УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хэлсэнчлэн МАН яг одоо шившгийн хөндийгөөр туучиж явна. 90 гаруй жилийн түүх, өөрдсийн бүтээсэн үнэт баялагтай хэмээгддэг энэ намын эрх баригчид эцэс сүүлдээ бүх түүхээ уландаа гишгэж, ядруухан өрнөл, муухан найруулгатай жүжигээрээ яг одоо ард олны доог тохуу, цайны "хачир" нь болж байна.
Өчигдөр буюу 2018 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдөр л гэхэд эрх баригч намын Хяналтын хороо хуралдаж, нэр бүхий таван гишүүнээ намаас хөөлөө гэх асуудал улс төрд өрнөсөн халуун сэдвүүдийн нэг нь байлаа. Ингэхдээ МАН-ын Хяналтын ерөнхий хороо 11 хүний бүрэлдэхүүнтэй хуралдаж УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нарыг намаасаа хөөх тухай асуудлыг хэлэлцсэн. Улмаар санал хураахад оролцсон гишүүдийн 10 нь дэмжиж, нэг нь энэ бүхнийг эсэргүүцсэн ажээ. Мөн эл хурлын үйл явц бүгд протоколд тэмдэглэгдэн үлдсэн байгаа юм. Гэтэл үүнээс хэсэг хугацааны дараа хачирхалтай үйл явдал өрнөсөн нь МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Д.Батбаатар дээрх хурлаас гаргасан шийдвэрээсээ эргэж буцсан мэдэгдлийг хэвлэлийнхэнд дуулгасан нь мөн л олны анхаарлыг татаж, энэ бүхэн цаана ямар учиртай зүйл болоод байна вэ. Яагаад ийм эргэж буцсан бүрхэг шийдвэр гаргав гэж гайхширхад хүргэсэн юм.
Юутай ч энд нэг түүх нэхэн сануулахад өдгөөгийн Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх генсекээр ажиллаж байхдаа яг ийм бараан түүхийг намынхаа, өөрийнхөө намтарт бичсэн байдаг. Тодруулбал, тэрбээр одоогийн УИХ-ын гишүүн, ЭХ-ний сайд Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Б.Чулуунбат агсан, УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр, сайд асан Н.Удвал, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр тэргүүтэй кадруудаа намаасаа хөөж байв. Улмаар энэ бүхнээс үүдэн намын 200 гаруй мянган гишүүн хоёр хуваагдаж, хөл толгойгоо олохгүй бужигнаж явсан үе энэ намын түүхэнд тодоос тод бичигдэн үлдсэн. Мөн дээрх буюу намын гишүүд, дэмжигчдийн хуваагдлаас болж МАН 2012 оны УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгууль, 2013 оны орон Ерөнхийлөгчийн сонгуульд ээлж дараалсан ялагдал хүлээж, хүнд он цагуудыг ардаа орхисон саяхны үйл явдал юм.
Тэгвэл өнөөдөр, удахгүй 100 жилтэйгээ золгох энэ намын түүхэнд яг энэ үйл явдал давтагдаж, МАН-ын дарга У.Хүрэлсүх сурсан зангаараа намаа хувааж, нэр бүхий таван гишүүнээ Хяналтын ерөнхий хороогоороо хөөлгөж суугаа нь ямар учиртай, хэр шударга зарчим юм бол оо... Удахгүй 2020 онд УИХ-ын сонгууль болно. Сонгуулийн цикл ч хаянд ирчихээд байна. Гэвч энэ цаг үед гишүүд дэмжигчдийнхээ ноён нуруу нь байж, төрийн ажлыг ганхуулах учиргүй МАН-ын дарга У.Хүрэлсүх нам доторх эв нэгдлээ бүрэн хангаж чадаагүйгээс засаг төрийн ажил гацаж, улс орны эрх ашигт маш том хор хөнөөл авчирч мэдэх хэмжээнд хүрчихээд байна. Цаашлаад ард түмэн миний тал хэмээн цээжээ дэлдэх У.Хүрэлсүхэд олон нийт эргэлзэж эхлээд байна. Хариуцлага, сахилга бат ярьж байсан Ерөнхий сайдыг хэр шударга вэ гэдгийг ажиглаж байна. Тэд тун удахгүй сонгогчид дүнгээ тавина. Ард түмэн түүний талд байгаа эсэхийг сонгуулиар дүн тавиулж мэднэ үү гэхээс Төрийн ордон дахь албан ажлын өрөөнөөс тааж мэддэггүй юм даа уг нь.
21 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
намын даргаа МАНыг яг одоогийн байдлаас харахад хужаагийн шээснүүдэд бүрэн эзлэгдсэн байна шүү.энэ намд нэг ч хужаагийг шээс байх ёсгүйг анхааралдаа авна уу
хүрэлсүх ч их л найр тавьсан даа 32-оо хамтруулаад засаг байгуулсан хариу нь энэ шүү дээодоо бүгдийг нь засаг намаасаа зайлуулж намын шудрага хүмүүсээр засгаа бүрдүүлэх хэрэгтэй амжилт хүсье
HKURELSUKH IKH KHURLIIN GISHUUN BISH, YAKH gej eniig namiin dargaar songoj iim um uusgeed baidag um be, Zendee mundag zaluus staana chini bna TV eer uls orond bolj byi ybdliig zeb bolgokh sanalaa tabij bna ZG ERENHKIILEGHC, UIKh , ard tumen hkaana bnaa
Намын шударга ёс гэж байдаггүй, амлалтаа биелүүлэх ёстой ажлын шударга чанар гэж ард түмэндээ хэлсэн үг л байдаг
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Н.Номтойбаяраа‼️ тэр 30-н гэр бүлийн нэг та өөрөө мөн. Зөвхөн МАК компани монголын бараг бүх баялгийг хамрах 36 лиценз эзэмшдэг. "Цагаан суврага"-ын орд танай гэр бүлийн өмч биш‼️ Энэ бол Монголын ард түмний өмч‼️ Тиймээс төрийн мэдэлд нь буцааж авч ирнэ.
