11-р сарын 27
11 цаг 32 минут

Нэгэн авъяаслаг сийлбэрчний тухай

Сийлбэр урлана гэдэг хүн болгоны гарын үзүүрээр хийх ажил биш. Тиймдээ ч хүн төрөлхтөнд авьяаслаг сийлбэрчин цөөхөн. Иймдээ ч асар их ур ухаан, чадвар шаарддаг, нарийн мэргэшил болдог. Ялангуяа бодгаль хүн амьтны анатоми бүтэц, хөдөлгөөн дунд нь модоор сийлж гаргана гэдэг үнэхээр нарийн чимхлүүр ажил.

Лондон хотноо 10-р сарын 21-нд Европын хамгийн нэртэй үзэсгэлэн Parallax Art &Design болсон. Энд 38 орны 150 уран бүтээлчийн бүх чиглэл, урсгалын зураг, дизайны зохиомж, уран баримал зэрэг 200 уран бүтээл тавьж, 44000 үзэгч сонирхжээ.

Эндээс Монголоос оролцсон сийлбэрч М.Ариунбаярын модон сийлбэр уран бүтээл нь үзэгчдийн сайшаал сонирхлыг хамгийн ихээр татжээ.

Иймээс М.Ариунбаярт үзэсгэлэн зохион байгуулагчдаас дараагийн олон улсын үзэсгэлэнд оролцох захиалга болон London International & Awards буюу Лондонгийн 2018 оны олон улсын үзэсгэлэнгийн шалгарсан бүтээлд олгох шагналын комисст шүүгчээр болон өөрийн уран бүтээлээр давхар оролцох урилга гардуулсан болно.

М.Ариунбаяр нь энэ олон улсын үзэсгэлэнд анх удаа оролцон өндөр амжилт гаргалаа. Үүний өмнө 10-р сарын 05-нд Англи дахь МУ-ын ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр өөрийн бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргажээ.

Түүний сийлбэрийн уран бүтээлээс товч танилцуулья.

М.Ариунбаярын анхны бие даасан сийлбэрийн уран бүтээлийг дэмжиж, олон нийтийн хүртээл болгосон Англи дахь МУ-ын ЭСЯ-ны хамт олонд баярлалаа. Зүүн гар талаас ИБУИНВУ-д суугаа МУ-ын бүрэн эрхт элчин сайд Н.Тулга, сийлбэрч М.Ариунбаяр.

Гэрэгэ сийлбэр. Гэрээ гэсэн худам монгол бичгийн үг. Дэлхийн анхны гадаад паспорт буюу иргэний үнэмлэх Монголчуудаас гаралтай гэдгийг нэвтрэх пайз барин, хилийн шугмыг нэвтэрч байгаа хатнаа хамгаалан, ирвэсээ дагуулан яваа Монгол морьтон баатруудаар дүрсэлсэн.

 

 Нүүдэл сийлбэр. Говийн ганц бие бүсгүй өөрийн бяцхан үрээ ботготой ингэндээ тэгнэн, ганц морио унан, хэдэн ямаа хонио тууж яваа сийлбэр.18-19 зууны Монгол ахуй, соёлыг харуулсан энэ бүтээлийн монгол морь гадныхны сонирхлыг их татаж байв. Европын сандал тавьж морддог өндөр дэнхэр морь биш, Арабын тачигнаж, дүүхэлзсэн аргамаг хөлөг ч биш бүдүүн барга,эзэндээ ээлтэй харагдах намхан бас номхон морь.

Толь сийлбэр. Хүний амьдралын нэгэн учралыг дүрсэлсэн нь эмэгтэйчүүдийн нүүрийг улайлгаж, ичингүйрэл өгч байсан бол эрчүүдийн инээдийг барж, сонирхлыг нь өдөөж байв. Бүтээлийн содон нь толины тусгалаар хүний далд ертөнцийн нууцлаг үйл болон залуухан эмэгтэйн үзэсгэлэнт гуалиг биеийг нь харуулах болно.

