Ангийнхаа охины хагалгааны зардлыг олохоор хөдөлмөрлөж буй ДОЛООДУГААР АНГИЙНХАН

Гудамжнаас үнэт эдлэлтэй хэтэвч олсон ч хэтэвчин дотор байсан баримтаар эзнийг нь олж буцаан өгсөн Б.Уранбат хүүгийн талаарх сурвалжлагыг манай сайт өнгөрсөн баасан гаригт уншигч та бүхэнд хүргэсэн. Уншигч та бүхэн санаж байгаа бол Б.Уранбат хүү "Намайг олсон хэтэвчээ буцааж өгсөн гээд нэг эгч шагнана гэсэн. Хэрвээ мөнгөөр шагнавал би ангийн найз О.Ундралдаа туслана. Төрөхийн хүндрэлээр ээж нь өнгөрчихсөн. Тухайн үед эмч нар нь О.Ундралд хиймэл амьсгал хийхдээ буруу хийснээс болоод хавирга нь цөмөрч ороод зүрх, уушги нь дарагдаж, нурууны гэмтэлтэй болчихсон юм байна лээ" хэмээн ярьсан юм. Тиймээс Б.Уранбатын ангиас сурвалжлага бэлдэхдээ хүнд өвчиндөө шаналж байгаа ч бяцхан биендээ баймгүй их зориг тэвчээр гаргаж, олон удаагийн хагалгаа, өвдөлтийг тэсч яваа О.Ундрал охины тухай ч дурдсан билээ. Ангийн нөхөд нь өвчинд шаналж яваа найзыгаа цүнх үүрэлдэггүй, сургуулийн коридороор явахдаа хүүхдүүд мөргөж, гэмтээж өвтгөхвий гэсэндээ голдоо хийж явдаг гээд сэтгэл хөдөлгөм хийгээд хүнлэг зан чанар Б.Уранбатын ангийнханд байсан юм.                                                                                                       

                                                                                 /ТУС СУРВАЛЖЛАГЫГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ/

-“ЭГЧЭЭ БИ ЭЭЖ ААВЫНХАА ӨГДӨГ 2000 ТӨГРӨГИЙГ ЦУГЛУУЛЖ БАЙГААД 10 МЯНГА БОЛОХООР НЬ ХАНДИВ ӨГӨХ ГЭСЭН ЮМ БОЛОХ УУ”-

Сурвалжлага нийтлэгдсэний дараа О.Ундрал охинд туслахыг хүсч буйгаа илэрхийлсэн сайхан сэтгэлтэй хүмүүс манай сайтад маш олноороо хандсан юм. Тэдний дунд "Эгчээ би ээж аавынхаа өдөрт өгдөг 2000 төгрөгийг цуглуулж байгаад 10 мянга болохоор нь өгөх гэсэн юм болох уу" гэх жаахан охин, "Би өөрөө бас маш олон удаа хагалгаанд орсон. Дахиад ч орно. Гэхдээ би үзэж харах ёстой юм аа үзээд хэдийнээ 35 жил амьдарчихсан хүн. Харин энэ охин дэндүү хайран байна. Тиймээс бага ч болов хандив өргөх гэсэн юм" гэх залуу гээд чин сэтгэлийн хандив тусламжийг мөнгөтэй, баян нь биш сэтгэлтэй хүн өгдөг гэдгийг нотлон харуулсан сайхан хүмүүс олон байсан юм.

Тиймээс бид энэ сайхан мэдээг О.Ундрал охиндоо дуулгахаар сургуулийг нь зорилоо. Биднийг очиход, О.Ундрал ангийнхаа хүүхдүүдтэй хамт шүрээр бугуйвч хэлхэж байсан юм. 

-АНГИЙНХ НЬ ХҮҮХДҮҮД О.УНДРАЛЫГАА ЭМЧЛҮҮЛЭХИЙН ТУЛД ҮСНИЙ ДАРУУЛГА, ЭЭМЭГ, ЗҮҮЛТ, САВАН, ДҮДҮ МАШИН ЗЭРГИЙГ ӨӨРСДИЙН ГАРААР УРЛАЖ БАЙНА-

Дөнгөж 12-хон настай хүүхдүүд өөрсдөө санаачлан, ангийнхаа найзын эмчилгээний зардалд бага ч болов нэмэр болохын тулд, гарын доорх материалаар өөрсдийнхөө хийж чадах бүтээлүүдээ сэтгэл шингээн урлаж байгаа нь энэ аж. 

