11-р сарын 15
9 цаг 20 минут

Та үүнийг мэдэх үү: Хяргас нуур

Увс аймгийн Завхан, Наранбулаг, Цагаанхайрхан, Малчин, Хяргас сумын нутагт Их нууруудын хотгорт, Ханхөхий нурууны урд хэсэгт, Нуурын гадаргын талбай нь 1407 хавтгай дөрвөлжин километр, хамгийн урт нь 75 километр, өргөн 31 километр, дундаж өргөн нь 19 километр, усны мандал нь далайн төвшнөөс дээш 1028 метр өндөрт оршино. Хяргас нуур нь тектоникийн хотгорт тогтсон учрахас эргийн шугам хэрчилт ихтэй. Тийм учраас хэд хэдэн нарийн хошуу түрж орсон байдаг. Тэдгээрийн дотор хамгийн том нь Нуурын шугам бөгөөд 7 километр байдаг бол Чацарганы шугам нь 4 километр, Могойн шугам нь 5 километр байдаг.

Нуурын эргээс жаахан гүн рүү ороход 40-50 метр хүртэл гүнзгий болно. Хамгийн гүнзгий нь Чацарганы шугам орчимд 80 метр хүрнэ. Хяргас нуур нь гүн эзлэхүүн зэргээрээ Их нууруудын хотгорын бусад нуураас хавьгүй томд тооцогдоно. Хар ус нуурын системийн дотор хамгийн нам дор орших том нуур бөгөөд Алтайн хангайн уулархаг нутгаас эх авч Их нуурын хотгор руу урсах бүх голуудын төгсгөл болно. Алтайн нурууны зүүн ба хойд хажуу, Хангайн нурууны баруун хажууг бүхэлд нь хамарсан 170 мянган хавтгай дөрвөлжин уудам нутгаас усжина. Энэхүү талбайгаас эх авсан гол горхинууд Их нууруудын хотгорын бүлэг нууруудаар дамжсаар эцэстээ Айраг нуурт очиж, тэндээс Нуурын хоолой гэдэг ганц хоолойгоор Хяргас нуурт цутгана.

Гадагш урсгалгүй тогтмол нуур бөгөөд нуурын мандал асар их ус ууршуулах давсны уусмалаар ханасан байдаг. Түүнд илүүдэл усаа өгөх Айраг нуур нь 143.3 хавтгай дөрвөлжин километр талбайтай бөгөөд Айраг нуурыг Хяргас нуураас 50-80 метр өндөртэй урт ухаа толгод тусгаарлах бөгөөд 5 километр урт, 200-300 метр өргөн Нуурын хоолойгоор холбогдоно. Хяргас нуурын урд хөвөөнд таваг чулууны булаг, хойд хэсэгт Чоно долоохын булаг, Могойн булаг зэрэг булаг шандтай. Нуурын хойд эрэг дээр Хар тэрмэсийн рашаан хэмээх амралт сувиллын газар бий. Дотор өвчин анагаах рашаан байхаас гадна шаврыг нь эмчилгээнд хэрэглэдэг. Хяргас нуурын савдаг нь нэгэн том хөх бух байдаг хэмээх домогтой. Тэр бух намар бүр нуурын гүнээс урамдан гарч ирэн аль нэгэн айлын хотонд очно, бух очсон тэр айлын үхэр өсдөг юм гэнэ лээ” гэсэн домог бий.

Хэцүү хад: Аймгийн төвөөс зүүн урагш 230 километр, Завхан сумаас 60 километр зайд Хяргас нуурын зүүн хэсэгт усан доогуур 5-7 километр үргэлжлэх 20 метр өндөр хадан цохио байх бөгөөд түүнийг Хэцүү хад гэнэ. Тэрхүү хадны зарим орой нь уснаас цухуйн гарч арал мэт сүртэй харагдана. Тэрхүү цухуйж гарсан орой нь усны шувуудын диваажин бөгөөд тэнд үүрээ засаж өндөглөнө. Оросын жуулчин А.В.Бурдуков “Хэцүү хад бол байгалийн гойд сонин тогтоц, үзэсгэлэнт сайхнаараа Монголд хоёрдогч нь юм” хэмээн өөрийн тэмдэглэлдээ бичжээ. Хяргас нууранд Алтайн сугас, осман, монгол хадран, хайруус, шар загас зэрэг элбэг тул Хэцүү хаданд үүрээ зассан шувуудын гол хоол тэжээл болдог. Хэцүү хад рүү хүрэх нуурын эрэг орчмын зам сул элс, дэржигнүүр ихтэй тул мосттой машин унаа хэрэглэх нь тохиромжтой.
Эх сурвалж Ч.Буянбадрах "Монгол орны лавлах" эмхэтгэл ном

Эх сурвалж: Тоонот нутаг

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

59.153.112.164Зочин   • 2018, 11 сарын 15. 11 цаг 13 минут

Муу хумуусийн заяа завагт гэж сайхан нуур заяаж дээ

64.119.20.91Зочин   • 2018, 11 сарын 15. 15 цаг 26 минут

yu ch hutsaad bgaa ym dee chi chini...

