"Хөдөлмөрч" хүүхдүүдийг сургасан багш энгэрээ цоолж, О.Ундрал охины дансанд долоон сая төгрөг цуглажээ

 Хөдөлмөрч, хүнлэг хүүхдүүдийг атгасан гар шиг зангидаж, сайхан сэтгэлтэй, сайн хүн болгон төлөвшүүлж буй багш гавьяагаа үнэлүүлэн, энгэрээ цоолсон сайхан үйл явдал Баатар хот Москвагийн нэрэмжит Улсын тэргүүний 33 дугаар сургууль дээр боллоо. Тодруулбал, ангийнхаа охины хагалгааны төлбөрийг олохоор бүгдээрээ нийлэн гар урлалын зүйл хийж худалдаалахаар нэг зорилгын дор хөдөлмөрлөж буй 7Е ангийнхны үйлдэл өнөөгийн хар бараан мэдээллээр дүүрсэн нийгэмд гэрэл гэгээ татуулсан гэхэд хилсдэхгүй. 

                                       ХАМГИЙН АНХНЫ СУРВАЛЖЛАГА: Б.Уранбат: Олсон түрүүвчээ эзэнд нь                                                          буцааж өгөхөд ХҮСЭЛ биелж байгаа юм шиг үнэхээр гоё санагдсан

                                                      ХОЁР ДАХЬ СУРВАЛЖЛАГА: Ангийнхаа охины хагалгааны зардлыг                                                                             олохоор хөдөлмөрлөж буй ДОЛООДУГААР АНГИЙНХАН  

 7Е ангийнхан бол анхнаасаа л гэгээлэг сайхан зүйлсээрээ нийгэмд танигдаж эхэлсэн. Энэхүү ангийг олон нийтийн анхаарлын төвд оруулсан гол баатар нь Б.Уранбат хүү. Тэрбээр хичээлдээ явж байхдаа үнэт эдлэл, бэлэн мөнгөтэй түрийвч олсон хэдий ч түрийвчин доторх тогны мөнгө тушаасан баримтаар эзэнд нь хүргэж өгснөөр энэхүү ангийнхны адал явдал эхэлсэн юм. 

Манай сайтын сурвалжлах хэсэг анх Б.Уранбат хүүгийн тухай сурвалжлага бэлдэхээр тус ангид очсон ч Б.Уранбат хүү "Намайг түрийвч олсон хэрнээ өөрөө авалгүй эзэнд нь буцааж өгсөн учир нэг эгч шагнана гэсэн. Хэрвээ шагнавал ангийнхаа найз О.Ундралын эмчилгээний төлбөрт хандивлана. Манай ангийнхан О.Ундралдаа их хайртай. Бид Ундралдаа цүнх үүрэлдэггүй, сургуулийн коридороор явахдаа үргэлж бэртчихвий, гэмтчихвий, хүүхдүүд ирээд мөргөчихвий гэж санаа зовж голдоо оруулж явдаг" хэмээн ярьснаар 7Е ангийнхны хүнлэг, бахдам сайхан чанарын тухай сурвалжлага бэлдэж олон нийтэд хүргэсэн юм. Манай сайтын зүгээс Б.Уранбат хүүгийн талаарх сурвалжлагыг бэлдэхдээ О.Ундрал охины тухай, 7Е ангийнхны гар урлал хийж, ангийнхаа найзын хагалгааны төлбөрийг олохоор хөдөлмөрлөж буйг сурвалжлан хүргэсэн билээ. 

"Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос" гэгчээр мундаг хүүхдүүдийнхээ ачаар 7Е ангийн багш Г.Пүрэвбаярыг Хүний эрхийн Үндэсний комиссоос  "Хүний эрхийн төлөө" медалиар шагнаж, энгэрийг нь цооллоо.

