2018 оны 11-р сарын 30
13 цаг 43 минут

Дэлхийн хамгийн баян хүн Карлос Слимийн амжилтад хүрсэн нууц

Дэлхийн хамгийн баян хүн гэгддэг түүний амжилтын нууц юунд байв. Ийм амжилтад хүрэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ, эд баялаг алдар нэрийн тавцан дээр гарахын тулд өөртөө ямар чанар, дадaл зуршил бий болгож хөгжүүлэх хэрэгтэй вэ гэх зэрэг асуултад түүний үйл хэрэг хариулт өгдөг.

Карлос Слим Хелу 1940 оны нэгдүгээр сарын 28-нд Мехикод төржээ. Карлос Ливанаас цагаачилж ирсэн христос шашинт гэр бүлийн таван хүүхдийн дөрөв дэх хүүхэд болон мэндэлсэн. Карлосын эцэг Ливанаас 14 настайдаа Мексикт ирсэн байна. Тэр Испани хэлээр “A” ч мэдэхгүй ганцаардаж байсан ч урам зориг эрч хүч, амьдралд хэрэгжүүлэх олон сайхан санаа дүүрэн байв.

Слимын гэр бүлийнхнийг баяжихад юу туслав

Дон Хулиан Слим нэртэй бизнесмэн төдийгүй гэр бүлийн үлгэр жишээ эцэг байлаа. Үр хүүхдээ хөдөлмөрт дуртай, хүндэтгэлтэй, сэтгэл зүйн үнэт зүйлсэд дуртай болгож хүмүүжүүлж чадсан үлгэр жишээ аав байв. Хожим Карлос Слим Хелугийн аав Ливаны худалдаа үйлдвэрийн танхимын ерөнхийлөгчийн албан тушаалд дэвшин, Мексикийн эдийн засгийн хөгжилд асар их хувь нэмэр оруулсан тул энэ орны иргэний эрх олж авчээ. Дон Хулиан Слим бүх хүүхдүүдээ гэр бүлийн доторх харьцаа бол амьдралын нэг чухал суурь давуу тал гэсэн ойлголтыг өгч чадсан юм. Учир нь гэр бүлийн харьцааг чинээлэг амьдралын өсөлтийн үндэс суурь нь гэж үздэг. Чухамхүү гэр бүл л тавьсан зорилгодоо хүрэх асуудлын учир шалтгаан болдог юм. 

Анхны хөрөнгө оруулалт

Ирээдүйн хамгийн баян хүн маань эд баялгаа нэмэгдүүлэх анхны хичээлүүдээ бүр бага балчир насандаа үзжээ. Эцэг нь хүүхэд бүртээ дэвтэр өгч тэднийг өөрийн зарлага, орлогоо бичиж байхад сургажээ. Дараа нь тэд бүгдээрээ цуглан бичсэн зүйлээ хэлэлцэн хүн бүрийн хөрөнгийн хэмжээг тооцон судалгаа хийдэг байв. Энэ хялбархан дүрмийн ачаар Дон Хулиан Слимын хүүхдүүд өөрийн санхүүгийн хэргийг хөтөлж эд баялгийн эх үүсвэртэй болжээ. Чухам тэр үеэс л хадгаламж ба хөрөнгө оруулалт залуу Карлосын амьдралын нэн чухал хэсэг болов. Харин анхны хөрөнгө оруулалтын туршлагаа тэр 12 настай байхдаа “Banco Naciona de Mexico”-ийн хувьцааг худалдаж авах данс нээлгэн эхэлжээ. Карлос Слим Хелугийн эцэг нь 1953 онд түүнийг дөнгөж 13 настай байхад нь зуурдаар нас барсан юм. Энэ нь бяцхан хүүд асар их шаналан байлаа.

Хямрал санаснаас аймшигтай биш

Тэр 1966-1980 оны хооронд хэд хэдэн компани байгуулж бас хэдэн том үйлдвэрийн газрыг худалдан авчээ. 1982 онд Мексик даяар санхүүгийн хямрал нүүрлэж өөрийн өр зээлээ барагдуулах чадваргүй болсон хөрөнгө оруулагчид энэ орныг яаравчлан орхиж өөрийн оруулсан хөрөнгөө татан гаргаж эхлэв. Тэргүүлэх томоохон компаниудын хувьцааны үнэ унаж, эхэлсэн нь Карлос Слимд шинэ компаниудыг сул үнээр худалдан авч өөрийн эзэнт гүрнийг тэлэх боломж олгон түүнийг Мексик даяар алдартай бизнесмэнүүдийн нэг болгов. 1990-ээд оны эхээр “Carso Group”-ын бүрэлдэхүүнд уул уурхайн олборлолт, металлургын болон химийн үйлдвэрүүд багтаж, банкны, худалдаа үйлчилгээний болон зочид буудлын бизнес эрхэлж байлаа. Мексикийн хямрал Карлосын хувьд өөдөлж өндийх цаг үе нь байлаа. Үүнээс үүдэн хямрал ч бас сайн юм гэсэн дүгнэлт хийж болох нь.

