"Найзынхаа эмчилгээний зардлыг олохоор хөдөлмөрлөж байгаа ангийнхныгаа харахаар бахархах, хайрлах сэтгэл төрдөг"


Гудамжнаас үнэт эдлэлтэй хэтэвч олсон ч хэтэвчин дотор байсан баримтаар эзнийг нь олж буцаан өгсөн Б.Уранбат хүү болон ангийнхаа хүүхдүүдийн хайраар өлгийдүүлж анхаарал халамжид нь байдаг О.Ундрал охины талаар манай сайт анх мэдээлж, өнөөдрийг хүртэл маш олон хүн туслахаа илэрхийлсээр байна.

О.Ундралын төрсөн ээж төрөхийн хүндрэлээр бурхан болоход эмч нар охиныг нь амьдруулахын тулд хиймэл амьсгал хийсэн байна. Харамсалтай нь, тухайн үеийн эмч нар хиймэл амьсгалыг буруу хийсний улмаас хавирга нь цөмөрч, зүрх, уушги нь дарагдаж, нурууны гэмтэлтэй болсон.

Үүний улмаас өнөөдрийг хүртэл бяцхан биедээ баймгүй зориг тэвчээр гаргаж, өвдөлт зовиурыг тэсч яваа бөгөөд одоо сүүлийн ганцхан хагалгаагаа хүлээж байгаа юм. Ангийн нөхөд нь өвчинд шаналж яваа найзыгаа цүнх үүрүүлдэггүй, сургуулийн коридороор явахдаа хүүхдүүд мөргөж, гэмтээж өвтгөх вий гэсэндээ голдоо хийж явдаг, найзынхаа эмчилгээний зардалд бага ч болохын тулд гарын доорх материалаар өөрсдийнхөө хийж чадах бүтээлүүдээ сэтгэл шингээн урлаж байгаа гээд сэтгэл хөдөлгөм хийгээд хүнлэг зан чанар 7е ангийнханд байсан юм.  Тиймээс бид тус ангиас гурван удаагийн цуврал сурвалжлагыг тус ангиас бэлтгэн хүргэсэн билээ.

                                     ХАМГИЙН АНХНЫ СУРВАЛЖЛАГА: Б.Уранбат: Олсон түрүүвчээ эзэнд нь                                                          буцааж өгөхөд ХҮСЭЛ биелж байгаа юм шиг үнэхээр гоё санагдсан

                                                      ХОЁР ДАХЬ СУРВАЛЖЛАГА: Ангийнхаа охины хагалгааны зардлыг                                                                             олохоор хөдөлмөрлөж буй ДОЛООДУГААР АНГИЙНХАН  

                                             ГУРАВ ДАХЬ СУРВАЛЖЛАГА: "Хөдөлмөрч" хүүхдүүдийг сургасан багш  энгэрээ                                                                     цоолж, О.Ундрал охины дансанд долоон сая төгрөг цуглажээ

Харин өнөөдөр бид хөдөлмөрч, хүнлэг хүүхдүүдийг атгасан гар шиг зангидаж, сайхан сэтгэлтэй, сайн хүн болгон төлөвшүүлж чадсан ангийн багш Г.Пүрэвбаяртай нь цөөн хором ярилцлаа. Хүүхдүүддээ хамтач, бие биенээ гэсэн сэтгэл зүрхийг "зурж" өгсөн түүний гавьяаг Монголын Хүний Эрхийн Комиссоос үнэлж, “Хүний эрхийн төлөө медаль”-аар шагнасан байдаг.

 -Анх биднийг Б.Уранбатаас яриа авахаар танай ангид ирсэн өдрөөс хойш их олон зүйл өөрчлөгджээ. Энэ талаар яриагаа эхлэх үү?

-Маш их зүйл өөрчлөгдсөн. Анх танай сайтад мэдээлэл нийтлэгдсэнээс хойш маш олон хүн бидэнд туслахаар хандсан.  Түүний нэг илрэл нь өнөөдөр О.Ундралын маань хандивын дансанд 17 сая төгрөг цугласан байна. Бас мөнгөн хандиваас гадна танай ангийнхан тийм сургалт үнэгүй ороод өгье. гарын доорх материалаар хийж болох юмнууд заагаад өгье гээд маш олон хүн бидэнд хандаж байна. Хамгийн сүүлд гэхэд гарын доорх материалыг ашиглаад саван, ванны бөмбөлөг, уруулын бальзам гэх мэт бүтээгдэхүүнийг хийдэг хүнтэй холбогдтол, манай ангид үнэгүй сургалт зохион байгуулах санал тавиад өнгөрсөн амралтын өдрүүдэд манай ангийнханд зааж өгсөн. Хүүхдүүд маань хийсэн зүйлсээ хараад урам аваад маш их баяртай байгаа.  Энэ мэтчилэн олон хүн бидэнд тусалж байгаа. Анги хамт олныхоо өмнөөс чин сэтгэлээсээ баярласан талархсанаа илэрхийлмээр байна.

