11-р сарын 23
8 цаг 10 минут

Газрын тосны үнийн Монгол дахь урвуу хамаарал

 

Дэлхийн зах зээл дээр Brent маркийн газрын тосны үнэ  мягмар гарагт 7,6 хувь буурчээ. Ингэснээр ийм төрлийн нэг баррель нефтийн үнэ 61,7 ам долларын  үнэтэй болж байна. Өөрөөр хэлбэл нэг баррель нь өмнөхөөсөө 5,08 ам доллараар буурсан гэсэн үг.

Brent гэдэг маань Хойд тэнгисээс олборлож буй газрын тосны эталон марк бөгөөд Лондонгийн түүхий эдийн бирж  дээр үнэ ханш нь тогтоогддог гэдгээрээ онцлогтой. 

Харин бөмбөрцөгийн нөгөө хагаст West Texas Intermedite /WTI/ бенчмарк нэг баррель нь 52,7 ам доллар болтлоо хямдарчээ. WTI-гийн ханш 2017 оноос хойшхи хамгийн доод хэмжээндээ хүртэл сулраад байгаа нь энэ.Texas light sweet гэдэг нэрээрээ илүү алдаршсан WTI болон Brent маркийн газрын тосны фьючерс хэлцэл үндсэндээ дэлхийн зах зээл дээрхи тухайн үеийн нефтийн үнэ ханшийг тодорхойлж байдгаараа онцлогтой.

Энд нэг зүйлийг тодотгоход фьючерс хэлцэл гэдэг нь тухайн бараа бүтээгдэгдэхүүнийг ирээдүйд худалдан авахаар худалдагч худалдан авагч нарын урьдчилан тохирсон үнэ ханш юм.

2018 оны тухайд дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ үндсэндээ дээшээ чиглэлтэй байсан ч сүүлийн үед ийн ойр ойрхон буурав.  

Энэ зуур Монголын хэрэглэгчдийг хамгийн их бухимдуулж, тэртэй тэргүй өндөр байгаа инфляцийг улам хөөрөгдөх хүчин зүйл нь бензин шатахууны үнэ ханш болоод байна. Нефтийн үнэ суурь үнэ учраас үүнийг дагаад үнийн савлагаа бүх бараа бүтээгдэхүүн дээр ирдэг гэдгээрээ эрсдэл, эмзэглэл ихтэй байдаг. Өнгөрөгч 2017 оноос эхэлсэн бензин шатахууны үнийн өсөлт энэ онд ч үргэлжилж, хэд хэдэн удаа нэмэгдээд буй.

Монгол Улсад газрын тосны үнэ ханш ямар байсныг эндээс харна уу

 

Дэлхийн зах зээл дээрх сүүлийн жилүүдийн үнэ ханш

 Засгийн газартай заамдалцах нэг шалтгаан нь энэ  бензин шатахууны үнэ болоод байсан билээ. Тогтоож дийлээгүй энэ үнэ өнөөдөр У.Хүрэлсүхийн тэргүүлсэн засгийн орших эс оршихуйг хөндсөн асуудлын нэг болчихсон явж байна.  Засгийн газар нефть бүтээгдэхүүний онцгой албан татварыг бууруулахаас эхлээд зарим төрийн шатахууны татварыг  чөлөөлсөн ч  үнийн өсөлтийг зогсоож чадалгүй арга мухардаад байгаа. Энэ нь ОХУ-ын Роснефтийн өмнө буулт хийх нэг шалтгаан болсон байж мэднэ.

Монгол улсад нефть бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлийн үнэ ханштай урвуу хамааралтай яваад байдаг хачирхалтай хандлага бий. Үнэ өсөх сургаар өрсөж үнэ нь цойлдог хэрнээ эргээд буухын цагт энэ үнийн хүрсэн түвшин дархлагдсан мэт хадгалагдаж, дараагийн өсөлтийг хүлээж өвлөгддөг нь арай л шударга бус явдал.  Уг логикоороо бол өсч болсон юм эргээд буурах зүй тогтолтой баймаар.  

2013 оны нэгдүгээр сарын эхээр баррель нефтийн үнэ 120 ам.долларт  дөхөж байхад Монгол Улсад нэг литр А-92 бензин 1630-1650 төгрөг, дизель түлш 1760 төгрөг байсан. Харин 2015 оны сүүлийн хагаст баррель нефтийн үнэ 28 ам.доллар хүртэл буурахад Монголд шатахууны үнэ буурах байтугай харин ч нэмэгдэж,  А-92  1660, дизель түлш 1790 төгрөг  хүрч байв.  Энэ үнэ хэвээр хадгалагдсаар 2016 оны эхээр А-92 литр нь 1580, дизель 1690 төгрөг болж ялимгүй буурч байв. Харин энэ үед дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ  нэг баррель нь 50 ам доллараас доош байсан юм.  Гэхдээ энэ бууралт импортлогчдын сайхан сэтгэл, нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжээгүй бөгөөд  өмнөх Засгийн үнэ тогтворжуулах хөтөлбөр,  МАН-ын Засгийн газрын татварын хөнгөлөлтийн бодлогын үр дүн, үнийн түр зуурын илбэ зэрэглээ байгаад эргээд өсч өнөөдрийн хэмжээнд хүрсэн юм.

