2018 оны 11-р сарын 17
12 цаг 16 минут

Та үүнийг мэдэх үү: Цонжинболдог

Төв аймгийн Эрдэнэ суманд Цонжинболдог хэмээх газар бий. Энд Чингис хааны аварга том морьт хөшөө байдаг бөгөөд суурь барилгын хамт 40 метр өндөр юм. Хөшөөт цогцолборын нийт талбай 212 га. Мориных нь хөлөөр дамжин цахилгаан шатаар дээш гарч жижигхэн кино танхимд уг байгууламжийг хэрхэн яаж бүтээж эхэлсэн тухай богино хэмжээний баримтат киног үзэж сонирхоно. Дараа нь морины дэл буй талбайгаас хавь ойрын газрын байгалийн үзэмжийг тольдох боломжтой. Тэндээс Бурхан халдун уул, Дэлүүн болдог толгой, Хөдөө арал гэх мэт Чингис хааны түүхтэй холбоотой чухал дурсгалт газрууд харагддаг. Хөшөөний суурь бүхий дугуй барилга нь 36 баганатай бөгөөд энэхүү тоо нь Чингис хааны Алтан ургийн 36 хаан байсныг илэрхийлж байгаа ажээ. Барилгын дотор талд уран зургийн галерей, Хүннүгийн үеийн олдвор бүхий музей, ресторан, хурлын танхим, уулзалтын өрөө, биллярд өрөө, бэлэг дурсгалын дэлгүүр зэрэг үзвэр, үйлчилгээний байгууллагууд байрладаг.

Тус цогцолборын ерөнхий архитекторчоор Д.Эрдэнэбилэг ажилласан бөгөөд тус хөшөөт цогцолбор нь албан ёсоор 2008 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр нээлтээ хийжээ. Монголчуудын соёлын нандин өв дурсгалын нэг болох Мэгжиджанрайсаг шүтээнийг дахин залснаас хойш яг 12 жилийн дараа дахин нэг агуу гайхамшигт түүх соёлын өвийг бүтээж хойч үедээ үлдээж байгаагаараа онцлог юм. Чингис хааны хөшөөт цогцолбор нь бүрэн цогцолж дуусах үед эргэн тойронд нь орчин үеийн техник технологийн хөгжлийг харуулсан зочид буудал бүхий 200 гэрүүд байгуулж, гольфын талбай, задгай театр, хиймэл нуур, спортын талбайнууд байгуулан 10 мянган мод тарих ажээ.

Ташуур тулсан дүр бүхий Чингис хааны хөшөөг 250 тонн ган төмрөөр бүтээсэн бөгөөд 13 жилд нэг удаа энэхүү төмөр хуудсыг солих ажээ. Одоохондоо дэлхий дээр байгаа морьт хөшөөнүүдээс хамгийн том нь болсон байна.

Чингис хаан 1177 онд өөрийн дүү Хасар, Бэлгүтэй нарын хамт Хэрэйдийн ван Тоорилд бараалхан булган дээлээ бэлэглэж тусламж эрээд буцаж харих замдаа энэхүү Цонжинболдог толгойгоос нэгэн ташуур олж байсан гэх домог бий. Монгол ёсонд эр хүн ташуур олох нь ерөөл бэлгэдэлтэй үйл явдал бөгөөд сайн учралын дохио хэмээн тайлдаг байна. Тухайн үед Чингис хаан ташуур олсондоо ихэд бэлгэшээж, “ирээдүйн их хэргийн зам нээгдлээ” хэмээн айлдсан ажээ. Хожим түүхчид энэхүү ерөөл үгийг нь “Энэ үйл явдал бол толгойтныг бөхийлгөн, тойгтныг сөхрүүлэн дэлхийн талыг байлдан дагуулах их үйл хэрэгт нь ташуур нэмсэн бэлгэдэлтэй сайн үйл хэрэг болжээ” хэмээн тайлбарласан байдаг.

Чингис хааны хөшөөт цогцолбор нь бүрэн цогцолж дуусах үед эргэн тойронд нь орчин үеийн техник технологийн хөгжлийг харуулсан зочид буудал бүхий 200 гэрүүд байгуулж, гольфын талбай, задгай театр, хиймэл нуур, спортын талбайнууд байгуулан 10 мянган мод тарих ажээ.

