11-р сарын 14
7 цаг 50 минут

"Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн зүрхэнд итгэлийн оч үсэрлээ"

 Он гарсаар 79 хүүхэд бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн хохирогч болжээ. Энэ бол зөвхөн цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн тоо. Үүний цаана буюу хаалттай хаалганы цаана хэчнээн бяцхан зүрх ийм шаналал амсан уйлж суугааг бид таашгүй. Хүчирхийллийн хохирогч болсон насанд хүрээгүй хүүхдүүд насан туршдаа сэтгэлдээ гунигтай амьдардаг гэсэн судалгаа бий. Харвардын Их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар, хүүхдийн хүчирхийлэл нь бие махбодь, сэтгэл санаанд хохирол учруулаад зогсохгүй хүний ДНК-д ч арилахааргүй сорви үлдээдэг болох нь нотлогджээ. Тиймээс бэлгийн хүчирхийлэлд өртөн хохирсон хүүхдүүдэд сэтгэл нөхөн сэргээх эмчилгээ хийх шаардлага зүй ёсоор тулгарч байна. Яг л энэ үед нүдээ олсон нэгэн байгууллага нээгдээд байгаа нь 2009 оноос бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд нийгэм сэтгэл зүйн үйлчилгээ, хууль зүйн туслалцаа үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн “Хүүхдийн эрх хамгаалах” төвийн дэргэд шинээр байгуулагдаад байгаа “Үжин” төв юм.

“Үжин” төв нь бэлгийн хүчирхийлэлд өртөж хохирсон 02-13 насны хүүхдүүдийг асран хамгаалагчийн хамт 30 хоногоор байрлуулан нөхөн сэргээх цогц эмчилгээг хийдэг аж. Ингэхдээ Кейс менежмэнтийн үйлчилгээ, Сэтгэл зүйн зөвлөгөө ба сэтгэл засал, Түр хамгаалан байрлуулах Хуулийн зөвлөгөө, өмгөөллийн туслалцаа, Боловсролын тасралтгүй байдлыг хангах, Эрүүл мэндийн үйлчилгээнд холбон зуучлах, Хөгжлийн үйл ажиллагаанд хамруулах, Амьдрах ухааны чадамжуудыг эзэмшүүлэх зэрэг багтдаг юм байна. Мөн зөвхөн хүүхдээс гадна давхар гэр бүл нь хохирчихсон байдаг тул гэр бүлд нь туслах, гэр бүлийн хөдөлмөрийн насны гишүүдэд ажил мэргэжлийн зөвлөгөө өгөх, мэргэжлийн сургалтанд хамруулж, ажилд зуучлах, Халамжийн үйлчилгээнд зуучлах гэх мэт цогц үйлчилгээг үзүүлдэг байна. 

Тус төвд байрлан нөхөн сэргээх үйлчилгээг авснаар хохирогч хүүхэд эргэн нийгэмших, үеийнхэнтэйгээ чөлөөтэй харьцах, гэр бүлдээ нь эргэн нэгдэх ач холбогдолтой аж. 

Ингээд “Хүүхдийн эрх хамгаалах” төвийн захирал “Үжин” төвийг үүсгэн байгуулагч Д.Ундраатай шинээр байгуулагдаад байгаа төвийн үйл ажиллагаа, үйлчилгээний талаар ярилцсанаа хүргэж байна.

Д.Ундраа: Хүүхэд хэдий хэр бага байхдаа бэлгийн хүчирхийлэлд өртөнө хор хөнөөл нь төдий чинээ их байдаг

-Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд түр хамгаалах байранд хэдхэн хоноод л буцаад хэрэг үйлдэгдсэн гэртээ очдог. “Үжин” төв байгуулагдсанаар энэ байдал арай өөр түвшинд шилжиж байна гэж ойлгож болох уу?

