11-р сарын 13
14 цаг 36 минут

Та үүнийг мэдэх үү: Хэрлэн Барс хотын туурь

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутагт Баруун дөрөө нуурын зүүн урд орших эртний хотын үлдэгдэл туурь. Х зууны үед Монголын газар нутаг дээр ноёрхлоо тогтоож байсан Кидан улсын үед баригдсан. Киданчуудыг Монголчуудтай гарал нэг, хэл нэгтэй ард түмэн байсан гэдгийг Хятадын болон гадаадын эрдэмтэн судлаачид нотолдог. Киданчууд нь Төв Азид төр улсаа байгуулсан тухайн үедээ байгалийн шинжлэх ухаан, техникийг ихээр хөгжүүлсний дотор ган хайлуулж боловсруулах талаар тухайн үедээ тэргүүлж байсан гэж үздэг. Түүний нэг жишээ нь бол Хэрлэн барс хот юм. Анх 1953 онд албан ёсоор судалсан бөгөөд Барс хотын их хэрмийн хэмжээ нь 1600-1800 метр, зузаан нь 4 метр, өндөр нь 1.5-2 метр байжээ.

Хэрмийн дотор болон зүүн талд тав ба долоон давхар суваргатай байв. Хэрмийн дотор байх 4 барилга, бага хэрмийн орчимд байх жижгэвтэр барилгын суурь, шохой шатааж байсан зуухны ор зэргийг малтан шинжилж үзэхэд олон тооны том бурхны сэнтий, дээврийн хөх тоосгон ваар, том жижиг хэмжээний угалзтай угалзгүй тоосго, шавар баримал, ур хийц сайтай бурхны үлдэгдэл, бурхны баримал чимэглэлийн хэсэг, мал адгуусны дүрс, цац, сийлбэртэй моднууд, яс төмөрлөг эд зүйлүүд илрүүлжээ. Эдгээр олдвороос үүдэн тэрхүү жижгэвтэр барилга нь бурхан шүтээний газар байсныг тогтоожээ. Дээр өгүүлсэн суваргууд нь Энэтхэг хийцээр баригдаж дотор ханандаа бурханы том хөргүүдтэй байжээ. Хэдийгээр Хэрлэн барс хотын эргэн тойрны малтлага судалгаагаар бурхны шашны холбогдолтой зүйлсийг ихэвчлэн олж илрүүлсэн боловч эрдэмтэн судлаачид энэхүү хотыг цэргийн цайз хуаран байсан хэмээн үзсээр иржээ. Киданчууд баруун хойд хэсгийн аймаг угсаатны бослого хөдөлгөөнийг дарангуйлж Хэрлэн голын савд гол төлөв нүүдэлчдээс бүрдсэн олон цэргийн анги суулгаж байсан хэмээн түүхийн сурвалжуудад тэмдэглэсэн байдаг учраас юм. Хэрлэн барс хоттой холбоотой ийм нэгэн домог яриа бий. Олон зуун жилийн тэртээ Манж гүрний их хаан Монгол нутагт өөрийн нэг хүүг суурьшуулан суулгах гэж одоогийн Дорнод аймгийн нутаг Хэрлэн голын хөвөөнд хот сууринг бариулж эхэлсэн юм гэнэ. Тэр байдлыг мэдсэн нутгийн олон нууцаар цуглаж, манай энэ сайхан нутаг харийн гүрний эзэмшил болох нь, одоо яах вэ гэж хэлэлцсэний эцэст нэгэн ухаант хүн нарийн арга хэрэглэе, хошууны ноёдод дуулгая гэж хэлжээ. Ингээд хиймэл бар хийж хуурамчаар хүрхрүүлж, их дуу чимээ гаргах болжээ. Манж хаан заларч ирэх үеэр Хэрлэн голын бургасанд нөгөө хуурамч бараа дуугаргаж олон адуу хурааж, бургас мод хугалж, олон амьтан явж, ноцолдож байгаа их дуу чимээ гаргаж, нойтон газар мөр гаргах зэргээр олон шөнө дараалан их ажил хийжээ. Манж хаан үүнийг сонсоод, энэ нутаг хэдийгээр үзэсгэлэн төгс сайхан нутаг боловч бар, ирвэс араатан ихтэй нутаг юм байна. Ийм нутагт хот суурин барьж байгуулж болохгүй. Хурдан энэ ажлыг зогсоож яаралтай буцах хэрэгтэй гэж хүүдээ зарлиг буулгасан юм байх. Тэнд баригдаж байсан хашаа, хэрэм, цамхагуудыг дутуу орхиж зугтан зайлсан тул уг туурийг нутгийн олон хошигнож бас хүндэтгэн “Хэрлэнгийн барс” гэж нэрлэсэн бөгөөд он жилийн уртад нэр нь бага зэрэг өөрчлөгдөж, “Хэрлэн барс” гэж нэрлэгдэх болсон юм гэж нутгийн хууччуул хүүрнэдэг юм билээ. Жич, энэ цамхагийг эргэн тойрон алс холын юм харах зорилготой харуулын байр байсан болов уу гэж эрдэмтэд таамагладаг. (Эх сурвалж: Ч.Буянбадрах "Монгол орны лавлах" эмхэтгэл ном)

