Б.Уранбат: Олсон түрүүвчээ эзэнд нь буцааж өгөхөд ХҮСЭЛ биелж байгаа юм шиг үнэхээр гоё санагдсан

"Төр түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр ажиллана" гэх сүржин амлалттайгаар төрд гарчихаад ард түмнийхээ авах ёстой сангаас их хэмжээний мөнгө "хулгайлсан" гишүүдийн тухай асуудал хурцаар яригдаж буй эдгээр өдрүүдэд гудамжнаас үнэт эдлэлтэй хэтэвч олж, тогны мөнгө төлсөн баримтаар эзнийг нь  олоод буцааж өгсөн хүүгийн тухай пост ӨНГӨ нэмж байна. 

Тодруулбал, цахим ертөнцөд "Энэ мундаг хөөрхөн хүү нэгэн эмээгийн гээсэн үнэт эдлэл, мөнгө зарим зүйлийг олоод цахилгааны төлбөр хийсэн баримтаар нь эмээг олж эд зүйлийг нь хүлээлгэн өгсөн байна. Сайн үйлс дэлгэрэх болтугай" гэх пост хөвөрч олон мянган хүнд баяр баясал, бахархал омогшил төрүүлж олон арван лайк шэйр цуглуулсан юм. 

Тиймээс бид хар бараан мэдээлэл дундаас ХҮН ЧАНАР, ХҮНЛЭГ СЭТГЭЛЭЭРЭЭ онцгойрч сайхан сэтгэл, сайн жишгээр үлгэрлэсэн мундаг хүүтэй уулзахаар цаг товлож, түүний сурдаг 33-р сургуулийг зорилоо. 

Биднийг сургууль дээр нь очиход хүүгийн тухай постыг цахим ертөнцөд байршуулсан ангийн багш Г.Пүрэвбаяр нь  "Манай Б.Уранбат ангийнхандаа маш сайхан зүйлээр үлгэрлэсэн. Өнөөдөр л гэхэд манай ангийн хоёр охин нэг хүүхдийн гээсэн утсыг олоод ээж, аавтай нь холбогдож буцааж өгсөн байна лээ. Постны тухайд бол ангийнхаа хүүхдийг урамшуулах зорилгоор өөрийг нь меншион хийж байгаад өөрийн фэйсбүүкэд оруулсан юм. Тийм олон хүнд хүрнэ гэж бодоогүй " гэсээр угтав.

Яаж зүгээр сууж байгаад мөнгө олох уу, хэнээс юу "хулгайлчих уу" гэх өчүүхэн бодлоор өдөр хоногийг өнгөрүүлдэг хүн олон болсон өнөө цагт олсон зүйлээ эзнийг нь олоод буцаагаад өгөх сэтгэлтэй хүүхдүүдийн тоо нэмэгдэж байгааг сонсоод өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрснийг нуух юун. 

Бид Г.Пүрэвбаяр багшаар Б.Уранбатыг дуудуулаад болсон явдлын талаар цөөн хором ярилцлаа. Тэрбээр, 

-Гудамжнаас түрийвч олоод эзэнд нь буцааж өгсөн гэсэн. Яг хаанаас олсон бэ. Яагаад эзнийг нь олж өгье гэж бодсон бэ?

-Минийх биш учраас эзэнд буцааж өгөх ёстой гэж бодсон. Өглөө бэлтгэлдээ явж байгаад КТМС-ийн тэр хавийн байрны урдаас олсон. Тэгээд ойр хавийнхан дэлгүүрүүдээр нь ороод эзнийг нь зөндөө хайсан. Бүгд мэдэхгүй, орж ирээгүй гээд байсан болохоор нь аавруугаа залгаад “Яах вэ, эзнийг нь олж өгмөөр байна” гээд асуусан чинь “Аав нь олоод өгье өө. Аваад ир” гэсэн.

-Тэгээд та хоёр эзнийг нь яаж олов?

-Дотор нь тогны мөнгө төлсөн баримтаас өөр эзнийг нь олоход хэрэг болчихоор зүйл байгаагүй учраас аав маань тогны кодоор нь утсыг хайж олоод эзэнтэй нь холбогдсон.

-Ойр хавийнхан дэлгүүрүүдээр хайсан гэсэн. Хэчнээн дэлгүүрээр оров?

-Тэр хавийн бүх дэлгүүрээр орж,  түрийвчээ алга болгосон гэж хүн орж ирсэн үү гээд асуусан.

-Түрийвчинд нь яг юу, юу байсан бэ?

-Гурван ширхэг монетон гинж, бөгж, мөнгө, хуян бууруулах эм, уруулын будаг байсан.

-Түрийвчнийхээ эзнийг олоод буцааж өгөхөд ямар сэтгэгдэл төрөв. Гоё байсан уу?

-Хүсэл биелж байгаа юм шиг  үнэхээр гоё санагдсан.

-Түрийвчний эзэн эмээ юу гэж хэлсэн?

-Маш их баярлалаа. Яасан сайн хүүхэд вэ гэсэн.

-Багшийнх нь оруулсан пост маш олон лайк шэйр цуглуулж, их олон хүнд хүрсэн байсан. Харсан уу?

-Харсан. Хараад бүр гайхсан. Зөндөө олон хүн “мундаг хүүхэд байна. Аав хүү хоёрт баяр хүргэе” гээд бичсэн байсан. Бас нэг эгч чатаар орж ирээд “Эгч нь дүүгээ шагнамаар байна. Бас ийм мундаг хүүхдийг хүүтэйгээ танилцуулж сайхан найзууд болгомоор байна. Уулзъя” гэсэн.

-Тэгээд чи зөвшөөрсөн үү?

-Зөвшөөрсөн. Өнөө орой ээжтэйгээ хамт гэрт нь очихоор болсон.

-Б.Уранбат бэлтгэлд явж байсан гэсэн. Юуны бэлтгэлд явдаг юм бэ?

-Би таеквондагаар хичээллэдэг. 2013 оноос хойш таеквондагаар хичээллэж байгаа. Өнгөрсөн жил олон улсын тэмцээнээс хүрэл медаль авсан.

-Том болоод ямар хүн болно гэж боддог вэ?

-Цагдаа эсвэл цэргийн хүн болохыг хүсдэг. Бас тусламж хэрэгтэй хүмүүст тусалдаг хүн болмоор байна. Яагаад гэвэл манай ангийн охин өвдчихсөн одоо хамгийн сүүлийн хүнд хагалгаандаа орох гэж байгаа. Тэр нь маш хүнд бас их өндөр төлбөртэй хагалгаа гэсэн. Гэтэл бид нар тэр найздаа санаа зовохоос өөрөөр бол сайн тусалж чадахгүй байна. Тиймээс том болоод тийм хүүхдүүдэд тусалж чаддаг хүн болохыг маш их хүсч байна. 

Энэ хүрээд Б.Уранбатын хичээл рүүгээ орох цаг болж бидний яриа өндөрлөсөн юм. Ангийн багш нь бидэнтэй хамт үлдэж, “Манай Б.Уранбат их мундаг хүүхэд. Үргэлж л хүнд тусалж явдаг. Сая постыг нь уншсан нэг эмэгтэй шагнамаар байна гээд холбогдсон чинь ээждээ “Намайг шагнаж мөнгө өгвөл би О. Ундралын эмчилгээний зардалд хандивламаар байна” гэж хэлсэн байсан. Өнөө цагт ийм хүүхэд үнэхээр ховордсон шүү хэмээн бахархалтайгаар хэлж байсан юм.

Мөн тэрбээр, “Манай ангид О.Ундрал гээд охин байдаг. Төрөхийн хүндрэлээр ээж нь өнгөрчихсөн. Тухайн үед эмч нар нь охинд хиймэл амьсгал хийхдээ буруу хийснээс болоод хавирга нь цөмөрч ороод зүрх, уушги нь дарагдаж, нурууны гэмтэлтэй болчихсон юм байна лээ.