Энэ талаар ангийнх нь багш Г.Пүрэвбаяраас тодруулахад, "Манай ангийнхан намар есдүгээр сарын 1-нээс эхлээд эдгээр зүйлсийг хийж эхэлсэн. Өөрсдийнхөө чаддаг зүйлсээ нэгэндээ зааж өгөөд хамтдаа бүх зүйлээ хийж байна. Жишээлбэл, Охидууд нь үсний даруулга, боолт, хавчаар, хүзүүний зүүлт, ээмэг, саван, хөвгүүд нь дүдү машин, үзэгний сав гээд маш олон зүйл хийсэн. Эцэг эхчүүд маань ч гэсэн маш их дэмжиж, шаардагдах материалуудыг нь авч өгч байгаа. Бас манай ангийнхан удахгүй сургуульдаа хандивын тоглолт зохион байгуулахаар бэлдэж байгаа. Тэр тоглолтынхоо үеэр эдгээр бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргаж, олсон мөнгөө О.Ундралын эмчилгээний зардалд хандивлахаар болсон” гэв.

-ОЛСОН ТҮРҮҮВЧЭЭ ЭЗЭНД НЬ БУЦААЖ ӨГСӨН Б.УРАНБАТ ШАГНАЛЫНХАА МӨНГӨНӨӨС НАЙЗЫНХАА ЭМЧИЛГЭЭНД ХАНДИВЛАЖЭЭ-

Мөн тэрбээр, “манай Н.Уранбатыг настай хүний мөнгө, үнэт эдлэлтэй түрийвч олоод буцааж өгсөн гээд нэг сайхан сэтгэлт эмэгтэй 2 сая төгрөгөөр шагнасан. Харин Н.Уранбат маань шагналынхаа мөнгөнөөс найзынхаа эмчилгээнд хандив болгож өгсөн. Одоо би О.Ундралынхаа дансанд хийх гэж байна. Энэ мэтээр хэн  ч хэлээгүй байхад өөрсдөө санаачилж маш их зүйл хийж, сэтгэл гаргаж байгаа хүүхдүүдээ харахаар өөрийн эрхгүй бахархах, хайрлах сэтгэл төрөх юм” хэмээн хоолой зангируулан ярьсан юм.Үнэхээр энэ ангийнханд нэгнээ гэсэн зүрх сэтгэл, хүнлэг чанар дүүрэн байна. Хар багаасаа л өвчиндөө шаналан, олон удаагийн хагалгаанд орсон О.Ундралыгаа хэзээ ч цүнх үүрүүлдэггүй. Сургуулийн коридороор явахдаа бэртчихвий, хэн нэгэн ирээд мөргөчихвий гэж санаа зовсондоо үргэлж голдоо оруулж, хүүхдүүдээс хамгаалж явдаг. Хэдийгээр О.Ундрал охин үеийнхээ найзууд шиг гүйж харайж, унагаасан зүйлээ ч тонгойн авч чадахгүй ч өөрийг нь чин сэтгэлээсээ хайрладаг ангийнхныхаа дэмээр амжилттай суралцаж, сэтгэл хангалуун суралцаж байгаагаа хэлсэн юм. 

-ИРЭЭДҮЙД АЛДАРТАЙ ДИЗАЙНЕР БОЛООД АСРАМЖИЙН ГАЗРЫН ХҮҮХДҮҮДЭД ӨӨРИЙН ГАРААР ХУВЦАС УРЛАЖ ӨГӨХИЙГ ХҮСДЭГ-

Бурхан түүнд сайн ангийнхнаас гадна сайн "ээж" заяажээ. Төрөхийн хүндрэлээр төрсөн ээж нь нас барсан ч аавынх нь авга эгч Ц.Алдармаа нь О.Ундралыг эгчтэй нь хамт өөрийн охиноо болгон өсгөсөн байна. Өнөөдрийг хүртэл эхийн хайраар нэг ч дутаалгүй өсгөсөн төдийгүй одоо эмчилгээнийх нь төлбөрийг олохоор борви бохисхийлгүй ажиллаж байна. Тэрбээр охиноо заавал эдгээж хүсэл мөрөөдлийг нь биелүүлэх чин хүсэл зорилготой. Хэдийгээр манай сайт охины ээж Ц.Алдармаатай ярилцах хүсэлтээ байсан ч ажил явдал гарсан тул ярилцлага өгөх боломжгүйгээ уламжилсан юм. 

Таван настайгаа хойш долоон жилийн турш хагалгаа хийлгэсэн О.Ундрал охинд одоо нэг л том хааглдаа үлдээд байна. Энэхүү хагалгааг хийлгэхэд 100 гаруй сая төгрөг хэрэг болоод байгаа аж.

Ирээдүйд Монголынхоо нэрийг дэлхийд гаргасан мундаг дизайнер болоод эхийн хайраар дутагддаг асрамжийн газрын хүүхдүүд болон өндөр настай хүмүүст өөрийн гараар хувцас урлаж өгөх мөрөөдөлтэй О.Ундрал охины маань эмчилгээнд чин сэтгэлийн хандив өргөхийг сурвалжлагаараа дамжуулан Монголын ард түмэндээ уриалмаар байна.