Хэрлэн барс хотын домог: Олон зуун жилийн тэртээ Манж гүрний их хаан Монгол нутагт өөрийн нэг хүүг суурьшуулан суулгах гэж одоогийн Дорнод аймгийн нутаг Хэрлэн голын хөвөөнд хот сууринг бариулж эхэлсэн юм гэнэ. Тэр байдлыг мэдсэн нутгийн олон нууцаар цуглаж, манай энэ сайхан нутаг харийн гүрний эзэмшил болох нь, одоо яах вэ гэж хэлэлцсэний эцэст нэгэн ухаант хүн нарийн арга хэрэглэе, хошууны ноёдод дуулгая гэж хэлжээ. Ингээд хиймэл бар хийж хуурамчаар хүрхрүүлж, их дуу чимээ гаргах болжээ. Манж хаан заларч ирэх үеэр Хэрлэн голын бургасанд нөгөө хуурамч бараа дуугаргаж олон адуу хурааж, бургас мод хугалж, олон амьтан явж, ноцолдож байгаа их дуу чимээ гаргаж, нойтон газар мөр гаргах зэргээр олон шөнө дараалан их ажил хийжээ. Манж хаан үүнийг сонсоод, энэ нутаг хэдийгээр үзэсгэлэн төгс сайхан нутаг боловч бар, ирвэс араатан ихтэй нутаг юм байна. Ийм нутагт хот суурин барьж байгуулж болохгүй. Хурдан энэ ажлыг зогсоож яаралтай буцах хэрэгтэй гэж хүүдээ зарлиг буулгасан юм байх. Тэнд баригдаж байсан хашаа, хэрэм, цамхагуудыг дутуу орхиж зугтан зайлсан тул уг туурийг нутгийн олон хошигнож бас хүндэтгэн “Хэрлэнгийн барс” гэж нэрлэсэн бөгөөд он жилийн уртад нэр нь бага зэрэг өөрчлөгдөж, “Хэрлэн барс” гэж нэрлэгдэх болсон юм гэж нутгийн хууччуул хүүрнэдэг юм билээ. Жич, энэ цамхагийг эргэн тойрон алс холын юм харах зорилготой харуулын байр байсан болов уу гэж эрдэмтэд таамагладаг.

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.170.110Зураг түүх өгүүлнэ   • 2018, 11 сарын 15. 11 цаг 28 минут

Энэ хуучирсан зураг байна. Шинэчлэн засаад бутарч нурахааргүй болгосон байгаа. Түүх дурсгалын зүйлийг хамгаалах газар билүү, нэг тиймэрхүү нэртэй төрийн байгууллагын залуус хэдэн сар ажиллаж сэргээсэн.

