,fiz/xeneec ch dytaxgyi ajillana.bpt

96.69.189.11TERC YZELTEN   • 2018, 11 сарын 14. 7 цаг 24 минут

2 ijil xyicten OP+apdsal bainga yimeen camyyn degdeene,zagtnabal golgyi xaa xamaagyee.kk shoponjyylagch 2.ABILGATAI TEMTSEX gazapaap olon xyniig ZAILUULJ BAIGAAN bna.interpol olon ylciin shyyxed ug.

96.69.189.11niitleleec   • 2018, 11 сарын 14. 7 цаг 21 минут

ailiin abgai xyyxen tataj changaacNAAPAA. Upxiin tergyynyydiin cyp jabxaa xyy,tsebep tsemtsgep xybtsac,geplyy ni daipna genee

96.69.189.11Зочин   • 2018, 11 сарын 14. 7 цаг 16 минут

nuguutux ni zagatnaad xaa xamaagyi abch ugchee, gadaad medee beldej+ardsal mongolchiljee. uy ch gex geed baigaan.Ouyn yxaanii xychiig ashiglalaa,mungii chini ashiglii genee.

96.69.189.11niitleleec   • 2018, 11 сарын 14. 7 цаг 13 минут

: cylixupiin shyypeep xiimopoo tsebeplex ij ubchtei

96.69.189.11Зочин   • 2018, 11 сарын 14. 7 цаг 12 минут

ene gadnii zacaglaliin medeeg medrel cymiin apd bicheed baidagiin bnaa. bichcen uym ni opon nytgiin axyi shinjtei,iim xymyyc gadnii gap xul bolj bichdeg uym bna. bichcen uym ni ubchtei xandlagatai, shalig,zabxuul,BALIAP y/a yabyyldag,abgai shinjtei,xpc. -medrel baij XAMAAGYI chalchix baix l daa. -Xaa xamaagyi xynd ataapxana. zan yildel,tp.U-bypyy bolood xopcood baidag uym bn. -andashgyie dugui XYN,kk jijig maxir xamaptai. -jabxaatai genyy:

43.242.243.23кккккк   • 2018, 11 сарын 13. 18 цаг 24 минут

Черчиль өөрөө би бол хамгийн зөв гэрлэх хүнээ сонгосон гэж нэг бус удаа ярьж бичсэн байдаг.Өөрөө ч лут хүн учраас өөрөөсөө дээшээ хүнийг л сонгосон байна даа

64.119.17.229ЗОЧИН   • 2018, 11 сарын 13. 17 цаг 31 минут

ХҮНТЭЙ СУУХДАА БУЯНЫГ НЬ ХАРЖ СУУХ ХЭРЭГТЭЙ. БУЯНТАЙ ХҮНТЭЙ СУУСАН ХҮН ГАЙГҮЙ Л АМЬДАРНА ГЭЖ ХӨГШЧҮҮД ЯРЬДАГ. ТИЙМ УЧРААС УГСАА ГАРЛЫГ НЬ АСУУГААД БАЙДАГ БИЗДЭЭ.

192.82.64.220монгол эмэгтэй   • 2018, 11 сарын 13. 11 цаг 54 минут

Энэ үнэхээр үнэн шүү. хажуудах ханиа өөд нь татаж байж л өөрөө өөдтэй явна биз дээ. Зөвхөн нэг нь сайн сайхан явах боломжгүй. Хэн нэг нь сайн байгаа бол нөгөөдөх нь ч гэсэн ухаантай л байгаа хэрэг. Монгол эмэгтэйчүүд бүгд бүсгүй намбандаа байх аваас эрчүүд хаа хол дэмийрэх вэ дээ. Бурууг нь засах, зөвийг нь дэмжих ухаантай л байгаасай. Өнөөдөр зөвхөн өөрийгөө бодож амьдрах бус энэ нийгэмд ирээдүйд бидний үр хүүхдүүд амьдрах учраас бид зөв суурийг тавих ёстой. Иймээс хүн бүр ёс суртахуунтай амьдарч сурмаар л санагдах юм даа.

103.11.194.26хүн   • 2018, 11 сарын 13. 8 цаг 31 минут

хажуу хань байхдаа яахав дээ зүгээр л хань л гэнэ биз 2 хүн 2-уулаа л энэ амьдралд гол байх өөр өөрийн чанараараа л энэ амьдралыг босгодог байх

103.229.176.130Зочин   • 2018, 11 сарын 12. 13 цаг 11 минут

Черчилль бол аугаа улс төрч , улсынхаа төсвийн мөнгөнөөсөө хумсалдаг манай өнөөгийн улстөрчидтэй харьцуулах юм биш

202.21.100.210Ээ дээ, энэ хүүхнүүд үү   • 2018, 11 сарын 12. 11 цаг 19 минут

Ямар азаар төр засагт шургалаагүй өдий хүрсэнээ сая л ойлголоо. Монголын төр, засагт авгай хүүхнүүдийн бузар шингэчихсэн юм байна л даа

103.87.255.42bodit unen   • 2018, 11 сарын 12. 11 цаг 12 минут

ӨӨД НЬ ТАТДАГ ЭМЭГТЭЙ БАЙДАГ Л ДАА. БАС ЭР ХҮНИЙГ УРУУ НЬ ДАРДАГ, АМЬДРАЛЫГ НЬ СҮЙТГЭДЭГ, ОЛСНЫГ НЬ ҮРДЭГ, БҮТЭЭСНИЙГ НЬ ҮГҮЙСГЭДЭГ, ИНГЭЭД ЭР ХҮНИЙ АМЬДРАЛЫН ЗАМ МӨРИЙГ ХАЗАЙЛГАЖ, АМЬДРАЛД НЬ ТОЛБО ҮЛДЭЭДЭГ ХҮҮХНҮҮД ИХ БОЛСОН БАЙНА.