Хандивын данс: ”ХААН БАНК” 5134022211 Хүлээн авагч М.Алдармаа /О.Ундралын ээж/
                                    “ГОЛОМТ БАНК” 3615103738 Хүлээн авагч М.Алдармаа /О.Ундралын ээж/
                                     Холбоо барих утас: 90111112

ЗУРАГЛААЧ: Г.Аюуш

 

 

 

 

 

 

 

71
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

71 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

165.225.116.100Зочин   • 2018, 11 сарын 20. 17 цаг 38 минут

MANAI 76 SDA HANDIV NI HED BOLJIIGII BOL BOLVOL SHAACHHIISAN GESEN BODOLTOI SHAAJ BGAA

59.153.114.43Зочин   • 2018, 11 сарын 20. 7 цаг 22 минут

Ядуус ядуустаа тусалдаг хорвоо. Баячууд баячууддаа тусалдаг гэдгийг ЖДҮ тэрбумаар хэмжигдэх зээлээс харж болно доо.

31.164.62.216unshigch   • 2018, 11 сарын 20. 1 цаг 51 минут

omhii huvalzuud mongoliin ireedyig hosor hayaj, mongoliig mohol ryy ni hotolj baina. ene ovchind nervegdsen ohiniig emchleh mongiig gargaj chadahgyi bol hulgaich luivarchiin tsugluulga bolson ulsiin ih hurliin 76 aluurchin hulgaich luivarchid, hulgain zasgiin gazartaigaa hamt ogtsor…. omhii huvalzuudaa ichij yheech.

139.5.216.32Зочин   • 2018, 11 сарын 19. 21 цаг 18 минут

уншдаг ч гэсэнв Түүний ариун зарчмыг мартсан. Харин Мөнгөний тангараг гэвэл үнэн сүсэгтэй угших байх. Дээр нь нэмэхэд эмчийн хүүхэд эмч болдог. монголын эрүүл мэндийн салбар яг гадаад харилцааны яам шиг хамгийн их цус ойртсон хамгийн арчаагүй салбар болсон шүү дээ, Манай Монголын эмч нарын тангараг "Мөнгөндөө маргө юу, Даргадаа мөргө юу. Хамаатандаа /гэхдээ хамаатанд мөнгөтэй, эрх мэдэлтэй нэгэн хамаарна/ мөргө юу" болсон шүү

139.5.216.32Зочин   • 2018, 11 сарын 19. 21 цаг 15 минут

Хүүхдүүдийн сэргэл агуу юм. Харин томчууд бид хэн бу? Тэр охины тийм болгож эх барьсан эмч, эх баригч, сувилагч нар хэн бу? яагаад тэд нартай хариуцлага тооцоод энэ хүүхдийн эмчилгээний зардлыг тэд нараар төлүүлэхгүй, хэдэн хүүхдийн хөдөлмөрийг шулж, хандив цуглуулж байгаа юм бэ? Өнөөдөр төрөх газар ямар байгаа билээ? Хэн нэгэн эмчийг танихгүй бол, ямар нэгэн даргын эхнэр биш бол, мөнгөтэй компаний захирал биш болтөрөхийн эмнэлгийн ажилтан эмч сувилагч асрагч бүүр үйлчлэгчид чи хүн биш. Өнөөдөр анагаахын сргууль төгсөгч нар Гиппократын тангараг

202.9.42.44Зочин   • 2018, 11 сарын 19. 20 цаг 32 минут

Сайн багшийн гавьяа.

103.212.118.182zochin   • 2018, 11 сарын 19. 20 цаг 19 минут

goyo yum mash saihan medee bna angiin buh huuhduuded bayr hurgie eruul enhiig husie

202.126.89.11irgen   • 2018, 11 сарын 19. 20 цаг 12 минут

Ard tumnee yaj amidarch baigaag tur barij bui maluudad medruulekhsen

202.21.101.246Зочин   • 2018, 11 сарын 19. 19 цаг 02 минут

сайхан явдал юмаа энэ бол улс төр сурталчилгаа биш шүү өнөөгийн ийм муухай цаг үед бидний ирээдүй хойч үе ийм сайхан ариун сэтгэлтэй байгааг хараад маш их бахархаж байна

103.229.121.91ЖООХОН Ч ГЭСЭН ГЭРЭЛ ГЭГЭЭ   • 2018, 11 сарын 19. 19 цаг 00 минут

СУРГУУЛЬ , БАГШ НАРТ НЬ БАЯРЛАЛАА

66.181.161.80зочин   • 2018, 11 сарын 19. 18 цаг 09 минут

Нялхаараа зовлон амсаж байгаа юм байна даа. хэцүү ч юмаа даа хорвоо гэж. Ийм хѳѳрхѳн найзуудынхаа буянаар эрүүл болноо.

