11-р сарын 21
8 цаг 10 минут

Хараат бус эдийн засагтай болох замаа хаанаас эхлэх вэ

Дэлхий хавтгай болсон өнөө цагт хараат бус эдийн засаг гэж ярихаар  “халуурч бүлээрлээ” гэж шүүмжилж мэднэ.  Гэхдээ энэ  тухай ярих байтугай яаралтай хийж хэрэгжүүлэх шаардлага бий. Монгол  улс нүүрс  экспортлогч орон. Ирэх  онд гэхэд улсын төсвийн орлогынхоо 1/9-ийг энэ салбараасаа бүрдүүлэх том амбицтай байгаа.  

Гэхдээ энэ экспорт маань Хятадын хараат, бүр Монголыг дуулгавартай байлгах  эдийн засгийн айхтар хөшүүрэг болчихоод байна. Бид нүүрсний экспортоосоо шалтгаалж урд хөршдөө толгой бөхөлзөж, “далан тав”-аар бууж өгсөн удаа бий юу гэвэл  бий. Хоёр жилийн өмнө билүү  дээ, Далай лам шашин номынхоо ажил,  сүсэгтнүүдийнхээ урилга заллагаар Монголд ирж билээ. Үүнээс улбаалан БНХАУ Монголтой хийхээр төлөвлөж байсан хэлэлцээрүүдээ цуцалж манай улс төрчид  дээрхийн гэгэнтнийг дахиад Монголын босгоор алхуулахгүй хэмээн ам өчгөө өгч байж зөөллөсөн. Зүгээр л нэг удаагийн тохиол нь ийм.

Идэр гурван есийн жавар ирж буй цагаар урд хилийн нүүрсний ганц гарц Гашуунсухайтын боомтынхон хаалга үүдээ барих нь холгүй холхисон нь урд хөршийнхэн нүүрсний татан авалтаа зогсоосонтой холбоотой.  Тодруулбал, өдөрт татан авалт хийдэг 1250 машинаа 550 хүртэл бууруулсан бол сүүлийн өдрүүдэд бүр “0” зогсолт хийв. Үүнийг үнэхээр учир шалтгаантай байв уу эсвэл сануулга уу гэдгийг салгаж ялгахад бэрх. Тийм болохоор энэ зуур элдэв таамаг хөвөрч байна.  Эдгээрээс хамгийн ноцтой нь БНХАУ нүүрсний импортоо он дуустал зогсоож магадгүй гэх мэдээлэл. Үнэхээр тийм үү, энэ нь албан ёсны байр  суурь уу гэдэг нь бас тодорхойгүй. 

Угаас уул уурхай их эмзэг салбар. Зайлшгүй бусдаас хамаардаг. Тухайлбал, дэлхийн зах зээлийн эрэлт, үнэ өртөг нь байнга савалгаатай, тогтворгүй байдаг.

Энэ мэдээллийг Хятадын нүүрсний салбарын http://www.sxcoal.com сайтын эх сурвалжаас анх авсан бол мөн Австралийн Abc.net.au  сайтын “БНХАУ Австралиас нүүрс татан авалтаа энэ оны эхний хагасаас эхлэн аажмаар буулгаж байсан бол одоо бүр мөсөн зогсоохоор болжээ. Эрх баригчид энэ удаа 2018 он дуустал импортлогч бүх улсаас нүүрс авахгүй байхаар шийдсэн байна” гэсэн мэдээллүүдэд үндэслэж монголчууд дотооддоо ийм харанга дэлдсэн бололтой.

Эдийн засагчдын тооцоолж байгаагаар хэрэв үнэхээр БНХАУ он дуустал нүүрсний импортоо зогсооно гэвэл энэ нь манай улсын хувьд хамгийн багадаа 400-450 сая ам доллар буюу 1,1 их наяд төгрөгийн орлого алдахаар байгаа юм.

Харин өчигдрөөс нүүрсний машины татан авалт эхэлж хэсэгтээ өдөрт 200-300 машин хил гарч байна гэсэн мэдээлэл байна. Хятадын талын тайлбарлаж байгаагаар энэ нь хил гаалийн бүртгэлийн системээ шинэчилж байгаатай холбоотой гэнэ.  Ямартай ч гэсэн татан авалт эхэлж байгаа нь сайн хэрэг.

