12-р сарын 1
11 цаг 50 минут

Нүүрс тээврийн жолооч нарт мөнгөн тэтгэмж олгож эхэллээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Тавантолгойгоос Гашуунсухайт, Ганцмод боомтын чиглэлийн уртын урт тээврийг цуцалж, урт-богино болгохоор шийдвэрлэсэн. Үүнтэй хобоотойгоор Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус чиглэлд тээвэрлэлт гүйцэтгэж буй жолооч нарын нийгмийн  асуудалд анхаарах талаар салбар тус бүрт үүрэг чиглэл өгсөн юм. Тухайлбал, нүүрс тээвэрлэгч жолооч нарын цалинг нэмэх, тэдний нийгмийн баталгааг хангах, жолооч нарт зориулсан иж бүрэн үйлчилгээний цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлэх, эрүүл мэндийн үзлэгт хамруулах, тогтмолжуулахыг чиглэлийн яамдад үүрэг болгосон.

Энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам болон Автотээврийн үндэсний төвөөс холбогдох бусад яам, тамгын газрын албаны удирдлагуудыг оролцуулан тээвэрлэгч аж ахуй нэгж, нүүрс тээврийн жолооч нар, төрийн бус байгууллагуудын төлөөллүүдтэй уулзалт зохион байгуулж холбогдох арга хэмжээг шуурхай авч эхэллээ.

Тухайлбал Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар, Автотээврийн үндэсний төвийн дарга П.Дэлгэрнаран нар гадаадын хөрөнгө оруулалттай тээвэрлэгч аж ахуй нэгжийн удирдах албан тушаалтнуудыг хамруулсан уулзалт зохион байгуулсан юм. Тус уулзалтаар Ерөнхий сайдаас өгсөн үүрэг чиглэлийг хэрэгжүүлэхэд аж ахуй нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээнд жолооч нарт нэг удаагийн рейс буюу бүтэн эргэлтээр тээвэрлэлт хийх цалин хөлсийг олгохоор тогтлоо. Тодруулбал, нүүрс тээврийн замд олон хоног дараалалд зогсож, машиндаа амьдарч буй жолооч нартаа тээвэрлэгч аж ахуй нэгжүүдийн удирдлагууд тус тусын компаниудад харьяалагддаг жолооч нартаа нэгдмэл байр суурьтайгаар дээрх мөнгөн тусламжийг үзүүлэхээр болсон байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд зарим аж ахуй нэгжүүд энэхүү мөнгөн туслажийг жолооч нартаа олгож эхэлсэн талаар албаныхан хэлж байна.

Мөн Эрүүл мэндийн яамны удирдлагуудтай өнөөдөр уулзаж, жолооч нарыг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ оношлогоо хамруулах, хөдөлмөрийн нөхцөлтөй холбоотой өвчлөлийн судалгааг гаргуулах, өвчлөлийн төрлөөс хамаарч цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг шат дараатайгаар хамтарч хэрэгжүүлэхээр тохирлоо.

ЗТХЯ болон АТҮТ-ийн удирдлагууд дээрх арга хэмжээг нэг удаагийн гал унтраах байдлаар бус, цаашид нүүрс тээвэрлэлтэд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд шат шатандаа зохион байгуулалттайгаар хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргах шаардлагатай хэмээн үзэж холбогдох байгууллагын  төлөөллийг оролцуулсан өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг ЗТХ-ийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулан ажиллаж эхэллээ.

 

11
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

11 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

150.129.140.115Zochin   • 2018, 12 сарын 4. 23 цаг 35 минут

Tomor zamaar yahiin 100jiliin daraa nuursee duuschuul yahiin1000jil nuurs tulhee bod

202.179.31.55Зочин   • 2018, 12 сарын 4. 17 цаг 42 минут

Менге олгож эхэллээ гэж худлаа шоудахаа болио. Авсан нэг чжолооч байхгуй

66.181.160.7Zochin   • 2018, 12 сарын 3. 10 цаг 31 минут

Tomor zamaac oor ashigtai shiidel bhgvi

203.91.118.180+   • 2018, 12 сарын 2. 13 цаг 24 минут

бас л баахан халамж арай дэндэж байна

103.229.123.217Зочин   • 2018, 12 сарын 2. 20 цаг 09 минут

энэ бол төрийн халамж биш, Хөдөлмөрийн нөхцөл, хөдөлмөрийн бүтээмжтэй холбоотой ажил олгогчоос гарах заждал байна.