-Таныг О.Ундралд туслахыг санаачилж, ангийнхныгаа уриалсан гэж сонссон юм байна?

-Анх яагаад ангийнхныгаа уриалахаар шийдсэн бэ гэхээр О.Ундрал маань өөрөө энэ хагалгааны тухайд “яана аа” гэсэн бодолтой яваад байсан юм. Нэг өдөр хичээл орж байтал, “Багш аа, би Солонгос руу хагалгаанд явчхаад ирэхгүй ш дээ” гээд надад нэлээд эвгүй байдлаар хэлчихсэн юм. Би, “Хүүе ээ чи яах гэж байгаа юм, Солонгос хүүхэд болох гэж байгаа юм уу?” гээд тоглоом болгоод хариултал, “Багш аа, би энэ хагалгааг даана гэж бодохгүй байгаа ш дээ” гэж хэлсэн. Би асгартал уйлсан. Ерөөсөө энэ бодлыг нь шал өөр тийш эргүүлье, маш сайхан сэтгэгдэл бий болгож, эндээс явахдаа ийм олон хүн хүлээж байгаа шүү дээ, энэ олон хүний хүлээлтийг хөсөр хаяхгүй шүү гэсэн бодол тээж яваг гэж бодсоны үндсэн дээр энэ үйл ажиллагааг маш их эрчимжүүлсэн. Тэр яриаг манай ангийнхан ч бас ер нь ойлгочихсон. Тэр ч утгаараа манай ангийнхан намар есдүгээр сарын 1-нээс эхлээд өөрсдийнхөө чаддаг зүйлсээ нэгэндээ зааж өгөөд хамтдаа бүх зүйлээ хийж эхэлсэн. Яг үнэндээ бол энэ бүхнийг ийм том хэмжээнд очно гэж ерөөсөө бодоогүй. Мөнгөн хандив цуглуулъя гэвэл, зарим хүүхдүүдэд боломж бололцоо нь байхад заримд нь хүнд тусах нь ч бий. 49 хүүхдийн амьдрал өөр шүү дээ. Тийм болохоор зүгээр л эцэг эхээсээ хандив аваад ирдэг бэлэнчлэх сэтгэлгээгээр биш, бөөнөөрөө гар урлал хийж, түүнийгээ зарж ангийн охин О.Ундралдаа туславал яасан юм бэ? гэсэн санааг гаргасан юм. “Бид нар юм зарна гэж юу байх вэ” гэсэн үүднээс хүлээж авсан хүүхдүүд ч байсан. Бүр том хүрээнд дэвшүүлж сэтгэж байсан хүүхдүүд ч байсан. Сайн санааны үзүүрт тос. Сайн сайхан зүйл бодож санаж эхэлсэн маань ийм амжилттай явж байгаад маш их баяртай байна.

-Одоогоор бүтээлийн сан хэр их болж байна. Авахыг хүссэн хүмүүс олон байгаа байх?

-Манай ангийнхны гэр гэртээ, ангийн цагаар хийсэн гар урлалын бүтээлүүд одоо маш  олон, бас олон нэр төрөл болсон шүү. Охидууд нь үсний даруулга, боолт, хавчаар, хүзүүний зүүлт, ээмэг, саван, ванны бөмбөлөг, уруулын бальзам, хөвгүүд нь дүдү машин, үзэгний сав гээд маш олон зүйл хийсэн. Эцэг эхчүүд маань ч гэсэн маш их дэмжиж байгаа. Бас манай ангийнхан удахгүй сургуульдаа хандивын тоглолт зохион байгуулахаар бэлдэж байгаа. Тэр тоглолтынхоо үеэр эдгээр бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргаж, олсон мөнгөө О.Ундралын эмчилгээний зардалд хандивлахаар болсон. Хандивын тоглолт сургууль дээрээ болно. Бидний хандивын тоглолтод ирж оролцохоор СУИС болон МУБИС-ын оюутнууд саналаа илэрхийлсэн. Мөн Мишээл экспогийн хамт олон үзэсгэлэн худалдаан дээр лангуу гаргаж өгье, өөрсдийн гар урлалын бүтээлүүдээ зарж борлуулаарай гэсэн санал ч ирсэн. Бас 40 дүгээр сургуулийн 11 дүгээр ангийнхан бидэнтэй ирж уулзаад сургууль дээрээ хандивын аян өрнүүлж, гар урлалын бүтээлүүдийг нь хамтдаа хийхээр болсон.