Цээжний цөмөрхийг нь татаж гарган, төмөр суулгах хагалгааг таван настайдаа хийлгэснээсээ хойш маш олон удаагийн хүнд хагалгааны ард гарсан, одоо хамгийн сүүлийн хагалгаагаа хийлгэх гэж байгаа. Уг нь тэр хагалгааг нь Монголд арай хямд зардлаар хагалгаа хийх боломжтой ч зүрх нь муу болохоор эрсдэлтэй гээд эмч нар нь шийдтэй хариу өгөхгүй байгаа юм байна лээ. Харин Солонгост хагалгаа хийлгэвэл, зардал бараг 100 сая болно гэсэн. Тийм учраас Н.Уранбат болон манай ангийнхан бүгдээрээ туслахыг хүсч, охидууд нь үсний даруулга, гар урлалын зүйл хийж хөвгүүд нь модоор тоглоом хийж зарахаар бэлдэж байгаа. Ямар сайндаа л Б.Уранбат шагнуулбал мөнгөө найзынхаа эмчилгээнд зарцуулна гэж хэлэх вэ дээ. Ер нь манай ангийнхан О.Ундралдаа их хайртай. Нэгдүгээр ангид байх үеэсээ хойш л сургуулийн коридороор явахдаа голдоо оруулаад л хүүхдүүдээс хамгаалж явдаг байсан. Мөн гутлыг нь өмсүүлж, цүнхийг нь үүрч өнөөдрийг хүрсэн. Тиймээс их амь нэгтэй. Бүгдээрээ хагалгаа нь амжилттай болоосой. Хурдан эдгээсэй гэж чин сэтгэлээсээ хүсдэг” гэсэн юм.

Бяцхан биедээ баймгүй зориг тэвчээр гаргаж, өвдөлт зовиурыг тэсч яваа өхөөрдөм хөөрхөн охиныг О.Ундрал гэдэг.

Цовоо сэргэлэн алаг нүдтэй хөөрхөн охин 33-р сургуулийн 7е ангид суралцдаг. Үеийнхээ найзууд шиг гүйж харайж, унагаасан үзгээ тонгойгоод авч чадахгүй ч өөрийг нь чин сэтгэлээсээ хайрладаг ангийнханыхаа дэмээр өнөөдрийг хүртэл амжилттай сайн суралцаж байгаа аж.

Цээж нь цөмөрхий, нурууны хүнд гэмтэлтэй ч амьдралын эрч хүч, итгэл үнэмшлээ алдалгүй хүнд өвчинтэй тэмцэж буй О.Ундрал охин Дэлхийд Монголынхоо нэрийг гаргасан мундаг дизайнер болоод эхийн хайраар дутагддаг асрамжийн газрын хүүхдүүд болон өндөр настай хүмүүст өөрийн гараар хувцас урлаж өгөх мөрөөдөлтэй. Бас ээжийнхээ ачийг хариулахыг чин сэтгэлээсээ хүсдэг гэдгээ бидэнд хэлсэн юм.

Харин бид ангийнхных нь нэгэн адилаар түүнд чадах чинээгээрээ туслахыг хүссэнээ нуух юун.

Түүний өргөж авсан ээжийг М.Алдармаа гэдэг. Төрөхийн хүндрэлээр ээжийгээ алдаж ой есөн сарын зөрүүтэй нэг эгчтэйгээ хамт өнчирч хоцорсон О. Ундрал охиныг аавынх нь эгч М.Алдармаа өргөж авч, өөрийн охины хамт ганцаараа өсгөж хүмүүжүүлжээ. Тэд хамдтаа өнөөдрийг хүртэл нийт зургаан удаагийн хагалгааны ард гарчээ. 

Ийм жаахан биенээс гарамгүй их тэсвэр тэвчээр шаардсан эмчилгээ, олон удаагийн хагалгааг  давж гарч чадсан сэтгэлийн хаттай бяцхан охинд одоо ганцхан том хагалгаа л үлджээ. Эмчилгээний зардлыг нь олохын тулд өдөр шөнөгүй зүтгэж байгаа сайхан сэтгэлт ээж, сургуулийн коридороор дайрчих шахан гүйлдэх хүүхдүүдээс зургаан жил хамгаалж, өдөр бүр хамт байхыг хүсдэг ангийнханд аз жаргал бэлэглэж, охины эмчилгээнд хандив өргөхийг сурвалжлагаараа дамжуулан Монголын ард түмэндээ уриалмаар байна.

Түрийвч олоод буцааж буцааж өгсөн Б.Уранбат хүүгийн тухай сурвалжлагаа, Б.Уранбатын өвдчих вий гэсэн дээ цүнхийг нь үүрч, чин сэтгэлээсээ туслахыг хүсдэг О.Ундрал охинд нь хамтдаа туслах сайхан уриалгаар өндөрлүүлье.

Хандивын данс: ”ХААН БАНК” 5134022211 Хүлээн авагч М.Алдармаа /О.Ундралын ээж/
                                “ГОЛОМТ БАНК” 3615103738 Хүлээн авагч М.Алдармаа /О.Ундралын ээж/
                                 Холбоо барих утас: 90111112

Дараагийн сурвалжлагын ЭНД дарж уншина уу.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

ЗУРАГЛААЧ: Г.АЮУШ

172
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

172 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.21.113.66Зочин   • 2018, 11 сарын 21. 10 цаг 03 минут

Томчуудаас ялгаатай нь ихэнх хүүхэд хүний юмыг буцаагаад өгчих байх л даа. Гэхдээ энэ хүүгийн, ангийнхны, найздаа туслах гэсэн дараагийн үг, үйлдэл нь үнэхээр хайр, хүндэтгэл төрүүлж байна. Энэ ангиас олон САЙН хүмүүс төрж байгаа юм байна даа.

174.211.1.199Golgoo   • 2018, 11 сарын 19. 8 цаг 45 минут

Byambaa chi naad huugeesee suraltsaarai chi tseregt talh,benzinii hulgaich baisan shuu.

66.181.165.89Шудрагийг эрхэмлэгч   • 2018, 11 сарын 18. 16 цаг 05 минут

Их сайн шудрага хүү байна.Үе тэнгийнхэндээ болон одоо үеийн бүх хүүхдүүдэд маш сайхан үлгэр дууриал үзүүллээ. Чамд болон багш,аав,ээжид чинь баяр хүргэе. Өвөг дээдэс тань болон бурхан чамайг харж байгаа сайн байна. Хандивын дансаа хурдан нээлгэж багш,анги хамт олон нь удирддаг нь зөв байх. Дэм дэмэндээ дээс эрчиндээ бүх зүйл бүтнэ. Амжилт хүсье. Ард түмнээс сонгогдсон их хурлын эрхэм түшмэдүүд маань нэгийг бодож байгаа байх гэдэгт итгэж байна. Элдэв муу,муухай атаархал,гажууд сэтгэгдэлийг бүү тоо. Сайн бүхэн дэлгэрэх болтугай.

202.179.31.86Зочин   • 2018, 11 сарын 18. 13 цаг 56 минут

ХЭЛСЭН ҮГИЙГ НЬ БОДОХООР ЭНЭ ХҮҮГЭЭР ИХ БАХАРХАЖ БАЙНАА САЙН БАЙНА ДҮҮ МИНЬ ЯАЖ Ч БАЙСАН ОДОО ЦАГТ ХОВОРДООД БАЙГАА ХҮНИЙ САЙХАН СЭТГЭЛ ХАРАГДАЖ БАЙНА. МУУ ХҮМҮҮСИЙН МУУ ҮГ ЯАСАН МУУХАЙН БЭ? ДҮҮ МИНЬ ХҮСЭЛ БИ?ЛСЭН МЭТ ГЭЖ ЗҮЙРЛЭСЭН ЧИНЬ Л ОЛОН ХҮНИЙГ УЯРААЖ БАЙНА. МУНДАГ ХҮҮД АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ. САЙХАН СЭТГЭЛИЙН БУЯН ЗААВАЛ ИРНЭЭ

182.160.37.16Зочин   • 2018, 11 сарын 18. 11 цаг 45 минут

79-80 онд хүнсний 20-ийн байртай орцонд түрийвч олоод бид хэд цагдаад аваачиж өгч байлаа. хэд хоногийн дараа хичээлийн дундуур нэг эгч 48-ийн чихэр бүтэн кг-ийг барьчихсан ирж бидэнд талархаж билээ. автобусанд суйлуулаад мөнгийг нь авсан хэдийн ч дотор нь байсан бичиг баримтууд маш чухал байсан гэж хэлсэн санах юм...