Хөгжимчин сийлбэр. Тарган бондгор хатны өөртөө итгэлтэй ихэмсэг донжтой төрх нь инээд эгдүү хүргэнэ.

 

 Зугаалга сийлбэр. Хананы том энэ сийлбэрт 13-14 зууны Хубилай хааны үеийн монгол язгууртнууд усан онгоцоор хэрхэн наргиж цэнгэж байсныг дүрсэлсэн нь марзан Шаравын “Монголын нэг өдөр” зураг шиг  зарим монголчуудын дургуйцлийг харин заримынх нь инээд сониуч занг нь асааж байв.

Усчин хүү сийлбэр. Сарлаг унан, банхарын гөлгөө дагуулан усаа татаж, гол гаталж байгаа хүү өхөөрдөм.

Гэртээ иргэж ирсэн нь сийлбэр. Европын sculpture буюу чулуун сийлбэрийн style хэв маягаар бүтээсэн.

 

 Олз сийлбэр. Анчин хүний эрс ширүүн төрх, ангаа агнасны дараах хөөр бахдалыг асар том хандгайн эвэр олоод үүрч яваа анчингаар нисэх мэт омогшлыг нь дүрсэлсэн.

Голио сийлбэр. Холоос харахад бүдүүн өвс дамжин яваа голио харагдах боловч ойртоод ирвэл сэлмээ чанга атгасан самуурай ямар нэгэн юм руу гэтэн мярайж байгаа дүрслэл.

Анчин сийлбэр. Авангард чиглэлээр хийсэн энэ бүтээл нь анчин хүнд байх чадвар мэдрэмжийг ёгтлол, бэлгэдлээр хийсэн нь сонирхолтой. Анчин хүнд байх хурц харааг шувуун толгойгоор эсвэл хурд шаламгайг тэрэгний дугуйгаар гэх мэтээр дүрсэлжээ.

                                                                                                                                       З.Ганболд

11
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

11 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

203.91.115.247Зочин   • 2018, 11 сарын 29. 16 цаг 15 минут

зураг нь ийм агуу байгаа юм чинь бодитоор бол бүүүр аан

202.9.42.124Зочин   • 2018, 11 сарын 28. 7 цаг 18 минут

Гайхамшиг

90.252.80.20zochin   • 2018, 11 сарын 27. 20 цаг 50 минут

hajuunasn harsan zurag taviaachee

90.252.80.20zochin   • 2018, 11 сарын 27. 20 цаг 43 минут

amjilt

202.131.235.198Зочин   • 2018, 11 сарын 27. 18 цаг 51 минут

Ynen saak, tasarchijee...

202.9.43.154Sunmoon   • 2018, 11 сарын 27. 18 цаг 09 минут

Үнэхээр авьяас гэж үүнийг хэлэх байх. Хэлэх үг алга. Энэ хүүд цаашдын ажилд амжилт хүсье. Ийм хүмүүсийг л дэмжих хэрэгтэй байна.

202.179.24.129Зочин   • 2018, 11 сарын 27. 17 цаг 03 минут

Чадвартай байна шүү,Улам амжилт.

43.228.130.87Zochin   • 2018, 11 сарын 27. 12 цаг 59 минут

Mundag buteeluud hiisen bna bayar hurgie

103.57.93.118Зочин   • 2018, 11 сарын 27. 12 цаг 41 минут

mash goy yum b,adaa..amjilt hvsiee

174.211.14.231Zochin   • 2018, 11 сарын 27. 12 цаг 40 минут

Yarih yum alga zugeer l altsan bn sh dee.

