2018 оны 11-р сарын 17
9 цаг 10 минут

Хүний нэр эзнийхээ хувь заяаг тодорхойлдог

Хүнтэй насан туршид хамт байдаг цөөхөн зүйлийн нэг нь нэр. Сайн, муу ямар ч үйл хийсэн хүний нэр хувь заяаг нь тодорхойлдог гэдэг. Тиймээс нэр өгөх, нэр хайрлах сургаал, ёс заншил хүртэл бий. Түүгээр барахгүй хуучин мөрдөж асан Гэр бүлийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд “Хүүхдийн нэр нь эх хэлнээ дуудах, бичихэд хялбар, утга төгөлдөр байна” гэж заасан байжээ. Иргэний бүртгэл мэдээллийн төвийнхний судалгаагаар хамгийн түгээмэл монгол нэр Алтанцэцэг, Оюунчимэг гэнэ. Ийм нэртэй тус бүр 13 мянга гаруй хүн байдаг бол Батбаяр, Бат-Эрдэнэ, Ганболд нэртнүүд тус бүр 11 мянга орчим бий.
 
Дээхнэ үед монгол, түвд нэр голдуу өгдөг байсан бол 1929 оноос хүүхдэдээ орос нэр мэр сэр өгч эхэлсэн. 1956 оны хүн амын тооллогоор 16-17 насныхан ихэвчлэн орос нэртэй бүртгүүлж, тухайн үед мода болж байв. Тухайлбал, Александр, Коля, Нина, Сталин, Сэсээр буюу СССР орно. Тэгвэл 1990 оны ардчилсан хувьсгалын дараахнаас түүхэн хүмүүсийн нэрийг хүүхдэдээ хайрлах явдал олширсноор өнөөдрийн өсвөр насныхан дунд Тэмүжин, Анужин, Хасар, Есүй зэрэг нэртэн цөөнгүй байдаг аж.
 
Түүгээр барахгүй нэгэн гэр бүлийн эзнийг Чингүнжав, эзэгтэйг Бөртэ, хүүг нь Зэв гэдэг юм билээ.Харин өнөө үед хүмүүс хүүхдэдээ аль болох гоёмог, сонсголонтой, өвөрмөц нэр сонгон зохиож өгдөг болов. Үүний тод жишээ нь урлагийнхны хүүхдүүдийн нэр юм. Тухайлбал, “Номин Талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охиныг Зөөлөнсий гэдэг бол А.Хаянхярваагийн охин Танхилуун, хүү Эрхэтгүн, дуучин С.Жавхлангийн охид Юмь-Агь, Чжингүнж, “Спайк” хамтлагийн дуучин асан Р.Номин-Эрдэнийн охин Жасмин нэртэй. Аав, ээжээс хайрласан нэрийг нууцлаад гэх үү эсвэл бусдын анхаарлыг татах гэсэндээ ч тэр үү өөрсдийнхөө нэрийг сольсон урлагийнхан бас бий. Тэдний нэг нь олон түмэнд ВХ гэдэг нэрээр танигдсан дуучин Г.Батбаатар нэрийнхээ эхний үсэг дээр нууцлаг гэсэн утгатай Х-г нэмснийг уншигчид маань сайн мэдэх биз.
 
Сүүлийн үед сураг алдарсан дуучин бүсгүй Эгшиглэнгийн жинхэнэ нэр нь Т.Болортуяа бөгөөд уран бүтээлийн уг нэрийг Төрийн соёрхолт, дуучин Д.Болд өгчээ. Тэдний араас дуучин Нара /М.Нарантуяа/, “Киви” хамтлагийн Ука /Д.Уламбаяр/, экс “Гала” Ану /Ч.Уранхолбоо/ зэрэг уран бүтээлчийг дурдаж болно. Утга уран зохиолын салбарт ч ялгаагүй. Зохиолч, яруу найрагч Р.Эмүжинг Р.Энхтуяа, Б.Шүүдэрцэцэгийг Б.Тогтохбаяр гэдэг. Соёлын гавьяат зүтгэлтэн, бурханч лам Г.Пүрэвбатын өгүүлсэнчлэн сүсэг бишрэл, эцэг, эхийн сонирхол гээд ямар ч тааллаар өгсөн нэр дуудагдаж буй алдрын мөн чанарт шингээд, амьдралын бүх хэмнэл нь цаашид тогтнодог аж. Дорно дахины ард түмэнд нэр өгөхдөө хүүхдийн ирээдүйг өсөн бадрах, хөгжин дэвшихийг ерөөх үүднээс сайн сайхан явуулах нэр өгдөг нийтлэг уламжлалтай. Түүнчлэн нэр өгөх онол хүртэл байдаг ба үүнд эр эм эгшгийг зохицолдуулах, үсгийн арга билиг, махбодийг тэнцүүлэх зэрэг арга багтана. Халх уламжлалд эх эцгийн нэртэй ижил юм уу тэдний нэр оролцуулж өгөхийг цээрлэдэг байв.Мөн хүүхдийн амь насыг батжих буюу таван нас хүртэл нь өөр нэрээр өхөөрдөн дуудах ёс бий.
 