2014-2015 оны хооронд газрын тосны  дэлхийн зах зээлийн үнэ 120 орчим ам доллараас уруудаж баррель нь 50-70 ам  доллар болоход Монголд үнэ ерөөс буугаагүй бөгөөд үүнийгээ ОХУ-ын “Роснефть”-тэй үнийн тогтовортой байдлын урт хугацааны гэрээ байгуулсан хэмээн тайлбарлаж байв. Өөрөөр хэлбэл хэрэглээнийхээ бараг 100 хувийг хангадаг нийлүүлэгчтэйгээ дэлхийн зах зээлийн үнээс үл хамаарсан гэрээ хэлцэл байгуулсан гэсэн үг.

Монголд худалдан борлууж байгаа газрын тосны үнэ дэлхийн зах зээлийн үнэ ханшаас зөрж давхиад байдаг,  мөн байнга дээшээ чиглээд байдаг нь ОХУ-ын ганцхан клмпанийн цоргоос хамааралтай байдагт учир шалтгаан нь байдаг байж мэдэх юм.  Өнгөрсөн жилээс эхлэн нэмэгдсэн шатахууны үнийн өсөлтийг Ашигт малтмал, газрын тосны газрын эрх мэдэл бүхий хүмүүс “ОХУ-ын “Роснефть" компаниас нийлүүлж буй хилийн үнийн хэлбэлзэл нь шатахууны жижиглэнгийн үнэд шууд нөлөөлж ирсэн” гэх тайлбарыг хийж байсан нь бий.  Үүнтэй зэрэгцэн дэлхийн зах зээл дээр 2018 онд нефть бүтээгдэхүүний үнийн өсөлт хэдэнтээ ажиглагдаад байгаа юм.

Үнэ өсөх шалтгаан юу байв

Өнгөрөгч саруудад дэлхийн зах дээр нефтийн үнэ өсөхөд нөлөөлсөн хэд хэдэн хүчин зүйл бий. Нефть олборлогч орнуудын байгууллага буюу ОПЕК, ОХУ-ын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд газрын тосны олборлолтыг танах бодлого хэрэгжүүлсэн нь үнэ өсөх нэг шалтгаан болсон.

Хоёрдугаарт, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Ираны эдийн засгийн эсрэг тавьсан хориг арга хэмжээний улмаас тус улс нефтээ дэлхийн зах зээлд борлуулж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн. Энэ нь газрын тосны зах зээл дээр хомсдол үүсгэж үнэ өсгөв.

Өөр нэг хүчин зүйл нь Сирийн улс төрийн хурцадмал байдлаас болж газрын тосны үнэ 2014 оноос хойш хамгийн өндөр түвшинд буюу 80 ам.долларт хүрсэн явдал.

ОХУ-аас ямар үнэтэй шатахуун авч байгаа вэ

Манайх газрын тосны хэрэглээгээ ганцхан зах  зээлээс хангадгийг дээр өгүүлсэн. Өнгөрөгч 10 дугаар сарын эхээр бензин шатахууны үнийн өсөлтийн талаар АМГТХЭГ-аас мэдээлэл хийх үеэрээ “ОХУ-ын “Роснефть” компани энэ оны аравдугаар сард шатахууны хилийн үнийг тонн тутамд 45-85 ам.доллараар нэмсэн. Ингэснээр Аи92 бензин 766 ам.доллар, дизелийн түлш 758 ам.долларын үнэтэй болсон”-ыг хэмээж байв.  

Хэрэв  нэг тонн гэдэг хэмжигдэхүүнийг баррельд шижлүүлж тооцвол 7,2 баррель болно. Ингэж тооцоход нэг баррель А-92 бензинийг 106 ам доллараар худалдан авч байгаа гэсэн үг.  Харин энэ үед дэлхийн зах зээл дээр газрын тос 70 орчим ам долларын ханштай байв.  Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ  эргээд буурч байгаатай холбоотойгоор  ирэх оны үнийн таамаглал өөрчлөгдөж  магадгүй байна. Салбарынхны ярьж байгаагаар 2019 оны эхний саруудад бензин шатахууны үнэ буурна гэсэн хүлээлттэй байгаагаа онцоллоо.

