11-р сарын 13
11 цаг 10 минут

Ч.Хашчулуун: Зээлжих зэрэглэл сайтай оронд зээлийн хүү бага тогтох давуу тал бий болдог

Олон улсын үнэлгээний S&P буюу "Standard and Poor’s" агентлаг өнгөрөгч долоо хоногийн сүүлчээр  Монгол Улсын зээлжих зэрэглэлийг В-  гэсэн зэрэглэлээс  “В тогтвортой” гэсэн зэрэглэл рүү шилжүүллээ. Олон улсын түвшинд ингэж зээлжих зэрэглэл дээшилсэн нь манай улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар эдийн засгийн ухааны доктор  Ч.Хашчулуунаас тодрууллаа.

- S&P  агентлаг манай улсын зээлжих зэрэглэлийг өсгөлөө. Үүнийг эдийн засаг дахь сайн дохио гэж харах хүн олон байх шиг байна л даа...

- S&P  бол дэлхийн гурван том үнэлгээний компанийн нэг. Тийм болохоор тус агентлагийн гаргаж байгаа үнэлгээ, зэрэглэлд  дэлхий нийт эргэлзэж тээнэгэлэх зүйлгүйгээр яг тэр хэвээр нь хүлээж авдаг. Энэ утгаараа зэрэглэл өснө гэдэг нь маш эерэг дохио болохоос гадна Монгол улс зээлээ төлдөг,  төлөх чадвартай, цаанаа санхүүгийн сахилга хариуцлагатай, эдийн засаг нь өсөлттэй байгаа гэдгийг л илэрхийлж буй хэрэг.  

-Зээлжих зэрэглэл дээшилснийг дагалдаж ирэх эдийн засгийн ямар эерэг хандлагууд байж болох вэ?

-Мэдээж хэрэг үүнийг дагалдаж эдийн засагт сайн үр дагавар бий болно. Ерөнхийд нь авч үзвэл  зээлжих зэрэглэл сайтай улс оронд хөрөнгө оруулалт түлхүү хийгдэх, зээлийн хүү бага тогтох давуу тал бий болдог. Юуны өмнө төсөвт ирэх  дарамт буурна.

Манай улс төсвийн орлогынхоо тодорхой хэсгийг гадаад өрийн хүүнд өгч байгаа, энэ хэрээрээ төсөвт  дарамт үүсдэг. Хэрэв зэрэглэлээ дээшлүүлж хүүг бууруулж чадвал төсөвт ирэх ачаалал тэр хэмжээгээр буурна.

-Зээлжих зэрэглэл өсөхөд төсвийн дарамт буурдаг нь ямар хамаарал байна гэсэн үг вэ?

-Зэрэглэл илүү сайжирснаар гадаад зээлийн хүү буурдаг. Өөрөөр хэлбэл одоо нэгэнт авчихсан байгаа зээл, бондын хүүг илүү бага хувийн нөхцлөөр солих боломж бүрдэж байна гэсэн үг.

Манай улс төсвийн орлогынхоо тодорхой хэсгийг гадаад өрийн хүүнд өгч байгаа, энэ хэрээрээ төсөвт  дарамт үүсдэг. Хэрэв зэрэглэлээ дээшлүүлж хүүг бууруулж чадвал төсөвт ирэх ачаалал тэр хэмжээгээр буурна.

Өөр нэг эерэг тал нь гадаад зах зээлээс илүү бага хүүтэй санхүүжилт босгох боломж бүрдэж байгаа юм. Ерөөсөө зээлжих зэрэглэл сайтай улс оронд зээлийн хүү бага тогтох давуу тал бий болдог.

-Аж ахуй эрхлэгчдэд нөлөөлөх  үү?

-Нөлөөлнө. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд зээл олгохдоо гадаадын санхүүгийн байгууллагууд улсынх нь зээлжих зэрэглэлийг л хардаг. Өөрөөр хэлбэл улсынх  нь зээлжих зэрэглэл шууд хамааралтай байдаг. Тэгэхээр мөн ялгаагаагүй  гадны зах зээлээс бага хүүтэй зээлийн эх үүсвэр татах боломж хувийн хэвшлийнхэнд бас дагалдаж бий болно гэсэн үг.

-Баярлалаа

Г.Хантулга

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.70.42.130Зочин   • 2018, 11 сарын 13. 12 цаг 20 минут

энэ улс орон бүлэглэл амьдардаг мафижсан этгээдүүдийн гарт оржээ. үнэндээ бидэнд хүрд эргүүлэх боломж байхгүй. тогтолцооог нурааж болно л доо. эд нар сул тавьж өгөхгүй. тэгэхээр хүч хэрэглэх хэрэг гарна. өөрөөр гарц харагдахгүй байна. 90 оны улс төрийн товчооны шийдвэрээр төрийн эрх мэдэл шилжүүлдэг хүмүүс энд байхгүй. тэр үед энэ хүмүүс шиг эрх мэдэл хөрөнгө хүч байсангүй. одоо бол энэ араатнуудад эрх мэдлээс ямар ч хамаагүй үнээр зуурч үлдэх цусан сонирхол байгаа.