Ёс заншлаас гадна сэтгэл зүйчид, хэл шинжээчид ч хүний нэр эзнийхээ хувь заяанд нөлөөлдөг гэж үздэг аж. Английн сэтгэл судлаачид хэтэрхий содон эсвэл таарч тохироогүй нэрээ сольсон өөртөө итгэлгүй хүмүүс азгүйтдэг байдпаасаа гарч болдог хэмээн дүгнэжээ. Дашрамд дурдахад, Монгол Улсын иргэн нэрээ нэг удаа солих хууль байдаг. Бас содон ховор, урт нэр тэмдэглэн цуглуулдаг өвөрмөц хоббитой эдийн засагч, сэтгүүлч Н.Хүрэлбаатар 1996 онд Н.Багабанди Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоход Томбанди гэдэг нэртэй хүн бий болов уу гэж сониучирхан судлаад Өвөрхангай аймагт Пүрэвийн Томбанди хэмээх нэгэн амьдарч буйг мэдсэнээс хойш сониуч зангаа хобби болгожээ.
 
Түүний судалгаагаар Монголд давхардсан тоогоор 40 орчим мянган нэр байдгаас 1000 орчим нь маш содон гэнэ. Тухайлбал, Бор, Цагаан, Улаан, Хөх Ягаан гээд дандаа өнгөний нэртэй хүүхдүүдийн аав нь Дэгээ. Бас л сонин байгаа биз. Их, Иш, Од, Оч, Юм гэх мэт богино нэр байхын зэрэгцээ урт нь ч цөөнгүй. Буддын шашин дэлгэрч, төвд нэр өгдөг ахуйд урт нэр түгээмэл байсан бол өдгөө Бадамлянхуацэцэг, Гурванхангайшатарманлай, Гүрсоронзонгомбосүрэнболд, Дүүрэнбилэгтүвшин, Идэрзолзаяажаргал, Ичинхоролцэвэлмаа, Жүгдэрнамжилжавзмаа, Лувсандэнзэнпилжинжигмэд, Мятрашгүймонголжингоо,Найманзууннандинцэцэг, Сүхбатмонголхүү, Хоёрмөнхцаст Алтай, Чибишбибаатар,Энэбиштөмөртогоо, Эх орны нэг өглөө гэх мэт гурав болон түүнээс дээш үгээс бүтсэн нэртэй хүн 30 гаруй байдаг. Монголчууд хүүхдэдээ төрсөн гарагийнх нь нэрийг төвд хэлний “сүрэн” /Srun-сахиул,сахиус/ гэдэг үгтэй нийлүүлж, төрсөн гараг нь эзнээ насан туршид нь сахин хамгаалж явахыг бэлгэшээсэн нэр өгдөг заншил түгээмэл бий.
 
“Баянбуурал” амралтын газрын малчны ихэр зээ Буш, Лора гэдэг нэртэй байв. Ихрүүд АНУ-ын Ерөнхийлөгч асан Ж.Бушийг Монголд айлчилж ирсэн өдөр мэндэлсэн учир мөнөөх малчин тэдэнд дээрх нэрийг хайрлажээ.Тэрчлэн хүүхэд тогтдоггүй айл хүүхдэдээ хачин жигтэй нэр өгдөг агаад үнэхээр энэ дом нөлөөтэй болох нь амьдралд нэгэнт нотлогдчихоод буй. Сүүлийн жилүүдэд хүүхдэдээ XX зууны түгээмэл нэр өгөх нь багасч, нэг үгээс бүтсэн богино, аль болох ховор содон нэр хайрлах хандлага бий болсон. Жишээ нь Аялгуу, Билгүүн, Дөлгөөн, Золбоо, Нинжин, Тайшир, Тогтуун, Цэлмүүн, Эгшиглэн, Энэрэл гэх мэт. Ер нь нэр бол дом тарнийн ид шидтэй, хүний амьдралын зам мөрд нөлөөтэй, хувь заяатай холбоотой муу зүйлээс төөрүүлж хамгаалдаг зэрэг маш их утга учир агуулж байхыг үгүйсгэх аргагүй билээ.
 
