2018 оны 11-р сарын 30
16 цаг 54 минут

М.Нандинцэцэг "Багшийнхаа хөдөлмөрийг үнэлүүлэхсэн гээд боксдоо өдий болтол үнэнч явж ирлээ

Монгол Улсад боксын спорт үүсэж хөгжсөний 70 энэ жил тохиож байна. Түүхт ойн жилдээ ОУХМ М.Нандинцэцэг Энэтхэг улсад зохиогдсон эмэгтэйчүүдийн ДАШТ-ээс АНХНЫ хүрэл медалийн эзэн болж түүхт ойдоо бэлэг барилаа. 

- Боксын спортоор 15 жил хичээллэн, зургаан Дэлхийн аваргад хүч үзсэний эцэст анхдагч боллоо. Баяр хүргэе?

За баярлалаа. ДАШТ-ий анхны медальтан болсондоо их баяртай байгаа. Хүн нэг юмандаа тууштай, сэтгэлээсээ хичээгээд үнэнчээр зүтгэвэл түүнийхээ үр шимийг үзнэ гэдгийг өөрийн биеээр мэдэрлээ. Анхны ДАШТ-ий медалийг аваад хойч ирээдүйдээ замыг нь нээж өгч байгаадаа баяртай байна. Миний энэ медаль булган сүүлтэй байж, араасаа олон олон Дэлхийн медальтан төрүүлэх байхаа.

- Хүрэл медалийн төлөөх тулааны дараа рингэн дээр шүүгч гарыг чинь өргөсөн. Яг тэр агшинд юу бодогдов. Шууд үсэрч харагдсан.

Мэдээ медалийн төлөөх тулаан бол хариуцлагатай тулаан байсан. Ялах юм бол Анхны медальтан, ялагдах юм бол өмнөх ДАШТ шигээ тэмцээнээ дуусгаад хоосон буцах байсан. Өмнөх хоёр өрсөлдөгчөө би дутуу гаргасан байсан учраас өрсөлдөгч маань байгаа байдлаасаа надаас жийрхээд байгаа нь мэдэгдээд байсан. Рингэнд гарахаас өмнө тактик, төлөвлөгөөгөө сайн боловсруулаад гарсан байсан учраас ялна гэсэн итгэлтэй байсан. Шүүгч гар өргөхөөс өмнө өөрийгөө яллаа гэж мэдэрсэн ч гар өргөхөд их сандарсан. Яг миний гарыг өргөхөд 15 жилийн бүх л юм минь бодогдоод шууд үсрээд их баярласан. Тэрийгээ ч өөрөө мэдээгүй. Дараа нь сошиалын бичлэгнээс олж харсан даа.

- Эхний хоёр өрсөлдөгчөө дутуу гаргасан. Бэлтгэлээ хаана яаж хийв?

Бэлтгэлээ өөрийнхөө анхны багш дээр хийсэн. зургаадугаар сард "Улаанбаатар цом"-оор ороод хоёр сар амарсан. Азийн наадамд явахгүй болсон учраас хоёр сар сайхан амарсан. Бас бие маань жоохон өвдөөд, тэгээд 9 сарын 1-нээс бэлтгэлдээ орсон. "Хангарьд"-д очоод нэг сар бэлтгэлээ хийгээд Баттулга багшийн нэрэмжит тэмцээнд ороод тэндээс ДАШТ-д оролцох эрхээ авсан. Багштайгаа яриад ДАШТ-д 54 кг-д орох хүсэлтээ холбоонд өгсөн. Холбооноос спарринг хийнэ гэсэн шийдвэр гараад "Алдар"-ын Оюун-Эрдэнэ, "Хилчин"-гийн Гүндэгмаа хоёртой өрсөлдөөд аварга болсон. Тэгээд тэр тэмцээний дараагаар Л.Энхбаатар багштайгаа нэг сар гаруй бэлтгэл хийсэн. Уг нь дэлхийн аваргаар багштайгаа хамт явах бодол байсан ч зардал мөнгөний улмаас өгсүүлээд багштайгаа хамт хамт явж чадаагүй. Хэдэн удаа өрсөлдөгчөө дутуу гаргаж ялсанаа санахгүй байна. Монголдоо бол нилээн хэд бий. Дэлхийн аваргад анх удаагаа хоёр удаа өрсөлдөгчөө хугацаанаас өмнө яллаа. Тэгсэн чинь гадаадын багш нарын хандлага өөрчлөгдөөд, манай хоёр багшид баяр хүргэсэн гэж багш нар маань ярьсан.