203.91.118.180Зочин   • 2018, 11 сарын 19. 17 цаг 17 минут

Төр засгийн нийгмийн халамж, үйлчилгээ нь хааччихаад энэ нялх хүүхдүүдэд ачаа үүрүүлээд байдаг юм бол доо.

119.40.100.142Зочин   • 2018, 11 сарын 19. 16 цаг 04 минут

Ухаантай хүнлэг, хөөрхөн хүүхдүүд байна. Ийм хамт олон бүрдүүлж чадсан ангийн багш нь мундаг бүсгүй байна. Энэ ангиас ирээдүйн сайхан Монгол залуучууд төрнө гэдэг нь сайн хэрэг.

202.9.43.187Зочин   • 2018, 11 сарын 19. 15 цаг 48 минут

УЛС ТӨР тэй битий хутгаад бай. ХҮНИЙ АМЬ БҮХНЭЭС ҮНЭТЭЙ. Чадлаараа туслаарай. ХӨӨРХӨН УХААЛАГ ХҮҮХДҮҮД БАЙНА.

202.9.40.227Зочин   • 2018, 11 сарын 19. 15 цаг 34 минут

xuurxun uxaantai dvv naraaraa baxarxaad zunduu nulimas garlaa

103.9.90.98уран   • 2018, 11 сарын 19. 15 цаг 09 минут

нөгөө 76 хараад нэг юм бодох болов уу ккк, аргагүй л индиго кристалл хүүхдүүд юм даа та нар минь хайртай шүү

202.55.191.194Зочин   • 2018, 11 сарын 19. 14 цаг 48 минут

Bid JDU-gees mungu luivardahgui ee Jinhen Dangar Setgeleer - handanaa. gej

112.213.139.214Зочин   • 2018, 11 сарын 19. 14 цаг 22 минут

Хандив шилжүүллээ хурдан эдгэрээрэй. Мундаг ангийнханд бүгдэнд нь амжилт хүсье.

112.72.11.108irgen   • 2018, 11 сарын 19. 14 цаг 02 минут

EMD iin sang EMY hariutsdag bolj dargaar ni Sarangerel said ajillaj baigaa.EMD iin mungiig irgediin EM d zoriulna gej yrij baisan Sarangerel ene huuhdiin emchilgeeg daah ystoi.Tegeed ch emcj nariin chini hariutslagagui baidaltai holbootoi ym baina.Hariutslagiin togtoltsoo haana baina.

176.59.132.183Зочин   • 2018, 11 сарын 19. 13 цаг 01 минут

Ямар гоё юм бэ .. тусланааа бүгдээрээ

116.44.154.116zochin   • 2018, 11 сарын 19. 12 цаг 33 минут

tanai sait ene komentuudiig har mongolchuudiin zovlongoor sanaatai uls torjij doromlohiig zogsoogooch uls torjson komentuudiig bugdii n USTGA mongolchuudiig hoorond n taltsuulj iim emzeg yuman d koment buu neej bai ene sait butehgui ee

59.153.112.133Зочин   • 2018, 11 сарын 19. 12 цаг 25 минут

nulims garaad,,,demjnee

64.119.21.210Зочин   • 2018, 11 сарын 19. 12 цаг 08 минут

Зарим нэг нь албатай юм шиг, хүний өмнөөс өвдсөн, ядарсан юм шиг байдгийн. Энэ чинь харин болж банйа ш дээ. Дэмжнээ.

150.129.141.234You   • 2018, 11 сарын 19. 11 цаг 20 минут

Mundag yumaa. 1 ni l ingeed busdiigaa ulgerleed.., saihan medee sonsohod setgel shuud saihan bolj bn.

139.5.218.223Oyunaa   • 2018, 11 сарын 19. 11 цаг 09 минут

Yamar sain hvv we?ed maani eh ornoo awrah bh da,naiz ni edgereh boltugai,hvvhdvvdiig burhan eruun sahih boltugai

124.158.77.32Зочин   • 2018, 11 сарын 19. 10 цаг 46 минут

huuhduudin zurgiig buren oruulahgui dee. daraa n gomdoh vii., ene survaljlaga beldsen setguulchid talarhay. ene angiin bagshiig hundlen bishirch bn gartsaagui bagshiin uhaan yos zui haragdaj bn, angiig iim setgeltei zutgeltei hamt olon bolgon tuluvshuulne gedeg bagsh hund bh saihan chanar

203.169.48.146Зочин   • 2018, 11 сарын 19. 10 цаг 38 минут

Ёстой мундаг хүү. Ангийн андууд нь гэсэн мундаг юм. Та нараар бахархаж бна.76 гишүүн ичиж амьдраасай эдгээр хүүхдүүдээс.