Ш.ЭРДЭНЭТӨР
 
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.42.8Зочин   • 2018, 11 сарын 19. 19 цаг 44 минут

ene haana baidag zam be

202.21.118.6Зочин   • 2018, 11 сарын 17. 10 цаг 09 минут

garchig ni buruu bna

Шинэ мэдээ

Урам зоригоор дүүрэн байх АРВАН ХОЁР арга10 сар 20. 14:00Метроны тасалбарын үнийн өсөлтийг эсэргүүцэгчид онц байдал зарлахад хүргэв10 сар 20. 13:45Дональд Трампын захиаг Туркийн ерөнхийлөгч хогийн саванд хаяжээ10 сар 20. 13:30Эрүүл, эрч хүчтэй амьдрах энгийн 7 хэвшил10 сар 20. 13:15Смартфоны гэрэл хөгшрөлтийг түргэсгэдэг гэнэ10 сар 20. 13:00Дэлхийн хамгийн урт буюу 19 цагийн нислэг Нью-Йорк хотоос хөөрнө10 сар 20. 12:45Олимпын аварга,уран гулгагч төлгөч эмэгтэйд 2 сая рубль төлжээ10 сар 20. 12:30БНСУ: Тэтгэврийн даатгалын шимтгэл буцаан авах эрх нь үүссэн 350 иргэний нэрсийн жагсаалт10 сар 20. 12:15Роналдо Сери А лигт хамгийн цөөн тоглолтод 25 гоол оруулсан 5 дахь хөлбөмбөгч боллоо10 сар 20. 12:05Амархан хийгээд амттай тураах дэглэм10 сар 20. 12:00"Барселона" хожиж, "Реал Мадрид" хожигдлоо10 сар 20. 11:46НӨАТ-ын сугалааны азтанууд өнөөдөр тодорно10 сар 20. 11:45Нийслэлийн 380 жилийн ойд зориулсан бүх нийтийн гүйлт, дугуйн уралдаан боллоо10 сар 20. 11:30Өнөөдрийн зурхай10 сар 20. 11:15FATF Монгол, Исланд, Зимбабвийн эсрэг ямар ч санхүүгийн хориг тавихгүй гэж мэдэгджээ10 сар 20. 11:07Цаг агаарын мэдээ10 сар 20. 11:00Автобус тоормосгүй болсон учраас осол гарсан хэмээн мэдүүлжээ10 сар 19. 20:23Дуучин Нарагийн экс нөхөр Батцацрал дахин нэг хүний амьдралыг бусниулжээ10 сар 19. 19:19Зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна10 сар 19. 17:57Дулааны цахилгаан станцуудын шүүлтүүрийн ашиглалтын хугацаа дуусч байна10 сар 19. 17:52АНУ Европоос импортлодог зарим төрлийн бараанд нэмэлт татвар тогтоолоо10 сар 19. 15:00Түүхэнд анх удаа эмэгтэйчүүдийн баг задгай сансарт ажиллалаа10 сар 19. 14:55Ор сураггүй болсон нуурын эрдэмтэд тайлж чадсангүй10 сар 19. 14:50Ургац хураалт 83,9 хувьтай10 сар 19. 14:45Хэрэв 20-иод наснаас эхлэн таргалбал эрт нас барна10 сар 19. 14:40Нэг бүсгүйд дурласан эхнэр нөхөр хоёр10 сар 19. 14:35НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно10 сар 19. 14:30Гэрийн нөхцөлд шүдний өнгөө сэргээх 8 алхам10 сар 19. 14:30Японы эзэнт гүрний ирээдүйн хувь заяа 13 настай хүүгийн мөрөн дээр10 сар 19. 14:25Ханхүүтэй гэрлэсэн орчин үеийн "Үнсгэлжин"-үүд10 сар 19. 14:20
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.