- Мөнгөн медалийн төлөөх тулаанд гарсан өдөр ээжийн тань мэндэлсэн өдөр тохиосон.

11 сарын 22-ний өдөр ээжийн минь төрсөн өдөр тохиосон. Тэр өдөр ээждээ утсаар ярьж мэнд хүргэж чадаагүй, тэмцээн рүүгээ явсан. Медалийнхаа өнгийг хувиргаад ээждээ бэлэг баръя гэсэн ч чадаагүй. Ер нь би тамирчин болсоноос хоййш ээжийнхээ төрсөн өдрөөр хамт байж тэмдэглэж чадааггүй, тэмцээн уралдаан гээд хамт байсан нь ховор. ДАШТ-ий хүрэл медаль маань ээжид минь хамгийн том бэлэг болсон байхаа гэж бодож байна.

- Аав ээж нь аль нутгийн хүмүүс вэ?

Аав Төв аймгийн Эрдэнэ сумынх, ээж Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумынх, өвөө маань Завханых. Би өөрөө Эрдэнэт хотод төрж, өссөн.

- Медалиа зүүгээд ээждээ үнсүүлэх гэж их яарсан байх?

Тэгэлгүй яахав. Хүрэл медалийн болзол хангаад сэтгэлзүйгээ бэлдээд, тайван тэгж олон юм бодоогүй. Мөнгөн медалийн төлөө ялагдаад хүрэл медаль авах нь тодорхой болсоны дараа гэр рүүгээ их яарсан. Нойр хүрэхгүй, гэртээ хурдан очихсон гэж их яарсан. Цагийн зөрүү их багатай, хоол унд, цаг агаар нь ч сайхан байсан. Миний анхны оролцсон Дэлхийн аварга 2006 Энэтхэгт болж байсан. 12 жилийн дараа Энэтхэгт медаль зүүлээ.

- Дараа жилийн дэлхийн аварга Улаан -Үдэд болно гэсэн үү?

Тийм. Тэрнээс өмнө Азийн АШТ-ээс эрхээ авч байж ДАШТ-д оролцоно.

- Гэртээ ороход яаж угтав?

Онгоцны буудал дээр аав ээж, найз нөхөд, холбооныхон гээд олон хүн тоссон. Гэртээ харьж, ээжинийхээ хийсэн хоолыг идэх гэж их яарсан даа.

- Анх бокс тоглож эхлэхэд гэр бүлийнхэн тань хэрхэн хүлээж авав? Мэдээж таатай хандаагүй л байх?

Эхэндээ аав ээж хоёр их дургүйцсэн л дээ. Ялангуяа ээж их дургүй байсан "Хичээл номоо хий, эмэгтэй хүүхэд байж" гээд л. Эхэндээ нууцаар явдаг. тэгээд УАШТ-д ороод медаль авсаны дараа намайг хориогүй. Харин сүүлийн үед ээж: "За. Миний охин одоо хийдгээ хийсэн шүү. одоо амьдралаа бодоорой" гэж хэлдэг болоод байгаа. Аав болохоор их дэмждэг. ээж минь аргагүй эмэгтэй хүн, эх хүн болохоор "Одоо нас чинь оройтлоо" гээд л миний төлөө их санаа зовж байгаа даа.

- Яг рингэн дээр гарсан үед чинь чиний тоглолтыг үздэг үү?

Аав бол тэмцээн болгоныг алгасахгүй ирж үздэг. Ээж болохоор их ховор ирдэг. Сая LIVE хийхэд үзсэн гэсэн. Мөнгөн медалийн тоглолтын үеэр LIVE тасраад "Юу болов? Яав" гээд над руу баахан мессеж бичсэн байна лээ. Одоо бол минийтоглолтыг үздэг болчихоод байгаа.