116.44.154.116Зочин   • 2018, 11 сарын 19. 11 цаг 52 минут

huuhduud bitugai sain sanaatanuud olon bie biendee tusldag zan mongolchuudiin ovlogdoj irsen setgelgee getel uls torjuulj torluu dairah ymar uchi bn ooogiin zasagt toroo ulsaa bodson olon saihan gishuud bigaa odoo ydarsan humuusd olon demjleg uzuulsen getel getel dangaar 49iig deeremdsen uls yu hiij bn ingej havtgairuulj bolohgui tegeedch bid tusana

202.179.25.103Зочин   • 2018, 11 сарын 19. 10 цаг 35 минут

Ямар хөөрхөн хүү, ангийнхан нь хүүхдүүд ч гэсэн жинхэнэ нинжин сэтгэлтэй сайн хүүхдүүд байна. Та нараараа бахархаж байна. Сайн үйлс түм бумаараа дэлгэрэх болтугай.

66.181.168.8b   • 2018, 11 сарын 19. 10 цаг 23 минут

yamar huurhun sain saihan setgeltei huuhduud ve, ta buhend tanai bagshid sain saihniig husye, sanasan buhen chini setgelchlen buteh boltugai

66.181.160.59Зочин   • 2018, 11 сарын 19. 10 цаг 18 минут

Ангийнх нь хүүхдүүд үнэхээр мундаг юмаа. Зорисон зорилогодоо бүгд хүрэх болтугай

202.131.243.186Зочин   • 2018, 11 сарын 19. 10 цаг 16 минут

ЖДҮ н хулгайч нараа бидний татварын мөнгөнөөс хулгайлсан мөнгөнөөсөө энэ зовж байгаа хүүхдэд туслаачээ та нарыг бурхан тэнгэр гэсгээг

116.44.154.116Зочин   • 2018, 11 сарын 19. 12 цаг 02 минут

hunii zolongoor buu uls torj JDU bish harin dangaar erdenetiin49iig deeremdsen shunalt huuli bus hulgaichid iim zovj bigaa mongolchuudad tusalla gesen gants surag bigaagui hervee chi uls torjih gejhusvael tor zasgruugaa bish jinhen deeremchidruugaa handuul ene hugatsaand Mongoliin Tor olon humuusd tusalsan AHiin zasagllin ued olon bytshan uruud ulaan burhanaar zovj bihad ted tiriin zugees gants ch dorivtoi arga hemjee avaagui ted yg erdenetiig bulaan avah ajil n ornoj bisn iim 2 ylgaag uhaar

59.153.112.133Зочин   • 2018, 11 сарын 19. 12 цаг 23 минут

chi uuruu uls turjuud b,adaa

202.131.249.202Монгол сэтгэл   • 2018, 11 сарын 19. 10 цаг 14 минут

УИХ-н гишүүдээс хэн нь энэ охинд туслах нуу харж байяа ард түмэн нутгийнх бөх төрүүлэхэд хэдэн саяар өгөөд байдаг хүмүүс байгаа шүүдээ айн

116.44.154.116Зочин   • 2018, 11 сарын 19. 12 цаг 09 минут

ene zasag zondoo tusalsan havtgairsan ene aimshigtai niigemiig AH bii bolgoson AH iihan ard tumnii zovlond tuslamj ogt bidaggui hunii bas mongolchuudiin zovlongoor hevlel medeellig ashiglan AH uls torjilt n herees heter ch bn toroo hungetgen caihan setgelt buh humuus bid mongol ohindoo tuslana gantsan bidnii dund oodgui sanaatanuud ys buu hay

202.131.249.202Монгол сэтгэл   • 2018, 11 сарын 19. 10 цаг 11 минут

76 хулгайч төрийн мөнгө хулгайлж байхаар ийм төрлийн хагалгааг дэмжих сан байгуулаад зөв хүмүүст нь хүргэж болдоггүй юм байх даа ичээчээ!!!!