Энэ тухай ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж "Хүн хүний төлөө сайхан сэтгэл гаргана гэдэг нь энэ хотожсон үед тэр болгон ил гараад байдаггүй юм байна. Тэр ч утгаараа танай ангийн сурагч Б.Уранбат хүнлэг сайхан сэтгэл гаргаж, настай хүний гээсэн зүйлийг олж өгсөн тухай мэдээллийг zaluu.com сайтаас олж уншаад маш их бахархаж, омогшиж суулаа. Учир нь ганцхан Б.Уранбат биш ангийнх нь бусад хүүхдүүд нь ч гэсэн бүгдээрээ их сайхан сэтгэлтэй, зүтгэлтэй хүүхдүүд байгаа юм байна гэдэг нь Zaluu.com сайтын сэтгүүлч Т.Болормаагийн эрэл хайгуулч зангийн тусламжтайгаар ил тодорхой боллоо. Тиймээс манай комисс өчигдөр өглөө хуралдаад анги бүлгээрээ нэг нэгнээ гэсэн сэтгэлтэй, нэг айлын хүүхэд мэт халуун дулаан, хүний эрхийн мэдрэмжтэй хүмүүс болгож хүмүүжүүлэхэд удирдан чиглүүлж буй анги удирдсан багшийн гавьяаг үнэлэх ёстой гэж шийдээд багшийг нь Хүний эрхийн комиссын дээд шагнал болох Хүний эрхийн төлөө медалиар шагнаж байна" гэсэн юм. 

Харин энэ үед ангийнх нь хүүхдүүд "Ямар гоё юм бэ. Манай багш шагнуулчихлаа" хэмээн чин сэтгэлээсээ баярлаж байгаа нь нүдэнд илхэн харагдаж байлаа.

-ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ХАМТ ОЛОН ЦАЛИНГААСАА НЭГ САЯ ТӨГРӨГ ХАНДИВЛАВ-

Тэрбээр үргэлжлүүлэн гудамжнаас үнэт эдлэлтэй хэтэвч олсон ч хэтэвчин дотор байсан баримтаар эзнийг нь олж буцаан өгсөн Б.Уранбат хүүд "ДЭЛХИЙН ХҮН БОЛООРОЙ гээд "Дэлхийн түүхийг бүтээсэн 100 үйл явдал" гэдэг номыг гардуулан өглөө. 

Мөн Хүний эрхийн үндэсний комиссын хамт олон ирээдүйд Монголынхоо нэрийг дэлхийд гаргасан мундаг дизайнер болоод эхийн хайраар дутагддаг асрамжийн газрын хүүхдүүд болон өндөр настай хүмүүст өөрийн гараар хувцас урлаж өгөх мөрөөдөлтэй О.Ундрал охины маань эмчилгээнд зориулан цалингаасаа нэг сая төгрөг хандивлаж байгааг дуулгасан юм. 

-ХҮҮХДҮҮДИЙН ХИЙСЭН ГАР УРЛАЛЫН БҮТЭЭЛҮҮДИЙГ САЯ ТӨГРӨГӨӨР ХУДАЛДАЖ АВАВ-

Харин дараа нь "Гүрэн" дээд сургуулийг төлөөлж ирсэн А.Орхонтуул, "Манайх саятан сурагчдын клубээрээ дамжуулан хүүхдүүдэд санхүүгийн боловсрол олгох сургалт явуулдаг. Тэр сургалтандаа 7Е ангийн бүх хүүхдүүдийг үнэгүй суулгахаар болсноо дуулгахад таатай байна. Мөн манай "Гүрэн" дээд сургуулиас хүүхдүүдийн хийсэн гар урлалын бүтээлүүдийг сая төгрөгөөр худалдаж авахаар боллоо" гэв.

Сайн үйл, сайхан сэтгэл үргэлж сайн сайханд хөтөлж байдгийг Н.Уранбат хүүгийн жишээ тодхон харуулж байна. Үүний үр дүнд өнөөдөр О.Ундрал охины хандивын дансанд долоон сая төгрөг цугларчээ. Цаашдаа ч охинд туслах сайхан сэтгэлт хүмүүс охины эмчилгээний төлбөрт хандив өргөж, охиныг эдгэхэд туслаарай хэмээн сайтаараа дамжуулан хүсч байна. Сайн үйлст жижиг зүйл гэж байдаггүй. Бага гэлгүй, сайхан сэтгэлээр сайн үйлийг алхам алхмаар бүтээцгээе.

Хандивын данс: ”ХААН БАНК” 5134022211 Хүлээн авагч М.Алдармаа /О.Ундралын ээж/
                                    “ГОЛОМТ БАНК” 3615103738 Хүлээн авагч М.Алдармаа /О.Ундралын ээж/
                                     Холбоо барих утас: 90111112

ЗУРАГЛААЧ: Г.Аюуш

 

58
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

58 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

119.40.98.162Зочин   • 2018, 11 сарын 29. 15 цаг 17 минут

Сайхан гэгээлэг мэдээ байна.Баяр хүргэе. О.Ундрал охинд эрүүл энхийг хүсье хурдан эдгээд ирээрэй

182.160.37.77Зочин   • 2018, 11 сарын 22. 21 цаг 16 минут

.Ангийн хүүхдүүдээ сайхан хүмүүжүүлсэн багшид баяр хүргэе.