- Ямар зорилгоор боксын спортыг сонгов?

Миний хувьд анх биеэ хамгаалах зорилгоор хичээллэж эхэлсэн. Манай сургуулийн биеийн тамирын багш Хүдэрбаатар гэж хүн байдаг юм. Тэр хүн л намайг анх нүдэлсэн, олж харсан гэх юм уу даа. Багш маань л анх надад санал болгосон. Би их хөдөлгөөнтэй, эршүүд хүүхэд байсан л даа. Би тэгээд "ийм спорт гэж байдаг юм уу? гэж гайхаад, тэгээд л бокст орж байсан даа.

Би багадаа хөдөлгөөнтэй, сахилгагүй, эршүүд хүүхэд байсан. Граш дээгүүр гүйнэ, ангийнхаа банди нартай зодолдоно, тэвэг тоглодог тийм л хүүхэд байсан. Тэгээд л багшийн зөвлөсөнөөр биеэ хамгаалж сурна гээд бокст ороод өдийн зэрэгтэй мэргэжлийн тамирчин болчихоод байж байна даа.

- 15 настайдаа насанд хүрэгчдийн УАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Нандиа, 15 жилийн дараах ДАШТ-ээс медаль хүртсэн Нандиа хоёрын хооронд ямар ялгаа байгаа вэ?

Маш их ялгаа байгаа. Анх улсын аваргад орж байхад юугаа ч мэдэхгүй хүүхэд сандраад л. Миний анхны тэмцээн маань санаанаас гардаггүй юмаа. Анхны УАШТ-д эхлээд гоц мөргөөд, мөнгөн медалийн төлөө Эрдэнэгэрэл гэж эгчтэй таарсан. Би рингэн дээр хэдхэн секунд л болсон байх. Намайг буланд аваачаад бараг мешок шиг нүдчихсэн юм шиг байна лээ. Би сандраад л, нэг мэдэхэд би рингнээс буучихсан байсан. Тэгж гоц мөргөөд хүрэл медаль аваад, аав ээж хоёр билэгшээгээд аав " анхны медаль хүрэл байхад сайн байдаг юм" гэж байсан. Дараа жилээс нь медалийн өнгө хувираад явсан даа.

- Багшийн эрдэм шавиас гэдэг. Багшийнхаа тухай яриач?

Миний багш бол Л.Энхбаатар гэж хүн байгаа. Багштайгаа 15 жилийн турш хамтдаа ажиллаж, хөдөлмөрлөж байна. Манай багш эмэгтэй бокс Монголд хөгжихөд үнэтэй гавъяа байгуулсан, эмэгтэй боксыг хөл дэр нь босгож өгсөн хүн. анхны шигшээ багийг 7 тамирчинтайгаар эхлүүлж байсан хүн. Ер нь бол эмэгтэй боксын Анхны гэсэн болгон багшийн минь нэр дээр байдаг. Анхны Азийн АШТ-ээс Ц.Цэрэнчимэг эгчийг медаль авахуулсан, Улаанбаатарт болсон Азийн АШТ -ээс Т.Болортуул, Э.Уянга нар Азийн аварга болоход, Гуанжоуд болсон Азийн наадмаас Э.Ундрам анхны мөнгөн медалийг авчрахад багш минь байлаа. Миний хувьд багшийнхаа хөдөлмөрийг нь үнэлүүлчихсэн гэж битүүхэндээ бодож явдаг.

- Та хэдийн үеийн тамирчид өнөөдөр бүгд зодог тайлжээ. Юу боксын спортод одоо хүртэл уяв. Шантрах, ядрах үедээ өөрийгөө яаж зоригжуулдаг вэ?

Энэ хугацаанд зам минь шулуун байсангүй. Ер нь надад болих, боксоо орхимоор санагдах, уйлах үе байсан. Энэ үед багш маань, гэрийнхэн, найзууд л намайг зоригжуулдаг байсан юм. Багшийнхаа олон жилийн итгэлийг талаар болгочих вий дээ. Би ч яахав мэргэжлээрээ ажиллаад, гэр бүлтэй болоод амьдралаа хөөгөөд явчихна. Багш минь бүх насаа боксын спортод зориулсан, тэрний 15 жилийг гэхэд надад зориулсан байгаа. Тэгэхээр багшийнхаа гавъяаг нэг үнэлүүлчихсэн гэж бодсоор өдий хүрлээ.