М.Нэргүй

 

 

15
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

15 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.161.116Зочин   • 2018, 11 сарын 24. 7 цаг 53 минут

Шатахууны үнэ дахиад нэмвэл ард түмэн дуугай хараад суухгүй Тэвчээрт хязгаар байдаг гэдэгийг нотлон харуулна

103.57.94.181Зочин   • 2018, 11 сарын 24. 9 цаг 29 минут

МОНГОЛЧУУДЫН ЗОВЛОНГООР ЖАРГАЖ БАЙГАА БАЯРЦОГТ ДАЙСАН ОДОО ДУЛААН ДАЛАЙН ЭРЭГ ДЭЭР КОКТЕЙЛ ШИМЭНГЭЭ АСАР ИХ ОФШОР МӨНГӨ ТАЙВНААР ИДЭН ЗУГААЦАН ХЭВТЭЖ БАЙНА "Монгол ялна" гэсэн Ерөнхийлөгчийн маань оффшорчдод өгсөн 49 хоног өнгөрөөд талийж өглөө. Одоо л нэг шударга ёс тогтох нь гэсэн Монголын ард түмний итгэл найдвараар наадсаар, Монгол улс хулгайч, луйварчин, оффшорчдод ялагдсаар... Оюутолгойн гэрээг баталсны дараа оффшор дансанд нь 10 сая австрали доллар (22 тэрбум төгрөг) орж ирснийг нь Швейцарийн хуулийн байгууллагаас тогтоогдсон

94.134.88.36Зочин   • 2018, 11 сарын 24. 0 цаг 42 минут

olborloson neftie gadagsh tuuhiigeer ni haymd ögööd ,nemuu örtög shingesen shathuun damlagts kompaniudaar niiluuleed högiin hogiin gajig uls boljee Mongol

64.119.19.141Зочин   • 2018, 11 сарын 23. 20 цаг 43 минут

Женко хулгайч Роснефть компанитай тохиролцсон байх зориуд үнэ бууруулахгүй гэж. Женко Зика 2 засгийн газрыг л муухай харагдуулж байвал болох нь тэр. Энэ бөх сайд юугаа мэддэг юм. Женкогийн бас нэг өрөөсөн оймс.

64.119.25.28Зочин   • 2018, 11 сарын 23. 17 цаг 30 минут

Ард түмнийг шалахаас өөр юм чаддаггүй шуналын тулам ацнуудыг бүгдийг нь хөөж зайлуулах цаг болжээ.

202.9.41.52Зочин   • 2018, 11 сарын 23. 16 цаг 06 минут

Үнэ буух л ёстой.Нефтийн шулаачид дэндүү хомхой шүү.Содбилэг опперациа ухааруулах л хэрэгтэй дээ.Шунлын эцсийн муухай үр дүнг ойлгож л б.гаа даа.

122.201.22.76зочин   • 2018, 11 сарын 23. 14 цаг 19 минут

Шатахуунаар Оросын колони байх сонирхолтой олигархи бүлэг төртэй холбогдож Засгийн газраа унагааж байна даа. Шатахуун, уул уурхай, байгалын бусад баялагаар монголын олигархи бүлэглэл гадныханы боол, улсдаа олигархи юм биз дээ. Гэмтнүүд төрөөс зайлуулагдах цаг ирнэ дээ.

66.181.190.180Зочин   • 2018, 11 сарын 23. 13 цаг 53 минут

iim yum zohitsuulj chadahgui baij mongol hun uhaantai gej yarihaa boli hunii aris numursun malnuud

66.181.179.59Зочин   • 2018, 11 сарын 23. 12 цаг 53 минут

11 сарын эхээр Засгийн газрын шийдвэр гар Сумяабазарт эрхийг нь огоод 11 сарын 15 гэхэд Роснефттэй хэлэлцээр хий гэж уурэг огсон. Сумяабазар чадаагуй л нуугдаад яваад байгаа биздээ. Тэгэхээр он гараад бинзен хямдрахгуй дээ.

66.181.179.59Зочин   • 2018, 11 сарын 23. 12 цаг 50 минут

Манай яамныхан юугаа мэдэх вэ дээ. Роснефт унээ буулгахгуй гэвэл бензин хямдрахгуй штээ. Гордлогоо л бичээд байх юм. Алив тэр Сумяабазар сайд энэ сарын 15 гэхэд Роснефттэй гэрээ байгуулна гээд байсан. Алга л байна. Чимээгуй л байна. Оросууд туунийг хулээж авахгуй л байгаа биз дээ.