-Тиймээ. Хохирогч болсон хүүхдүүдэд нөхөн сэргээх цогц үйлчилгээ үзүүлэх хэрэгцээ шаардлага 10-аад жилийн өмнөөс л яригдаж байсан ч өнөөдөр л биелэлээ олж байна. Жил ирэх бүр хүүхдийн бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдэгдэж байгаа тоог харахад санаа зовнихгүй байхын аргагүй тоо баримт дурьдагддаг. Гэтэл хэрэг үйлдсэн этгээдийг яллаад өнгөрдөг боловч хохирч үлдсэн хүүхдэд нөхөн сэргээх сэтгэл заслын үйлчилгээ, гэр бүлтэй ажилладаг, эдийн засгийн бүхий л хохирлыг хангадаг цогц үйлчилгээ Монголд байх ёстой гэдгийг 2009 оноос хойш ажиллаж байх явцдаа маш олон удаагийн тохиолдлуудаас харсан мэдэрсэн. Ингээд 2018 оны арваннэгдүгээр сарын 1-нээс “Хүүхдийн эрх хамгаалах” төвийн дэргэд бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийг нөхөн сэргээх “Үжин” төвөө нээгээд байна. Энэ төвдөө хүчирхийлэлд өртсөн хүүхдийг асран хамгаалагчийнх нь хамт гурван сараас дээш хугацаагаар байршуулан 10 төрлийн цогц үйлчилгээг үзүүлж байгаагаараа онцлогтой.

-Хүүхдээс гадна асран хамгаалагч нь хамт байрлах юм байна. Тэдэнд ямар тусламж үйлчилгээг үзүүлэх вэ?

-Нэг хүүхдийг нэг асран хамгаалагч дагаж ирнэ. Гэхдээ 6-аас дээш насны хүүхэд биеэ даасан байдаг тул хамаарахгүй. Зургаагаас доош насны хүүхдүүд асран хамгаалагчтай ирэх юм. Мэдээж тэд ч нөхөн сэргээх үйлчилгээг авна. Хүүхэдтэй адилхан л хохирсон байгаа. Бид тэр хүнийг бэлэн зүйл дээр байлгаад байхгүй. Цагийн ажилд оруулах, ажил мэргэжлийн чиг баримжааны сургалтанд хамруулж, ажилд зуучлана. Асран хамгаалагчаар ээж нь ирлээ гэхэд тэр хүний сэтгэл зүй ямар байдалтай байх нь тодорхой. Тиймээс бид энэ тал дээр онцгой анхаарч ажиллах болно.

-“Үжин” төв хичнээн хүүхэд хүлээн авах багтаамжтай вэ. Одоогоор хичнээн хүүхэд ирээд байна вэ?

-Манай төв 5-8 хүүхэд хүлээн авах чадалтай. Асран хамгаалагч нь ирвэл 10-16 болно гэсэн үг. Ингэхдээ 02-13 насны хүүхдүүдийг хүлээж авна.

-Нас заасны учир юу вэ. Яагаад 02-13 хүртэлх насны хүүхдүүдийг сонгов?

-Хүүхэд бага насандаа бэлгийн хүчирхийлэлд өртвөл сэтгэлийн гүн хямралд орж, гүн эмгэгтэй болдог. 02-13 насны хүүхдүүд аав, ээжийнхээ асаргаанаас гараагүй, бие дааж шийдвэр гаргах, ямар нэг үйлдэл хийх түвшинд хүрээгүй байдаг. Тиймээс аль болох яаралтай эрт шатанд нь нөхөн сэргээвэл сэтгэл зүй, сэтгэцэд нь үлдсэн шарх нь эргэж сэдрэх нь бага. Үүнийг хэрхэн давах талаар чадварын судалгаа хийхэд эрсдэлийн түвшин ч өндөр гардаг. Тухайн хүүхдийн чадамж, чадвар, нийгэмшсэн байдал, нас, бие, сэтгэхүйн онцлогоос шалтгаалж хүүхэд бүрт өөр үнэлгээ гарна. Манай байгууллага нууцын зэрэглэлтэй, төрийн хамгаалалттай учир иймэрхүү зүйлийг дэлгээд байх боломжгүй байгаа.