139.5.217.114Баяраа эмч   • 2018, 11 сарын 18. 10 цаг 59 минут

Юуны түрүүнд багшид нь БАЯРЛАЛАА. Ийм сайхан ирээдүйн зөв хүүхдүүдийг хүмүүжүүлэх ажлыг эд нар маань хийж яваа. Хамтач, бие биенээ гэсэн сэтгэл зүрхийг хүртэл тэд л зурж өгдөг. Аав ээжүүд нь сайхан өсгөж хүмүүжүүлжээ. Ер нь хүмүүжлийн суурь бат бэх бол дээш давхарлах тусам улам батжидаг юм шүү. Даанч үлгэр дуурмал болж, өнгөлж зүлгэх хүмүүс нь нийгмээ бохирлоод байхаар ийм сайхан ирээдүй булингартах вий гэж айх юм. Бүгдэд нь сайхан ирээдүйг хүсье!

66.181.178.191Нэргүй.Ж.   • 2018, 11 сарын 18. 10 цаг 15 минут

Энэ жаахан хүүхдүүдийг ингэж сайхан хүмүүжүүлж хүнлэг сэтгэлийг суулгаж өгсөн хүндэт багш нь бас аав ээжүүдэд нь сайн сайхныг хүсэж баяр хүргэе. Сайхан мэдээ байна.

145.239.1.141Зочин   • 2018, 11 сарын 18. 7 цаг 34 минут

Ёстой мундаг сайн хүүгийн ярьсан яриа сайхан тусч сэтгэлд бүр нулимс гарлаа баярлаад . Энэ ангийхан их яасан сайхан хамт олон болж хүиүүжиж байгаа юм . Багшид нь ч гэсэн баяо хүргэе

64.119.23.153S.Purevdorj   • 2018, 11 сарын 17. 18 цаг 39 минут

sain huu baina

202.70.37.34сайн хүү   • 2018, 11 сарын 17. 18 цаг 35 минут

шудрага шинэ үе төрөн гарч ирж байна даа. Цадаж хандаггүй Төрийн түшээ гээд байгаа эр эмгүй бэрдүүд ичээсэй

202.179.26.77Зочин   • 2018, 11 сарын 17. 18 цаг 03 минут

Cайн үйл чин сэтгэлээсээ хийхэд сайхан энерги дотоод оюун ухаанаас суллагдаж мөрөөдлийг биелүүлэх эрчим хүч болдог. Хүнд тусалбал жил үйлс бүтэмжтэй байдлаар хариу нь ирдэг

202.9.42.27Зоолко   • 2018, 11 сарын 17. 16 цаг 04 минут

хөөрхөншд манай анд

64.119.19.140Zochin   • 2018, 11 сарын 17. 14 цаг 32 минут

Saihan setgelt, shudarga, tusarhag duudee bayar hurgie. Tom bolood ard tumendee tustai, uhaalag, chadvarlag toriin hun bolooroi.

112.72.15.198Зочин   • 2018, 11 сарын 17. 12 цаг 55 минут

цагдаа битгий болоорой аймаар шүү чам шиг үнэнч хүүхэд үнэн голоосоо хулгайч хөөж яваад нөгөө үнэнч байгаль хамгаалагч лхагвасүмбэрэл ах шигээ болж болохгүй харин ерөнхийлөгчийн засаглалтай болбол ийм шудрага путин шиг дайчин ерөнхийлөгч бол монголын хорин нэгдүгээр зууны чингис гараад ирлээ гэсэн үг ерөнхийлөгч болоорой хуулиа чангалвал нэг ч хулгайч луйварчин хүчиндэгчгүй арван гуравдугаар зууны аугаа үнэнч монгол сэргэнэ шүү

122.201.23.75Зочин   • 2018, 11 сарын 17. 10 цаг 59 минут

Энийг чинь л МОНГОЛЫН ҮНЭ ЦЭНЭ гэж байгаа юм. Ухаантай Монгол хүн өөрөө Монголын үнэ цэнэ. МОНГОЛ БАХАРХАЛЫН НЭГ МӨН.

202.179.25.103Зочин   • 2018, 11 сарын 17. 10 цаг 20 минут

Сайхан сэтгэлтэй хөөрхөн хүү вэ. Найздаа туслах гэж байгаа тэр сэтгэл нь ямар сайхан юм бэ. Сайн үйлс дэлгэрэх болтугай. Өөрөө ийм зүйлийг хийх нь битгий хэл бодож ч үзээгүй хүн сүгнүүд дуугай байвал таарна.....

59.153.112.112зочин   • 2018, 11 сарын 17. 9 цаг 47 минут

сайхан сэтгэлтэй тусч хүүд баяр хүргэе хүсэл бүх нь биелэх болтугай муухай хар юм бичиж бгаа хүн өөрөөсөө ич

202.131.227.82Зочин   • 2018, 11 сарын 17. 9 цаг 13 минут

Ийм сайн найзуудтай, ийм сайн багштай, ийм сайн ээжтэй охин удахгүй идгэнээ. Мундаг

103.87.255.42ХАХА   • 2018, 11 сарын 17. 9 цаг 11 минут

ЯАСАН ПОП БАЦААН БЭ, НЭГ МУУ ЯДАРСАН ЭМГЭНИЙ МӨНГӨГҮЙ ТҮРҮҮВЧИЙГ Л БУЦААЖ ӨГСӨН БАЙНА Ш ДЭЭ, ИХ МӨНГӨТЭЙ БОЛ ЯГ ӨГЧ ХАРАГДААЧ, ОД БОЛОХ ГЭЭД ЯДСАН БАЦААН БЭ.

173.66.161.127Ану   • 2018, 11 сарын 18. 0 цаг 51 минут

Хуцаад байлгvй зайлвал таарна.

202.9.42.27Зоолко   • 2018, 11 сарын 17. 16 цаг 04 минут

Энэ цэвэр сэтгэлтэй хүүг...

202.9.42.97Зочин   • 2018, 11 сарын 17. 14 цаг 22 минут

мал минь хуцалгүй дуугай бай, хүний сүг царайлчаад атаархаж үхлээ юу.

202.21.117.194Зочин   • 2018, 11 сарын 17. 14 цаг 03 минут

Энэ хүү өөрөө бичээгүй багш нь бичсэн гэж байна мал минь. юм уншаад ойлгодоггүй юмуу чи.

202.70.34.98Зочин   • 2018, 11 сарын 17. 9 цаг 20 минут

3 монетон гинж гэдэг мөнгө бишүү мэдрэл муутай амьтан минь юм ялгахгүй байж нялх хүүхэд муулаад наад мэдрэлээ үзүүл

122.201.22.163yostoi sain huu bna   • 2018, 11 сарын 17. 9 цаг 10 минут

tuya

202.9.43.96Зочин   • 2018, 11 сарын 17. 8 цаг 52 минут

ene xuu sain xun bolnoo. Sanasan buxen ni bielj sain saixan yavaarai. Sain sanaanii uzuurt shar tos gedeg dee.

124.158.112.3Зочин   • 2018, 11 сарын 17. 8 цаг 35 минут

Сайн хүүхэд байна. Тэр эмээ ч гэсэн сэтгэлийг нь бодоод гарыг нь цайлгачихгүй

203.91.118.180+   • 2018, 11 сарын 17. 7 цаг 52 минут

Маш сайн

77.136.42.129Зочин   • 2018, 11 сарын 17. 0 цаг 14 минут

Nohoid uruuljiisan emeeg avarchaad televiz duuddag bj

66.181.176.37Зочин   • 2018, 11 сарын 17. 0 цаг 13 минут

Сайн санааны үзүүр тос гэдэг юм даа. Бусад муу шуналтан юу гэж хэлж ч магадгүй, түүнд юм бодох хэрэггүй, Буян нь дэлгэрэн болтугай...

66.181.188.168Зочин   • 2018, 11 сарын 16. 23 цаг 26 минут

би нэг удаа хүний түрийвч олоод хаягаар нь аваачиж өгтөл харин намайгаа хулгайд сэрдээд цагдаа энэ тэр болдгым байна тэрнээс хойш би ийм зүйл олбол эзэнд нь хэзээ ч өгөхгүй юм шүү гэж бодох болсон до

202.9.42.224zochin   • 2018, 11 сарын 16. 23 цаг 24 минут

balai bolson huuhed bna

202.131.243.186zochin   • 2018, 11 сарын 16. 22 цаг 53 минут

ene huugiin aaw eej angiin bagshid ni bayrlsn talarhsnaa ilerhiilj amjilt husie. ene huuhdig doromjlood bgaa hun bol uhaanaaraa ene huuhdees denduu dor hun hog gdgiig heleh bna. ene huugiin ireedui ni manai niigmiig tsewershuulj gereltuulne.