103.9.90.131Зочин   • 2018, 11 сарын 23. 10 цаг 46 минут

Бид өөрсдөө үйлдвэрлэгч биш учраас үнийн хэлбэлзэл шатахуун нөлөөлөхгүй юм аа, нефт боловсруулах үйлдвэр чухал шүү

139.5.216.145Зочин   • 2018, 11 сарын 23. 10 цаг 40 минут

үнэ буулгахгүй гэсэн тархи угаалт. нэмэхээрээ яагаад хэдхэн өдрийн дараа нэмээд байдгаа огт хэлээгүй байна. Бичээч М.Нэргүй та зургаа оруулаач царайг чинь харая.

202.72.245.122irgen   • 2018, 11 сарын 23. 10 цаг 05 минут

neftiin yildveree l hurdan ashuglaltand oruulaach, Ene heden neftiin importlogch garuudiin hiij bga ajil doo

103.229.121.92зочин   • 2018, 11 сарын 23. 9 цаг 46 минут

Монголын нам,төр ААН,Хүн нь хүртэл гажиг болжээ.

139.5.219.202Зочин   • 2018, 11 сарын 23. 8 цаг 50 минут

МОНГОЛ Ч ГАЖИГ УЛС БОЛЖЭЭ.

Шинэ мэдээ

Шуурхай: Сөүл, Бээжин чиглэлийн нислэгүүд саатлаа7 цаг 5 минутын өмнөШуурхай: Нийслэлээс гарсан тээврийн хэрэгслүүдийг буцааж байна8 цаг 19 минутын өмнөӨршөөл байх ёсгүй6 сар 15. 14:4062-той өвөө онгоцны үйлчлэгч болов6 сар 15. 14:30MedicalXpress: Түргэн хоол тархийг эрт хөгшрүүлдэг6 сар 15. 14:00Моносын ЭКО цайн дээр “Байгалийн цэвэр” гэсэн тэмдэглэгээг хууль зөрчиж байршуулжээ6 сар 15. 13:30"ХААНЫ ЭРЭЛД" дэлхийн 37 орны шилдгүүд оролцож байна6 сар 15. 13:30СЭЛЭНГЭ: Монголын анхны ШИЛЭН ГҮҮРИЙГ барьж эхэллээ6 сар 15. 13:00ШХАБ-ын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаан өндөрлөлөө6 сар 15. 12:39Р.БАТТҮВШИН: -ХУСТАЙН НУРУУНЫ ТАРВАГА ИХ ГАЗРЫН ЧУЛУУНД НУТАГШИЖ ЭХЭЛЛЭЭ6 сар 15. 12:25Шави, Раул, Валдез, Х.Алонсо нар дасгалжуулагчийн лицензээ авлаа6 сар 15. 12:15Шар хайс ганцхан шөнийн хүчтэй салхины ая даасангүй6 сар 15. 12:00КD, Клэй хоёрын төлөвлөгөө6 сар 15. 12:00Түр хорооны гишүүд эрүүдэн шүүсэн шинэ баримт дэлгэв6 сар 15. 11:45Яармагийн гүүрийг өнөөдрөөс эхлэн  энэ сарын 25 хүртэл хаана6 сар 15. 11:44"Lexus-470" автомашин онхолдож,  БНХАУ-ын иргэн  амиа алджээ6 сар 15. 11:39Ажлын хэсгийнхэн Оюутолгойн гэрээгээр Засгийн газарт ямар зөвлөмж өгөх вэ6 сар 15. 11:30Импортын хуурамч гэрчилгээтэй хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлжээ6 сар 15. 11:15Монгол Улсад айлчлал хийх Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Коногийн мэндчилгээ6 сар 15. 11:00ШӨХТГ шатахууны үнийг бууруулах шаардлага хүргүүлжээ6 сар 15. 10:45Өнөөдрийн зурхай6 сар 15. 10:30Өнөөдөр хоёр дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийнэ6 сар 15. 10:15АНХААР: Үер усны аюулаас сэрэмжлээрэй6 сар 15. 10:00ДОЛОО ХОНОГ: УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж, Засгийн газар амьд мал экспортлох шийдвэрээсээ буцав6 сар 15. 9:30“Зөв тусгал” аяны үр дүнд хүүхэд хохирсон гэмт хэрэг 14 хувиар буурчээ6 сар 14. 17:00ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле Дархан-Уул аймгийн Орхон суманд ажиллав6 сар 14. 17:00"Их газрын чулуу"-ны ууланд тарвага нутагшууллаа6 сар 14. 16:54КАТАР-2022: Монголын шигшээ баг сугалааны тавдугаар хэсэгт орлоо6 сар 14. 16:48Торонтогийн "Үлэг гүрвэлүүд" анх удаагаа NBA-гийн аварга боллоо6 сар 14. 16:46Цаг агаарын мэдээ: Амралтын өдрүүдэд бороотой6 сар 14. 16:46
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.