202.9.41.178Уншигч   • 2018, 11 сарын 22. 1 цаг 24 минут

Яасан ч сонин гарчигтай юм. Энэ багш чиглүүлж байгаа шд. Хүүхдүүдийн буянаар биш, зөв хүмүүжүүлснийхээ шагналыг хүртэж байгаа биз дээ.

203.91.115.37уншигч   • 2018, 11 сарын 21. 18 цаг 44 минут

ккк хүний эрхийн комисын дарга шагнал гардуулахдаа зѳвшѳѳрѳл авч цээжинд нь хүрсэн болов уу.миний харах ѳнцѳг хүний эрх ба шагнал

103.57.94.15gerel   • 2018, 11 сарын 21. 17 цаг 19 минут

баяр хүргье энэ хүүхдүүдийн ирээдүйн гэгээлэг сайхан байгаасай:Амжилт хүсье

202.179.31.242Зочин   • 2018, 11 сарын 21. 17 цаг 10 минут

Сайхан мэдээ байна.

202.9.42.157Зочин   • 2018, 11 сарын 21. 16 цаг 07 минут

сайхан мэдээ байна. түрийвчний эзэн хүүг шагнаагүй л байгаам байх да

43.242.243.14залуу   • 2018, 11 сарын 21. 16 цаг 07 минут

бямбадорж даргад талархая та бүхэн соргог байна танай хамт олонд амжилт хүсэе

66.181.165.29БЗД-ийн 12-р хорооны иргэн   • 2018, 11 сарын 21. 15 цаг 28 минут

33-р сургуулийн 7е ангийнхан шиг хүүхдүүдээ багш нь ингэж хүмүүжүүлэх, удирдах хэрэгтэй. бусад багш нар сургамж аваасай.Энэ хүүхдүүд үнэхээр мунлаг юм аа. Баямбадорж дарга ч их зөв шийдвэр гаргасан байна.баяр хүргэе.Маш зөв мессеж шүү.Баямбадорж гуай офицерийн автобусны буудал дээр энэ намар автобусанд суух гээд л хаягуудыг нь уншаад гүйж сандарч явахад нь би төрийн ийм том дарга автобусаар явж байхыг хараад гайхаж, баярласандаа хаягийг нь зааж тусалсан юм.Бүгд ийм л байх ёстой шүү.

202.9.43.114Бат   • 2018, 11 сарын 21. 13 цаг 57 минут

Эрүүл мэндийн даатгалаас өөрийн оронд эмчлэж чадахгүй өвчитөны гарах зардлын 90% даах хэрэгтэй шүү дээ үүнийг хуульчлах хэрэгтэй энэ боломж манай улсад бүрэн байгаа сангийн хөрөнгийг онцын шаардлагагүй эмээ өвөө нар эмнэлэгт хэвтсэн болж л барж байгаа шүү дээ эмнэлгүүд санхүүжих арга нь энэ

45.117.35.66Зочин   • 2018, 11 сарын 21. 14 цаг 01 минут

YAG ZOV SANAA BN YALANGUYA HUUHDUUDED TER MONGIIG ZARTSUULAH HEREGTEI

202.179.25.108Зочин   • 2018, 11 сарын 21. 13 цаг 48 минут

Энэ багш, хүүхдүүдийг Улсдаа алдар нэрийг мандуулъя

43.228.129.161Зочин   • 2018, 11 сарын 21. 13 цаг 19 минут

монголын тэнэг албан тушаалын төлөө хүн алдаг улс төрчдөөс хэд хэдэн илүү гэдгийг бяцхан хүүхдүүд харуулж чадлаа сайхан сэтгэлийн үзүүрт шар тос сайхан сэтгэлтэй хүүхдүүдтэй аз жаргал эрүүл энхийг хүсье

202.21.118.174иргэн   • 2018, 11 сарын 21. 13 цаг 17 минут

амжилт

94.234.39.9Odnoo   • 2018, 11 сарын 21. 13 цаг 10 минут

Yamar goy medee unshivaa! Niigemd maani iim l humuunleg, hunleg setgelgee uguilegdej baisan yum! Ene angiig ingej humuujuulj , tuluvshuulj baigaa bagsh mash mundag! Zuv hunee olj shagnajee! Saihan setgel tsaashid delgreh boltugai!