Хамгийн их шантарсан үе минь 2016 он байсан. Олимпод орох эрхээ авч чадаагүй. Сэтгэлээр унаад л, зуны гурван сар уул хадаар яваад, Алтай Таван богд гараад л. Тэрний дараа багш маань " За миний охин. Одоо л чиний цаг эхэлж байна. болоогүй байна. Чи дөнгөж эхэлж байна" гэсээр байгаад "Улаанбаатар цом"-д оруулж байсан. Тэр үед бэлтгэл муу, бие хүндрээд, ядраад хэцүү байсан ч багш минь тэр бүхнийг давах хүч чадлыг өгч байсан даа. Сая дэлхийн аваргад ороход хүртэл шантармаар үе байсан. Багш минь загнахдаа загнаж, аргадахдаа аргадаж, бэлтгэлийн гаднаа зөөлөн, зааландаа хатуу чанга, би уйлах хэлсэн үгэнд нь гомдох гээд олон л юм болсон доо. Тэгээд "Миний төлөө юм шүү" гээд л бүхнийг даваад гарч чаддаг.

- Энэ спорт таньд юу өгөв. Юу боксын спортод одоо хүртэл уяв.

Миний тавьсан зорилго, бас багш л байлаа. "Сэтгэл амар үхэж чадах уу" гэдэг шиг больдог юм уу гэж бодогдох үед л багш минь бодогдоод, багшийнхаа хөдөлмөрийг үнэлүүлчих юмсан, би ч яахав, Багшийн минь олон жилийн хөдөлмөр, итгэлийг алдчихгүй юмсан гээд л. Надад ер нь олон хүн итгэж хүлээлгэж байсан юм шиг санагдсан шүү. Намайг медаль авахад их олон хүн баярласан байхаа. "Энэ нэг хүн олон жил боллоо. Нэг медаль авчихаасай" гэж олон хүн хүлээж бодож байсан юм шиг байна лээ. Бокс бол их хүнд спортдоо орно. Эр зоригийн спорт, эмэгтэй байтугай эрэгтэй хүнд хэцүү спорт. Тэсвэр тэвчээр, хатуужил, тууштай занг би спортоос сурсан.

- Зодог тайлсаныхаа дараа юу хийх бодолтой байгаа вэ?

Зодог тайлаад мэргэжлээрээ ажиллана гэж бодож байгаа. Би спорт аялал жуулчлалын анги төгссөн. Боловсрол судлалаар магистр хамгаалсан. Эмэгтэй шигшээ багтаа зөвлөхөөр ч юм уу ажиллана гэж бодож байгаа. Дуртай мэргэжлээрээ ажиллах шиг жаргал хаа байхав.

- Боксын спортыг сонгоогүй бол?

Боксын спорт сонгоогүй бол хүний эхнэр, хоёр гурван хүүхдийн ээж болсон байгаа. Тэгээд ямар мэргэжилтэй байх байсанаа сайн мэдэхгүй л байна. Тр талаар бодож байсангүй. Манай нэг охин "Боксоо болиод юу хийх үү" гэсэн чинь "Айлын авгай л болно доо" гэсэншд тэрэн шиг.

- Алтай Таван Богд руу авирч байсан. Хобби юу? Ер нь ямар хоббитой вэ?

Аялал жуулчлал миний хобби сонирхол. Бас экстрим спортод их сонирхолтой. эр зориг шаардсан, айдас төрүүлэм тийм спортод дуртай. Алтай таван богд дээр гарна гэсэн мөрөөдөлтэй байсан. 2016 онд энэ мөрөөдлөө биелүүлсэн.

- Нандиагийн мөрөөдөл? Спортоос өөр?