202.21.106.139Зочин   • 2018, 11 сарын 16. 22 цаг 43 минут

Сайн хүмүүс нийгэмд маш их байгаа. Мэдээж дээр үеийг бодвол дээд сургуулийн босго шалгуур дордсонтой холбоотой, 10 үгнээс 5-ыг алддаг дээд боловсролтон их болсон байна лээ.

202.9.42.224irgen   • 2018, 11 сарын 16. 22 цаг 22 минут

oyunin homsdoltoi yum bna

202.9.42.224hog bna   • 2018, 11 сарын 16. 22 цаг 08 минут

njuty

182.160.40.190зочин   • 2018, 11 сарын 16. 21 цаг 33 минут

хойч үеийнхэндээ итгэх итгэлийг минь бүүр гэрлтүүчихлээ .

66.181.161.2Зочин   • 2018, 11 сарын 16. 21 цаг 25 минут

Mundag huud az jargal sain saihnig husie.

64.119.21.97ts.undraa   • 2018, 11 сарын 16. 21 цаг 14 минут

Yostoi yu gehee ch medehgui bna.ichih uilah zeregtseed.Mundag huu, uhaantai saihan setgeltei geed martah ug mash ih bna.Iim saihan huuhduud Mongoliin ireeduig avch yavah yum geed bodoodsaihan bolj bna aa.Saihan angi hamt olon , sain bagsh, aavd ni talarhaj .baina.Saihan ch huu baina.Angiin ohind ni tusalna aa.Iim mundag saihan huuhduud baina.

122.201.22.254Зочин   • 2018, 11 сарын 16. 21 цаг 06 минут

Буянтай царайтай хөөрхөн хүү байна... Сайн хүн болох ньтодорхой... Амжилт хүсье

202.9.42.245Зочин   • 2018, 11 сарын 16. 20 цаг 30 минут

sain hvv bn uhaantai vlger awmaar mundag hvv bn dvvdee sain saihniig hvsie hvsel bvhenchini bielej hiimoritoi ywaarai

66.181.160.45Зочин   • 2018, 11 сарын 16. 19 цаг 54 минут

75аас илуу мундаг хуухэд вэ энэ 75 ичэж ухээч

139.5.217.57Баяраллаа   • 2018, 11 сарын 16. 19 цаг 45 минут

Өнөө үед ийм зан чанар алтнаас үнэтэй бн. Япон Тайвань зэрэг улс оронд бол хэвийн үзэгдэл. Алтан жаал юм аа. Баяраллаа

122.201.22.254Зочин   • 2018, 11 сарын 16. 19 цаг 26 минут

Хүүээ эх орон ард түмэндээ хэрэгтэй зөв хүн болж төлөвших суурийг нь баттай тавьж өгсөн аав ээж 2 т нь баярлалаа... Ухаантай хөөрхөн хүүдсурлагынамжилт аз жаргалын дээдийг хүсье...Хойч үе ийм гоё байна гэдэ бол МОНГОЛ улс маань хөгжинө

203.91.115.42Зочин   • 2018, 11 сарын 16. 18 цаг 57 минут

Ийм сайн хүмүүжил ологсон аав ээж багш нарт баярлаж байна. Мөн мундаг хүүд аз жаргал хүсье

66.181.188.232ичиг   • 2018, 11 сарын 16. 18 цаг 45 минут

УИХ н гишүүн Содбаатар.Учрал.Батзориг.Солтан.Ж.Энхбаяр.Н.Оюундарь гээд нэр бүхий гишүүд ард түмнээсээ ичдэггүй юм бол энэ хүүгээс жаахан ч болов ичээсэй.

202.9.42.182Зочин   • 2018, 11 сарын 18. 7 цаг 51 минут

ЖДҮДСаас 48 тэрбумыг хулгайлсан УИХ н гишүүн УНДАРМАА ч бас ичээсэй

202.126.88.33Зочин   • 2018, 11 сарын 16. 18 цаг 42 минут

Mundag hvv bn .angiin huurhun ohind n amjilt husie.yamar huurhun ohin be handiviin dansaa neechihvel nemer blno shu.huurhun ohind tuslatsgaay.negl huurhun ineesen ohin eruul bloh boltugai

49.0.219.221Зочин   • 2018, 11 сарын 16. 18 цаг 31 минут

хардаа 76 н хулгайчаа ,

116.44.154.116zochin   • 2018, 11 сарын 16. 18 цаг 59 минут

hardaa AHiin hulgaich hujaa naraa ed mongo suilah hulgailahdaa garamgai ug torol n hujaa nar bolohoor

175.112.12.45Зочин   • 2018, 11 сарын 16. 17 цаг 25 минут

Яагаад хүүхэдээ ингэж муухай таргалуулаа вэ. Багаасаа явдаг жорлон болохоор яаж том болоод амьдхал зохиох вэ

66.181.161.113Zochin   • 2018, 11 сарын 17. 7 цаг 52 минут

Дөнгөж хүүхдээрээ байна. Унаган мах байгаа биз. Спортоор хичээллэдэг хүүхэд аандаа том болоод ирэхээрээ болчино. Бип нь ямар байх нь чухал биш, сэтгэл нь онцгой л байна. Болоо биз дээ. Эрүүл мэндэд нь санаа зовж байгаа бол доромж байдлаар бүү бич

116.44.154.116Зочин   • 2018, 11 сарын 16. 18 цаг 52 минут

manai hujaad er emgui iim jorlonguud ih bidag shuudee hujaa jorlon guai

202.21.100.210Зочин   • 2018, 11 сарын 16. 16 цаг 20 минут

Монголын үр сад бас ч тасарчихаагүй л байна. Энэ муухай эх захаа алдаж хэдэн халтар цааснаас эхийгээ худалдахаас буцахгүй болж байгаа үед ёстой Овоо доо л гэж хэлье. Өсгөж хүмүүжүүлж байгаа аав ээж сайн, хамтач тусч байдлыг үлгэрлэж дэмждэг багш бүр сайн байна. БАЯРЛАЛАА бас дахин баярлалаа

31.164.62.216unshigch   • 2018, 11 сарын 16. 16 цаг 17 минут

ene hyy bol mongoliin baharhal. deer baigaa hulgaichuud bol ideh uuh husah hulgailah, mongolchuudiig shoolj ineeh tavlan doromjloh. iim hyyhdyyd l mongoliig avarna

43.250.124.66МӨӨГИЙ   • 2018, 11 сарын 16. 15 цаг 56 минут

10000 н хүн 10000 н төгрөг хандивлахад 100 сая болох юм байна...

66.181.161.61Bayartsetseg   • 2018, 11 сарын 16. 18 цаг 31 минут

Tegie

193.80.31.190austriaaas   • 2018, 11 сарын 16. 15 цаг 41 минут

mundag huu bn.az jargal sn sh buhniig husie

203.91.118.180ЦАГДАА АХ НЬ   • 2018, 11 сарын 16. 15 цаг 39 минут

ГАЧУУРТ НУТГИЙНХАА ДҮҮГЭЭР БАХАРХАЖ БАЙНА САЙН ЦАГДАА БОЛООРОЙ МИНИЙ ДҮҮ.

82.196.1.179я   • 2018, 11 сарын 16. 15 цаг 31 минут

Хайр татсан хөөрхөн бумбайсан хүү вээ, аз жаргал хүсье

116.44.154.116zochin   • 2018, 11 сарын 16. 18 цаг 57 минут

BAYRLLAA

150.129.142.61ДООЁО   • 2018, 11 сарын 16. 15 цаг 08 минут

ИХ ХУРАЛД НЭР ДЭВШҮҮЛЖ, ТЭР 76-Д СУРГАМЖИЙГ АЙЛДУУЛАХ ЮМСАН.

202.70.46.18Буяннэмэх   • 2018, 11 сарын 16. 14 цаг 38 минут

мундаг хүүд хүн шиг хүн болж эх нутгийн эзэн шиг залуу болоорой гэж хүсэж байна.

203.217.139.225tseegii   • 2018, 11 сарын 16. 14 цаг 22 минут

mundag uhaantai huud sain saihan buhniig husie buyn ni delger ch ybag

182.160.32.93oko   • 2018, 11 сарын 16. 14 цаг 21 минут

Huurhun huu bn,baharhlaa.