202.70.42.130Зочин   • 2018, 11 сарын 13. 12 цаг 15 минут

Гэрэлчулуунаа наад банкнууд чинь мөнгө хүүлэгч нарын шуналд идэгдсэн хэрэгсэл боллоо. Энэ их зээл тусламж хүүгүй шахуу урт хугацаанааны зээлээр орж ирсэн бэлэн мөнгө хэний гараар ороод бидэнд ямар их өрийн дарамт үүсгээд байгааг чи ингэж тайлбарлаж байгаа юмуу. Тэгээд та нар гаднаас хүүгүй шахуу ирсэн мөнгөө бидэнд өндөр хүүтэйгээр зээлүүлээд сул орлогоороо амьдардаг эздийгээ үнэнчээр хамгаалаад хэдэн халтар авдаг байх даа. Зээлийн хүү өндөр байлгах нь хэнд ашигтайг бид төвөггүй ойлгоод байна аа Хашаа гуай. Улс оронд болоод байгаа энэ том мэдээ

103.229.120.244Зочин   • 2018, 11 сарын 13. 11 цаг 26 минут

ene.....hudlaa.....gara......EDIIN...ZASAGIIN.....surguulid......ad....uzegded....garch....bsn....ergeed....orcon....l....yvsn

192.82.64.153Зочин   • 2018, 11 сарын 13. 9 цаг 11 минут

Тэгээд наад банкны хүүгээ буулгаач

Шинэ мэдээ

Нийгмийн сүлжээн дэх хүүхдийнхээ хуудасны нууц үгийг эцэг эх яагаад өөрчилж, устгаж болохгүй вэ?6 минут 26 секундын өмнөОн гарсаар 89 удаагийн ой, хээрийн түймэр гарчээ11 минут 42 секундын өмнө"Цэцэг төв"-ийн уулзварыг өнөөдрөөс эхлэн гурван хоног хаана23 минут 7 секундын өмнөНаадмын амралтын өдрүүдээр 15 хүн усанд осолдож нас барсан байна33 минут 50 секундын өмнөГолд машинаа угаасан тохиолдолд сая төгрөгөөр торгоно40 минут 30 секундын өмнөД.Нарангэрэл: Хоолны хордлогын үед их хэмжээний шингэн зүйл уух нь зүйтэй1 цаг 2 минутын өмнөМуудсан өндгөөр үйлчилж байсан цайны газрыг илрүүлжээ1 цаг 20 минутын өмнөХөвсгөлд үерийн улмаас автомашины дугаараа гээсэн иргэд цагдаагийн газраас авах боломжтой1 цаг 26 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд1 цаг 37 минутын өмнөӨнөөдөр хоёр дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ1 цаг 49 минутын өмнөБаярын өдрүүдээр 2739 кг хуванцар сав ангилан ялгажээ2 цаг 2 минутын өмнөЗүүн бүсийн хурд энэ сарын 27-28-нд болно2 цаг 6 минутын өмнөЕРӨНХИЙЛӨГЧ: УИХ-ын гишүүдийн тоог 108, хугацааг 5 жил болгох санал хүргүүлжээ2 цаг 19 минутын өмнөЗам тээврийн ослын улмаас орон нутагт 1 хүний амь нас хохирчээ2 цаг 23 минутын өмнөЦэцэрлэгийн цахим бүртгэл ирэх даваа гарагт эхэлнэ2 цаг 29 минутын өмнөЗах, худалдааны төвүүд өнөөдрөөс хуваарийн дагуу ажиллана2 цаг 42 минутын өмнөАжлын хэсгүүдийн хэлэлцэх асуудлууд2 цаг 47 минутын өмнөӨнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай2 цаг 55 минутын өмнөНаадам өндөрлөж, ҮНДСЭН ХУУЛИЙН хоёрдугаар хэлэлцүүлэг эхэллээ3 цаг 27 минутын өмнөНаадмын хоёр өдөр монголчууд 606 шинэ хүнээр бүл нэмжээ3 цаг 37 минутын өмнөӨнөөдрийн зурхай4 цаг 22 минутын өмнөЦаг агаарын мэдээ4 цаг 37 минутын өмнөМаргаашнаас зах, худалдааны төвүүд хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ7 сар 15. 12:27Иргэдийг гол, мөрний эрэг орчмоор зорчихгүй байхыг анхааруулж байна7 сар 15. 12:19ТЦА:Баярын өдрүүдээр бүртгэгдсэн осол, хэрэг өнгөрсөн жилээс 27,5 хувиар өссөн үзүүлэлттэй байна7 сар 15. 12:04Улаанбаатарт 28-30 градус дулаан байна7 сар 15. 11:59Өнөөдрийн зурхай7 сар 15. 11:56ЗОРЧИГЧДЫН АНХААРАЛД: Улаанбаатар-Дарханы замыг өнөөдрөөс эхлэн хааж байна7 сар 15. 11:35Худалдаа, үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хуваарь7 сар 14. 13:00Арилжааны банкуудын ажиллах цагийн хуваарь7 сар 14. 12:30
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.