Ташуур тулсан дүр бүхий Чингис хааны хөшөөг 250 тонн ган төмрөөр бүтээсэн бөгөөд одоохондоо дэлхий дээр байгаа морьт хөшөөнүүдээс хамгийн том нь болсон байна.

13-р зуун цогцолбор: Энэхүү хөшөөг үзэж сонирхох аяллын үед XIII зуун хэмээх цогцолбортой танилцаж болно. Тус цогцолбор нь Чингис хааны хөшөөт цогцолбороос зүүн урагш 36 км-т байрладаг бөгөөд XIII зууны үед Монголчууд хэрхэн яаж амьдарч, хөдөлмөрлөж байсныг бодитоор харуулах, тухайн цогцолборт ирсэн зочдод тэр цаг хугацаагаар аялсан мэт сэтгэгдэл төрүүлдэг бичил хаант улс юм. Цогцолбор нь 6 отогоос бүрддэг.

Өртөө улаач, харуулын отог: Улаач нар зочдыг угтаж тухайн отогийн талаар танилцуулан газарчилна. Энэ отог дээр Та Монгол эзэнт гүрний цагаан сүлд болон Хар сүлдэнд мөргөж, Монгол цэргийн хуяг дуулга өмсөн зургаа авхуулж болно.

Урчуудын отог: Урланд зочлон тухайн үеийн бүсгүйчүүд хэрхэн яаж эсгий урлал, ширмэл урлал, зээгт наамал, оёдол хатгамал хийж буй байдалтай танилцахаас гадна төмрийн дархан, модон эдлэлийн мужааны урлангаар ч зочилно. Энд Та XIII зууны үеийн гар урчуудын амьдралтай танилцаж, арвай будаа боловсруулах аргыг харж болно.

Номын өргөө: Дэлхийд ганцхан “босоо бичиг” хэмээгдэх Монгол бичгийн үүсэл гаралтай танилцаж, тухайн үеийн бичгийн түшмэлүүдээр өөрийн нэрийг муутуу цаасан дээр бичүүлж авах боломжтой. Мөн энэхүү өргөөнд монгол бичгээр бичигдсэн ном сударууд хадгалагдан байдаг. Монголчуудын ном судар хадгалж ирсэн өв уламжлалтай танилцана.

Малчны отог: Бэлчээр даган нүүдэллэх малчин айлд зочилно. Монголчуудын өдөр тутмын амьдралтай танилцаж, айраг цэгээ амсаж, цагаан идээ боловсруулах аргыг үзэж сонирхохын зэрэгцээ өөрсдөө ч гар бие оролцон хийлцэж болно. Морь тэмээ унаж эргэн тойрондоо аялахаас гадна морь малтай холбоотой ардын уламжлалт зан үйлийн үзүүлбэрүүдтэй танилцах боломжтой.

Бөөгийн отог: Монголчуудын анхлан шүтэж ирсэн бөө мөргөлийн зан үйлтэй танилцаж, бөө удган хүний амьдардаг гэр сууц, хувцас хэрэглэлийг үзэж сонирхохоос гадна тэнгэр, газар лусын тахилга, бөөгийн буултанд оролцож хувь тавилангаа үзүүлэх, буян хишиг дуудуулах, засал ном хийлгэх боломжтой.

Хааны өргөө: Та энэхүү өргөөнд Монгол үндэсний олон төрлийн идээ ундаанаас зооглож, хааны шадар сайд, жанжид, хатдын өргөөгөөр айлчлан тухлах болно.

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.27.84zochin   • 2018, 11 сарын 17. 15 цаг 25 минут

aschgui yaaj neg iim um barj baiguulsan , yg unendee gadniichand uzuulchich um baidaggui bailaa, odoo deeree deer

115.171.244.42Erh medliin tulaan   • 2018, 11 сарын 17. 12 цаг 46 минут

Battulaga mini dee medehgui chadahgui asuudaldaa meddeg chaddag dureer uls tor orj erh tushaal shunah hereg yun.Ooriin aviyas chadvar mergejiltee unen ch baij ene met urlagiin buteelee buteen baiguulalttai holbood hiihed l tand hangalttai sain neriig uldeeh bailaa daa. Haramsaltai tor shurgalaj hov hor 2-iig hutgaj baih gej dee

103.29.144.2Зочин   • 2018, 11 сарын 17. 12 цаг 34 минут

Майдар, Бөөгийн отог 2-оос бусад нь гайхамшигтай. Чингэс хаан хөх Тэнгэрт мөргөн залбирдаг байсан . Энэ нь Тэнгэр гэдэг үгээр бүх бурхад гэж нэрлэгддэг хуурам ч бурхадаас өөр Бүтээгч түүхийг захирагч жинхэнэ амьд оршигч Бурханд мөргөж даатгаж байсан юм. Бүү төөрөлдөөрөэй. Шарын шашин монголд ямар ч сайн зүйл авчраагүй гэдгийг бүү март.

