12-р сарын 3
10 цаг 15 минут

“Гал голомт ариун байхад гай барцад холуур өнгөрдөг”

Монголчуудын эрт­нээс даган мөрдөж ирсэн уламжлалууд алдаг­даж буйг бид өдөр тутмын амьдралаасаа харж болно. Дэлхий даяаршихын хэрээр хүн төрөлхтөн өөрчлөгдөж байна. Дэлхийн хувьслыг дагаад үндэстэн бүхний онцлог цаашлаад хүний мөн чанар алдагдаж буйг хэн ч анзаардаггүй. Энэ нь хэвийн үзэгдэл мэт боловч хэн нь хэн бэ гэдгээ аажмаар мартаж буй “аюулын харанга” юм. Хондлой дээрээ хөх толботой төрдөг учир монголчуудыг дээд тэн­гэрээс заяатай, тэнгэрлиг ард түмэн хэмээдэг. Гэвч хөх толбо нь өдрөөс өдөрт бүдгэрч буй тухай зарим буурлууд ярьдаг. Бид бас л тоодоггүй. Бид өмнөх дугаартаа монгол уламжлал хэрхэн устаж буй тухай өгүүлсэн. Энэ удаагийн цувралдаа ч эртнээс даган мөрдөж ирсэн зарим уламжлал ямар байсан тухай сануулахаар бэлтгэлээ.

ГАЛ ТАХИХ МОНГОЛ УЛАМЖЛАЛ АЛДАГДАЖ БАЙНА

Монголчууд галаа дээдэл­дэг ард түмэн. Гал голомт цэвэр ариун байвал тэр айлын ажил үйлс бүтэмжтэй байна хэмээн бэлгэшээдэг. Тиймээс галдаа хар модноос өөр юу ч хийлгүйгээр тахин дээдэлдэг ажээ. Балчир байхад эмээ өвөө минь тулганд бурхан байдаг хэмээн домог ярьдаг байсныг тод санаж байна. Галаа баярлуулъя хэмээн өөхний өөдөс, шар тос хийхэд тулган дахь гал бадамлан асч, баярлан хөөрч буй мэт дүрэлздэг байсан цаг саяхан. Тэгвэл монголчуудын энэ уламжлал мартагдахад хүрчээ. Ижий аавтайгаа амьдардаг зарим нь л галаа дээдлэхээс залуу гэр бүлүүд галаа хэрхэн хүндэлж, дээдлэх тухай мэдэхгүй байгаа нь харамсалтай. Ихэнх нь тохилог байранд амьдардаг тул гал голомт гэдэг ямар учиртай болох, хэрхэн тахих тухай мэдлэг алга. Тиймээс айлын хиймор лундааг бадраах учиртай тулга нь зөвхөн хог чихэх зориулалттай дөрвөлжин хайрцаг болоод нэгэнт уджээ. Энэ тухай “Гэсэр” сүмийн хамба лам Б.Болд “Монголчууд галаа тахих эртний уламжлалтай. Чингис хааны үеэс галаа дээдэлж, тахиж ирсэн. Гал голомт ариун байвал гай барцад холуур өнгөрдөг. Учир нь гал гэдэг тухайн айлын хамгаалалт юм. Бүсгүй хүний бадраасан галанд өрхийн тэргүүний хийморь лундаа хамтдаа бадамлаж явдаг. Тиймээс галдаа элдэв бохир зүйл хийхгүй, ариун байдлыг нь алдагдуулахыг цээрлэх учиртай. Орчин үед залуу гэр бүл галаа дээдэлж мэдэх­гүй байна. Эсвэл ямар ч хамаагүй өдөр галаа тахиулъя гээд хүрээд ирдэг. Өнөөдөр л тахиад өг гэх жишээтэй. Гэвч гал тахих тусгай өдөр гэж бий. Хүссэн үедээ тахих боломжгүй. Галаа баярлуулах нь өөрийн дэг, ёс, уламжлалтай. Мөн орчин үеийн орон сууцанд амьдардаг залуус гал түлэх, галаа тахих боломжгүй учир өсч төрсөн эцэг, эхийн гал голомтод очиж гал шүтээндээ мөргөж, тахих учиртай” гэсэн юм.