202.21.97.54Зочин   • 2018, 11 сарын 16. 14 цаг 07 минут

Ийм л шинэ үе төрөн гарч ирж байж энэ улс орон хөгжинө

66.181.165.29хотын иргэн   • 2018, 11 сарын 16. 14 цаг 03 минут

Маш сайхан гэгээлэг үнэ цэнэтэй мэдээлэл байна.Ийм мундаг зөв сэтгэл, хүмүүжилтэй хүү төрүүлж өсгөсөн, сургасан эцэг эх, багшд нь их баярлалаа.Ийм хүмүүжил өнөөгийн нийгмийн хүүхдүүдэд их ховордсон зүйл шүү.Гэхдээ үүний үлгэр жишээгээр олон хүүхэд ийм сайхан хүмүүжилтэй болохыг хүсэж байгаад эргэлзэх зүйлгүй байна.Ангийнхаа охинд тусалдаг мундаг анги хамт олон юм аа.Ирээдүйн хүүхдүүд маань бүгд ийм болвол улс хөгжинө шүү...Бүгдэд нь сайн сайхныг хүсье.

103.9.90.2bold   • 2018, 11 сарын 16. 13 цаг 46 минут

Sain xvv bna

66.181.160.72Чулуун   • 2018, 11 сарын 16. 13 цаг 38 минут

сайн хүү байна амжилт. Бас аав ээж багшид нь баярлалаа. Ундралд боломжоороо дэм болноо. Дансаа

202.70.46.20Зочин   • 2018, 11 сарын 16. 13 цаг 34 минут

Mundag huu bna. surlaga hudulmuriin undur amjilt husey

43.242.243.35Зочин   • 2018, 11 сарын 16. 13 цаг 22 минут

Яасан ухаантай сайн хүү вэ. Том болоод улс нийгэмдээ хэрэгтэй, хүндтэй, мундаг сайн хүн болох нь гарцаагүй юм байна. Үр хүүхдээ ийм сайхан өсгөж хүмүүжүүлсэн ээж аав бол бүүр ч гайхалтай сайхан байна шүү. Танай гэр бүлд хорвоогийн бүхий л сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

66.181.168.81ядарсан эр   • 2018, 11 сарын 16. 13 цаг 18 минут

ЖДҮ-гээс зээл авсан УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудаа та бүхэн ядаж хүн бүр 20 сая төгрөг энэ хөөрхий охинд өгч тусалвал ард түмнээс чинь сэтгэлээсээ уучлал хүссэн юм байна гэж ойлгоя.

192.82.64.251Монгол   • 2018, 11 сарын 17. 8 цаг 09 минут

Зев байна тэднээс гаргуулах нь

202.179.27.1zochin   • 2018, 11 сарын 16. 13 цаг 02 минут

bayar hurgeye duude

202.170.71.39Irgen   • 2018, 11 сарын 16. 12 цаг 56 минут

Yamar saihan humuujiltei sain huuhduud ve. Dunguj 7 dugaar angiin huuhduud baij neg negnee hairlaj udii hurtel tsunhiig ni uurch yavj bna gedeg yamar aguu yum be. Orchin ued iim huuhduud baitugai tomchuud hurtel bhgui bolood bna. Saihan setgeliin uzuurt shar tos gej tanai angiihanii husel muruudul bugd bielene. Olon hunii ene saihan emchimeer. Ta buhendee neg negnee hairlah ene saihan nandin setgelee bitgii geegeerei gej chin setgeleese husie.

103.212.117.131Одооны хүүхдүүдийг ээ.   • 2018, 11 сарын 16. 12 цаг 49 минут

Одооны энэ хүүхдүүдийг ээ . Бөөн өвчины үүр уурхай чихэрийн шижингийн өвчин заваан тарган юм аа. Бидний үед тарган гахай шиг бөмбөг шиг бөөрөнхий бацаанууд оогт байдаггүй байлаа шүү дээ. Ийм хүмүүс 18 хүрээд л хөл нь суугаа болж хэвтэрт орж 70 80 тай шиг л болох вий дээ. Бөөн өвчиний үүрнүүд юм аа. Тураач ээ . Энн хүний юмыг эзэнд нь буцааж өгөх чинь баыдаг л юм шдээ. Бид ч бас ингэдэг л байсан даа. Юун сүр вээ.

202.9.41.178Зочин   • 2018, 11 сарын 22. 23 цаг 46 минут

12 хон настай жаахан хүүхэд өөр шиг чинь болгочихгүйн тулд урам хайрлаж байна.

166.137.252.123Зочин   • 2018, 11 сарын 21. 8 цаг 45 минут

Zailaach chi

66.181.161.113Zochin   • 2018, 11 сарын 17. 7 цаг 45 минут

za bolichil do chi. hunii huuhdin targan turanhai chamd yamar hamaatai yum be . " surtei yum " ch geh shig. Odoo tsagt iim huuhed bitgii iim hel tom hun ch hovordson. muu yortoi yum haraaj bgaa yum shig " 18 hurheeree suumgai bolood..." ch geh shig bitii inge. Bid oorsdoo yaj yavhiig hen ch taashgui

66.181.170.229yt   • 2018, 11 сарын 16. 15 цаг 21 минут

***** mal yumaaa chi

150.129.142.125Зочин   • 2018, 11 сарын 16. 21 цаг 06 минут

Хүүхдийн таргалах, турах чамд ямар хамаа байнаа. Хуцалгүй өөрийнхөө сэтгэлийг, амьдралыг өөд нь татаад яв за

66.181.161.113Zochin   • 2018, 11 сарын 17. 7 цаг 36 минут

Tiin shdee ataarhuu gdg n

202.9.43.60Зочин   • 2018, 11 сарын 16. 12 цаг 48 минут

shudarga jos baigaa l jum shv shvvgch prokuror erhten darhtan hulgaich naraa

43.242.241.86ТАЛАРХАЛ   • 2018, 11 сарын 16. 12 цаг 44 минут

ЭНЭ ХҮҮГ ИЙМ САЙН ХҮН БОЛГОН ХҮМҮҮЖҮҮЛСЭН ААВ, ЭЭЖ, 33 ДУГААР СУРГУУЛИЙН БАГШ, ХАМТ ОЛНООР БАХАРХАЖ БАЙНА. ХҮҮГИЙН ҮЙЛ ОЛОН ХҮНД ҮЛГЭР ДУУРАЙЛАЛ БОЛНО ДОО. ХҮҮГ ШАГНАЖ УРАМШУУЛАХ ХЭРЭГТЭЙ. ОХИНД ХАНДИВЫН ДАНС НЭЭВЭЛ БОЛОМЖООРОО ТУСАЛНА АА. САЙН ҮЙЛ БҮР САЙХАН МӨРТЭЙ.

202.55.183.108Kk   • 2018, 11 сарын 16. 12 цаг 42 минут

20 MYANGAT HEVTEJ BAINA TEGEED EZEN NI HAJUUD OLDOOD OVOO BAYARLALAA GEDEG BNSHD

202.55.183.108Kk   • 2018, 11 сарын 16. 12 цаг 39 минут

GAZRAAS EMEGTEI HUNII HOS GUTAL OLLOO TEGEED NATANTUULDEER AVAACHIJ ZARDIIMUU GEJAAGAAD ZALHUU HUREED HAYALAA

95.12.200.240Zochin   • 2018, 11 сарын 16. 12 цаг 37 минут

Mash sain huu bna !!! Iim shudarga baival amjiltand hurne shuu

202.55.183.108Kk   • 2018, 11 сарын 16. 12 цаг 37 минут

GAZEAAS 20 MYANGAT OLLOO TEGEED EZEN NI OLDOHGUI HAYASLSHD

202.21.118.6Зочин   • 2018, 11 сарын 16. 12 цаг 37 минут

Huurhun huu

202.55.183.108Зочин   • 2018, 11 сарын 16. 12 цаг 26 минут

BAS L ATM-EES TOYOTANI UDIRDLAGATAI TVLHVVR OLLOO TEGSEN 1 GADAAD ER IREED AVAAD YAVLAA BAS L YUUCH HELSENGVI BODVOL MUU HUJAACHINI L GESEN BUZ DOTROO