Гэхдээ үүний цаана эдийн засгийн эрх чөлөө буюу бусдаас хамааралгүй эдийн засгийн тухай ярих хэрэгтэй болж байна.  

Угаас уул уурхай их эмзэг салбар. Зайлшгүй бусдаас хамаардаг. Тухайлбал, дэлхийн зах зээлийн эрэлт, үнэ өртөг нь байнга савалгаатай, тогтворгүй байдаг. Нөгөө талаас хоёр том хөршийн дунд хавчуулагдсан манайх шиг оронд  эрдэс түүхий эдийн экспорт үнэндээ бусдын царай харж, аргадаж  аргацаах байдлаар явагдаж байгааг өмнөд хил дээр болдог үе үеийн экспортын гацаанаас  анзаарч болно.

Манай улстөрчдөд эдийн засгийг солонгоруулах тухай амны уншлага бий. Энэ бол яг л Улаанбаатарын утаа гэдэг шиг яриад замхардаг сэдэв.  Уг нь ач холбодлоороо хараат бус эдийн засагтай байх гарц гаргалгаа нь  энэ мөнөөс мөн.  Тэгэхээр олон тулгуурт эдийн засагтай болох  замнал нь явж явж боловсруулах аж үйлдвэртэй холбогдоно. Нүүрсээ түүхийгээр нь биш боловсруулж, зэсээ баяжмалаар нь бус, малын арьс шир,  ноос ноолуураа эцсийн бүтээгдэхүүн болгон гадагш  нь гаргах тухай юм.

Байгаа юмаа чулуу болгож чадвал Монголд маш их боломж бий. Бурханы хуваарилсан их баялаг, газар нутаг, таван хошуу мал гэхчлэн.  Гэсэн хэрнээ өнөөг хүртэл үйлдвэрлэгч болж чадсангүй. Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд байхдаа Ханбогдод зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулах шийдвэр гаргасан боловч У.Хүрэлсүхийн үед мартагдах төлөвтэй. Иймэрхүү маягаар  улс төрийн бодлого өмнөхөө үгүйсгэх замаар үргэлжиж байгаа нь Монголын эдийн засгийн хоцрогдлын нэг шалтгаан болж байгаа юм. 

Бид хэдий чинээ хоцрогдоно эдийн засгийн хувьд төдий чинээ бусдын хараат хэвээр байх болно.

М.Нэргүй  

12
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

12 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.160.73дорж   • 2018, 11 сарын 25. 19 цаг 07 минут

арьс , ноос , хивсний , ээрэх ,оёдлын үйлдвэрүүд экспорт хийхээс гадна уул уурхайгаас олон хүнийг ажлаар хангадаг. Одоо Эрдэнэт ,Дархан,Чойбалсан зэрэг аж үыйлдвэрийн өмнөх үеийн төвүүдийг сэргээхээс гадна Бор -Өндөр , Цогтцөций , Улиастай,Баянхонгор , Ховд,Мөрөн зэрэгт боловсруулах үйлдвэрүүд байыгуулмаар. нийслэлд ямарч шинэ үйлдвэр төлөвлөж болохгүй ,гаргамаар байна шүү.

202.131.254.46Зочин   • 2018, 11 сарын 21. 12 цаг 35 минут

ДАРГА НАРЫН ХУЛГАЙЛЖ ИДДЭГИЙГ БОЛИУЛЧИХВАЛ ЭДИЙН ЗАСАГ МАШ ХУРДАН СЭРГЭНЭ. ТЭГЭЭД Л СЭРГЭЭД ЭХЛЭХЭЭР ЧИНЬ ХАРААТ БУС РУУГАА ХУРДАН ЯВНА БИЗ ДЭЭ.