116.44.154.116Зочин   • 2018, 11 сарын 19. 12 цаг 11 минут

mongolchuudiin zovlongoor buu uls tor hiij bai heleltseed yriltsaj iim san biguulj blno shuudee

103.9.90.98Гэлэн   • 2018, 11 сарын 19. 10 цаг 09 минут

сайн байцгаана уу Энэ нийтлэлийг уншаад нэг сонин санагдаад байна жаахан хүүхдүүд нэгнийхээ эмчилгээний зардлыг олох гэж хуруу хумсаа хугалж хүнлэг сэтгэл гаргаж байхад нийгэмд үлгэр дууриал болох их хурлын гишүүд маань хэдэн зуун саяар тэрбумаар нь татвар төлөгчдийн мөнгийг төсөвт суулган санд шилжүүлэн өөрсөдөө завшиж байх гэж дээ үнэхээр хэлэх үг алга болдог бол энэ ангийн хүүхдүүдийг бүгдийг нь их хуралд суулгах юмсан ядаж идэж ууж хулгйалахгүй юм даа

116.44.154.116Зочин   • 2018, 11 сарын 19. 12 цаг 16 минут

bayrtsogt hujaa gadagshaa gargatsan mongo chig bish ter yahav mongolchuud avsan hoino tologdono harin erdenetiin 49iin huulgaichid neg togrog ogohuu hare

202.179.26.106zochin   • 2018, 11 сарын 19. 10 цаг 05 минут

ulsiin mongiig chamchigduulsan ter Uchralt, Batzorig,J.ENCHBAYR,Undarmaa, Saltaan, Sodbaatar,Garamjav,GEED zondoo luivarchid naad chuuchddee uter turgen tusal tegvel ta nar arai oor charagdana.

202.179.31.28Зочин   • 2018, 11 сарын 19. 10 цаг 01 минут

Тэгэхэд энэ 76 хулгайч нарын байж байгааг хар, 70 худалч гэдэг шиг 76 худалч, хулгай нар монголыг ирээдүйг бузарлаж байна

116.44.154.116Зочин   • 2018, 11 сарын 19. 12 цаг 17 минут

AH aas ireeduigee asuu

59.153.112.133Зочин   • 2018, 11 сарын 19. 12 цаг 24 минут

tgd MANs asuuhuu,,2 har heree bj...sunuud zailaad uguuch.,,,

202.9.42.206уншигч   • 2018, 11 сарын 19. 9 цаг 59 минут

Эрх мэдлээрээ улсын мөнгийг хулгайлж ард иргэдээ шулж бгаа УИХын гишүүдээ.та нар ч гэсэн үр хүүхэдтэй хүмүүс.нэг удаа сайхан сэтгэл гаргаад энэ охины хагалгааны зардлыг даачих.тэгвэл нүгэл чинь нимгэрэх байх шүү

116.44.154.116Зочин   • 2018, 11 сарын 19. 12 цаг 19 минут

erdenetiin 49iig hulgailsan mongo chinii komentiig hurde

66.181.183.132Зочин   • 2018, 11 сарын 19. 9 цаг 58 минут

МОНГОЛ УЛСЫН ИРЭЭДҮЙ БОЛ ЭНЭ ХҮҮХДҮҮД.

103.9.90.50ХИЛЭНТ МОНГОЛ   • 2018, 11 сарын 19. 9 цаг 43 минут

ЖИДҮГИЙН ГАХАЙНУУД ИДСЭН УУСАН МӨНГӨНӨӨСӨӨ ЭНЭ ЗОВЖ ЗҮДЭРЧ БАЙГАА ХҮМҮҮСТ ӨГ! НЭГ ХОДООДОНД НЭГ Л ХЭМЖЭЭТЭЙ ХООЛ ОРНО. АДИЛХАН ИДДЭГ, БААДАГ.. ЭСХҮЛ ТА НАР АЛТАН ХОДООДТОЙ, АЛД АЛД ГЭДЭСТЭЙ ЮМ УУ! ТА НАРЫН ГЭДЭС ДҮҮРЧ ЦЭРИЙЖ ҮХЭХ БОЛТУГАЙ!

116.44.154.116Зочин   • 2018, 11 сарын 19. 12 цаг 19 минут

erdenet luivariig yahav

178.85.140.24Зочин   • 2018, 11 сарын 19. 9 цаг 29 минут

ENe.huuhedduudees.echeej.tord.baigaa.76-nohoinuud.

43.242.241.86НОХОЙ БИШ ЧӨТГӨР   • 2018, 11 сарын 20. 10 цаг 58 минут

ТЭД ЧИНЬ НОХОЙ БИШ АЛБИН ЧӨТГӨР, АМИЛСАН БОСОО ОРООЛОН БАЙХГҮЙ ЮУ ДАА. ЭД БАЙСАН ЦАГТ МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ БҮРХЭГ.