202.55.183.108Зочин   • 2018, 11 сарын 16. 12 цаг 29 минут

GEHDEE TEGSEN NI CH ZUV BIZ GULIISUN HUJAAD YUND NI BAYARLADAGIIN YAG L BAAS

185.107.94.183Зочин   • 2018, 11 сарын 16. 12 цаг 22 минут

ЖДУ г н хан олсон бол энэ хүү шиг эзэн г олж өгөх болуу бүдүүд үзсэн эргэлзлээ

202.55.183.108Зочин   • 2018, 11 сарын 16. 12 цаг 13 минут

ATM-EES 1 MERCEDESNI ALSIN UDIRDLAGATAI TULHUUR OLLO EZENIIG JOOHON HARLAA 1 BUDUUN ZALUU ORJ IREED BAS L YUUCH HELELGVI AVAAD YAVLAA

202.55.183.108Зочин   • 2018, 11 сарын 16. 12 цаг 05 минут

MARSHILIIN ZAM DEER 1 UNEMLEHVHEVTEJ BAIH YUM DOTOR NI SURAGCHIIH NI UNEMLEH HED HEDEN MYANGAN TUGRUG BAIH YUM HARIN URD 1 HUUHED TAARALDAAD SURGUULIDAA AVAACHIJ GEED YAVUULLA

202.55.183.108Зочин   • 2018, 11 сарын 16. 11 цаг 56 минут

ENE ZUN 1 EMEGTEI HVNII 1 TSVH DOTOROO BYH YUMTAIGAA MASHINII ZOGSOOLIN HAJUUD TAVITSAN BAUHAAR NI AVAAD DOTOR NI UTAS NI BAIJ MAGADGUI GEED HEDEN UTAS BAIHAAR NI ZALGAAD YERUUSUU DOTOR NI BAISAN IRGENII UNELEH DEERH HUNIIG NI MEDDEG AMITAN ALGA TEGJ TEGJ 1 HUUHEN GUIJ IREED NEEH BAYARLSAN CH YUMGUI YUUCH HELELGUI BARAG BI HULGAITSAN AYATAI AVAAD TAVLAA UG NI DOTOR NI 10 20T GARAGDAAL BAISAN YUM

202.72.247.14ххх   • 2018, 11 сарын 16. 12 цаг 08 минут

За битгий худлаа шаагаад бай. Чинийхээр бол хүний юм олсон бол буцааж өгөх хэрэггүй гэх гээд байна уу

202.55.183.108Зочин   • 2018, 11 сарын 16. 12 цаг 02 минут

TUUL GOLIN EREG DEEREES BAS 1 EMEGTEI HUNII TSVNH OLLOO BAS L BVH YUM NI BAIH YUM BODVOL HULGAICH NI MUNGII NI AVAAD HAYAAD YAVSAN BOLTOI GEHDEE TSAGDAAD AVAACHIJ UGUUD UURUU HULGAICH BOLOH BAIH GEED HAYALAA

124.158.107.85Түвшин   • 2018, 11 сарын 16. 11 цаг 49 минут

Ёстой гэгээн мэдээлэл байна санж. Чадлаараа туслацгаая та минь ээ. Би энэ гэгээн аянд заавал нэгдэнэ. Харин энд нэг санаа дэвшүүлэхэд "Хүн хажуу дахь Эрдэнэ ээ ерөөсөө мэдэрдэггүй юм билээ" гээд өөрийнхөө дүүгийн зээлсэн 800 сая төгрөгийг төлөөд нэмээд 2 тэрбумыг ч гаргахад бэлэн гээд гайхуулаад байсан тэр УИХ№-ын гишүүн Наранхүүд шулуухан мэдэгдэж "Та тийм л сайхан сэтгэлтэй, буянтай хүн юм бол энэ хөөрхөн охинд хүнлэг сэтгэлийн халуун гараа дэлгээдэх дээ бид бзхэн харъя, бас бахархъя" гэж хэлээд дэмжлэг хүсч болохгүй юу та минь ээ

150.129.140.197Зочин   • 2018, 11 сарын 16. 13 цаг 55 минут

Neeren tegey l de. 2 terbumtai hund bol uy ch bish mungu bn shd

103.212.119.122Зочин   • 2018, 11 сарын 16. 11 цаг 58 минут

Би яг тэгж бодож байлаа

203.91.115.42Залуу   • 2018, 11 сарын 16. 11 цаг 46 минут

Ямар бахархалтай хүү вэ? Хүүхэд багачууд минь энэ хүүгээс үлгэр жишээ аваад Ирээдүйн монголын шудрага иргэд болоорой. Аав Ээжүүд энэ тухай хүүхдэдээ заавал хэлээрэй.

66.181.165.93huleg   • 2018, 11 сарын 16. 11 цаг 37 минут

oird unshaagyi gegeen tsagaan medee baina...handiv urgunu shuu

202.179.26.240Зочин   • 2018, 11 сарын 16. 11 цаг 33 минут

Хүн болгон хүүхэд байхдаа сайн сайхан эрч хүч, аз жаргалтай байдаг.

202.126.89.139Эх хүн   • 2018, 11 сарын 16. 11 цаг 33 минут

Ямар сайхан мэдээ вэ?!Сайн хүү бна.Амжилт хүсье.Бусад хүүхдүүдэд болон ангийнхандаа сайн үлгэр дуурайлал боллоо доо

103.29.144.2Зочин   • 2018, 11 сарын 16. 11 цаг 28 минут

Бурхан шудрага ёсыг харамгүй шагнана. Хүүгийн төлөө залбирах болноо

66.181.160.124Зочин   • 2018, 11 сарын 16. 11 цаг 22 минут

УИХ гэдэг чинь улсын их хулгайч гэсэн товчилсон үг юм байна. 76-хулгайчаас хэд илүү мундаг хүү байна. Амжилт хүсье.

66.181.167.30Зочин   • 2018, 11 сарын 16. 11 цаг 20 минут

Би бүр уншаад уйлчихлаа😭. Хөөрхөн тусч хүүд амжилт хүсье💐

64.119.18.187Зочин   • 2018, 11 сарын 16. 11 цаг 19 минут

сайн уу ямар сайхан юм бэ? бусдаас хараат бус ярьж хэлж байгаа нь яг өөрийнхөөрөө юм аа. ёстой мундаг

43.242.241.86Зочин   • 2018, 11 сарын 16. 11 цаг 11 минут

sain huu bna da.. huuhed bur iim baival ch uls oron aaih auylgui amar jimer amidrana da

66.181.167.191Зочин   • 2018, 11 сарын 16. 11 цаг 07 минут

Ундралын эмчилгээнд хандив өргөмөөр байна. Яаж холбогдох вэ?

43.242.241.86Зочин   • 2018, 11 сарын 16. 11 цаг 05 минут

мундаг сайн хүүхэд байна. баярлалаа.

122.201.22.49Egch   • 2018, 11 сарын 16. 11 цаг 02 минут

Bayar hurgie. Yamar mundag huu ve. Sain suraarai.

202.21.103.210Иргэн   • 2018, 11 сарын 16. 11 цаг 02 минут

Монголын төр буюу бидний итгэж сонгосон 76 гишүүд энэ асуудлыг шийдэх ёстой байтал мөнгийг нь ЖДҮХС гэх зэрэг 13 санд хуваарилан баталж өөрсдийнхөө шээс, авгай, нууц амрагуудад хувааж авах ч гэж дээ

202.21.103.210Иргэн   • 2018, 11 сарын 16. 11 цаг 00 минут

УИХ-ын хулгайч, луйварчин гишүүд татвар төлөгчдийн мөнгийг хулгайлж булааж дээрэмдэж байхад иргэд өөрсдөөсөө нийгмийн үйлчилгээг үзүүлж байх гэж Энэ авилгач 76 П И З Д Ануудыг дахин сонгохгүй шүү

202.9.43.20зочин   • 2018, 11 сарын 16. 10 цаг 56 минут

сайн хүү байна..гэр бүлийн сайн хүмүүжил, багш нарын сайн хүмүүжил нөлөөлсөн байх...бас Ундрал охиныг өргөж авсан ээж гайхалтай эмэгтэй юмаа..Охины мэс заслын мөнгө хандиваар бүрдээсэй...

139.5.218.19зочин   • 2018, 11 сарын 16. 10 цаг 55 минут

Сайхан мэдээ байна. Харин тэр их монеттой эмээ хүүгийн гарыг бага ч гэсэн цайлгасан байлгүй. Хүү бол бусдад туслахад үргэлж бэлэн байна. Эцэг, эх, багш нарт нь баяр хүргэе.