59.153.115.191Зочин   • 2018, 11 сарын 21. 12 цаг 24 минут

Тхрлр

59.153.115.191Зочин   • 2018, 11 сарын 21. 12 цаг 24 минут

У.ХҮРЭЛСҮХИЙН ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛНА ГЭЖ ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН Д.ТЭРБИШДАГВА МЭТИЙН ҮЕЭЭ ӨНГӨРӨӨСӨН УИХ-Д БАРАГ 20 ЖИЛ СУУСАН НӨХДИЙГ МОНГОЛЫН ТӨРӨӨС ЦЭВЭРЛЭЖ ТЭТГЭВЭРТ НЬ ГАРГАСНЫ ДАРАА НАРИЙН ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. МАШ ИХЭЭР АНХААРАЛ ТАТАЖ БАЙГАА АСУУДАЛ БОЛ Д,ТЭРБИШДАГВА ОЮУТОЛГОЙН АЖЛЫГ ШАЛГАХ УИХ-ЫН АЖЛЫН ХЭСГИЙН АХАЛСНААР ДҮГНЭЛТИЙГ ЗОРИУД СУЛ ГАРГАЖ ОТ ГЭРЭЭ МОНГОЛЫН ХУВЬД ЮУ Ч ӨӨРЧЛӨГДӨХГҮЙГЭЭР ХЭВЭЭРЭЭ ҮРГЭЛЖЛЭХ БАРАГ ТОДОРХОЙ БОЛЖ БАЙНА. УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТ-ЭРДЭНЭ ЭНЭ ХОЁР РИОТИНТО КОМПАНИЙХАНТАЙ ҮГСЭН ХУЙВАЛДАЖ ЭХ ОРНЫХОО ЭСРЭГ УРВАСАН БА

103.29.144.2Зочин   • 2018, 11 сарын 21. 11 цаг 21 минут

Оюун санааны хувьсгал хийгээгүй учраас бид дэлхийн хөгжлөөс хоцорч байна. Жинхэнэ Бурханыг таньж мэдэн түүнээс эмээж айн шудрага хөдөлмөрлөж, итгэл найдвар хайр дотор амьдрах нь монголчуудын амин хэрэгцээ болжээ.

103.29.144.2Зочин   • 2018, 11 сарын 21. 11 цаг 18 минут

Эхлээд шудрага ёс тогтож эх орон ард түмнийхээ төлөө бол юуг ч золиослож чадах удирдлугууд гарч байж улс орон хөгждөг. Буддад итгэдэг улс төрч нар байхад монгол яаж хөгжих вэ? Шавар гууль алтан бурхан гээд мөргөлөө гээд ашиг юу байхав. Нөгөөдөх нь шавар учраас айх юмгүй хулгай хийнэ.

202.9.43.49Зочин   • 2018, 11 сарын 21. 10 цаг 38 минут

МАНАН бүлэглэл бол Хятадын үнэнч ноход юм

59.153.115.191Зочин   • 2018, 11 сарын 21. 12 цаг 32 минут

60 ТЭРБУМЫН ГЭМТ ЭТГЭЭД, ШУДАРГА ЦАРАЙЛСАН ЭБЭГИЙН БҮЛЭГЛЭЛИЙН ТОЛГОЙНУУДЫН НЭГ ЭРЛИЙЗ МИЕ ЭНХБОЛДЫГ ОЛОН НИЙТ ШААРДАЖ НЭН ДАРУЙ ЗАЙЛУУЛАХ ЁСТОЙ.??????? ТЭГВЭЛ МОНГОЛЫН ТӨР ЦЭВЭРЛЭГДЭЖ ТОГТВОРТОЙ БОЛНО, МОНГЛЫН АРД ТҮМЭН АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДРАНА????

116.112.103.196harhun   • 2018, 11 сарын 21. 10 цаг 37 минут

Choir ruu zam tavih hertegtei.Orosoor damjuulan Japan,Korea-d gargah heregtei.

122.201.23.158Иргэн   • 2018, 11 сарын 21. 10 цаг 28 минут

УИХ тарж, шударга, эх оронч, төрийн албан хаагчдаар УИХ бүрдсэн тохиолдолд ...

202.179.27.176Зочин   • 2018, 11 сарын 21. 9 цаг 50 минут

Neft bolovsruulax uildveree nen turuund barix xeregtei. Uuniig dagaad xumuun uildverlel xugjinu. Gutliin ul tovch xubtsasnii tsaxilgaan neilonopn materialuud neft ximiin uildverlelees tuuxii edee avch xugjinu. Ingesneer yadaj gutal xuvtsas zergiig gadnaas tuuxii ed importloxgui xiideg bolno.