-Таны хувьд яагаад багш мэргэжлийн сонгосон бэ. Багш хүн байхын сайхан нь юундаа байдаг юм бол?

-Анх сургуулиа төгсөөд багш болохгүй өөр мэргэжил сонгоно гэж аав ээжтэйгээ зөрчилдөж л байсан. Харин одоо бол багш болсондоо маш их баярладаг. Одоо 13 дахь жилдээ ажиллаж байна. Түмний олон хүүхдийг гэрэлт ирээдүйд хөтөлж, инээмсэглэл дүүрэн царайг нь харж сууна гэдэг л миний хамгийн том бахархал юм даа.

-Танай ангийнханд сэтгэл хөдөлгөм хийгээд хүнлэг зан чанар олон байдаг нь уулзах бүрт л мэдрэгдэх юм?

-Тэгэлгүй яахав. Их сайн хүүхдүүд байдаг. Манай Н.Уранбатыг настай хүний мөнгө, үнэт эдлэлтэй түрийвч олоод буцааж өгсөн гээд нэг сайхан сэтгэлт эмэгтэй хоёр сая төгрөгөөр шагнасан. Харин Н.Уранбат маань шагналынхаа мөнгөнөөс найзынхаа эмчилгээнд хандив болгож өгсөн. Найзынхаа эмчилгээнд нэмэр болох гээд охид, хөвгүүдгүй гэртээ хариад л гар урлалын бүтээлүүдээ хийдэг суучихдаг гээд хэн  ч хэлээгүй байхад өөрсдөө санаачилж маш их зүйл хийж, сэтгэл гаргаж байгаа хүүхдүүдээ харахаар өөрийн эрхгүй бахархах, хайрлах сэтгэл төрдөг. Хамгийн гол нь тэд бие биенийгээ ямар ч хариу нэхэлгүйгээр чин сэтгэлээсээ хайрлаж чаддаг. Тэд О.Ундралыгаа хэзээ ч цүнх үүрүүлдэггүй. Сургуулийн коридороор явахдаа бэртчих вий, хэн нэгэн ирээд мөргөчих вий гэж санаа зовсондоо үргэлж голдоо оруулж, хүүхдүүдээс хамгаалж явдаг. 

-Таны ангийнхандаа үргэлж захиж хэлдэг үг юу вэ?

-Нэг нэгнээ хүндлэх, хайрлах тийм л сэтгэлийг суулгахыг хичээдэг. Тэр ч утгаараа нэг нэгэндээ хов зөөж, муудалцаж байхаас илүү бие биенээ ойлгож, хүндэлж, зохицож, эв найрамдалтай байхыг л сургахыг хичээдэг. Миний хувьд хүүхдүүдээ эрдэм номтой хүн болоосой гэхээс илүү, хүнлэг сэтгэлтэй сайн аав, ээж нар болж төлөвшиж, хүн гэдэг мөн чанараа битгий алдаасай л гэж боддог доо.

Хандивын данс: ”ХААН БАНК” 5134022211 Хүлээн авагч М.Алдармаа /О.Ундралын ээж/
                                    “ГОЛОМТ БАНК” 3615103738 Хүлээн авагч М.Алдармаа /О.Ундралын ээж/
                                    Холбоо барих утас: 90111112

 

 

 

 

 

 

9
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

9 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.126.88.35Зочин   • 2018, 11 сарын 30. 11 цаг 26 минут

Монголдоо ГССҮТөвд мэс засал хийлгэх боломжтой. ХНГСТасаг

119.40.98.162Зочин   • 2018, 11 сарын 29. 15 цаг 19 минут

Нэг гайгүй боломжтой манай улс төр бизнесийнхэн туслаад өгчихгүй юм байхдаа буян болно доо энэ бяцхан үрсээс дор сэтгэлтэй байх юмдаа.

119.40.98.162Зочин   • 2018, 11 сарын 29. 15 цаг 18 минут

Сайн сайхныг хүсье багшид нь.