202.179.31.33Зочин   • 2018, 11 сарын 16. 10 цаг 52 минут

Сайхан юмаа. Өдөр бүр бараан мэдээ сонсож байдаг өнөө үед сайхан зүйл сонсох сайхан байна шүү. Хүүгээ ингэж хүмүүжүүлсэн эцэг эх 2т нь баярлалаа. Анги хамт олноо сайхан бүрдүүлж чадсан багшид нь баярлалаа.

183.177.106.67Зочин   • 2018, 11 сарын 16. 10 цаг 51 минут

Гэр бүлийн хүмүүжил их чухал шүү. Энэ хүү болон эцэг эхээр нь гэр бүлээр нь бас бахархаж байна.

103.212.116.17Зочин   • 2018, 11 сарын 16. 10 цаг 45 минут

Тэр турийвчээ гээсэн хуний сэтгэгдлийг сонсоё

202.70.34.38Зочин   • 2018, 11 сарын 16. 10 цаг 36 минут

Ямар хөөрхөн юм бэ? Мундаг хүү юмаа

202.9.43.73Зочин   • 2018, 11 сарын 16. 10 цаг 25 минут

Мундаг хуу шуу ирээдуй чамайг сайн сайхнаар угтан авах болно. Баярлалаа дуу хуудээ???

182.160.37.71Зочин   • 2018, 11 сарын 16. 10 цаг 21 минут

Hvv mundag bna . Hvvg hvmvvjvvlsen ter etseg hvn bas mundag er hvn . Aavaa iim olloo ugmuur bna gej yarihad aav ni avaad ir aav ni olood uguy gej helj hvvgee uramshuuldag mundag etseg . Gaihaltai saihan niitlel . Bayarllaa zaluu.com

202.21.116.171Зочин   • 2018, 11 сарын 16. 10 цаг 20 минут

Хандивын данс байна уу

103.26.193.49Зочин   • 2018, 11 сарын 16. 10 цаг 18 минут

BIDNII HOICH UE BUGD INGEJ OSOJ HUMUUJIJ BGA BOL MANAI ULS HOGHIH NI DE HO

66.181.164.222Зочин   • 2018, 11 сарын 16. 10 цаг 02 минут

SAIN HUU BNAA

202.131.235.74Ганбат   • 2018, 11 сарын 16. 9 цаг 57 минут

Хандивын данс нээлгээд өөрөө удирдахыг багшаас нь хичээнгүйлэн хүсье. Бид хандив өгнө шүү

202.21.108.189Зочин   • 2018, 11 сарын 16. 9 цаг 51 минут

Энэ бол Монголыг авч явах шинэ үе өсөж бойжиж байна. Хулгайч худалчууд бузарлачихгүй байгаасай.

202.131.235.74Ганбат   • 2018, 11 сарын 16. 9 цаг 48 минут

Гэгээлэг сайхан нийтлэл байна. Энэ сайхан үйлсийг бидэнд мэдээлж, түмэнд түгээсэн багшид баяр хүргэж амжилт хүсье

202.131.243.186Зочин   • 2018, 11 сарын 16. 9 цаг 47 минут

Сайн хүү юмаа, хүнийг гэсэн хүнлэг зөөлөн сэтгэлтэй. Эцэг, эх, багш нарт нь талархая!

202.55.183.108Зочин   • 2018, 11 сарын 16. 9 цаг 46 минут

tvrvvchind ni mungu baigaaguim bailgvidee dvv bolgomjtoi chamaig hulgailsan gene shvv daraa ni

202.72.247.14ххх   • 2018, 11 сарын 16. 12 цаг 10 минут

Энэ новшийн бодож санаж байгааг. Хэлэх ч үг олдохгүй юм.

43.228.131.99Mongolia   • 2018, 11 сарын 16. 10 цаг 38 минут

Chi zvgeer uhee gulug mine

202.70.34.98Зочин   • 2018, 11 сарын 16. 10 цаг 18 минут

ийм хог шаарнууд цөөхөн л байгаасай

103.10.23.72Haha   • 2018, 11 сарын 16. 10 цаг 05 минут

Hahahah buuur neg ygaaaad iim,humuus bdag yum,beee

202.131.235.74Бахархал   • 2018, 11 сарын 16. 9 цаг 45 минут

Их ухаантай хүү байна. Гэр бүл нь гэрэл гийсэн сайхан айл байна. Үнэхээр бахархмаар юм. Та бүхэнд сайхан бүхнийг, эрч хүч, энерги хүсье.

202.179.26.114Зочин   • 2018, 11 сарын 16. 9 цаг 43 минут

ийм сайн хүүд баяр хүргэе

66.181.165.160Tuya   • 2018, 11 сарын 16. 9 цаг 43 минут

ymar huurhun munadag huuhduud be buyan zaya ni delgerch ybah boltugai

202.131.249.202сайхан сэтгэл   • 2018, 11 сарын 16. 9 цаг 39 минут

Ундрал охины хандавийн дансийг холбогдо утастай нь тавиад сайн үйлсийн аян эхлүүлээчээ бид тэр муу новшийн 76-г царай алдахгүй монгол түмэн сайхан сэтгэлтэй ард түмэн шүү дээ ганц болтугай сайхан сэтгэлтэй охинд амьдрал бэлэглэе

103.212.118.174Zochin   • 2018, 11 сарын 16. 9 цаг 34 минут

Uhaantai sain huu.bas sain aab eejiin humuujil.angiin bagsh ni mundag hun bna da.huuhduudee hunleg hun chanartai bolobsroltoi bolgoj bgaa bagshid ni mash ih bayarlaj bna.angiin huurhun huuhduuded ni bas bayar hurgii.1niihaa tuluu ingej ih setgel gargaj bgaad ni bas bayar hurgii.bugded ni amjilt.

202.179.26.114Зочин   • 2018, 11 сарын 16. 9 цаг 34 минут

ёстой үлгэр дууриал болох сайн хүү байна. Энэ хүүгээр бахархаж байна

103.9.90.98уран   • 2018, 11 сарын 16. 9 цаг 32 минут

бидэнд ийм л сэтгэлтэй эрчүүд байхгүй болчихсон юм биш үү хүүхнүүдээ ккк

103.9.90.98уран   • 2018, 11 сарын 16. 9 цаг 31 минут

манай нөгөө 76 + хэд ч билээ хараасай, өчнөөн насанд хүрчихээд ичээсэй, бага насны хүүхдээс ккк

124.158.76.16Зочин   • 2018, 11 сарын 16. 9 цаг 28 минут

мундаг хүүд баяр хүргэе, хүүгээ зөв эерэг сайхан сэтгэлтэй өсгөж байгаа аав, ээжид нь баяр хүргэж, гэр бүлд нь аз жаргалыг хүсэн ерөөе!

103.194.176.116Зочин   • 2018, 11 сарын 16. 9 цаг 27 минут

сайн хүү байна, түмэн олондоо нэртэй, ижии аав ах дүүсдээ түшигтэй сайн хүн болоорой

103.14.36.6Наранхүүд   • 2018, 11 сарын 16. 9 цаг 24 минут

Дүүдээ 2 тэрбум төгрөг өгч чаддаг хүн энэ хүүхдэд 10 сая ч билээ төгрөг өгөөсэй

64.119.19.128Зочин   • 2018, 11 сарын 16. 9 цаг 24 минут

Сайн хүү байна.Зарим нэг ухаан муутай хүмүүсийн үгийг битгий тоо.Өөрсдөө чадахгүй байж өчүүхэн юмнууд үнэхээр өрөвдөлтэй шүү.Эрүүл энхийг хүсье

150.129.140.130Зочин   • 2018, 11 сарын 16. 9 цаг 23 минут

Томчууд минь! Бтд энэ хүүхдүүдээс л доор байна ш дээ. Бүгдээрээ хандив өгцгөөе. Хүн болгон 1000 төгрөг өгөхөд л болчих нь ш дээ. Бид цөөхүүлээ, өгье гэвэл ганцаасаа, уйлъя гэвэл сохроосоо гэж үг байдаг даа. Чадах чинээгээрээ охинд тусалцгаая. Уранбат хүүд амжилт хүсье. Сайн хүү байна даа. Чамаар бахархаж байна шүү.

66.181.160.11Bi   • 2018, 11 сарын 16. 11 цаг 23 минут

Тийм шүү Монголын ирээдүй болсон хөөрхөн үрс минь ийм л хүн болж хүмүүжих ёстой.Би өөрөө багш хүн бас энэ хүүгээр бахархаж байна.Яаралтай дансаа байрлуулаарай.20000т төгрөг өгөхөд бэлэн байна.