202.179.27.17Зочин   • 2018, 11 сарын 21. 12 цаг 45 минут

ёстой ярих юм алга. үнэхээр сайхан. сайхан сэтгэлтэй хүний үйл хэрэг дандаа бүтэж байдаг. харин хүний мууг үздэг хар муу санаатан өөрөө болон үр хүүхдүүд нь хэзээ ч өөдөлдөггүй

202.179.27.1zochin   • 2018, 11 сарын 21. 12 цаг 19 минут

estoi saihan medee baina gerel gegee gaihamshigtai uma

66.181.161.47Ькый   • 2018, 11 сарын 21. 12 цаг 13 минут

Багшийн БСайд болгочимоор бн. Хүүхдүүддээ хүн чанарт сургаж хүмүүжүүлж бн

203.91.118.180Зочин   • 2018, 11 сарын 21. 11 цаг 34 минут

мундаг сэтгэлтэй ухаалаг хүүхэд анги хамт олон сурган хүмүүжүүлэгч нар байна

64.119.21.130Золзаяа   • 2018, 11 сарын 21. 10 цаг 53 минут

Хөөрхөн хүүхдүүд, охин өөрөө бас хөөрхөн ухаалаг юм аа.Хурдан эдгээрэй,дүү минь.Далайд дусал нэмэр багахан хандив хийлээ.

66.181.186.248зочин   • 2018, 11 сарын 21. 10 цаг 52 минут

Амжилт хүсье

103.26.195.85Хѳлѳѳ ѳшиглүүлсэн охин яасан   • 2018, 11 сарын 21. 10 цаг 24 минут

САЙН Л БАЙНА.ГЭХДЭЭ ЭНЭ СУРГУУЛИЙН 3-р АНГИЙН НѲГѲѲ ТОЙГОО МУЛТ ѲШИГЛҮҮЛСЭН ХѲѲРХИЙ ОХИНЫ АСУУДАЛ ЮУ БОЛСОН БЭ? ИНГЭЭД НАМ ДАРАГДАХ ЁСГҮЙ Ш ДЭЭ

202.179.25.108Зочин   • 2018, 11 сарын 21. 13 цаг 34 минут

ter ch gutgelgiin chanartai ym shig bn lee huuhdiinhee uvchnuur hun gutgrj yvaa uls bn lee

139.5.217.226Зочин   • 2018, 11 сарын 21. 10 цаг 16 минут

Mundag surgan humuujuulegch tand bayarlalaa iim l Bagsh nar olon baigaasai. Surgan humuujuulegch gdg bol hicheel zaahaas gadna hunii saihan setgel mus chanar amidraliin uhaaniig zaahad orshdog yum shuu dee

202.179.25.168irgen   • 2018, 11 сарын 21. 10 цаг 15 минут

Bayr hyrgie amjilt

202.179.31.105Чаа   • 2018, 11 сарын 21. 10 цаг 10 минут

УИХ, ЗГ- ын гишүүд ядарсан иргэн, хүүхдүүдэд тусалж байна гэж огт сонсогдохгүй юм. Хааяа нэг улсын мөнгөөр намынхаа гишүүдэд гэр авч өгөөд ТВ -ээр гарч зогсохыг нь л харах юм. Сүүлийн үед энэ нь ч үзэгдэж сонсдохоо байж дээ.

202.9.42.43Зочин   • 2018, 11 сарын 21. 9 цаг 53 минут

Bagsh bolon suragchdad n bayar hurgie. Sain uils delgereh boltugai.

103.14.36.226Зочин   • 2018, 11 сарын 21. 9 цаг 43 минут

Ангийхан багшийн утасны дугаарыг өгөөч.

202.72.247.14х   • 2018, 11 сарын 21. 12 цаг 29 минут

Мөнгөөр хувийн сургуульдаа худалдаж авах нь уу

122.201.19.99зочин   • 2018, 11 сарын 21. 9 цаг 38 минут

мундаг хамт олон болгож хүмүүжүүлсэн Багш мундаг байнаа

202.179.31.100Зочин   • 2018, 11 сарын 21. 9 цаг 32 минут

Тэрбумтан очирбат, багабанди нар зуу, зуун саяыг хандивлах байхаа

202.179.31.242Зочин   • 2018, 11 сарын 21. 17 цаг 08 минут

Яаг үнэн тэд өгөх хэрэгтэй.