“МОНГОЛ ЁС ЗАНШИЛ, УЛАМЖЛАЛЫН ТУХАЙ ГАРЫН АВЛАГАТАЙ БОЛМООР БАЙНА”

Хэрэв санаандгүй байдлаар тулганд зохисгүй зүйл орвол арц уугуулж, тулгыг ариусгах ёстой аж. Галыг зөвхөн номын хүчтэй хүн л тахих учиртай. Түүнээс хүссэн хүн бүхэн энэ үйлийг хийж болохгүй. Галаа тахихын тулд эхлээд хонины гурав дахь үе сүүл бэлдэх ёстой. Энэ нь идээний дээдийг бэлгэддэг аж. Галаа тахих өглөө гэрийн эзэгтэй эртлэн босч цайныхаа дээжийг тэнгэр бурхандаа өргөнө. Харин гэрийн эзэн тулгаа цэвэрлэж, гал тахих үйл явцад бэлтгэнэ. Улмаар  овог нэрээ бүтнээр нь хэлж таниулан өвөг дээдсийн гал, өөрийн гал, үр удмын гал голомт ариун дагшин байж үргэлжид мандан бадарч байхын ерөөлийг айлтгаад, өнгийн хадаг, өвчүү, шар тос, арц, ганга тэргүүтнийг галдаа өргөх ёстой. Энэ үеэр гэрийн эзэд өвдөгнөөс доош далдлах хувцас өмсөхөөс гадна заавал малгай өмссөн байх ёстой юм байна. Ийнхүү галаа тахиснаар тухайн айлын ажил үйлс бүтэмжтэй байж, нэг ёсны аливаа муу зүйлийн хаалга хаагдаж, хамгаалалт болдог юм байна. Монгол ёс заншил судлаач, доктор, профессор Б.Адилбиш “Монголчууд бид түүхээ мартаж байна. Монгол хүн хэзээ л гал голомт руугаа нулимдаг байлаа. Гэтэл ёс уламжлалаа мартсан эрээ цээргүй авир байнга ажиг­лагдах боллоо. Монгол эр хүн ховор болжээ. Ханиа дээдэлдэг бүсгүй ч цөөхөн болсон харалган үе. Гэрийн эзнээ ороод ирэхэд цайныхаа дээжийг барих нь дэлхийн хаана ч байхгүй монгол ухаан, монгол уламжлал байсан. Гэтэл бид гадны соёлд л уусаад байх юм. Хэдийгээр орчин үе рүү алхах нь зөв ч уламжлалаа мартахгүй байх нь монгол хүний нэн тэргүүний үүрэг юм шүү. Бид гал голомтоо тахихаас эхлээд идээ будааны дээжийг бурхан тахилдаа өргөж, эр нөхрийнхөө үгийг сонсч, шийдвэрийг нь хүндлэхээс эхлээд хүмүүсийн анзаардаггүй юм шиг мөртлөө монгол хүнийг тодотгосон агуу түүх, уламжлалтай ард түмэн байсан. Гэвч энэ бүхэн мартагдаж байна. Бид дэлхийн уран зохиол гэж хошуурахаас өмнө монгол ёс заншил, уламжлалын тухай гарын авлагатай болмоор байна. Хойч ирээдүй болсон хүүхэд багачууддаа бид ийм уламжлалтай ард түмэн байсан шүү хэмээн бичгээр ч болтугай үлдээх нь чухал. Миний бие 2014 онд “Монгол уламжлал” гэсэн ном гаргасан. Гэвч сонирхож, унших нь тун ховор бололтой юм” гэв. Үнэхээр монголчууд бид дэлхийд юугаараа онцгойрох вэ гэвэл ахуй соёл, монгол уламжлал ёс заншил билээ. Гэтэл бид өөрсдийн язгуур чанараа гээсээр уджээ.

“МОНГОЛД СААТАХАД ӨНӨӨХ МОРЬ БОЛОН ҮХЭР ТЭРЭГ НЬ АЧААНЫ МАШИНААР СОЛИГДСОН БАЙНА”

Японы монгол судлаач Ёшихо Харамүчи нэгэн нийтлэлээ “Монголчууд язгуур чанараа алдаж буй нь” хэмээн нэрлэжээ. Нийтлэлд “Эзэн Чингис хаанаараа омогших дуртай монголчуудын аж амьдрал он цагийн эрхэнд өөрчлөгдөж байна. Долоон жилийн өмнө Монголд очиход нүүдэлчин амьдрал нь ихээхэн сонирхол татаж байлаа. Тэд монгол гэрээ морин тэргэнд ачаад хэдэн киломертрийн цаана бэл­чээрийн соргогийг сор­чилж буудаг байв. Харин өнгөрсөн зун Монголд саата­хад өнөөх морь болон үхэр тэрэг нь ачааны ма­шинаар солигдсон байна. Хэдхэн жилийн дотор ийнхүү өөрчлөгдсөн нь сайшаалтай ч монгол уламжлал нь үгүй болсонд жаахан сэтгэл гонсойв” хэмээн бичжээ. Бид ахуй соёлоосоо хэрхэн хурдтай­гаар холдож байгааг япон судлаачийн бичсэн ганцхан өгүүлбэрээс харж болно. Хэдийгээр XXI зууны иргэд гэдгээрээ дэл­хийн соёлтой хөл ний­лүүлэн алхах учиртай ч монгол хүн гэдэг язгуур чанараа хэзээ ч алдаж болох­гүйг бид бодох, санах цаг хаяанд иржээ. Дэлхийн цээ­жинд гурван саяулаа бид эртний уламжлал, ёс заншилаа энэ хэвээр мартсаар байвал нэг л өдөр монгол хэмээх үн­дэс­тэн байсан эсэх нь мэдэг­дэхгүй, түүхийн хуудаснаа­с арчигдан одох вий.