-“Үжин” төвд бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд бүр ирж нөхөн сэргээх үйлчилгээ авах боломжтой юу?

-Манай төв Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар”-тай гэрээ байгуулан, гүйцэтгэгчээр хамтран ажиллаж байна. Тус газарт 21 аймаг, 9 дүүргийн харьяа газар, хэлтсүүдээс бэлгийн хүчирхийллийн хохирогчоор тогтоогдсон хэрнээ эрсдлийн түвшин өндөр, хүүхдэд болон гэр бүлд нь нөхцөл байдлын үнэлгээ хийгээд зайлшгүй нөхөн сэргээх үйлчилгээ шаардлагатай гэсэн тохиолдолд аймаг, дүүргийн “Гэр бүл хөгжлийн газар” нь “Хүүхдийн түргэн тусламжийн 108” төвөөр дамжаад агентлагийн дэргэдэх хүүхэд хамгааллийн үйлчилгээний “Түр хамгаалах байр”-нд ирээд 3-7 хоног байрлаж, сэтгэл зүйн зөвлөгөө, үнэлгээ хийгдсэний дараагаар “Хүүхдийн түргэн тусламжийн 108” төвийн шуурхай дуудлагын баг манай “Үжин” төвд хүргэх юм. Тэгэхлээр манайх 21 аймаг, 9 дүүргээс хүүхдийг шууд хүлээн авдаггүй.

-Хүүхэд байрлах энэ төвийг их гоё тохижуулжээ. Хаалгаар ороод ирэхэд яг л айлд ороод ирсэн мэт сэтгэгдэл төрлөө?

-Бэлгийн хүчирхийллийн хохирогч нь ихэвчлэн охид байдаг тул тэдэнд зориулсан хувийн ариун цэвэр сахих суултуур, усан эмчилгээний ванн зэргийг бодож тохижуулсан. Хүүхдүүдийн сэтгэл санааг засч, болж өнгөрсөн муу муухайг аль болох хурдан мартуулахын тулд гэр бүлийнх шиг халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх нь хохирогчийн эрүүл мэнд, сэтгэл санаа хурдан нөхөн сэргэхэд тустай байдаг учир хичээж тохижуулсан юм. Гэхдээ тоглоомын тавиур, номын тавиур зэрэг одоогоор хоосон байгаа. Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болно гэдэг хүн адгууснаас дор байгаагийн илрэл.

-Бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг ихэвчлэн гэр бүл, ураг төрлийн дунд үйлдэгддэг гэсэн тоо баримт бий. Тиймдээ ч маш нуугдмал байдаг юм билээ. Ер нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл нь юу вэ?

-Бэлгийн хүчирхийллийг олон төрөлд хуваадаг. Ураг төрлийн, болзооны гэх мэт хүчирхийллийн гэмт хэрэг байдаг. Мөн хараа хяналт сул байгаа айлын хүүхдүүд өртдөг. Эцэг эх нь завгүй ажилтай эсвэл архины хамааралтай учраас хүүхэддээ анхаарал тавьдаггүй айлын хүүхдүүд өртсөн байдаг. Нийтэд мэдэгдэж байгаа олон аймшигт хүчирхийллийн хэрэг сонсогдож байна. Энэ бүхний цаана бас илрээгүй гэмт хэрэг их байдаг. Энэ нь гэр бүлийн орчинд үйлдэгддэг учир хүүхдийн бэлгийн хүчирхийлэл чимээгүй, нуугдмал үлддэг байгаа. Хэрэг гарах шалтгаан нөхцлийг жишээгээр тайлбарлавал, жилийн өмнө Замын-Үүдэд ой 10 сартай эрэгтэй хүүхдийг хүчирхийлсэн хэрэг гарсан.

-Хүмүүсийн сэтгэлгээ хаашаа яваад байна вэ? гэсэн асуулт гарч ирж байна? 