Тэгж их мөрөөдөж үзсэнгүй ээ. Ямар ч гэсэн дэлхийг тойрч аялна гэж мөрөөдөж байсан. Нэг заалтай болох юмсан гэж бодож байсан. Энэ мөрөөдөл мөн үү? Багшийгаа нэг заалтай болгох юмсан гэж мөрөөдөж байсан юм байна. Урьд нь бид нар "Хар Чоно" гэж нэг клубтэй байсан. Тэрийг нь сэргээж өгөх юмсан гэж мөрөөддөг юм байна.

- Чөлөөт цагаараа юу хийдэг бол?

Чөлөөт цагаар уу? Чөлөөт цаг их бага гардаг. Чөлөөт цаг гарвал хотоос зайдуу агаар, салхинд гарахыг хүсдэг. Хотоос зайдуу, өндөрлөг газар гарахыг хүсдэг.

- Боксоор хичээллэж эхэлж байгаа, эхлэх гэж байгаа хүүхдүүдэд хандаж юу гэж хэлэх вэ?

Боксын спорт бол эр зоригийн гоё спорт шүү. Ялангуяа эмэгтэй хүүхдүүд ихээр сонирхож хичээллээрэй. Тамирчин болдоггүй юмаа гэхэд энэ аймаар нийгэмд гадны халдлагаас биеэ хамгаалж чаддаг, эсвэл зугтааж чаддаг тийм авхаалж самбаатай болно. Mөн спортоор хичээллэсэнээр хүнд тэсвэр тэвчээр, хэцүү байдлаас өөрийгөө аваад гарчихдаг авхаалж самбаа, ялж ялагдах, мөн амьдралд тулгарсан ямар ч хэцүү зүйлийг даваад гарах, унасан ч эргээд босох хүчирхэг сэтгэлзүйг суулгаж өгдөг давуу талтай. Спортоор хичээллэж бусдыг биш эхлээд өөрийгөө ялж сураарай.

- Хүмүүс боксчин эмэгтэйчүүдээс голчлон юу.асуудаг вэ?

Хүмүүс надаас их сонин юм асуунаа. "Толгой чинь өвддөг үү,", "Тархиндаа доргилт аваад зүгээр үү" гээд. Бас "Чи нөхрөө жоохон юм балгаад ороод ирэхээр нь шууд цохиод унагаах уу? гээд тиймэрхүү л юм асуудаг. Одоо харин нэг үеээ бодвол боксыг мэддэг, ойлгодог хүмүүс их болсон байна.

- Гэр бүлийн асуудал, ээж болох зорилго?

Зодог тайлаад л болно доо. Эхлээд 20 оныг харах санаа байна.

- Хэдхэн хоногийн дараа УАШТ эхлэнэ. Эмэгтэйчүүдийн олимпийн жин ч 5 болж өслөө. Жин өгсөх үү? Буурах уу?

Улсын аваргад орохоо, жин өгсөж буурахаа багштайгаа ярилцаж байж л шийднэ дээ. Сая дэлхийн аваргад орохын өмнө холбоонд, шигшээ багийн дасгалжуулагч Пүрэв-Очир Буянжаргал багш нарт хэлээд зөвшөөрөл аваад багштай бэлтгэл хийсэн. Холбоо болон багш нартаа маш их баярласан гэдгээ хэлмээр байна. Шигшээгийн Пүрэв-Очир, Буянжаргал багш нар маань 2017 онооос бид нартай ажиллаж эхэлсэн. Намайг үргэлж дэмжиж ирсэн, үргэлж шавь нарынхаа төлөө ажиллаж чаддаг багш нартаа маш их баярлаж яюдаг шүү гэдгээ дахин хэлье.

- Токиогийн олимп ойртож байна. Таныг хамгийн том зорилго болов уу?

Мэдээж хамгийн том зорилго Олимп. Олимпод орж, медаль зүүхийг хүсэж байна.

