12-р сарын 3
9 цаг 15 минут

“Номин” хүнсний сүлжээ дэлгүүрээр эрүүл, чанар, аюулгүй байдлыг баталгаажуулсан мах худалдаалж эхэллээ

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, "Үйлдвэржилт 21:100" үндэсний хөтөлбөр, "Мах, сүүний анхдугаар аян", "Эрүүл хүнс-Эрүүл Монгол" хүн зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй "Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцооны загвар арга хэмжээ"-нд "Номин тав трейд" ХХК-ийн "Номин" хүнсний сүлжээ дэлгүүр нэгдэж, өнөөдрөөс эрүүл, чанар, аюулгүй байдал нь баталгаажсан мах (2018.11.30) худалдаалж эхэллээ. Махны худалдааны нээлтэд ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү, Хөдөө аж ахуйн биржийн гүйцэтгэх захирал Х.Баатар, Мал эмнэлгийн ерөнхий газрын мэргэжилтэн Л.Даваасүрэн зэрэг албаны хүн, Номин тав трейд ХХК-ийн удирдлага, тус компанид махаа нийлүүлж буй хоршооны төлөөлөл оролцсон юм. 

ХХААХҮЯ, Хөдөө аж ахуйн бирж, Мал эмнэлгийн ерөнхий газар, Номин тав трейд ХХК, малчны төлөөллийн хамт

Мал эмнэлгийн гэрчилгээ апплейкшнийг андройд үйлдлийн системтэй утсандаа суулгаж, махны лангуун дээрх QR кодыг уншуулснаар гарал үүслийг мэдэх боломжтой. Жишээлбэл, өнөөдөр "Номин" хүнсний сүлжээ дэлгүүрт худалдаалж буй мах нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын малчин Л.Зундуй гэдэг малчны хотноос "Номин тав трейд" ХХК-ийн "ЗА Махны үйлдвэр"-т бэлтгэсэн махыг иргэдэд борлуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл, малын өвчлөл бүртгэгдээгүй, эрүүл бүсээс мал эмнэлгийн үйлчилгээнд бүрэн хамрагдсан, эмийн үлдэгдэлгүй гэдэг нь баталгаажсан, эрүүл ахуйн шаардлага хангасан үйлдвэрийн орчинд нядалж, зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн махыг хэрэглэгчдийн гарт хүргэж байгаа юм. Энэхүү гарал үүсэл нь баталгаажсан, үйлдвэрийн аргаар бэлтгэсэн, чанар, стандартын шаардлага хангасан махыг "Номин Тав трейд ХХК" зөвхөн хүнсний сүлжээ дэлгүүртээ нийлүүлээд зогсохгүй "Шоколадница" сүлжээ рестораныхаа хоол хүнсэнд хэрэглэж байгаа гэв. Мөн дээрх арга хэмжээнд хамрагдаж байгаа нь иргэдээ эрүүл, аюулгүй хүнсээр хангах нийгмийн хариуцлагаа ухамсарлаж байгаа үйлдэл бөгөөд бүтээгдэхүүнийхээ өрсөлдөх чадварыг дээшлүүлэх нэг арга гэж үзэж байгаагаа "Номин тав трейд" ХХК-ийн Үйлчилгээ, бизнесийн салбарын борлуулалт, маркетингийн менежер Б.Батбаяр хэлэв. 

"Номин тав трейд" ХХК-ийн Үйлчилгээ, бизнесийн салбарын борлуулалт, маркетингийн менежер Б.Батбаяр

"Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцооны загвар арга хэмжээний явцад мал эмнэлгийн үйлчилгээнд хамрагдсан малыг бэлтгэж байгаа эсэхэд хяналт тавьж, баталгаажуулж байна. Бэлтгэсэн малыг стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан мал төхөөрөх үйлдвэрт, нядалгааны үеийн гэмтэлгүй, тордолт хийсэн арьс ширийг үйлдвэрт нийлүүлж байгаа юм. Гарал үүсэл нь баталгаажсан махыг хүнсний томоохон сүлжээ дэлгүүр, худалдааны төвөөр нийтийн хэрэгцээнд, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авалт хийдэг сургууль, цэцэрлэг, байгууллагын ажилчдын хоолны газарт нийлүүлэх ажлыг зохион байгуулж байгаагийн нэг жишээ нь өнөөдөр болж байна. Арга хэмжээг хэрэгжүүлснээр цаашид малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, гарал үүслийг баталгаажуулах тогтолцоог өргөн хүрээнд хэрэгжүүлэх боломж илүү бодитой болно. Түүнчлэн тогтолцоог үр дүнтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай холбогдох шийдвэр, эрхзүйн баримт бичгийг боловсруулж, батлуулна гэж ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү мэдэгдлээ. 

ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү

Хөдөө аж ахуйн бирж нь уг арга хэмжээний нэг оролцогч тал бөгөөд малчдын хоршоо, арьс ширний үйлдвэр, махны үйлдвэр, худалдаа, нийтийн хоолны байгууллагуудын эрэлт нийлүүлэлт, нөөцийн судалгааг гаргаж арилжааг төлөвлөнө. Малчдын хоршоо нь биржийн захиалгын дагуу шаардлага хангасан малыг нийлүүлнэ. Нэг ёсондоо Бирж малчдын хоршоо, махны үйлдвэрийн хооронд гүүр болж байгаа юм. Манай бирж өмнө нь зөвхөн ноос ноолуурын арилжаа хийдэг байсан бол одоо үйл ажиллагаагаа өргөжүүлж байна. Уг ажилд малчдын хоршоодын гүйцэтгэх үүрэг их. Энэ утгаараа өнөөдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын хоршооноос шууд буюу ямар нэгэн дундын зуучлал, ченжийн дамжлагагүйгээр биржийн захиалгын дагуу “Номин тав трейд” ХХК-ийн махны үйлдвэрт нийлүүлж байгаа гэдгийг энэ үеэр Хөдөө аж ахуйн бирж ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Баатар илэрхийлж байлаа. 

Хөдөө аж ахуйн бирж ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Баатар

Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан малчны хотноосоо малаа борлуулж, Номин худалдааны төвд махаа нийлүүлж байгаадаа баяртай байна. Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний мөшгих тогтолцоонд шилжүүлэхээр ажиллаж байгаа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд талархаж байна. Тэр бүр хотод орж ирж борлуулалт хийж чаддаггүй байсан бол энэ арга хэмжээ хэрэгжсэнээр нийслэлийн иргэддээ мал эмнэлгийн үйлчилгээнд бүрэн хамрагдсан, эрүүл бүсээс найдвартай махны үйлдвэрт бэлтгэсэн, баталгаа нотолгоотой мах борлуулж байгаагаа өнөөдөр нүдээр үзээд сэтгэл өндөр байна гэж "Номин тав трейд" ХХК-ийн махны үйлдвэрт махаа нийлүүлж буй Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын малчин Л.Зундуй хэлж байна. 

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын малчин Л.Зундуй

Мал эмнэлгийн ерөнхий газрын харьяа 21 аймгийн 332 суманд 1100 орчим хувийн мал эмнэлгийн нэгжээр дамжуулан мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээг зураасан код болгон хэвлэдэг болсон. Малын эмч нар хавар, намрын тарилга, туулгалтаа хийнэ, 7-21 хоногийн хугацаанд вакцин хийсний дараа малчны хотноос малыг махны үйлдвэрт хүргүүлнэ. Шүлхийн вакцины үлдэгдэл 3-6 сар хадгалагдаж байдаг учраас энэ хугацаанд хорио цээрийн дэглэм тогтоож, үүний дараа эрүүл, аюулгүй махыг дотоодын хэрэгцээнд болон экспортод гаргаж байна. Мөн эмийн үлдэгдлийг малын эмийн сорилт, баталгаажуулалтын лаборатори, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид тус тус шинжилгээнд хамруулж байгаа учраас эмийн үлдэгдэлгүй, эрүүл мах худалдаалж байгаа гэдэгт итгэлтэй байж болно гэдгийг Мал эмнэлгийн ерөнхий газрын мэргэжилтэн Л.Даваасүрэн мэдээллээ.