-Үүнд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн оролцоо нөлөөлдөг. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэт задгай мэдээлэл цацагдаж байгаа нь нийгмийг өдөөгөөд байгаа юм. Хүний тархины хялгасан судсуудаар дамжин мэдээлэл үүсч байдаг. Тэр нь ээж, аав нь хэрэлдэж байх үед л далд ухамсар сууж байдаг. Ямар үед энэ нь илэрч байна гэхээр, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал орчноос хэт задгай мэдээ, мэдээлэл аваад далд ухамсар суучихсан тэр үедээ архи ууж ухаанаа алдсан үед ямарч хяналтгүйгээр тэр сэрэхүй нь өөрөө сэрчихэж байгаа юм. Дээд боловсролтой хичнээн мундаг залуу байсан ч ухаанаа алдатлаа уусан тэр үед нь үзэж, сонсож, харсан далд ухамсарт суусан зүйл нь гэнэт зурс гээд орж ирээд тийм үйлдэл хийхэд хүргэж байгаа юм. Балчир хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болно гэдэг нийгмийг цочроосон ёс бус зүйл шүү дээ. Мэдээж хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болно гэдэг хүн адгууснаас дор байгаагийн илрэл.

-“Үжин” төв түрээсийн байранд байрладаг гэж сонссон. Ийм сайхан ажлыг хамтран эхлүүлж байхад улсаас хэрэглэхгүй, ашиглахгүй олон байрныхаа нэгийг өгчихөж болдоггүй юм болов уу?

-Тиймээ. Одоогоор түрээсийн байранд үйл ажиллагаагаа эхлээд байгаа. Улсаас байрлах байрыг нь шийдээд өгчихвөл бэлгийн хүчирхийлэлд өртөн хохирогч болсон хүүхдүүдэд нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх ажилд чухал нэмэр болох юм. Манай “Хүүхдийн эрх хамгаалах” төв 12 хүний бүрэлдэхүүнтэй. Хуулийн зөвлөхийн багтай, хоёр өмгөөлөгч, мэргэжлийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйчийн баг байна. СЭМҮТ-өөс сэтгэл засалч эмч гэрээлэн хамтарч ажиллаж байгаа. Энэ ажилтануудад бэлдсэн өрөө байхгүй. Гэхдээ байрлаж байгаа хүүхдүүд тийм ч жижиг өрөөнд байдаггүй. Илүү том байртай болчихвол өшөө олон хүүхдийг нөхөн сэргээх эмчилгээ үйлчилгээнд хамруулах боломжтой болно.

 Х.Соёл-Эрдэнэ

12
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

12 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.182.250zochin   • 2018, 11 сарын 17. 1 цаг 21 минут

huuhdiin toloo mash olon yum hiih heregtei mash sain bn

58.11.1.178Зочин   • 2018, 11 сарын 14. 14 цаг 39 минут

SETGEL ZUIN ZASALAA SAIN HIIH ESTOI TER MUUHAI MANGASUUDIIG HAIJ BGAA OLDOHGUI BNA OLON HUUHED EDSEN BNA TA GED HARIN AMID ULDJEE GEDEG CH YMYY ERUUSUU L SETGEL ZUIG UURCHLUJ MARTUUL TERNEES HAJUUD NI UNENIIG HELVEL AYULTAI

58.11.1.178Зочин   • 2018, 11 сарын 14. 14 цаг 38 минут

UUND NEG AYUL BII TA BUHEN HUUHEDIIN TSARAI ZUS BUH ZUILIIG NUUTSLANA SHUU IIM HUUHEDUUD NASAN TURSH EDGEHGUI SETGEL ZUIN HUND HYMRAL UUSDEG TARHI MASH IKH GEMTSEN BDAG EHLEED HUUHEDIIN HAJUUD ELDEV ZUIL YRIHGUI GADAADAD BUUR SONIN UUNIIG NI SARNIULAH SETGEL ZUIN ZASAL YVSAN YASAN GHEER IIM MUUHAI DAIN BOLOOD MASH MUUHAI MANGASUUD BUUJ EREED HUUHEDUUDIIG EDEH GJ BSAN GEDEG CH YMYY YNZ BURIIN ULGER HUDALAA ZUIL YRIJ SARNIULSAN BDAG UUNIIG SAIN BODOLTSOOROI YG UNENIIG HELVEL HUUHEDUUD NASAN TURSHIIN AIDAS HYMRALD YVDAG HUUHED GEDEGIIG HARGALZAJ B