43.242.243.103Зочин   • 2018, 12 сарын 2. 13 цаг 23 минут

төрэнд бодлого барьж ,аж ахуйн нэгжүүдийг бүртгэн цэгцэлэх цаг болсон энд ХҮРЭЛСҮХ аль эрт өвлөөр шахуу очиж хараад хараагүй юмаа харж ,эрс арга хэмжээ авч сайхан болгоно гээд байсан одоо хэлсэн үгэндээ хүрэх шаардлагатай ,нэг удаа гал унтраах биш дээ ,энд хийвэл зохих их асуудал байгаа

202.179.31.87zochin   • 2018, 12 сарын 2. 11 цаг 29 минут

tumur zamiin ovoolson shoroog yah ve hen hariutslaga huleehiin

66.181.177.189Зочин   • 2018, 12 сарын 1. 21 цаг 08 минут

Tumur zamaal barildaa.

202.126.89.97Зочин   • 2018, 12 сарын 1. 20 цаг 33 минут

Arai arai ingeed l tenegteed bdag yum

202.9.40.13хуц   • 2018, 12 сарын 1. 20 цаг 23 минут

хүний машин онхолдуулж хаячихаад яваад ѳгдѳг жолоочийг яахав.хоосон давхисан жолоочид цалин хэн ѳгѳх вэ

66.181.178.149zochin   • 2018, 12 сарын 1. 19 цаг 40 минут

Mongol kompaniin ner deer yawdag Hyatad ezentei mashinii jolooch nart HEDEN togrog hen olgoh yum be????????????????????????????

Шинэ мэдээ

Шуурхай: Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч шүүгчээс татгалзаж, шүүх хурлыг хойшлууллаа5 минут 5 секундын өмнөШууд: 7 настай ч 2 настай хүүхэд шиг өсөлттэй хүүд туслаарай6 минут 49 секундын өмнөОйрхи Дорнод руу нэмж 5000 цэргээ илгээх хүсэлт гаргасныг судалж байна7 минутын өмнөТа ЭЭЛЖИЙНХЭЭ АМРАЛТЫГ авах гэж байна уу12 минутын өмнөАлуурчин гэгдэж буй Рауф Арашуковыг гишүүнээс нь чөлөөллөө17 минутын өмнөЧингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиуд 1-р ангид элсэгчдийг цахимаар бүртгэж байна22 минутын өмнөД.Эрдэнэбат: Намайг АТГ-аас яллагдагчаар татсан тогтоол танилцуулсан27 минутын өмнөДэниел Крэйг зураг авалтын үеэр бэртэж шагайндаа мэс засал хийлгэнэ32 минутын өмнөВенесуэлийн эсрэг шинэ хориг арга хэмжээг баталжээ37 минутын өмнөLIVE: О.Баасанхүү: Г.Батхүү агсныг нас барсан байхыг би хамгийн түрүүнд харсан. Толгой нь нилэнхүйдээ цус болсон байсан...42 минутын өмнөБагийн спортын дэлхийн аварга анх удаагаа Монголд зохиогдоно47 минутын өмнөТереза Мэй ойрын хугацаанд огцорч магадгүй52 минутын өмнөХавцалд авсан хуримын зургууд57 минутын өмнөИх Британийн парламентын Нийтийн танхимын дарга огцорчээ1 цаг 2 минутын өмнөДанийн тэрбумтан хэрхэн Шотландад хамгийн том газар эзэмших болсон бэ1 цаг 7 минутын өмнөЗөвлөгөө: Ургамлын тосыг ахуйд ашиглах нь1 цаг 12 минутын өмнөLIVE: Мэргэжлийн бус хүн Эрүүл мэндийн салбарыг толгойлж буйг эсэргүүцэн, жагсаж байна1 цаг 17 минутын өмнөЧуулган: Байнгын хорооны даргаар Т.Аюурсайханыг томиллоо1 цаг 22 минутын өмнөДэлхийн хамгийн анхны гитарын хэлбэртэй зочид буудалтай танилц1 цаг 27 минутын өмнөLIVE: 3х3 сагсанбөмбөгийн Ази тивийн АШТ1 цаг 32 минутын өмнөТөрийн үйлчилгээ операторын горимд шилжинэ1 цаг 37 минутын өмнөХөх хотын гран прид Н.Түвшинбаяр тэргүүтэй 25 жүдоч оролцоно1 цаг 42 минутын өмнөВИДЕО: Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит МИАТ зэрэг 11 компанийг хувьчлах жагсаалт гарчихсан байсан1 цаг 47 минутын өмнөДуучин Б.Батболд хит дуугаараа дээлээ хээлжээ1 цаг 52 минутын өмнөНийт мал сүрэгт өндөр ашиг шимтэй малын эзлэх хувийг 5,5 хувиар нэмэгдүүлнэ1 цаг 57 минутын өмнөШууд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна2 цаг 2 минутын өмнөС.Амарсайханы Х.О.Т томъёо2 цаг 7 минутын өмнөИталийн дээд зэрэглэлийн үхрийн арьсан буйдан2 цаг 12 минутын өмнөLIVE: Өдөр тутмын сонины тойм 5 сарын 232 цаг 17 минутын өмнөТрамп сүмогийн тэмцээний түрүү бөхөд тусгай цом гардуулна2 цаг 22 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.