Карлос Слим дэлхийг эзэгнэх нь

      Энэ үед дэлхийн ирээдүйн хамгийн баян хүн маань зөвхөн Мексик орны хүрээнд бизнес эрхлэх нь давчуу санагдаж олон улсын зах зээл рүү гарахаар шийдэв. “Grupo Carso” нь олон нийтийн компани болж өөрийн анхдагч хувьцааг (IPO) байршуулж эхлэв. Өөрөөр хэлбэл, хүссэн бүхэн компаний хувьцаа эзэмшигч болж компанийг хэсэгчлэн авч болно гэсэн үг юм. 2000 оны үед Карлос Слим хоршоолол,  харилцаа холбооны салбарт нөлөөгөө өргөтгөж эхэлсэн. Хоршооллын үндсэн эргэлтийн хөрөнгө нь Латин Америкийн концерциум дахь “America Movil” үүрэн холбооны операторын хувь болон “Inbursa” санхүүгийн компаний хувьцаа юм.

2002-2007 онд сеньор Карлос Слим бүх Латин Америкийн харилцаа холбооны компаниудыг үргэлжлүүлэн худалдж авсаар байв. Тэр Бразил, Перу, Гондурас, Аргентин, Колумби, Сальвадорийн эргэлтийн хөрөнгийг худалдан авчээ. 2008 онд Слим “Citibank” ба “The New York Times” сонины багахан эргэлтийн хөрөнгийг худалдан авсан байна. Мэдээллээс үзэхэд бизнесмэн хямралын байдалд орсон буюу хямдхан үнэлэгдсэн эргэлтийн хөрөнгийг худалдан авч сайжруулаад цааш нь дамлан зардаг ажээ.

Карлос Слим, Билл Гейтс, Уоррен Баффет нарын хэн нь илүү вэ?

2002 онд Карлос Слим “Форбэс” сэтгүүлийн тэрбумтнуудын жагсаалтад анх оржээ. Түүний хөрөнгө 11 тэрбум еврогоор үнэлэгдэж байж. Харин 2006 онд тэр 30 тэрбум ам.долларын хөрөнгөөр Уоррен Баффет, Билл Гейтс хоёрын дараа жагсаалтын гуравдугаарт бичигдсэн байна. 2007 онд “Fortune” сэтгүүл Карлос Слим Хелуг дэлхийн хамгийн баян хүн гэж анх мэдэгдсэн боловч “Форбэс” сэтгүүлийнхэн энэ саналыг дэмжээгүй татгалзсан юм. Харин 2010 оны эхээр компанийн үйл ажиллагаа сайжирсны үрээр Карлос Слим “Форбэс” сэтгүүлийн чансаагаар дэлхийн хамгийн баян хүн болж түүний хөрөнгө 53.5 тэрбум ам.долларт хүрсэн байна. Түүний араас Билл Гейтс 53 тэрбум ам.доллараар удаалсан аж. Мөн 2011, 2012 оны жагсаалтыг ч тэргүүлж байгаа бөгөөд түүний нийт хөрөнгийн хэмжээ нь 74 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна.

Дэлхийн хамгийн баян хүний хэлсэн сонгодог гурван хэллэг

-Баялаг бол модыг нь биш үр жимсийг нь хурааж авах ногооны талбай
-Ихэнх хүмүүс үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө дэлхийг өөрчлөх гэж хүсдэг. Би бол дэлхийд үйлчлүүлэх гэж үр хүүхдээ сайн сайхан болгох гэж оролддог
-Амьдралынхаа хамгийн хөнгөн сайхан цаг үед ч аливааг хэтрүүлэхээс зайлс хийж яв, тэгвэл хамгийн хүнд хэцүү үед ч хэвийн тогтонги байдлыг хангаж өгнө

Гэр бүл бүхнээс чухал

     Слим Хелу бэлэвсэн эр хүн. Түүний гэргий 1999 онд зургаан хүүхдээ үлдээгээд нас барсан юм. Хамгийн том нь Карлос Слим Долиот одоо “Carso Group”-ын захирлуудын зөвлөлийг тэргүүлж байна. Бусад хөвгүүд болох Марко, Антонио, Патрик, нар эцгийнхээ бизнесийн ажилд гар бие оролцож байна. Карлос Слим Хелу өөрийн гэр бүлд маш чухал олон зүйлийг оруулсан хүн. Гэхдээ мөнгө биш. Тэр гэр бүлийн бүх гишүүдэд гэр бүлийн харьцааны үнэ цэнийг мэдрүүлж, бие биеэ хайрлах хүндлэх хүмүүжлийг олгосон.