202.21.113.238Зочин   • 2018, 11 сарын 19. 9 цаг 19 минут

Ёстой хөөрхөн мундаг юм аааа

202.126.88.32zochin   • 2018, 11 сарын 19. 9 цаг 14 минут

humuus ee handiv ogoorerei

202.126.88.32zochin   • 2018, 11 сарын 19. 9 цаг 09 минут

eeej ni burhan bolson gergui umuu

66.181.165.15Зочин   • 2018, 11 сарын 19. 13 цаг 24 минут

Төрөхийн хүндрэлээр ээж нь өнгөрчихсөн аавынх нь авга эгч эгчтэй нь цуг өргөж аваад өсгөсөн гэж байна юм уншаад ойлгодоггүй юмуу

202.21.113.238Зочин   • 2018, 11 сарын 19. 9 цаг 12 минут

Төрөхийн хүндрэлээр төрсөн ээж нь нас барсан ч аавынх нь авга эгч Ц.Алдармаа нь О.Ундралыг эгчтэй нь хамт өөрийн охиноо болгон өсгөсөн байна yumaa sn unshaach

103.9.90.5010 ХАР НҮГЭЛТНҮҮД ИЧ !   • 2018, 11 сарын 19. 9 цаг 07 минут

ИЙМ Ч ЮМ БАЙХ ГЭЖ НҮДНИЙ БУЛАЙ! ХАР БАРААН СҮҮДЭРГҮЙ ХҮҮХЭД НАСАНДАА ХУЛГАЙЧ ТӨРИЙН ТҮГЭЭДИЙН БАЛГААР НЯЛХ ҮРС МААНЬ ХҮРТЭЛ ЗОВЛОН ҮҮРЭЭД ЗҮТГЭЖ БАЙНА. ЦАДАЖ ХАНАДАГГҮЙ ГАХАЙ НАР МИНЬ ИЧЭЭЧ! ДЭЛХИЙН ШИВШИГ! 10 ХАР НҮГЛИЙН ЭЗЭД МИНЬ ЭЭ!

116.44.154.116Зочин   • 2018, 11 сарын 19. 12 цаг 20 минут

erdenetiin 49iin hulgaichidiig haraa

202.70.34.89Зочин   • 2018, 11 сарын 19. 9 цаг 04 минут

Энэ дээгүүр суугаа 76 юм бодож байгаа болов уу ? ийм мэдээлэл тэдний хаагуур өнгөрдөг юм бол доо !!!

116.44.154.116Зочин   • 2018, 11 сарын 19. 12 цаг 22 минут

hunii zolongoor uls torjij bolohgui ee bugdeeree yriltsval buruugui gedegdee

66.181.178.199Зочин   • 2018, 11 сарын 19. 9 цаг 03 минут

Nuguu eldev mori, buh, huuhend munguu bariad guideg garuud aas mungi handivluulmaar bna yahah jiriin ard irgedee sanaa onoo yu bna. Iim urubdmuur asuudald Zasag bolon popchin, shouchin said nar gishuud, turiin busuud ni sanaachlaga gargahgui yum baihdaa

103.14.38.13059   • 2018, 11 сарын 19. 8 цаг 51 минут

Amia bodson uls turchduus 1 saya dakhin iluu khuukhduud...khuukhduudiin maani ireedui urgelj gereltei baigee...khandiv ugnu.

103.87.255.42Зочин   • 2018, 11 сарын 19. 8 цаг 36 минут

УРАНБАТ АА ЧИ ОЛСОН ТҮРҮҮВЧИНД БАЙСАН 3 МОНЕТЭН ГИНЖЭЭ ЗАРААД ХАНДИВ ӨГСӨН БОЛ ИЛҮҮ БУЯН БОЛОХ БАЙЖ ДЭЭ.

103.87.255.42Зочин   • 2018, 11 сарын 19. 13 цаг 58 минут

ДЭЛХИЙГЭЭС ЗАЙЛ НО.В.Ш МИНЬ. УРАНБАТ ХАРИН Ч БУЯНТАЙ САЙН ҮЙЛ ХИЙЖ ЯВАА ИРЭЭДҮЙ МИНЬ БОЛЖ БАЙНА ЗАЗАА.............. ХАХА

66.181.165.15Зочин   • 2018, 11 сарын 19. 13 цаг 28 минут

Чи юу гээд балайраад байгаа **** вэ Чам шиг хүн хогнууд бол хүний юм олсон ч буцааж өгч чадахгүй бусдад ч буян болж чадахгүй өөрсдөө л гудрана ш дээ

116.44.154.116Зочин   • 2018, 11 сарын 19. 12 цаг 28 минут

chi huuhedtei yu yriad bigaa AHiin erliiz ve hen be 8-36hen be novsh mongolchuudiig unen doromjilchih yumaa

116.44.154.116Зочин   • 2018, 11 сарын 19. 12 цаг 25 минут

hartsgaa seremjil iim humuus bidniig herelduulj uls torjuulj bidnii zovlongoor bahaa hangaj tor ard tumniig hoorond n taltsuulj uls torjson komentiig yg ene humuus bichij bigaa SEREMJIL

103.11.192.130zaluu   • 2018, 11 сарын 19. 9 цаг 12 минут

hutsvaa chi muu llr ooroo tegj hunii umand buzraa durj bertegchin shig amidar iim hoorhon bas saihan setgeltei huuhduuded buruu ulger duiralal buu uzuul uhej dald or novshooo

202.126.89.78Зочин   • 2018, 11 сарын 19. 8 цаг 46 минут

Тэгвэл алдсан хүний харамсах сэтгэл шингээд буян биш бузар болж гай болох байлгүй..