Шинэ мэдээ

“Эко Алтан заамар” компанид дахин осол гарч, 26 настай залуу амиа алджээ3 цаг 18 минутын өмнөКайл Снайдер, Ихтиор Наврузов, Гено Петриашвили нар “Аланы”-д зодоглоно3 цаг 21 минутын өмнөЭнэтхэгийн оны шилдэг тамирчин тодорлоо3 цаг 26 минутын өмнөАмин дэмийн эх булаг болсон нимбэгний ач тус…3 цаг 31 минутын өмнөУрьд нь огт өөр хэлбэр дүрстэй байсан ч, одоо бидний хувьд ердийн зүйл болсон топ-15 багаж3 цаг 36 минутын өмнөРеппер Wolfizm: Хип хоп урлагт цус сэлбэх цаг нь болсон…3 цаг 41 минутын өмнөМарвел цувралын "Black widow" трейлэр цацагдлаа3 цаг 46 минутын өмнөВИДЕО: Дэлхийн шилдгүүд Хятад тамирчдад хожигдлоо3 цаг 51 минутын өмнөАбэ Шинзо ирэх сард Саудын Арабад айлчилж магадгүй байна3 цаг 56 минутын өмнөУлсын тусгай хамгаалалттай газар 149 өрхийн мал оторлож байна4 цаг 1 минутын өмнөУИХ-ын гишүүн Л.Энхболд халаасны хүнээ “Тавантолгой” ХК-ийн захирлаар томилохын тулд “нүүрсний хулгай” гэх зохиомол хэрэг гаргаж иржээ4 цаг 2 минутын өмнөИракийн нутагт баллистик пуужингуудаа зөөж хадгалсан хэмээн Ираныг буруутгаж байна4 цаг 6 минутын өмнө2020 онд 40 нас хүрэх та бидний сайн мэдэх алдартнууд4 цаг 11 минутын өмнөНүүрсний цахилгаан станц барихад 745 тэрбум ам.доллар зарцуулжээ4 цаг 16 минутын өмнөЧИНГЭЛТЭЙ: Шинэ цэцэрлэг үүд хаалгаа нээлээ4 цаг 18 минутын өмнөГучин жилийн өмнө хулгайлсан их буугаа буцаан өгч, уучлалт хүсчээ4 цаг 21 минутын өмнөИргэншлийг нь худалдаж авч болох орнууд4 цаг 26 минутын өмнөЦаг уурын өөрчлөлттэй тэмцэх төлөвлөгөөг хэрэгжүүлнэ4 цаг 31 минутын өмнөНЦУГ: “Хүүхдийн эрхийн хамгаалал, түүний хөгжлийн чиг хандлага сэдэвт сэдэмж бичлэгийн уралдаан боллоо4 цаг 36 минутын өмнөБага насны хүүхэд биеийн дулааныхаа гуравны хоёрыг толгой хэсгээрээ алддаг4 цаг 36 минутын өмнөНар руу илгээсэн NASA-гийн хөлөг анхны мэдээллээ ирүүллээ4 цаг 41 минутын өмнөМоллаигийн араас Монгол руу явна4 цаг 46 минутын өмнө“Монита” хаанаас үүссэн бэ4 цаг 51 минутын өмнөПарисчуууд тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцэн жагсжээ4 цаг 56 минутын өмнөYouTube: 2019 оны хамгийн шилдэг 10 клип5 цаг 1 минутын өмнөНүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг татан буулгахыг уриалжээ5 цаг 6 минутын өмнөНимбэгний ач тус5 цаг 11 минутын өмнөШилдэг их дээд сургуулийн тоогоороо АНУ тэргүүлж байна5 цаг 16 минутын өмнөУлаан загалмайн хорооны удирдах зөвлөлийн 2019 оны анхдугаар хуралдаан боллоо5 цаг 21 минутын өмнөБНХАУ-ын өмнөд хэсгээс асар том цооног олжээ5 цаг 21 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.