Зөөлхөн, сайхан амттай мах байна. Хаанаас авчирсан, ямар үйлдвэрт бэлтгэсэн мах болохыг тодорхой болгож байгаа нь их зөв зүйтэй арга хэмжээ санагдаж байна. Үйлдвэрээс шууд нийлүүлж байгаа болохоор эрүүл, чанартай гэдэгт итгэж байна гэж БЗД-ийн 6 дугаар хорооны иргэн, худалдан авагч Н.Аригжав ярилаа. 

БЗД-ийн 6 дугаар хорооны иргэн, худалдан авагч Н.Аригжав

Ийнхүү загвар арга хэмжээг сар хагасын хугацаанд хэрэгжүүлэх явцад гарсан сорилт болон ололттой тал дээр түшиглэн 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс улс орон даяар "Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцоо"-нд шилжихийг зорьж байна.

Тус хүнсний сүлжээ дэлгүүрийн хувьд эрүүл, чанарын баталгаатай мах худалдаалж эхэлсэнтэй холбогдуулан махны амталгаа явууллаа

"Номин тав трейд" ХХК-ийн "Номин" хүнсний сүлжээ дэлгүүрүүдээр эрүүл, чанар, аюулгүй байдал нь баталгаажсан мах борлуулж эхэллээ

Махны гарал үүсэл, бэлтгэсэн үйлдвэрийн талаар мэдээлэл авах бол "Мал эмнэлгийн гэрчилгээ апп"-ийг андройд үйлдлийн системтэй утсандаа оруулж, QR кодыг уншуулна.

Эх сурвалж: ХХААХҮЯам

7
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.27.167Зочин   • 12 сарын 3. 13 цаг 43 минут

bas e -mart gej hudlaa delguur bna.colongosd baidag emart 2-n hoorond udur ,shuniin yalgaa baidag

64.119.27.167Зочин   • 12 сарын 3. 13 цаг 36 минут

ungun deeree khudlaa shuu

150.129.142.188Зочин   • 12 сарын 3. 10 цаг 47 минут

kkkkk хамгийн их шулаачид луйварчид хамгийн их амлалт өгөх юм даа мөнгөндөө хараж цацсан олигорхиуд үр хүүхдүүд л шагайх байх өр зээлтэй ард түмэн хямд хямдханаа яаж ийгээд танайьай танайгүй олоод авнааа супер маркетуудын 80% бараа хор хавдрын эх ундрага үүнийгээ шинэчил эрүүл эко хүнс бараагаар ядаж 50% хүргэ

103.212.118.54zochin   • 12 сарын 3. 10 цаг 30 минут

khulgaich baatar ukhsenee khiij bnaa

66.181.186.148Uilchluulehch   • 12 сарын 3. 10 цаг 26 минут

Tanai ter tureesiin mah denduu unetei. Tegeed hudaldagch naraas neg mah zardag avgai denduu buduuleg ih myyhai aashtai yostoi baliar avgai ni ahij hezee ch mah avahgui.

103.229.121.127Зочин   • 12 сарын 3. 10 цаг 26 минут

За яамай даа. Хамгийн зөөлөн хэсгийн махыг нь авсан чинь ямар аймшгийн хатуу, бүр дэндүү гэхэд дэндүү хачин мах авч маш их гайхсан. Үнэтэй тэгээд тийм хатуу мах зарж байсан удаатай. Харин буцаахаар очиход үг дутуу мөнгийг минь эргүүлэн өгсөн. Зарж байсан хүн нь "би яаж мэдэх юм бэ,надад хамаагүй" гээд дургүйцэж байсан.Юм зарж байгаа хүн ажлаа хамгаас сайн мэдэж байж бусдад хүргэх үүрэгтэйг худалдаа эрхэлж байгаа хүмүүс ойлгож баймаар санагдсан. Одоо өөр болох эхлэлүүд хийгдэж байгаа нь сайшаалтай.