103.26.193.216Зочин   • 2018, 11 сарын 29. 13 цаг 34 минут

sain saihaniig husie minii shavi sain bagsh boljee

66.181.160.80Зочин   • 2018, 11 сарын 29. 11 цаг 26 минут

sain uils delgereh boltugai

202.179.25.31Зочин   • 2018, 11 сарын 29. 11 цаг 05 минут

Энэ багшийн ангид хүүхдээ оруулах юмсан

43.242.243.35Зочин   • 2018, 11 сарын 29. 10 цаг 58 минут

Ёстой жинхэнэ багш хүн ийм байж л үр хүүхдүүд минь зөв сайн хүн болж хүмүүжиж, төлөвшинө шүү дээ. Энэ мундаг багшид ажилын өндөр амжилт, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

64.119.24.221Зочин   • 2018, 11 сарын 29. 9 цаг 20 минут

сайхан сэтгэлтэй охин байна,эдгэж эрүүл саруул болж хүсэл нь биелнээ миний дүү ,Аз жаргал эрүүл энхийг хүсье

202.21.103.82Зочин   • 2018, 11 сарын 29. 8 цаг 52 минут

Gegeeleg, hair hurem saihan medeelel unshlaa, amidral iim baihdaa az jargaltai, amar amgalan, setgel tenuun baidag shu, sain uils delgereh boltugai.

Шинэ мэдээ

Ерөнхийлөгчийн хоригийг 14 хоногийн дотор хэлэлцэх хуультай8 минут 34 секундын өмнөФото: “Сүүний бактерийн хөрөг” буюу “FUTURISTIC TYPE”-ын шинэ цуглуулга13 минут 34 секундын өмнө"Сумын татварын улсын байцаагчдын сургалт- зөвлөгөөн"-ийг амжилттай зохион байгууллаа18 минут 34 секундын өмнөӨнөөдөр хөлбөмбөгийн дэлхийн шилдгүүд тодорно23 минут 34 секундын өмнөАмралтын өдрүүдэд ослын улмаас гурван хүн амиа алдав28 минут 34 секундын өмнөФОТО: Эммигийн 71 дэх удаагийн шагнал гардуулах арга хэмжээний улаан хивсний ёслолоос33 минут 34 секундын өмнөБаянхошуу, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт 70 гаруй хувьтай хэрэгжиж байна38 минут 34 секундын өмнөХилтон зочид буудлын сүлжээг эзэмшигч Баррон Хилтон таалал төгсжээ43 минут 34 секундын өмнөСэлбэ дэд төвийн 1000м3 хүчин чадал бүхий усан сан ашиглалтад орлоо48 минут 34 секундын өмнөС.Лавров, М.Помпео нар уулзана53 минут 34 секундын өмнөАНУ-ын Конгрессийн гишүүн Тэд Ёохо Монголын ноолуурын салбарынхантай уулзжээ58 минут 34 секундын өмнөНӨАТ: 5 сая төгрөгийн азтан 21 тодорлоо1 цаг 4 минутын өмнөЯпонд “Тапа” хар салхины улмаас олон хүн гэмтжээ1 цаг 9 минутын өмнөLIVE: Замын хөдөлгөөний 09:25 минутын мэдээллийг дамжуулж байна1 цаг 14 минутын өмнөИх Британийн хөлөг онгоцыг суллажээ1 цаг 19 минутын өмнө“МАХ, ХҮНСНИЙ НОГОО, ЦАГААН ИДЭЭ-2019” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана1 цаг 24 минутын өмнөThe Telegraph 2020 оны олимпоос Оросын тамирчдыг хасах аюулыг зарлалаа1 цаг 29 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд1 цаг 34 минутын өмнө“Walmart” электpон тамхи худалдаалахгүй1 цаг 39 минутын өмнөӨнөөдөр МАН-ын бүлэг хуралдана2 цаг 9 минутын өмнөЕрөнхийлөгч Х.Баттулга БНЭУ-д байдаг Монгол хийдэд зочиллоо2 цаг 19 минутын өмнөУИХ-ын тогтоолын төсөл боловсруулах ажлын хэсэг хуралдана2 цаг 29 минутын өмнөҮ.Амарбат: 2020 оны сонгуульд ялагдахаасаа урьтаж асуудлыг ашигтайгаар эргүүлж байж мэднэ2 цаг 39 минутын өмнөЭнэ өдрийн зурхай2 цаг 59 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ3 цаг 9 минутын өмнөМалчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ9 сар 22. 15:05Ууp амьсгалын өөpчлөлтийн эсpэг жагсаалд олон сая хүн оpолцжээ9 сар 22. 15:00Шинэхэн цэцэг өрөөнд байх нь өвдөлтийг бууруулдаг гэж судлаачид хэлж байна9 сар 22. 14:55Гуталтай холбоотой этгээд сүсэг бишрэл9 сар 22. 14:50Майли Сайрус дахиад ”тэнэглэж” эхлэв9 сар 22. 14:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.