45.117.35.10Зочин   • 2018, 11 сарын 14. 22 цаг 52 минут

1987 онд очиход ийм л байсан яг хэвээрээ байна даа

202.9.41.64Зочин   • 2018, 11 сарын 14. 19 цаг 25 минут

Энэ сайхан түүхийн дурсгалыг сэргээн засаж бна гээд нураагаад шинээр барьчихсан мөн тэнэг улсууд шүү зүй нь бол талыг нь сэргээгээд талыг нь яг бсанаар нь байлгах естой бсан

66.181.160.112Зочин   • 2018, 11 сарын 13. 21 цаг 20 минут

Dornod aimgiinhan ene saihan tuuriig saihan zasaad sergeej yzyyshtei bolgoj boldoggyi um uu

Шинэ мэдээ

Иргэн Б.Болороогийн гомдлыг шуурхай шалгаагүй цагдаа нарт хариуцлага тооцжээ3 минут 33 секундын өмнөАрьсан түрийвч, жийнсэн материал “Apple Card”-ыг гэмтээж болзошгүй8 минут 33 секундын өмнөХар тамхи тээвэрлэж явсан 17-28 насны 7 этгээдийг баривчилжээ13 минут 33 секундын өмнөБүх Африкийн шатрын тэмцээн Касабланкад эхэлжээ18 минут 33 секундын өмнөНийслэл өнгөрсөн долоо хоногт23 минут 33 секундын өмнөБайгалийн үзэсгэлэнт газар "Хяргас нуурын хэцүү хад"28 минут 33 секундын өмнө"Русские Витязи" багийн нисэгчид сөнөөгч онгоцоор үзүүлбэр үзүүлнэ33 минут 33 секундын өмнөЖүдо бөхийн ДАШТ-д өрсөлдөх Гүржийн шигшээ баг38 минут 33 секундын өмнө“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн загвар зураг төсөлд шалгарсан бүтээл43 минут 33 секундын өмнөУрт удаан наслах энгийн аргыг хэлжээ48 минут 33 секундын өмнөМалчид хүссэн үедээ цаг агаарын мэдээлэл авах системийг баталгаажуулав53 минут 33 секундын өмнөИх Британийн эргийн хамгаалалт 50 дүрвэгчийг аварчээ58 минут 33 секундын өмнөУИХ-ын чуулган даваа гаригт хуралдаж Үндсэн хуулийг хэлэлцэнэ1 цаг 4 минутын өмнөМария Шарапова “US Open” тэмцээний эхний тойрогт Серена Уильямстай учраа таарчээ1 цаг 9 минутын өмнөХичээлийн шинэ жилийн нээлт есдүгээр сарын 1-ний Ням гарагт болно1 цаг 14 минутын өмнөЭ.Макрон: Бидний орон гэр шатаж байна1 цаг 19 минутын өмнөГадаадын иргэн, харьяатын газрын даргын урилгаар БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны төлөөлөгчид Монгол Улсад айлчиллаа1 цаг 24 минутын өмнө“Fox News” дэх бэлгийн хүчирхийллийн тухай шинэ киноны трейлер гарчээ1 цаг 29 минутын өмнөЕгипетэд байгаль орчин, соёлын наадмыг зохион байгуулж байна1 цаг 34 минутын өмнөНийслэлийн соёл, урлагийн байгууллагуудын удирдах ажилтны шуурхай хурал боллоо1 цаг 39 минутын өмнөӨнөөдөр 0, 2, 4, 6, 8-аар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно1 цаг 44 минутын өмнөХариуцлагагүй уул уурхайг цэгцэлж, намын бүлгүүд хуралдсан долоо хоног 1 цаг 49 минутын өмнөЭнэ өдрийн зурхай1 цаг 54 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ1 цаг 59 минутын өмнөАрхангай аймагт дахин нэг уурхайг хаалаа8 сар 24. 1:15АНУ-тай нууц хэлэлцээ хийсэн гэж Н.Мадуро мэдэгджээ8 сар 23. 18:00Агаарын бохирдол сэтгэл санааны гүн хямралд орох магадлалыг нэмэгдүүлдэг8 сар 23. 17:55Та сэтгэлзүйн ямар хэв шинжтэй вэ8 сар 23. 17:50Цөснөөс нь 1898 чулуу гарчээ8 сар 23. 17:45Итали: Гар утасны хамааралтай өсвөр насныхныг албадан эмчилнэ8 сар 23. 17:40
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.