Үргэлжлэл бий.

Ч.ГАНТУЛГА

Эх сурвалж:
0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“Глобал хурд” компанийн захиалгаар баригдаж байгаа барилга дээрээс блок унаж, нэг хүн гэмтжээ4 сар 19. 16:40НАТО Оросоос айв уу4 сар 19. 16:40БНАСАУ-ын зэвсгийн туршилтад баллистик пуужин байгаагүй4 сар 19. 16:35Дэлхийн хамгийн том онгоц4 сар 19. 16:30"Нэг бүс нэг зам" Хятад, Монголын хамтын хөгжилд алтан жигүүр ургуулна4 сар 19. 16:25Мөс ба дөлийн улс төр: “Хаадын тоглоом” бодит улс төрийн талаар юу өгүүлнэ вэ4 сар 19. 16:25Уургийн дутагдалд орсон юм биш биз4 сар 19. 16:20М.Дариймаа: Кармен бол маш том, хүнд дүр4 сар 19. 16:15ЧУУЛГАН: УИХ хаалттай горимоор хуралдаж байна4 сар 19. 16:14Канад: The North Face компанийн ивээн тэтгэдэг дэлхийн шилдэг уулчид амиа алджээ4 сар 19. 16:10Эм, тариа хэрэглэхгүйгээр зөвхөн НАР-аар биеэ эмчлэн ДОЛООН АЛХАМ4 сар 19. 16:05БНХАУ сансар судлалын хөтөлбөрт хамтран оролцохыг уриалжээ4 сар 19. 16:00Дуучин Т.Дэлгэрмөрөн тодорч явна4 сар 19. 15:550-6 сартай хүүхдэд гэрийн нөхцөлд хэрхэн массаж хийх вэ4 сар 19. 15:50БНАСАУ болон АНУ-ын төлөөлөгчид “Бүс ба зам” форумд адил тэгш байдлаар оролцоно4 сар 19. 15:45Ан Чангрим: Гадаадад дасгалжуулагчаар ажиллах хүсэлтэй4 сар 19. 15:40Америкийн тээвэрлэгч пуужин ОУСС-д ачаа хүргэхээр сансарт хөөрлөө4 сар 19. 15:35Зээлсэн жаахан юмаа хэрхэн хурдан буцааж авах вэ4 сар 19. 15:30Солонгос эмэгтэйг илсэн Монгол залууг цагдаагийн газраас шалгаж байна4 сар 19. 15:25Эдийн засгийн байдал нь хамгийн хэцүү байгаа орнуудын жагсаалтыг гаргажээ4 сар 19. 15:20"Ellie Goulding" - ийн шинэ уран бүтээл "Sixteen"4 сар 19. 15:15Сонирхогчдын боксын Азийн АШТ /ШУУД/4 сар 19. 15:11Ижил хүйстнүүдийн үзэх хамгийн дуртай цуврал “Хаадын тоглоом”4 сар 19. 15:10Энэ өдөр дэлхийн түүхэнд4 сар 19. 15:05Ерөнхийлөгч Монгол судлаач эрдэмтэд талархал илэрхийллээ4 сар 19. 15:03Д.Оюунхорол: Нийгмийн үнэт зүйлийг бий болгоход МҮОНРТВ хамтарч ажиллах хэрэгтэй байна4 сар 19. 15:02Нотр-Дамын ойролцоо жагсаал цуглаан хийхийг хоригложээ4 сар 19. 15:00ФОТО: Улаанбаатар хотод шороон шуурга шуурч байна4 сар 19. 14:55Жинхэнэ эр хүн хэзээ ч эмэгтэй хүнийг уйлуулдаггүй4 сар 19. 14:55Хүн битиг, Уйгур битиг манай үндсэн хоёр битиг4 сар 19. 14:50
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.