202.179.25.80Зочин   • 2018, 11 сарын 14. 11 цаг 19 минут

BADAM GEDEG NI ENETHEGEER SAMARIN MOD

150.129.140.244Номын сан зарна.   • 2018, 11 сарын 14. 11 цаг 04 минут

1910 -80 онд хэвлэгдсэн түүх уран зохиол хууль толь бичиг газар зүй газрын зураг атласнаас бүрдсэн маш ховор чанар сайн номтой номын сан зарна. 95123505,

202.179.31.84Зочин   • 2018, 11 сарын 14. 11 цаг 03 минут

Засгийн газрын олон сан дотор хүүхэд хамгаалах сан л алга

202.21.120.242Зочин   • 2018, 11 сарын 14. 11 цаг 02 минут

tand amjilt husie, belgin huchirhiileld ortogsodtei ajillah n amrguia ajil shuu

202.9.42.109Зочин   • 2018, 11 сарын 14. 10 цаг 29 минут

undraa bagsh maani mundag shv dee amjilt hvsiy

58.11.1.178Зочин   • 2018, 11 сарын 14. 9 цаг 42 минут

ENE BOL TURIIN HULGAICHUUD HET IKH YDYYRAL BI BOLGOSONOOS UUSSEN SETGETSIIN UVCHIN UUND HUUHED HUUHENUUD HOHIROJ ULDENE TURIIN TOMCHUUD UURSDUU ULGER DUURAILAL UZUULEJ HET IKH ZADGAI ZAVAAN BSANIIH BUGD SADAR SAMUUNII UUL UURHAI TIIM BOLOHOOR HUMUUS NI IIM MEDRELIIN UVCHLULD URTUJ BGAA YM ADGUUS BOLNO GEDEG YM TED BAS HUCHIRHIILEGCH NAR ERUUL SETEHUITEI

202.9.43.49Зочин   • 2018, 11 сарын 14. 9 цаг 39 минут

монголын хүүхэд залуус охидууд бүгд хүчирхийлэлд байнга өртөж насан туршдаа сэтгэлдээ гунигтай үлддэг.

39.77.79.156Zochin   • 2018, 11 сарын 14. 8 цаг 34 минут

Ene heden novshnuud oorsdoo ah duu hamaatandaa ochnoon ter bum sayaraan zeel avch ogdog oorsdoo deereesen idej uuna eh ornoo hudaldana,novshnuud mine ta nar iim humuust ene mgoliin ireedui bolson huuhduuded bair beldej ogooch.yasan hanaj tsadadgui novshnuud ve ta nariin enenoh ui laig ur huuhduud chin uurne gej mededguinmuu.ene zovson h77hduuded bairiin gargaj og.

202.179.27.110ИРГЭН   • 2018, 11 сарын 14. 8 цаг 19 минут

МАШ ЗӨВ САЙХАН АЖИЛ ХИЙЖ БАЙГАА ЮМ БАЙНА.ХАРИН ТОМ БОЛСОН ХҮҮХДҮҮДЭД АРАЙ ӨӨР ОРЧИН ХЭРЭГТЭЙ БОЛОХ БАЙХ ДАА.ТЭД АЛЬ БОЛОХ ЦӨӨН ХҮНД ХҮҮХДҮҮДЭД МЭДЭГДЭХИЙГ БОДОХ БАЙХ ШҮҮ.ТИЙМЭЭС БОЛЖ ӨГВӨЛ ГАНЦААРЧИЛСАН НУУЦГАЙ БАЙЛГАВАЛ ЯМАР БАЙХ БОЛ ОО.