66.181.185.63mongol   • 2018, 11 сарын 21. 9 цаг 10 минут

bid bolovsruulah uildveruudiig yaaraltai barij ehleh heregetei ugui bol ene uls oron hugjihgui bid guchin jil ene tuhai yarilaa ingeed yariad l suugaad bh yam uu busee changalj baigaad iim ajlaa hiichihvel bid yadaj 5-10 jiliin daraa gehed ovoo yamtai boloh yam daa jingiin tsuvaa yavj bn jinger hutsaj l baig gedeg zarchmaar l hiih heregtei bn daa

Шинэ мэдээ

Олон улсын хүүхдийн “Найрамдал“ цогцолбор 41 нас хүрлээ28 минут 34 секундын өмнөХээрийн түймэр гарах эрсдэлийг таслан зогсоов33 минут 34 секундын өмнө“Хөрс -Амьдрал” гэрэл зургийн уралдаан зарлаж байна38 минут 34 секундын өмнөМУГТ Н.Төгсцогт менежер Эл Хэймонтой Д.Отгондалай гэрээ байгуулахаар болов48 минут 34 секундын өмнөУсанд сэлэлтийн 2025 оны ДАШТ Казаньд болно48 минут 34 секундын өмнө“БАВАРИ” олон улсын аваргуудын цомын тэмцээнд Реалыг хожлоо53 минут 34 секундын өмнөОХУ: Хилээр тээш нэвтрүүлэх журмыг чангатгана1 цаг 1 минутын өмнөБрюс Ли энэ өдөр 32 настайдаа зуурдаар нас баржээ1 цаг 9 минутын өмнөЭвдрэлтэй гудамжнуудын замыг тэгшиллээ1 цаг 14 минутын өмнө380 жилийн ойг угтсан бүтээлч ажлын төлөвлөгөөг хэлэлцэв1 цаг 21 минутын өмнөОрон нутгийн автобусаар тарваганы нойтон тулам нэвтрүүлэхийг завджээ1 цаг 22 минутын өмнөМонгол-Оросын найрамдлыг илтгэх “Эв модны наадам” боллоо1 цаг 29 минутын өмнөНарнаас хамгаалах нүүр будалтыг хэрхэн хийх вэ1 цаг 29 минутын өмнө“Өлөн” цагаан оготнын өчил1 цаг 30 минутын өмнөХүний арьс, гоо сайхны засал авахдаа оройн 18-20 цагт хамгийн сайн байдаг1 цаг 34 минутын өмнөӨвөрмонголд "Монголын нууц товчоо"-ны хайлтын системийг судлан бүтээжээ1 цаг 39 минутын өмнөУвс нуур, дэлгэр мөрөнд иргэд усанд осолджээ1 цаг 44 минутын өмнөДуу цахилгаантай усархаг бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна1 цаг 54 минутын өмнөБанкууд өөрийн хөрөнгийг хэрхэн нэмэгдүүлсэн тухай мэдээлэлд Монголбанк мэдэгдэл хийлээ    1 цаг 59 минутын өмнөУнгахын 7 ашиг тус2 цаг 9 минутын өмнөҮйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын тоо 5.8 мянгаар нэмэгджээ2 цаг 14 минутын өмнө“Avengers: Endgame” кино “Avatar”-ын амжилтыг эвдэнэ2 цаг 19 минутын өмнөТаеквондоч Х.Энхтуяа Азийн аварга боллоо2 цаг 24 минутын өмнөУран сийлбэрч Ц.Мөнх-эрдэнэ олон улсын элсэн уран баримлын уралдаанд түрүүлжээ2 цаг 29 минутын өмнөМансуурсан этгээдүүдийг илрүүлжээ2 цаг 33 минутын өмнөКим Жон Ун сонгуульд саналаа өглөө2 цаг 34 минутын өмнөМонголын 10 тамирчин ДАШТ-ий өмнөх сүүлийн чансаанд багтав2 цаг 39 минутын өмнө130 мянган тонн сайжруулсан шахмал түлш нөөцлөөд байна2 цаг 49 минутын өмнөХотын дарга захирамж гаргалаа2 цаг 52 минутын өмнөМолдир Мекенбаева: Миний өрсөлдөгч ямар байх нь надад хамаагүй учир нь би үргэлж бэлтгэлтэй байдаг2 цаг 54 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.