хөөх багдана буудах байсан юм
МОНГОЛЫН БҮХ ХУУЛИЙГ, БҮР ҮНДСЭН ХУУЛИЙГ ЗӨРЧСӨН. ШҮҮХ, ПРОКУРОР, АТГ, ТАГНУУЛЫГ ӨӨРСДИЙН ХАМГААЛАГЧ БОЛГОН АШИГЛАЖ ЭЛБЭГДОРЖТОЙ ХАМТ ШУДАРГА БУСЫН ХОНГИЛИЙГ МАНАН БҮЛЭГЛЭЛИЙГ ҮҮСГЭЖ, ЗӨВИЙГ ЯЛЛАЖ, БУРУУГ ХАМГААЛДАГ, ТӨСӨВ, БАЯЛГЫГ ХУЛГАЙЛЖ, ИРГЭДИЙГ ЯДУУ АМЬДРУУЛДАГ ТӨРИЙН ЭРЛИИЗЖСЭН МАФИЖСАН БҮЛЭГЛЭЛИЙН СҮҮЛЧИЙН БӨГЛӨӨС БОЛСОН 60 ТЭРБУМЫН МИЕ.ЭНХБОЛДЫГ УЛС ТӨРӨӨС ЗАЙЛУУЛАХ ЦАГ ИРЛЭЭ.!!!!!
YUND HARAMSAH VEE MANAI NAM ARDIIN NAM BOLHOOS AVILGACH HULGAICHUUDIIN NAM BISH HEZEE CH HUVAAGDAHGUIEE
Олон жилийн уламжлалтай хайран нам минь харамсаж байна.
enhbayriig namaas huuj ard tumnii mash ih ergelzeete baisn zuunii luuvirching neg tiish bolgoj mash sain zuil hiisen bainaa. odoo enhboldiig zailuulj ih cevrlgeenii urgeljlel yvagdaj baigaa yun bainaa.odool duusgavar bolgoh cag boljee
Нэрээ оруулж чадахгүй , зочин иргэн гээд байгаа гарууд бөгс долоогчид мөн шүү.
Аливаа зүйл хөгжлийн диалектикаар он цагийг дамжин хөгжиж хувьсаж сайжирч явдаг. Алдаатай бүхнээ засч, зөв явахын тулд энэ ажлыг Хүрэлсүх Ерөнхий сайд хийж байгаа гэж ард түмэн харж байна. Энэ хүнээс бусад нь ингэж эр зориг гаргасан билүү? Ухаан муутай, идэж хулгайлах шуналтай хаянхарваа мэтийн тэнэг хүмүүст эрх мэдэл өгч, их дээш нь гаргаснаас эргээд Засгаа унагах, УИХ-аа тараах ийм л асуудал руу оруулж байгаа юм. Тиймээс хүнийг хэн бэ гэдэг талаас нь хувь хүн талаас нь сайн сонгож санал өгөх нь ард түмний үүрэг шүү
Хөөсөх шиг хөө. Айвал бүү хий гэдэг дээ. Намаа, төрөө цэвэрлэ. Ард түмэн дэмжиж байна.
Маргаад яахав. Хэн нь хэн бэ гэдгийг цаг харуулна.
Үнэн. Нэг хэсэг Эби рүү ард түмэн яаж хуйларч байлаа. Одоо тэрэг шиг муу хүнгүй болсон. Яг л ийм процесс болоод байна даа. Цаг хугацаа л харуулна даа.
Бүх зүйлс хувьсан өөрчлөгддөг. Мөнх зүйл гэж хаа ч үгүй. Энэ бол нийгмийн болоод хүний амьдралын зүй тогтол юм. Тийм болохоор цаг нь ирсэн учраас болох зүйл болдгоороо л болж байна. Тогтонги ус бохир байдагтай адил хөдөлгөөн байгаа газар өөрчлөлт шинэчлэлт байна.
Энхболдоор УИХ-н сонгуульд ялуулж аваад өөрөө нэр ч дэвшихгүй гадаадад зугаалж ирээд бүх эрх мэдлийг нь хөндлөнгөөс орж ирж аваад намаас хөөнө, мундаг хүн чанар ёс зүй байнаа.
зүгээр л нэг тэнэг цэргийн дарга ш дээ Хүрэлсүх
намаас илүү улс орны эрх ашиг нэгдүгээрт тавигдах ёстой нэг насаараа ард иргэд нь мөнхийн ядуу эрх мэдэлтнүүд зөвхөн баяждаг ийм улсад амьдарснаас хэсэгхэн ч гэсэн зовоод үл бүтэх нөхдүүдээс салсан нь ард түмэнд хэрэгтэй
яг үнэн.намын эрх ашигаа л бодох юм энэ сайт
tegvel janjin Suhbaatar. CHingishaan hoyor tenegvv.Jaahan bodoltoi bichij baildaa.