202.9.43.138Бат   • 2018, 11 сарын 19. 8 цаг 26 минут

Бидний төрийн нэг том алдаа энэ эрүүл саруул байхад нь ЭМ даатгал аваад өвдөх үед хаячихдаг энд цугласан мөнгөөр эмээ өвөө нар витамин тариулж эмнэлэг санхүүждэг энэ сангаас л гаргах ёстой биз дээ Би эрүүл мэндийн даатгал төлөхдөө энэ өвчин гэж тодотгоогүй даатгуулсан

66.181.170.229Зочин   • 2018, 11 сарын 19. 8 цаг 24 минут

ene myysain luivarchin 76 handiv ogooch archaagui hogiin novshnuud

Шинэ мэдээ

Шуурхай: Сөүл, Бээжин чиглэлийн нислэгүүд саатлаа9 цаг 10 минутын өмнөШуурхай: Нийслэлээс гарсан тээврийн хэрэгслүүдийг буцааж байна6 сар 15. 23:04Өршөөл байх ёсгүй6 сар 15. 14:4062-той өвөө онгоцны үйлчлэгч болов6 сар 15. 14:30MedicalXpress: Түргэн хоол тархийг эрт хөгшрүүлдэг6 сар 15. 14:00Моносын ЭКО цайн дээр “Байгалийн цэвэр” гэсэн тэмдэглэгээг хууль зөрчиж байршуулжээ6 сар 15. 13:30"ХААНЫ ЭРЭЛД" дэлхийн 37 орны шилдгүүд оролцож байна6 сар 15. 13:30СЭЛЭНГЭ: Монголын анхны ШИЛЭН ГҮҮРИЙГ барьж эхэллээ6 сар 15. 13:00ШХАБ-ын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаан өндөрлөлөө6 сар 15. 12:39Р.БАТТҮВШИН: -ХУСТАЙН НУРУУНЫ ТАРВАГА ИХ ГАЗРЫН ЧУЛУУНД НУТАГШИЖ ЭХЭЛЛЭЭ6 сар 15. 12:25Шави, Раул, Валдез, Х.Алонсо нар дасгалжуулагчийн лицензээ авлаа6 сар 15. 12:15Шар хайс ганцхан шөнийн хүчтэй салхины ая даасангүй6 сар 15. 12:00КD, Клэй хоёрын төлөвлөгөө6 сар 15. 12:00Түр хорооны гишүүд эрүүдэн шүүсэн шинэ баримт дэлгэв6 сар 15. 11:45Яармагийн гүүрийг өнөөдрөөс эхлэн  энэ сарын 25 хүртэл хаана6 сар 15. 11:44"Lexus-470" автомашин онхолдож,  БНХАУ-ын иргэн  амиа алджээ6 сар 15. 11:39Ажлын хэсгийнхэн Оюутолгойн гэрээгээр Засгийн газарт ямар зөвлөмж өгөх вэ6 сар 15. 11:30Импортын хуурамч гэрчилгээтэй хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлжээ6 сар 15. 11:15Монгол Улсад айлчлал хийх Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Коногийн мэндчилгээ6 сар 15. 11:00ШӨХТГ шатахууны үнийг бууруулах шаардлага хүргүүлжээ6 сар 15. 10:45Өнөөдрийн зурхай6 сар 15. 10:30Өнөөдөр хоёр дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийнэ6 сар 15. 10:15АНХААР: Үер усны аюулаас сэрэмжлээрэй6 сар 15. 10:00ДОЛОО ХОНОГ: УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж, Засгийн газар амьд мал экспортлох шийдвэрээсээ буцав6 сар 15. 9:30“Зөв тусгал” аяны үр дүнд хүүхэд хохирсон гэмт хэрэг 14 хувиар буурчээ6 сар 14. 17:00ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле Дархан-Уул аймгийн Орхон суманд ажиллав6 сар 14. 17:00"Их газрын чулуу"-ны ууланд тарвага нутагшууллаа6 сар 14. 16:54КАТАР-2022: Монголын шигшээ баг сугалааны тавдугаар хэсэгт орлоо6 сар 14. 16:48Торонтогийн "Үлэг гүрвэлүүд" анх удаагаа NBA-гийн аварга боллоо6 сар 14. 16:46Цаг агаарын мэдээ: Амралтын өдрүүдэд бороотой6 сар 14. 16:46
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.