11-р сарын 17
11 цаг 50 минут

Хөлбөмбөгийн Үндэсний шигшээ баг тэмцээнээ өндөрлөлөө

Монголын Үндэсний шигшээ баг Зүүн Азийн АШТ-ий сүүлийн тоглолтоо өнөөдөр Хонг-Конгийн хүчтэй багийн эсрэг хийлээ.

БНАСАУ-ын багтай цааш шалгарах эрхийн төлөө гоолын зөрүүгээр өрсөлдөж байгаа Хонг-Конгийн шигшээ багт гоолын тоо чухал байсан учир тоглолтын эхнээс хурдтай довтолгоонуудыг өрнүүлж байлаа. Үүний үр дүнд 23 дахь минутад тэд Бразил гаралтай довтлогч Сандро-гийн гоолоор тэргүүлж эхэлсэн. Энэ гоолоос 12 минутын дараа Хонг-Конгийн шигшээ багийн Англи гаралтай тоглогч Жеймс МакГий тооны зөрүүг 2 болгон холдууллаа.

Тоглолтын эхний хагас энэ үр дүнгээр өндөрлөсөн. 2-р хагасын 5 дахь минутанд манай шигшээ тооны зөрүүг ойртуулж А.Нармандах тооны самбарт нэрээ гаргалаа. Үлдсэн цагт Хонг-Конгийн баг дахин 3 гоолыг бүртгүүлсэн ч манай залуус өөрт олдсон хэд хэдэн боломжийг алдаж эцэст нь 5:1-ийн харьцаатай ялагдал хүлээлээ.

Тус тоглолтын дараа Герман дасгалжуулагч Майкл Вайсс сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа:

🔈" Бидэнд анхаарах ёстой асуудлууд маш их байна. Мэдээж энэ шатанд гарна гэдэг бидний хувьд асар их туршлага. Энэ бол ердөө л бидний суралцах үйл явц"

60 жилийн түүхэндээ анх удаа Зүүн Азийн АШТ-ий хоёрдугаар шатанд шалгарсан манай шигшээ баг ийнхүү өрсөлдөөнөө өндөрлүүлж байна. Харин Хонг-Конгийн шигшээ багийн хувьд заяа 19:10 минутаас явагдах БНАСАУ болон Тайванийн багуудын тоглолтоос шийдэгдэнэ.

Эх сурвалж: MONGOLIAN FOOTBALL FEDERATION
1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

150.129.141.72b   • 2018, 11 сарын 17. 12 цаг 31 минут

Odoo zaluu ue huuhed zaluuchuudiig ene sport ruu daguulah heregtei bna. hoich ueg ui bol yaj uragshaa yabah be.

Шинэ мэдээ

Шуурхай: Сөүл, Бээжин чиглэлийн нислэгүүд саатлаа8 цаг 53 минутын өмнөШуурхай: Нийслэлээс гарсан тээврийн хэрэгслүүдийг буцааж байна6 сар 15. 23:04Өршөөл байх ёсгүй6 сар 15. 14:4062-той өвөө онгоцны үйлчлэгч болов6 сар 15. 14:30MedicalXpress: Түргэн хоол тархийг эрт хөгшрүүлдэг6 сар 15. 14:00Моносын ЭКО цайн дээр “Байгалийн цэвэр” гэсэн тэмдэглэгээг хууль зөрчиж байршуулжээ6 сар 15. 13:30"ХААНЫ ЭРЭЛД" дэлхийн 37 орны шилдгүүд оролцож байна6 сар 15. 13:30СЭЛЭНГЭ: Монголын анхны ШИЛЭН ГҮҮРИЙГ барьж эхэллээ6 сар 15. 13:00ШХАБ-ын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаан өндөрлөлөө6 сар 15. 12:39Р.БАТТҮВШИН: -ХУСТАЙН НУРУУНЫ ТАРВАГА ИХ ГАЗРЫН ЧУЛУУНД НУТАГШИЖ ЭХЭЛЛЭЭ6 сар 15. 12:25Шави, Раул, Валдез, Х.Алонсо нар дасгалжуулагчийн лицензээ авлаа6 сар 15. 12:15Шар хайс ганцхан шөнийн хүчтэй салхины ая даасангүй6 сар 15. 12:00КD, Клэй хоёрын төлөвлөгөө6 сар 15. 12:00Түр хорооны гишүүд эрүүдэн шүүсэн шинэ баримт дэлгэв6 сар 15. 11:45Яармагийн гүүрийг өнөөдрөөс эхлэн  энэ сарын 25 хүртэл хаана6 сар 15. 11:44"Lexus-470" автомашин онхолдож,  БНХАУ-ын иргэн  амиа алджээ6 сар 15. 11:39Ажлын хэсгийнхэн Оюутолгойн гэрээгээр Засгийн газарт ямар зөвлөмж өгөх вэ6 сар 15. 11:30Импортын хуурамч гэрчилгээтэй хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлжээ6 сар 15. 11:15Монгол Улсад айлчлал хийх Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Коногийн мэндчилгээ6 сар 15. 11:00ШӨХТГ шатахууны үнийг бууруулах шаардлага хүргүүлжээ6 сар 15. 10:45Өнөөдрийн зурхай6 сар 15. 10:30Өнөөдөр хоёр дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийнэ6 сар 15. 10:15АНХААР: Үер усны аюулаас сэрэмжлээрэй6 сар 15. 10:00ДОЛОО ХОНОГ: УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж, Засгийн газар амьд мал экспортлох шийдвэрээсээ буцав6 сар 15. 9:30“Зөв тусгал” аяны үр дүнд хүүхэд хохирсон гэмт хэрэг 14 хувиар буурчээ6 сар 14. 17:00ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле Дархан-Уул аймгийн Орхон суманд ажиллав6 сар 14. 17:00"Их газрын чулуу"-ны ууланд тарвага нутагшууллаа6 сар 14. 16:54КАТАР-2022: Монголын шигшээ баг сугалааны тавдугаар хэсэгт орлоо6 сар 14. 16:48Торонтогийн "Үлэг гүрвэлүүд" анх удаагаа NBA-гийн аварга боллоо6 сар 14. 16:46Цаг агаарын мэдээ: Амралтын өдрүүдэд бороотой6 сар 14. 16:46
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.