66.181.168.8b   • 2018, 11 сарын 21. 9 цаг 32 минут

sain saihniig husyee

66.181.161.47Зочин   • 2018, 11 сарын 21. 9 цаг 32 минут

33- р сургуулийн захирал болгочимоор багш бндаа

202.179.25.108Зочин   • 2018, 11 сарын 21. 13 цаг 44 минут

odoogiin zahiral hetsuu shuu yg unen

66.181.161.47Зочин   • 2018, 11 сарын 21. 9 цаг 26 минут

Хүнээс ялгадах чадвар Хүн чанартай ажилсаг .Зөв сэтгэхүйдээ багш бн

103.229.122.177Зочин   • 2018, 11 сарын 21. 9 цаг 21 минут

Ямар мундаг хүүхдүүд вэ Нулимсаа ч барьж чадахгүй байна.

66.181.170.229Зочин   • 2018, 11 сарын 21. 9 цаг 19 минут

saihan gegeeleg medee unshij ogloog ehluullee onoodor ajil amjilttai bh bhaa bayarlalaa

192.82.64.157Зочин   • 2018, 11 сарын 21. 9 цаг 14 минут

saihan medee unshlaa, Bugded n amjilt husie,

45.117.32.6Зочин   • 2018, 11 сарын 21. 9 цаг 12 минут

Ямар сайхан мэдээ вэ дандаа хар бараан мэдээ уншдаг байсан бол энэ мэдээ гэгээлэг мөн өсвөр үеийхэнд зөв хүмүүжил, төлөвшилд чухал нөлөө үзүүлэх мэдээ байна

122.201.25.46ард   • 2018, 11 сарын 21. 9 цаг 07 минут

түрүүвч олоогүй байсан бол хэн ч энэ охины талаар мэдэхгүй байсан байх да.

202.72.247.14х   • 2018, 11 сарын 21. 12 цаг 30 минут

Зөв зүйл ямар нэгэн байдлаар мэдэгдэх л байсан байх

202.126.89.193Зочин   • 2018, 11 сарын 21. 9 цаг 03 минут

Сайхан мэдээ бна. Энэ үйл явдалд гар бие оролцсон бүх хүмүүст баяр хүргэе. Бас Талархал илэрхийлье

66.181.161.123Зочин   • 2018, 11 сарын 21. 9 цаг 00 минут

Сайхан мэдээ байна. Хамгийн гол нь өнөөгийн нийггэмд ач тус буян сайн үйлсийэ жинхэнэ утгыг харуулж чадсан байна

66.181.164.171irgen   • 2018, 11 сарын 21. 8 цаг 54 минут

saihan medee bn demjij bn

202.179.27.220Зочин   • 2018, 11 сарын 21. 8 цаг 45 минут

гүё үйл явдал болжээ

64.119.21.58Зочин   • 2018, 11 сарын 21. 8 цаг 42 минут

НЭГ НЬ ЦООЛЖ НӨГӨӨДӨХ НЬ ЦООЛУУЛЖ БАЙГАА ЮМ БАЙНА. МӨН Ч УДААН ЦООЛУУЛААГҮЙ ЯВАХ ХЭЦҮҮ БАЙХАА

202.72.245.122Зочин   • 2018, 11 сарын 21. 10 цаг 43 минут

талахаж сурвал өөрийн чинь эрүүл мэндэд л хэрэгтэй эерэг мэдээллийг зөв авч сур

103.14.36.226Зочин   • 2018, 11 сарын 21. 9 цаг 28 минут

Өмхий амаа хамхиад зүгээр л хол очиж хуц

43.242.241.86Зочин   • 2018, 11 сарын 21. 11 цаг 31 минут

Бүдүүлэг. Чи кинон дээр гардаг оркоос ялгандах юм алга.

124.158.113.3Зочин   • 2018, 11 сарын 21. 8 цаг 38 минут

Үнэхээр гоё мэдээ. Сайн багш, сайн хүүхдүүдтэй 7Е ангийнханд сурлагын өндөр амжилт хүсье. Сайхан сэтгэлтэй хүүхдүүд минь та нараараа бид бахархаж байна.

122.201.22.211Зочин   • 2018, 11 сарын 21. 8 цаг 35 минут

Ashgui dee. Ireedui tsag maani gereltei baig.

202.131.243.190ЗОЧИН   • 2018, 11 сарын 21. 8 цаг 34 минут

төр удирдаж байгаа болон томчууд хүмүүс хүүхдүүдээсээ дор ухаантай байж боломгүй . УХААЛАГ ХҮҮХДҮҮД БОЛОН БАГШИД НЬ БАЯР ХҮРГЬЕ.АЖИЛ СУРЛАГЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ.