150.129.142.64Зочин   • 2018, 11 сарын 12. 10 цаг 44 минут

ОДОО ЦАГТ ЖИНХЭНЭ ЭМЭГТЭЙ ХҮН ХОВОРДСОН ЦАГ ДАА ХЭРВЭЭ ОЛДВОЛ ӨНГӨЛЖ АРЧЛААД ХАЙРЛААД УХААН ЗАРААД АВААД ЯВДАГ ЮМ ШҮҮ.

122.201.21.69зочин   • 2018, 11 сарын 12. 10 цаг 25 минут

Эмэгтэйчүүдийн ажил мөн. Харин сайд болгочихоор ахдаад сонин шийдэл гаргаад ховоор хөөцөлдөөд богино сэтгээд байх юм. Боловсролын сайд аа яах юм.

Шинэ мэдээ

Ичиножо А.Ичинноров озеки Гойёдог бярдаж давлаа4 цаг 39 минутын өмнөБ.Н.Занганех: Ираны газрын тосны экспортыг зогсоох нь сөрөг үр дагавартай5 цаг 51 минутын өмнөЦаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ5 цаг 56 минутын өмнөХэлэлцээгээ үргэлжлүүлэхийг БНАСАУ-д уриалжээ6 цаг 1 минутын өмнөБНХАУ, Япон ирэх сард эдийн засгийн хэлэлцээ хийнэ6 цаг 6 минутын өмнөХамгийн үнэтэй тагтаа 1,252,000 мянган еврогийн үнэ хүрэв6 цаг 11 минутын өмнөМонголчууд эрт хөгширдгийг эрдэмтэд нотолжээ6 цаг 16 минутын өмнөСирийн дүрвэгсэд нутаг буцах хүсэлтэй байна6 цаг 21 минутын өмнөГоо засалч Б.Шүрэнцэцэг: Хуссан ч ургасаар байдаг үс суулгах үйлчилгээ нь үйлчлүүлэгчдийн дунд эрэлттэй байна6 цаг 25 минутын өмнөҮхэхээсээ өмнө хүмүүс юу зүүдэлдэг вэ6 цаг 26 минутын өмнөЭтиоп, Индонезид гарсан нисэх онгоцны осолд ижил төстэй тал ажиглагджээ6 цаг 31 минутын өмнөЦагдаагийн алба хаагчид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд цусаа бэлэглэлээ6 цаг 34 минутын өмнөМУГЖ С.Жавхланг зодож явсан хөгжилтэй найруулагч6 цаг 36 минутын өмнөЖозеф Данфорд: Бид Сириэс дайчдаа гаргах тухай Ерөнхийлөгчийнхөө зааврыг биелүүлсээр байгаа6 цаг 41 минутын өмнөОддын дуулианы улмаас Өмнөд Солонгосын энтертайнмэнт салбар хагас тэрбумыг алдаад байна6 цаг 46 минутын өмнөЗагасчин айдас хүрмээр амьтдыг үзүүлдэг: Хүмүүс үүнийг дахин харахаас бэргэж байна6 цаг 51 минутын өмнөТүүхэн сүмд гал гарчээ6 цаг 56 минутын өмнөАжлын байранд хэлж болдоггүй 11 өгүүлбэр7 цаг 1 минутын өмнө“Cheetah” робот сальто эргэж сурчээ7 цаг 6 минутын өмнөИлүүдэл жингээ хаясан гайхалтай түүхүүд7 цаг 11 минутын өмнөБ.Элбэрэлт Тусгай олимпоос Алтан медаль хүртсэн анхны тамирчин боллоо7 цаг 13 минутын өмнөБүх цаг үеийн шилдэг 500 дуу: №296 Eminem feat. Dido, ‘Stan’7 цаг 16 минутын өмнөСирид 1000 орчим цэрэг үлдээхээр төлөвлөж байна7 цаг 21 минутын өмнөЦаг агаарын улмаас МИАТ-ийн зарим нислэгүүд хойшлогдлоо7 цаг 22 минутын өмнөЛиверпүүл ПЛ-ийг дахин тэргүүлж эхлэв7 цаг 26 минутын өмнө“Ойлголцох нэг хором” аяны хүрээнд “Зөв жолооч” төсөл хэрэгжинэ7 цаг 31 минутын өмнөЦаасан онгоц нисгэх ДАШТ болно7 цаг 36 минутын өмнөУмард мөсөн далай 20 гаруй жилийн дараа ямар ч мөсгүй болох магадлалтай7 цаг 41 минутын өмнөЦэргийн зардлаас болоод АНУ-ыг дампуурал хүлээж байна7 цаг 46 минутын өмнөДалай, тэнгис доторх хачирхалтай газрууд7 цаг 51 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.