203.169.50.131Zochin   • 2018, 11 сарын 16. 9 цаг 21 минут

Hun boloh bagaasaa gej. Mundag huud amjilt husie.

103.9.90.98Зочин   • 2018, 11 сарын 16. 9 цаг 21 минут

Энэ хүүгийн шударга сэтгэлийг хараад томчууд ичээсэй. Дүүдээ амжилт хүсье.

124.158.93.130зочин   • 2018, 11 сарын 16. 9 цаг 16 минут

баяр хүргэе, сайн үйлс дэлгэрэх болтугай

202.179.25.168emee   • 2018, 11 сарын 16. 9 цаг 14 минут

sain hyy bna eryyl enh sain saihan amjilt byhniig eruue

203.91.114.244Зочин   • 2018, 11 сарын 16. 9 цаг 10 минут

Ямар мундаг хүү вэ. Ангийн найздаа туслах үйлсэд нь амжилт хүсье. Ангиараа мундаг хүүхдүүд байна. Хүмүүс хандив өргөх байхаа

49.0.166.138Зочин   • 2018, 11 сарын 16. 9 цаг 09 минут

Ухаантай сайн хүү байна. Ээж аав нь хүүхдээ сайн хүмүүжүүлжээ. Олон хүүхдүүдэд үлгэр дуурайлал болоорой.

39.65.113.14Zochin   • 2018, 11 сарын 16. 9 цаг 07 минут

Hoorhon yum be mundag bna hun chanar hund zaaval bh estoi shuu.

59.153.114.161Зочин   • 2018, 11 сарын 16. 9 цаг 06 минут

Mundag hair hurmeer ym

66.181.164.171Зочин   • 2018, 11 сарын 16. 9 цаг 04 минут

nudend dulaahan sain huu bn aa sain hun bolj eh orondoo ihiig buteegeerei

103.87.255.42Зочин   • 2018, 11 сарын 16. 8 цаг 56 минут

БАГААСАА ОД БОЛОХ ГЭЭД ЯДСАН БАЦААН.

202.70.34.98Зочин   • 2018, 11 сарын 16. 13 цаг 40 минут

Хорвоо дэлхий ийм хог шаарнуудыг даагаад байдагт л гайхаад байгаа юм даа

112.72.11.110Зочин   • 2018, 11 сарын 16. 11 цаг 25 минут

Би юу үзчих вээ

66.181.160.11Bi   • 2018, 11 сарын 16. 11 цаг 24 минут

Чи олсон бол шууд л ломбардад тавих байсан даа.

103.87.255.421   • 2018, 11 сарын 16. 10 цаг 19 минут

муу ӨТ минь, намгийн мэлхий шиг ертөнцийг харах юм аа, дэлхийгээс зайл

202.72.247.14б   • 2018, 11 сарын 16. 12 цаг 11 минут

Тэнэг ***** вэ. Өөрийнхөө комент дээр өөрийгөө хараагаад

103.87.255.421   • 2018, 11 сарын 16. 14 цаг 43 минут

харин тий, ямар тэнэг гар бэ, саран дээр очоод амьдар новшоо

70.98.164.204Irgen   • 2018, 11 сарын 16. 10 цаг 03 минут

Arilsan dotortoi novsh algiin chinee ohinoos doloon dor ene delhiigees zail nusaa

178.62.42.23Зочин   • 2018, 11 сарын 16. 9 цаг 47 минут

sain yumaa hiigeed od bolohod yadgii cham shig l bish dee

202.131.243.186Зочин   • 2018, 11 сарын 16. 9 цаг 45 минут

чи ч 76-н 1 юм бишүү...тэнэг мал!!!

202.131.249.202зочин   • 2018, 11 сарын 16. 9 цаг 40 минут

Чи бол хүн биш атаархуу **** байна даа

202.131.243.186Бат   • 2018, 11 сарын 16. 9 цаг 04 минут

Шувууны тархитай нөхөр минь жаахан тархиа ажиллуулж сур.

71.62.170.173Зочин   • 2018, 11 сарын 16. 9 цаг 01 минут

***** hulgaich ve chi

202.179.31.91зочин   • 2018, 11 сарын 16. 11 цаг 46 минут

Мундаг хүү байна шүү. Энэ нийгэмд ийм л зүрх сэтгэл, ухамсар ус агаар шиг хэрэгтэй байна. Энэнд мэдээж эцэг эх, сургуулийн нөлөө чухал байх.

202.179.31.91зочин   • 2018, 11 сарын 16. 11 цаг 49 минут

Eldew setgegdel bichsen n УИХ iin hulgaich nar, tuunii gar hul bolson, nohod l baigaada. Tednii hiij chadah ym ene ym chine

Шинэ мэдээ

Гар утсаар хэт их тоглосон хүүгийн нүд солир болжээ39 минут 54 секундын өмнө“SK Telecom”-ын 5G сүлжээг ашиглагчдын тоо 1 сая давжээ44 минут 54 секундын өмнөСкарлетт Йоханссон хамгийн их ашиг орлоготой эмэгтэй жүжигчнээр тодорчээ49 минут 54 секундын өмнөЗохиолчдын хачиргүй яриа54 минут 54 секундын өмнөАНУ-тай яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна гэж мэдэгджээ59 минут 54 секундын өмнөМартагдсан “Мода”-ыг “wasabies”-ынхан сэргээв 82019/08/23МЭДЭЭЛЭЛ1 цаг 5 минутын өмнөМайли Сайрус сүүлрээгүй гэдгээ мэдэгдэв1 цаг 10 минутын өмнөИргэн Б.Болороогийн гомдлыг шуурхай шалгаагүй цагдаа нарт хариуцлага тооцжээ1 цаг 15 минутын өмнөАрьсан түрийвч, жийнсэн материал “Apple Card”-ыг гэмтээж болзошгүй1 цаг 20 минутын өмнөХар тамхи тээвэрлэж явсан 17-28 насны 7 этгээдийг баривчилжээ1 цаг 25 минутын өмнөБүх Африкийн шатрын тэмцээн Касабланкад эхэлжээ1 цаг 30 минутын өмнөНийслэл өнгөрсөн долоо хоногт1 цаг 35 минутын өмнөБайгалийн үзэсгэлэнт газар "Хяргас нуурын хэцүү хад"1 цаг 40 минутын өмнө"Русские Витязи" багийн нисэгчид сөнөөгч онгоцоор үзүүлбэр үзүүлнэ1 цаг 45 минутын өмнөЖүдо бөхийн ДАШТ-д өрсөлдөх Гүржийн шигшээ баг1 цаг 50 минутын өмнө“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн загвар зураг төсөлд шалгарсан бүтээл1 цаг 55 минутын өмнөУрт удаан наслах энгийн аргыг хэлжээ2 цагийн өмнөМалчид хүссэн үедээ цаг агаарын мэдээлэл авах системийг баталгаажуулав2 цаг 5 минутын өмнөИх Британийн эргийн хамгаалалт 50 дүрвэгчийг аварчээ2 цаг 10 минутын өмнөУИХ-ын чуулган даваа гаригт хуралдаж Үндсэн хуулийг хэлэлцэнэ2 цаг 15 минутын өмнөМария Шарапова “US Open” тэмцээний эхний тойрогт Серена Уильямстай учраа таарчээ2 цаг 20 минутын өмнөХичээлийн шинэ жилийн нээлт есдүгээр сарын 1-ний Ням гарагт болно2 цаг 25 минутын өмнөЭ.Макрон: Бидний орон гэр шатаж байна2 цаг 30 минутын өмнөГадаадын иргэн, харьяатын газрын даргын урилгаар БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны төлөөлөгчид Монгол Улсад айлчиллаа2 цаг 35 минутын өмнө“Fox News” дэх бэлгийн хүчирхийллийн тухай шинэ киноны трейлер гарчээ2 цаг 40 минутын өмнөЕгипетэд байгаль орчин, соёлын наадмыг зохион байгуулж байна2 цаг 45 минутын өмнөНийслэлийн соёл, урлагийн байгууллагуудын удирдах ажилтны шуурхай хурал боллоо2 цаг 50 минутын өмнөӨнөөдөр 0, 2, 4, 6, 8-аар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно2 цаг 55 минутын өмнөХариуцлагагүй уул уурхайг цэгцэлж, намын бүлгүүд хуралдсан долоо хоног 3 цагийн өмнөЭнэ өдрийн зурхай3 цаг 5 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.