Карлос дэлхийн баян хүмүүсийн нэгэн адил, өглөг буяны ажилд гар татаад байдаггүй нэгэн. Латин Америкийн хөгжилд ойрын үед маш хүчтэй урам өгч магадгүй. Дэлхийн хамгийн баян эр маань боловсролын болон нийгмийн тусламжид асар их хөрөнгө хаядаг. Ер нь ажил үйлс нь өөдрөг амжилттай яваа хүмүүс өөрийн амбиц, хүсэл хяслаа хангахаас илүүтэй даяаршлын зорилго тавьж байдаг. Өөрийнхөө өмнө эх дэлхийн сайн сайхны төлөө, хожим хойч үеийнхэн талархан дурсахаар сайн үйлсийн ул мөр үлдээх зорилго тавьж явахыг эрхэмлэх нь чухал юм.

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ВИДЕО: Эрэгтэйчүүдийн Воллейболын клубын ДАШТ Лубэ Свитанова баг түрүүллээ SportsMan 51 м3 минут 27 секундын өмнөИраны сонгууль: 290 суудлын төлөө 16 000 хүн өрсөлдөнө8 минут 27 секундын өмнөОхидод өгөх зөвлөгөө: Хүчирхийллийн хохирогч болохоос сэргийлэх аргууд13 минут 27 секундын өмнөШинэ үеийн “LOCI” робот машиныг 3D принтерээр хэвлэв18 минут 27 секундын өмнөБуриадад Цагаан сараар хоёр хоног амарна23 минут 27 секундын өмнө“Алхангаа ярилцъя” арга хэмжээ Хан-Уул дүүрэгт амжилттай боллоо28 минут 27 секундын өмнөМакроны хөргийг буруу харуулан барьж, жагсаал хийжээ33 минут 27 секундын өмнөЭмийг орлуулж болохуйц хүнсний арван бүтээгдэхүүнийг эмч нар нэрлэжээ38 минут 27 секундын өмнөЗэвсгийн борлуулалтын хэмжээ өсжээ43 минут 27 секундын өмнөҮндэсний шигшээ баг мөнгөн медаль хүртжээ48 минут 27 секундын өмнөDer Spiegel: АНУ-ын үйл ажиллагаа дэлхийн худалдааг уналтад хүргэнэ53 минут 27 секундын өмнөМонголын “Алтан бөмбөг”-ийн эзэд пүрэв гарагт тодорно58 минут 27 секундын өмнө“Сентеррагоулд Монголия” ХХК-ийн эзэмшлийн тусгай зөвшөөрлүүдийг цуцлах шийдвэр гаргав1 цаг 4 минутын өмнөХятад улс нэг пуужингаар зургаан хиймэл дагуулыг хөөргөлөө1 цаг 9 минутын өмнөЛА Лейкэрс улирлын 21 дэх хожлоо байгууллаа1 цаг 14 минутын өмнөТүүхэнд үлдсэн санхүү ба ханшийн хямралууд1 цаг 19 минутын өмнөОросын тэрбумтан машинд мөргүүлж амиа алджээ1 цаг 24 минутын өмнөГалт уул дэлбэрэх үеэр жуулчид сураггүй болжээ1 цаг 29 минутын өмнөОросын тосгон руу сүрэг баавгай орж иржээ1 цаг 34 минутын өмнөХорих ангиас эд хөрөнгө алдагдсан талаар ШШГЕГ-аас тайлбар өгөв1 цаг 39 минутын өмнөДуучин Д.Отгонжаргал танигдахааргүй өөрчлөгджээ1 цаг 44 минутын өмнөГацуурт компани хүнсний ногооны бизнесээс гарч буйгаа мэдэгдлээ1 цаг 49 минутын өмнөЗууны манлай худалч ~ Таня Хеад1 цаг 54 минутын өмнөХААН Банк “Шилдэг ТоС оффис" болон "Шилдэг байгаль орчин, нийгмийн удирдлагын систем" шагнал тус тус хүртлээ1 цаг 59 минутын өмнөАрдчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Монгол Улсын гавьяат цол олголоо2 цаг 4 минутын өмнө"Wonder woman" киноны хоёрдугаар ангийн трейлэр цацагдлаа2 цаг 9 минутын өмнөӨмнөд Африк бүсгүй ДЭЛХИЙН МИСС боллоо2 цаг 14 минутын өмнөШуналд автсан хүнийг шуламнаас доор2 цаг 19 минутын өмнөДуучин Г.Эрдэнэтунгалагийн CЮРПРИЗ2 цаг 24 минутын өмнөЦэргийн баазад болсон халдлагыг террорист халдлага гэж үзэж байна2 цаг 29 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.