М.Нандинцэцэгийн ТАЛАРХАЛ

Энэ жил Монгол Улсад боксын спорт үүсэж хөгжсөний 70, “Хангарьд” спорт хороог байгуулсны 35 жилийн ой, "Эрдэнэт" үйлдвэрийн 40 жилийн тохиож байгаа. Ийм олон ой тохиосон жил ДАШТ-ээс медаль авсандаа их баярлаж байгаа. Монголын боксын холбоо, Үндэсний шигшээ баг, “Хангарьд” клуб, мөн бүхий л цаг үед тусалж дэмжиж, надад үргэлж итгэж байсан Үндэсний шигшээ баг, Монголын боксын холбооны ерөнхийлөгч Х.Бат-Эрдэнэ, дэд ерөнхийлөгч Э.Бадар-Ууган болон холбооны хамт олон, Уулын баяжуулах "Эрдэнэ" үйлдвэрийн хамт олон, Баттулга багштай "Хангарьд" спорт хороо, Мөнхбаяр захиралтай "Империал кастл" ХХК, 
Эрүүл мэндэд минь үргэлж анхаарал тавьж байдаг "Гэгээн Ар Үр" эмнэлэг
"Зевс" клубын захирал Лхагважав
Биеийн тамир спортын газар,
Боксын шигшээ багийн үе үеийн бүх дасгалжуулагч багш нар,
Шигшээ багийн бүх эмч нар,
Боксын шигшээ багийн бүх тамирчид,
"Хар чоно" клубын бүх тамирчид,
"Хангарьд" спорт хорооны тамирчид,
Үргэлж дэмжиж зөвлөдөг ахмад тамирчиддаа, 
Бүх найз нөхөд,
Боксын спортод хайртай спорт сонирхогчид, 
МУГТ Н.Үйтүмэн, түүний гэргий Отгонжаргал эгч
шүүгч Нандигжав, Багш нар болох Хүдэрбаатар, Энхтайван, Ээнээ, Галт, Нармандах, Батсүрэн, Баяраа болон Баян-Өлгий аймагт суугаа Уулын Спортын мастер Агваан ах
Ах дүү хамаатан садан,
Мөн хайрт аав ээждээ та бүхэнд бүгдэд нь маш их баярлалаа

10
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

10 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.229.122.215Зочин   • 2018, 11 сарын 30. 20 цаг 09 минут

миний монгол цус яалт ч үгүй бна даа амжилт хүсье

49.0.131.66зочин   • 2018, 11 сарын 30. 15 цаг 33 минут

Гавьяатыг нь өг дөө.

66.181.178.141zochin   • 2018, 11 сарын 30. 11 цаг 04 минут

Ug ni delhiin avarga bolchih bolomjtoi tamirchin um shuu dee. Bagsh ni shigsheedee baisan bol...Jaahan sularsan uedee medald hurlee. Bagshiinhaa tuhai saihan yarijee. Ene ercheeree huuchin formdoo orj olimpiin medal avah naidvar buren bii. Amjilt husie. Chi chadnaa.

202.55.191.42boogii   • 2018, 11 сарын 30. 10 цаг 40 минут

huderbaatar gedeg hunii 2 shavi gehed l urd egneend suuj bnaa. ee mundag tekhnik zaaj ogno shuu. shavi nar ni bagshaa martana gej bj bolohgui shuu.

139.5.217.213Зочин   • 2018, 11 сарын 30. 10 цаг 22 минут

АМЖИЛТ ХҮСЭЖ БАЯР ХҮРГЭЕ. ӨВӨӨ НЬ ЗАВХАНЫХ БОЛ ААВ ЭЭЖ ХОЁРЫНХ НЬ НЭГ НЬ ЗАВХАНЫХ БАЙЖ ТААРНА ДАА.

202.21.113.238Зочин   • 2018, 11 сарын 30. 10 цаг 10 минут

Сайн бна

122.201.22.217Зочин   • 2018, 11 сарын 30. 9 цаг 56 минут

Улам их амжилт хүсье.

202.131.225.150Мундаг бүсгүй...   • 2018, 11 сарын 30. 9 цаг 55 минут

Эзэн хичээвэл Заяа хичээнэ гэж.... Мундаг бүсгүй юм. Тодоос тод мөртэй Дэлхийд нэр, улсаа тамгалсан Монгол бүсгүй чамд сайн сайхан бүхнийг хүсье.