202.55.191.130b   • 12 сарын 3. 10 цаг 00 минут

mah ni heden tug yum bichcheech

Шинэ мэдээ

АШУҮИС-ийн их сургуулийн цогцолборын А,Б блокийн барилга ашиглалтад авах нээлтийн ажиллагаа ёслол төгөлдөр болж өнгөрлөө56 минут 7 секундын өмнөЦагаан ордны тамгын газрын дарга оны сүүлчээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө1 цаг 46 минутын өмнөХар ус нуурын орчмоос өнгөрсөн намар таван машин архи, ундааны шил түүж зайлуулжээ ШИНЭ МЭДЭЭ Өнөөдөр, 10:291 цаг 51 минутын өмнөЖилд 1,2 сая иргэн агаарын бохирдлоос болж амиа алдсан байна1 цаг 56 минутын өмнөБяцхан амьтад яагаад ийм хөөрхөн байдаг юм бэ2 цаг 1 минутын өмнөГабрил Гарсия Маркез, Мерседес Барча нарын хайрын түүх2 цаг 6 минутын өмнөХөвсгөл нуур баринтаглажээ2 цаг 11 минутын өмнөТоглолтын үеэр үймээн дэгдэж, хүүхдүүд амиа алджээ2 цаг 16 минутын өмнөӨсвөр насанд нойргүйдвэл өтлөх насанд ой санамж муудна2 цаг 21 минутын өмнөН.Амаржин I Үзэгчдэд инээд бэлэглэгч I 3-р шат I Дугаар 4 I Mongolia's got talent 20182 цаг 26 минутын өмнөҮрчлээ арилгаж 5 насаар залуу харагдуулах хоёрхон орцтой маск2 цаг 31 минутын өмнөШуурхай: Хотын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө2 цаг 34 минутын өмнөДэлхийн дулаарал манай улсад 3 дахин хурдан явагдаж байна2 цаг 36 минутын өмнөОлборлолтыг бууруулах гэж буйтай холбогдуулан газрын тосны үнэ өсөх төлөвтэй байна2 цаг 41 минутын өмнөХятадууд Winnie Pooh-ийг, Украйнчууд Маша, баавгайг хориглосон шалтгаан2 цаг 46 минутын өмнөМен Ванжоу гэм буруугүйгээ мэдэгдэн суллахыг шаардав2 цаг 51 минутын өмнөГэр бүл бол бүх зүйл!2 цаг 56 минутын өмнөХүзүү, мөрний өвчинг арилгах дасгалууд3 цаг 1 минутын өмнөБОГИНО ӨГҮҮЛЛЭГ: Цэв цэнхэр гашуун3 цаг 6 минутын өмнөУлс төр гэр бүл салалтын буруутан, хэтрүүлэг биш3 цаг 11 минутын өмнөЭрэгтэй хүүхэд өсгөж байгаа бол үүнийг заавал мэдэх ёстой3 цаг 16 минутын өмнөЕХ-ын Зөвлөл Керчийн хоолой дахь нөхцөл байдлыг хэлэлцэнэ3 цаг 21 минутын өмнөБоксын рингэнээс Т.ИБРАЙМ зодог тайллаа3 цаг 26 минутын өмнөАз үргэлж ивээдэг таван орд3 цаг 31 минутын өмнөА.Мөнхсувд: Хүчирхийллийг таслан зогсооход иргэн бүрийн оролцоо хамгийн чухал3 цаг 34 минутын өмнөКим Жөн Ун энэ онд багтаан Сөүлд айлчлах магадлал тун бага байна3 цаг 36 минутын өмнө"Сүмо 25" гар зургийн уралдааны эзэд тодорлоо3 цаг 38 минутын өмнөУнай Емеру: Зөвхөн тоглолтондоо л төвлөр3 цаг 41 минутын өмнөЖирэмсэн эмэгтэйчүүдэд харьяалал харгалзахгүй үйлчлэх тушаал гаргалаа3 цаг 42 минутын өмнөХЭҮК хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг Жуух бичгээр шагналаа3 цаг 46 минутын өмнө
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.