43.228.129.229Зочин   • 2018, 11 сарын 21. 8 цаг 32 минут

Mundag. Saihan zuil, sain uils.

207.244.89.106ссссссссссс   • 2018, 11 сарын 21. 8 цаг 32 минут

албан тушаал эрх мэдэл мөнгө хөрөнгө булаалдаж байгаа 76 мангуу энэ хүүхдүүдээс ичиж амьдраасай

202.179.31.242зочин   • 2018, 11 сарын 21. 8 цаг 29 минут

сайхан мэдээ байнаа,

43.228.130.186Зочин   • 2018, 11 сарын 21. 8 цаг 28 минут

Сайн үйлс дэлгэрэх болтугай

122.201.25.46Зочин   • 2018, 11 сарын 21. 8 цаг 26 минут

buyan delgereh boltugai

Шинэ мэдээ

Австралид байгаа монголчуудын "Үнэн төрх"8 цаг 50 минутын өмнөТүрүүлэх магадлалтай бөхчүүд: Улсын аварга Намсрайжавын Батсуурь8 цаг 50 минутын өмнөБ.Эрдэнэхүүд Улсын начин цол олгох саналыг Ерөнхийлөгчид уламжлахаар тогтов8 цаг 54 минутын өмнөАНУ-ын компаниуд татварын нэмэгдлийн талаарх үзэл бодлоо илэрхийлжээ6 сар 19. 18:00Умард Солонгосын 2 загасчныг БНСУ-д үлдээхээр болжээ6 сар 19. 17:55Төрийн наадмын үзүүр түрүүнд босч барилдсан хүчит заануудыг дурсаж байна6 сар 19. 17:50“Интермед” эмнэлгийн рентген аппаратны үйл ажиллагааг зогсоов6 сар 19. 17:48Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №78 James Brown, ‘I Got You (I Feel Good)’6 сар 19. 17:45ЕХ цөмийн аюулгүй байдлын төслийг Монголд амжилттай хэрэгжүүллээ6 сар 19. 17:40Стрессээ тайлах арга: Элгээ хөштөл, нулимсаа гартал инээ6 сар 19. 17:35Элтон Жон Хүндэт легионы одонгоор шагнуулна6 сар 19. 17:30Шүтлэгтэй найзынхаа тусламжаар сугалаанд хожжээ6 сар 19. 17:25Орчин үед танд зайлшгүй хэрэг болох 5 дижитал ур чадвар6 сар 19. 17:20Ханнам Их сургуулийн захирал машин уналгүй, оюутны тэтгэлэгт 450 сая вон хэмнэжээ6 сар 19. 17:20Японы ганц бие иргэдийн тэн хагас нь болзоонд явах боломжгүй байна6 сар 19. 17:15Л.Од-Эрдэнэ: Дутагдалд орсон бөөр эргэж хэвийн байдалдаа ордоггүй6 сар 19. 17:10БНХАУ, АНУ-ын удирдагчид утсаар ярьжээ6 сар 19. 17:05Ш.Батхүүгийн 52 орчим тэрбум төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилжээ6 сар 19. 17:04Дэлхийн түүхэн дэх усан цэргийн хамгийн том Флот японыг дайлсан түүх6 сар 19. 17:00“Korean Air” B787 загварын 30 нисэх онгоц худалдан авна6 сар 19. 16:55АНУ-ын тэрбумтан Оксфордын их сургуульд 150 сая фунт стерлинг хандивлав6 сар 19. 16:50Хараал хэрүүлийн үгсийн зэв эзэндээ эргэж тусдаг6 сар 19. 16:45Криптовалют гаргахаа хойшлуулахыг "Facebook"-ээс хүсжээ6 сар 19. 16:40Ирээдүйг гартаа атгасан ТЭРБУМТНЫ түүх6 сар 19. 16:35Бөхийн галууд хаана, хаана гарч байна вэ6 сар 19. 16:30Дарс уух нь тархины үйл ажиллагааг дэмждэг6 сар 19. 16:25Р.Барсболд: Цэвэр цустан гэж байдаггүй, хамгийн гол нь хэл, бичиг6 сар 19. 16:20КП: “Чернобыль” цувралд гарсан алдаанууд6 сар 19. 16:15Хаадын тоглоом кинонд тоглосон жүжигчид6 сар 19. 16:10Загварын завгүй хос6 сар 19. 16:05
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.