202.21.106.147Зочин   • 2018, 11 сарын 30. 9 цаг 52 минут

Мундаг шүү

103.26.194.31Zulaa   • 2018, 11 сарын 30. 9 цаг 45 минут

Huurhun, bas uhaantai

Шинэ мэдээ

Томуу, томуу төст өвчний тохиолдол 4.2 хувийг эзэлж байна47 секундын өмнөУлсын хэмжээнд гэмт хэрэг 9.3 хувиар буурсан байна1 минут 50 секундын өмнөЭЗБХ: Олон талт конвенцид нэгдэн орох асуудлыг зөвшилцөв2 минут 14 секундын өмнөЮвентусын хөлбөмбөгчид Роналдуг уучлал гуйхыг хүлээж байна3 минут 41 секундын өмнөСтивен Хокинг: Хүн төрөлхтөнд мөхөж буй гаригаа орхиход 100 жил л үлдсэн8 минут 41 секундын өмнөД.Одбаярыг долоон сая воноор торгож, хилийн хоригийг нь цуцлахаар болжээ13 минут 41 секундын өмнөЦасны тухай содон бөгөөд сонирхолтой баримтууд18 минут 41 секундын өмнөДональд Трамп Туркийн Ерөнхийлөгчид 100 тэрбум ам.долларын гэрээ санал болгожээ23 минут 41 секундын өмнөБразилд нярай хүүхэд ээж аавтайгаа инээмсэглэн сэлфи татуулжээ28 минут 41 секундын өмнөСтерлинг шигшээ багаас хасагдлаа33 минут 41 секундын өмнөНийгмийн давхаргын ялгааг арилгахаар "элит" сургуулиудыг хаана38 минут 41 секундын өмнөХүүхдэд зан үйлийн хохирол учруулсан багшийг 100 мянган төгрөгөөр торгох хуулийн заалттай43 минут 41 секундын өмнөДэлхийн нефтийн эрэлт нэмэгдэнэ48 минут 41 секундын өмнөЗургаан суманд ойгоос мод бэлтгэхийг хоригложээ53 минут 41 секундын өмнө#TimberlandMongolia 7th Anniversary #Nature Needs eroes58 минут 41 секундын өмнөД.Трампыг автомашинуудын татварыг дахин хойшлуулна хэмээн найдаж байна1 цаг 4 минутын өмнөЧөлөөт бөхийн ДЦАШТ-д хүчээ сорих 6 багийн бүрэлдэхүүн1 цаг 9 минутын өмнөУсархаг борооны улмаас Венец хотын 80 гаруй хувь нь усанд автжээ1 цаг 14 минутын өмнөТүүхий нүүрс хадгалж хэрэглэсэн зэрэг зөрчлүүдийг илрүүлжээ1 цаг 19 минутын өмнөХүний эрхийн дэд хороо нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна1 цаг 24 минутын өмнөЛавров Оросыг АНУ-ын сонгуульд бэлдэх талаар: Бид асуудлыг шийднэ, санаа зовох хэрэггүй1 цаг 29 минутын өмнөТоть шувуу урт наслахын бэлгэ тэмдэг1 цаг 34 минутын өмнө149 тооны бод, 116 тооны бог хулгайлсан малын хулгайчдыг дайчлан баривчилжээ1 цаг 39 минутын өмнөБоливид 7 хүн амиа алджээ1 цаг 44 минутын өмнөСэрэмжлүүлэг: Гар утас хэтэвчээ далд халаасандаа хийж байхыг зөвлөж байна1 цаг 49 минутын өмнөЛампард: Ситигийн дээр байгаа нь сайхан1 цаг 54 минутын өмнөХурдацтай хувьсан өөрчлөгдөж буй дэлхий ертөнцөд амжилтад хүрэхэд шаардлагатай 7 ЧАДВАР1 цаг 59 минутын өмнөМонгол иргэд Парагвай улс руу визгүй зорчдог боллоо2 цаг 4 минутын өмнөБНХАУ, Грекийн төрийн тэргүүн нар Акрополис музейд зочилжээ2 цаг 9 минутын өмнөТомуу, томуу төст өвчнөөс сэргийлье2 цаг 14 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.