202.21.110.178Зочин   • 2018, 11 сарын 15. 9 цаг 31 минут

гүнзгий нуурын нугас нь намгаан орхиод эргэлдмээр гүйдэлд яваа морьд нь нутгаан мартаад хоргодмоор ийм л сайхан нутгийн минь нуур даа

Шинэ мэдээ

Иргэн Б.Болороогийн гомдлыг шуурхай шалгаагүй цагдаа нарт хариуцлага тооцжээ2 минут 42 секундын өмнөАрьсан түрийвч, жийнсэн материал “Apple Card”-ыг гэмтээж болзошгүй7 минут 42 секундын өмнөХар тамхи тээвэрлэж явсан 17-28 насны 7 этгээдийг баривчилжээ12 минут 42 секундын өмнөБүх Африкийн шатрын тэмцээн Касабланкад эхэлжээ17 минут 42 секундын өмнөНийслэл өнгөрсөн долоо хоногт22 минут 42 секундын өмнөБайгалийн үзэсгэлэнт газар "Хяргас нуурын хэцүү хад"27 минут 42 секундын өмнө"Русские Витязи" багийн нисэгчид сөнөөгч онгоцоор үзүүлбэр үзүүлнэ32 минут 42 секундын өмнөЖүдо бөхийн ДАШТ-д өрсөлдөх Гүржийн шигшээ баг37 минут 42 секундын өмнө“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн загвар зураг төсөлд шалгарсан бүтээл42 минут 42 секундын өмнөУрт удаан наслах энгийн аргыг хэлжээ47 минут 42 секундын өмнөМалчид хүссэн үедээ цаг агаарын мэдээлэл авах системийг баталгаажуулав52 минут 42 секундын өмнөИх Британийн эргийн хамгаалалт 50 дүрвэгчийг аварчээ57 минут 42 секундын өмнөУИХ-ын чуулган даваа гаригт хуралдаж Үндсэн хуулийг хэлэлцэнэ1 цаг 3 минутын өмнөМария Шарапова “US Open” тэмцээний эхний тойрогт Серена Уильямстай учраа таарчээ1 цаг 8 минутын өмнөХичээлийн шинэ жилийн нээлт есдүгээр сарын 1-ний Ням гарагт болно1 цаг 13 минутын өмнөЭ.Макрон: Бидний орон гэр шатаж байна1 цаг 18 минутын өмнөГадаадын иргэн, харьяатын газрын даргын урилгаар БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны төлөөлөгчид Монгол Улсад айлчиллаа1 цаг 23 минутын өмнө“Fox News” дэх бэлгийн хүчирхийллийн тухай шинэ киноны трейлер гарчээ1 цаг 28 минутын өмнөЕгипетэд байгаль орчин, соёлын наадмыг зохион байгуулж байна1 цаг 33 минутын өмнөНийслэлийн соёл, урлагийн байгууллагуудын удирдах ажилтны шуурхай хурал боллоо1 цаг 38 минутын өмнөӨнөөдөр 0, 2, 4, 6, 8-аар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно1 цаг 43 минутын өмнөХариуцлагагүй уул уурхайг цэгцэлж, намын бүлгүүд хуралдсан долоо хоног 1 цаг 48 минутын өмнөЭнэ өдрийн зурхай1 цаг 53 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ1 цаг 58 минутын өмнөАрхангай аймагт дахин нэг уурхайг хаалаа8 сар 24. 1:15АНУ-тай нууц хэлэлцээ хийсэн гэж Н.Мадуро мэдэгджээ8 сар 23. 18:00Агаарын бохирдол сэтгэл санааны гүн хямралд орох магадлалыг нэмэгдүүлдэг8 сар 23. 17:55Та сэтгэлзүйн ямар хэв шинжтэй вэ8 сар 23. 17:50Цөснөөс нь 1898 чулуу гарчээ8 сар 23. 17:45Итали: Гар утасны хамааралтай өсвөр насныхныг албадан эмчилнэ8 сар 23. 17:40
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.