202.131.245.226зочин   • 2018, 11 сарын 27. 12 цаг 22 минут

ямар гоё юм хийдэг авьяастай мундаг хүн бээ амжилт хүсье

Шинэ мэдээ

Д.Хаянхярваа: Монгол Улсын “эцэг” хуулийн нэмэлт өөрчлөлтөд иргэн бүрийн санаа чухал1 минут 38 секундын өмнөБид хэрэгцээт хоол хүнснээсээ 200-300 дахин их хоол хэрэглэж байна4 минут 10 секундын өмнөОСНААГ болон Дайцэцэн ХХК-ийн ажилчид бохирын худагт унаж амиа алдлаа6 минут 52 секундын өмнөАнгараг дээр амьдрал байж магадгүй шинж тэмдгийг илрүүлжээ9 минут 10 секундын өмнөЕвропын зуны спортын гуравдугаар наадам Краковт болно14 минут 10 секундын өмнөБ.Жонсоныг тойрсон дуулиан шуугиан чансааг нь унагаажээ19 минут 10 секундын өмнө“Сайнцагаан-95” спортын бага наадамд иргэдийн оролцоо сайн байлаа24 минут 10 секундын өмнөЯг түүн шиг П.Баярцэнгэлийн содон гоёл29 минут 10 секундын өмнөBox office: "Тоглоомын түүх'' эргэн ирлээ34 минут 10 секундын өмнөУлсын шалталтад дээд оноо авсан Путин амжилтын нууцаа дэлгэжээ39 минут 10 секундын өмнөАСЕАН-ы орнууд хөл бөмбөгийн ДАШТ-ийг хамтран зохион байгуулах хүсэлт гаргана44 минут 10 секундын өмнөПарис хот хэт халуунтай хэрхэн тэмцэж байна вэ49 минут 10 секундын өмнөОросыг буруутгасан дүрс бичлэгт одууд үг хэлжээ54 минут 10 секундын өмнөӨнөөдөр 32 нас хүрсэн Лионель Мессигийн амьдралын дүрэм59 минут 10 секундын өмнөЭнэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ1 цаг 5 минутын өмнөЭ.Батзаяа: Талын тайга нохой миний үнэнч анд1 цаг 10 минутын өмнөАвстралийн хойд нутагт 7,2 магнитудын хүчтэй газар хөдлөв Австралийн хойд нутагт 7,2 магнитудын хүчтэй газар хөдлөв1 цаг 15 минутын өмнөМаргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь1 цаг 20 минутын өмнөШШГЕГ-аас Л.Пүрэвбаатарын 1.4 тэрбумын хаусыг албадан чөлөөллөө1 цаг 22 минутын өмнөСур харвааны төрлийн тухайд ...1 цаг 25 минутын өмнөЯмар ч бичиг баримтгүй 16 шуудай химийн бодис нэвтрүүлэхийг завджээ1 цаг 29 минутын өмнө“Boeing” компанийн эсрэг 400 гаруй нисгэгч гомдол мэдүүлжээ1 цаг 30 минутын өмнөЭмэгтэйчүүдийн 1/3 нь үнэгүй хоолны төлөө болзоонд явдаг гэв1 цаг 35 минутын өмнөОсака хотын төмөр замын өртөөнүүдэд хогийн сав, тээш хадгалах хайрцаг ашиглахыг хориглов1 цаг 40 минутын өмнөБатбаяр: Э.Сумьяагаас дэлхийн томчууд жийрхэж байсан1 цаг 45 минутын өмнөАмралтын өдрүүдэд зам тээврийн ослоор гурван хүн амиа алджээ1 цаг 50 минутын өмнө15-р сургуульд сурч байгаад сүрьеэгээр нас барсан хүүгийн ээж дахин ярилцлага өглөө1 цаг 55 минутын өмнөРоманаас болж ойд амиа хорлох нь ихэсчээ2 цагийн өмнө“Сонгино лиг-2019” тэмцээн өрсөлдөөн ихтэй боллоо2 цаг 4 минутын өмнөМэргэжлийн сумо бөхийн Нагоя башёгийн банцүкэг зарлажээ2 цаг 5 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.