Шинэ мэдээ

УИХ-ын сонгуульд өрсөлдөх бие даагчдыг дэмжих “Электорат” хөдөлгөөний II чуулган боллоо4 цаг 48 минутын өмнөГүрж хүчтэн Точиношин сэтгэлзүйгээ захирч чадахгүй байна5 цаг 33 минутын өмнөМаргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь6 цаг 51 минутын өмнөМалчид, тээвэрчид, иргэдийн анхааралд7 цаг 1 минутын өмнөС.Амарсайхан: “Уншлагыг дэмжих 2021” хөтөлбөр хэрэгжсэнээр Улаанбаатарт номын сангүй цэцэрлэг ховор болсон7 цаг 2 минутын өмнө“АНУ Ирантай дайтна” гэж Америкчуудын тэн хагас нь үзэж байна7 цаг 11 минутын өмнөНомоо “Хаадын тоглоом” цувралтай адилхан бичнэ гэж бодохгүй байгаагаа илэрхийлжээ7 цаг 16 минутын өмнөГэв гэнэт төрөл садан болсон ард түмнүүд7 цаг 21 минутын өмнөБүх цаг үеийн хамгийн алдартай 20 зураг7 цаг 26 минутын өмнөТаны амжилт, дэвшлийг боож, дарж байсан хүн хэн бэ7 цаг 31 минутын өмнөЭгчтэй хүн бусдаас илүү сайхан сэтгэлтэй байдгийг эрдэмтэд баталжээ7 цаг 36 минутын өмнөХүүхдийн эрүүл мэндийн асуудлыг битгий улстөржүүлээч гэв7 цаг 38 минутын өмнөЗуун настай эмээ урт наслаж байгаа нууцаа дэлгэжээ7 цаг 41 минутын өмнөКанад улс Филиппинд илгээсэн хог хаягдлаа зургаадугаар сарын сүүлч гэхэд буцааж авна7 цаг 46 минутын өмнөОхид дандаа л онцгой байдаг…7 цаг 51 минутын өмнөДалайн гахай дэндүү чалчаа7 цаг 56 минутын өмнөБүх цаг үеийн шилдэг 500 дуу: №107 Bob Dylan, ‘Mr. Tambourine Man’8 цаг 1 минутын өмнө2022 оны хөл бөмбөгийн ДАШТ-ийг 48 багтай зохион байгуулахаас татгалзжээ8 цаг 6 минутын өмнөНАТО ОХУ-д хандан Крымийг орхихыг уриалав8 цаг 11 минутын өмнөИргэд нь хамгийн ядуу амьдралтай 10 улс8 цаг 11 минутын өмнөЕрөнхийлөгч Х.Баттулга парламентыг тарахыг дахин шаардлаа8 цаг 15 минутын өмнөБотсванад заан агнах хоригийг цуцалжээ8 цаг 16 минутын өмнөА.Дамцагдорж: Чингэлтэйн фестиваль Нийслэлийн аялал жуулчлалын төлөвлөгөөнд орсон8 цаг 16 минутын өмнө"Орон сууц" үндэсний хөтөлбөр таван жилийн хугацаанд хэрэгжиж, 150 мянган айлын орон сууц барина8 цаг 20 минутын өмнөДэлхийн хамгийн анхны гитарын хэлбэртэй зочид буудалтай танилц8 цаг 21 минутын өмнө“Panasonic” компани “Huawei”-д нийлүүлдэг хэрэгслийнхээ тоог бууруулна8 цаг 26 минутын өмнөНаршихаас сэргийлэх зөвлөмж8 цаг 31 минутын өмнөГурил яагаад идэж болохгүй маш энгийнээр тайлбарлая8 цаг 36 минутын өмнө“Умардын урсгал 2”-ын эсрэг хориг арга хэмжээг няцаажээ8 цаг 41 минутын өмнөИх Британи хуванцар бүтээгдэхүүний хэрэглээг хориглоно8 цаг 46 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.